Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас тодроод байгаа. Охинд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголжин гэдэг нэр хайрласан юм. Охины аав Э.Хатанболд өнөөдөр охиноо Улсын бүртгэлд бүртгүүлж албан төрсний гэрчилгээг нь авчээ.
Month: January 2015
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран “Монгол бэлэг” үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн ирэх долоо хоногт нээгдэнэ. Үзэсгэлэнд дүүргийн бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчид оролцох юм.
“Марко Поло” киноны найруулагч анхны 10 ангидаа монгол жүжигчин Б.Амарсайханыг урьсан. Монгол жүжигчний ур чадвар найруулагчид таалагдсан бололтой. Энэ онд хийгдэх хоёрдугаар улирлын 10 ангидаа олон монгол жүжигчин тоглуулахаар мэдэгдсэн байна. Тус киноны зураг авалт Будапешт, Шинэ Зеланд, Малайзад болох юм байна. Дэлхийн том корпорацийн кинонд монгол жүжигчдээ тоглуулах энэ ажлыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн дэмжиж, олон ажил санаачилсан гэнэ.
Иргэд гудамж хашаагаараа нийлэн дэд бүтцээ шийдэн, амины тохилог байр сууцанд амьдрах нөхцлийг бүрдүүлэх журмыг НИТХ – аар өнөөдөр хэлэлцэж байна.
Тус журмаар иргэд гудамж, хорооллоороо нэгдэн амины орон сууцаа дэд бүтцийн шугам шүлжээнд холбох, гудамж, зам, нийтийн талбай, цэцэрлэг сургууль барих зэрэг газраа өөрсдөө зохион байгуулах харилцааг зохицуулах аж. Ингэж чадсан иргэдэд НИТХ тодорхой хэмжээний төсөв мөнгөөр дэмжих боломж ч байгаа гэнэ.
УИХ-ын намрын чуулган завсарлах хуулийн хугацаа ирэх сарын 10-нд дуусна. Ийм шалтгаанаар хэлэлцэх асуудлуудаа шахаж эхэлжээ. Өнөөдрийн нэгдсэн чуулганаар гэхэд 25 асуудал хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна.
Нийслэлийн Засаг даргын гаргасан “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн дагуу “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл”, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон дүүргүүд Сар шинийн баярыг угтаж иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг хангаж ажиллахаар боллоо. Тухайлбал Нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, дүүргүүдийн орон сууц, гэр хорооллын гудамж замын гэрэлтүүлгийг бүрэн асаах, гэр хорооллын гудамж, замын хальтиргаа гулгааг арилгах болон гудамж замуудыг хаасан хайс, хашлага, шон зэргийг чөлөөлж, шуурхай албаны автомашин зорчих нөхцөлийг бүрдүүлж ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Богема” дахин тайзнаа амилна
УДБЭТ-ын тайзнаа Ж.Пуччинийн хөгжим, Л.Иллизи, Дж.Джакоза нарын цомнол “Богема” дуурь энэ сарын 31-нд тавигдана.2004 оны тавдугаар сарын 7-нд ДБЭТ-ын тайзнаа тавигдсан энэ дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, найруулагчаар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт СТА Г.Эрдэнэбаатар, зураачаар СТА Г.Ганбаатар нар ажилласан байна.Рудольфийн дүрд тенор хоолойт Б.Гомбо-Очир, Марселийн дүрд баритон хоолойт Э.Анхбаяр, Шонарын дүрд баритон хоолойт М.Амарсанаа, Коллений дүрд СТА О.Хүрэлбаатар нар тоглох аж. Уг дуурийг анх 1896 оны хоёрдугаар сарын 1-нд Туриний театрт тоглож байжээ.
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын зөвлөхүүдийн тоог буруулж, дөрөв болгох шийдвэр гарсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийнахлах зөвлөхөөр Сингапур улсад элчин сайдаар сууж байсан Б.Дэлгэрмааг, эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд асан О.Чулуунбатыг, хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөхөөр Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ц.Мөнхтөрийг томилсон байсан юм. Харин дөрөв дэх зөвлөхөөр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд байсан Б.Ургамалцэцэгийг томилжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Швейцарийн Хөгжил, хамтын ажиллагааны байгууллага хамтран Иргэдийн оролцоог дэмжсэн төсөл хэрэгжүүлэх хоёр дахь шатны баримт бичигт өнөөдөр гарын үсэг зурав.
Гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Өнөөдөр их сайхан өдөр байна. Дүн өвлийн цас бударсан шинийн есний энэ өдрийн морин цагт Монгол Улс гурван сая иргэнтэй болсон тухай сайхан мэдээг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, дэлхий нийтэд зарлалаа.
Мөн энэ өдөр Швейцарийн Хөгжил, хамтын ажиллагааны байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран иргэдийн оролцоог дэмжсэн төсөл хэрэгжүүлэх хоёр дахь шатны баримт бичигт гарын үсэг зурлаа. Дэлхий дээр шууд ардчиллаар хамгийн их туршлага хуримтуулсан орон бол Швейцарийн холбооны улс юм. Бидний хамтарч хийсэн хамгийн анхын ажил бол Иргэний танхим байсан. Өнөөдөр Монголд 300 гаруй газар Иргэний танхимтай боллоо. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг иргэдийн санал асуулгаар шийддэг болсон. Цаашид монголчууд ардчиллын замаар тууштай замнахын тулд сонгуулийн ардчилалтай шууд ардчиллыг хослуулах нь зүйтэй гэж үзэж байна. Манай гурван сая монголчууд шийдвэр гаргадаг, төр, засаг, улс орны хөгжлийн амин чухал шийдвэрийг ард иргэд бүгдээрээ нийлж шийдвэрлэдэг болбол Монгол Улс хамгийн хүчтэй, хамгийн ардчилсан, хамгийн тогтвортой орон болох боломжтой.
Иргэдийн оролцоог дэмжсэн төсөл хэрэгжүүлэх хоёр дахь шатны баримт бичиг нь үүний эрх зүй, улс төрийн орчныг бүрдүүлэх, туршлага судлах зорилготой юм. Түүнээс гадна монголчууд өнгөрсөн 25 жилд ардчиллын, түүний дотор шууд ардчилын их туршлагатай болсон. Олж хуримтлуулсан туршлага, мэдлэгээ энэ хоёр дахь шатны хүрээнд бусад оронтой хуваалцана. Мьянмарын холбооны улс, Киргиз зэрэг оронтой бид туршлагаа хуваалцах талаар энэ төсөлд тусгалаа. Зөвхөн Монгол Улсын иргэдийн шууд оролцоог хөгжүүлэхээс гадна олсон туршлагаа бусадтай хуваалцах сайхан хаалга нээсэн шинэ төсөл хэрэгжих гэж байна.
Энэ төслийг 2015 оны 4 дүгээр сарын 1-нээс 2017 оны 4 дүгээр сарын 1 хүртэл 2 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Монгол бол сонгуулийн ардчилалтай улс. Монгол Улсын Ерөнхийлөгчийн явуулж ирсэн бодлого бол сонгуулийн ардчиллыг шууд ардчилалтай хослуулах нь ирээдүйтэй гэсэн бодлого юм. Өнөөдөр бид иргэдэд илүү их эрх мэдэл өгөх, иргэдийн оролцоог илүү дэмжих төсөл хэрэгжүүлэх түүхэн баримт бичигт гарын үсэг зурлаа.
Төслийн эхний үе шат амжилттай өндөрлөж, хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэхээр болсон Швейцарийн Хөгжил, хамтын ажиллагааны байгууллагад баярлалаа. Засгийн газар, Сангийн яам дэмжсэнд мөн баярлалаа. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын иргэд илүү эрх мэдэлтэй, шийдвэр гаргахад илүү оролцдог эрх зүйн болон бусад орчин бүрдэнэ. Үр дүн нь сайн болно гэдэгт найдаж байна.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрээр орон нутгийн гурван сая дахь иргэдийг зарласан юм. Гурван сая дахь иргэн нийт 181 чацуутантай гэж статистикийн хорооноос мэдээлсэн. Мөн тус хорооноос гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр хугацаанд төрсөн нийт 30 хүүхдийг тодруулжээ. Эдгээр хүүхдэд орон нутгийн төсвөөс нь 70 сая төгрөгийн шагнал олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна. Уг мөнгийг энэ сарын 10-ны дотор шийдвэрлэж, олгох аж. Харин чацуутан болох үлдсэн 151 хүүхдэд гурван сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор болжээ.