Categories
мэдээ улс-төр

“Богд” нэртэй шинэ банк байгуулагдана

УИХ-ын гишүүн Л.Болд “Богд” нэртэй банк байгуулахаар өнгөрсөн онд тусгай зөвшөөрлөө авчээ. Тус банк нь ирэх гуравдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхлэх аж.

Уг нь Л.Болд шинэ банкаа “Бодь” гэж нэрлэхээр болсон ч шүүх дээр маргаантай байсан учраас аавынхаа төрсөн нутаг Баянхонгор аймгийн Богд сумаар нэрлэхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

994.1 мянган хүүхдэд 238.4 тэрбум төгрөг олгожээ

Үндэсний статистикийн хороо Монгол Улсын 2014 оны нийгэм, эдийн засгийн тайланг өнөөдөр танилцуулав. Нийгмийн халамжийн сангаас 2014 онд 208.5 мянган хүнд 142.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо өмнөх оныхоос 9.9 мянган хүн буюу таван хувиар, олгосон тэтгэвэрийн хэмжээ 0.6 тэрбум төгрөг буюу 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Харин “Хүний хөгжил” сангаас өнгөрөгч онд 18 хүртэлх насны 994.1 мянган хүүхдэд 238.4 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгосон байна.

Categories
гадаад мэдээ

Аль-Каида бүлэглэл террорист халдлага үйлдэнэ гэдгээ мэдэгдлээ

Йемен улсын Аль-Каида террорист бүлэглэл Францын Шарли Эбдо сэтгүүлийн байранд гарсан цуст халдлагыг зохион байгуулсан гэдэг нь тодорхой болоод байгаа билээ. Тэгвэл Йемен улс дахь Арабын хойгийн Аль-Каида бүлгийн удирдагч Нассер Бен Али Ал Анасси “Парис хотод болсон халдлагын хариуцлагыг Аль-Каида бүлэг өөртөө хүлээж байгаа бөгөөд энэ халдлагыг бидний бурхны элчүүд үйлдсэн. Тэд бидний сонгогдсон баатрууд байсан. Тэд баатарлаг үйлс бүтээж чадлаа” гэж исламын интернет сайтад тавьсан мэдэгдэлдээ дурьджээ.

Түүний хийсэн дүрс бичлэг 11 минут үргэлжилсэн бөгөөд мөн тэрээр Парист болсон халдлага тэдний өшөө авалт байсан гэж мэдэгдсэн төдийгүй цаашид олон аймшигт хэрэг, цуст халдлага болно гэдгийг анхааруулсан байна.

Нассер Бен Али Ал Анасси Аль-Каида халдлага үйлдэх цэргүүдээ аль хэдийн сонгож түүнийгээ санхүүжүүлсэн гэдгээ ч зарласан аж. Шарли Эбдо сэтгүүлийн байранд террорист халдлага үйлдэж олон хүний амийг хөнөөсөн ах дүү Коуачи нь тус бүлэглэлийн гишүүн байсан нь тогтоогдсон юм.

Categories
гадаад мэдээ

Филиппинд 1.5 мянган хүн Charlie Hebdo-гийн эсрэг жагсав

Францын Charlie Hebdo сэтгүүлийн шог зургийг Филиппины 1,5 мянган хүн эсэргүүцэн жагссан тухайAgence France-Presse мэдээлжээ.

Филиппины өмнөд нутгийн Марави хотын гол талбайд улстөрчид, оюутнууд, эмэгтэйчүүд жагслаа. “Францад гарсан хэрэг нь дэлхийд том сургамж болог. Учир ямар ч шашиныг оролдож болохгүй. Тэр тусмаа үүнээс хойш дэлхий Исламыг хүндэтгэх ёстой” хэмээн жагсаалыг зохион байгуулагчид мэдэгдсэн байна.

Иран франц сэтгүүлийн шинэ шог зургийг буруутгаж байгаа тухай The Daily Star сонин бичив. Тус орны Гадаад хэргийн яам сэтгүүлийн шог зургийг бүдүүлэг доромжлол гэж нэрлэжээ.

Энэ үеэр Грозный хотод мусульманчуудын эсэргүүцлийн том жагсаал явагдана. Түүнд Оросын бусад нутгаас лалын шашины төлөөлөгчид ирж оролцох ажээ.

Нэгдүгээр сарын 13-нд сэтгүүлийн шинэ дугаар 5 саяар хэвлэгдэн зарагдсан байна. Шинэ дугаарын хавтсанд «Je suis Charlie» («Би— Шарли») гэсэн бичиг барьсан их зөнчийн шог зураг тавигдан “Бүгдийг өршөөлөө” гэсэн бичиг дагалдуулжээ.


Фото: Eric Gaillard / Reuters

Сэтгүүл англи, араб, турк зэргийн зургаан хэлээр хэвлэгдсэн бөгөөд анх удаагаа АНУ, Их Британид худалдагдана. Нэг дугаар 3 евроны үнэтэй ч eBay сүлжээгээр түүнийг 500 фунтаар (649 евро) худалдан авч болох гэнэ. Сэтгүүлийн олсон ашгийг редакцийн амь үрэгдсэн сэтгүүлчдийн ар гэрийнхэнд тусламж болгон олгох гэнэ.

Categories
гадаад мэдээ

Оросын ДНБ жилд хагас хувийн өсөлттэй гарчээ

Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлд өнгөрсөн оны урьдчилсан дүнгээр 0,5-0,6 хувиар өссөн үзүүлэлтэй гарлаа гэж Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Алексей Ведев мэдээлсэн байна. Тэрбээр газрын тосны үнэ 60-80 40 доллараас буусан ч эдийн засгийн хүчтэй уналт гэсэн үг биш хэмээн онцлов.

Эдийн засгийн хөгжлийн яамны сүүлчийн урдчилсан дүнэлтийг баррель нефть 80 доллар байна хэмээн урьдчилсан тооцжээ. Оны сүүлчээр нэг баррель газрын тосны үнэ 60 доллар байхад Оросын эдийн засгийн өсөлт гурав орчим хувиар гарна гэж сайд АлексейУлюкаевхэлсэн байв.

Тэгвэл Дэлхийн банк дүгнэхдээ 2015 онд Оросын эдийн засгийн уналтыг 2,9 хувь болно гэжээ.

ДНБ-ний 0,5 хувийн өсөлт нь 2009 оноос хойших хамгийн доогуур тоо юм.

Categories
мэдээ нийгэм

50 мянга гаруй согтуу жолооч саатуулагджээ

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн санаачлагаар Замын цагдаагийн газартай хамтран Төрийн ордонд “Согтуу жолооч, хүүхдийн амь нас” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Сүүлийн жилүүдэд авто машины тоо эрс өсч, түүнийг даган ослын тоо ч нэмэгдэх болжээ. Улсын хэмжээнд өнөөдөр 736.288 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Авто машины тоо жилд 57 мянга орчмоор нэмэгддэг гэнэ. Өнгөрсөн жил автын осол аваартай холбоотойгоор 79 мянган дуудлага ирсэн нь өмнөх оныхоос 30 орчим хувиар өссөн үзүүлэлт аж. Гэхдээ бүтээн байгуулалттай холбоотойгоор мөн хүүхдийн автобусны стандарт, сургуулийн орчны стандартыг баталж, зарим сургууль мөрдөх болсон нь нааштай үр дүнг харуулах болжээ.

Гэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн болон бусдын амь насанд эрсдэл учруулах тохиолдол буурахгүй байгаа аж. Зөвхөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 50 мянга гаруй согтуу жолооч тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагджээ.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар дээрх тохиолдолд зургаан сараас 2 жил хүртэлх хугацаагаар жолоо барих эрхийг хасдаг байна. Тиймээс цаашид эрх зүйн орчноо улам чангатгах шаардлага байгааг хэлэлцүүлэгт оролцогсод энэ үеэр хэлж байлаа.

Categories
мэдээ спорт

Жюү-жицү бөхийн УАШТ болно

Монголын жюү-жицү бөхийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 7-8-нд Спортын бэлтгэлийн төвийн “А” зааланд болох гэж байна. Тэмцээн “Мастер” ангилал буюу 1979 оноос өмнө төрсөн тамирчдын цагаан, хөх-ягаан, бор-хар бүсийн 65, 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй, насанд хүрэгчдийн буюу 1980-1997 онд төрсөн эрэгтэй тамирчдын цагаан, хөх, ягаан, бор, хар бүсийн 65, 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй, эмэгтэйчүүдийн цагаан, хөх-ягаан, бор-хар бүсийн 55, 65, -75, +75, үнэмлэхүй жингүүдэд болох юм. Мөн энэ үеэр өсвөр үеийн хөвгүүд, охидын аваргууд ч тодорно.

Энэ жилийн УАШТ-ий шагналын сан болох 88 мянган ам.долларыг АНЭУ-ын Жюү-жицү бөхийн холбооноос гаргахаар болжээ. Тус холбоо нь манайхаас гадна БНХАУ, БНСУ, Япон, Гуам гэсэн дөрвөн орны УАШТ-ий шагналын мөнгийг дааж байгаа юм байна. Улмаар ирэх дөрөвдүгээр сард дээрх таван орны аваргыг Эмиратад болох өндөр шагналын сантай олон улсын тэмцээнд оролцуулахаар болжээ.

Дэлхий дахинаа хөгжиж буй спорт болох Жүй-жицү Индонезийн Жакарта хотноо 2018 онд болох Азийн зуны спортын XVIII наадмын хөтөлбөрт багтсаныг нөлөө бүхий албан тушаалтан мэдэгдсэн байна. Тэрбээр “Арабчуудын хичээл зүтгэлийн ачаар жиү-жицүг 2018 оны наадмын хөтөлбөрт оруулах боллоо. Энэ бол олимпийн зүгт хийсэн эхний алхам юм” гэжээ. Олон улсын жиү-жицү бөхийн холбоо (JJIF)-ноос тус спортыг олимпийн төрөл болгох зорилт тавин ажилласны үр дүн эхнээсээ гарч манай гаригийн хамгийн олон хүн амтай Азийн “олимп”-ийн хөтөлбөрт ийнхүү багтлаа.

Categories
мэдээ нийгэм

Эмч, багш нар жагсаалаа үргэлжлүүлж байна

Цалингаа 60 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг эрх баригчдад тавиад байгаа эмч, багш нар яг одоо Чингисийн талбайд дахин жагсч байна. Тэд цалинг нь нэмэх өмнөх шаардлагад дорвитой хариу өгөөгүй учир ийнхүү тэмцлээ дахин үргэлжлүүлж байгаагаа мэдэгдлээ.

Жагсаалд оролцогчдын дийлэнх нь 10-20 жил салбартаа ажилласан. Гэвч цалин нь 500 мянгаас хэтрэхгүй байгаад бухимдалтай байгаагаа илэрхийлж байгаа юм. Мөн тэдний 80 гаруй хувь нь банкны урт хугацааны зээлтэй зэрэг олон хүндрэл бий учраас цалин тэтгэмжийг нь нэмэгдүүлэх шаардлагынхаа хариуг авахаар ийнхүү жагсч байгаа нь энэ юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Чех улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар энэ сарын 18-20-нд тус улсад төрийн айлчлал хийж, мөн сарын 21-24-нд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор болжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч М.Земантай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд, Парламентын Сенатын танхимын дарга, Төлөөлөгчдийн танхимын дарга нартай уулзана. Айлчлалын хүрээнд Монгол, Чехийн бизнес форумыг нээн үг хэлж, Карлын Их сургуулийн Монгол судлалын төвд зочлохоос гадна Чех Улсад сурч, ажиллаж амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзах юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жил хэрэгжиж буйгаараа онцлог бөгөөд Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, нийгмийн хамгаалал, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн 45 дугаар чуулга уулзалтын Уул уурхай металлургийн бодлогын удирдагчдын хуралдаан, Авлигын эсрэг түншлэлийн санаачилгын арга хэмжээ болон Дэлхийн 2015 оны Усны хөтөлбөр, Дэлхийн эдийн засгийн удирдагчдын уулзалт зэрэг арга хэмжээнд тус тус оролцоно. Мөн чуулга уулзалтын үеэр зарим улсын Төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Энхтайван: Уран бүтээлээрээ ардчилсан үзэл бодлоо илэрхийлж явлаа

1985 онд зурсан “Талын гэрэл” хэмээх энэхүү бүтээл нь

Дэлхийн сонгодогурлагийн академид хадгалагдаж байна

-Улс төрд элсний 13-аас эхлээд 13 гэсэн тоо цөөнгүй яригддаг болсон. Шинэ юм биш байх гэж боддог. Аль 1996-2000 оны парламентын үед Ардчилсан холбоо эвслийн бүлгээс анхны 13-ын бүлэг төрсөн санагдана. Тэр бүлэгт та байсан байх аа?

-XIII зуунд монголчууд дэлхийг бөхийлгөж явсныг дэлхий мэднэ. Тийм болохоор 13-ын тоо бол монголчуудад ээлтэй тоо. Эр хүний 13 мэх, азын 13 овоо гээд 13 бол ялж дийлдэг талдаа азтай тоо. Ялагдаж байсан талдаа азгүй тоо. Тиймээс тэр ялагдаж байсан талын зүгээс өрнөдийн сэтгэлгээтэй нөхдүүд элсний 13 гэх нэр томъёог өгсөн. Яагаад вэ гэхээр бид тэр үед давхар дээлний асуудлыг л шүүмжилсэн. УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухайн хуульд өөрчлөлт ороод тэр нь тухайн үеийн Засгийн газрыг Их хурлын гишүүн биш хүмүүс бүрдүүлсэн байсан юм. Ерөнхий сайд нь Энхсайхан. Хууль зүйн сайд нь Амарсанаа. Сангийн сайд нь Цагаан. Байгаль орчины сайд Адъяасүрэн, Боловсролын сайд нь Лхагважав гэх мэттухайн салбарын урдаа барьдаг мэргэжилтэн докторууд байсан. Өөрөөр хэлбэл өнөөдрийн яриад байгаа мэргэжлийн Засгийн газар байгуулагдсан байлаа. Өнөөдрийн асуудлыг яг тэр үед л хийсэн юм. Шийдлийн мэргэжлийн гээд байгаа. Энд фракц огт байгаагүй юм. Ерөөсөө Монголд байсан мэргэжлийн хүмүүсээ Засгийн газарт авчирсан. Мэргэжлийн Засгийн газрыг нураахын тулд давхар дээлний асуудлыг босгож ирсэн юм. Өөрөөр хэлбэл Засгийн газрын гишүүн, Их хурлын гишүүн байх ёстой гээд давхар дээлийн асуудлыг оруулж ирсэн юм. Үүнийг 13 хүн эсэргүүцсэн юм. Тэрний нэг нь би. 13 гишүүн ямар хүн байсан бэ гэхээр тэр эвсэл, бүлэг, фракц ердөө биш. Биднийг нэг фракц болчихлоо гэж ойлгоод байдаг юм. Бид бие биенээ бүдэг бадаг мэдэх Монголын хөдөө орон нутгаас сонгогдсон төлөөллүүд байлаа. Хоорондоо ямар ч нутаг усны холбоогүй, өөр өөр мэргэжлийн энэ хүмүүс ямар нэгэн бүлэг фракцийн эрх ашгийн төлөө биш монгол хүнийхээ мэдрэмжээр зүрх сэтгэлийнхээдуудлагаар л нэгдсэн. Цаг хугацааны шалгуур тэр үеийн бидний тэмцлийг өнөөдөр үнэн болголоо.

-Та уран бүтээлч, зураач хүн. Монголын улс төрд анх удаа зураач орж ирсэн цаг үе байх?

-УИХ-д Репиний уран зургийн академи төгссөн зураач анх удаа орж ирсэн нь би юм даа. Одоо ч эх захаа алдлаа даа. Гэхдээ энэ удаад уран бүтээлээ улс төртэй холбоод яахав, зүгээр хэлэхэд уран бүтээлч гэдэг нь урьд өмнө нь хүний хийснийг хуулж, давтаж, дагаагүй цоо шинэ санаа, шинэ шийдлийн анхдагч байхыг хэлнэ. Би тийм байхыг хүсдэг уран бүтээлч. Магадгүй тэрийгээ дагасан сэтгэлийн хөөрөлтэй. Үүнийг уран бүтээлч хүмүүс бол ойлгоно. Улс төрчид яаж ойлгохов. Ийм л юм. Ер нь тэгээд тухайн үндэстний хувьд хамгийн үнэ цэнэтэй юм бол тусгаар тогтнол. Монголчуудын хувьд олон мянган жил тусгаар улс байгаа нь өөрөө гайхамшиг.Энэхүү гайхамшигтайтусгаар тогтнолын тухай зургийг миний бие тэртээх 1985 онд туурвиж байлаа. Тусгаар тогтнолын тугийг бүтээн урлаж байгаа баяр баясгалант хүмүүсийн тухай сэдвээр урьд нь хэн ч зураагүй. Хожим нь ч хэн ч зураагүй. Энэ тусгаар тогтнол нь Монголынх учраас зурах арга барил нь монгол үндэстний зургийн аргаар, монгол чинь өөрийн гэсэн үндэсний хавтгай зурдаг зургийн аргатай. Хурц тод өнгөтэй. Монгол зургийн арга өөр. Өнгө өөр. Үндэсний хувцаснуудыг нь өмсгөж байгаад Монголын үзэсгэлэн төгөлдөр сайхан бүсгүйчүүд нь тусгаар тогтнолынхоо тугийг оёж байгаа тийм зураг. Дэлхийд байхгүй цорын ганц босоо бичиг бидэнд бий. Тухайн үндэстний агуу соёл бол бичих соёл. Зээгт наамлын аргаар торгон зураг зурж байгаа зураг юм л даа. Торгон зураг бол Монголын нэг бахархал. Торгон дээрзурдаг өөр орон дэлхийд байдаггүй юм. Тийм болохоор “Тусгаар тогтнолын туг” зураг маань торгон зээгт наамлаараа тугаа хийж дэлхийд ганцхан байдаг босоо бичгэн дурсгалыг бас гаргаж өгсөн юм. Энэ бүтээл тусгаар тогтнол, наалт нь тусгаар тогтнол, урлаг нь тусгаар тогтнол, хувцас нь тусгаар тогтнол, зан заншил гээд бүх зүйл л тусгаар өөрийн гэсэн юмтай гэдгийг л харуулсан уран бүтээлдээ. Д.Пүрэвдорж “Тусгаар тогтнол” шүлгээрээ тусгаар тогтнолыг тунхаглаж байсан бол би зургаараа тусгаар тогтнолыг тунхагласан юм. Бас нэг бүтээл маань “Талын гэрэл” гэдэг бүтээл маань дэлхийн сонгодог урлагийн академид хадгалагдаж байна. Монголын тухай дуулал байх ёстой. Энэ бол “Талын гэрэл” зураг. Хязгааргүй уудам талын шөнө. Алсаас харагдах тэр гэрэл гэгээ. Гэрэлтэж байгаа гэрэл гэгээ бол бидний ирээдүй. Бидний түүх. Өнөөгийн цаг үеийн харанхуйгаар ирээдүйд улам тодорч харагдана. Өвөг дээдсийн түүх. Эх оронч Цогтын тухай киног талын малчны хотонд харанхуй шөнө гадаа үзээд сууж буй хэдэн малчны зураг юм. Харанхуйгаас гэрэлтэх тэр гэрэл бол 800 жилийн өмнөөс мандан бадарч эхэлсэн өвөг дээдсийн түүх, 800 жилийн дараа тодроод бодит зүйл болох юм аа гэдгийг би зөгнөж мөрөөдөж бас л 1985 онд зурсан юм. Үүний биелэл нь 2000 онд болж Мянганы суут хүү Чингэс гэж Монголын түүх зөвөөр бичигдэх эргэлтийн он болсон. Энэ сэдвээр өнөөдөр дэлхий дээр хэн ч ийм сэтгэлгээний бүтээл хийгээгүй. Хэнийг ч хуулж, дуурайгаагүйгээрээ миний энэ бүтээл уран бүтээл юм.

Миний бас нэг уран бүтээл маань монголчуудын аманд аялагдах боллоо. Хүн болгон өнөөдөр нэг зовлон яриад байгаа юм. Эв нэгдлийн тухай. Үүнийг л би олж хараад хамгийн түрүүнд эв нэгдэл, монгол хүний хийморь сүлдний тухай, “Би монгол эр хүн” гэж дууны үгийг бичсэн. Хамгийн гол нь талцдаггүй Монголын тухай шүлэг урьд нь би сонсож байгаагүй. Тэр дууны шүлгэндээ …талцдаггүй Монголын тухайөвгөдийн жудагтай зарлиг гэж би бодлоггүй онгодоороо л хэлсэн.Улс орон эв нэгдэлтэй, цэгцтэй, зохион байгуулалттай байх, нэгдмэл нэг дэг журамтай байх. Тэр дүрэм журмаа сахин биелүүлдэг байх. Энэ агуулга байгаа юм. Айл гэр ч цэгцтэй байгаа нь сайхан харагддаг биз дээ. Өнөөдөр цэгцтэй байхын тулд хууль, дүрэм журмаа ягштал биелүүлдэг байх нь хамгийн чухал юм. Миний хувьд улс төрийн халуун тогоонд байж чадахгүй байгаа болохоор уран бүтээлээрээ л ийнхүү илэрхийлж байна. Их Монгол Улсын Чингэс хааны 1206 онд Шихихутагийг томилоод бий болгосон “Их засаг” хууль зарлиг гурав хоногийн дотор хэрэгждэг байсан. Тиймээс Монголын хууль гурав хоног гэдэг үг гарсан юм. Монголын нутаг дэвсгэрт байсан улсуудад юу нь таалагдсан бэ гэхээр бүх хууль цааз гурав хоногийн дотор биелэгддэг нь Их Монголд хамааралтай бүхэнд таалагдсан учраас бослого тэмцэл дотроосоо гардаггүй байсан юм. Үүнийг эв нэгдэл л авч гарсан. Өнөөдөр дэлхий нийт юу хүсдэг вэ гэхээр хууль цаазын төгс хэрэгжилтийг л хүсдэг. Хууль дүрэм хэрэгждэг орон л сайхан амар амгалан байдаг. Өнөөдөр манай зовлон бол хууль байдаг, хуулийг хэрэгжүүлдэг субьект нь хэрэгжүүлэхийн төлөө биш байгаа. Үүнд л хамаг зовлон гарч ирж байна. Энэ зовлонг л арилгах хэрэгтэй. Жишээ нь шилэн дансны хууль байна. Шилэн эдийн засгийн хууль хэрэгтэй зүйл. Ер нь шилэн гээд байгаа чинь ил тод л гэсэн үг шүү дээ. Бид 90 онд ил тодын төлөө л тэмцсэн. Тэр жагсаал бол элдэв арын хаалгыг арилгая ил тод болгъё гэсэн бүрэн утгатай байсан. Тэгэхээр ил тод байдлыг бид өнөөдөр тэргүүн ээлжинд бий болгох ёстой. Манайх уг нь арслантай авдраа алтаар дүүрэн байхад нь шилэн дансны хууль гаргах байсан юм. Яахав арслантай авдар өнөөдөр хоосон болсон. Өнөөдөр өрийн дансаар дүүрэн арслантай авдартай байна. Гэхдээ өртэй ч гэсэн авдраа шилэн болгочихвол ард түмэн тэрийгээ хараад санаа нь зовж хөдөлмөрлөнө. Өрх гэрээ өр зээлтэй байх тусам хүмүүс илүү хөдөлмөрлөдөг биздээ. Улс орон ч мөн адил юм. Улс орныхоо өр зээлийн төлөө сэтгэл нь өвдөх эх оронч хүмүүс Монголоор минь дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй явдаг хүн дээ, би.

-Шилэн дансны хуулийн хэрэгжилт хэр үр дүнтэй байх бол?

-Монгол улсын Ерөнхийлөгчийн эхлүүлж байгаа шилэн данс хөтөлбөрийг ард түмэн 100 хувь дэмжиж байна гэж би хувьдаа харж байгаа. Нэмж хэлэх санал надад бас байгаа юм. Өнөөдөр арслантай авдрыг хэн хоосон болгов. Хэн үүнийг идэв гэдэг бүх баримт устгагдахаас өмнө архивыг нь шилэн болгох ёстой. Нэгэнт шилэн болоод эхлүүлж чадвал бүх хэрэгжилт нь зөв голидролоороо явчихалгүй яахав. Ер нь бүгдийг болохгүй, бүтэхгүй, бараан талаас нь харж болохгүй шүү дээ.Хүн бүр хуулийн хэрэгжилтийн төлөө эрвийх дэрвийхээрээ ухамсартай хөдөлмөрлөөд явахад Монгол улс минь бүтэн сайхан хөгжинө, үүнд хүн бүр итгэлтэй байх ёстой.

Б.НЯМ