Реппер Фаррелл Уильямс залуу уншигчдад зориулж гэнэтийн бэлэг задалжээ. Тэрээр “Penguin Young Readers” номны дөрвөн цуврал зурагт номыг гаргах гэрээнд гарын үсэг зурсан байна. Харин номны эхний цувралыг түүний Грэммийн шагналт “Happy” дууны нэрээр нэрлэх гэнэ.
Зурагт номнууд ирэх есдүгээр сарын 22-ноос худалдаанд гарах нээ. Фаррелл Уильямс зурагт номоо эхний ээлжинд 250 мянган хувь хэвлэх бөгөөд хэрэв ном амжилттай борлуулагдах юм бол дахин хэвлэх аж.
Гэхдээ Фаррелл хүүхдийн ном гаргаж байгаа анхны дуучин биш юм. Өмнө нь . Мадонна, Пол Маккартни, Дэвид Боуи, Кортни Лав нар хүүхдүүдэд зориулан ном бичиж байжээ.