Categories
мэдээ нийгэм

Шар хад, долоон буудлын замууд ачаалалтай байна

Нийслэлийн зүүн зүгт Шар хад, Долоон буудал, Чингэлтэй, Дэнжийн мянга чиглэлийн замууд ачаалалтай байгааг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Тиймээс жолооч та ачаалалтай байгаа замаас өөр зам сонгох боломжийг хайгаарай. Мөн нэгэндээ хүлээцтэй,хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд оролцоно уу. Шинийн нэгний билэгт сайн өдөр зам тээврийн хөдөлгөөнөөс болж уурлаж, бухимдах шаардлагагүй болов уу.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн тусламж хэрэгтэй бол дараах эмнэлгүүд ажиллаж байна

Монголын уламжлалт Цагаан сарын баярын амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/14 дугаар тушаал гарчээ. Энэхүү тушаалд заасны дагуу ажиллах байгууллагын цагийн хуваарийг та бүхэнд хүргэж байна.

Байгууллагын нэр

Утасны дугаар

Цагийн хуваарь

2 сарын 19, 20, 21, 22

Тайлбар

1

Нийслэлийн Эрүүл мэндийн газар

320981, 1800-1893

24 цаг

Бүх эмнэлэгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж эмнэлэг үйлчилгээний талаар гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ.

2

Өрхийн эрүүл мэндийн төвүүд

/утасны жагсаалт www.ubhealth.mn –ээс авна уу./

10-16 цагийн хооронд

3

Дүүргүүдийн ЭМТ-ийн Мэс засал, Гэмтэл, Дотор, Шүдний кабинетүүд

10-16 цагийн хооронд

4

Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд

Сонгино хайрхан нэгдсэн эмнэлэг 631108

Хан уул нэгдсэн эмнэлэг 379258

Баянзүрх нэгдсэн эмнэлэг454004

Сүхбаатар нэгдсэн эмнэлэг 350790

24 цаг

5

Нийслэлийн түргэн тусламжийн төв

103

70110103

24 цаг

6

Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв

325731

10-16 цагийн хороонд

7

Дүүргүүдийн хүүхдийн түргэнүүд

Баянгол Эрүүл мэндийн төв36-25-39

Чингэлтэй эрүүл мэндийн төв70110279

Баянзүрх эрүүл мэндийн төв 103

Сонгино хайрхан эрүүл мэндийн төв

103

Хан уул эрүүл мэндийн төв

341003

Сүхбаатар эрүүл мэндийн төв350793

24 цаг

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд албан даалгавар хүргүүллээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх,тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг Улсын онцгой комиссын гишүүн, БОНХАЖ-ын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга нар, Батлан хамгаалахын сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Улсын онцгой комиссын дэд дарга, ОБЕГ-ын даргад тус тус албан даалгавар хүргүүлсэн байна.

Манай улсын хэмжээнд 2014 онд 18 аймгийн 101 суманд 281 удаагийн ой, хээрийн түймэр гарч 18.275 га ой, 3.0 сая га хээр, нийт 3.1 сая га талбай шатсан байна. Түймрийн улмаас 3 хүн нас барж, 12 хүн түлэгдэж 54 айлын гэр, байшин, 25 өвөлжөө, хашаа, 7538 толгой мал, 7 автомашин шатаж, ард иргэд, аж ахуйн нэгжийн өмч хөрөнгөнд 635.9 сая төгрөг, байгаль, экологид 10.1 тэрбум төгрөг буюу нийт 11.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 175.2 сая төгрөгийн зардал гарчээ.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхээр хуурайшилтын улиралд хариуцсан яам, агентлагууд ой, хээриийн түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт, шалгалт, сэрэмжлүүлэг, ухуулга сурталчилгааны ажлыг хангалтгүй явуулж байгаагийн улмаас ой, хээрийн түймрийн гаралт, давтамж, нэмэгдэж улмаар хүний амь нас эрсдэх, байгаль, экологи болон иргэдийн өмч хөрөнгөнд учрах хохирлын хэмжээ өссөөр байгааг Шадар сайд албан даалгаварт анхааруулсан байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас Монгол орны нийт бүс нутгаар 2014-2015 оны өвлийн улиралд хур тундас харьцангуй багатай, мөн 2015 оны 1, 2 дугаар улиралд олон жилийн дунджаас хур тундас бага, хуурайшилт идэвхитэй явагдах цаг агаарын урьдчилсан мэдээ гарсантай холбогдуулан 2015 онд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, ажлын чанар үр дүнг дээшлүүлэх зорилгоор өөрсдийн эрхлэх чиглэлийнх нь дагуу онцгой комиссын гишүүдэд албан даалгаврыг хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Гудамжинд биеэ хянах чадваргүй хүн харвал 102, 103 дугаарын утсанд мэдэгдээрэй

Галзууруулагч хэмээх хонин жилийн шинийн нэгний өдөр золгуут хийж яваа зон олон хөл ихтэй байна. Эрхэм уншиг та гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн харвал яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэхийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна. Учир нь сар шинийн өдрүүдэд ердийн үеийнхээс осол гэмтэл ихэсдэг юм.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баярын өдрүүдэд хордлогоос сэрэмжлүүлэв

Сар шинийн баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг.
Иймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд дараах сэрэмжлүүлэгийг хүргэлээ. Үүнд 1. Томуу өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх.
2. Архи дарс согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, архиар шахах зэрэг соёлгүй зангаас татгалзах, хамт яваа архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнээ заавал гэрт нь хүргэж байх.
3. Осол гэмтлээс сэргийлэх. /архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх/
4. Хоолоо тохируулан идэх.
5. Хүн бүр хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсан тохиолдол бүрд гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвшихийг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Хонин жилийн онцгойлох засалтнууд

Шишид харш буюу бага харш жилтэнүүдийн засал: Нохой, жилтнүүдэд модон хонь жилд дээд доод шишид харшийн засалтай тул шишидийн засал хийлгэж, Алтангэрэл судар айлдуул. Жилийн турш Жанрайсиг бурхныг шүтэж бурхан шүтээндээ зул өргөж маань мэгзэм сайтар урин унш.

Дүнсэр харш буюу их харш жилтнүүдийн засал: Үхэр жилтнүүд дүнсэр харшийн засалтай тул Дүнсэр харшийн засал хийлгэж хийд сүмээр Жанаг Гагдог, Жамбалцанжод айлдуул. Нийт морь жилтнүүд жилийн турш хэрүүл тэмцлээс аль болох ангид байж хийд сүм, суварга гороолж, аливаа буянд даган баясваас машид сайн жил болой.

Гурван хөх мэнгэ голлосон жилтнүүд

Галзууруулагч хэмээх модон хонь жилийн мэнгэ гурван хөх мэнгэтэй тул 2015 2006, 1997, 1988, 1979, 1970, 1961, 1952, 1943, 1934, 1925, онд төрсөн хүмүүсийн мэнгэ голлож байгаа тул мэнгэний заслын тарни уншуул.

2015, 1979, 1943, онд төрсөн хүмүүс жил орж мэнгэ голлож байгаа тул Жанаг Гагдог, Сундуй, Базарсад айлдуулж бие, хэл, сэтгэлийн үйлийг хянамгайлж аливаа буяны үйлд шамд.

Билгийн тооллын хий насны 1,10, 19, 28, 37, 46, 55,64, 73, 82, 91 насанд мэнгэ голлодог байна.Мэнгэ голлосон хүн сэтгэл хямрах, аливаа бэрхшээл тохиолдох шалтгаан олон байдаг учраас өөрийн мэнгэний бурханаа тэр жилдээ сайтар шүтэж, зүрхэн тарнийг уншиж зул хүж сайн өргөж бие хэл сэтгэлийн үйлийг хянамгайлж явах аваас сөрөг муу зүйлд өртөхгүй байж болно.

Жил ороход уншуулах ном

13-ны жил орж байгаа хүн “Ламаадан”, “Нанжид”, “Ногоон дарь эх”

25-ны жил орж байгаа хүн “Доржнамжом”, “Цэнд”, “Дүншиг”

37-ны жил орж байгаа хүн “Жадамба”, “Лусын сан”, “Цагаан шүхэрт”

49-ны жил орж байгаа хүн “Сундуй”, “Гурван гүрэм”, “Дашдондүв”

61-ны жил орж байгаа хүн “Цагаан дарь эх”, “Алтан гэрэл”, “Дугар”

73-ны жил орж байгаа хүн “Цагаан дарь эх”, “Цэгмэдийн чого”, “Ширнэн”

85-ны жил орж байгаа “Улаан юм”, “Манал”, “Молом намсүм”

97-ны жил орж байгаа хүн “Нива гүнсэл”, “Дүншиг”, “Алтанганжуур”

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр хорооллын арын зам ачаалалтай байна

Яг одоо нийслэлийн баруун зүгт нэгдүгээр хороолын арын зам, 21 дүгээр хороолол, таван шарын уулзвар зэрэг замууд ачаалалтай байна. Тиймээс жолооч та ачаалалтай байгаа замаас өөр зам сонгох боломжийг хайгаарай. Мөн нэгэндээ хүлээцтэй,хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд оролцоно уу. Шинийн нэгний билэгт сайн өдөр зам тээврийн хөдөлгөөнөөс болж уурлаж, бухимдах шаардлагагүй болов уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зуун дамжсан аав, хүү баатрууд

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Иргэдийнхээ буян заяаг даатгаж мандал өргөлөө

Билгийн тооллын XYII жарны хөхөгчин модон хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян, УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар нар Гандантэгчинлэн хийдэд очлоо.

Уламжлал ёсоор иргэдийнхээ буян заяаг даатган Мандал өргөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхийн товчооны зам ачаалалтай байна

Яг одоо Баянзүрхийн товчооны зам түгжрэлтэй байна. Хотоос Налайх чиглэлд явж байгаа жолооч та замын түгжрэлийг тооцож гарна уу.

Мөн 32-ын тойрог, нэгдүгээр хорооллын арын зам битүү түгжрэлтэй байгааг анхаарна уу.