Categories
мэдээ нийгэм

МАХН-ын залуучууд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

МАХН-ын дэргэдэх Ардчилал Шударга Ёс Монголын Залуучуудын холбоо/АШЁМЗХ/-ноос ахмадууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Нийслэлийн есөн дүүргийн 100 гаруй ахмадууд эл хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирэв.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн өндөр настан Д.Батчулуунд тус холбооноос өргөө цагаан гэр бэлэглэж сар шинийн бэлэг барилаа. АШЁМЗХ нь энэ жил нийтдээ хоёр гэрийг намынхаа ахмад настнуудад өгсний нэг нь энэ аж. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тус арга хэмжээнд оролцож, нийт ахмадуудад хүндэтгэл үзүүлж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
АШЁМЗХ-ны тэргүүн О.Буяннэмэх ахмадууддаа хандаж хийж хэрэгжүүлсэн, цаашид хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар ярилаа. Тус холбоо хамгийн сүүлд төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсныг цагаатгах тал дээр санаачилга гаргаж, Ерөнхийлөгч болон УИХ, Засгийн газрын тэргүүнд уриалга хүргүүлснийг ахмадууд сайшааж байв. АШЁМЗХ-ны тэргүүн О.Буяннэмэх хүндэтгэлийн арга хэмжээний үеэр, “Залуучууд ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, тэднийхээ нийгмийн асуудалд байнга санаа тавьж байх ёстой.
Манай холбооноос энэ ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн. Залуучууд бид улс эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахын тулд та бүхнийхээ үнэтэй сургаал зөвлөгөөг байнга сонсож байх нь чухал. Тиймээс та бүхний өмнө бидний үүд хаалга үргэлж нээлттэй” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван сая дахь иргэний гэр бүлд гурван өрөө байр бэлэглэжээ

Монгол Улсын гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт нэгдүгээр сарын 24-ний өглөө Э.Хатанболд гэр бүлд мэндэлсэн Х.Монголжин охин тодорсон билээ. Гурван сая дахь иргэний гэрт очиж сурвалжлага бэлтгэж байсан юм. Харин өнөөдөр Даланзадгад хотын удирдлагууд гурвсан сая дахь иргэнд гурван өрөө байр, хоёр сая төгрөгийг бэлэглэжээ. Маргааш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэдний гэр бүлд 70 сая төгрөгийн батламж гардуулж өгөх юм байна.

Categories
мэдээ спорт

“Бөхийн баяр” цуврал барилдаан эхэллээ

Билгийн тооллын ХҮII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдаан маргааш буюу хоёрдугаар сарын 14-ны өдөр сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаанаар эхлэх юм.

Ингээд “Бөхийн баяр” цуврал барилдааны хөтөлбөрийг танилцуулж байна.

1. Өсвөр бөхийн барилдаан

2 дугаар сарын 17-ны 14 цагт

Бүртгэл 2 дугаар сарын17-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд 1998.01.01-нээс хойш төрсөн хөвгүүд оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэр, Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.

2. Нийтийн монгол бөхийн шандастны барилдаан

2 дугаар сарын 17-ны 14 цагт

Бүртгэл 2 дугаар сарын 17-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд үндэсний бөхийн ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцоно. Иргэний үнэмлэх, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.

3. Сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан

2 дугаар сарын 14-ний14 цагт

Бүртгэл 2 дугаар сарын14-ний10 цагаас эхлэх ба хоёр хувь цээж зурагтай, сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирж өөрийн биеэр бүртгүүлнэ.

4. Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан

2 дугаар сарын 15-ны 14 цагт

Бүртгэл 2 дугаар сарын 15-ны 10 цагаас эхлэх ба аймаг цэргийн цолтнууд хоёр хувь цээж зурагтай, үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

5. Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

2 дугаар сарын 18-ны 14 цагт

Бүртгэл 2 дугаар сарын 17, 18-ны 10 цагаас эхлэх бөгөөд цолтнууд үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлсэн байна

Бөхийн бүртгэл болон барилдаан Монгол бөхийн өргөөнд явагдана.

Эрхэм таныг цагаан сарын бөхийн баярт хүрэлцэн ирж, цэнгэн баясахыг урьж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ нийгэм

“Монгол цэргийн жавхаа” уралдаан 3 дахь жилдээ болно

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуулын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулахаар нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд санал орууллаа. Тус уралдаан нь анги байгууллагуудын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, бие бялдрын стандарт, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчилж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой юм.

“Монгол цэргийн жавхаа” уралдаан нь анги байгууллагуудын хөгжлийг нэг шатаар ахиулж, тохижилт, орчинг сайжруулсан, иргэн-цэргийн бахархлыг бий болгосон үр дүнтэй үйл ажиллагаа болсон гэдгийг албаныхан онцолж байна.

Мөн тус уралдаан зохион байгуулагдсантай холбоотойгоор цэргийн албанд татагдах нийслэлийн залуучуудын тоо эрс өссөн бөгөөд уралдааны үеэр цэргийн алба хаасан залуучууд уулзах, цэргийн ангийнхаа тохижилт, үйл ажиллагаанд тусалж, дэмжлэг үзүүлэх болсон гэж нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар мэдээллээ.

Энэ жилийн “Монгол цэргийн жавхаа” уралдаан 2015 оны 03 дугаар сарын 23-наас 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг цэргийн хүрээний бүх анги, нэгтгэлүүдийг оролцуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд тус уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулж, шагналын санг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг нийслэлийн 2015 оны төсөвт тусгасны дагуу шийдвэрлэхийг дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

Алсын хараатай өдөр, шөнийн дуранг ашиглана

Улаанбаатар хотын цагдаагийн газраас“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн 6 дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчийн судалгааг үндэслэн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж болзошгүй цэгүүд, гэр хороололын гудамж, талбайд үйлдэгдэж байгаа хулгайлах болон бусад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор өндөрлөг цэгээс алсын хараатай өдөр, шөнийн дуранг эргүүлийн үйл ажиллагаанд ашиглах боллоо.

Хяналт тавьж ажиллах үед овор ихтэй эд зүйл авч яваа сэжигтэй этгээд, автомашины талаарх мэдээллийг 102, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай алба, авто болон явган эргүүлийн алба хаагчдад шуурхай мэдээлэл өгч хамтран ажиллах юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Нэг жил 40 мянган километр” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Байгаль, зэрлэг амьтанг хамгаалах үндэсний нийгэмлэгээс гаргаж буй зэрлэг ан амьтан, байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Тус байгууллага өнгөрсөн оны дөрөвдүгээр сард байгуулагдсан бөгөөд Монгол ан амьтан, жигүүртэн шувууд, байгалийн өвөрмөц тогтоцыг тухай бүрд нь бичиж үлдээх сан байгуулах зорилготой ажилладаг гэнэ.

1906 онд анх зэрлэг амьтдын зургийг авсан байна. Үүнээс хойш 2007 онд “National geography” байгуулагдсан бөгөөд тэдний энэ төсөл нь Монголын “National geography”-гийн үүргийг гүйцэтгэнэ хэмээн үзэж байгаа аж. Тус сангийнхан “Хүрээлэн” төсөл санаачилж 2014 онд 58 зүйл хөхтөн, 117 зүйл шувууд, таван зүйл мөлхөгч, дөрвөн зүйл загас, гурван зүйл хоёр нутагтны зураг, дүрс бичлэг авч, гэрэл зургийг мөнхжүүлжээ. “Хүрээлэн” төслийн баг 18 аймгийн нутагт ажиллаж, 40 мянган километр зам туулсан байна. Үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ. Зай талбайнаас болоод 48 гэрэл зураг дэлгэжээ. Үзэсгэлэнгийн үеэр байгалийн гэрэл зураг авдаг сонирхогчдын дунд гэрэл зургийн уралдаан зарласан бөгөөд энэ үеэр шагнал гардууллаа. Энэ нь гэрэл зураг сонирхдог, дурласан залуусыг дэмжих, нэгдэн цуглуулах, хамтарч ажиллах хойч үеэ бэлтгэх зорилготой аж.

Categories
мэдээ нийгэм

Одонгийн мөнгийг даваа гарагаас өгч эхэлнэ

“Алдарт эх”-ийн I, II зэргийн одонтой ээжүүдийн мөнгийг ирэх даваа гарагт олгохоор болжээ. 2015- 2016 оны улсын төсвийн урсгал зардалд “Алдарт эх”-ийн одонтой эхчүүдэд олгохоор 19.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүнтэй холбогдуулан нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийнхэн “Алдарт эх”-ийн I, II одонтой эхчүүдийн дэвтэрт баталгаажуулах бичилтийг хийж эхэлсэн бөгөөд хийлгээгүй эхчүүдэд мөнгийг өгөхгүй юм байна.

Учир нь нас барсан эхчүүдийг хасалт хийлгээгүйн улмаас мөнгө нь шилжих тохиолдол өмнөх жилүүдэд гарч байсан аж. Тиймээс энэ жилээс мөнгө олгохын өмнө баталгаажуулалт хийдэг болж байгаа юм байна.

Categories
гадаад мэдээ

Хятадын сансрын нисэгч эмэгтэй дахин хөөрнө

Хятадын анхны эмэгтэй сансрын нисэгч Лю Ян.

Хятадын анхны эмэгтэй сансрын нисэгч Лю Ян хүүхэд төрүүлсэн ч дахин сансрын аялалд гарахаар бэлтгэж эхэлжээ. Одоогоор түүний хүүхдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.

Лю Ян нь 2012 онд “Шэньжоу-9” жолоодлогот сансрын хөлгөөр «Тянгун-1» туршилтын сансарын станцад хүрч, амжилттай ажилсан гурван хүний нэг аж. Тэд «Шэньжоу-9» жолоодлогот хөлгөөр сансарт 13 хоног амжилттай ажиллаад эргэж Өвөрмонголд газардаж байжээ. Үүний дараа Хятадын албаныхан «Тянгун-2» сансрын станц руу дахин нэг хөлгийг хөөргөхөөр бэлтгэж эхэлсэн байна.

Эмэгтэй хүн сансарт нисэх нь цацрагийн улмаас нөхөн үржихүйн эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй, эсрэлтэйд тооцогддог аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийгмийн даатгалын сангийн ихэнх хөрөнгө Капитал банкинд байна

Нийгмийн даатгалын сангаас өнөөдрийн байдлаар 532 тэрбум төгрөг арилжааны 8 банкинд байршиж, дундаж хүү нь 10.7 хувьтай байгаа юм. Энэхүү 532 тэрбумаас 190 тэрбум төгрөгийг зөвхөн Капитал банкинд хадгалагдаж байгаа аж. Бусад банкуудын хувьд “Улаанбаатар хотын банк” 155 тэрбум, Төрийн банк 90 тэрбум төгрөг гэх зэргээр тус тус хадгалж байна. Эдгээр банкуудын тэтгэврийн зээлийн хүү жилдээ 18-21.6 хувьтай байгаа юм. Ингэснээр жилдээ 7.3-10.9 хувийн хүүгийн зөрүү гарч байгаа. Эдгээр арилжааны банкуудаас гурав нь тэтгэврийн зээл олгодоггүй байна. Нийтдээ тэтгэврийн зээлд банкууд жилд дунджаар 355 тэрбум төгрөг гаргадаг. Үүн дээр цалингийн зээлээр олгогдож буй 1.4 их наяд төгрөгийг нэмбэл, цалин, тэтгэврийн зээлд жилд 1.7 их наяд төгрөг эргэлддэг аж. Хэрэв энэхүү эргэлдэж буй мөнгөний 3/1 буюу 600 орчим тэрбум төгрөгийг бага хүүтэйгээр гаргаад эхэлбэл, зах зээл дээр өрсөлдөөн бий болж, тэтгэврийн зээлийн хүү буурах боломжтой гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үзэж буй билээ. Тэтгэвэр, нийгмийн даатгалын хөрөнгө бол ямар нэгэн Чингис, Самурай бондын мөнгө биш. Иргэдийн өөрсдийнх нь бий болгосон баялаг учраас шаардлагатай тохиолдолд банкнаас бага хүүтэйгээр авах боломжтой байх хэрэгтэй гэдгийг Н.Номтойбаяр гишүүн мөн онцолж буй билээ.

Categories
мэдээ нийгэм

Валентины баярт зориулж сэрэмжлүүлэг гаргалаа

Өнөөдөр ажлын сүүлийн өдөр, маргааш “Гэгээн хайрын өдөр” буюу Валентины баяр болж байгаатайгаар архидан согтуурах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, биеэ авч явах чадваргүй үедээ гудамж замын хөдөлгөөнд оролцсноос шалтгаалан зам тээврийн ослын дуудлага, осол хэргийн тоо, амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгддэг. Замын хөдөлгөөнд оролцож байгаа л бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаарай ингэснээр та өөрийгөө болон бусдын амь нас эрүүл мэндийг гарч болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх болно. Архидан согтуурах явдал буурахгүй байгаатайгаар УБ хотын Замын цагдаагийн газраас нэгдсэн шалгалтыг эрчимжүүлэн ажиллана.