Categories
мэдээ нийгэм

Нутгийн ихэнх хэсгээр хүйтний эрч сулрах нь

Ирэх долоо хоногт буюу нэгдүгээр сарын 20-ноос 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр

20-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун болон төвийн нутгийн хойд, 23-нд зүүн зүгийн нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд зүүн зүгийн нутгаар, 22-23-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх юм байна.

Categories
мэдээ спорт

“Дакар ралли”-д Д.Болдбаатар, Ч.Анар, Н.Лхамаа нар барианд орж, амжилтаа ахиуллаа

Олон улсын автомашин, мотоциклийн бартаат замын “Дакар ралли-2015” уралдаан Аргентин, Боливи, Чили улсад амжилттай зохиогдон өчигдөр хаалтаа хийлээ. Энэ уралдаанд Монголын тамирчид гурав дахь жилдээ оролцож байгаа юм. Өнөө жил мотоциклийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Дамдинхорлоогийн Болдбаатар, Ч.Анар, жийп машины төрөлд ОУХМ Н.Лхамаа нар оролцлоо.

Нийт 13 өдрийн турш 9000 орчим км замыг туулсан энэ уралдааны мотоциклийн төрөлд 182 тамирчин гараанаас гарснаас 79 нь бариандаа оров. Манай тамирчин Д.Болдбаатар 45-д орж, өмнөх жилийн амжилтаа ахиулсан баяртай мэдээ байна. Ч.Анарын хувьд ч энэ уралдаанд анх удаа оролцоод бариандаа амжилттай орсон бөгөөд тэрбээр тэмцээний нээлтийн өдрөөс л “Дакар ралли”-г сонирхогчдын анхаарлыг татаж чадсан юм.

Учир нь түүний үндэснийхээ онцлогийг илтгэн өмссөн үнэгэн лоовууз 38 градусын халуунд амь тэмцэж зогссон олны харцыг эрхгүй татаж, бүр “Дакар ралли”-ийн албан ёсны вэб хуудас дээр онцолж байв. Энэ бол түүний талын Монголын эрчүүд цөлийн халуунд ч хүчтэй өрсөлдөгч байна гэдгээ илтгэсэн нэгэн илэрхийлэл гэмээр байж, үзэгч сонирхогчдын дунд шуугиан тариад амжсан билээ. Жил бүрийн “Дакар ралли”-д гараанаас гарсан тамирчдын ердөө гуравны нэг орчим нь л бариандаа орж чаддаг, хүнд замыг туулдаг тул Монголын тамирчдын ямар нэгэн гэмтэл осолгүй бариандаа орсон дээрх амжилтыг зайлшгүй онцлох ёстой болов уу.

Харин автомашины жийп машины уралдаанд 68 тамирчин уралдсанаас манай тамирчин, ОУХМ Н.Лхамаа 62 дугаар байранд орж, бариа хийж чадав. Тэрбээр энэ жил Монгол, Унгарын багийг ахалж энэ уралдаанд орсон юм. Тодруулбал, Унгарын талаас техникийн асуудлыг хариуцаж, манай тамирчид замд уралдах, замыг чиглүүлэх ажлыг хариуцсан.

Дашрамд дурдахад, “Доктор” авто сүлжээний тамирчин, ОУХМ Д.Болдбаатар, Ч.Анар, Н.Лхамаа нар нь дотооддоо болон олон улсад зохиогддог бусад төрлийн уралдааны олон удаагийн аваргууд бөгөөд автомашин, мотоциклийн манай шилдэг тамирчид билээ.

Ц.БУЛГАН

Categories
мэдээ нийгэм

Таны гал тогоонд

Ороомгон бууз

МАХНЫ ОРЦ:

Үхрийн мах, лууван, шанцай, сонгино, гоньд

ХИЙХ АРГА:

Гурилаа зуурч амраана. Давс, хар перцээр амталсан махаа шүүслэнэ. Элдсэн гурилаа тослоод махаа нимгэн тарааж, захаас нь хуйлна. Ирмэгүүдийг нь чимхэж битүүлнэ. Ингээд сайтар халаасан жигнүүртээ тавиад 20-25 минут жигнэнэ. Хачирт нь байцааны салат их тохиромжтой.

Цэцэгт мантуу

ОРЦ: 500 грамм гурил , 250 м/литр сүү, таван грамм эсгэгч

ХИЙХ АРГА: Бүлээн сүүнд исгэгчээ уусгаад таван минут тавина. Гурилаа бага багаар хийж зөөлөвтөр зуурна. Гурилаа дулаан газар тавьж сайтар хөөтөл нь хүлээнэ. Энэ хооронд ногоон сонгино, сармис, хиам эсвэл зайдсаа жижиг хэрчих хэрэгтэй. Гурилаа хоёр хуваагаад зузаандуухан элдэж тослоод давс цацна. Дээрээс нь хиам, ногоон сонгиноо тарааж тавина.

Хуйлаад хоёр сантиметр өргөнтэй хэрчинэ. Хэрчим тус бүрийнхээ голоор нь савхаар чанга дарна. Тосолсон жигнүүртээ тавьж таглаад галаа асаалгүй 15-20 минут байлгаж хөөлгөнө. Ингээд буцалж буй тогоон дээрээ тавиад 15-20 минут жигнэнэ.

Нэг давхар жигнүүртэй бол 15 минут, хоёр давхар бол 20 минут жигнэхэд тохиромжтой. Ингээд гаргах цаг болонгуут тагийг нь авалгүй таван минут хэртэй байлгах хэрэгтэй. Учир нь тагийг нь гэнэт авбал халуун уур нь шууд гараад гурилны хөөлт буучихдаг юм байна.

Илчлэг шөл

Манай томоохон ресторануудын цэсэнд энэ шөлийг санал болгосон байдаг.

ОРЦ:

Яс махны шөл-30 мл

Машиндсан мах (үхрийн)-120 гр

Өндөгний цагаан уураг-нэг ширхэг

Гурил-20 гр

Ургамлын тос-30 гр

Вандуй-20 гр

Лууван-30 гр

Төмс-90 гр

Цэцэгт байцаа-30 гр

Шанцай-2 гр

Яншуй-10 гр

Дүпү-30 гр

Сонгино-10 гр

Сармис-3 гр

Цагаан гаа-2 гр

Хар перец-2 гр

ХИЙХ АРГА:

Машиндсан махандаа сүүнд дэвтээсэн талхыг шүүснээс нь шүүж өндөгний цагаан уураг болон давс амтлагчуудаа хийж амтална. Бөөрөнхий мах бэлтгэн гурилд өнхрүүлээд халаасан тостой хайруулд хөнгөн шарж бэлтгэнэ.

Луувангаа сармис хэлбэртэй хэрчээд халаасан тосонд хөнгөн шарах бол, төмсөө их тосонд болгоно.

Шөлөө буцалгаад лууван, шанцай, цэцэгт байцаа, яншуйгаа хийж буцалгана. Дээр нь бөөрөнхий махаа хийж гүйцэд болгоод амтлагчаар амтлан дүпү, төмсөө хийснээр шөл бэлэн болно.

Бэлтгэсэн: Д.САР

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 25-наас нөөцийн махыг худалдаанд гаргана

Нийслэлийнхний хаврын хэрэглээнд зориулж нөөцийн мах бэлтгэн, худалдаанд гаргадаг. Энэ хаврын нөөцийн махыг ирэх 25-наас худалдаанд гаргахаар болжээ. Өнөө жил нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангахаар дөрвөн компани сонгогдсон юм. Нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэх ёстойгоос одоогийн байдлаар “Баатрууд тэнгэр” компани 2450, “Мах импекс” 2230, “Мах маркет” 1845, “Эй Энд Ди Эм” 2580 тонн мах нөөцлөөд байгаа аж.

Ингэж нөөцийн мах бэлтгэхдээ санхүүжилтийн 40 хувийг тухайн аж ахуйн нэгж өөрийн эх үүсвэрээр, 60 хувийг Монголбанк гаргахаар гэрээнд тусгасан. Монголбанк 46.2 тэрбум төгрөгийн зээл олгосноос 30.5 тэрбум төгрөгийг мах бэлтгэсэн компаниудад олгоод байгаа юм байна. Харин нөөцийн махыг ямар үнээр худалдаанд гаргахыг хараахан тогтоогоогүй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хакүхо түүхэн амжилтын эзэн болоход долоон даваа үлдлээ

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башё Токио хотын “Кокүгикан” спортын ордонд үргэлжилсээр байна. Башёг долоон өдрийн дараах байдлаар ёкозүна Хакүхо М.Даваажаргал ганцаараа нэг ч унаагүй тэргүүлж байна. Эхний зургаан өдрийн дараа түүнтэй хамть зуузай харшуулан явсан ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өчигдөр унаснаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд шилжээд байна. Отгон ёкозүна Какүрюү М.Ананд, озэки Котошёогикү болон Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, Токитэнкү А.Хүчитбаатар нарын найман бөх таван даваа, хоёр унаатайгаар тэргүүлэгчдийн араас нэхэж яваа юм.

Өнөөдөр ёкозүна Хакүхо Аминишикитэй, ёкозүна Харүмафүжи Кайсэйтэй оноолт таарсан бол ёкозүна Какүрюү сэкивакэ Аойяматай барилдахаар болоод байна. Энэ башёд Хакүхо түрүүлж чадвал Японы мэргэжлийн сүмогийн түүхэн амжилтын эзэн болох учиртай. Тэрбээр өмнөх башёд түрүүлснээр 32 удаа түрүүлж түүхэн амжилтын нэгдүгээрт бичигдэж байсан Тайхо аваргын амжилттай мөр зэрэгцсэн юм. Хацү башёд түрүүлж чадвал түүний энэ түүхэн амжилтыг эвдэх бөх бараг гарахгүй хэмээн сүмо бөх сонирхогчид хэлж байна. М.Даваажаргалын хувьд сүмогийн түүхийн нэгдүгээрт эрэмбэлэгдэхийн тулд долоон барилдаан хийх шаардлагатай байгаа билээ. Залуу аваргын хувьд цаашид олон жил барилдаж сүмогийн түүхэнд өөрийн зам мөрөө үлдээх биз ээ.

Categories
мэдээ нийгэм

Спортын төв ордны барилгыг шинэчилнэ

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар өнгөрсөн баасан гаригт Спортын төв ордныг шинэчлэн барих санамж бичигт гарын үсэг зуржээ. Спортын ордныг шинэчлэн барих ажлыг гүйцэтгүүлэхээр “Буянт-Ухаа” цогцолборыг барьсан БНХАУ-ын төрийн өмчит “Шанхай констракшн” компанитай гэрээ байгуулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Олимп-2040” санаачилга, Дэлхийн оюутны спортын “Универсиад 2033” их наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “…Нийслэлд олон улсын стандартын дагуу 50 метрийн усан бассейн байгуулна” гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд олон улсын стандартад нийцсэн спортын барилга, байгууламж баригдах эхлэл үүгээр тавигдаж буй аж.

Шинэчлэгдэн баригдах Спортын төв ордон нь 50 метр усан бассейн, 2500 хүний суудалтай спорт, урлагийн төв заал, 1000 хүний суудалтай туслах заал, Үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчдын бэлтгэл, дасгалжуулалт хийх зориулалт бүхий бэлтгэлийн 30 гаруй заал, тамирчдад үйлчилгээ үзүүлэх спортын эмнэлэг, бэлтгэл дасгалжуулалтад хяналт тавих лаборатори, спортын сургууль, албан тасалгаа, зочид буудал бүхий цогцолбор байхаар төлөвлөжээ.

Одоогоор Спортын төв ордонд Эрүүл мэнд, спортын яамны харьяа Спортын бэлтгэлийн төв болон Жүдо бөхийн холбоо, Чөлөөт бөхийн холбоо, Боксын холбоо, Хүндийн өргөлтийн холбоо, Гимнастикийн холбоо, Оюутны спортын холбоо, Паралимпийн хороо гэх төрийн бус байгууллагууд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Нямжав: Би социализмд суралцаж эхлээд капитализмд төгслөө шүү дээ

ШУТИСийн сантехникийн инженерийн ангийг төгсөөд байгаа 65 настай, дипломатчОнц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Нямжавтай ярилцлаа.

Та дипломатч хүн байж яагаад гэнэт ийм олон жилийн дараа сантехникийн инженер мэргэжлээр суралцах болов.

-Ховд аймгийн Булган суманд бүрэн дунд боловсрол эзэмшин хот руу ирж байлаа. 1969 онд МУИС-ийн Барилгын инженерийн сургуулийн Сантехникийн ангид элсэхэд Д.Цэгмид гуайн гарын үсэгтэй тушаал гарч байсан. Барилгын инженерийн факультетийн сантехникийн гуравдугаар ангийн оюутан Н.НямжавыгГадаад явдлын яамны боловсон хүчний мэдэлд шилжүүлсүгэй” гэжЖ.Батмөнх гуай гарын үсгээ зурсан байдаг.

Жамбын Батмөнх мөн үү?

-Тиймээ. Манай сургуулийн захирлаар ажиллаж байсан учраас гарын үсэг зурсан хэрэг. Сүүлдээ нам төрийн удирдагч болсон шүү дээ.Тухайн үед Гадаад явдлын яамны нэр дээр гадаадад суралцах хөдөөний хүүхдийг шилж явуул гэсэн юм билээ. Дээр нь их, дээд сургуулиасаа дээрх хүүхүүдийг шилж ав гэсэн гэдэг. Энэ шалгуурт тэнцэх инженерийн сургууль, хэл бичгийн сургуулиас нэг нэг хүүхэд элсүүлэхээр болсон.Суралцсаныхаа дарааГадаад хэргийн яамандаа гуч гаруй жил ажилласан даа. Энэ хугацаанд Хоёр талын харилцаа болонМонгол Улсын Консулын албаны, төрийн дипломат ёслолын албандажиллаж,Прага дахь Элчин сайдын яамандаа олон удаа томилогдож ажилласан. Ийнхүү Монголын Гадаад хэргийн яамны мэдэлд,суралцсан хугацаагаа оруулбал 1972-2012 он хүртэл 40 жилийн хугацаанд зүтгэлээ. Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин хэмээх цолоо 2009 онд Ерөнхийлөгчөөсөө гардан авч байлаа.2012 онд 62 хүрээд тэтгэвэртээ гарсан. 62 нас гэдэг чинь дипломат албаны хувьд ид хийж бүтээж, гялалздаг нас.

-40 нас хүрчихээр хөгширчихсөн мэт ойлгодог байсан үе бий. Одоо цаг өөр болж. Дундаж наслалт ч уртассан. Таныг тэтгэвэрт гарсныхаа дараа их сургууль төгссөн гэхээр амьдралын тань нэгэн шинэ үе эхэлж байгаа мэт санагдаж байна.

-62 насандаа тэтгэвэрт гарчихаад гэртээ зүгээр суухад тун ч эвгүй шүү. Уг нь хийх бүтээх хүсэл эрмэлзэлбайсаар атал тэтгэвэрт гаргачихдаг. Европын орнуудад тэтгэврийн насыг 70 хүргэнэ гээд л байдаг. Манайд бол хөдөлмөр хийлгэхгүйгээр тэжээх гээд байгаа юм шиг. Залуу үеийнхэндээ халаа, байр сууриа тавьж өгөхгүй гээд албан тушаалтайгаа зууралдаад байлтай биш дээ. Цаг цагаараа гэдэг биз дээ. Тиймээс тэтгэвэртээ гарчихаад юу хийх вэ гэсэн асуудал гарав. Сантехникийн инженерийн гуравдугаар курсийг социализмын үедтөгссөн хүн шүү дээ. Тухайн үед ийм боловсролтой хүнөөрийгөө инженер гэж тоож болохоор тийм үе байлаа. Бодож, бодожШУТИС-д суралцахаар яваад очсон доо.ШУТИС-д одоог хүртэл миний анги даасан багш Сүхбаатар гуай ажиллаж байдаг байгаа.Улсын архиваасЖ.Батмөнх гуайн гаргасан тушаалуудыг авч ирсэн юм.

Ийнхүү 40 гаруй жилийн өмнө ШУТИС-д суралцаж байсан баримтаа аваад, үргэлжлүүлэн суралцах хүсэлтээ илэрхийлэхэд Барилгын сургуулийн дэд захирал (одоо захирал болж дэвшсэн) асуудлыг нааштай шийдэж өгсөн шүү. “Нас хэд билээ” л гэж байна. “63-тай” гэв. Тэгсэнсургалт хариуцсан захиралгайхах ч шиг,инээх ч шиг. Тэгснээ “Үгүй ээ, яагаад болохгүй гэж” гээдбодолхийлснээ гэнэт”Тэгье л дээ. Таныг мэдэх, гэрчлэх юу байна” гэлээ.Надад юу ч байдаггүй. Тэгээд л тэндээс гараад Архив руу явж хамаг бичиг баримтаа хайгаад олсонхэрэг.

Өнгөрсөн хоёр хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцаад саяхан дипломоо хамгаалсан. Ирэх 26-нд дипломоо авна.

Олон жил завсарласан хойно суралцах хэцүү байсан уу?

-Ер хэцүү байгаагүй. Бас тийм амар ч байгаагүй. Яг л оюутан шиг кредит цагийнхаа мөнгийг төлөөд, өглөө хичээлдээ ирдгээрээ ирнэ.

Цонхтой цаг байгаасай. Хааяа нэг тасалчих юмсан гэж бодогдох уу?

-Үгүй ээ. Мөнгөө төлж байгаа юм чинь тэр багшаас хамаг юмыг нь шавхах нь холгүй асууж мэдэхийг хичээнэ шүү дээ. Би хичээлдээ цагтаа орж ирээд хамгийн эхний ширээнд сууна. Буурал толгойтой хүн урд нь суучихаар багш нарт бас хэцүү л байсан байх.

Хэр сурав даа?

-Ер нь овоо сурсан шүү. Онооны голч 3.23 байсан. Ер нь олон хичээл үзсэн. Энэ завшаанд багш нартаа талархал илэрхийлчихмээр байна. Дотор халаалтын системийн хичээл заасан Уранцэцэг, агаар сэлгэлтийг заасан Болормаа багш, Кондеценерийг заасан Мөнхбаяр багш, Сантехникийн тоног төхөөрөмж заасан Даваацэрэн,ариутгах татуургын сүлжээг заасан Цацрал багш, Шингэн хаягдлын хичээл заасан Балсандорж багш, Ус хангамж заасан Наранцэцэг багш, Төвлөрсөн дулаан хангамж заасан Эрдэнэцэцэг багш, Барилгын менежмент заасан Хишгээ багш, Барилгын зохион байгуулалт заасан Лхагвасүрэн багш, Барилгын процессын хичээл заасанДуламжав багш болон бусад багш нартаа талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Нас өндөр гарсан хүн сурч мэдэхийн төлөө чин сэтгэл зүрхээ зориулан, цаг заваа гаргаад өөдөөс нь хараад сууж байгаа болохоор багш нар ч чин сэтгэлээсээ тусалж, асуусан бүхэнд минь хариулдаг байсан. Зарим хичээл дээр бол багшийн заасныг гүйцэд тэмдэглэж чадахгүй, ойлгохгүй үе гардаг. Манай ангийн Батням надад олон удаа зааж тусалж байсан.Мөн чиг сайн заана шүү дээ. Онц сурдаг оюутан болоод тэр үү багшаас дутах юмгүй.

Ангийнхан дундаа насны зөрүүнээс болоод жийрхэх асуудал гардаг байв уу?

-Юунд нь жийрхэж, үл ойлголцох асуудал гарах билээ. Багш оюутангүй бүгдээрээ намайг хүндэлнэ. Үе тэнгийн мэт дотно харьцана. Харин уралдаан тэмцээн, шоунд нь хамт явж байгаагүй. (инээв) Харин ч архи дарсаа боль, омголон давилуун зангаа тат гэх зэргээр ахмад хүний байр сууринаас зөвлөнө үү гэхээс юу боллоо гэж хамтдаа архидъя, шоудъя гэх билээ.

Ангийнхан тань таныг хэр дэмжиж байв?

-Намайг ямар алба хашиж, юу хийж явсныг ангийнхан мэдэх учраасүргэлж дэмжиж,тусалдаг байсан.

Өнөөгийн оюутныг ахмад хүнийнүдээр харвал ямар бодол төрөх юм бэ?

-Хүүхдийн алдаа, онооалган дээр байгаа мэт илт харагдаж байгаа юм. Ингэж болохгүй, тэгж болохгүй гэж зандрахын оронд аль болох эвээр хэлж, ойлгуулахыг хичээдэг байлаа. Дутагдлыг нь их эвтэйхэн маягаар хэлнэ. Эвгүй хэлчихвэл хүүхдүүд “Миний хичээл таслах эсэх энэ хөгшинд ямар хамаатай юм” гэнэ шүү дээ. Би бүр зарим ангид дипломат ёсноос авахуулаад биеэ зөв авч явах талаар лекц уншиж байлаа.

Та тэгэхээр ямар мэргэжил эзэмшиж байгаа вэ?

-Би сантехникийн инженер болж байгаа.

-60 хүрсэн ч сурахад оройтохгүй гэх үг санаанд орлоо?

-Одоо бол сурахын тулд мөнгөө төлдөг биз дээ. Дээхнэ үед, намайг 20 гаруйхан настай залуу байхад “Алив сураад өг, сурвал мөнгө өгье” гэдэг байсан. Өнөө үед хэрэв мөнгөө төлчихөөд сурахгүй байгаа бол хэцүү л дээ. Мөнгөөрөө л шатна. Би их сургуульд социализмын үед элсээд, капитализмын үед төгсөж байна. Энэ хоёр нийгмийн хооронд их ялгаа байна даа.

Сантехникийн инженерийн мэргэжилдээ та их дур сонирхолтой байж дээ?

-Дипломат албанд зүтгэж байсан хэдий ч энэ мэргэжлийг, энэ чиглэлийг гүнзгийрүүлэн судлахыг би хүсдэг байсан. Сантехник гэдгийг кран труба, жорлон ванн гэж өнгөц ойлгох хэрэггүй ээ. Ус хангамж, ариутгах татуурга, халаалт, агаар сэлгэлт, төвлөрсөн дулаан хангамж энэ ойлголтод багтдаг. Бүхэл бүтэн хот, суурин газрын асуудал.

Тэтгэвэрт гараад таныг хэн нэгний удирдлагадажиллах бус хувийн бизнес хийхээр боллоо гэж ойлголоо.Тиймээс ч өмнө нь сурч байсан мэргэжлээ бүрэн эзэмшсэн юм болов уу?

-Би өөрийн мэргэжлээрээ төгсөөд, баг хамт олон бүрдүүлээд, компани байгуулаад ажиллах боломжтой. Энэ их өрсөлдөөний үед ингэх нь бас их эрсдэлтэй. Харин үүний оронд мэргэжлээрээямар ч байгууллагад зөвлөх инженерээрээ ажилд орж болно.

Хэзээнээс мэргэжлээрээ ажиллаж эхлэх вэ?

-Юу ч гэсэн эхлээд мэргэжлийн дипломоо авчихъя.

Та дипломатчийн ажлаа тэтгэвэрт гарснаар бүрмөсөн орхиод сантехникийн инженерээр ажиллах нь. Өмнөх мэргэжлээрээ ажиллах санал тавибалажиллах уу?

-Хуучин мэргэжлээрээ хэзээд ажиллахад бэлэн. Одоо бол хос морьтой учраас аль ч чиглэлээрээ ажилласан чадна. Эзэмшсэн хоёр мэргэжилдээ хоёуланд нь дуртай.

Таны танилын хүрээ өргөн. Таныг энэ насандаа сургуульд сурлаа гэхэд таны үеийнхэн юу гэх юм?

-Надтай хамт суралцаж байсан хүмүүс өдгөө мэргэжлээрээ Монголдоо толгой цохиж явна. Тэдэнтэйгээ очоод ажиллахад болохгүй зүйлгүй. 2005-аас 2015 оныг Дэлхийн усны он болгон зарласан учраас иргэдээ хэрхэн цэвэр усаар хангаж байгаа болон аятай амьдрах тухыг хэр хангасан гэдгээ улс орон бүр эргэж харах болсон. Манай орон энэ тал дээр зүгээр суугаагүй. 300 гаруй сумыг инженерийн шугам сүлжээнд холбоно гээд бод доо. Үнэхээрус түгээх уртшугам, асар том ариутгах байгууламж барих хэрэг гарна. Үүнд мөнгө, ажиллах хүч нь байна уу гэхээс мэргэжлийн ажиллах хүчин, инженер хангалттай.

Та өөрийгөө ид хийж бүтээх насан дээрээ байна гэх гээд байна уу?

-Тэгэлгүй яахав.

Хийхээ хийчихсэн настай хүмүүсХэзээ нэг амар тайван,налайж суух юм бол доо гэдэг“.Гэтэл та суралцаад бүр цаашлаад аль ч салбартаа ажиллана гээд байдаг..

-Энэ бол харьцангуй ойлголт. Тэтгэвэрт гараад налайж сууя гэж өмнө нь бодож байсан. Харин тэтгэвэрт гараад, эсвэл хийх ажилгүй бүтэн сар гэртээ байгаад үзээрэй. Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэдэг дээ. Хэрэв сургуульд сураагүй, олны дунд ороогүй бол би 65 тай биш 75-тай юм шиг харагдана. “Миний хүү” гээд л таяг тулаад, нуруу нь бөгтийгөөд л ирнэ шүү дээ. Хөдлөхөө болчихвол төгсгөлрүүгээ ирчихэжгэсэн ойлгож болно гэсэн үг. Бүр адаглаад зусландаа ногоо тариад, тэрийгээ зараад амьдарсан ч болно шүү дээ.

Та үргэлжлүүлэн сурах уу?

-Энэ маань надад хангалттай. Гэхдээ би гэртээ англи эсвэл, чех хэлээ гүнзгийрүүлэн судлах, ном унших зэргээр оюуны дасгал байнга хийдэг. Бүр хятад ханз хүртэл судлах зэргээр огтоос зүгээр суудаггүй хүн л дээ. Би чех, англи, орос хэлтэй. Бүр уйгаржин монгол бичгийг бие дааж сурсан. Сүүлийн үед улс төр сонирхож судалж байгаа.

Та боловсролын тэс өөр хоёр системд суралцлаа. Ялгаа хэр байх юм?

-Боловсролын салбарыг янз бүрээр их шүүмжилдэг. Наад зах нь 180 мянга гаруй оюутан, 100 гаруй чанаргүй дээд сургууль байна гэж ирээд л муулдаг.Үүнд муу нь юу байгаа юм. Зах зээл нь байгаа юм бол байж л байг. Чанаргүй нь тэртэй тэргүй хаалгаабарина. Харин төрийн зохицуулалт хэрэгтэй. Хот дахь оюутны төвлөрлийг сааруулахын тулд хөдөө орон нутагт сургуулиудыг байгуулж болно шүү дээ. Энэ асуудлыг хэрхэн шийдэхээ сайн бодох хэрэгтэйгээс биш өнөөгийн нөхцөл байдлыг шүүмжилж яриад, орилоод хэрэггүй. Аливаа асуудлыг гарах гарцыг нь зааж өгч байж ярих хэрэгтэй. 180 мянган оюутантай байна гэдэг бол 180 мянган боловсролтой хүнтэй байна гэсэн үг шүү. Хөдөөгийн оюутан соёлгүй гээд их ярих юм. Харин хотынхон хөдөө очоод тийм соёлтой байдаг бил үү. Уурган дээгүүр нь алхаад, баруун талаас нь моринд мордож байх жишээтэй.

Таны 40 жилийн өмнөх оюутан үе, одоогийнхтой харьцуулбал ямар ялгаатай байна. Жишээ нь залуус тэр үеийн залуусаас их өөр болсон байх?

-Дээр үеийнхэн мэрийдэг байсан бол өнөө үеийн оюутнууд сул задгай, хичээл хийдэггүй гэдэг бол худлаа. Харин ч олон төрлийн мэдээлэл, мэдлэгээс толгой өндийх завгүй суралцаж байна. Харин дээр үед “Үнэн” сониноос өөр унших зүйлгүй. Уншаад ч зарим тохиолдолд ойлгодоггүй байсан. Боловсролын систем дээд шатандаа хүртэл хөгжиж байна. Кредитийн системд шилжчихсэн. Хаанаас ч сургуулийн сайтаасаа дүнгээ харж болно. Социализмийн үед бүх зүйл сайхан байсан бол ардчилал, зах зээлд шилжээд бүх зүйл эсрэгээрээ болчихсон мэт андуурах хэрэггүй. Социализмын үед 700 төгрөгийн цалингаар 100 кг мах авна. Одоо бол 700 мянган төгрөгийн цалин аваад адилхан 100 кг мах авна. Тэгээд цалин хүрэхгүй байна гээд байдаг. Дээр үед сонголт багатай байсан учраас бага нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээс ихийг авдаг байсан бол одоо олон төрлийн бараа бүтээгдэхүүнээс сонгох болдог. Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. 40 төрлийн бараа бүтээгдэхүүн биш дөрвөн төрлийн бараа бүтээгдэхүүнээсээ ахиухан аваад социализмын үеийнх шигээамьдарч болно шүү дээ. Гэхдээ уламжлалд суурилсан шинэчлэл, өөрчлөлтийг үгүйсгэж болохгүй.

Гэр бүлийн хүн тань бас суралцаж байгаа юм биш биз?

-Тэтгэвэрт гарчихсан. Над шиг сурна барина гэхгүй байгаа. (инээв)

Гадныхан 60-аас дээш нас гарахаар улс төрд орох нь элбэг. Та улс төрд хүч үзэх үү, улс төр сонирхож байгаа гэж түрүүнд хэлсэн болохоор асууж байна л даа

-Угаасаа улс төрд настай, буурьтай хүн хүчин зүтгэх зайлшгүй хэрэгтэй. Байр суур нь үгүйлэгддэг. Түүний дор шижигнэсэн залуус ажиллах хэрэгтэй. Ахмад хүний зөвлөгөө хэрэгтэй.

Дипломоо авахаар таны хувьд шинэ амьдрал эхлэх гэж байгаа болов уу?

-Би ямар ч байгууллага дээр дипломоо аваад очихоор ажилд авна. Дээр нь би Гадаад хэргийн албанд 40 гаруй жил ажилласан туршлагатай шүү дээ.

Таны үр хүүдүүд хаана юу хийдэг вэ?

-Гурван охинтой. Нэг нь Лондонд суурьшсан. Нөгөө нь Голландад байгаа бол бага нь хотод надтай амьдардаг.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ломбардны хүүтэй банкууд нийгмийг хүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганаа хэлэхдээ “Бодитоор хар, мөнгөө зээл. Мөнгөгүй, зээлгүй бол яаж үйлдвэр босох юм бэ. Жилийн 24 хувийн хүүгээр үйлдвэр босохгүй. Энэ хэдэн банк чинь ломбард шиг ажиллаж байна” гэж тодорхой үнэнийг хэллээ. Тэргүүлэх эдийн засагчид Монголын банкуудаас барьцаалан зээлдүүлэхээс авсан шиг өндөр хүүтэй зээл авчихаад ямар компани нь дэвжиж, ямар үйлдвэрлэл хөгжих вэ дээ гэж гасалдаг. Хоногтоо цөөхөн цаг амарч, бусдад нь чөлөөгүй ажилладаг бизнесийнхэн ийм өндөр хүүтэй банкаас зээл аваад үйлдвэр байгуулж баялаг бүтээх байтугай байгаагаа ч нөхөж чадахгүй болсон тул гаднаас зээл хайх, эсвэл гадагшаа гарч бизнес эрхлэхийг судлах болжээ. Үнэндээ жилийн 24 хувийн хүүнд дарлагдсан тэд хэдийг нь өр зээлэндээ өгч, хэдээр нь олон зуун ажилтнуудаа тэжээж, бас хэр зэргийн ашиг олох болж байна аа. Байдал ийм байхад Монголд үйлдвэрлэл өргөжиж, хөгжих тухай санаад ч хэрэггүй. Ерээд оны үед ганзагын наймаа ид газар авч, мөнгөний эрэлт хэрэгтэй байх үед хүү нэлээд өндөр байсан байх. Урдаас авсан бараагаа хойшоо гаргаж нуга, хуга, суга ашиг хийдэг байсан үед болоод байсныг үгүйсгэхгүй. Харин одоо банкнаас авсан зээл нь ханшийн зөрүүгээс даруй 30 хувь уначихаад байхад ломбардны хүүтэй зээл аваад бизнесээ өргөжүүлж чадах шидтэн ч байхгүй. Монголд ломбард шиг хүүтэй, бас ломбардны эзэн шиг сэтгэхүйтэй банкууд олширчээ. Бас орц болгонд шахуу байрлаад элбэг гэж. Улстөрч-бизнесмэн болгон бараг хувьдаа нэг банктай болсон гэхэд хилсдэхгүй. Үүний учир нь эрүүл бус банкны тогтолцоотой холбоотой. Зээл хөөцөлдөөд банкаар явахаар хүч хөлсөө шингээж хийсэн төслийг нь зээл өгөх эсэхээ шийдэхийн тулд танилцаж байна гэсэн нэрийн дор боловсон гэгч нь дээрэмдээд авчихдаг. Хамаг санаа сэдэц, хөрөнгө оруулагчдаа булаалгасан хүмүүс дараагийн нэг алхамд өөрсдөө банк байгуулж аваад бусдыг харгислан шулах их ажилдаа орно доо. Монголын банкуудад олон улсын стандартад хүрсэн харилцагчийн нууцлалыг хамгаалах, итгэл үнэмшлийг хадгалах, бизнесийг дэмжих ёс зүйн хэм хэмжээ гэж хэдийнэ алга болсон. Алгаболсон ч гэж, ер байсан ч юм уу даа. Банк бол харилцагчийнхаа итгэлийг дааж, нууцлалыг хадгалах бат бөх хэрэм нь байх ёстой. Энгийнжишээ хэлэхэд манай сонин руу нэг банкнаас “Тэр банкны тийм тоот дансанд танай тийм хэмжээний мөнгө байгаа юм байна. Түүнийгээ манайд хадгалуулаач” гээд утасдаж байх жишээтэй. Тэгэхээр харилцагчийн мэдээлэлд яаж ханддаг нь дэндүү ойлгомжтой байгаа биз дээ.

Монголд банкны үйлчилгээ, банкны хүү ийм байхад бид том сайхан үйлдвэрүүдтэй болох тухай мөрөөдөх ч хэрэггүй. Үйлдвэрүүд байхгүй цагт бид хөгжинө гэж худлаа. Тэгэхээр ломбард шиг хүүтэй банкууд Монголын нийгмийн хөгжлийн хүлээс, чөдөр болж байна. Монголбанкнаас бодлогын хүүгээ 14 хувь болгоод нэмчихлээ. Тэгэхээр банкуудаас гарах зээл ч хумигдана. Зээл ч хомс байгаа нь өндөр хүүтэй болохоор бизнесийнхэн гаднаас мөнгө олж ирэх талаар толгой гашилгаж таарна. Гэтэл зээлжих эрх, рейтинг нь ингэж унасан монголчуудад гадаадаас зээл олдох болов уу. Урьд Засгийн газар нь баталгаа гаргаж өгдөг байлаа. Харин өнөөдөр Монголын Засгийн газрын баталгаа хөгшин ямааны ч үнэгүй болсон цаг. Тиймээс л өрийн таазыг өндөрсгөх талаар яриад байгаа хэрэг л дээ. Амьхандаа гаднаас мөнгө оруулж ирэхийн тулд аргацааж байгаа арга. Өнөөдөр бодит ийм нөхцөлд хүрсэн хойно бид бүхий л арга чаргыг олох ёстой. Уг нь талаар нэг тарж бутарсан банкууд нийлж үндэсний хэмжээний том банк болж нэгдэх ёстой. Олон улсын стандартад нийцсэн, нууцлал, итгэлцэл өндөр тийм банкийг. Бас хүү нь амжиж харилцагчаа шулж авах гэсэн зорилготой бус. Харин урт удаан хугацааны хамтын ажиллагаан дээр хамтдаа өсдөг хөгждөг зарчимтай баймаар. Гэвч тамын тогооны үлгэрээсээ салж чадахгүй монголчуудын хувьд энэ хувилбар жаахан урагш муутай. Нэг нэгийгээ хүлээн зөвшөөрч, стандарт дагадаг болтлоо багагүй хугацаа бидэнд хэрэгтэй. Хамтран бизнес хийж байгаа хүмүүс нэгэндээ итгэдэггүй, хөрөнгө оруулагчид гурваас илүүгүй жилийн дараа өмчөө хуваагаад хоёр тийш явчихдаг гэмтэй болохоор бид нэлээд л хичээж байж энэ зуршлаасаа салж таарах байх.

Дараагийн хувилбар бол гадаадын банкуудыг оруулж ирэх явдал. Гадаадын банкууд Монголд орж ирвэл ломбардны хүү газарт унаж, олон улсын зах зээлд бизнесийнхний хэрэглэдэг жишиг тогтоно. Хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад банкны жилийн хүү 3-4 хувь харин ядуу буурай орнуудад 20 орчим хувь байдаг гэлцдэг. Харин манайд хорь нь ч хол даваад явж байх жишээтэй. Хэрэв гадны банкууд ороод ирвэл бид гадаад зах зээлээс мөнгө татахын тулд рейтингээ өсгөх гэж зовоод байх ч шаардлагагүй болно. Олон улсын жишигт нийцсэн банк Монголд ажиллахаар болсон гэдэг нь өөрөө жишиг хэмжүүр байдаг. Тэгээд дээрээс нь Засгийн газраа барьцаанд тавьж баталгаа гаргаад байх шаардлагагүйгээр мөнгө орж ирнэ. Гадны том банкуудМонгол дахь салбарууддаа мөнгө илгээх хэрэг шүү дээ. Манайд салбараа нээх байр сууриа илэрхийлчихээд хүлээж буй “Bank of China”-гийн салбар нээгдлээ гэхэд 500 сая орчим ам.доллар орж ирнэ гэсэн тооцоо бий. Ингэснээр томоохон үйлдвэрүүдийг эхлүүлэх, мега төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болох юм. Мэдээж хүү нь ломбардных биш, олон улсын банкны харилцагчдадаа олгодог тэр л боломжоор байж таарна. Харамсалтай нь манайд боломжийн хүүтэй зээл олгож, үйлдвэрлэлийг нэмж, хөгжлийг хурдасгах тухай бодохоосоо илүүтэй цөөхөн хэдэн төгрөгөө өндөр хүүтэй эргэлдүүлж, бусдыг шулах сэтгэлгээ нь дэндсэн учраас гадны банкуудыг оруулах сонирхол зарим хүмүүст алга. Арга ч үгүй биз. Мөнгө хүүлэх том зах зээлд нь шавар болох гээд байгаа юм чинь. Харин үүнийгээ Үндэсний банктай байх нь чухал, гадныхны халаасанд орж болохгүй хэмээн тайлбарладаг.

Ер нь үндэсний сайн банк гэж ямар банкийг хэлэх вэ гэдэг ойлголтоо бид нэг мөр болгох нь зөв биз ээ. Үндэсний сайн банк бол сайн банкны үйлчилгээ санал болгож, иргэд харилцагчдад хүртээмжтэй байх л ёстой. Хүмүүст банкинд бага хүү төлж, дарамтгүй шахалтгүй байх нь чухал болохоос Монголын гэсэн хоосон малгай хэрэггүй билээ. Олон улсад ч ийм ойлголт бий. Шинэ Зеландад бол Зеландын гэх банк байдаггүй. Тэнд Австралийн, Японы, Германы банкууд бий. Гэхдээ иргэд нь банкны сайн үйлчилгээг гадны банкуудаас авч чаддаг учраас сэтгэл хангалуун байдаг. Үнэндээ олон улсын зах зээлд ажилладаг банкууд ороод ирэхээр дагаж хөрөнгө оруулалт нэмэгдэхээс гадна хөрөнгийн бирж ч амилж эхлэх учиртай. Гадны хөрөнгө оруулагчид итгэл хүлээлгэсэн банкаараа дамжуулж хувьцаа худалдан авч эхэлдэг гэдэг. Тэгээд ч Засгийн газар гадны банкуудыг үйл ажиллагааны хүрээгээр нь зөвхөн уул уурхай, үйлдвэрлэл гээд хязгаар тогтоож хянах механизм нь бүрэн байгаа үед худал тайлбараар нийгмийн хөгжилдөө чөдөр болох нь буруу юм.

Монголд хөгжил хэрэгтэй байна. Хөгжлийг үйлдвэрлэл авчирна. Үйлдвэрлэл үйлдвэрүүд байж явна. Харин үйлдвэрүүд мөнгө байж босно. Бидэнд мөнгө, тэр дундаа урт удаан хугацаанд бага хүүтэй зээлэх мөнгө хэрэгтэй байна. Тиймийн тул Монголыг хөгжлийн гадна байлгахыг хүсэгч дотоодын шулаач банкуудын эзэд, ашиг сонирхлыг эрүүл болгохын төлөө нийтээр тэмцмээр. Хэрэг дээрээ энэ нь хэд гуравхан хүн л бий шүү дээ.

Categories
мэдээ спорт

Ч.Санжаадамба заан 500 грамм алтны эзэн боллоо

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн төв, Шилийн хотод өчигдөр маш сонирхолтой нэгэн барилдаан зохион байгуулагдсан байна. Тодруулбал энэхүү барилдаанд Өвөрмонгол, Монголын тус бүр шилдэг найман бөх оролцож хасагдах журмаар өрсөлдсөн бөгөөд манай улсаас улсын аварга С.Мөнхбат, улсын заан Ч.Санжаадамба, улсын заан М.Өсөхбаяр тэргүүтэй шилдэг найман бөх хүч үзэхээр явсан билээ. Ингээд энэхүү барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, 500 грам шижир алт болон үнэ бүхий зүйлээр шагнуулжээ. Харин улсын заан Өсөхбаяр үзүүрлэсэн байна. Үүнээс гадна тус тэмцээнд оролцсон бөх бүрт 5000 юаний үнэтэй алтан зоос бэлэглэсэн юм байна. Өвөрмонголд болдог хасар бөхийн барилдаанд өмнө нь Ч.Санжаадмба заан олон удаа түрүүлж байсан бөгөөд энэ удаа амжилтаа давтаж чадах уу гэдэг нь бөх сонирхогчдын анхаарлыг маш их татаж байсан билээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ эрчүүд “ЧИВТЭЙ ЧАВГАНЦ” болчихжээ

9911…8811… дугаарын эзэн рүү мессэж бичиж эрчүүдийг утасны цаанаас дарамталж мөнгө авдагбүсгүйчүүдийгбаривчилжээ.Өдөр тутмын хэвлэлүүд энэ талаар мэдээлж, хүн болгон лтэр мессэж бичсэн бүсгүйчүүдийг үзэн ядаж байна. Бүсгүйчүүдийгцагдаа нь баривчилж, хориод бөөн л юм болов. Өнгөц харахад тэд бусдын утас руумессэж илгээсэн нь ёс суртахууны хувьд буруу гэжбодогдох. Харин энэ явдлыг өөр өнцгөөс нь хараад үзье.

Мессэж явуулахад ньтэр эрчүүдхариу далчигначихаадэцэстээцагдаад ханддаг ньямар учиртай юм бэ.Бүсгүйчүүдийн мессэжинд олзлогдож, мөнгө төлснөөс нь харахад тэд ямар нэгэн харилцаа, хариу үйлдэл үүсгэсэн л байж таараа. Зарим нь400-500 мянган төгрөгөгсөн гэнэ. Энэ хэмжээний мөнгийг зүгээр нэгүгбичсэний төлөө хүнд өгөх үү. Өгтөл нь эмэгтэйчүүд утасны цаанаас дарамтална гэж байх уу. Тэр эрчүүд эхнэр хүүхэдтэй атлаа хүнд үзүүлэхээс ичмээр зүйл хариу бичиж донгоссон л байгаашүү дээ. “Тоглочихоод тоглоомоо даахгүй. Тонгойж байгаад бөгсөө даахгүй” гэж хүүхдүүд хэлдэг. Түүн шигтоглоомоо даахгүй юм бол эрчүүдта нарыгхариумессэж хэнбич гэсэнюм бэ. Аливаа зүйлд хариуцлага гэж байдаг. “Хийвэл бүү ай” гэсэн монгол ардын үгбий. Энэ бол хийхээсээ өмнө бод. Эрсдлийг нь тооц. Хийсэн бол үр дүн нь ямар ч байсан хүрсэн дараа нь хариуцлагаа үүр гэсэн үг.

Энэ тэрүүгээр ниссэн, хэн бичсэн нь мэдэгдэхгүй утаснаас мессэж ирэхэд хэдэн төгрө­гөө алдчихаад одоо алдсан мөнгөө олж авах гээд мессэж бичсэн бүсгүйчүүдийгцагдаад өгч байдаг. Манай эрчүүдээс өөр эмэгтэйчүүддээ дээрэлхүүлчихээд төр засагтаа гомдоллож цэрэг цагдаа болдог түүх энэ хорвоод ер нь байна уу. Италийн “Малена” нэртэй алдартай нэгэн кино байдаг.

Малена гоо үзэсгэлэн­гээрээ тухайн хотдоо од болсон бэлэвсэн, сайхан бүсгүй. Эрчүүд түүнээс харцаа салгаж чадахгүй, ангайн гөлөрцгөөж, эхнэрүүд нь энэ байдалд эгдүүцэн шаралхаж, бүсгүйг янз бүрээр доромжлон гутаахыг оролддог. Маленагийн алхаа гишгээ, ихэмсэг сүрлэг байдал, найруулагчийн уран, торгон мэдрэмж, саундтрекийн зохицол зэрэг нь уг киног их өвөрмөц, донжтой болгосон гэхэд хилсдэхгүй. Эцэст ньшаралхсан эхнэрүүд түүнийг хөх няц болтол зодож, үсийг нь хусаж шударга шүүхийн өмнө аваачдаг. Тэгэхэд шүүх танхимд байсан хотын нэгэн нөлөөтэй хүн түүнтэйамрагийн явдал үүсгэснээхэлж, бусад эрчүүднь ч зориг орон түүнтэй учиртай явснаа хэлдэг.Тэнд байсан эрчүүдийндунд бүсгүйгээс татгалзсан хүн байгаагүй. Ингэснээр ямар ч буруугүй, Малена ялаас мултардаг. Товчхондоо бол киноны агуулга ийм. Энэ кинонд гардаг шиг дэлхийн бүхэрчүүд бүсгүйчүүдээ ингэж хамгаалж, хайрлаж иржээ. Гэтэл манай эрчүүд “чивтэй чавганц” болчихсоны нэг илрэл дээрх жишээ. Ийм эр хүнгэж байдаг юм уу.

Биеэ үнэлэгчдийг дэмждэг хүн би биш. Гэхдээ зүгээр л зарим хүнд амьдрахөөр аргабайхгүй бол яах билээ хэмээн хүлээцтэй ханддаг. Нэгэн судлаачсудалгаандаа”Биеэ үнэлэлт муу муухай зүйл биш. Нийгмийн харгис хатууг зөөллөдөгюм” хэмээн жишээ авсан байдаг. Биеэ үнэлэлтийг тас хорьсон газар гэр бүлийн хүчирхийлэл их гардаг гэнэ. Согтууэргэр рүүгээявахдаа биеэ үнэлэгчтэй таарсан байдаг. Хэдэн цагийн дараа гэртээ очихдоо “хулхи нь” буучихсан ирдэг. Учир нь мөнгөө сэгсрүүлчихсэн, өмсөж зүүсэн өөдтэй юмаа дээрэмдүүлчихсэн. Түүнийгээ эхнэрээсээ нууж гэртээ ордог. Энэ бүхнийг нь мэдчих вий гэж болгоомжилсон нөхөр юун эхнэрээ зодож, хүүхдүүдээзандрах,гөлөгнөсөөрбайдаг аж. Нэг үгээр хэлбэл, эр хүнийомгийг дарахад бас хэрэг болдог зүйл гэдгийг судлаач хэлсэн байдаг. Байж болох л жишээ. Тийм болохоор биеэ үнэлэгч гэж хүний нийгэмд байдаг л зүйл. Байсаар ч ирсэн, үр үндсээр нь устгаад байх шаардлага байхгүй.

Цагдаа, сэтгүүлч нар л мессэж бичсэнбүсгүйчүүдийг аймаар мэт олон нийтэд харагдуулж, тэр эрчүүдийгхохирогч болгоод байгаа нь эмгэнэлтэй.

Хүний ямар ч нийгэм байгуулагдсанбиеэ үнэлэгчид устсан түүх байдаггүй.Дээрх кинонд ч дайны үед байсан гэдгийг харуулж буй бол бидний мэдэх социалист, ардчилсан орнуудад ч байж ирсэн, байгаа.Харин улам л нууц далд хэлбэрээр хөгжсөөрирсэн. Үүнийг гэрчлэх зүйл бол одоо хүүхнүүд заавал буудалд эсвэл тогтсон газар зогсолгүй мессэж бичдэг болсон юм байна гэж ойлголоо. Мессэжээр хүссэн үгийг нь хэлж, харилцсанаар төлбөр авдаг болж. Энэ ньбүсгүйчүүдэд цэвэрхэн арга. Ухаалаг утас гэж байхад яагаад ухаалаг биеэ үнэлэлт гэж байхгүй байх билээ. Сэтгэж, менежмент хийж чадсан нь өөрийгөө зовоолгүй амархан мөнгө олно. Тэгээд ч биеэ үнэлэлтийгхүн төрөлхтөн үүсэхэд хамт бий болсонанхны мэргэжил гэж хошигнодог.

Мессэж бичингүүт нь энэ эрчүүд дагаж далдганаж,ороогдохоо болих хэрэгтэй. Орчлон ертөнцийн бүх л зүйл хөгжиж тэр хэрээрээ агуулга хэлбэр нь өөрчлөгдөж байна. Ямар нэгэн үнэгүй зүйл танд ирлээ гэж бодох хэрэггүй. Цаадах төлөөсийг нь тооцох л хэрэгтэй.Ямар ч үйл явдал, илгээмж нэр андуурагдан танд хүрнэ гэж байдаггүй.

Харин эрчүүд минь өөрснөөсөө ич, эмэгтэй­чүү­дийн арганд орж далдгана­чихаад цэрэг цагдаа болдгоо болих хэрэгтэй. Хатуухан хэлэхэд та нарын эрхэлж өссөний гор энэ. Үеийнхээ найзад зодуулчихаад нус нулимстайгаа холилдож орж ирээд аавдаа, ахдаа ховлодог. Аав, ах нь хэлснээр нь очоод зодно, үгүй ядлаа гэхэд эцэг эхэд нь хэлж арга хэмжээ авдаг. Эцэст нь эхнэр авч хүүхэдтэй боллоо, эр хүн болж гэж санатал нялзрай хэвээрээ байна шүү дээ. Мессэж бичсэнийхээ төлөө бүсгүйчүүд биш та нар эмээх хэрэгтэй. Ийм нялх нялзрайбайна гэдэг эр хүнд зохихгүй.

Бүсгүй хүний сээтэгнэж, аальгүйтэх нь зөвхөн таныг хараад тийм үйлдэл гаргадаггэж бодож андуурав. Тэд зүгээр л эсрэг хүйстнээ хараад эмэгтэй гэдгээ мэдэрч буй хэрэг. Бүсгүй хүн бүрт байгалиас заяасан өгөгдөл нь тэр. Энэ бол төрөлх мөн чанар нь. Нүд ирмэх, ханд хаяхад нь та нар унаж тусаад талимаараад байвал ийм дорой хэвээрээ л байна. Монгол Улсынхөгжлийн төлөө энэ биеэ зориулах нь битгий хэл бүсгүйчүүдийн аманд нь багтаад л явна шүү. Дээрх мессэжиндөдөөгдөж хариу бичсэн шигээ гоншигнохыг чинь хармааргүй байна. Нэгэн бүсгүйтаныг эр хүн хэмээннайдаж өөрийг чинь сонгосон байгаа. Балчирхан үрс чинь”мундаг аав” гэж өөрөөр чинь бахархаж яваа. Харин та ийм нялзрай дорой, хариуцлага хүлээх чадваргүй нэгэн байх ёсгүй юм. Далай ламын нэг сайхан үг бий. Томболох гэж яарах хэрэггүй. Хүн болох гэж яар гэсэн байдаг. Эр хүн танд энэ үг хамаатай болжээ, өнөө цагт.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ