Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд тэгш, сондгой дугаараар хязгаарлах түр зохицуулалт үйлчилнэ

Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгддэг тул нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргаж, баярын өмнөх гурван долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгой ялган замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийж байгаа.
Автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол хязгаарлал тогтоосон бүсэд 2 дугаар сарын 14-ний Бямба гарагт, авто машины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол 2 дугаар сарын 15-ны Ням гарагт өглөөний 10.00 цагаас 20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд авто замын хөдөлгөөнд оролцоно. Мөн түр зохицуулалтаар Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж байгаа. Энэ хугацаанд гэр хорооллоос Нарантуул Олон улсын худалдааны төвийн чиглэлд буухиа автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд Дэнжийн 1000-ын замд нэг чигийн хөдөлгөөний зохицуулалт хийнэ

Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/74 дугаар захирамжийн дагуу авто замын ачааллыг бууруулах зорилгоор нэгдсэн зохицуулалтын арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 02 дугаар сарын 14-ний бямба гараг, 02 дугаар сарын 15-ны ням гарагуудад “Дэнжийн мянга”-ын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулалтын арга хэмжээ авч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Categories
мэдээ цаг-үе

Б.Сэржав: Японы хэвлэлүүд харилцан татваргүй болсныг онцолж байгаа

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Сэржавтай ярилцлаа.

Ерөнхий сайд Ч.Сайхан­билэг Япон улсад айлчилж Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгууллаа. Энэ талаар гадна, дотны судлаачид ямар байр суурьтай байгаа вэ?

– Монгол Японы өнөөгийн харилцааг ярихын тулд түүхийн хуудас сөхөх шаардлага гарах байх.“Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”-д манай улсын гадаад бодлогын нэг гол чиглэлийг “АНУ, Япон… зэрэг өрнө,дорнын өндөр хөгжилтэй гүрнүүдтэй найрсаг харилцаа хөгжүүлэх явдал” хэмээн заасан байдаг. Ийнхүү өнгөрсөн зууны 90-ээд оноос Япон улс Монголын гурав дахь хөршийн бодлогодчухал байр суурь эзэлж ирсэн. Манай хоёр улсын хооронд 1990 онд Худалдааны хэлэлцээр, 1991 онд Японы далайн чанад дахь залуучуудын сайн дурын байгууллагыг Монгол улсад ажиллуулах хэлэлцээр, 1993 онд Агаарын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Бас 2001 онд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээр, 2003 онд Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр тус тус байгуулагдсан байдаг юм. Харин 1997 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд М.Энхсайханы Японд хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны харилцааг XXI зуунд чиглүүлж, улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарт Иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хөгжүүлэхээр харилцан тохиролцсоноор Монгол Японы хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлэх үе эхэлсэн.

Иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах, Стратегийн түншлэл байгуулах зарчмаар дэв­шүү­лэн хөгжүүлэх хамтын шийдвэрт 2010 онд Ерөнхий­лөгч Ц.Элбэгдоржийн айлч­лалын үеэр талууд санал нэгдсэн. Мөн 2013 онд Японы Ерөнхий сайд Ш.Абэ, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар харилцан айлчилсан нь хоёр орны харилцааг эрчимжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хоёр орны хамтын ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлоход түлхэц болсон.

Хоёр орны түншлэлийн өнөөдрийг хүртэлх хуга­цаанд худалдааны харилцаа ямар байв. Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулснаар ямар шатанд хүрч ахина гэж тооцоолж байгаа бол?

-2013 онд манай улс экспортынхоо ердөө 0,2 хувийг Японд гаргаж, нийт импортын долоон хувийг Японоос оруулжээ.Өнөөгийн байдлаар манай улсын гадаад худалдаанд Япон Улс нь БНХАУ, ОХУ, БНСУ, АНУ-ын дараа тавдугаарт ордог. Манай экспортод мал аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, тухайлбал ноолууран бүтээгдэхүүн, тэмээний ноосон хөнжил, молибдений хүдэр, зэсийн баяжмал, катодын зэс, хүнсний бүтээгдэхүүнээс байгалийн давс, архи зэрэг орж байна. Японоос автомашин, уул уурхайн болон барилгын машин механизм, цахилгаан бараа, холбооны техник хэрэгсэл, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн, цагаан будаа, эм, архи, тамхи, гэр ахуйн бараа зэргийг импортоор авч байгаа. Импортод суудлын автомашины эзлэх хувь тогтмол өндөр байна. Манайх 2013 онд нийт 372 сая 982 мянган ам.долларын суудлын автомашин импортолсны 77.9 хувийг Японоос оруулсан юм билээ. Харин одоо худалдааны хэмжээ хэр өсөх вэ гэдгийг урьдчилсан байдлаар хэлэхэд хэцүү. Урьдчилан таамаглах аргагүй эерэг нөлөөлөл гарах нь дамжиггүй юм.

Хоёр орон дээрхээс гадна ямар бараа солилцох бол. Худалдаалалт, тээвэр­лэлтийн саад тотгорыг хэрхэх бол?

-Японы тал манайхаас коксжих нүүрсний удаан хуга­цааны тогтвортой нийлүүлэлт хийх, ховор металл, зэсийн хүдэр зэргийг импортлох со­нир­холтой бай­гаа нь ажиглагддаг. Гэвч уул уурхайн баялгийг хөрш орноор дамжин тээ­вэрлэхээс эхлээд энэ хамтын ажиллагаанд элдэв саад бэрхшээл тулгарч ирсэн. Харин БНХАУ-ын дарга Си Жиньпиний манай улсад 2014 онд хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд зүүн хойд Хятадын зарим боомтыг ашиглах боломжийг олгохоор болсон нь Японтой хийх худал­дааг урагш ахиулахад бодит нөлөө үзүүлэх бо­ломж гэж үзэж байна. Энэ боломжийг ашиглаж зам тээврийн асууд­лыг зохи­цуулах, улс орны эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж, үйл ажиллагааны зогсонги байдлаас гарах, дотоодын төмөр замын асуудлыг цэгцлэхээс эхлээд, коксжих нүүрсний экспортыг урт хуга­цаанд тогтвортой нийлүү­лэх асуудлаар Японы талтай хамтран ажиллаж, тохиролцоонд хүрэх байх гэж бодож байна.

Өчигдөр үзэглэсэн гэрээгээр хоёр тал ямар үүрэг хүлээж, ямар давуу тал эдлэх юм бол?

– Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Энэ талаар Монголын талаас дорвитой мэдээлэл гарч, манай хэвлэлээр нийтлэгдээгүй. Харин Японы хэвлэлүүд ялангуяа өнгөрсөн 2014 оны долдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийсэн айлчлалын үеэр их өргөн мэдээлсэн. Тэдний хэвлэл мэдээллийн томоохон төлөөллүүд,тухайлбал Асахи сонин “Японд үйлдвэрлэсэн автомашины гаалийнтатвар таван хувийг тэглэх асуудлыг Монголын тал хүлээн авсан нь яриа хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрэх гол нөхцөл болсон”, “автомашины гаалийн татварыг тэглэх тухайд үйлдвэрлэгдээд гурван жил болоогүй автомашины татварыг тэглэх, гурваас дээш жил болсон автомашины татварыг эхний 10 жилд шатлалтайгаар бууруулж, 10 жилийн дараа тэглэх, үйлдвэрлэгдээд 10-аас дээш жил болсон хуучин автомашины гаалийн татварыг хэвээр үлдээхээр болсон” тухай дурдсан. Мөн Санкэй сонин “Энэ хэлэлцээр байгуулагдсанаар гаалийн татвараас гадна Японы худал­дааны компаниуд, түүнчлэн эрчим хүчний салбартай хол­боотой үйлдвэр, компа­ниуд Монголын ховор металл, нүүрс зэрэг ашигт малтмалыг нээн ашиглах үйл ажиллагаанд оролцоход хялбар болох давуу талтай. Учир нь гадаадын хөрөнгө оруулалтын талаар Монголд хэрэгжүүлж буй хязгаарлалт Японы үйлдвэр компаниудад хамаарахгүй болно. Япон Монголоос импортлох уул уурхайн бүтээгдэхүүнийг бараг бүхэлд нь 10 жилийн хугацаанд гаалийн татвараас чөлөөлнө” гэж тэмдэглэсэн. Майничи сонинд ч энэ тухай “Японоос Монгол руу хийж буй экспорт 2013 онд 29 тэрбум 300 сая иен байсны 70 хувийг автомашин эзэлсэн. Японы экспортод цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа мисо, япон цуу, жимс зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний татварыг 10 жилийн хугацаанд тэглэх, эдгээрийн үр дүнд Японоос Монгол руу гаргаж буй нийт экспортын 96 хувь нь татвараас чөлөөлөгдөнө. Япон улс Худалдааны хэлэлцээрээр гаргаж буй цагаан будаа, буудай, элсэн чихэр, гахайн мах, хөргөсөн үхрийн мах зэргийн гаалийн татварыг хэвээр үлдээнэ. Харин Монгол Улс экспортоо нэмэгдүүлэхийг зорьж буй үхрийн борц, боловсруулсан үхрийн махан бүтээгдэхүүн зэргийн тодорхой хэсгийг гаалийн бага татвартай байлгах, ноолууран бүтээг­дэхүүн зэргийг татвараас чөлөөлөхөөр болжээ” гэх мэтээр мэдээлж, сурталчилж байлаа.

Ер нь Эдийн засгийн түншлэлийн гэрээг байгуулсан тухайд юу гэж байх юм?

-Эдийн засгийн түншлэ­лийн хэлэлцээр байгуулахын гол зорилго, эрх ашгийн тухайд эдгээр хэвлэлүүд “Японы хувьд БНАСАУ-тай дипломат харилцаа бүхий Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд Монголын талаас дэмжлэг авах зорилт тавьж байгаа”, “Япон улсын эрдэс баялгийн тогтвортой нийлүүлэлтийг хангах, түүний тулд Японы үйлдвэр, компаниудад Монголд хөрөнгө оруулалт хийхэд нь дөхөмтэй нөхцөлийг бий болгох зорилт тавьж байгаа”, “Монгол Улс нь хөгжлийн ирээдүйтэй орон тул Японы үйлдвэрүүд тэнд зах зээлээ тэлэх найдвар бий”, “Японы тал Монголтой хамтын ажиллагаа бэхжүүлэхийн цаад талд Монголтой хил залгадаг Хятад улсыг хязгаарлах зорилго бас бий, харин Монголын хувьд хөрш Хятад, ОХУ-аас хамааралтай эдийн засгийн бүтцээсээ ангижрах гэсэн зорилго энэ хэлэлцээрийн ард бий” гэх мэтээр мэдээлсэн.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдөр буухиа автобус иргэдэд үйлчилнэ

Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/74 тоот захирамжийн дагуу сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулж, буухиа автобус явуулж эхэлсэн. Энэ хүрээнд Дэнжийн 1000, Нарантуул зах руу 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 1, 7, 8-ны амралтын өдөр буухиа автобус явсан бөгөөд 2 дугаар сарын 14, 15-ны амралтын өдөр Дэнжийн 1000 руу М:28, М:33, М:36, М:42 чиглэлийн автобус иргэдэд үйлчилнэ. Мөн Нарантуул худалдааны төв рүү 10, 11, 12, 14, 16 цагаас Орбит, Нарангийн гол, Тахилт, Улаан хуаран, Шархад, Бэлх, Чингэлтэй, Дэнжийн 1000, Яармаг, Нисэх, Баянхошуу, Ханын материал чиглэлийн буухиа автобус явах бол 11, 12, 13, 15, 17 цагт Нарантуул захаас автобус явна.

Categories
мэдээ эдийн-засаг

Инфляци 0.7 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2015 оны нэгдүгээр сард инфляци өмнөх сараас 0.7 хувиар өссөн байна. Харин энэхүү өсөлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 9.8 хувьд хүрчээ. Ерөнхий индекс нэгдүгээр сард өмнөх сарынхаас 0.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 0.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Нийт 0.7 хувийн өсөлтийн 37.8 хувь нь хүнсний бараа, ундаа усны бүлгийн өсөлтөөс, 20.9 хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс бүрдсэн байна. Төв банк энэ онд инфляцийг 7 хувьд барих зорилт дэвшүүлж буй билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

”Цагаан уул 2015” наадам өнөөдөр болно

Энэ жилийн “ Цагаан Уул” наадмыг Монголын Залууучуудын холбоо, Монголын Зохиолчдын эвлэл, МҮОНРТ хамтран өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулахаар болоод байгаа билээ. Энэхүү наадамд 112 яруу найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд шилдэг 40 яруу найрагч шалгарч үлдээд байна. “Цагаан Уул-2015” наадмын шүүгчдийг өнөөдөр олон нийтэд зарлалаа. Уг наадмын ерөнхий шүүгчээр яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, нийтлэлч, хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, профессор, СГЗ Ү.Хүрэлбаатар, шүүгчдээр“Алтан өд” шагналт зохиолч Д.Энхболд, Монголын утга зохиолын нэгэн үеийн содон төлөөлөгчийн нэг, утга зохиол судлаач, шүүмжлэгч П.Батхуяг, сэтгүүлч яруу найрагч Ц.Дэлгэрмаа, Утга зохиол судлаач шүүмжлэгч Ш.Баттөр нар тус тус ажиллахаар болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Эби дэлгэцийн бүтээл найруулжээ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг дэлгэцийн бүтээлд анх удаа найруулагчаар ажиллажээ. Тэрээр “Аав” уран сайхны киног үзэгчдэдэ хүргэхээр зэхсэн байна. Уг киноны гол дүрд жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Ардын жүжигчин С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий, Соёлын тэргүүний ажилтан М.Эрдэнэ-Очир нар тогложээ. Энэхүү бүтээлийн хөгжмийн найруулагчаар хөгжмийн зохиолч Б.Одбаяр буюу Оки ажиллажээ.

“Аав” уран сайхны кино ирэх гуравдугаар сард нээлтээ хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сараар микроавтобус захиалж болно

Удахгүй тохиох цагаан сарын баяраар гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулан микроавтобус захиалж үйлчлүүлэх боломжтой аж. Иргэд хотын захын гэр хорооллын чиглэлүүдэд бага багтаамжийн микроавтобусыг энэ сарын 19-21-нийг дуустал 326352, 321490 дугаарын утсаар холбогдон захиалж болох нь ээ.

Сонирхуулахад, Нийслэлийн нийтийн тээвэр сар шинийн өдрүүдэд буюу шинийн 1, 2, 3 буюу 2015 оны хоёрдугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд өглөөний 08.00-22.30 цаг хүртэл үйлчлэх аж. Харин шинийн 4 буюу хоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд гарах юм байна.

Түүнчлэн цагаан сараар үндсэн 69 чиглэлд 613, хот орчмын10 чиглэлд 48, нийт 661 их багтаамжийн автобус, троллейбус, туслах 17 чиглэлд 96 бага багтаамжийн микроавтобус бүгд 757 тээврийн хэрэгсэл ажиллах юм байна. Мөн 18 аж ахуйн нэгжийн 667 такси ажиллаж, дуудлагаар үйлчилэх аж.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Платоник дурлал

Платон гэдэг нэрийг хүн төрөлхтөн мэднэ. Харин платоник дурлал гэж сүүлийн үед их сонсогдох болж. Энэ нь гүн ухааны аястай дурлал гэж байгаа юм болов уу даа. Хоёр хүний хоорондох бие мах бодийн бус оюун ухааны болоод сэтгэл санааны холбоо харилцааг платоник дурлал гэдэг аж. Ийм дурлал их дэлгэрэх болсон гэнэ. Саяхан “Fаcеbook”-т хэдэн найзууд хоорондоо хайрын тухай “ном” хаялцжээ. Тэдний яриа ихэвчлэн платоник дурлалын тухай өгүүлжээ.Энэ нь удахгүй болох гэж буй Валентины баярт зориулсан цахим ертөнц дэх хэдэн найз нарын хэлэлцүүлэг гэвэл арай онох байх. Тэд ухаантнуудын хайрын тухай хэлсэн үгийг иш татаад өөрсдийнхөөрөө хайр дурлалыг олон янз гэж батлахыг оролдсон байна. Нэг залуу “Хайрын хамгийн сайхан ньхоёр хүн бие биедээ зэрэг дурлавал төгс хайр болдог” гэжээ. Нөгөө нь “Хайрлаж байгаа хүн нь мэдэхгүй байвал сайхан. Энэ бол шинэ зүйл биш” гэжээ. Тэр хоёрын дундуур нэг бүсгүй ороод платоник дурлалтай учирсан тухайгаа бичжээ. “Жаахан тогтворгүй санагдсан үедээ эсвэл хэн нэгнээс дэм авахыг хүсвэл зүгээр л зөвлөгөө авъя” гээд тэрхүн дээрээ очдог гэнэ. Янз бүрийн сайхан зүйлс яриад урам авч сэргэдэг аж. Тэдний дундамрагийн явдал үүсээгүй ч нэг л тийм дөл бадамладаг болоод найман жил болжээ.

“Сэтгэлийн энэ нандин харилцаагаа хэвээр нь хадгалахын тулдэнэ чигээр нь бүх зүйлийг орхисон нь гоё” хэмээн тэр бичсэн байна. Нэг үгээр хэлбэл платоник дурлалын давуу тал нь бололтой. Хүмүүсийн харилцаа дурлалд ч өөр утга, учир сэвэлзэх болсныг эндээс харав. Хэдий хувьсч хэлбэр нь өөрчлөгдөж байгаа чэцэст нь нэг л үзүүрт хүрдэг. Тэр нь хайр. Платоник эсвэл ямар нэгэн изм бий боллоо ч зүрх сэтгэлийн бодит хайр нь л агуу шүү дээ.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрхтний тэнгэрт одтой, цагаан бич өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 13. Сугар гариг. Билгийн тооллын 24. Эрхтний тэнгэрт одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 07.54 цагт мандан, 17.57 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, сүм дуганыг сэргээх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цагнь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.