Categories
мэдээ улс-төр

Урт нэртэй хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2015.02.18/ нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийгүргэлжлүүлэв. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн болон дэмжлэг аваагүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсан юм.

Сонгуулийн ерөнхий хорооны 9 гишүүний гурвынх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, нэг гишүүн нас барсан тул нөхөн томилох болсон бөгөөд тэдний нэгийг нь Ерөнхийлөгчөөс, гурвыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож нэр дэвшүүлдэг байна.

Байнгын хорооноос Ч.Содномцэрэн, Р.Содхүү, Ц.Болдсайхан нарыг тус хорооны гишүүнд нэр дэвшүүлэх санал гаргасан бөгөөд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь нэр дэвшигчдийг тус хорооны гишүүнээр томилохыг дэмжсэн хэмээн А.Бакей гишүүн танилцуулсан. Мөн Б.Алтанжаргалыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг байнгын хороо дэмжсэн ажээ. Нэгдсэн хуралдаанаар байнгын хороогоор дэмжигдсэн дээрх гурван нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Ч.Содномцэрэн, Р.Содхүү, Ц.Болдсайхан нар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдлоо. Түүнчлэн Б.Алтанжаргалыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөллөө.

Нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байлаа. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ц.Нямдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн өдрийн хуралдаанаар “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй учир анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гарсан бөгөөд энэ санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан хэмээн УИХ-ын гишүүн Д.Зоригт танилцуулсан. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Дараа нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Г.Уянга, Х.Болорчулуун, Ц.Оюунбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Дараагийн асуудал нь “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тавьсан юм.

Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй байгаа бөгөөд экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний 81,9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамжгүй болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байгаа нь манай улсын аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байгаа аж.

Аж үйлдвэрийн салбарын талаар бодлого, хөтөлбөрүүд УИХ, Засгийн газрын тогтоолоор удаа дараа батлагдсан боловч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм тодорхой бус, олон салбарт бодлогын асуудал хуваагдаж нэгдсэн бодлого, удирдлага зохион байгуулалтгүй байсан нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа юм байна.

Иймд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан энэхүү баримт бичгийн төслийг боловсруулсан байна.

Бодлогын баримт бичгийн төсөлд мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчид, салбарын эрдэмтэн, судлаачид болон яамдын саналыг тусгажээ.

Бодлогын зорилго нь аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршиж байгаа хэмээн сайд танилцуулсан юм.

Бодлогыг хэрэгжүүлснээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангаж, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно гэж тооцож буй аж. Түүнчлэн судалгаа хөгжлийн боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэл, технологийн парк, үйлдвэрийн кластер, логистикийн сүлжээг хөгжүүлнэ хэмээн сайд онцолсон.

Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг уншиж сонсгосон.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийг хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ спорт

Гурвын даваа

Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал таван барилдааны нэг улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө болж байна. Монгол бөхийн өргөөний хойморт УИХ-ын гишүүн Монгол Улсын Их хурлын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын зочид морилжээ.

МҮБХ-ны нарийн бичгийн дарга, бөх тайлбарлагч Б.Цогтбаатар бөхийн барилдааныг үзэхээр ирсэн төр засгийн өндөр дээд албан тушаалтныг танилцуулж, бөхийн барилдаан нээснийг мэдэгдэж, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим төрийн дуулал эгшиглүүлж, ХЦДБЧ-ийн дуучид дуулснаар барилдаан эхэллээ.

Өнөөдрийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба, Ц.Мягмарсүрэн нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 б өх зодоглож байна.

Хоёрын даваа эхлэхийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол бөхийн өргөөнд хүрэлцэн ирлээ.

Хоёрын даваа

1. Г.Өсөхбаяр дар.ав – Пүрэвдорж а.н

2. С.Мөнхбат у.ав -Д.Азаяа а.н

3. Г.Эрхэмбаяр у.ав – Ц.Адъяа а.н

4. Д.Ганхуяг у.а – Н.Жаргалбат а.н

5. Х.Мөнхбаатар у.а – Ц.Ганбат а.н

Н.Батсуурь у.а – П.Өсөхбаатар а.х

П.Бүрэнтөгс у.а – Мэндсайхан а.х

Д.Рагчаа у.г – Ц.Эрхэмбаяр а.х

Б.Гончигдамба у.г – Э.Доржсүрэн а.х

10. Ш.Жаргалсайхан у.г – А.Мөнхтүшиг а.х

Ч.Санжаадамба у.з – Бямбасүрэн а.х

Ц.Мягмарсүрэн у.з – Ц.Цогт-Эрдэнэ а.х

М.Өсөхбаяр у.з – Ц.Мөнхбаяр а.х

Т.Санчир у.з – Г.Энхбилэг а.х

Б.Батмөнх у.з – Д.Пүрэвдорж а.х

Б.Соронзонболд у.з – А.Отгонбаатар а.х

Ө.Бат-Орших у.х – С.Золбаяр а.х

Т.Мөнгөнцоож у.х – Б.Зоригтбаатар а.х

Т.Өсөх-Ирээдүй у.х – Н.Мустафа а.з

20. А.Цацабшир у.х – Б.Чүлтэмпунцаг а.з

Ц.Содномдорж у.х – Бэгзсүрэн а.з

Б.Пүрэвсайхан у.х – Б.Гантөмөр а.з

Ө.Даваабаатар у.х -Л.Цээсүрэн а.з

А.Бямбажав у.х – Л.Батзориг а.з

Ж.Амартүвшин у.х – Д.Анар а.а

Э.Оюунболд у.х – Ө.Сүхбат а.а

Э.Энхбат у.н – Б.Мижидсүрэн а.а

Ж.Отгонбаяр у.н –

И.Ёндонсамбуу у.н – Б.Хаш-Эрдэнэ а.а

30. Ш.Уламбаяр у.н – Д.Тамир а.а

Ж.Оргил у.н – Г.Ганцоож а.а

Р.Пүрэвдагва у.н – Д.Тангад а.а

Ду.Батбаяр у.н – Бямбаа а.а

Ж.Гансүх у.н – Н.Эрдэнэчулуун а.а

Б.Баянмөнх у.н – Энх-Амгалан а.а

П.Ганхүү у.н – Б.Уртбаяр а.а

Ш.Тогтохбаяр у.н – Э.Даш а.а

С.Багахүү у.н – Э.Ванданцэрэн а.а

Б.Сангисүрэн у.н – П.Батмөнх а.а

40. М.Эрдэнэбат у.н – Т.Сүрэнжав а.а

Б.Амарзаяа у.н – Б.Ганхуяг а.а

Ч.Цогбаяр у.н – Ч.Хөхчирэнгэр а.а

Ж.Чулуунбат у.н – А.Давааням а.а

Ц.Одбаяр у.н – Ш.Пүрэвгарьд а.а

Б.Сугаржаргал у.н – Д.Энхбаяр а.а

Л.Цэрэнтогтох у.н М.Еркебулан а.а

Т.Баасанхүү у.н – Н.Батсайхан а.а

Ч.Батчулуун у.н – Б.Эрдэнэхүү а.а

Б.Бадамсүрэн у.н – Ц.Чимэддорж а.а

50. Л.Лха-Очир у.н – Н.Золбоо а.а

Ё.Эрдэнэжаргал а.х.а – Б.Батдорж а.а

Ш.Мөнгөнбаатар а.х.а – Б.Бат-Эрдэнэ а.а

А.Алтанхуяг а.х.а – Б.Серик а.а

Н.Жаргалбаяр а.х.а – Пүрэвсүрэн а.а

Б.Одгэрэл а.х.а – Л.Нямбаяр а.а

О.Гантулга а.х.а -Б.Бат-Өлзий а.а

А.Сүмбээ а.а – С.Ерөөлт а.а

А.Отгонбаатар а.а – Ч.Ганзориг а.а

Д.Батжаргал а.а – Г.Батням а.а

Х.Мэндбаяр а.а – Д.Амаржаргал а.а

Б.Хашбат а.а – Б.Баатарцол а.а

Б.Дэлгэрсайхан а.а – Б.Ганзориг ц.а

Г.Баасандорж а.а – Л.Шинэбаатар а.а

64. П.Баярхүү а.а – Д.Болдбаатар а.а

Гурвын даваанд зүүний тэргүүн магнай Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Бридж группийн бөх даяар дуурсагдах дархан аварга Г.Өсөхбаярын цолыг Говь-Алтай амйгийн харьяат Улсын манлай засуул, СТА Б.Батболд, баруун талын тэргүүн магнай Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбатын цолыг Өвөрхангай аймгийн харьяат улсын тонж манлай засуул Д.Цогзол, зүүн талын дагавар магнай Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Аврагч спорт хороо, Таванхан дэвжээ, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаярын цолыг улсын засуул Б.Хэнбат, баруун талын дагавар магнай Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Инержи ресурс компаний бөх улсын арслан Х.Мөнхбаатарын цолыг цоллооч засуул Б.Мөнхбаатар нар тус тус дуудлаа.

Гурвын даваа

1. Г.ӨСөхбаяр дар.ав – Г.Батням а.а

2. С.Мөнхбат у.ав – Б.Баянмөнх у.н

3. Г.Эрхэмбаяр у.ав -Ц.Цогт-Эрдэнэ а.х

4. Х.Мөнхбаатар у.а – Ж.Оргил у.н

5. Н.Батсуурь у.а – Ж.Гансүх у.н

6. П.Бүрэнтөгс у.а – Д.Анар а.а …………

7. Д.Рагчаа у.г – Г.Баасандорж а.а

8. Б.Гончигдамба у.г –

9. Ш.Жаргалсайхан у.г – П.Баярхүү а.а

10. Ч.Санжаадамба у.з – Д.Амаржаргал а.а

11. М.Өсөхбаяр у.з – Б.Батдорж а.а

12. Т.Санчир у.з – А.Алтанхуяг а.х.а

13. Б.Батмөнх у.з – Э.Ванданцэрэн а.а

14. Б.Соронзонболд у.з – С.Ерөөлт а.а

15. Ө.Бат-Орших у.х – Ч.Хөхчирэнгэр а.а

16. Т.Мөнгөнцоож у.х – Н.Жаргалбат а.н

17. Т.Өсөх-Ирээдүй у.х – А.Давааням а.а

18. А.Цацабшир у.х -П.Ганхүү у.н

19. Ц.Содномдорж у.х – Б.Ганзориг ц.а

20. Б.Пүрэвсайхан у.х – И.Ёндонсамбуу у.н

21. Ө.Даваабаатар у.х – Ду.Батбаяр у.н

22. А.Бямбажав у.х – М.Эрдэнэбат у.н

23. Э.Оюунболд у.х – Б.Баатарцол а.а

24. Э.Энхбат у.н – Ч.Батчулуун у.н

25. Ш.Уламбаяр у.н – Ц.Чимэддорж а.а

26. Р.Пүрэвдагва у.н – Б.Бат-Өлзий а.а

27. Б.Сангисүрэн у.н – Ш.Мөнгөнбаатар а.х.а

28. Б.Амарзаяа у.н – Н.Жаргалбаяр а.х.а

29. Б.Сугаржаргал у.н – Ш.Пүрэвгарьд а.а

30. Л.Цэрэнтогтох у.н – Л.Лха-Очир у.н

31. Т.Баасанхүү у.н – Б.Одгэрэл а.х.а

32. Ч.Ганзориг а.а – Э.Даш а.а

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлынхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Сар шинийн баяртай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар өнөөдөр 10.00 цагаас ирэх 23-ны 10.00 цаг хүртэл Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ.

Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар харьцангуй хүйтрэх ч гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-50 см-ээр нимгэрсэн байна. Иймд, иргэд гол мөрөн дээгүүр явганаар болон автомашин, техник хэрэгсэлтэйгээр зорчихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэнд, амь насаа хамгаалан аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас анхааруулж байна. Мөн манай орны нутгийн 40 орчим хувь цасан бүрхүүлтэй, ихэнх нутгаар хуурайшилттай байгаа тул ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраахыг зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

Өргөдлийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.18/ хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг буцааж эзэмших хүсэлт гаргасан 3375 иргэний өргөдлийн талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү танилцуулав.

Танилцуулгад дурдагдсанаар, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд “Хувьцаа эзэмшигч, Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-аас “Засгийн газарт хувьцаагаа буцаан худалдах буюу нэг сая төгрөг бэлнээр авах хүсэлтээ гаргасан боловч мөнгө нь олгогдоогүй иргэд 1072 хувьцаагаа буцааж үнэт цаасны дансандаа байршуулахыг хүссэн” тухай өргөдлийг ирүүлсэн. Энэ тухай өргөдлийг тус төрийн бус байгууллагаар дамжуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өгсөөр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 5800-д хүрсэн ч шийдвэрлэгдээгүй байна.

Уг асуудлыг судалснаар, Засгийн газрын 2012 оны №201 тоот тогтоолоор батлагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам”-д өөрчлөлт оруулах, хувьцаагаа нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлтэй гаргасан боловч мөнгөө аваагүй 1 120 285 иргэний хувьцааг буцаан олгож, дансанд байршуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр байгаа бөгөөд эдгээр иргэдээс 3 375 иргэн Төрийн бус байгууллагаар дамжуулан Байнгын хороонд өргөдөл гаргажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Ж.Батзандан, М.Энхболд, С.Бямбацогт нар асуулт асууж хариулт авлаа. Ингээд Улсын Их Хурлын гишүүдийн саналыг тусгасан Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоол батлах санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив.

Байнгын хорооны тогтоолоор, Монгол Улсын иргэн бүрд олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргасан боловч төлбөр төлөгдөөгүй иргэдийн хувьцааг буцаан эзэмшүүлэх арга хэмжээ авах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Тавантолгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгайлсан бүлэг болгон тусгаж, тогтоолын биелэлтийг 2015 оны хаврын чуулганы хугацаанд багтаан зохион байгуулж, тус Байнгын хороонд танилцуулахыг Засгийн газарт даалгалаа.

Мөн хуралдаанаар Нэгдсэн чуулганы завсарлагааны хугацаанд тус Байнгын хорооны хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Аав хүү хоёр Хөдөлмөрийн баатар бөх үзэж байна

Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал таван барилдааны нэг улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө болж байна. Монгол бөхийн өргөөний хойморт УИХ-ын гишүүн Монгол Улсын Их хурлын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын зочид морилжээ. Өнөөдрийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба, Ц.Мягмарсүрэн нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглож байна.
Гурвын давааны эхэнд японы мэргэжлийн сумогийн 69 дэх аварга, Хөдөлмөрийн баатар М.Даваажаргал, Ж.Мөнхбат аваргын хамт орж ирлээ. Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс Дорнод аймгийн арслан Анараар, улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн харцага Цогт-Эрдэнээр, улсын заан Ч.Санжаадамба аймгийн арслан Амаржаргалаар давлаа. Дархан аварга Г.Өсөхбаяр Өвөрхангайн Батдоржийг, улсын гарьд Ширбазарын Жаргалсайхан аймгийн арслан Баярхүүг амлан барилдаж байна.

Categories
мэдээ улс-төр

Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.18/ хуралдаан 14 цаг 05 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, “Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл”-ийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Уг асуудлыг тус байнгын хороо энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд мөн өдрөө чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн гишүүдийн саналыг авсан юм.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийх үеэр Төсвийн байнгын хороо төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Л.Эрдэнэчимэг гишүүнийг ажиллуулсан бөгөөд ажлын хэсгээс Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн санал, ажлын хэсгийн саналыг тус тус тусгаж, зарчмын зөрүүтэй 30 гаруй саналын томьёолол бэлтгэсэн байна.

Энэ удаагийн хуралдаанаар уг ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг санал тус бүрээр санал хурааж, байнгын хороо анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

СХД-ийн АН-ын байрны хаалгыг эвджээ

Сүүлийн хэдэн жил дотооддоо хагаралтай болсон Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хэсэг нөхөд сар шинийн битүүний энэ өдөр намынхаа байрны хаалгыг эвдэн оржээ. Сар гаруйн өмнө АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Нийслэлийн орлогч дарга Н.Гантөмөр нарын оролцоотойгоор цөөн хэдэн нөхөд хуралдаж, СХД-ийн АН-ын гишүүн болох Ш.Одгэрэлийг дүүргийн намынхаа даргаар томилсон. Харин энэ хурлыг АН-ын хяналтын зөвлөлөөс “Дүрмийн бус хурал” болсон хэмээн дүгнэж, Ш.Одгэрэлийг дэмжээгүй аж. Гэвч тэрээр дөнгөж сая намынхаа тамга тэмдгийг авахаар хэсэг залуус дагуулан ирж, дүүргийн намын байрныхаа хаалга үүдийг эвдэн орсон таллар дүүргийн намын хорооноос мэдээллээ. Бүх хүмүүс амарч, сар шинэдээ золгохоор сэтгэл санаа амгалан үед ийнхүү дайрсан нь тэдний хэрхэн ёс зүйгүй болохыг харуулж байгаа үйлдэл гэж АН-ыхан хэлж байна. Түүний ард АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Нийслэлийн орлогч дарга Н.Гантөмөр нар байгаа гэж хардах хүмүүс ч цөөнгүй байна.

Categories
мэдээ спорт

Улсын арслан Д.Ганхуяг өвдөг шороодлоо

Хоёрын давааны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол бөхийн өргөөнд хүрэлцэн ирлээ. Энэ даваанд улсын начин Б.Батчулуун аймгийн арслан Болдын Эрдэнэхүүг өвдөг шороодуулсан. Тэгвэл улсын арслан Д.Ганхуяг аймгийн начин Н.Жаргалбатад унасан. Аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьд улсын начин Б.Одбаяраар, аймгийн хурц арслан Б.Одгэрэл Нямбаяраар хоёр давсан юм. Хоёр шилдэг аймгийн арслан болох А.Сүмбээ, Дарханы Ерөөлт нарын барилдаан байв. Энэ барилдаан Ерөөлт илүүрхэн давсан.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Эрдэнэтийн зам шуургатай байна

Маргааш шинийн нэгэн тул Улаанбаатараас хөдөө орон нутгийг зоригсдын тоо эрс нэмэгддэг. Тэгвэл Улаанбаатараас Дархан-Эрдэнэт чиглэлийн зам цасан шуургатай байгаа талаарх мэдээлэл манай сонинд хаяглагдан ирлээ. Эдгээр автозамууд шуургатай байгаагаас халтиргаа үүсч зарим даваа боогдох хандлагатай байгаа гэнэ. Замын зарим хэсэгт автомашины түгжрэл үүссэд байгаа юм байна. Алс замд гарч байгаа бол анхаарал болгоомжтой явахгүй бол замын халтиргаанаас болж онхолдсон машин нэлээдгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн иргэдийнхээ буян заяаг даатган мандал өргөлөө

Өвлийн адаг сарын сүүлийн өдрийг монгол түмэн битүүний өдөр хэмээн нэрлэж эл өдрийг эртнээс уламжлан ирсэн тусгай зан үйлээр үддэг заншилтай. Битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл сүм хийдэд ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахиж, монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг уламжлалтай. Үүний дагуу морь жилийн өвлийн адаг сарын битүүний өдөр нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нар Гандан хийд, Дашчойлон хийд, Манба дацан хийд, Түвдэнпэлжээлин хийдэд Гүсэн түгийн мандал өргөж, ирэх цагийн сайн сайхан бүхнийг нийслэлийн иргэддээ ерөөж, айлчлан ирж буй модон хонь жилдээ хийх аливаа үйл хэрэг, ажил үйлсийг нь даатган ном хурууллаа. Гүсэн түгийн мандал гэдэг нь бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцийг ариусгах, санасан ажил хэрэг нь сэтгэлчлэн бүтэхийн тухайд бурханы лагшин зарлиг, таалалд мандал өргөдөг зан үйл юм гэжээ.