ОХУ-ын дизайнер Ася Козина Монгол дээлийг цаасаар урлаж, үндэсний соёлыг сурталчилж байна. Түүний Монгол дээлнүүдийг дэлхийн томоохон хэвлэлүүд онцолжээ. Ася ОХУ-ын Сургут хотын урлагийн музейд “Кукляндия” нэртэй үзэсгэлэн гаргаж, монгол хатдын хувцсаар олны анхаарлыг татсан ажээ. Тэрээр “Монгол үндэсний хувцас үнэхээр чамин. Тэдний гоёлын нарийн хийц, дүрс, хэлбэрээс уран бүтээлдээ ашигласан” хэмээн ярьжээ.
Month: January 2015
Ховд аймгийн төвийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн 7 хоног түр хаалаа. Хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл эрс ихссэнээс ийм арга хэмжээ авчээ. Түүнчлэн аймгийн эмнэлэг ачааллаа даахаа больсон байна.
Тодруулбал, аймгийн эмнэлэг 40 хүүхдийн хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай ч өнөөдөр 140-150 хүүхдийг хүлээн аваад байгаа гэнэ. Иймээс томчуудад үйлчлэх кзориулалттай тасгийг ч хүүхдийн эмнэлэг болгон ашиглаж байгаа аж. Мөн орны хүрэлцээгүй байгаа учир эцэг эхчүүд гэрээсээ хөнжил гудас, эвхдэг ор авчран хүүхдүүдээ хэвтүүлж байгаа ажээ. Иймээс тус аймгийн төвийн цэцэрлэгүүдийг долоо хоногийн хугацаатайгаар хаасан байна.
Улсын Филармони 2015 оны нэгдүгээр улиралд Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Монгол уран бүтээл” төслийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Морин хуурын чуулгын уран бүтээлчид энэ сарын 15-нд буюу өнөөдөр 19.00 цагт “Уран сэтгэмж” дан хөгжмийн бүтээлээс бүрдсэн тоглолтоо Улсын филармонийн концертийн танхимд толилуулах нь ээ.
Тоглолтын хөтөлбөрт Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Манан”, “Цагаан малгайт”, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Эр хоёр загалын хүчин”, “Симфонетта”, “Бяцхан дууль”, Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангалын “Адажио”, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Уран сэтгэмж”, “Тэмээчдийн уралдаан” зэрэг Морин хуурын чуулгад зориулан бүтээсэн дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэх юм.
“Уран сэтгэмж” дан хөгжмийн бүтээлийн концертыг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров тайлбарлан үзэгчдийн хүртээл болгох ба удирдаач Д.Түвшинсайхан, Морин хуурын чуулгын уран бүтээлчид оролцох юм.
Нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлэх зорилгоор НИТХ-ын тэргүүлэгчид өнгөрсөн онд “Улаанбаатар смарт карт” компанийг байгуулахаар болсон. Тус компани “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналт, мэдээллийн болон цахим төлбөрийн (BMS, BIS, e-ticketing) систем цогцоор нь ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Энэхүү карт нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрснээр том оврын автобуснуудад кондуктар ажиллах шаардлагагүй болох юм. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт сайжирч, зорчигчид гар утас болон картаар төлбөрөө хийх боломжтой болох аж. Энэ оны дөрөвдүгээр сараас нийтийн тээвэрт смарт карт нэвтрүүлнэ гэж үзэж буй юм.
УИХ-аас 2015 оны төсвийн хуульд тодотгол хийж байгаа. Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа хэд, хэдэн төрлийн татварын хуулиудад өөрчлөлт оруулсан. Тухайлбал гибрид буюу “Prius” машины татварыг гурав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Хөрөнгийн албан татварын тухай хуульд орон сууцны татвар, авто машины татвар, бууны татвар, малын хөлийн татварыгч мөн нэмэхээр багтаасан. Нийслэл хотод хамгийн элбэг, бензин зарцуулалт багатай гибрид автомашины татварыг нэмэгдүүлсэнд иргэд шүүмжлэлтэй хандаад байгаа. Иймд АН-ын бүлэг хуралдаж уг асуудлыг дахин хэлэлцээд гибрид машины татварыг нэмэхгүй гэдэг шийдвэрт хүрчээ. Малын хөлийн татвар болоод бууны татвар, орон сууцны татварыг хэвээр үлдээсэн байна.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Тэргүүн дэд ерөнхийлөгч боллоо. Тодруулбал, тэрбээр 2011 онд хуралдсан Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ээлжит их хурлаар түүнийг эвлэлийнхээ тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Гэвч УИХ-д нэр дэвших болсон тул 2012 оны тавдугаар сард өөрөө хүсэлт гарган уг албан тушаалаас түр түдгэлзээд байсан юм. Тэгвэл тэрбээр энэ сарын 5-нд Монголын сэтгүүлчдийн эвлэлд хандан Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалдаа эргэн ажиллах хүсэлтээ гаргасан байна. Түүний хүсэлтийг Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Гүйцэтгэх хорооны гишүүдийн олонх нь дэмжжээ.
УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн санаачлагаар Замын цагдаагийн газартай хамтран Төрийн ордонд “Согтуу жолооч, хүүхдийн амь нас” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд авто машины тоо эрс өсч, түүнийг даган ослын тоо ч нэмэгдэх болжээ. Улсын хэмжээнд өнөөдөр 736.288 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Авто машины тоо жилд 57 мянга орчмоор нэмэгддэг гэнэ. Өнгөрсөн жил автын осолтой холбоотойгоор 79 мянган дуудлага ирсэн нь өмнөх оныхоос 30 орчим хувиар өссөн үзүүлэлт аж. Гэхдээ бүтээн байгуулалттай холбоотойгоор мөн хүүхдийн автобусны стандарт, сургуулийн орчны стандартыг баталж, зарим сургууль мөрдөх болсон нь нааштай үр дүнг харуулах болжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн болон бусдын амь насанд эрсдэл учруулах тохиолдол буурахгүй байгаа аж. Зөвхөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 50 мянга гаруй согтуу жолооч тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагджээ.
Зэсийн үнэ 8.7 хувиар уналаа
Зэсийн үнэ оны эхнээс 8.7 хувиар буугаад байна. Лондонгийн бирж дээр ирэх гуравдугаар сард нийлүүлэгдэх нэг тонн зэсийн үнэ 6000 ам.доллар болж буурчээ.
Зэсийн үнэ буурч байгааг хоёр шалтгаантай холбон тайлбарлаж байгаа юм. Нэг нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом унасантай холбоотой бол нөгөө нь дэлхийн эдийн засгийн өсөлт саарсантай холбоотой гэж тайлбарлаж байгаа юм.
Мөн зэсийн гол хэрэглэгч БНХАУ-д эдийн засгийн өсөлт саарсан, үүний хажуугаар ам.долларын ханш чангарч байгаа нь үнэ унахад ихээр нөлөөлжээ.
Монгол Улсын мал тооллогын 2014 оны эцсийн дүнгээр манай улсын нийт малын тоо 52,0 саяд хүрч, өмнөх оныхтой харьцуулахад 6.8 сая буюу 15.1 хувиар өссөн байна. Малын тоог таван төрлөөр нь авч үзвэл адуу 2 995 754, үхэр 3 413 851, тэмээ 349 299, хонь 23 214 783, ямаа 22 008 896 байна.
Мал тооллого нь зөвхөн мал, тэжээвэр амьтдын тоо толгойн өсөлт, бууралтыг харуулахаас гадна сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг тодорхойлж судлах бололцоог хангаж, малчин өрхийн тоо, малчдын нас, хүйсийн ангилал, малчдын соёл, ахуйн үзүүлэлт зэрэг олон үзүүлэлтийг харуулдаг аж.
Улсын драмын эрдмийн театрын авьяаслаг дөрвөн залуу болох найруулагч Н.Наранбаатар, жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нар өөрсдийн амьдралаар кино хийх ажээ. Тодруулбал, тэдний байгуулсан “Драмын 4” хамтлаг энэ жил 10 нас хүрэх юм байна. Үүнтэй холбогдуулан, тэд дөрвөн найзын нөхөрлөл, хайр дурлал, амжилт, амьдралын ээдрээт бэрхшээл бүхнийг хэрхэн даван туулсан тухай сонирхолтой уран сайхны кино бүтээх гэнэ.
Мөн “Хайрын дурсамж-2” цомог гарган “VIP” театрчилсан тоглолт хийн хамтлагийнхаа төрсөн өдрийг нижгэр тэмдэглэхээр төлөвлөсөн байна. Театрчилсан “Вип” тоглолт нь чамгүй өндөр үнэтэй бөгөөд зөвхөн элитүүдэд зориулан тоглох аж.