Categories
мэдээ соёл-урлаг

“Чонон сүлд” кино Оскарт нэр дэвшинэ

БНХАУ-ын зохиолч Зян Рун-ы зохиолоос сэдэвлэсэн “Чонон сүлд” кино нээлтээ хийгээд удаагүй байна. Тус кинонд Монголын жүжигчин Р.Анхням тоглосон билээ. Тэгвэл тус кино Оскарын наадамд нэр дэвшихээр болжээ.

Энэ талаар кино найруулагч Аннойд Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Categories
мэдээ спорт

Үндэсний шигшээ багийн хөлбөмбөгчдийг зарлалаа

-2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх Монголын хөлбөмбөгчид эхний даваанд Зүүн Тиморын багтай тоглоно.

Монголын хөлбөмбөгийн холбооноос (МХБХ) өнөөдөр үндэсний шигшээ болон залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа. Тус хуралд МХБХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан, Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Пүрэвсүх, Монголын Залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батнасан нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монголын Үндэсний шигшээ баг 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцохоор нэгдүгээр сарын 16-наас бэлтгэлдээ гарсан. Өчигдөр Малайзын нийслэл Куала Лампур хотод явагдсан сугалаагаар манай үндэсний шигшээ баг Зүүн Тиморын улстай энэ оны гуравдугаар сарын 12-нд эхний тоглолтоо хийхээр болсон. Харин хариу тоглолтоо энэ сарын 17-нд эх орондоо хийх юм.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Үндэсний нийслэл лиг-2014” тэмцээний ялагч, “Хоромхон” клубийн дасгалжуулагч, АХБХ-ны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй С.Пүрэвсүх томилогдсон бөгөөд тэрээр урьдчилсан байдлаар Монголын клубүүдээс шилдэг 35 тамирчдыг шигшээ багт дуудан бэлтгэл хийлгэн сонгон шалгаруулалт явуулсан. Харин өнөөдөр Монголын Үндэсний шигшээ багт тоглох үндсэн 23 тамирчдыг зарлалаа.

Үүнд:

1

Юра

Сайнхүү

Сэлэнгэпресс

хаалгач

2

Батсайхан

Ариунболд

Эрчим

хаалгач

3

Батбаяр

Батсуурь

Дорнод

хаалгач

4

Баясгалан

Гарьдмагнай

Сэлэнгэпресс

хамгаалагч

5

Дагинаа

Төрбат

Хоромхон

хамгаалагч

6

Ганболд

Билгүүн

Эрчим

хамгаалагч

7

Цэрэнжав

Энхжаргал

Эрчим

хамгаалагч

8

Батмөнх

Эрхэмбаяр

Эрчим

хамгаалагч

9

Баянжаргал

Мөнхбаяр

Хоромхон

хамгаалагч

10

Норжмаа

Цэдэнбал

Сэлэнгэпресс

х/хамгаалагч

11

Алтанзул

Улсболд

Хоромхон

х/хамгаалагч

12

Алтансүх

Эрдэнэбаяр

Хангарьд

х/хамгаалагч

13

Хүрэлбаатар

Цэнд-Аюуш

UBU FC

х/хамгаалагч

14

Пагамсүрэн

Алтантулга

UBU FC

х/хамгаалагч

15

Амгалан

Чинзориг

ФС-Улаанбаатар

х/хамгаалагч

16

Мөнх-Эрдэнэ

Төгөлдөр

Эрчим

х/хамгаалагч

17

Батболд

Төгсбилэг

Эрчим

х/хамгаалагч

18

Алтанхуяг

Мөрөн

Сэлэнгэпресс

х/хамгаалагч

19

Ганболд

Гандэлгэр

х/хамгаалагч

20

Ганбаатар

Төгсбаяр

Сэлэнгэпресс

довтлогч

21

Ням-Осор

Наранболд

Хоромхон

довтлогч

22

Соёл-Эрдэнэ

Гал-Эрдэнэ

Эрчим

довтлогч

22

Лосолсүрэн

Мөнгөншагай

UBU FC

хамгаалагч

23

Алтансүх

Цолмон

Эрчим

довтлогч

24

Соёл-Эрдэнэ

Гал-Эрдэнэ

Эрчим

довтлогч

Монголын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар “Супер цом-2014” тэмцээний аварга, “Эрчим” клубын дасгалжуулагч АХБХ-ны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй Д.Батнасан томилогдсон. Катар улсад 2016 онд аваргаа шалгаруулах Азийн хөлбөмбөгийн холбооны U-23 хүртэлх насны тэмцээний урьдчилсан шатны тоглолтод манай улсын Залуучуудын шигшээ баг J хэсэгт тааран энэ оны гуравдугаар сарын 23-31-ний хооронд Хятад улсад тоглохоор болсон. Гэвч тодорхойгүй шалтгаанаар Хятад улс тэмцээн зохион байгуулах эрхээсээ татгалзсан тул J хэсгийн тоглолт аль улсад болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. АХБХ-ноос энэ сарын 12-ныг хүртэл тэмцээн зохион байгуулах хүсэлтэй орнуудын саналыг хүлээж авах бөгөөд хэрэв тус тоглолтыг эх орондоо зохион байгуулах улс тодроогүй тохиолдолд АХБХ-ноос дундын бүс буюу neutral zone бүхий улсад зохион байгуулна.

Залуучуудын шигшээ багт урьдчилсан байдлаар 40 шилдэг тамирчид дуудагдан нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн бэлтгэлдээ гарсан. Үүнээс Монголын Залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах 23 тамирчдыг өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр зарлалаа.

1. Балдорж

Мөнхболд

Сэлэнгэпресс

хаалгач

2. Тулга

Төрболд

Шинэ монгол ДС

хаалгач

3. Жаргалсайхан

Сайханжаргал

хаалгач

4. Галт

Төгөлдөр

Эрчим

хамгаалагч

5. Доржжанцан

Мөнхдөл

Хоромхон

хамгаалагч

6. Эрдэнэсүрэн

Мөнх-Эрдэнэ

UBU FC

хамгаалагч

7. Лосолсүрэн

Мөнгөншагай

UBU FC

хамгаалагч

8. Батмөнх

Баянмөнх

Хангарьд

хамгаалагч

9. Володя

Тэмүүжин

Эрчим

хамгаалагч

10. Цогтбаатар

Мөнгөншагай

Хоромхон

хамгаалагч

11. Пүрэвжав

Буянхишиг

Эрчим

хамгаалагч

12. Мөнх-Эрдэнэ

Төгөлдөр

Эрчим

х/хамгаалагч

13. Батболд

Төгсбилэг

Эрчим

х/хамгаалагч

14. Алтанзул

Улсболд

Хоромхон

х/хамгаалагч

15. Отгонбаяр

Оюунбаатар

Хоромхон

х/хамгаалагч

16. Эрдэнэбат

Пүрэвдорж

UBU FC

х/хамгаалагч

17. Жанчив

Сүндорж

Эрчим

х/хамгаалагч

18. Орхон

Мөнхбат

UBU FC

х/хамгаалагч

19. Ганболд

Гандэлгэр

х/хамгаалагч

20. Соёл-Эрдэнэ

Гал-Эрдэнэ

Эрчим

довтлогч

21. Сэр-Одянжив

Ганхуяг

Хангарьд

довтлогч

22. Алтансүх

Цолмон

Эрчим

довтлогч

23. Мягмар

Батхишиг

UBU FC

довтлогч

Categories
мэдээ спорт

“Сурагчдын лиг”-ийг хамтран зохион байгуулна

Нийслэлийн ЕБС-ийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” VI удаагийн тэмцээнийг 5 үе шаттайгаар 3 насны ангилалаар зохион байгуулахаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” Төрийн бус байгууллага, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо зэрэг байгууллагын удирдлагууд хоёр талт хэлэлцээр, дөрвөн талт гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа маргааш буюу хоёрдугаар сарын 12-ны 10:00 цагт “Хангарьд” ордны 14 давхрын Хүндэтгэлийн танхимд болно.

Хоёр талт гэрээнд Нийслэл хотыг төлөөлж Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, ОХУ-ын “КЭС-БАСКЕТ” ТББ-ыг төлөөлж Бүс хариуцсан менежер Пермяков Михаил Михайлович нар, дөрвөн талт хэлэлцээрт Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, ОХУ-ын “КЭС-БАСКЕТ” ТББ-ын Бүс хариуцсан менежер Пермяков Михаил Михайлович, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нар тус тус үзэглэх юм.

Энэ удаагийн тэмцээн нь өмнөх жилүүдийнхээс олон зүйлээрээ онцлог болж байна. Нийслэлийн шигшээ тэмцээнд шалгарсан ТОП-16 багуудын оноолт буюу сугалааг урьд нь техникийн зөвлөгөөн дээр хийдэг байсан бол энэ жил анх удаагаа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарид” ордонд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг оролцуулан олон улсын жишгээр нээлтэй, ил тод байдлаар хүндэтгэлтэйгээр зохион байгуулсан.

2014-2015 оны хичээлийн жилийн тэмцээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нийт 119 төрийн ЕБС-иудаас 110 сургууль оролцсоноос гадна нийт 94 хувийн хэвшлийн сургуулиудаас 11 сургууль тусгай бүс болон оролцож байна гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлалаа

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ.

Үндсэн шаардлага:

– Англи хэлний яриа, бичгийн чадвар сайтай

– Олон улсын хэмжээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чадвар, туршлагатай байх.

Бүрдүүлэх материал:

-Сонгон шалгаруулалтад орох тухай өргөдөл

-Албан хаагчийн анкет

-Дээд боловсролын дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан)

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Ажил байдлын тодорхойлолт (Ажиллаж байсан байгууллагын)

-Цагдаагийн байгууллагын тодорхойлолт

-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эх хувийн хамт

-Цээж зураг 2 хувь (3×4 см)

Сонгон шалгаруулалтад оролцогчийн материалыг 2015.02.12-ны 09:00 цагаас2015.02.25-ны 18:00 цаг хүртэл МСНЭ-ийн байранд хүлээн авна. Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын сангийн байр. Б корпус. 2-р давхар. 11 тоот. Утас: 330948, 99991706, 99841725.

Categories
мэдээ нийгэм

Улаан чулууг хилээр гаргахыг завдсан тохиолдол дахин гарлаа

Улаан хас чулууг БНХАУ руу гаргахыг завдсан зөрчлийг гаалийнхан илрүүллээ. Байгалийн хагас үнэт энэ чулууг өмнөд хөршид өндөр үнээр худалдан авдаг тул иргэд ийнхүү хууль бусаар гаргахыг завддаг байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн 450 кг улаан хас чулууг хил нэвтрүүлэхийг завдсан хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэж Гаалийн ерөнхий газрын Хууль, эрх зүйн хэлтсийн байцаагч н.Тамираа хэллээ.

Дээрх хэргийг үйлдсэн иргэнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Ингэхдээ тээврийн хэрэгслийг нь хурааж улсын орлого болгон, шүүхээс наймаас дээш жилийн ял оноодог хуулийн заалттай юм байна. Өнгөрөгч онд энэ төрлийн 15 удаагийн тохиолдлыг гаалийн ажилтнууд илрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөх өргөдлөө ажлын 10 хоногт багтаан баталгаажуулна

Цахим системээр газар өмчилж авахаар сонгогдсон иргэд хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 26-ны өдөр хүртэл ажлын 10 хоногт багтаан харьяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулна.

Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд Орчлон хорооллын урд 27 дугаар хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн соёлын төв ордонд очиж өргөдлөө баталгаажуулах юм. Мөн зарлагдсан таван байршлын нэгж талбар бүхий эргэлтийн цэг тэмдэг газарт бэхлэх, акт үйлдэн баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэх компаниудыг сонгон шалгарууллаа.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Их цуурай, Бага цуурайн ам байршилд “Блюжей ланд” ХХК, Сонгинохайрхан дүүргийн эмээлт уулын баруун хоолойн байршилд “Геоцацраг” ХХК, Багануур дүүргийн тариан булаг II байршилд “Эрдэнэ сүрвэй” ХХК, Багахангай дүүргийн II хороо Хангайн хөндий байршилд “Онч сөрвэй” ХХК ажил гүйцэтгэнэ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын МоАН санаачлага байгуулагдлаа

Монголын Ардчиллын 25 жилийн ойг 2014 оны 12 дугаар сарын 10-наас эхлэн бүтэн жилийн турш улс орон даяар тэмдэглэж байгаа билээ.

Энэ хүрээнд 25 жилийн түүхтэй Монголын Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий нэгэн санаачлага АН дотор байгуулагджээ. Одоогоор МоАН санаачлагад УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Батхүү, Ц.Оюунгэрэл, А.Бакей, Ш.Түвдэндорж нар нэгдээд байгаа юм байна.

Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр тууштай үйл ажиллагаа хэрхэн явуулах талаар эдгээр гишүүд удаан хугацаанд олон талаас нь нухацтай ярилцсаны эцэст ийм шийдвэрт хүрчээ.

МоАН санаачлагыг АН-ын Үндэсний Зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөл болон бүх шатны байгууллагын олон гишүүд дэмжин нэгдэж эхэлжээ.

Монголын Ардчилал бол ард түмнийхээ хүсэл зоригоор Монголдоо төрж, бойжиж, бэхжсэн үндэсний үнэт зүйл бөгөөд түүний зайлшгүй хамгаалах ёстой үнэт өв нь хүний эрх, эрх чөлөө, хүмүүнлэг, иргэнлэг зарчим гэж МоАН санаачлагынхан үзэж байгаа юм байна.

Categories
гадаад мэдээ

Си Жинпин Обамагийн урилгыг хүлээж авлаа

Хятадын дарга Си Жинпин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн урилгыг хүлээн авч, ирэх есдүгээр сард Вашингтонд айчлахаар болсныг Бээжин мэдээллээ.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өчигдөр /II.10/ Хятадын дарга Си Жинпинтэй утсаар ярих үедээ түүнийг Вашингтонд айлчлахыг урьсан юм. Хоёр орны төрийн тэргүүнүүд утсаар ярихдаа бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, цахим тагнуул, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар санал солилцсон аж.

Си Жинпин Хятадын дарга болсноосоо хойш анх удаа АНУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Өмнө нь тэрээр 2013 оны зургадугаар сард албан бусаар АНУ-д зочилж, Калифорни муж улс дахь Ранчо Мираж хотод Барак Обаматай уулзаж байжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдрийн валютын ханш /2015.02.11/

Өнөөдрийн байдлаар валютын ханш Монголбанк, арилжааны банкуудад ямар байгааг хүргэе.

Categories
гадаад мэдээ спорт

231 см өндөртэй өсвөр насны хүү

Нигери улсын иргэн Elhadji Tacko Fall хэмээх энэ хүү он гарсаар 16 нас хүрч байгаа хэдий ч 231 см өндөртэй, ахлах сургуулийн хамгийн өндөр тоглогч юм.

Тэрээр гараа өргөөд зогсоход сагсан бөмбөгийн цагаригаас хэдхэн см намхан гэнэ. Тэрээр Liberty Christian Prep Lions багт тоглодог ба 18.9 оноо, 9.8 самбар, 5.9 блок дундчилж байгаа юм.

Тэрээр биеийн хүчний дасгал хийж эхэлбэл одоо байгаагаасаа ч илүү тоглох боломжтой. Түүний амжилт гаргахгүй байх ганц шалтгаан нь болхи удаан хөдөлгөөн гэж зарим хүмүүс хэлж байна.