Categories
мэдээ нийгэм

19 боомтоор 84296 зорчигч нэвтрүүлжээ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Цагааннуур, Бичигт, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ульхан, Тэс, Арцсуурь, Бургастай, Ханх зэрэг олон улсын, хоёр талын байнгын болон улирлын ажиллагаатай 19 боомтоор 2015 оны хоёрдугаар сарын 6-9-ний өдрүүдэд нийт 47 орны 84296 зорчигч, 31985 тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр шалган нэвтрүүлж, шуурхай үйлчилсэн байна.

ОХУ-ын мөнгөн тэмдэгт рублийн ханш унаж бараа бүтээгдэхүүн хямдарсан, Монголын уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж буйтай холбогдуулан Алтанбулаг-Хиагтын хилээр бизнес эрхлэхээр зорьж байгаа зорчигчийн тоо эрс нэмэгдэж, зорчигч, тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсээд байна. Иргэдэд хүндрэл учруулж буй энэхүү дугаарлалт Монголын талын хил хяналтын байгууллагуудаас үл хамаарч байгаа бөгөөд ОХУ-ын шалган нэвтрүүлэх алба хяналт шалгалтыг маш удаан хийж, цөөн тооны машин татаж буйтай холбоотой юм.

Тиймээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас аялал жуулчлалын чиглэлээр тус улсыг зорьж буй иргэдийг автомашинаар бус аль болохоор олон улсын галт тэрэг, автобусаар үйлчлүүлвэл илүү шуурхай хил нэвтрэх боломжтойг анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт албан ёсоор гэрээгээ үзэглэлээ

АНУ-ыг зорьсон Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксчны хувиар анхны гэрээгээ үзэглэсэн байна.

Өөрийн facebook хуудсандаа Жо Гуссен гэгч эрхэмтэй хамт авахуулсан зургаа нийтэлж, “Хичээх болно оо” хэмээн бичсэн Н.Төгсцогттой өөртэй нь холбогдоход, албан ёсоор гэрээ хийсэн тухайгаа дуулгаад, удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө хэлэв.

Өнгөрсөн намраас эхлэн АНУ-ын Лос-Анжелес хотноо амьдарч, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байсан тэрбээр мэргэжлийн боксын нэртэй промоутер Аль Хеймонтой гэрээ байгуулсан талаар BoxingScene.com сайтад мэдээлжээ.

Н.Төгсцогт боксын спортод 30 гаруй жилийн амьдралаа зориулсан дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор Лос-Анжелес хотын Ван Найс дүүрэгт орших “Ten Goose Boxing Gym” клубт бэлтгэлээ базаах ажээ. Одоогоор гэрээний талаар нарийн зүйлс тодорхойгүй байгаа ч “Ойрын хугацаанд мэргэжлийн боксын рингэнд хөл тавьж, Н.Төгсцогт өөрөө 10-аад тулаан хийсний дараа дэлхийн аваргын төлөө тулалдахыг хүсч байгаа” хэмээн дээрх сайтад мэдээлсэн байна.

АНУ-ыг зорьсноосоо хойш тасралтгүй эрчимтэй бэлтгэлд хамрагдаж, авьяаслаг залуу тамирчны хувиар өөрийгөө нээн харуулж чадсан Н.Төгсцогтын Жо Гуссентэй хамт бэлтгэл хийж, 15 секундэд 130 цохилт хийж буй бичлэг цахим ертөнцөөр цацагдаж, боксын хүрээнийхний анхаарлыг татсан.

Өдгөө 22 настай Н.Төгсцогт албан бусаар “King Tug” гэх рингний нэртэй ч болж амжжээ. 2009 оны Миланы дэлхийн аваргаас мөнгө, “Лондон-2012″ олимпийн наадмаас мөн мөнгөн медаль зүүж, сонирхогчдын боксын хүрээнд жингийнхээ ангилалд нэрээ тамгалсан Н.Төгсцогт AIBA /Олон улсын сонирхогчдын боксын холбоо/-гаас 2010 анхлан зохион байгуулсан “Дэлхийн лиг”-т Азербайжаны “Баку Файерс” багийн бүрэлдэхүүнд багтаж тоглосон юм. Хагас мэргэжлийн гэж болох тус лигт чамгүй амжилт гаргаснаар тэрбээр мэргэжлийн рингэн дэх анхны алхмаа хийсэн гэж болох юм.

Н.Төгсцогттой хамтран ажиллах Жо Гуссений тухайд Дэлхийн боксын Алдрын танхимд нэрээ мөнхөлсөн, Габриэль болон Рафаэль Руелэс, Диего “Чико” Корралес, Майкл Нанн, Терри Норрис, Шейн Мосли зэрэг дэлхийн аваргуудыг төрүүлсэн юм. Холливудэд ч мөн нэр хүндтэй тэрбээр Брэд Питт, Адам Сандлер зэрэг алдартай жүжигчидтэй хамтран ажиллаж, кинонд “зодоонч” дүр бүтээхэд нь тусалж байжээ. Жо Гуссений гэр бүлийнхэн өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд боксын спортын хүрээнд танигдаж, хүндлэл хүртсэн бөгөөд энэ хугацаанд мэргэжлийн бокст олон шилдэг тамирчдыг бэлтгэн гаргасан байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Японы Ерөнхий сайд нар хэлэлцээ хийлээ

Монгол, Японы Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Гарын үсэг зурсны дараа хоёр улсын Ерөнхий сайд хамтарсан мэдээлэл хийлээ.

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ:

-Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчилж байгаад чин сэтгэлээс халуун мэндчилгээ дэвшүүлье. Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш анхны гадаад айлчлалаа манаы улсад хийсэн нь Монгол Улс Япон улсыг “гуравдагч хөрш” хэмээн чухал ач холбогдол өгч буйн илрэл гэж өндөр үнэлж байна.

Япон, Монгол хоёр улс нь түүхэнд хамгийн ойр дотно харилцааныхаа үед ирлээ. Зөвхөн Засгийн газар хоорондын харилцаагаар зогсохгүй, сүмогийн их аварга Хакүхо болон бусад монгол бөхчүүд амжилттай барилдаж байгаад хоёр улсын ард иргэд хүндэтгэлтэй хандаж байдаг юм.

Гурван жил гаруй хэлэлцэж байж, Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Үүнд маш их баяртай байна.

Энэ нь Монгол Улсын хувьд Эдийн засгийн түншлэлийн анхны хэлэлцээр бөгөөд хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлэх, Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх гэсэн хоёр зорилтыг зэрэг урагшлуулахад чухал үндэс суурь болно гэдэгт итгэл төгс байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ажил хэрэг болгохын төлөө Монголын талтай хамтран ажиллах болно.

Өнөөдрийн хэлэлцээний үеэр иений хөнгөлөлттэй зээлээр Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлын төсөлд Монголын талын хүсэлтийг үндэслэн 36 тэрбум 850 сая иений зээлийг нэмж олгохоор боллоо.

Түүнчлэн Монгол Улсын дунд болон урт хугацааны эдийн засгийн бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Японоос мэргэжилтэн илгээх болсныг мэдэгдлээ.

Бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар ч илэн далангүй саналаа солилцож, гадаад харилцаа, аюулгүй байдлын салбарт стратегийн яриа хэлэлцээг улам хөгжүүлэхэд санал нэгдлээ.

Цаашид ч Стратегийн түншлэлд тулгуурлан, гадаад харилцаа, аюулгүй байдал, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө ажиллана.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Япон Улсын Ерөнхий сайд, эрхэмсэг ноён Шинзо Абэ таныг бид бүхнийг хүндэтгэн хүлээж авч байгаад гүн талархлаа илэрхийлье.

Монгол Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт тусгагдсан ажлууд эхнээсээ биеллээ олж гурван жил гаруй үргэлжилсэн Монгол Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурж, хамтарсан мэдэгдэл гаргаж байгаадаа сэтгэл хангалуун байна.

Хэлэлцээрийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж ирсэн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ танд болон хэлэлцээрийн хоёр баг, холбогдох яамдын хамт олонд талархлаа илэрхийлье.

Энэ хэлэлцээр нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний урсгал, цаашлаад иргэд хоорондын харилцан солилцоог нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсыг бүс нутаг болон дэлхийн зах зээл, эдийн засгийн интеграцтай холбоход чухал ач холбогдолтой юм.

Энэхүү хэлэлцээрээр түшиглэн Японы хөрөнгө оруулалт, ноу хау-г нэвтрүүлэх, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Японы болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ, эдийн засгийн хэлхээ холбоонд нэгтгэх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлж байна.

Өнөөдөр та бидний яриа хэлэлцээ илэн далангүй, найрсаг уур амьсгалд амжилттай болсонд сэтгэл нэн тааламжтай байна. Бидний ярьж тохирсон зүйлүүд болон гарын үсэг зурсан Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр манай хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд дорвитой тус нэмэр болно гэдэгт итгэл төгс байгаагаа дахин илэрхийлье.

Ерөнхий сайд Ш.Абэ танд амжилт хүсч, дараагийн удаа Монголд уулзахыг ерөөж байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын сайн малчин, тариаланчид шагналаа гардана

ХХААЯ-наас мал аж ахуй, газар тариалангийн салбарт гаргасан ажлын үр дүнг нь харгалзан энэ онд 70 малчныг “Улсын сайн малчин”-аар, таван фермерийг “Улсын тэргүүний фермер”-ээр, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар, 12 аж ахуйн нэгж байгууллагыг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор тус тус шалгаруулсан билээ. Өнгөрсөн онд хөдөө аж ахуй салбарынхан улсын хэмжээнд 518,7 мянган тн үр тариа, 489,4 мянган тн улаан буудай, 164 мянган тн төмс, 102,2 мянган тн хүнсний ногоо хураан авч, нийт хураан авсан үр тариа, улаан буудайн ургацаар 1991 оны түвшинд хүрсэн, нэг га-гаас хураан авсан ургацын үзүүлэлтээр газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн 55 жилийн түүхэнд гарч байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт үзүүлсэн юм. Нөгөөтэйгүүр, мал сүргийн тоо 52 сая толгойд хүрч, өмнөх оныхоос 6,8 сая толгой буюу 15,1 хувиар өссөн амжилтаар ХYII жарны ялгуусан хэмээх хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн баяраа угтаж байна. Ийнхүү ажил хөдөлмөрөөрөө бусдаасаа шалгарсан улсын сайн малчин, тэргүүний фермер, тариаланч, тариаланч хамт олонд Засгийн газар, ХХААЯ-ны төлөөлөл энэ сарын 13-нд орон нутагт шагналыг нь гардуулж өгөх юм.

“УЛСЫН САЙН МАЛЧИН”, “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ МАЛЧДЫН БҮЛЭГ”, “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР”-ЭЭР ШАЛГАРСАН МАЛЧИД, МАЛЧДЫН БҮЛЭГ

Аймаг

Сум, багийн нэр

Овог нэр

Нас хүйс

Төрсөн он

Ам бүл

Малчнаар ажилсан жил

Аймгийн сайн малчин болсон он

Нэг. “Улсын сайн малчин”-д нэр дэвшигч:

1

Архангай

Өндөр-Улаан, Донгой баг

Ишдоржийн Жамъянсүрэн

46 эр

1969

5

25

2007

2

Өлзийт, Бодонт баг

Баасанцэдэнгийн Дэмиднямбуу

41 эр

1974

5

24

2010

3

Хайрхан, Хайрхан баг

Дарьсүрэнгийн Лхагваа

74 эр

1941

2

13

2010

4

Хашаат, Цайдам баг

Содномын Батмөнх

53 эр

1961

7

34

1999

5

Цэцэрлэг, Хонгорж баг

Дарьмаагийн Отгонбаяр

51 эр

1963

7

24

2006

6

Эрдэнэбулган, 3-р баг

Батбаатарын Ванданшарав

33 эр

1981

5

21

2012

7

Эрдэнэбулган сум, 6 дугаар баг

Гочоогийн Ганбаатар

8

Эрдэнэмандал, Эрдэнэ-Уул баг

Банзарын Сандагсүрэн

53 эр

1962

5

31

2002

9

Баян-Өлгий

Дэлүүн, 6-р баг

Гончигийн Манарбек

40 эр

1974

7

20

2008

10

Толбо, 4-р баг

Наресийн Ораз

69 эр

1945

3

50

2011

11

Баянхонгор

Баянговь, Залаа баг

Гаравын Гэрэлдаш

47 эр

1967

4

21

2011

12

Баянлиг, 1-р баг

Дэчигхоролын Гантулга

33 эр

1981

6

17

2010

13

Баян-Овоо, Уранхайрхан баг

Батдуламын Ёндон

74 эр

1940

5

58

1998

14

Баян-Өндөр, 1-р баг

Балжиннямын Саандар

49 эр

1965

7

26

2010

15

Жаргалант, 2-р баг

Жавханы Рагчаасүрэн

64 эр

1950

2

38

2001

16

Булган

Гурванбулаг, Агьт баг

Нямсүрэнгийн Жамц

38 эр

1976

4

20

2010

17

Орхон, Бүхт баг

Намшингийн Баттулга

49 эр

1965

3

30

2009

18

Сайхан, Мануулт баг

Жадамбаагийн Дамдинсүрэн

59 эр

1955

5

43

2010

19

Баян-Агт сумын Баянхайрхан баг,

Битүүгаагийн Бат-Эрдэнэ

20

Говь-Алтай

Дэлгэр, Баянхонгор баг

Пунцагийн Доржсүрэн

61 эр

1953

4

34

2008

21

Есөнбулаг, Рашаант баг

Чимэддоржийн Баярбаатар

31 эр

1977

5

19

2010

22

Тонхил, Бүс-Уул баг

Батжаргалын Төрмөнх

39 эр

1975

5

22

2010

23

Халиун, Чацран баг

Банзрагчийн Мулч

66 эр

1948

4

26

2011

24

Говь-Сүмбэр

Баянтал, 2-р баг

Цэрэндоржийн Доржсүрэн

36 эр

1978

6

23

2009

25

Дархан-Уул

Шарын гол, Санжинт баг

Лхагвагийн Цэвээн

57 эр

1956

2

42

2004

26

Дорноговь

Айраг, Нард баг

Готовын Эрдэнэбулган

34 эр

1979

5

20

2011

27

Хөвсгөл, Элст баг

Галсаншадавын Ууганбаяр

38 эр

1976

6

22

2011

28

Дорнод

Баян-Уул, Харчулуут баг

Батмөнхийн Батболд

59 эр

1955

10

43

1999

29

Булган, 4-р баг

Гомбын Оюунсүрэн

49 эр

1965

4

27

2012

30

Сэргэлэн, 4-р баг

Чулууны Галиа

61 эр

1953

2

49

2004

31

Чойбалсан, Сүмбэр баг

Будын Алтангэрэл

66 эр

1948

3

26

2009

32

Дундговь

Дэрэн, 3-р баг

Шажингийн Мишигтаяа

71 эр

1943

2

50

2008

33

Дэлгэрцогт, Цахиурт баг

Лувсандагвын Эрдэнэбаяр

54 эр

1960

5

36

1990

34

Өлзийт, 2-р баг

Долгорын Дашжамц

74 эр

1940

5

53

2010

35

Сайхан-Овоо, 4-р баг

Баярсайханы Адъяадорж

40 эр

1974

5

24

2007

36

Сайнцагаан, 4-р баг

Базарын Жаргалсайхан

51 эр

1963

2

21

2011

37

Эрдэнэдалай сум, 6-р баг

Бавуугийн Цэндбаяр

55 эр

1959

5

34

2011

38

Завхан

Их-Уул, Цэцүүх баг

Чогсомжавын Далайбат

53 эр

1961

6

32

2009

39

Сантмаргаз, Холбоо баг

Ралхжавын Батсүх

61 эр

1953

2

24

2011

40

Тэлмэн, Шургах баг

Цэрэндоржийн Агваандаш

66 эр

1948

4

41

1987

41

Идэр сумын Загастай баг

Гончигийн Туваандамбий

42

Орхон

Жаргалант, Малчин баг

Хорхойгийн Нямжав

48 эр

1967

6

24

2010

43

Өвөрхангай

Баянгол, 5- баг

Цоодолын Батсайхан

49 эр

1966

5

29

2003

44

Баян-Өндөр, 1-р баг

Гомбодоржийн Цэрэнпунцаг

42 эр

1972

6

22

2010

45

Бүрд, 1-р баг

Сэрээнэндоржийн Пунцаг

60 эр

1954

3

41

2009

46

Нарийнтээл, 4-р баг

Чимэддоржийн Дэгддорж

57 эр

1957

4

38

2009

47

Хайрхандулаан, 2-р баг

Шадваагийн Дэлгэрдалай

56 эр

1959

5

33

2006

48

Өмнөговь

Ноён, Ганзагад баг

Цэрэндашийн Цэвээнравдан

53 эр

1961

3

26

2010

49

Номгон, Эмгэнбулаг баг

Зундуйгийн Амарсанаа

37 эр

1977

4

20

2010

50

Сэврэй, Хоолт баг

Даваагийн Гансүх

41 эр

1973

5

21

2011

51

Сүхбаатар

Асгат, Их-Уул баг

Баяраагийн Өсөхбаяр

32 эр

1982

5

20

2011

52

Мөнххаан, 2-р баг

Дамдингийн Очирпүрэв

39 эр

1975

4

21

2009

53

Наран, Тосонгийнгол баг

Өлзиймэндийн Гантулга

61 эр

1953

4

40

2010

54

Халзан, 1-р баг

Жамсранжавын Отгонбаатар

39 эр

1975

5

23

2011

55

Сэлэнгэ

Жавхлант, 1-р баг

Гончигсүрэнгийн Баасанжав

61 эр

1953

6

22

2009

56

Жавхлант, 1-р баг

Цэвээний Эрдэнэ

50 эр

1964

3

31

2011

57

Орхонтуул, 2-р баг

Ганболдын Даваадорж

48 эр

1966

6

29

2007

58

Орхон сумын Бэлэндалай баг,

Лхамзавын Баянмөнх

59

Төв

Алтанбулаг, 3- баг

Сандагдоржийн Даваасамбуу

45 эр

1969

5

25

2005

60

Баян, 1-р баг

Доржпүрэвийн Энхболд

30 эр

1984

5

12

2011

61

Баянжаргалан, 3- баг

Чимэд-Очирын Цэрэндаваа

41 эр

1973

4

25

2011

62

Баян-Өнжүүл, 3-р баг

Дашдэндэвийн Алтансэлэм

60 эр

1954

6

42

2009

63

Эрдэнэсант, 2-р баг

Чимэдийн Галдсандорж

73 эр

1941

2

23

2008

64

Увс

Наранбулаг, Хужирт баг

Санжийн Гомбо

54 эр

1960

2

39

2011

65

Сагил, Өндөрмод баг

Норжингийн Баттөмөр

49 эр

1965

7

27

2009

66

Тэс, Баян-Овоо баг

Баатарын Галсанжамц

50 эр

1964

6

28

2011

67

Ховд

Буянт, Цагаанбургас баг

Должинсүрэнгийн Отгонням

38 эр

1976

7

20

2008

68

Дарви, Баянбулаг баг

Рэнцэндоржийн Цэрэндорж

53 эр

1961

4

30

2007

69

Мөст, Баянхайрхан баг

Жавзангийн Төмөрөө

65 эр

1949

2

49

2010

70

Үенч, Жаргалан баг

Хинатын Бөрбай

43 эр

1971

11

23

2009

71

Хөвсгөл

Баянзүрх, 3-р баг

Шагдарын Мачуухай

72 эр

1942

5

25

2007

72

Шинэ-Идэр, Баянзүрх баг

Алтангэрэлийн Ганболд

57 эр

1957

3

37

2008

73

Хэнтий

Батноров, Эрдэнэчандмань баг

Дугарын Наранчимэг

57 эр

1957

3

42

1985, 1987, 1990

74

Хэрлэн, 8-р баг

Кажаевын Асгалхан

51 эр

1961

3

35

2008

75

Улаанбаатар

Баянгол дүүрэг, 12-р хороо

Дагвын Гандибазар

64 эр

1950

2

13

2010

Хоёр. “Улсын тэргүүний малчдын бүлэг”-т нэр дэвшигч

1

Төв аймаг, Алтанбулаг сум, Аргал, 2-р баг

“Баян сонгинот”

малчдын бүлэг

2004 онд байгуулагдсан, 15 өрхийн 52 гишүүн, 4520 толгой малтай, хагас эрчимжсэн МАА эрхэлдэг, дундын өмчлөл 28,0 сая, жилийн орлого нь 54,0 сая төгрөг, Туул голын нөхөн сэргээлтэд 1000 ш улиас тарьсан, арьс, шир, ноос, хөөвөр, хялгас, сүү, сүүн бүтээгдэхүүнээр бүтээгдэхүүн хийж борлуулах, аялал жуулчлал эрхлэх, жуулчин хүлээн авах үйл ажиллгаа явуулдаг, дундын Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй, Сумын малгүй өрхүүдэд 800 гаруй мал өгсөн.

Гурав. “Улсын тэргүүний фермер”-т нэр дэвшигч:

1

Төв аймаг, Баянчандмань сум, Чандмань баг

“МОНЭГГ” ХХК-ийн “Баян” шувууны аж ахуй

2003 онд 20,0 мянган өндөглөгчтэй шувууны аж ахуй байгуулж одоо нийт 230,0 мянган өндгөлөгч тахиатай аж ахуй болж өргөжсөн. Одоо 500,0 мянган өндөглөгчийн байртай, жилдээ 19,4 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, 110,0 мянган дэгдээхэй бойжуулдаг, жилийн борлуулалтын орлого 2,6 тэр бум төгрөг,

2

Улаанбаатар хот, СХД, 20 дугаар хороо

“Зургаан хошуу” гахайн аж ахуйн эзэн Магсар овогтой Золзаяа

Цэвэр Ландресс үүлдрийн гахайн аж ахуйг 2004 оноос эхлэн эрхлэж, одоо үндсэн мэгж 400, бодон 20, нийт 3900 толгой гахайтай, 2014 нд 7100 үржлийн тоорой бойжуулж, жилд нэг мэгжнээс дунджаар 20,2 толгой төл авч, нэг гахайн амьдын жинг 5 сартайд 90,0 кг , нийт жилд 283,0 тн гахайн мах үйолдвэрлэж УБ хотын хэрэгцээнд нийлүүлж байна. Нийт 225,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж жилдээ 55,0 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилдаг.

3

Улаанбаатар хот, СХД, 21 дүгээр хороо

Шанлав овогтой Батсайхан

52 настай, ХАА-н механикжуулагч мэргэжилтэй, 2005 оноос хар тарлан үүлдрийн хар тарлан үүлдрийн сүүний чиглэлийн фермерийн аж ахуй эрхлэж байгаа. Одоо нийт 110 үхэртэй, жилд нэг үнээнээс дунджаар 6000 л сүү, жилдээ 55 үнээнээс 175,0 тн сүү үйлдвэрлэж, 120,0 сая төгрөгийн орлого, 40,0 сая төгрөгийн цэвэр ашиг олдог.

4

Төв аймаг, Баянчандмань сум, Чандмань баг

Фермер Ванчиг овогтой Ганцолмон

Фермерийн аж ахуй эрхлээд 6 жил болж байгаа, хар тарлан болог Франц улсаас цэвэр Монтбильярд үүлдрийн үхэр авч үржүүлж байгаа. Одоо нийт 105 толгой үхэр, саалийн 45 үнээтэй, жилдээ дунджаар нэг үнээнээс 6,8 мянган л сүү, нийт 282 тн сүү үйлдвэрлэж, жилд 200,0 сая төгрөгийн орлого, 45,0 сая төгрөгийн цэвэр ашиг олдог.

5

Улаанбаатар хот, БЗД, 13-р хороо

Нансал овогтой Оюунаа

58 настай, нягтлан бодогч мэргэжилтэй, Фермерийн аж ахуй эрхлээд 10 жил болж байгаа, сүү-махны чиглэлийн нийт 179 толгой үхэр, саалийн 65 үнээтэй, жилдээ дунджаар нэг үнээнээс 4,5 мянган л сүү, нийт 221,8 тн сүү үйлдвэрлэж, жилд 96,0 сая төгрөгийн орлого, 20,0 сая төгрөгийн цэвэр ашиг олдог.

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ

Аймаг

Сумын нэр

Овог нэр

Боловсрол, мэргэжил

Хүйс

Төр-сөн он

Тариаланчаар ажилласан жил

Аймгийн тэргүүний тариаланч болсон он

1

Баян-Өлгий

Алтанцөгц

А.Бахытбек

Дээд

Эр

1987

10

2004

2

Булган

Булган

Г.Жаргалсайхан

Тусгай дунд,

Эр

1964

22

2009

3

Говь-Алтай

Жаргалан

Б.Мөнх-Эрдэнэ

Бүрэн дунд

Эр

1965

30

2011

4

Дархан-Уул

Орхон

Ж.Отгонбаатар

Бүрэн бус дунд, жолооч

Эр

1980

18

2006

5

Дархан-Уул

Орхон

Б.Үүрцайх

Бүрэн бус дунд, жолооч

Эр

1980

16

2013

6

Орхон

Жаргалант

Ч.Баясгаланцэцэг

Тусгай дунд, Ногоочин

Эм

1962

18

1996

7

Төв

Жаргалант

О.Бямбадорж

Тусгай дунд, Трактор, комбайнч

Эр

1962

35

2012

8

Төв

Цээл

У.Төмөрбаатар

Тусгай дунд

Трактор, комбайнч

Эр

1960

37

2011

9

Төв

Борнуур

Ц.Дамба

Тусгай дунд

механикжуулагч

Эр

1962

26

2007

10

Төв

Угтаалцайдам

Н.Энхбат

Тусгай дунд, Трактор, комбайнч

Эр

1960

32

2012

11

Увс

Улаангом

Г.Даваа

Тусгай дунд

Эр

1965

25

2012

12

Увс

Тариалан

Г.Самбуу

Дээд

Эр

1951

20

2001

13

Хөвсгөл

Тариалан

Ж.Баатар

Бүрэн дунд

Эр

1965

23

2004

14

Ховд

Буянт

И.Батсүх

Тусгай дунд тракторч, комбайнч

Эр

1969

23

1999

15

Ховд

Буянт

Ц.Шинэбаяр

Бүрэн дунд,

Эр

1973

17

2012

16

Ховд

Жаргалант

Ч.Дэмбэрэл

Тусгай дунд, Ойжуулагч

Эм

1965

32

1989

17

Сэлэнгэ

Түшиг

Б.Алтангэрэл

Тусгай дунд, тракторч, комбайнч

Эр

1968

28

2013

18

Сэлэнгэ

Түшиг

Б.Мөнхжаргал

Тусгай дунд, Трактор, комбайнч

Эр

1960

34

2004

19

Сэлэнгэ

Цагааннуур

Т.Гантөмөр

Бүрэн бус дунд, Трактор, комбайнч

эр

1981

16

2011

20

Сэлэнгэ

Орхонтуул

Д.Ганхуяг

Бүрэн дунд, Трактор, комбайнч

эр

1964

29

1986

21

Сэлэнгэ

Хушаат

О.Баярдалай

Бүрэн бус дунд, Тракторчин

Эр

1978

16

Categories
мэдээ соёл-урлаг

Д.Хадбаатар аваргын тухай кино наадмаар гарна

Монгол Улсын аварга Д.Хадбаатарын ахуй амьдралыг харуулсан коног “Хадбаатар сан”-гаас санаачлан Төв аймгийн Угтаалцайдам сумын нутгийн зөвлөлтэй хамтран хийж байна. Киноны зураг авалт өнгөрсөн оны зунаас эхэлсэн бөгөөд ирэх наадмаар дэлгэцнээ гарах юм байна. Кинонд шоронгийн амьдрал, бөхийн ертөнц хоёр “хүчит аварга” Д.Хадбаатарын цадиг, намтрын салшгүй хэсгүүдийг харуулах аж. Мөн 1970, 1980-аад оны хооронд болж буй нь хүн ба цаг үе, нийгмийн үзэл суртал, хамгийн гол нь нэр алдар, цол гуншингийн төлөөх далд тэмцлийн ээдрээ сүлбээг илэрхийлэх хамгийн тохиромжтой цаг хугацааг үзүүлэх юм байна

Categories
мэдээ нийгэм

Т.Билгүүний амь насыг хохироосон жолоочид 15 жилийн ял төлөвлөжээ

“Шинэ үе” продакшны жүжигчид Өвөр Монголд аялан тоглолтоор явж байгаад зам тээврийн осолд өртсөн харамсалтай хэрэг гарсан. Ослын улмаас жүжигчин Т.Билгүүн газар дээрээ амь насаа алдаж, жүжигчин Р.Алтансүх, А.Энхжин нар гэмтэл авсан юм. Уг осол гаргасан жолоочид 15 жилийн хорих ял төлөвлөсөн тухай Өвөрмонголын сайтад мэдээлжээ. Жүжигчдийн сууж явсан жижиг оврын суудлын машиныг чингэлэг ачсан том оврын машин мөргөсөн байдаг. Уг хэргийг БНХАУ-ын хуулийн байгууллага, цагдаагийн газар шалгаж байгаа аж

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс улам бүр Бүгд Найрамдах Ардчилсан Монгол Ард Улс руу яваад байна

Бүгд Найрамдах Ардчилсан Монгол Ард Улс гэж хэлж байгаа нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улстай адилтгаж үзсэн хэрэг. Монголчууд полдгорзалуугийн удирддаг сүртэй нэртэй тэр орныг хойд Солонгос гэдгээр нь мэднэ. Харин БНСУ-ыг өмнөд Солонгос гэж нэрлэдэг. Хойд Солонгос цэрэг арми, дотоодын бололцоондоо тулгуурлан өөрөө өөрийгөө хөгжүүлэх үзэлтэй. Үүнийгээ “чучхе” гэж нэрлэх юм. “Чучхе” үзэл нь гадны соёл, гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо түгээн дэлгэрүүлэхийг хориглодог. Тэнд гадаад кино гаргах, дэлхийн утга зохиол судлах, гадны орнуудтай харилцаа тогтоох, гадны бичиг үсэг хэрэглэх, гадны хөрөнгө оруулалтыг татах гээд бусад орны юм бүхэн хориотой байдаг юм гэнэ билээ. Тийшээ зорчоод ирсэн хүн бүр энэ тухай л ярьдаг даа. Тэнд мэдээлэл ямар хаалттай байдгийг манай улсын нэгэн настай тамирчны яриа нотолдог юм. Арвааджилийн өмнө тэмцээний үеэр манай тамирчин ариун цэврийн өрөөнд ортол БНАСАУ-ын тамирчинтай тааралдаж. Гэтэл мөнөөх тамирчин эр аль эрт 1988 онд зохиогдсон Сөүлийн олимпийн талаар “Өмнөд Солонгост олимп болсон юм уу” хэмээн шивэгнэн, ихэд нууцлан байж асуусан гэдэг. Ийм хаалттай улсын ард түмэн нь дэлхийн хөгжил, дэлхийн мэдээллээс хол тасарч, төр нь юу гэнэ шууд хүлээж авдаг болсон нь ойлгомжтой.

Яг үүнтэй ижил БНАМАУ болох зам руу зүтгээд байна гэж 2012-2016 оны парламентын гаргаж байгаа хуулиудыг хараад бодох боллоо. Тухайлбал, 2012 оны сонгуульд ороход Монгол Улсын эдийн засаг нь 17 хувиар өссөн, гадаадын хөрөнгө оруулалт газар бүрт хүрсэн байлаа. Хаашаа л харна хар, шар толгойтой хүмүүс хөлхсөн тийм нээлттэй, хөгжих ирээдүйтэй, Давосын чуулга уулзалт Монголын өдрөөр эхэлдэг ийм орныг одоогийн эрх баригчид хүлээж авсан. Гэтэл 2012 оны сонгуулиас нэг сарын өмнө Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдав. Үүнээс өмнө 2009 оны зун, наадмын өмнөхөн Урт нэртэй хууль батлагдан гарсан байдаг. Харин түүнээс өмнө нь “Онцгой албан татвар”-ын хууль буюу алт зэснээс өндөр татвар авах тухай хуульбаталчихсан байв. Ингэж эдийн засгийн тооцоолол, сөрөг үр дагаврын судалгаагүй хууль гаргаж эхэлснээр Монгол Улс уруудаж эхэлсэн түүхтэй. Гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийг батлахдаа хөрөнгө оруулагчид Монголд ажиллах хугацаандаа нэг л үг, үсгийн алдаа гаргавал шоронд хорих заалтыг оруулсан. Урт нэртэй хууль нь үүнээс ч дор. Гаднаас мөнгөө барьж ирээд үйл ажиллагаа явуулж байсан уурхайн эздийг хөөж гаргаад хөрөнгийг нь лацдаж өнөөдрийг хүрсэн. Энэ цагаас хойш УИХ-аар батлан гаргасан хууль бүр нь гадны хөрөнгө оруулалтын эсрэг чиглэчихээд байна.

Тиймдээ ч өнөөгийн Монго­лын эрх баригчдын гаргаж байгаа хуулийн өнгөнд Монгол хүн, Монгол орон ямар байх вэ гэдэг асуулт урган гараад байгаа.Тэдний хуулиудаар манай улсийм улс болно. Та бүхэн анхааралтай харна уу.

УИХ-ын батлан гаргах гэж байгаа болон гаргаж байгаа хуулиарбол гаднаас хөрөнгө оруулахын тулд заавал Засгийн газраас зөвшөөрөл авах хэрэгтэй болжээ. Зөвшөөрөл авахгүй бол шоронд сууна. Зөвшөөрөл аваад бизнес хийвэл бас л шоронд оруулна. (Саус гоби сэндс болон бусад гадаадынхан) Бас тавдугаар анги хүртлээ гадаад хэл сурч болохгүй. Зөрчвөл шоронд орно. Гэхдээ энэ нь тусгай өндөртөлбөртэй сургуулиудад хамаарахгүй. Харин төлбөргүй борцуулын хүүхдүүдэд хамаарна гэж байна лээ. Үүнийг борцуулын хүүхэд гадаад хэл сурах гэж маанаглавал шоронд хийнэ гэж үзэж болно. Гадаад эхнэр, нөхөртэй байж, дээр нь дарга болж болохгүй. Ингэвэл шоронд орно. Гадаад кино 50 хувиас илүү үзэж болохгүй. Үзвэл шоронд орно. Гадаадын архи, тамхи ууж хэрэглэж болохгүй, бас зарж борлуулж болохгүй. Хэрэглэвэл, зарвал шоронд орно. Гадаад бичгээр бичиж болохгүй. Зөвхөн уйгаржин бичгээр бичихгүй бол шоронд орно. Морио уна, гадаадын мотоцикль унавал онхолдож үхнэ. Яваандаа үүнийг хуульчилж зөрчвөл шоронд хорьдог болох юм шиг байна. Гадаадын хувцас өмсч болохгүй, зөвхөн ЮНЕСКО-д бүртгэлтэй дээлээ өмс гэж яриад эхэлсэн учир удахгүй ийм хууль гаргаж зөрчигсдийг шоронд хийх биз. Зөвхөн язгуур урлагийн дуу дуулах юм уу хөөмийлж, бас биелж л болно. Зөрчвөл шоронд суулгах бүүр амархан.Гадаад хэлээр ярьж болохгүй. Зөрчвөл шоронд орно. Шоронд орохоосоо өмнө зодуулна. Саяхан германаар орчуулга хийсэн хүнийг зодсон, хятадаар яривал бүр алах бололтой. Монголчууд хэвлэн нийтлэхдээ хүртэл хэн ч уншдаггүй уйгаржин бичгийг ашигла гэнэ. Хэвлэлийн хуудасны талыг нь хүн уншдаг кириллээр, талыг нь хэн ч уншдаггүй уйгаржин бичээсээр бич, эсвэл шоронд ор гэж байна.

Мөн удахгүй хэвлэл мэдээллийн эзэд улс төрд орж болохгүй, эрхэлж байгаа бизнестээ орж болохгүй. Зөрчвөл шоронд орно гэсэн хууль гарах гэж байгаа. Гадаадын иргэн ч Монголд ажил хийж болохоо байжээ. Вьетнамчуудыг зодож, дээрэмдэж үйлийг нь үзлээ. Дээрээс нь зөрчилтэй гээд бүгдийг нь л барьж хориод албадан гаргаж Монгол орныг харийн хүний хөлөөс цэвэрлэнэ гэх нь. Ингэж л 2012 оноос хойш гадны хүн, хэл, соёл, ном, бараа гээд бүх зүйл Монголд хаалттай болох хуулийг энэ УИХ батлан гаргалаа.

Энэ мэтээр төрийн гаргасан бодлого шийдвэр гадаадын юм бүхний эсрэг чиглэж иргэд, төрийн байгууллагууд ч тэр шийдвэрийг нь шууд тусган авч байна. Ер нь төрийн бодлогын дагуу л амьдарч таарах байх. УИХ нь хойд Солонгос шиг хаалттай болгох хууль баталж, УИХ-ын гишүүдийн гадны хөрөнгө оруулалтыг үзэн ядсан, популист ааш аяг нийгэмд шууд бууж бидний ирээдүйг тодорхойлох боллоо. Орой бүр зурагтаар эх орныхоо төлөө амиа золихоос буцахгүй тэмцэх мэт гишүүдийн жүжиглэлтийг үзэж, дуусдаггүй яриаг сонсч үндсэрхэг үзлийг дэвэргэсэн уул толгод, гал ус тахьсан лам, бөөгийн зурлагаар дэлхийг харж амьдрах нь. Дэлхийн тавцан бидэнд хэрэггүй бололтой. Ингэж л нийгэмд хортой, ийм хориотой орон болохоор тэмүүлээд байна. Сүүлийн хэдэн жил урагшаа биш байнга ухарч гишгэсэн хууль тогтоомжуудыг гаргасны горыг ард түмэн үүрч эхэлсэн нь энэ. Гадны томоохон хэвлэлийн хуудаснаа “Монголд хөрөнгө оруулалт битгий хий. Ямар ч үр дүнгүй” гэж бусдадаа зааж зөвлөсөн мэдээлэл байнга гарч байна. Уг нь бид ийм улс оронд амьдрах гэж ардчилсан нийгэм байгуулаагүй. Өнөөдөр Монголын нийгэм сэтгэгчдэд халтай, социализмаас ч хатуухаргис болж хувирлаа.

Тэгэхээр одоо яах вэ. Давын өмнө толгойд бууж байгаа нэг арга бол элдэв хууль санаачлахыг хориглох. Санаанд орсноо, санаж явсан хонзонгоо хууль болгодгийг зогсоох хэрэгтэй байна. Өөрийгөө дэмждэг хүмүүсийг өөгшүүлэх, өрсөлдөгчөө нухчин дарж өөрийнхөө бизнесийг цэцэглүүлэх хууль санаачлахыг болиулах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүдийн өргөн барьж байгаа хуулиуд өнөөдөр нь муудалцаад маргааш нь хонзонгоо авч байгаа мэт харагдах юм. Тиймээс хууль санаачлахад өндөр босго тавих хэрэгтэй юм байна. Хэлэлцэх гэж байгаа хуулийг дор хаяж УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь дэмжиж гарын үсгээ зурсан байх шаардлагыг хуулиар тусгаж өгвөл босго өндөрсөнө. Тэгээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар нь саналаа өгч, хуулийн мэргэшсэн институтээсс заавал сөрөг шүүмжлэлийн судалгааг хийдэг болбол төрж байгаа хуулийн чанар сайжирна. Яагаад сөрөг судалгааг хийх шаардлагатай вэ гэвэл өнөөдөр хууль өргөн барихын тулд зөвхөн сайн сайхныг нь дурдаж, энэ хуульгүй бол Монгол Улс дампуурах гэж байгаа мэтээр ярьж, лоббиддог жишиг тогтчихож. Эдгээрнь яг тэр хэлэлцэх гэж байгаа хуулийн улаан панатуудыг, бас тэр хууль гарвал өс хонзон нь тайлагдах хүмүүсийгцуглуулж аваад тал талаас нь магтаж гардаг. Тэгэхээр заавал сөрөг судалгааг хийж түүнийг нь гишүүд нийтээрээ сонсдог болбол хуулийн цоорхой багасна. Ийм шалгуурыг давсан хуулийг УИХ хэлэлцээд баталдаг болбол ямар алдаа гарах билээ. Босго тогтоочихвол УИХ-ын гишүүдийн хууль санаачилж нийгэмд тодрох гэх, бусдаас илүү чухал хүн гэдгээ үүгээр харуулах гэж оролдож хууль бузарлах нь багасах биз.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шинзо Абэ нар Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 9-11-ний өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийж байгаа билээ. Засгийн газрын тэргүүний анхны айлчлал Япон улс болж байна. Айлчлалын гол зорилго болох “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах явдал байлаа.

Тэгвэл өчигдөр орой Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээг хийхийн тулд хоёр тал гурван жилийн турш ажилласан бөгөөд өчигдөр ийнхүү биелэлээ оллоо. Уг гэрээ нь Монгол Улсын хувьд анхных болж байгаа бол Япон улсын 15 дахь орон нь Монгол Улс боллоо. Япон улс өнгөрөгч онд Австрали улстай энэхүү гэрээг байгуулсан юм. Уг гэрээг соёрхон баталснаар гаалийн татвар, визийн хураамж гээд олон давуу нөхцөл бий болохоос гадна талуудын хүлээх үүргүүд ч ил болох юм. Гэрээнд гарын үсэг зурснаар Хөшигтийн хөндийд баригдаж байгаа нисэх онгоцны буудал барихад шаардлагатай 36.8 тэрбум иенийн нэмэлт зээлийн хэлэлцээр давхар баталгаажиж байна.

Энэ тухай Японы Ерөнхий сайд Ш.Абэ хамтарсан мэдэгдэл хийхдээ онцолсон бол Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хэлэл­цээрийг хоёр тал хамтран байгуулснаар худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний урсгал, цаашдаа иргэд хоорондын харилцан солилцоог нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсыг бүс нутаг болон дэлхийн зах зээлтэй холбоход чухал ач холбогдолтой” хэмээн онцлон тэмдэглэлээ. Гэрээнд талууд гарын үсэг зурснаар ойрын үед гэрээг УИХ-аар соёрхон батлах талаар Ерөнхий сайд онцолсон юм.

Даваа гаригийн өдөр Японы олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны дэд Ерөнхийлөгч К.Яжиматай уулзалт хийв. Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон улсын зээл тусламж, онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг Монголын төр засаг, ард иргэд өндөр үнэлж, талархаж байдаг гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Монгол, Японы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа манай улсад зээл тусламж хэлбэрээр нэг урсгалтай явж ирсэн. Цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаа бүрдүүлэх сонирхолтой байна. Энэ шинэ шатны хамтын ажиллагаанд хоёр орны хувийн хэвшлийнхний идэвхтэй оролцоо нэн чухал. Үүнийг бүрдүүлэхэд JBIC-ийн оролцоо, дэмжлэг онцгой ач холбогдолтойг цохон тэмдэглэлээ. Ерөнхий сайд 300 хүртэл сая ам.долларын зээлийн шугам нээх хүсэлтийг Ерөнхий сайд уулзалтын үеэр тавьж, энэхүү боломжийг судлан үзэхийг хүслээ.

Мөн Ерөнхий сайд Ч.Сай­хан­билэг Монгол, Японы бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож үг хэлсэн байна. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаадад таниулах, гадаад орнуудаас Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бүтээгдэхүүнийг судлах, тэдгээр бараа материалыг үзэсгэлэн яармаг хэлбэрээр сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагаа явуулдаг Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) тус улс дахь Монголын Элчин сайдын яамтай хамтран бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд 150 хүн оролцохоор бүртгүүлсэн ч 200 гаруй бизнес эрхлэгч оролцов. Ерөнхий сайд “Монгол Улсын Засгийн газар улс төр болон бизнесийн тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллаж байна.

Сүмитомо корпорацийн ерөнхийлөгч К.Накамура өчиг­дөр Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхлаа. Монголын үүрэн холбооны хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээгээ улам дээшлүүлэх саналтай байна, иймд тусгай зөвшөөрлийн асуудлыг хурдан шийдэж өгөхөд дэмжлэг үзүүлэхийг ноён К.Накамура Ерөнхий сайдаас хүслээ.

Түүний дараа Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакиг хүлээн авч уулзсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хүүхэд зан

Нэгэн сурвалжлагч цэцэрлэгт очиж, бяцхан жаалуудтай хөөрөлдөж байгаа нэвтрүүлэг зурагтаар гарсан юм. Одоогоос хэдэн жилийн өмнө л дөө. Сурвалжлагч “Мөрөөдөл чинь юу вэ” гэж нэг хүүгээс асуухад дөнгөж хэлд орж буй өнөө жаал “Ерөнхийлөгч болох” хэмээн үнэн сэтгэлээсээ хариулсан юм. Яг энэ жишээг манай багш ишлэл болгон ярьж байсныг санаж байна. Тэр үед бид оюутан байлаа. Багш маань “Хүүхэд ч хүүхэд зангаараа, гэнэн сэтгэхээ больж. Хүүхэд гэмээнэ том хүн шиг айхтар болсон байна. Бидний үед бол хүүхэд бол хүүхдийнхээ хэмжээнд л сэтгэдэг, тэр нь өхөөрдөм байсан юм” хэмээн ярьж байв.

Орчин үед нийгмээ, хөгжлөө дагаад хүүхдүүд улам хэрсүүжиж байгаа нь зөв л байх. Монголчууд үүнийг нь ч буруутгадаггүй талдаа. Гэлээ ч магадгүй тэр жил багшийн хэлсэн жишээ тархинд минь тэгтлээ суусан юм уу. Ямартай ч сүүлийн үеийн хүүхдүүдийн наснаасаа давсангэмээр зан чанарт эвгүйцэх хандлагатай болсон байв. Гэвч саяхан эмнэлэгт нэг өрөөнд байсан16 настай охины гэнэн итгэмтгий яриа, амьдралыг хүүхдийн нүдээр төсөөлж байгаа тэр зан чанарыг олж хараад өөр бодол төрлөө. Хэдийгээр түүндхэрсүү гэх тодотголд тохирох зан чанар хааяа илэрдэг ч тэр хүүхдээрээ л байна. Тариагаа хийхээр тэргээ түрээд ирж яваа сувилагчийн хөлийн чимээнээр орноосоо огло харайн босч, аврал эрсэн нүдээр бусдаас тусламж хүсч зогсоо нь яахын аргагүй хүүхдийн зан. Тариулна гэхээс сүнсээ зайлтал айж, орон доогуур орж нуугддаг байсан хүүхэд насыг минь санагдуулсан түүнийг харах өрөвдөм бас өхөөрдөм байлаа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хонгорцог одтой, шар морь өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 11. Буд гариг. Билгийн тооллын 22. Хонгорцог одтой, шар морь өдөр. Өдрийн наран 07.56 цагт мандан, 17.54 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гаригийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэхэд, улай гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цагнь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ ундаа олдоно.