Categories
мэдээ нийгэм

Сар шинээр согтуугаар жолоо битгий бариарай

Замын цагдаагийн газраас ингэж сэрэмжлүүллээ.

Жил бүр шинийн 3-ны өдрөөс хойш Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн нэмэгддэг бөгөөд тухайн замд гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал ихэсдэг. Иймд та бүхэн хотын болон хот хоорондын замд, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Боса”, “Сансар” худалдааны төвүүд ажиллаж байна

Сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллах юм. Өнөөдөр”Сансар” сүлжээ супермаркетууд 11.00-21.00, Боса сүлжээ дэлгүүрүүд 11.00-23.00 цагийн хооронд ажиллаж байна.

Маргаашаас ажиллах томоохон дэлгүүр, худалдааны төвүүдийн цагийн хуваарийг хүргэж байна.

“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд шинийн 2 буюу 02 дугаар сарын 20–нд “УИД”, “Номин их дэлгүүр” –үүд амарч, бусад дэлгүүрүүд 12.00 -20.00 цагийн хооронд ажиллана. 02 дугаар сарын 21-с эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд шинийн 2 буюу 20-нд 10.00 -22.00 цагт ажиллаж, бөөний төвүүд амарна. 02 дугаар сарын 21-нд “Сансар” супермаркетууд 09.00 -23.00 цагт, “Сансар”-9, 12, 32 бөөний төвүүд 10.00 -21.00 цагт ажиллаж, “Сансар” -10 бөөний төв амарна. 02 дугаар сарын 22-нд бүх супермаркетууд 08.00 -24.00 цаг, бөөний төвүүд 10.00 -21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 23-с эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 02 дугаар сарын 20-нд 10.00 -18.00 цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 21–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай” их дэлгүүр болон хайпермаркет02 дугаар сарын 19, 20, 21–нд амраад, 02 дугаар сарын 22–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв 02 дугаар сарын 26–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 27–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 02 дугаар сарын 23–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 24–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд 02 дугаар сарын 23-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хүчит шонхор” худалдааны төв 02 дугаар сарын 19 -25-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 26–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах 02 дугаар сарын 24–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 02 дугаар сарын 22–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сарын элдэв зураг

Categories
мэдээ цаг-үе

Суудал олдоогүй нь зогсох болно


-2015 оны суудлын зурхай-
Монголын фельетончдын холбооноос Хонин жилийн хошин зурхайг суудлынх нь байдлаар тооцоолон гаргалаа. Од эрхисийн байрлалыг Сайханбилигийн засгийн газрын инфляцийн хуваарьт тохируулан тооцооллоо. Улс орны “шороон эдийн засаг”-ийн зургийг үзвэл шороон дээр хэвтсэн байдалтай үзэгдэнэ. Гэтэл “согтуурагч” хэмээх хонин жилийн “шороон улс төр” нь согтуурагч гэхэд хэтэрхий босоо, хэвтэх байтугаа хазайх шинжгүй гозолзоно. Үхэр хариулаач нь Япон руу айл хэсэхээр одсон тул эзгүй аж.


Энэ бүхнийг үзвэл дээдэс буюу өвгөдөд маш инээдтэй, дундчуул буюу залууст улам хөгжилтэй, доодос буюу нялхаст бөөн наргиантай, элэг хөшөөм жил гарах бололтой. Цаг, агаарын зурхай нь УЦУХ-ын прогнозтой мөргөх ба хааяа нэг хий мөргөнө. Тариа таривал ургах ба тарихгүй бол ерөөсөө ургахгүй аж. Харин тариаланчид аль ч тохиолдолд мөнгөө авах юм байна. Суудлын зурхай зөвхөн эрчүүдэд хамаатай болохыг анхаарна уу! (Гэр бүлтэй эмэгтэйчүүд нөхрийнхээ өвөр дээр суусан байна. Хадамд гараагүй охид болохлоор эцэг, эхийн зурхайд хамаарна)

Хулгана жилтнүүд. (суудал давхардсан тул зохион байгуулагчтай холбоо барина уу. Хэл ам гаргахгүй зохицоно гэвэл ирэх жил лоожинд суудал өгч болно)

Үхэр жилтнүүд. Энэ жил танд суудал олдоогүй тул зогсох л болж дээ. Гомдоллох хэрэггүй. Хөлөө дагаад хиймор лундаа бас бус юмс босоо оршино гэдгийг ч зурхай хэлж байна.

Бар жилтнүүд. Таны суудал партерт таарсан байна.

Туулай жилтнүүд. Танд дуулгах нэг баярт мэдээ, хоёрын зэрэг “гэвч”, хэд хэдэн сайхан гарц байна. Баяртай мэдээ нь таны суудал лоожинд таарчээ. Гэвч чонотой суудал давхцсан тул дараагийн суудал руу явах боломжтой. Гэвч дараагийн суудал дээр нь гичий чоно байна. Иймээс засал хэрэгтэй. Чоно оо засах уу, өөрийгээ засах уу, гэсэн хоёр сонголт байна. Чоныг засч гэмээнэ гичийнд нь бариулах, өөрийгээ засвал авгайдаа “бариулах” гэсэн хоёр үр дүн байна. Хойтонгийн зурхайд таны суудал зурагдсан хэвээр байгаа нь юм нэгээр дуусахгүй гэдгийг өгүүлэх мэт.

Луу жилтнүүд. Таны суудал Бельэтажинд байна. Тэндээ байх нь ч дээр бололтой.

Могой жилтнүүд. Та энэ жил гэртээ суусан байна. (Авгайн чинь хийсэн ажил шиг байна лээ, энүүхэндээ хэлэхэд)

Морь жилтнүүд. Та энэ жил…уучлаарай, хэлэх үү, яах вэ.Та чинь айлдаа суусан байх юм. Нэгэнт ороод суучихснаас хойш яах гэхэв дээ. Энүүхэндээ хэлэхэд, харьсан нь ч дээр байж магадгүй.

Хонь жилтнүүд. Хадмындаа суусан байна. “Найман хувь”-ийн зээл хөөцөлдөхгүй бол хойтон ч бас наанаа сууна гэдгийг од эрхисийн байрлал хэлж байна.

Бич жилтнүүд. Хэ хэ, троллейбусанд суусан амьтныг чинь юу ч гэмээр юм бэ дээ. Суух ч гэж дээ, троллейбусны эврээс зүүгдээстэй байдлаар зурагдсан байх юм. Сайн нь гэвэл, наанаасаа унахгүй юм байна аа.

Тахиа жилтнүүд. Тахиа жилтнүүд энэ жил өндөгөн дээрээ суужээ. Ямар ч учиртай юм бэ, бүү мэд!

Нохой жилтнүүд. Танд хоёр суудал таарсан байна.(нэгийг нь зарахгүй биз)
Гахай жилтнүүд. Суудал захиалсан юм уу…хөөе! Жилийн жилд л ингэж ажил уддагаа боливол таарна…Тэрийгээ мэдэхгүй бөөн хэл ам. Яршиг, шатан дээр суугаарай…он дуусахаас өмнө босно шүү, амьтны замд тээглэж, түвэг удаад байгуузай….

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийлээ

Билгийн тооллын XYII жарны хөхөгчин модон хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний 08.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Төрийн ордны өмнөх Эзэн Чингис хааны хөшөө, Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл болсон Төрийн есөн хөлт цагаан туганд дараалан хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч үүний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн ирэхэд УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар алд цэнхэр хадаг дэлгэн амар мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар айлсан ирж байгаа хонин жилийн өнгийг хэлэлцэж, хүн зон амгалан тайван, Монгол Улсын иргэд гурван саяулаа болж, мал сүрэг өсөн үржиж, арвин их үр тариа хурааж, улсын хэмжээнд өнтэй сайхан өвөлжиж, налгар сайхан хавартай золгож байгаа талаар яриа хөөрөө дэлгэлээ.

Төрийн золголтын дараа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж төрийн хан хуурын хөг эгшгийг тааруулж,Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний жаврыг үргээн төр, түмэндээ өргөх магтаалыг хайлав. Хан хуурын эгшиг дор аялгуулан хэлсэн магтаалдаа:

“Хан хуураа цэнгүүлэн баясуулъя.

Хайрт эх орон, эрхт түмэндээ дуурсгая.

Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо

Төрийн магтаалыг уянгалуулан айлтгая.

Эх орон тусгаар тогтнолоо

Эрхэм төрөө, тамга, сүлдээ

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант төрийн сүлдээ

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ашид мөнхийн Нууц товчоогоо

Аялгуу эгшигт хан хуураа

Хайрлан сахидаг Үндсэн хуулиа

Хар сүлд, Төрийн ордноо

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ханат Монгол, хагаан Чингисээ биширтүгэй.

Өрхт Монгол өрнөн дэвжсээр хөгжтүгэй.

Эзэн түмэн эв эетэй амгалан байтугай.

Эрэлхэг Монгол мөнх тэнгэрийн хүчин дор мандан бадартугай” хэмээн ерөөж уухайлахад Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэр ерөөл бат сайхан орших болтугай” хэмээн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хамт даган уухайлж хурайлав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн хан хуурын хөг эгшиг сайхан зохирч, сайхан дуугарч байгаад бэлгэшээж байна гэлээ.

Үүний дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц, Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар Төрийн хүндэтгэлийн өргөө гэрт морилон ирж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалхан золгож, хонин жилийн өнгийг хэлэлцэв. Хамба нар ирж буй хөхөгчин модон хонин жилд монголчууд хийморь сүлд өөдөө, хөгжин бадрахын нигууртайг айлтгав. Хүн зон амгалан, өвөл өнтэй, номын буян их хурж байгааг тэд айлтгаж байлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд Шинийн 1-ний нараа уухайлан тослоо

Жил бүрийн цагаан сарын шинийн 1-нд монголчууд шинийн 1-ний өглөөний нарыг харж, тухайн жилийнхээ аз хийморийг бэлгэдэн уухайлдаг. Энэ ёсоор өнөөдөр өглөөний нарыг харах ёс Хийморийн овоо болон Тасганы овоонд боллоо. “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн шинийн 1-ний өглөөний наран 07:48 цагт орчимд мандаж, монгол түмэн шинэ оны анхны нараа уухайлан угтлаа. Шинийн 1-ний нарыг уухайлан угтсанаар монголчууд тухайн жилийнхээ аз хийморь, ажил үйлсээ наранд даатган, шинэ оны анхны нарнаас эерэг энерги, эрч хүчийг авна хэмээн бэлгэддэг билээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн гурван өндөрлөг ахмадуудтайгаа золголоо

Билгийн тооллын XYII жарны хөхөгчин хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ахмад настнуудын төлөөлөл болсон есөн бууралтай Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн А танхимд алд цэнхэр хадаг дэлгэн золгож амар мэндийг нь айлтгалаа.

Төрийн золголтод Монгол Улсын баатар, Гадаад харилцааны сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Төв аймгийн Баянбараат сумын харъяат, 97 настай Пунцагийн Шагдарсүрэн, Анхны эмэгтэй цагдаа, цагдаагийн ахмад ажилтан, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат, 90 настай Гомбожавйн Дашзэвэг, Ахмад дайчин, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харъяат, 94 настай Ундрахын Доржпалам, ШУА-ийн гишүүн, эдийн засагч, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харъяат, 86 настай Пунцагдашийн Лувсандорж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд сувилагч байсан Төв аймгийн Дэлгэрхаан сумын харъяат, 87 настай Санжаагийн Хойлог, Хэвлэлийн уран сайхны редактор, зураач, Соёлын яам, Гадаад хэргийн яаманд хэлтсийн даргаар ажиллаж байсан, Булган аймгийн Тэшиг сумын харъяат, 82 настай Донгойн Доржнамжим, малчин, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харъяат, 96 настай Шаравын Дэнсмаа, тогооч, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харъяат, 88 настай Дампилын Долгоржав, тээврийн жолооч, Завхан аймгийн Яруу сумын харъяат, 82 настай Дорлигийн Гаамаа нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ахмадуудын амрыг эрэн золгож, сар шинийн мэнд дэвшүүлэн гарын бэлэг гардуулав.

Мөн Төрийн есөн хөлт цагаан тугийн өмнө дурсгалын зураг татууллаа.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

”Галзууруулагч” хэмээх модон хонин жилээр зүг мөрөө ингэж гаргаарай

XVII жарны модон морь жилийн халааг модон хонь буухиалах шинийн нэгний ёслол эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Энэ өдөр нийт сүсэгтэн олон хэрхэн зүг мөрөө гаргах албан ёсны тайлбарыг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Гунгаачойлин дацангаас гаргасныг толилуулж байна.

Жилийн ерөнхий байр байцыг шинжих Шороон үхрийн зурлага:

‘МОДОН ХОНИН” жилийн шороон үхэр нь:

Ногоон толгойтой, цагаан ходоодтой, шар биетэй, эвэр, чих, сүүл нь цагаан, омруу нь цагаан, дөрвөн шийр нь хөх үхэр сүүлээ баруун тийш шарваж амаа хамхиад явж байгаагаар зурагдан гарлаа.

Үхэр хариулаач нь:

Хөх биетэй, шар дээлтэй, ногоон бүстэй, олсон шилбүүр бариад, үс нь чихнийхээ өмнүүр унжсан, зүүн гутлаа өмсөөд баруун гутлаа зүүн талынхаа бүсэнд хавчуулсан өвгөн хүн үхрийнхээ өмнө яаран гүйж явах байдлаар зурагдан гарлаа.

Зурлагыг шинжвээс:

-Олсон шилбүүртэй байгаа нь хааны хатуу цааз гарах шинж
-Үхэр хариулаач үхрийнхээ өмнө яваа нь мал сүрэгт сайн боловч хүмүүн нигуудад хямрал гарах шинж
-Өвгөн хүн зурагдсан тул өндөр суудалтанд амгалантай, дунд тушаалтанд ширүүн, ард иргэдэд машид ширүүн. Идэр залууст дунд, нялхаст ширүүн, өндөр настанд машид сайн жил болой.

Шинийн 1-ний өглөө зүг мөрөө гаргах

Энэ жилийн шинийн нэгэн нь улаан бар өдөр пүрэв гарагт тохиож байна. Нар өглөө 07 цаг 48 минутад мандана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргах ёслолыг эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа өмсөж, малгай, бүстэй, товчоо бүрэн товчлоорой.

Хэрэв та хүсвэл ойр зуур өргөлийн идээ, цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөөнө. Гэрээсээ төмөр, мод мэтийн цээр гаргах домын зүйлээ бэлдэж гараарай. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж зохих тарниа гурав болон долоон удаа давтаж уншина.

Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй хүүхэд, багачууд заавал зүг мөрөө гаргах шаардлага байхгүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ажээ. Зүг гаргагч нь хийморийнхоо зүгт яваад нар зөв тойрон анхны цэг дээр буцаж ирдэг. Энэ замд тань хогийн сав, үнс зэрэг таагүй зүйл байгаа эсэхийг урьдчилаад харчих нь зүгээр

Суудал

Эр /жил/

Эм /жил/

Гарах, ирэх зүг

Унших тарни

Цээр гаргах

Анхаарах зүйл

ГАЛ

1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015

1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011

Зүүн урд зүгт гарч, урд зүгээс ирнэ.

Ум базар дагийний хум мама бизьяа суухаа

Зүүн хойд зүгт чүдэнз зураад ус, цасаар унтраа.

Улаан өнгийн эд хувцаснаас болгоомжилж, өвс шарлах үед анхааралтай бай

ШОРОО

1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012

Баруунтаа гарч, баруун урдаас ирнэ

Ум бадмаа дагийний хум мама бизьяа суухаа

Газарт модны үртэс цац. Чулуу шороо хөдөлгөнө. Эсвэл агаарт цаас хийсгэж бас болдог.

Үнэт эдлэл, шар өнгийн эдлэл авахыг тэвч. Газар ухах, мод тасдах, чулуу ховхлох үйлийг цээрлэвэл зохистой. Жалганы ам харлах хаврын саруудад анхаар

ТӨМӨР

1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013

Зүүн хойд зүгт гарч, баруунаас ирнэ

Ум раднаа дагийний хум мама бизьяа суухаа

Багахан гал гаргаад төмөрт хүргэ. Төмрийн зүйл хая.

Төмөр эдлэл, хутга мэс бүү ав. Ариун бус идээ ундаанаас татгалз. Гол ус зайрмагтаж хөлдөх үед анхаар

ОГТОРГУЙ

1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988,

1996, 2004, 2012

1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

Зүүн хойд зүгт гарч, баруун хойноос ирнэ

Ум базар пагма дагийний хум мама бизьяа суухаа

Агаарт цаас хийсгэн, шороо чулуу хөдөлгө

Амьтны амь бүү тасд. Нохой тэжээх, хөх өнгийн эд авахыг цээрлэн, уул хаданд авирахдаа болгоомжил

УС

1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011

1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015

Зүүн тийш гарч, хойд зүгээс ирнэ

Ум гарма дагийний хум мама бизьяа суухаа

Ус асгаад дээгүүр нь алх

Хар өнгийн эд зүйлээс болгоомжилж гахай, загасны мах идэхээ тэвчээрэй. Хур борооны улиралд болгоомжил

УУЛ

1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010

1920,

1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008

Баруун хойд зүг рүү гарч, зүүн хойноос ирнэ

Ум будда дагийний хум мама бизьяа суухаа

Уул руу модны үртэс цац. Шороо чулуу хөдөлгө

Ан ав хийх, нойтон мод таслах, бохир идээ ундааг тэвчиж хар өнгийн эд авахыг тэвч. Өвс хатаж газар хөдлөх үеэр анхаар

МОД

1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009

Хойд зүг рүү гар, зүүн зүгээс ирнэ

Ум базар дагийний хум мама бизьяа суухаа

Мод хугалж хаяна

Хөх өнгийн эд зүйл авах ургаа мод таслах, гөрөөсний мах идэх, араатны арьс авах зэргийг цээрлэнэ. Мод гөлөглөх үеэр анхаар

ХИЙ

1920,

1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008

1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010

Урд зүг рүү гарч, зүүн урдаас ирнэ

Ум базар пад дагийний хум мама бизьяа суухаа

Цаас урж хийсгэ. Мөн чулуу, шороо хөдөлгөж болно

Хэрүүл маргааныг тэвчиж, шар өнгийн эд авахдаа болгоомжлоорой. Хавар, намрын цагаар анхааралтай бай

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэлээ

Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал таван барилдааны нэг улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө боллоо. Улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглож шөвгийн дөрөв улсын арслан Н.Батсуурь, улсын заан М.Өсөхбаяр, улсын заан Ч.Санжаадамба, улсын начин Р.Пүрэвдагва нар хүчээ үзлээ. Улсын арслан Н.Батсуурийг улсын заан М.Өсөхбаяр үзүүр түрүү булаацалдахаар үлдсэн юм. Улсын заан Ч.Санжаадамба улсын начин Р.Пүрэвдагвыг давж үзүүр түрүүнд үлдлээ. Улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын заан М.Өсөхбаяр үзүүрэллээ.

Categories
мэдээ спорт

Дөрвийн даваа эхэллээ


Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал таван барилдааны нэг улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө болж байна. Монгол бөхийн өргөөний хойморт УИХ-ын гишүүн Монгол Улсын Их хурлын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын зочид морилжээ. Өнөөдрийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба, Ц.Мягмарсүрэн нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглож байна.
Дөрвийн давааны оноолт үнэхээр хатуу таарсан гэхэд болно. Улсын харцага Ц.Содномдорж, уран барилдаант харцага Түвдэндоржийг Өсөх-Ирээдүй нар тунасан. Эдгээр бөхчүүд 2009 оны улсын баяр наадмын тавын даваанд таарахад одном харцага давж байсан бол дараа жил Өсөх-Ирээдүй харцага хариугаа авч байсан юм. Тэгвэл Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Чимэддоржтой, Улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Г.Ганзоригтой, Г.Эрхэмбаяр аварга Дундговийн аймгийн хурц арслан А.Алтанхуягтай барилдаж байна.

1. Г.Өсөхбаяр дар.ав – Ц.Чимэддорж а.а

2. С.Мөнхбат у.ав – Ч.Ганзориг а.а

3. Г.Эрхэмбаяр у.ав – А.Алтанхуяг а.х.а

4. Х.Мөнхбаатар у.а – Ш.Мөнгөнбаатар а.х.а

5. Н.Батсуурь у.а – Л.Лха-Очир у.н

6. П.Бүрэнтөгс у.а – Т.Баасанхүү у.н

7.Д.Рагчаа у.г – Б.Сугаржаргал у.н

8. Б.Гончигдамба у.г – Б.Амарзаяа у.н

9. Ш.Жаргалсайхан у.г – М.Эрдэнэбат у.н

10. Ч.Санжаадамба у.з – П.Ганхүү у.н

11. М.Өсөхбаяр у.з – Ду.Батбаяр у.н

12. Б.Батмөнх у.з – Р.Пүрэвдагва у.н

13. Б.Соронзонболд у.з – Э.Энхбат у.н

14. Ө.Бат-Орших у.х – Э.Оюунболд у.х

15. Т.Мөнгөнцоож у.х – Б.Пүрэвсайхан у.х

16. Т.Өсөх-Ирээдүй у.х – Ц.Содномдорж у.х