Сар шинийн баяраар өргөн хэрэглэгддэг хэвийн боов, бууз, баншны чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар үйлдвэрлэл эрхлэгчдэд дараах зөвлөгөөг өгч байна. Үүнд:
1. Хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан үндсэн болон туслах түүхий эд материалыг хэвийн боов, бууз, баншны үйлдвэрлэлд хэрэглэх, хэвийн боовыг хуршсан тосонд чанахгүй байх;
2. Үйлдвэрлэлийн бүх үе шатанд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3 дахь заалтыг үндэслэн эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг нэвтрүүлэх;
3.Хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний нэмэлт бодис болон найрлагандаа хүнсний нэмэлт бодис агуулсан түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгож авахдаа тухайн нэмэлт бодисууд нь “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” MNS САС 192 стандартад тусгагдсан эсэх, зориулалт нь хүнсний ангилалаар зөвшөөрөгдсөн эсэх, зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь стандартаас хэтрээгүй эсэхийг шалгах, жор орцын нормд тусгах, зарцуулалтын байдалд хяналт тавьж, бүртгэл хөтлөх;
4. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн заавар, жор орцын норм, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх журмын мөрдөлтөд хяналт тавьж бүртгэл хөтлөх;
5. Бэлэн бүтээгдэхүүний шошгонд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу тухайн бүтээгдэхүүний оноосон нэр, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, бүтээгдэхүүний хэмжээ, тоо ширхэг, үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацаа буюу хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл, найрлага, тэжээллэг чанар, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулах аргачлал, хүнсний нэмэлт бодис агуулсан бол олон улсад хэрэглэдэг Е код зэрэг мэдээллүүдийг, бууз, баншны шошгонд махны төрлийг тодорхой тусгах;
6. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн Сайдын 2013 оны А/98 дугаар тушаалаар батлагдсан “Мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 79 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, бүртгэл хөтлөх аргачлал”-ын дагуу бүртгэл хөтлөх;
7. Хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авахдаа Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ыг мөрдлөг болгох, буцаан авсан, устгасан бүтээгдэхүүний бүртгэл хөтлөх;
8. Ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд заасан хугацаанд хамруулах, магадлагаа гаргуулж хяналт тавих;
9. Суулгалт өвчин, арьсны идээт үрэвсэл, ил ба далд шархтай ажилтанг ажлаас чөлөөлж, эрүүлжүүлэх, эргэж ажилдаа ороход нь эрүүл мэндийн шинжилгээнд хамруулах;
10. Ажиллагсдад эрүүл ахуйн дадал хэвшилийн талаарх мэдлэгийг олгож, үйлдвэрлэлд чандмөрдүүлэх;
11. Бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэн хадгалж, худалдааны сүлжээнд гаргах өдрийн огноог үйлдвэрлэсэн огноо мэтээр шошгонд бичихийг хориглох;
12. Дотоод хяналтын журмыг Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”-д нийцүүлж, түүний хэрэгжилтэд хяналт тавин ажиллах, тайланг тогтоосон хугацаанд нь харъяа дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст ирүүлэх нь зүйтэй.
Сүхбаатар дүүрэгт 2015 оны сар шинийн баяраар ууц чанах,
хөлдөөсөн бууз, баншны үйлдвэрлэл,үйлчилгээ явуулах цэгүүд
№
|
Оноосоннэр
|
Үйлчилгээний чиглэл
|
Үнэ/мян. төг/
|
Ажиллах цагийн хуваарь
|
Байршил
|
Захиалга хүлээн авах утас
|
1
|
Өгөөж чихэр боов
|
Хэвийн боов
|
1ш – 2200 төгрөг
15, 21 ш тутамд 1ш- еэвэн үнэгүй
|
8 .00-19.00
|
5-р хороо Сөүлийн гудамж-35
|
325608
325324
|
2
|
Мандал хүнсний цех
|
Хэвийн боов
|
1ш – 2400 төгрөг
|
9 .00-18.00
|
19-р хороо Шарга морьтын 1 дүгээр буудлын дэргэд
|
Д. Оюунтуяа 88087452 96670427
|
3
|
Хатан сүйх
|
Бууз
банш
|
5кг -23000 хүргэлт үнэгүй
|
9.00-19. 00
|
8 хороо Залуучуудын гудамж 10/
|
Ө.Батнаран 99071623
94071625
|
4
|
Хаанбууз кафе
|
Хөлдөөсөн бууз
|
1 кг5500-7450
|
Өдөрбүр
|
4 дүгээр хороо ЭТӨЧ 60 байр 10,11 тоот
|
342236, 91919809
|
5
|
Топаз худалдааны төв
|
Топаз банш, буузны цех
|
Банш, бууз
0,9 кг – хонины
махтай – 6000
дотормахтай -3000
|
24 цагаар
|
СБД-ийн 5-р хороо үндсэн хуулийн гудамж-29
|
Захирал Ц.Цэрмаа утас
328043, 99221818
|
6
|
Очирвааньбууз банш, хэрчсэн гурил
|
Бууз банш,
|
Ямааны махтай бууз банш, 4300 төгрөг
|
9.00-18. 00
|
16 хороо Бэлхийн 34-60 тоот
|
С.Одсүрэн
98998830 88118830
|
7
|
“Дүүрэн”
|
Бууз
|
Цэцгэн бууз
1кг -4300
Хонин бууз 1кг -4500 гараар
|
9.00-19. 00
|
8-р хороо 10 байр 24 тоот
|
Г.Жавлан
99029429 89986685
|
8
|
“Өөш” үйлдвэр
|
Бууз, банш
|
Хонины махтай
1кг-5000
|
08.00-22.00
|
8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, Боловсролын Их сургуулийн В-3-р байр
|
С.Батсуурь 99017293 99167293
|
9
|
“Нуур” зоогийн газар
|
Ууц, өвчүү чанах, жигнэх, утах
|
35.0-50.0 мянган төгрөг
|
08.00-22.00
|
8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, Боловсролын Их сургуулийн В-3-р байр
|
С.Батсуурь 99017293 99167293
|
10
|
|
Ууц, өвчүү чанах
|
30.0-40.0 мянган төгрөг
|
08.00-21.00
|
7-р хороо, Хөгжим бүжгийн коллежийн цайны газар
|
Г.Бямбажав
|