Categories
мэдээ цаг-үе

АШУҮИС-ийн судлаачид ялааны нүдэн дээрх бактерийг харах чадалтай боллоо

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Батбаатар “2014 онд гарсан шинэ технологи, дэлхийд тав байдаг тоног төхөөрөмжийн зургаа дахь нь Монголд суурилагдсан” хэмээн гайхуулав.Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд байгуулагдсан лаборатори гэнэ.Монгол судлаачдын үнэ цэнийг дээшлүүлэх, Монгол хүний эх орондоо хийсэн судалгаагхүлээн зөвшөөрүүлэхэд цөм лабораторинь тусална.Энд хүний эрүүл болон өвчтэй эсүүдийг мөнхжүүлж судалж эхэлжээ. Мөнхжүүлнэ гэдэг нь -80-200 хэмд хөлдөөж хадгалдаг аж. Онолын хувьд хүнийг хөлдөөгөөд, зуун жилийн дараа амьдруулж болох уу хэмээн лавлахад боломжтой гэж судлаачид хариуллаа. Түүгээр ч барахгүй хүний нэг эснээс бүрэн бүтэн хүн гаргаж авах ирээдүй бийг ч дурдав.Эсийн банктай болж, эсийг гүн хөлдөөж хадгалахболжээ.Мэдрэлийн эс, арьсны эсүүдийг тусад нь ялгаж аваад эмийн бодис хэрхэн үйлчилж байгааг судалж буй. Хавдрын болон чихрийн шижингийн эсүүдийг судалснаар яавал зөв эмчлэх аргыг олох аж.“Генийн дарааллыг уншина” л гэнэ. Өвчтэй хүмүүсийг генийн түвшинд оношлох боломжтой болжээ. Өвдсөн хүний удмын тогтолцоонд нь гажиг байна уу гэдгийг тодруулаад, эмчлэх арга замыг тодорхойлно гэсэн үг.

Даралт ихдэх, чихрийн шижин, хавдарөвчний генийг нөхцөлдүүлэхямар ген давамгайлж байгааг тодорхойлчихвол хожим ямар өвчинд өртөх эрсдэлтэйг нь хэлчихнэ. Анжелина Жоли ийм таамаглалындараа хөхний хорт хавдартай болохоос сэргийлж, хөхөндөө мэс хүргэсэн билээ.“Оношийн зөрүү их гардаг. Монголд оношлуулаад, Солонгост очоод үзүүлэхээр оношийн зөрүү 60 хувь гардаг” гэнэ. Харин техник технологийн буянаар энэ зөрүү багасах вий.Амьд эсийн бүтцийг алдагдуулахгүйгээр нэг нано метрийн нарийвчлалтайгаар харах боломжтой. Нэг нано метр гэдэг нь мм-ийг сая хуваасантай тэнцэх хэмжээ. Ялааны нүдэн дээр наалдсан бактеруудыгхарж чадна л гэнэ шүү.Гепатит В, С-гийн ачааллыг тооцдог байсан бол халдвар авсны дараа вирус идэвхжиж байгаа эсэхийг ялгаж чаддаг аппараттайболжээ. Хямралаас өмнөхөн амжиж эднийх цөм лабораторитой болсон аж. БСШУЯ-наас4,4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, сургууль өөрөө нэг тэрбумыг гаргасан аж. Цөм лабораторитой болсон учраас тус сургууль судлаач эрдэмтэн багш нарынхаа инновацийн төслүүдийг дэмжих зорилгоор АШУҮИС-ийн Шинжлэх ухаан Технологийг дэмжих сантай болжээ. Тус сангаас хорь гаруй төслөөс шалгарсан дөрвөн төсөлд500 сая төгрөгийн санхүүжилт олгох юм.Шалгарсан дөрвөн төслийн судлаачдын нэг Ш.Чимэдцэрэнтэй ярилцлаа. Тэрбээр АШУҮИС-ийн Эм зүй биологийн сургуулийн бичил эм дархлаа судлалынтэнхимийн багш аж.

-Монгол орны байгалийн гаралтай түүхий эдээс эмийн бодис гаргаж авах технологийг боловсруулах судалгааны ажлын хэсэг байгаа юм. Манай оронд уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг асар олон тооны эмийн ургамлууд, хүч чадал нь тодорхой болсон эм тангууд байдаг. Гэтэл эдгээрийг бид орчин үеийн шинжлэх ухааны түвшинд бүтэц бүрэлдэхүүн хэсгийг нь тогтоож, судлаад энэ эмийн бодисын энэ хэсэг хүч чадалтай, дархлаа сэргээх чадалтай бодис юм байна гээд цэврээр ялгаж, эмийн хэлбэрт оруулах учиртай. Янз бүрийн эмийн бодис дархлаа сайжруулдаг хүч чадал нэмдэг гэж яриад байгаа боловч мөн чанартаа дархлааны ямар эсийн түвшинд очиж нөлөөлж байна гэдгийг бид нотолгоондсуурилсан шинжлэх ухаанаар баталснаар манай эм тан ургамлын гаралтай бүтээгдэхүүн маань дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх юм гэж тэр тайлбарлав.

-Та ямар судалгаа хийж байв?

– Миний хувьд хавдрын иммунологийн чиглэлээр Анагаах ухааны магистрын болон докторын зэргээ хамгаалж байсан. Хавдар гэдэг маань дархлаа хомсдлоос болж үүсдэг эмгэг. Дархлааны байдал хорт хавдрын үедяажалдагддаг юм бэ. Дархлааны урвалын ийм эсүүд нь идэвхиждэг юм байна. Ийм уураг молекулууд нь багасдаг юм байна гэдэг судалгааг бид эмнэл зүйн түвшинд хийж байсан.

-Та судалгаагаа зөвхөн Монголдоо хийж байсан уу. Эсвэл гадаадад суралцаж судалгаа хийх боломж олдсон уу?

-Хэд хэдэн оронд очиж судалгаа хийх боломж надад олдсон. Жишээлбэл Австрийн Мал эмнэлгийн сургууль дээр биднийөдөр тутам хэрэглэдэг хүнсний будааг хордуулдаг хөгц мөөгөнцрүүд нь бидний дархлааны хариу урвалыгдарангуйлдаг гэсэн судалгаагхийсэн. Үүнийг нь хэвийн бичил биетнүүд, бактеруудаар эмчилж болно гэж үзсэн.

-Хөгцтэй ааруул идэх сайн гэж хөгшчүүл ярьдаг байсан?

-Олон талтай л даа.Бидэнд ашигтай ба хортой мөөг зөндөө байдаг. Өнөөдөр бидний хэрэглэдэг шар айраг, талханд исгэгч буюу мөөгийг хэрэглэдэг. Эмгэг төрүүлдэг бичил биетнүүд ч байдаг. Тэдгээр нь бидний хоол хүнсийг бохирдуулдаг. Тэр нь ариутгалын бодист устахгүй явсаар бидний иддэг гахай тахиаг энэ будаагаар бордоод, түүнийг идсэн хүмүүсийн дархлааны тогтолцоонд нөлөөлдөг. Солонгосын Йонсей их сургууль дээрсүрьеэгийн үед хэрэглэгддэг басл нэг эмийн судалгаа хийсэн. Манайх шиг сүрьеэгийнтохиолдол ихтэй газруудад хүн амын бараг 80 хувь нь сүрьеэгийн халдвартай гэж үздэг бөгөөд бидний хэн нь хоёрдогч хэлбэрийн тархины болон бөөрний өөр хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвдөж болох вэ гэдгийг тодорхойлдог оношлуур үйлдвэрлэдэг төсөл дээр ажиллаж байсан. Энэ бүх өндөр хөгжилтэй орнуудын их сургууль дээр явагддаг судалгааны аргууд нь эцэстээ ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэдэг. Технологи боловсруулна. Тэр патентыг бид үйлдвэрлэгчдэд өгнө гэсэн үг.

-Гадаадад манайхан судалгаа хийгээд яваад байсан. Одоо эх орондоо ажиллах боломж нээгджээ?

-Бүгд бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологиуд дээр ажиллаад юм сураад ирсэн гэтэл ирэхээр нь ажиллуулах лаборатори хязгаарлагдмал байлаа.Одоо энэ боломжийг манай сургууль Засгийн газрын тэтгэлгээр нээж өгч байна. Маш их зардал гаргаад гадаадад сурчихсан. Өөрсдөө маш их бүтээл хийсэн залуучууд байна. Гэтэл эх орондоо ирээд ажиллах нөхцөл бүрдээгүй байсныг маш богино хугацаанд бий болгож өглөө. Үе үеийн эрдэмтэн судлаачдын мөрөөдөл байсан ажил.

-Хүмүүсийн дархлаа улам бүр суларч байна гэдэг. Үнэхээр ч биднийг багад ханиад хүрэхэд аарц уухад л дарагдчихдаг байсан. Одоо бол хичнээн ч хүчтэй эм уусан дарагдахаа байлаа?

-Бидэнд дархлаа зохицуулгын алдагдал гэж бий болсон. Багадаа аарц чацаргана уугаад эдгэдэг байсан ньбидэнд нийгэморчноос ирэх стресс бага байсантай холбоотой.Стресс багатай байсан болохоор гаднаас халдвар авсан ч бие хэвийн зохицуулгатай учраас аарц уухад эдгэдэг байсан. Гэтэл одоо цалин мөнгө, хоол хүнсний аюулгүй байдал алдагдсан гэх мэтээр бид маш их стресстэй байдаг. Гар утас гэдэг бидний хэрэглээ ч байнга түүнээсээ хамааралтай болчихсон. Утасгүй явсан ч чихэнд утасдуугараад байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Энэ мэт чинь биднийг байнгын дарамтад оруулдаг.

-Жаахан хүүхдүүд чбас стресст ордог болов уу?

-Гэр бүл, хүүхдэдээ бид цаг зарцуулж чадахгүй байгаа. Хүүхэд зурагт үзээд, утсаар тоглоод саатаад, биднийг ажлаа хийх боломж олгоодбайдаг шүү дээ.Гэтэл тэр бүхнээс хүүхэд аймаар том стресс авдаг. Өвдөхөөрөө бүр үхчих гээд айлгаад байдаг. Яагаад гэвэл ямар ч хөдөлгөөн хийхгүй суухаар хүүхдүүд нийгмийн стресст илүү өртөөд, тэр нь дархлааг ньилүү дарангуйлдаг.

-Хүүхдэд юун стресс байх вэ гэж бид боддог?

-Дархлааны тогтолцоо нь бүрэнбүрдэж чадаагүй болохоорилүү их стресст ордог. Мөөгнийхордлогыг эдгээхэд бактер хэрэглэдэг гэж дээр ярьсан. Бидний хоол хүнсний бүтэц тэр чигээрээ өөрчлөгдсөн. Биднээс дээд үеийнхэн сүү, цагаан идээгээр л амьдардаг байлаа. Гэтэл тийм хэрэглээ байхгүй болсон ч хүүхдээ жаахан өвдөнгүүт антибиотик өгчихдөг. Өөрөөр хэлбэл бидний бие дэх олон бактерууд бидний дархлааг хүчтэй болгодог. Тэрийг нь тэжээдэг юм нь ашигтай бактертай сүү, айраг, тараг, ааруул ээзгий. Энэ хоол хэрэгцээнээс гарахаар өөрсдөдөө байгаа бактераа тэжээж чадахаа болиод, дээр нь нэмээд жаахан ханиад хүрэнгүүт антибиотик хэрэглэдэг. Антибиотик нь хүнд хэрэгтэй хэвийн бичил биетүүдийг устгачихдаг. Хэвийн бичил биетнүүд устмагц дархлаа тогтолцоо ажиллаж чадахаа болино. Энэ утгаараа аяндаа бид дархлаагаа дарангуйлаад өвдвөл хүнд өвддөг. Хүүхдүүдээ анхаараарай. Гэртээ гурав дөрөвхөн хүнтэй харьцдаг хүүхэд цэцэрлэгт орж, хорь, гучин хүүхэдтэй харьцаад эхлэхээр урвал өгч, хамраас нь нус гоожиж халуурах ёстой. Энэ хэвийн урвал. Тэгэнгүүт нь өвдчихлөө гээд гэртээ долоо хонуулаад антибиотик өгөөдцэцэрлэгт нь өгөхөөр ахиад ханиад хүрчихдэг. Гурван удаа ханиад хүрэхээр манай хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй юм байна гээд явуулахаа больчихдог. Зүй нь эхний удаа халуурахад халуун аарц уулгаад, тордоод цэцэрлэгт ньявуулаадбайсан бол улам хүчтэй дархлаатай болох байсан. Надаас хүмүүс “За чи дархлаа судлаач, дархлаа сайжруулдаг эм бэлдмэл юу байна” гэдэг. Би сайн унтаад амарчих, халуун аарц, чацаргана уу. Явган алх” гэхээр тоохгүйэм лнэхээд байдаг гэв.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Иргэдийг хол замд гарахгүй байхыг анхааруулж байна

2015 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн шөнө Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Төв, Хэнтий аймгийн нутгаар, 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорнод, Дорноговь, Хэнтий аймгийн нутгаар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах тул иргэдийг замд гарахгүй байхыг анхааруулж байна.

Улаанбаатар хотын цагдаагийн газар

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн идээ будааг хэзээ, хэрхэн хураадаг вэ

Шинийн дөрөвний өдөр сар шинэ хуучирсанд тооцож идээ шүүсээ хураадаг.

Ингэхдээ идээг багасгаж засдаг. Мөн хэсэглэдэг бөгөөд хэрэв тухайн өрхөөс хол газар явсан хүн байвал түүнд хувь тавьдаг уламжлалтай.

Ингэхдээ бууз банш, хэвийн боов, чихэр жимс гээд тавгийн идээ будаанд орсон бүхийл зүйлсээс авдаг.

Мөн сархад болон ундааны зүйлсээс ч хувь хүртээдэг байна.

Categories
мэдээ нийгэм

“Итгэлийн аян” зохион байгуулагдаж байна

Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажил олгогчдод боломж олгохоор шийдсэн гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, тус газрын дарга, нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч Ц.Уртнасан тушаал гаргасан байна. Уг тушаалд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч, ажил олгогчийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Итгэлийн аян”-ыг энэ сарын 16-наас ирэх дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэл 55 хоногийн хугацаанд зохион байгуулах тухай дурьджээ.

Мөн одоогийн байдлаар улсын хэмжээнд 3000, нийслэлийн хэмжээнд 1130 аж ахуйн нэгж нийгмийн даатгалд үүссэн өр авлагын улмаас хуулийн дагуу харилцах дансныхаа зарлагын гүйлгээг хаалгасан байдалтай байгаа ба аяны хүрээнд данс нээх зөвшөөрөл олгож, шинээр гэрээ байгуулах боломж олгож байгаа гэж холбогдох албанаас мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хоолны хордлого, гэдэсний халдварт өвчнөөс сэрэмжлүүлж байна

Сар шинийн баярын үеэр хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Томуу өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх
  • Архи дарс согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, архиар шахах зэрэг соёлгүй зангаас татгалзах, хамт яваа архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнээ заавал гэрт нь хүргэх
  • Осол гэмтлээс сэргийлэх /архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх/
  • Хоолоо тохируулан идэх
  • Хүн бүр хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсан тохиолдол бүрд гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвших
  • Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол та яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх

Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд

  • Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа баталгаатай газрыг сонгох
  • Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах
  • Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх
  • Торт, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах, хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх
  • Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх
  • 0,5л, 1 л, 1,5л, 2 литр г.м хэмжээгээр савлагдсан ундаа, айргийг ам дамжуулан уухыг цээрлэх
  • Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах

Байгууллагын нэр

Утасны дугаар

Цагийн хуваарь
2 сарын 19, 20, 21, 22

Тайлбар

1

Нийслэлийн Эрүүл мэндийн газар

320981, 1800-1893

24 цаг

Бүх эмнэлэгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж эмнэлэг үйлчилгээний талаар гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ.

2

Өрхийн эрүүл мэндийн төвүүд

/утасны жагсаалт www.ubhealth.mn –ээс авна уу./

10-16 цагийн хооронд

3

Дүүргүүдийн ЭМТ-ийн Мэс засал, Гэмтэл, Дотор, Шүдний кабинетүүд

10-16 цагийн хооронд

4

Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд

Сонгино хайрхан нэгдсэн эмнэлэг 631108
Хан уул нэгдсэн эмнэлэг 379258
Баянзүрх нэгдсэн эмнэлэг 454004
Сүхбаатар нэгдсэн эмнэлэг 350790

24 цаг

5

Нийслэлийн түргэн тусламжийн төв

103
70110103

24 цаг

6

Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв

325731

10-16 цагийн хороонд

7

Дүүргүүдийн хүүхдийн түргэнүүд

Баянгол Эрүүл мэндийн төв 36-25-39
Чингэлтэй эрүүл мэндийн төв 7011-0279
Баянзүрх эрүүл мэндийн төв 103
Сонгино хайрхан эрүүл мэндийн төв 103
Хан уул эрүүл мэндийн төв 341003
Сүхбаатар эрүүл мэндийн төв 350793

24 цаг

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Гол, мөрөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Сар шинийн баяртай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар/ОБЕГ/-ын даргын тушаалаар хоёрдугаар сарын 23-ны 10.00 цаг хүртэл Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ.

Сар шинийн баярын эдгээр өдрүүдэд цаг агаар харьцангуй хүйтэрсэн ч гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-50 см-ээр нимгэрсэн байна. Иймд, иргэд гол мөрөн дээгүүр явганаар болон автомашин, техник хэрэгсэлтэйгээр зорчихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэнд, амь насаа хамгаалан аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас анхааруулж байна. Мөн манай орны нутгийн 40 орчим хувь цасан бүрхүүлтэй, ихэнх нутгаар хуурайшилттай байгаа тул ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраахыг зөвлөж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг сэргээжээ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй энэ оны нэгдүгээр улирлын гишүүнчлэлийн үйлчилгээний төлбөрийг бүрэн төлөөгүй нэр бүхий арван үнэт цаасны компанийн арилжаанд оролцох эрхийг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн түр хязгаарласан байсан. d Үүнтэй холбоотойгоор “Гүүдсек ҮЦК” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлж гишүүнчлэлийн үйлчилгээний төлбөрөө төлсөн тул энэ сарын 17-ны өдрөөс арилжаанд оролцох эрхийг сэргээсэн гэж хөрөнгийн биржээс мэдэгджээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-д цасан шуурганаар 23 хүн амь үрэгджээ

АНУ-д өнгөрөгч буй долоо хоногт цасан шуурга, хүйтний улмаас 23 хүн зуурдаар нас баржээ. Теннеси муж улсын албаныхны мэдээлснээр хохирогчид нь гал алдаж, осгож, автомашины осолд орсноос нас барсан аж. Үүний зэрэгцээ цахилгааны саатлаас үүдэн 2700 гаруй хүн хүнд нөхцөл байдалд оржээ. Цочир хүйтэн цаг агаар АНУ-ын зүүн мужуудад ойрын хэдэн хоногт үргэлжилж, үүнд 125 сая америкчууд өртөхийг албаныхан мэдээлжээ. Цаг уурчид Кентаки муж улсад цасан шуурга болохыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Ус түгээх газрууд 15.00-19.00 цагийн хооронд ажиллана

Ус сувгийн удирдах газраас гэр хорооллын худаг, ус түгээх байруудын сар шинийн баяраар ажиллах цагийн хуваарь гаргажээ. Баярын өдрүүдэд цэвэр, бохирын шугам хөлдөх, бохирын шугам бөглөрөх зэрэг аваар осол гарах үед, Ус суваг усжуулах газар болон зөөврийн ус хангамжийн алба, салбаруудын нэгдсэн албадууд дээр гарч байгаа хариуцлагатай жижүүр, инженерүүдэд хандаж болох юм байна. Мөн үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016 утсаар авах гэнэ. Харин гэр хорооллын ус түгээх байрууд өнөөдөр буюу шинийн гурванд 15.00-19.00 цаг, шинийн дөрөвнөөс хуучин цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Тусгайлан засалтай жилтнүүд

17-р жарны Галзууруулагч хэмээх модон хонь жилд тусгайлан засалтай жилтнүүдийг танилцуулж байна.

Шишид харш буюу бага харш жилтэнүүдийн засал:
Нохой, жилтнүүдэд модон хонь жилд дээд доод шишид харшийн засалтай тул шишидийн засал хийлгэж, Алтангэрэл судар айлдуул. Жилийн турш Жанрайсиг бурхныг шүтэж бурхан шүтээндээ зул өргөж маань мэгзэм сайтар урин унш.

Дүнсэр харш буюу их харш жилтнүүдийн засал:
Үхэр жилтнүүд дүнсэр харшийн засалтай тул Дүнсэр харшийн засал хийлгэж хийд сүмээр Жанаг Гагдог, Жамбалцанжод айлдуул. Нийт морь жилтнүүд жилийн турш хэрүүл тэмцлээс аль болох ангид байж хийд сүм, суварга гороолж, аливаа буянд даган баясваас машид сайн жил болой.

Гурван хөх мэнгэ голлосон жилтнүүд

Галзууруулагч хэмээх модон хонь жилийн мэнгэ гурван хөх мэнгэтэй тул 2015 2006, 1997, 1988, 1979, 1970, 1961, 1952, 1943, 1934, 1925, онд төрсөн хүмүүсийн мэнгэ голлож байгаа тул мэнгэний заслын тарни уншуул.

2015, 1979, 1943, онд төрсөн хүмүүс жил орж мэнгэ голлож байгаа тул Жанаг Гагдог, Сундуй, Базарсад айлдуулж бие, хэл, сэтгэлийн үйлийг хянамгайлж аливаа буяны үйлд шамд.

Билгийн тооллын хий насны 1,10, 19, 28, 37, 46, 55,64, 73, 82, 91 насанд мэнгэ голлодог байна.Мэнгэ голлосон хүн сэтгэл хямрах, аливаа бэрхшээл тохиолдох шалтгаан олон байдаг учраас өөрийн мэнгэний бурханаа тэр жилдээ сайтар шүтэж, зүрхэн тарнийг уншиж зул хүж сайн өргөж бие хэл сэтгэлийн үйлийг хянамгайлж явах аваас сөрөг муу зүйлд өртөхгүй байж болно.

Жил ороход уншуулах ном

13-ны жил орж байгаа хүн “Ламаадан”, “Нанжид”, “Ногоон дарь эх”
25-ны жил орж байгаа хүн “Доржнамжом”, “Цэнд”, “Дүншиг”
37-ны жил орж байгаа хүн “Жадамба”, “Лусын сан”, “Цагаан шүхэрт”
49-ний жил орж байгаа хүн “Сундуй”, “Гурван гүрэм”, “Дашдондүв”
61-ний жил орж байгаа хүн “Цагаан дарь эх”, “Алтан гэрэл”, “Дугар”
73-ны жил орж байгаа хүн “Цагаан дарь эх”, “Цэгмэдийн чого”, “Ширнэн”
85-ны жил орж байгаа “Улаан юм”, “Манал”, “Молом намсүм”
97-ны жил орж байгаа хүн “Нива гүнсэл”, “Дүншиг”, “Алтанганжуур”