Даваа гаригийн 14 цаг гэхэд Монгол, Японы төвийн хурлын танхим дүүрэн хүнтэй байлаа. Энэ хүмүүс “Эмч, өвчтөн, гэр бүлд зориулсан уулзалт”-д оролцохоор зорьж ирсэн юм. Олон улсын эпилепсийн өдөр “Альфа долгион”, “Epi MON”, “Рефлекс” зэрэг мэдрэлийн эмнэлгүүд болон Монголын Неврологийн нийгэмлэг хамтран энэхүү уулзалтыг зохион байгуулжээ. “Эмч өвчтөн, гэр бүл хамтрахгүй бол өвчтөн ганцаараа энэ асуудлаас гарч чадахгүй” гэж М.Үүрийнтуяа эмч тодорхойлсон. Эпилепси нь ухаан алдаж, татах хэлбэрээр илэрдэг байна. Бага насны хүүхэд халуурч татах, архины шарталтын таталт зэрэгнь эпилепси буюу унаж татах өвчинтэй холбоогүй юм байна. Яагаад унаж татах болов гэсэн асуултыг хүмүүс тавьдаг. “65 хувьд нь тодорхой шалтгаан олж чаддаггүй” гэж Ж.Сарангэрэл эмч хэлсэн. Судалгаагаарнастай хүмүүст харвалтын дараахь эмгэг хэлбэрээр уналт таталт 10 хувь, төрөлхийн гаж хөгжил 8 хувь, тархины үрэвсэл 3 хувь тохиолдсон байна. “Хөдөө орон нутагт мориноос унах тохиолдол элбэг. Хурдан морины уралдаанд бага насны хүүхэдмориноос унаж, тархины гэмтэл авах тохиолдол их. Хамгаалалтын малгай өмсгөх шаардлагатай. Хөгжилтэй оронд хүүхдийг дугуй, ролик унуулахдаа хамгаалалтын малгай заавал хэрэглэдэг” гэж мэдрэлийн эмч нарын гаргасан гарын авлагад дурджээ. Тархины гэмтэл авсан хүн бүр таталт өгдөггүй.Нэг ийм тохиолдол байсан гэнэ.11, 12 насны ах дүү хоёр тоглож байгаад мөргөлдөхөд ах нь түүнээс хойшунаж татдаг өвчтэй болжээ. Гэтэл найман давхраас шуудай элс толгой дээр нь унасан залууд уналт таталт илрээгүй байх жишээтэй. Энэ өвчинд хүн харилцан адилгүй өртдөг хэрэг. Унаж татсан өвчтөний таталтыг хүчээр зогсоох гэж оролдож болохгүй гэнэ. Уналт нь өөрийн жамаар яваад аяндаа зогсдог учраас сэгсчих, зүрхний орчим дарах, массаж хийх гэж оролдох нь гэмтэл учруулж болзошгүй. Харин өвчтөнг хажуу тийш харуулж хэвтүүлээд, цамцны товч, зангиаг суллаж, амьсгалыг саадгүй болгох хэрэгтэй. Таталт 5 минутаас дээш хугацаанд тавигдахгүй бол, богино хугацаанд хоёроос дээш удаа таталт өгвөл эмч дуудах учиртай. Унаж татдагөвчтэй алдартнууд олон байдаг гэнэ. Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский, Альфред Нобель, зураач Ван Гог, Леонардо да Винчи,Ф.Достоевский зэрэг алдартнууд унаж татдаг өвчтэй байсан аж. Унаж татдаг хүмүүсийг бөө болговол зүгээр болно гэдэг өрөөсгөл.Зарим хүн бөө болчихвол зүгээр болно гээд эмээ уухгүй тасалдуулаад, өвчнөө хүндрүүлэх тохиолдол байдаг гэдгийг мэдрэлийн эмч нар сануулсан юм.
ХОВОР ТОХИОЛДОЛД УДАМШДАГ
Монголын Неврологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, “Рефлекс” эмнэлгийн захирал Ж.Сарангэрэлтэй ярилцлаа.
–Сүүдрээс гэрэлд гаръя гэж энэ хурлын үеэр ярьж байна. Манайханунаж татдаг хүмүүсийг группт байдаг, хөдөлмөрийн чадваргүй хүмүүс гэж хараад байдаг. Ийм өвчтөнүүдийн хувьд ямар боломж байгаа вэ?
-Эпилепситэй өвчтөний дөрөвний гурав нь ердийн амьдралаар амьдрах боломжтой. Өөрөөр хэлбэл эмийн эмчилгээгээ зөв хийж, зөв эмээ сонгож, эмчилгээ нь зөв байх юм бол эдгээр хүмүүс, ердийн сургууль суралцаж, их дээд сургуульд сурч, ажиллаж хөдөлмөрлөх бүрэн боломжтой байдаг. Сүүдэрт байна гэдгийн хувьд унаж татдаг өвчнийг тархины хүнд өвчин гэж үзээд, тухайн гэр бүлд ямар нэг унаж татдаг өвчтэй хүн байвал монголчууд харамсалтай нь нууж, хаадаг. Эмч бид энэ өвчин нууж хаахаар халдвартай, аюултай өвчин биш. Харин энэ өвчний талаар илэн далангүй ярилцаж, эдгээр хүмүүст сурч, хөдөлмөрлөх боломжийг нь олгох ёстой гэж үздэг.
–Энэ өвчин удамшдаг уу?
-Ховор тохиолдолд удамшдаг. Хэрэв бид унаж татах өвчтэй хүнтэй хамт ажилладаг болэнэ өвчний тухай тодорхой мэдлэгтэй, анхны тусламж үзүүлж чаддаг байх учиртай. Уналт цөөхөн хором үргэлжилдэг тул айж сандарч болохгүй. Энэ өвчний тухайзөв ойлголттой бол тухайн өвчтөний нэг удаагийн хоёр минутын уналт, таталтын улмаас тухайн хүнийг ажлаас халах шаардлагагүй.
–Түрүүн таны лекцийн үеэр нярай хүүхдийн таталтын бичлэгийг харуулахад татаж байгааг нь ялгахад хэцүү харагдсан. Өөр ямар нэг шинж тэмдгийг ажиглах боломж бий юу?
-Бага насны хүүхэд цэцэрлэг, сургуульд ороод бусад хүүхдээс оюун, танин мэдэхүйн хувьд хоцорч эхлэхээр эцэг эхчүүдэмчид ханддаг. Яагаад миний хүүхэд бусадтайгаа адилхан шүлгээ цээжилж чадахгүй байна гэх мэтээр. Тийм тохиолдолд оюун болон танин мэдэхүйн өөрчлөлттэй байвал эмч бидцаанань ямар нэг өвчин, уналт таталтын шинж тэмдэг байгаа эсэхийг оношилдог. Уналт таталтын өвчнийг батлах гол арга нь тархины цахилгаан бичлэг хийх.
–Нярайн шарлалттай хүүхдүүдэд бичиж өгдөг фенобарбитал эмийн асуудал бэрхшээлтэй байгаа талаар мэдээлэгдсэн. Уг нь Эрүүл мэндийн яамнаас энэ эмийн бүртгэлийн асуудал шийдэгдсэн гэж мэдээлсэн санагдана?
-Одоо бид Монгол эм импэкст хоёр тамгатайбичиг хийжөгч, удаан хугацаагаар эм уух шаардлагатай өвчтөнүүдээ “Ийм тунгаар уух шаардлагатай шүү” гэдгийг урьдчилж мэдээлж байж эмийг нь олгуулж байгаа.
–Эмэнд хордсон гэх хүүхдүүдийн зарим эцэг эх одоо ч хүүхдэд нь хордлогын ул мөр үлдсэн талаар ярьж байсан. Хордлого ийм удаан үргэлжлэх үү?
-Хордлогын хэмжээ, хордуулах бодисын тун хэр өндөр байснаас хамаарч эд эс гэмтэж үү, үгүй юу байнгын үр дагавар өгсөн эсэхээс их зүйл хамаарна. Тэр хүүхдүүдийн хувьд тийм хүнд, цаашдаа байнга үлдэх хор уршиг байгаагүй болов уу гэж бодож байна. Би өөрөө шинжилгээ хийгээгүй болохоор тэр талаар тодорхой юм хэлэх боломжгүй байна.
–Уналт таталт өвчний хувьд эмийн эмчилгээ 70 хувийн үр дүнтэй гэлээ. Монголын ийм өвчтөнүүдийн хувьд төлбөрийн чадвараас хамаарч ихэвчлэн карбамезапин хэрэглэдэг юм билээ. Зарим эмч энэ эмийг бусад оронд хэрэглэхээ больсон, хэрэглээнээс гарсан гэдэг?
-Карбамезапинийг анх 1960-аад оноос дэлхий даяар хэрэглэж эхэлсэн. Уналт таталтын өвчтэй хүмүүст дэлхий нийтээр нэгдүгээр эгнээний эм хэвээр байгаа. Нэгдүгээр эгнээ гэхээр нэгдүгээр сонголтын эм гэсэн үг. Хэрэв хэсэгчилсэн уналт таталтын өвчтэй өвчтөн ирвэл би хамгийн түрүүнд хамгийн олон жил туршигдсан, хамгийн сайн судлагдсан хамгийн гаж нөлөө багатай, хамгийн хямдэмийг л сонгоно. Хоёр, гуравдугаар сонголтын гээд үнэ өртөг өндөр эмнүүд дэлхийн зах зээл дээр гарч байна л даа. Хэрэв карбамезапинд харшил өгөх, удаан хугацаагаар энэ эмийг уух боломжгүй тохиолдолд өөр эм сонгодог. Хоцрогдсон эм биш одоо ч Герман, АНУ-дяг хэрэгтэй хүндээ энэ эмийг сонгосон хэвээр байгаа. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд ургийн гаж хөгжил багатай эмийн тоонд багтдаг.
–Өвтөнүүдэд юузахиж хэлэх вэ?
-Зөв эмчдээ хандаж, уналт таталтын шинж тэмдэг илрэхэд сандарч болохгүй. Яаран сандран тариа, эмийн эмчилгээнд орох шаардлагагүй. Үнэхээр оношоо батлуулсны дараа зөв эмчилгээ эхлүүлэх хэрэгтэй. Хэрвээ зөв оношлоод эмийн эмчилгээ эхэлсэн бол эмээ таслахгүй уугаарай. Ямар нэг хүндрэл бэрхшээл гарвал эм бичиж өгсөн эмчдээ эргэж хандаж байгаарай гэж хэлмээр байна.
–Шууд мэс засал хийлгээд, уналтын голомтыг авчихна, эрүүл болно гэж ойлгож болохгүй нь ээ?
-Мэс засал гэдэг аргаа барсан, эцсийн шатны эмчилгээ. Өөрөөр хэлбэл хоёр, гурван төрлийн эм хэрэглээд, эмээр уналт таталтыг зогсоох боломжгүй бол мэс заслын эмчилгээнд шилждэг. Мэс заслаар уналт таталт үүсгээд байгаа тархины хэсгийг зүсч авдаг юм. Тархинд хэрэггүй хэсэг гэж байхгүй. Зүсээд авчихаар тэр хэсгийн үйл ажиллагаа байхгүй болно гэсэн үг. Тийм болохоор энэ хүсэх зүйл биш.
–Ийм өвчтэй хүмүүсийн гэр бүлийнхэн юу анхаарах вэ?
-Гэр бүлийн амьдралын дэглэм тухайн өвчтэй хүнд зохицох ёстой. Гэр бүлийн гишүүдэд хэлэхэд ийм өвчтөнийг онцгой хайрлаад энхрийлээд, эрхлүүлээд байх шаардлагагүй. Тодорхой шаардлага тавих ёстой. Харин амьдралын дэглэмтэй байх ёстой. Наад зах нь унаж татдаг хүмүүс хангалттай сайн нойр авах учиртай. Орой нэг нь унтах гээд байхад нөгөө нь телевиз хангинуулаад байж таарахгүй. Баяр наадам болохоор “За ганц хундага яадаг юм” гээд шахаад байж болохгүй.
–Хоол ундны хувьд хориглох хүнс гэж байх уу?
-Архины төрлийн бүх ундаанууд хориотой. Өөр хорих юм байхгүй.
МАНАЙ ЭМНЭЛЭГ ДЭЭР ЭПИЛЕПСИЙН БҮЛГҮҮД ХИЧЭЭЛЛЭДЭГ
“EpiMON” мэдрэлийн эмнэлгийн захирал М.Үүрийнтуяатай ярилцлаа.
–Танай эмнэлгийн дэргэд эпилепсийн бүлгүүд хичээллэдэг гэж сонслоо?
-Уналт таталт өвчний үед эмийн эмчилгээнээс гадна, эмийн бус эмчилгээ, сэтгэл санааг дэмжих, өөртөө итгэх итгэлийг сайжруулах, тэднийг хөдөлмөрт мэргэшүүлэх чухал.Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээ эмийн эмчилгээнээс дутахгүй үр дүнтэй байдаг. Тухайн хүний сэтгэл зүйд чиглэсэн Эпилепсийн бүлгүүд хичээллэдэг. Өөрөөр хэлбэл манайхан сонирхлоороо нэгддэг. Хатгамал, оёдол, шүр сувд хийдэг нэг бүлэг бий. Тэр бүлгийнхэн хагас сайн өдөр долоо хоногт нэг удаа цуглаад, эмнэлэг дээрээөдрийнхөө цайг хамтдаа уугаад, урлалаа хийдэг. Бид үзэсгэлэн гаргаж, урласан зүйлийг нь борлуулж, орлогоод ээшлүүлэхэд нь тусалдаг. Төрсөн өдөр, шинэ жил тэмдэглэдэг, салхиндхамт гардаг бүлгүүд бий. Арван жилээс дээш таталт өгвөл ой ухаан буурч, анхаарал сулрах, зожиг болох, ганцааралд орно. Хамт олон ажил байхгүй, сэтгэлээ нээх хүн байдаггүй. Тийм учраас тухайн хүнд сэтгэл заслын эмчилгээ хийдэг.
–Удаан хугацааны туршид уналт таталттай байсан өвчтөн сэтгэцийн өөрчлөлтөд орох уу?
-Эпилепсийн үеийн сэтгэцийн шинж тэмдгүүд байна. Жишээ нь айдастай болох хэзээ унах бол гудманд унах бол уу, ажил дээрээ унах болов уу гээд санаа зовно. Хүмүүс гудманд унахаар юмыг нь хулгай хийгээд явчихдаг.Тийм учраас унаж татдаг хүн шүү, тусламж дэмжээрэй гэсэн тэмдэглэгээ байх учиртай.
–Ийм хүмүүс зан авирын өөрчлөлттэй байдаг уу?
-Байрлалаасаа шалтгаална. Эпилепсийн голомт чамархайн дэлбэнд байрлаж байгаа бол зан авирын өөрчлөлт гарна.Ер нь чамархайн дэлбэнд эпилепсийн 80 хувь нь байрладаг. Энэ үед ууртай догшин, хүнтэй нийцэхгүй, нийгэмд амьдрахад хэцүү, банкинд очоод оочерлосон ч хүнтэй маргалдаад цагдаа сэргийлэх болчихсон явах нь бий. Манай эмнэлэг дээр сургалтууд явдаг. Өвчтөн эмээ яаж уух, ар гэрийнхэн хүнтэйгээ яаж харьцах талаар сургалт хийдэг. Ар гэрийнхэн нь “Манай хүүхэд гэртээ унахгүй сууж байвал боллоо” гэдэг. Энэ буруу. Тэр хүн өөрт тохирсон хөдөлмөр хийх ёстой. Нийт эпилепситэй хүмүүсийн 60 хувь нь группт байдаг гэсэн судалгааны дүн бий. Бүгдийг нь группт хоморголон оруулж болохгүй шүү дээ.
–Ямар тохиолдолд эмнэлэгт хэвтүүлдэг вэ?
– Олон жил эм ууж байгаа хүн хоёр жилд нэг удаа шинжилгээ өгөх шаардлагатай, ядраад нойргүйдээд байж болно. Уналт ойртоод байж болно. Тийм учраас жилд хоёр удаа цусан дахь эмийн тунгийн шинжилгээг хийлгээд манай эмнэлэгт хэвтвэл бид хөгжлийн бэрхшээлтэй, таталттай өвчтөнүүдэд хөнгөлттэй үйлчилдэг гэв.
Б.ЯНЖМАА
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН