Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэдээ хамгаалдаггүй төрийн буруугаас хүүхэд гэмт хэрэгтэн болох ёсгүй

-ӨВӨЛЖӨӨНИЙ ХАЖУУ ДАХ УУЛЫН БЭЛ ШИГ ХАМГААЛАЛТГҮЙ ГАЗАРТ ХҮМҮҮС ЦУГЛАСАН БАЙХАД ТООДОГГҮЙ ТӨРИЙН АЛБАНЫХАН БУРУУТАЙ-

Хандгайтад чаргаар гулгаж байгаад хүн дайрсан хүүгийн өмгөөлөгч ингэж ярьсан юм. Шинэ оны дараа амралтын өдөр Хандгайтад чаргаар гулгаж байсан хүү 60 орчим настай иргэнийг дайрсан харамсалтай хэрэг гарсан билээ. Чаргатай хүүд дайруулсан иргэн амиа алдсан. Цагдаагийн байгууллагаас хүүд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал, бусдын амийг санамсар болгоомжгүй хөнөөсөн гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Бусдын амийг санамсар болгоомжгүй хөнөөвөл тав хүртэлх жил хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.Гэмт хэрэгт холбогдсон хүү 15 настай. Сайн сурлагатай, даруухан хүүхэд гэдгийг сургуулийнхан нь ярьж байсан.

ТОГЛОХ Л ГЭЖ ОЧСОН ЮМ ШҮҮ ДЭЭ. ДААНЧ ОРЧИН НЬ ТЭР

Хүүгийн гэрийнхэнтэй холбогдоход “Бид одоо ч шокноос гараагүй байна. Хүүгийн минь сэтгэл санаа тун хүнд байдалд байгаа. Эрүүгийн айхавтар хэрэг үүсгэсэн гэж сонссон. Уг нь хүү минь тоглох л гэж очсон юм шүү дээ. Даанч орчин нь тэр. Тэр өдөр Хандгайтын аманд ёстой л түм түжигнэж, бум бужигнаж байсан гэсэн. Хүүхэд л юм болохоор тоглох хүсэлтэй байлгүй яахав. Томчууд ч хүүхэд ахуйдаа дугуй чирээд уулын энгэр рүү гүйчихдэг байсан шүү дээ. Бид хүүхдийнхээ хүүхэд насыг буруутгаж чадахгүй. Тоглох л гэж очсон юм шүү дээ. Даанч орчных нь байж байгаа байдал тэр. Үнэндээ хөл толгой нь олдохгүй л байсан гэж тэнд байсан хүмүүс ярьж байна лээ. Чарга зарж мөнгө олдог нөхдүүд нь чаргаа зараад бусдыг анзаарах сөхөө байхгүй. Эмч, цагдаа гээд иргэдэд үйлчлэх учиртай нэг ч хүн тэнд байгаагүй. Хүмүүс “холдоорой” гэж өөрсдөө орилолдож гулгахаас өөр зохицуулалт байгаагүй юм билээ. Хүний алтан амь хохирчихоод байхад бид одоо олон юм ярьж чадахгүй. Аль аль талдаа тун хэцүү байгаа” гэсэн юм.

ТЭР ХҮҮГИЙН НҮДЭНД НУЛИМС ЦИЙЛЭГНЭЭД Л БАЙСАН”

Осол гарах үед Хандгайтад байсан хүмүүсийн нэг “Дулаахан бас амралтын өдөр байсан болохоор маш олон хүн цугласан байсан. Түрээслэж байсан чарга хүрэлцэхгүй байсан болохоор хүмүүс урт дараалал үүсгэчихсэн. Бага насны хүүхэд, хөгшчүүлд дайрагдчих гээд үнэхээр замбараагүй байсан. Тэнд хэн ч зохицуулалт хийгээгүй. Чаргаар гулгах ёстой зурвас нь ч мэдэгдэхгүй. Гэнэт л хүмүүс бөөгнөрөөд орилолдоод эхэлсэн. Очтол хүүгийн хажууд нэг настай хүн уначихсан байлаа. Тэр хүү болсон явдалд итгэж чадахгүй байгаа бололтой нулимс нь цийлэгнээд дуугарч ч чадахгүй байсан. Түргэн тусламж ойр байсан бол хохирогчийг аврах боломж байсан болов уу. Гэтэл түргэн тусламж хугацаа алдаж ирсэн. Цагдаагийн дараа түргэн тусламж ирсэн юм. Болсон явдалд итгэхгүй, бүлтэлзээд зогсч байсан хүүг цагдаа нар аваад явахад хүүхдээс минь ялгаагүй санагдаж өрөвдөж үлдсэн. Талийгаачийн охин ч гэсэн түргэн тусламж иртэл яаж ч чадахгүй орилоод тун өрөвдөлтэй байсан. Эмч нар хугацаа алдаж ирсэн гэдгийг онцолмоор байна” гэж ярилаа.

Б.ДАШДОРЖ: АЮУЛГҮЙ ОРЧИНД БАЙХ ЭРХ АЛГА

Сэжигтэн хүүгийн өмгөөлөгч Б.Дашдоржоос дараахь тодруулгыг авлаа.

Хүүд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мэдүүлэг өгсөн үү?

-Одоогоор хэрэг бүрдүүлэлт хийж байгаа болов уу. Насанд хүрээгүй хүүхэд учраас асран хамгаалагч, өмгөөлөгчтэй нь хамт мэдүүлэг авах ёстой. Бид хоёр одоогоор мэдүүлэг өгөөгүй байгаа. Ер нь хүүгийн сэтгэл санаа тун хүнд байдалд байгаа. Ар гэрийнхэн нь шокноос гараагүй.

Хохирогчийн талтай уулзсан уу?

-Хүүгийн аав, ээж уулзсан байх. Шинэ жилийн баярын дараа бүгд амраад, цэвэр агаарт гарч явсан үе шүү дээ. Тун харамсалтай, золгүй явдал болсон.

Золгүй явдал боловч хүнийг болгоомжгүйгээр хөнөөсөн гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тэгэхээр хүү тав хүртэлх жилийн хорих ял сонсож магадгүй гэсэн үг үү?

-Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хэргийн цаана хүний аюулгүй орчинд амьдрах эрх яригдана. Төр энэ эрхийг хангах учиртай. Тэр цанын баазын хамгаалалт ямар байсан бэ, иргэдэд үйлчлэх ёстой хүмүүс юу хийж байсан бэ гэх зэрэг асуудал яригдана. Гэхдээ одоо мэдээлэл өгөх боломж алга гэв.

Хүүхдийн эрх зөрчигдөх вий гэдэгт анхаарч байгаа гэсэн ч…

Хүүд холбогдох хэрэгт хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй байгууллагууд хэрхэн ажиллаж байгааг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас тодруулахад “Энэ хэрэгт манайх анхаарлаа хандуулж байна. Харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэст судалгаа, дүн шинжилгээ хийж байгаа” гэсэн юм. Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга П.Мягмарсүрэн “Хэрэг гарсны дараа дүүрэг дээр шуурхай хуралдаж, үнэлгээ судалгаа хийх үүргийг манай хэлтэст өгсөн. Хэрэг гарсан газарт очиход үнэндээ ямар ч зохион байгуулалтгүй байсан юм билээ. Олон хүн маш замбараагүй байсан. Хүүхэд гулгах зурвас дотор байсан гэж дүгнэсэн. Гэхдээ хэрэгт холбогдсон хүүхэд өөрөө Баянгол дүүргийнх. Тиймээс Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст шилжүүлсэн” гэв. Харин Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс харин энэ хэргийг огт мэдэхгүй, дуулаагүй. Тийм болохоор манайх анхаарлаа хандуулж, ажиллаагүй гэдэг хариуг өглөө.

Тусгаар улс болсноос хойш ганц цанын бааз тохижуулаагүйг юу гэх вэ?

Манайд төрөөс тохижуулсан гэх ганц цанын бааз байхгүй. Тусгаар улс болоод 90 гаруй жил болж байхад өвөлжөөний хажуудах уулын энгэр шиг хамгаалалтгүй орчинд хүмүүс бөөнөөрөө цуглаж байна. Төр иргэнийхээ төлөө ажиллахгүй байгаагийн сонгодог жишээ энэ. Хандгайтын цанын бааз Дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мэдэлд хэдэн арван жил болоход ганц хамгаалалтын хашаа ч татаагүй. Зах зээлийн өмнөх үед төмөр чаргаар гулгаж байгаад мөргөлдөж хөл, гараа хугалах тохиолдол байнга шахам гардаг байсан. Дараа нь хувьчилсан нэрийдлээр эзэнгүйдүүлчихсэн. Янзага зуслангийнхан өвөлд тэнд чарга түрээслүүлж мөнгө олдог аж. Байгаа байдал нь төрийн мэдэлд байхдаа ямар байсан яг түүн шигээ замбараагүй, хариуцах эзэнгүй. Гэтэл хяналт шалгалт хийх, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй төрийн байгууллагынхан “Иргэд өөрсдөө стандартын шаардлага хангаагүй газарт очих ёсгүй. Ямар ч харьяалалгүй уулын бэлд гулгаж байгаад гэмтэж, бэртсэн хариуцлагыг хэн хүлээх билээ. Амралт чөлөөт цагаа агаар салхинд гарч өнгөрөөхдөө хүмүүс амь нас, эрүүл мэнд, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. “Skyresort” л гэхэд стандартын шаардлага хангасан. Иргэдэд стандартын шаардлага, хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам хангасан газар очиж гулгах хэрэгтэй” гэсэн хариултыг өгч байлаа. Олон хүн цугласан газарт эмч, цагдаа нь өөрсдөө очиж ажиллах үүрэгтэй. Тэднийг ингэж ажиллуулахын төлөө иргэд татвар төлж цалинжуулдаг. Энэ үүргээ хүлээгээгүй учраас золгүй явдал болж нэг хүний амь эрсдэж, нөгөө хүү гэмт хэрэгтэн болж магадгүй байдалд байна. Иргэдээ хамгаалдаггүй төрийн буруугаас хүүхэд гэмт хэрэгтэн болох ёсгүй. Харин өвөлжөөний хажуудах уулын бэл шиг хамгаалалтгүй газарт хүмүүс цугласан байхад тоодоггүй төрийн албаныхан буруутай.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

Х.Пүрэвдагва Антарктидад ажиллаад ирлээ

Ус судлалын секторын технологич инженер Х.Пүрэвдагва Антарктидын Ливингстоны арал дээр Болгарын олон улсын Антарктид судлалын 23 дугаар экспедицийн хамтран судалгаа гээд ирлээ. Энэ талаараа өнөөдөр БОНХАЖЯ-ны “ХААН” танхимд мэдээлэл хийх юм. Тэрбээр явахаасаа өмнө “Антарктид бол алаагүй баавгайн арьс” юм гэж ярьж байсан билээ. Болгарын Антарктидын хүрээлэн энэ удаагийн экспедицид Монголын талаас цас, ус, уур амьсгалын судалгаа хийх нэг мэргэжилтэн оролцуулах боломж олгосон учраас тэр явсан. Тодруулбал, Антарктидын ус, цас, цаг уурын байдлыг эх орныхтойгоо харьцуулж цаашдын цаг уурын өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлох үүрэгтэй ажиллажээ. Мөн дэлхийн дулаарлын нөлөө тэр тивд ямар байгааг тандахаас гадна Монгол орныхтойгоо харьцуулаад ирсэн аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ

.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

1.Чуулганы нэгдсэн хуралдаан Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа:

  • Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.


2.Чуулганы нэгдсэн хуралдаан Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа:

  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.


3.Чуулганы нэгдсэн хуралдаан Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын заалт хүчингүй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрсөлдөөний тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.


4.Чуулганы нэгдсэн хуралдаан Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /гурав, дөрөв дахь хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын заалт хүчингүй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрсөлдөөний тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийг гэрэлтүүлж, хөршийн холбоог сайжруулснаар гэмт хэрэг буурсан гэв

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Ханбүрэгдэй худалдааны төвийн аравдугаар давхарт болох юм байна. Тус хуралдаанаар өнгөрсөн оны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тайлан мэдээг сонсох, 2015 оны төлөвлөгөөг батлах аж.
Гэмт хэрэг харанхуй орчинд их гардагийг судалж өнгөрсөн онд гэр хорооллыг 100 хувь гэрэлтэй болгох ажлыг хийжээ. Мөн 130 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаанд шаардлагатай техник хэрэгслээр хангасан аж.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөршийн холбоо” дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хоёр дугаар шат болох ” Сайн хөрш” болзолт уралдааныг зарлаж дүгнэсэн байна. Харин энэ онд дүүргийн хэмжээнд нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ аюулгүй, амар тайван ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог хангахад хууль сахиулах болон мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуй нэгж байгууллагыг хөрөнгийн хэлбэр харгалзахгүйгээр татан оролцуулж, тэдний идэвхитэй үйл ажиллагаа болон санал санаачлагыг дэмжин хамтран ажиллах зорилготой байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн татварын асуудал хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр НЗДТГ-ын хурлын А танхимд 10 цагаас эхэлнэ. Хуралдаанаар хөрөнгө бүртгэн авах тухай, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын журам батлах тухай, Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа

Монголын өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Юуны өмнө уншигч танд манай сонины нэгдүгээр улирлын нэмэлт захиалга орон даяар үргэлжилж байгааг дуулгая. Өнөөдрийн дугаарт өнгөрөгч оны нийгэм, эдийн засгийн статистикийн мэдээлэл багтжээ. 2014 онд манай улсын хэмжээнд 4928 аюулт үзэгдэл, осол гарч 175 хүн амиа алдсан тухай мэдээллийг уншаарай. Сэтгүүлч Э.Энхболдын Монголын үр тариа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэгтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг I болон IV нүүрнээс уншаарай. Тэд гадаадаас их хэмжээний улаан буудай худалдаж авах нь ямар ач холбогдолтой тухай ярилцсан байна.

Олон улсын Алтай судлалын төвийн Байнгын бага хурлаас ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор, академич Д.Цэрэнсодномд “Алтан медаль” өгчээ. Энэхүү медалийг өмнө нь нэрт эрдэмтэн Б.Ренчинд олгож байсан юм. Дэлхийн хэмжээний том шагнал хүртсэн эрдэмтэнтэй хийсэн ярилцлагыг манай сонины XII дугаар нүүрнээс уншаарай. Баасан гаригийн дугаарт бас нэг гол ярилцлага хэвлэгдсэн нь “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяртай хийсэн ярилцлага. Манай сэтгүүлч Ц.Өрнөхийн хийсэн энэхүү сонирхолтой ярилцлага VII нүүрт хэвлэгдлээ.

Харин улс төр, нийгмийн байдлыг маш соргогоор мэдэрсэн нийтлэл хэвлэгддэг III нүүрнээс “Ломбардны хүүтэй банкууд нийгмийг хүлж байна” материалыг уншаарай. Бас манай сэтгүүлч Д.Мөнгөндалайн ШУТИС-ийг 63 насандаа төгссөн инженерийн сонирхолтой ярилцлага хэвлэгдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хар луу өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 16. Сугар гариг. Билгийн тооллын 26. Онгоц одтой, хар луу өдөр. Өдрийн наран 08.31 цагт мандан, 17.19 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цагнь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл гарчээ

Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс нэгдүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хурд болон гэрлэн дохионы нийт 2569 зөрчил гарсан байна. Мөн гэрлэн дохионы 120, хурд хэтрүүлсэн 96 зөрчил бүртгэгджээ.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо болзошгүй ослоос урьдчилан сэргийлж замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн соёлтой оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.

Нэгдүгээр сарын 01-нээс нэгдүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хурд болон гэрлэн дохионы нийт 2569 зөрчил гарсан байна.

Categories
гадаад мэдээ

АНУ –аас Украйнд 2 тэрбумын зээл олгоно

АНУ нь 2015 онд Украйнд үзүүлж байгаа санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлэн хоёр тэрбум ам.долларын зээлийн баталгаа өгөөхөөр болсон байна. Төлөвлөсөн өөрчлөн шинэчлэлтийг хэрэгжүүлсэн хэвээр байвал энэ оны эхний хагаст нэг тэрбумыг өгөөд, дараагийн хагас жилд үлдсэн нэг тэрбумыг өгнө гэдгээ АНУ-ын Сангийн яам мэдэгдлээ.

Үүнтэй зэрэгцэн Украйны шинэ эрх баригчдын явуулж байгаа эрчим хүчний ба санхүүгийн системийн өөрчлөлт, авлигатай хийж байгаа тэмцлийг сайшаав. Америкийн Сангийн сайд Жейкоб Лью “Бид Украйны эрх баригчдын өнөөг хүртэл өөрчлөлтийг хэрэгжүүлэх явцад хүрсэн амжилтыг дэмжиж Олон улсын валютын сантай нягт хамтран ажиллаж байгааг болон хэцүү ч гэлээ зайлшгүй шаардлагатай өөрчлөлт хийхэд бэлэн байгааг сайшааж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Бетоны шинэ үйлдвэр ашиглалтад орно

Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компани жилд долоон мянган бетон тулгуур үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрийг Орхон суманд барихаар болжээ. Тус компани цахилгааны шон босгоход жил бүр зургаан мянган гуалин мод ашигладаг юм.

Харин шинээр барих үйлдвэр энэ оны хавраас эхэлж төмөр бетонон тулгуур үйлдвэрлэх юм байна. Ингэснээр гуалин бэлтгэх шаардлагагүй болох юм. Гуалин тулгуур нь 15 жилийн настай байдаг бол бетонон тулгуур нь 50 жилийн эдэлгээтэй байдаг аж.