Categories
мэдээ цаг-үе

Кашмерин гоёлын дээлийг хосоор нь 320-350 мянган төгрөгөөр худалдаалж байна

Сар шинийн баяр 20 гаруйхан хоногийн дараа болох нь. Билгийн тооллын шинэ оноо угтах энэ л баяраараа бид үндэсний дээл хувцсаараа дэгжирхэн гоёдог уламжлалтай. Тиймээс үндэсний дээл хувцасны үнэ ханш ямар байгааг сурвалжлахаар “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорилоо.

Даваа гаригт буюу өчигдөр “Сандей” худалдааны төв амардаг учраас “Нарантуул” зах хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тэр дундаа захын баруун хойно байрлах үндэсний дээл хувцас борлуулдаг хэсэг бүр ч их хүнтэй харагдлаа. Худалдан авагчид ихэвчлэн гэр бүлээрээ явж байсан бөгөөд эхнэр нөхрүүд өөрсдөөсөө гадна үр хүүхдүүддээ ч мөн дээл ижилсүүлэн авч байв. Жил бүрийн нэгдүгээр сарын дунд үеэс үндэсний дээл хувцасны эрэлт эрс нэмэгддэг талаар худалдагч нар хэлж байлаа. Тэдний хэлснээр өмнө нь эрэгтэй эмэгтэй дээл ганц нэгээрээ зарагддаг байсан бол өдгөө хосоороо зарагдах болжээ. Тиймээс лангуу бүрт ихэвчлэн төрөл бүрийн даавуун болон кашмерин материалтай хос дээлүүд өлгөөтэй харагдав.

Өнгөрсөн долоо хоногт хөдөөнөөс орж ирсэн Г.Содном гуайд хүү бэр хоёр нь дээл захижээ. Өөрснөө тэндээ мал хуйгаа хараад үлдэж. Тэдний өмсдөг хуучин дээлийг нь авч яваа учраас таарах эсэхэд нь санаа зовохгүй байгаа аж. Тэрээр “Хүү маань саарал, цайвар өнгийн, бор эмжээртэй дээл захьсан. Бэрдээ ч бас ижилсүүлж авна. Манайхан ч дээлийг шаггүй уран хийдэг болж шүү. Уламжлалт баяраараа үндэснийхээ дээл хувцсыг өмсөлгүй яахав. Уг нь сар шинээс урьтаад эмгэн маань өөрсдийнхөө дээлийг хийчихдэг байсан чинь жил ирэх тусам хараа нь муудаж, тэнхээ нь тамирдаад хийж чадахаа больсон. Тэгээд худалдаж авахаар явж байгаа минь энэ. Гэхдээ миний дээлийг яаж ийж байгаад өөрөө хийчихдэг юм. Залуудаа сард хэд хэдэн дээл хийчихдэг байлаа. Одоо бол ганц миний дээлтэй л зууралддаг болоод байна даа, хөөрхий. Гэсэн хэдий ч намайг цагаан сар болгоноор шинэ дээлтэй золгуулдаг юм. Манай бэр, охид дунд дээл хувцас хийдэг хүнгүй. Уг нь тиймгүйсэн бол энд юу гэж ирэх билээ” гэсээр бор саарал өнгийн кашмерин дээлийн хормойноос имэрч үзсэнээ худалдагчаас үнийг нь асуув. “Наад эрэгтэй кашмерин дээл чинь 180 мянга. Хосоороо бол 350 мянга. Өөр материалтай ч бий. Даавуун дээлүүд материалаасаа хамаарч 70-аас 220 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна даа” гэв.”Хүү маань иймэрхүү дээл захисан юм. Өөрийнх нь дээлийг аваад ирсэн юм. Энэ дээлэн дээр давхралдуулж тавиад үзчихэж болно биз дээ” гэвэл худалдагч залуу модон жижиг чингэлэг дээрээсээ огло харайн “Тэгэлгүй яахав, Болно. Алив би өлгүүрээс нь аваад энд дэлгээд өгье” гэв. Хуучин дээлнээс нь гурван хуруу хэртэй урт байв. Өвгөн “Доороос нь жаахан ахиу шуугаад бүсэлчихэд болох юм байна. Энэ дээлийг хосоор нь авчихъя. Эмэгтэйгийнх нь дээл бага зэрэг уртадна уу гэхээс бусдаар яав л гээ” гэсээр торондоо хийлгүүлж авав.

Эдэлгээ удаан, дулаан учраас хурган дотортой дээлийг иргэд ихээхэн сонирхох болжээ. Хурган дотортой дээлийг үйтэн хуар эсвэл үнэтэй торгоор гадарласан харагдав. Нэг сая 200 мянгаас сая 500 мянган төгрөгийн үнэтэй. Дунд эргэм насны нэгэн хос өөрсдөдөө таарах хурган дээл хайж багагүй явжээ. Хурган дотортой нь харьцангуй үнэтэй учраас бусад дээлийг бодвол цөөн байсан юм. Тэгээд ч даавуун, кашмерин, хөвөнтэй, доторгүй зэрэг төрөл бүрийн дээлийг захиалгаар нэгээс гурав хоногийн дотор хийчихдэг аж. Харин хурганы арьсны олдоц тааруу учраас захиалгаар хийдэггүй болохыг худалдагч нар учирлав. Нөхөр нь “Өнгө нь таалагдахаар багтахгүй юм. Биед яг таарлаа гэхээр өнгө, материал нь таалагдахгүй юм. Чамгүй өндөр үнээр авч байгаа юм чинь таалагдсан дээлээ авчихмаар байна. Хэд хоногоос дахиад ирэх үү?” гэвэл эхнэр нь “Тэгье. Гэхдээ зориод гарч ирсэн юм чинь чи ядаж дотуур нь өмсөх монгол хийцтэй даавуун цамцаа ав” гэв. Нөхөр нь ч толгой дохин тэд цамц, хүрэм зардаг тасаг руу явлаа. Тэнд дээлний дотуур өмсөх даавуун цамц мөн л материал, хийцээсээ хамаарч 20-оос 40 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Нөхөр нь ч “Тэр цэнхэр өнгөтэйг нь үзье” гэснээ нэг гараа алдлаад, цамцныхаа ханцуйтай чацуулж үзээд “Яг таарна. Уртадвал оёдолчноор хасуулчихна биз” гэв.

Том хүний дээлнээс гадна хүүхдийн дээл ч төрөл бүрийн өнгө, загвар, хэмжээтэй худалдаалагдаж байлаа. Торго, даавуугаар урласан нэгээс хоёр настай хүүхдийн дээл 25 мянган төгрөг бол гурваас таван настай хүүхдэд таарахаар нь 30-аас 35 мянга байлаа. Харин дээлнийхээ дотуур өмсдөг даавуун цамц таваас арван мянган төгрөг. Ханиад томуу ихтэй өвлийн энэ үед хүүхдээ тэр бүр дагуулж гардаггүй учраас тэдэнд дээл хувцас тааруулж авахад төвөгтэй байдаг талаар эцэг эхчүүд учирлаж байв. Хажуугийн лангуунаас хүүхдийн цэнхэр торгон дээл удтал сонжиж үзсэн залуу “Энэ дээлийг охиндоо өмсүүлж үзэх гэсэн юм. Мөнгөө үлдээгээд аваад явчихъя. Хэрэв таарахгүй бол маргааш солиулж, эсвэл мөнгөө авч болох уу” гэвэл худалдагч эмэгтэй “Уг нь барааг буцаадаггүй юм. Яахав томруулж эсвэл жижигсгээд солиулна гэвэл болно. Түүнээс мөнгийг нь буцааж өгөхгүй” гэвэл өнөөх залуу уриалгахан зөвшөөрөв.

Зарим иргэд “Доторгүй хэрнээ чанартай даавуун дээл авчихаад давхарлаж өмсөх зузаан хүрэм авбал ганц кашмерин дээл авснаас ялгаагүй юм. Өмсөөд явахад ч муугүй харагдана. Хүрмээ өөр дээлэн дээр сэлгээд өмч ч болно” гэцгээж байлаа. Элдэв гоёл чимэглэл, хээ хуаргүй энгийн загвартай дээл 70 мянган төгрөг бол гоёлын хүрэм 80-аас 120 мянга.

Үндэсний дээл худалдаж авсан хүмүүс хажуухан дахь бүс, малгайн тасгуудаар заавал орно. Уг нь эрэгтэй, эмэгтэй загварын кашмер болон 150 мянгаас дээш үнэтэй даавуун дээлийг дагалдуулж бүс өгч байсан юм. Гэсэн ч ихэнх эрчүүд дээлэн дээрээ өргөн ширэн бүс бүслэхийг илүүд үздэг бололтой. Ширэн бүс хийц, загвараасаа хамаарч 30-аас 45 мянган төгрөгөөр зарагдаж байлаа. Дан ширэн эсвэл гоёлын тоноглолтой бүснээс сонголтоо хийж болно. Харин дээлэн дээр хамгийн их зохицдог шляп 35 мянган төгрөг. Хослуулж авбал 60 мянга болж хямдрах юм байна.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Д.ГАЛБААТАР: Зэсийн үнэ 5500 ам.доллар болвол “Эрдэнэт” үйлдвэр алдагдалтай ажиллаж, улсын төсөв бүрдэхэд хүндрэл учирна

Эрдэнэт” үйлдвэрийн Эдийн засаг маркетингийн хэлтсийн орлогч дарга Д.Галбаатартай зэсийн үнийн уналттай холбогдуулан цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн уналт энэ эрчээрээ удаан үргэлжилбэл улсын төсвийн бүрдүүлэлтэнд хэрхэн нөлөөлөх тухай тоймлон мэдээлсэн юм.

Дэлхийн зэсийн зах зээлийн үнэ “Эрдэнэт” үйлдвэрийн орлогод шууд нөлөөлнө. Танай компанид өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдлын талаар та тодруулахгүй юу?

-“Эрдэнэт” үйлдвэрийн борлуулалтын орлого дэлхийн зэсийн зах зээлийн үнээс шууд шалтгаалдаг. Зэсийн үнэ тодорхой үечлэлтэй унах тохиолдол, шалтгаан бий. Өмнө нь үнэ 1998 онд 2600 ам.доллароос 1910 ам.доллар, 1995-2000 онд 1500 ам.доллар хүртэл унасан. 2007 онд 7100 байсан нь 5149 ам.доллар, 2014 онд 8821 байсан бол 2015 оны 1-р сарын 14-ний байдлаар 5624 ам.доллар болтлоо зэсийн үнэ дэлхийн зах зээлд унасан. Сүүлийн ханшаар 5660 ам.доллар байна. Энэ удаагийн зэсийн үнийн уналт дэлхийн эдийн засгийн хямралтай шууд холбоотой. Өнөөдөр Америк, Баруун европ, Орос, Хятадад эдийн засгийн хямрал нүүрлэсэн. Зэсийн үнийн уналт цаашдаа үргэлжилж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ байдлыг “Эрдэнэт” үйлд­вэрийн удирдлагууд шинэ менежментийн баг урьдчилан харж байсан. Өнгөрсөн оны 12-р сарын 26-нд Ерөнхий захирлын тушаал гарч, хямралын үед “Эрдэнэт” үйлдвэр хэрхэн ажиллах талаар бодлогын баримт бичиг боловсрууллаа. 1-р сарын 12-ноос эдийн засгийн хямралын эсрэг бодитой арга хэмжээ авч эхэлсэн.Өнөөдөр дэлхийн зах дээл дээр зэсийн үнэ унасаар 5660 ам.доллар болж буурлаа. Энэ бол зэсийн үнэ 5500 ам.доллар хүрч буурахад хэрэгжүүлэх хямралын эсрэг хөтөлбөрийг эхлүүл гэсэн дохио. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 5800 ам.доллар байхад манай үйлдвэр 36,6 тэрбум, 5500 ам.доллар хүрвэл 100 тэрбум, 5000 ам.долларт хүрвэл 183 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоо бий.

-“Эрдэнэтүйлдвэр алдаг­далтай ажиллавал улсын төсвийн орлоно та­сал­дана гэсэн үг. Хямралыг даван туулах төлөвлөгөө боловсруулсан. Бодитой арга хэмжээ авч, үр дүнд хүрч байна уу?

-Ямар зардлуудыг хэм­нэж энэ алдагдлыг хяз­гаарлах ёстойг бодлогоор зохицуулсан хөтөлбөр бо­ловсруулсан. Одоогоор бид хямралын 1-р төвшингийн арга хэмжээг хэрэгжүүлээд явж байна. Хямралын нөхцөл бай­дал арилтал шинээр ажилтан авахыг зогсоолоо, хөлсний гэрээгээр түр ажил­лаж байгаа хүмүүсийг тэтгэвэрт гарч буй ажилтны оронд ажиллуулна. Ингэж цалин хөлсний зардлаа хэм­нэнэ. Гэхдээ бид ажил­лагчдаа цомхотгох бодлого хэрэгжүүлэхгүй. Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн байдал хүнд байхад нэг хүн ч гэсэн ажилтай байх хэрэгтэй. Нөгөө талаас “Эрдэнэт” үйлдвэр Монгол улсын эдийн засагт нөлөөтэй. Зэсийн үнэ 5500 ам.доллар болчихвол “Эрдэнэт” үйлдвэр алдагдалтай ажиллаж, улсын төсөв бүрдэхэд хүндрэл учирна. Монгол улс 2015 оны төсвөө хэлэлцэж байна. Төсөвт зэсийн тэнцвэржүүлэх үнийг 6354 ам.доллараар тооцсон. Гэтэл зэсийн үнэ дэлхийн зах зээлд түүнээс доошоо орчихлоо. Тэгэхээр улсын төсвийн мөнгө орохгүй. Нөхцөл байдал ингэж өөрчлөгддөг учраас “Эрдэнэт” үйлдвэр хатуу бодлоготой ажиллах шаардлагатай. Эдийн зас­гийн хямралын эсрэг ар­га хэмжээний хүрээнд ба­раа материал худалдан авалтыг зогсоолоо. Үйлд­вэрийн агуулахад байгаа нөөцөөр 1-2 сар ажиллах бодлого хэрэгжүүлж бай­на. Шатах тослох ма­те­риалын хэмнэлтийн го­римд шилжлээ. Мөн болов­сон хүчний сургалтын, нийгмийн сангийн, урлаг, спортын үйл ажиллагаанд зарцуулдаг зардлыг 50 хувь, удирдлагын зардлыг 20 хувь, томилолтын зардлыг 30 хувь “царцааж” байна. Бүх чиглэлд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн “бүсээ чангалж” байж эдийн засгийн хямралыг “Эрдэнэт” үйлдвэр эрсдэл багатай давах юм.

-“Эрдэнэтүйлдвэрт үйлдвэрлэлийн шинэчлэл хийгдэж байсан. Энэ ажил зогсох уу?

-Нөгөө талаас эдийн зас­гийн хүнд байдлыг “Эрдэнэт” үйлдвэр борлуулалтын ор­логоо нэмэгдүүлж давна. Тиймээс Баяжуулах фаб­рикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг ирэх 5-р сард ашиглалтанд оруу­лахаар одоо ч барилгын ажил үргэлжилж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр үйлдвэрийн хүдэр боловсруулалт 6 сая тонноор нэмэгдэнэ. Хүдэр боловсруулалтыг дагаад цэвэр зэс үйлдвэрлэл нэ­мэгдэнэ. Өнгөрсөн 2014 онд ч манай компани эдийн засаг санхүүгийн тогтворжуулалтын бодлогын хүрээнд ажилласан. Бор­луулалтын орлогыг 4000 тонн цэвэр зэсээр нэмэгдүүлж, зардлаа хэмнэсэн. Шинэ он гараад эдийн засгийн хямралын эсрэг бодлого хэрэгжүүлээд явж байна. Одоо үүсээд байгаа “эдийн засгийн хямрал” анхны тохиолдол биш. “Эрдэнэт” үйлдвэр эдийн засгийн хүнд хямралыг удаа дараа давсан. Ялангуяа 1989, 1990 онд улс орон зах зээлд шилжиж байхад борлуулалтын орлого 20-30 хувь хүртэл буурч байсан. Тиймээс манай үйлдвэрийн 6000 ажилтан эдийн засгийн энэ хүнд байдлыг “бүсээ чангалж”, ханцуйгаа шамлан ажиллаж хамтдаа амжилттай туулна гэж найдаж байна.

И.ГЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Залуус цагийн ажил хийчихээд буцаж явахдаа үүрэглэж, осолджээ

Франц улсад энэ сарын 13-нд буюу өнгөрсөн долоо хоногийнмягмар гаригт автомашины ноцтой осол гарч, дөрвөн монгол залуу харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Тус улсад ажиллаж, амьдарч байсан 27 настай С, 32 настай Н, 40 настай О, 42 настай Ц нарСАЕN хотоос70 гаруй километрийн цаана явж байгаад осолдсон байна. Талийгаач нарын ар гэрийнхэн эхнээсээ Франц улсыг зорьсон гэнэ. Гадаад харилцааны яамнаас талийгаачдын ар гэрийнхэнд бичиг баримт бүрдүүлэх, виз гаргуулах зэргээр туслалцаа дэмжлэг, үзүүлж байгаа гэнэ.

ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАСАН ЗАЛУУС ГЭР РҮҮГЭЭ ЯАРЧ ГАРСАН ГЭНЭ

Ослын талаар Францын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Тэд цагийн ажил хийчихээд гэр рүүгээ буцаж явахдаа орон нутгийн замд осолдсон байна. Тус улсын цагдаа нар талийгаачдын ар гэрийнхэнд ослын талаархшинжилгээний дүгнэлтийгтанилцуулжээ. Ослын талаарх дүгнэлтээр “Мерседес бенз” маркийн авто машины жолооч урсгал сөрж, эсрэг урсгалаар явж байсан хүнд даацын ачааны машиныг мөргөсөн байна. Талийгаач нарын цуснаас авсан шинжилгээгээр ямар нэгэн согтууруулах ундааны зүйлс хэрэглээгүй болох нь тогтоогдсон” гэжээ. Франц улсын САЕN хотод 200 гаруй монгол хүн амьдардаг гэнэ. Харамсалтайгаар амиа алдсан залуусөөр хотод очиж дөрөв хоног паркийн ажил хийсэн байна. Ажлаа дуусгаад ажлынхаа хөлсийг авчихаад гэр рүүгээ буцаж явахдаа харамсалтайгаар амиа алджээ. Шөнө хөдөлсөн тэд 06:00 цагийн орчимд урсгал сөрж хүн даацын автомашиныг мөргөж осолдсон байна.

Тэдний хоёр нь тус улсад цагаачлах эрхтэйгээр ажиллаж, амьдарч байсан гэнэ. Харин хоёр нь хараар амьдардаг байжээ.Тэд Францад очоод1-6 жил болсон гэнэ. Талийгаачдынхоёр нь ар гэрийнхэнтэйгээ амьдардаг байжээ. Талийгаач нарын нэг нь эхнэр хүүхэдтэйгээ өнгөрсөн оны есдүгээр сард Францад ирсэн байна. Гэр бүлээрээ цагийн ажил хийж амьдардаг байж. Бүр хүүхдээ амьдарч байсан хотынхоо сургуульд оруулсан байна. Тэд өдрийн 40-50 еврогийн хөлстэй цагийн ажил хийдэг байжээ.Талийгаачид гэрийнхэндээ “Паркийн ажил олдлоо. Дөрөв хоног ажиллах юм байна. 200 евро өгөх гэнэ. Дээр нь илүү цагийн мөнгө өгнө гэсэн. Дөрөв хоног ажил хийгээд мөнгөтэй болоод ирнэ” гэх хэлээд гэрээсээ гарсан байна. Дөрөв хоног тасралтгүй ажилласан байна. Даалгасан ажлыг нь шөнөөр дуусгаж хөлсөө авчихаад гэртээ харьж амрахаар шууд явцгаасан гэнэ. Дөрөв хоног ажиллаж ядарсан жолооч залуу үүрэглэж, явахдаа урсгал сөрж машинтай мөргөлдсөн бололтой.

НАЙЗ МИНЬ ЭХНЭРТЭЭ ДӨРӨВ ХОНООД ИРНЭ ГЭЖ ХЭЛЭЭД ГАРСАН БАЙНА ЛЭЭ”

Өглөө ажилдаа гарахдаа эхнэр хүүхдээ үнсээд гарсан, ах, эгчтэйгээ нийлж амьдралаа босгох гэж алс оронд ирсэн, амьдрал зохиож эхнэр, хүүхэдтэй болж амжаагүй хоёр залуу харамсалтайгаар нартаас буцжээ. Дөрвөн өдөр нойр, хоолгүй шахам ажилласан тэд гэртээ харих гэж яваад үүрээр осолдож амиа алдсан. Франц улсад сурч, ажиллаж байгаа монголчууд талийгаачдын буяны ажилд зориулан хандив цуглуулж байгаа гэнэ. Мөн ар гэрийнхэнд нь туслах ажлын хэсэг байгуулагджээ. Энэ талаар Франц улсын САЕN хотод амьдарч байгаа Ч.Батсүхтэй холбогдож цөөн асуултад хариулт авсан юм.

Осол хурдны зам дээр болсон юм уу?

-Үгүй ээ. Орон нутгийн жижиг зам дээр гарсан. Дөрвүүлээ явж байгаад осолдсон. Гурван залуу нь газар дээр амиа алдсан байсан. Харин нэг нь эмнэлэгт очсон боловч тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас амиа алдсан.Уг нь хоёр хоноод тархиндаа мэс засал хийлгэсэн юм. Үнэхээр харамсалтай зүйл болоод байна. Бид хамтарч цагийн ажил хийж мөнгө олдог байсан юм.

Талийгаач нарын ар гэрийнхэн очиж байгаа гэсэн үү?

-Тиймээ. Эхнээсээ ирсэн байгаа. Бид газарчилж, осол болсон газар дээр буяны ажил хийсэн. Монгол ёс заншлаар осол болсон газрыг аргадаж, сүү цагаан идээ цацсан.Ар гэрийнхэн эх нутаг руу нь авч явахаар ярилцаж байна. Бид 06:20 цагийн орчимд осол гарсан гэдгийг мэдсэн. Ослын газарт очиход хүн харахын аргагүй болсон байна лээ. Ачааны машины өөдөөс халз мөргөсөн учраас унаж явсанмашин нь авах юмгүй болчихсон байсан. Бид осол болсон даруйд ар гэрийнхэнтэй нь холбоо барих гэсэн боловч чадахгүй байсаар 21:00 цагт Монгол руу утасдаж хэл дуулгасан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр согтуу байсангэх мэт худал мэдээлэл гаргаад байна. Тэд архи, дарс огт уугаагүй, эрүүл явсан байна лээ. Харин тэндээ амраад ирэлгүй шөнө гарч давхиж яваад л ийм харамсалтай зүйл болчих шиг боллоо. Франц улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд дөрвөн залуугийн буяны ажилд зориулж хандив цуглуулж байна. Хэдийгээр хүний нутагт байгаа ч гэсэн осол болж дөрвөн залуу амиа алдсан мэдээг сонссон даруйдаа л монгол хүн бүр цуглараад бидний амьдарч байсан хотод ирсэн.

Тэд ажилдаа сайн болохоор энд тэндээс ажил хийлгэх захиалга олон ирдэг байсан гэсэн?

-Тийм ээ. Үнэхээр ажил сайн хийдэг байсан юм. Энд тэндээс захиалга сайн ирдэг болохоор Францын хотуудыг тойроод л ажил хийдэг байлаа. Талийгаач нараас гэр бүлээрээ ирсэн залуутай их дотно байсан. Найз минь эхнэр, хүүхдэдээ “Өдрийн 50 еврогийн ажил хийхээр явлаа. Дөрөв хоноод л ирнэ. Мөнгөтэй болоод ирэхээрээ Монгол руу мөнгө явуулна. Хүүгээ сайн харж байгаарай” гэж утсаар яриад гэрээрээ оролгүй шууд явсан гэсэн.Талийгаач нарын ар гэрийнхэн маш хүнд байдалтай байна гэв.

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Эдийн засаг гэхээсээ илүүтэй нийгмийн сэтгэлзүй хямарчихаад байна

Ауратөвийн био энерги, мэдээллийн шинжээч С.Алтанчимэгтэй ярилцлаа.

Эдийн засгийн хямрал гээд сүүлийн хэдэн сарын турш бүгд ярьцгаалаа. Гэтэл үүнийг эдийн засгийн хямрал биш нийгмийн хямрал нүүрлэчихээд байна гэж зарим судлаачид үзэж байна. Нийгмийн хямрал гэж юуг хэлээд байна вэ?

-Энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд био энерги шинжээч буюу хүнийгэрлэн биеийг оношилж засдаг болоод гурван жил болж байна. Гэхдээ хүн судлалыг сонирхон судлаад 10 жил болж байна. Энэ үүднээс ажиглаад дүгнэхэд үнэхээр эдийн засаг биш хүний сэтгэлзүй ыхямраад байгаа нь туйлын үнэн. Бид шинэ эрин үеийг бүтээлцэж байна. Энергийн хувьд маш хүчтэй өөрчлөлтийн үед амьдарч байна. Тиймээс л хүний сэтгэл зүй бодол санаа, тогтворгүйтэж аура буюу хамгаалалтын бүрхүүл нь гэмтэж ажил үйлс, амьдрал нь бүтэлгүйтэн бие хаа нь, өвдөж учраа олохгүй төөрч будилаад байх шиг байна даа. Хүний сэтгэл хямарвал бие хямрана, бие хямарвал амьдрал хямардаг. Одоо бид эд мөнгөний эрин үеэс хайр энэрлийн эрин үе рүү шилжчихээд байна. Тиймээс өөрөөсөө эхлээд бүхнийг хайрлаад эхэлбэл сэтгэл дүүрээд л айдас, стресс, өвчин гээд сөрөг энергүүдээс холдоно доо. Түмэн мэдээллийн дунд өөрөөсөө төөрчихөөд л байна даа. Тиймээс өөрийгөө л олох хэрэгтэй.

Өөрийгөө яаж олох юм бэ. Бясалгах, төвлөрөх замаар өөрийгөө олохыг хэлээд байна уу?

-Гаднаас биш дотогшоо орох л хэрэгтэй байна. Нэг ийм домог байдаг юм хүмүүсийн хүч гаднаабайдаг байжээ. Гэтэл хүмүүс юу ч хамаагүй хийгээд дэлхийг сөнөөхийг завдсан байна. Тиймээс тэр хүчийг нь бурхад нуучихъя гээд хүмүүсийн дотор нь нуучихсан юм байна. Гэтэл хүмүүс хүчээ хайгаад олохгүй болохоороо бусдыг авчихлаа гэж бодоод бусдыг буруутгаж бас бусдаас тусламж эрдэг болсон гэжээ. Одоо хүмүүсийг өөрөөсөө эхэл, бодол санаа бүх юмаа хяна гээд байгаа нь тэр дотор чинь байгаа хүч бүхнийг хийж гадна гэдгийг хэлээд байгаа юм. Тиймээс л өөрийгөө чагнаж өөрийгөө хайрлах, өөртэйгээ ойлголцож тэр хүчээ ашиглах ил болгох цаг ирчихээд байна даа.

Нийгмийн сэтгэлзүйн хямралыг яаж арилгадаг юм бэ?

-Хүмүүс бие биедээ урам хайрлах хэрэгтэй байна. Урам зориг хайр энэрэл дутагдсанаас итгэл сэтгэл алдагдаад байх шиг санагдаад байна. Бид сайн сайхан дээр төвлөрөх цаг нь болсон. Одоо бод л доо өөрийнхөө тав, арван жилийн өмнөх амьдралыг, улс эх орныхоо хөгжлийг хар л даа. Одоо бараг л айл болгон машинтай, ямар ч баяраар дүүрэн баярлаад байна ш дээ. Бүтээн байгуулалтыг хар л даа зам харгуй гээд л болж байна, хөгжиж л байна. Үүнийг харж урам авахын оронд хэн идэх нь вэ, ямар муу юм болох гээд байна, хэн намайг яах гээд байна гэж бодоод байх юм бол улам хэцүүднэ биз дээ. Хүн бүхэн өөрөөсөө, өрөөлөөс сайхныг л харъя л даа дарга цэрэггүй төр засгийнхан ч гэсэн хүмүүс биз дээ. Тэд ч гэсэн өөрсдийнхөө үйл хөдлөл үг яриа бүхнийг хянах хэрэгтэй, ухаантай байх л хэрэгтэй дээ. Энэ насны өмч хөрөнгөө хойд насандаа авч очих биш хоосон л буцна ш дээ. Олон түмний төлөө буян үйлдээд сэтгэл амар аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Нийгэм гэдгийг хүн бүтээдэг биз дээ. Тэгэхээр нэг хүний сайхан сэтгэл итгэл, хайраас л бүх юм эхэлнэ дээ.

Ийм хямралтай үед хүн гэрлэн бие буюу аурагаа хэрхэн авч явбал хямралд өртөхгүй байх вэ?

-Аура гэмтчихээрээ яалт ч үгүй асуудал үүсдэг гэдгийг би сүүлийн гурван жилийн турш хүмүүсийн аураг оношлохдоо мэдэрсэн. Хүмүүс ихэвчлэн тархи толгойны өвчтэй, хямралтай орж ирдэг. Толгойг нь цэнэглэдэг энергигүй болчихоод байна. Цэнэглэдэг энергиэ бүтээж чадахгүй болчихоод байна. Над дээр янз бүрийн хүн ирнэ. Сэтгэл санааны гүн хямралд орчихсон, өвдсөн зовсон түмэн хүн орж ирнэ. Аураг нь шинжлэхээр бүгд гэмтчихсэн байдаг. Гэмтсэн шалтгаанууд нь өөрөөс нь эхэлсэн байдаг. Сэтгэлзүй нь хамгаалалтгүй болохоор өрөөлийн янз бүрийн энергид өртөх нь хялбар болчихдог. Хүмүүст сэтгэл, хайр энэрлийг зөвлөмөөр байна. Хайр энэрэл дутагдахаар л бүх юм хямардаг. Аурагаа тэгж ингэж сэргээ гэхээсээ илүүтэй хайрынхаа дотор хүчийг сэргээ, хайрынхаа савыг дүүрэн байлга гэж л хэлье. Хайрын савыг дүүргэхэд их амархан. Гадагшаа гараад тааралдсан хүүхэд бүрийг хайрла л даа. Эвий дээ, бидний төлөө залуу насаа зориулан хөдөлмөрлөсөн таяг тулаад явж байгаа хөгшдийг хайрла. Тэд бидний амьдарч байгаа энэ амьдралыг босгосон хүмүүс шүү дээ. Байгаль дэлхийгээ хайрла. Амьдралыг хайрла. Амьдрал баялаг. Энэ болгоноос хайрын саваа дүүргэ. Бусдаас, нийгмээс бурууг хайгаад байвал хайрын сав тань хоосроод улам харлаж гэрлэн бие улам л гэмтэнэ.

Хүн бусдын нөлөөнд автаж хямрахгүй, аурагаа гэмтээхгүйн тулд яаж хамгаалах ёстой вэ. Нийгмийн хямралд өртөхгүй байх талаар аурагийн шинжлэх ухаан хэрхэн зөвлөдөг вэ?

-Хүн бол байгалийн бүтээгдэхүүн. Байгаль дэлхийтэйгээ зөв харьцаж тэнгэр газраас энергиэ авч байх хэрэгтэй. Мэдээж бас л нөгөө бодол санаа, сэтгэл зөв байх гээд л ярина. Нэгдүгээр хүрд газраас, хоёрдугаар хүрд ус, гуравдугаар хүрд галаар гэх мэтээр цэнэглэгддэг. Мөн долоон өнгөөр бие булхуулж энергижүүлж болдог юм. Зөвлөвөл их юм байна, гэхдээ хүмүүс өөрсдөө хийгдэггүй юм. Манайх лаагаар заслаа хийж чулуугаар хамгаалдаг болсон. Чулуу бол бүх гариг эрхсийн энергийг тээж татаж байдаг учраас маш сайн хамгаалалт бас энерги алдагдахаас сайн хамгаалдаг

Сүүлийн үед залуус, олны танил эрхмүүд нийгмийн сайн сайхан руу чиглэсэн үйл бүтээж, түүндээ бусдыг уриалан дуудах болжээ?

-Тэр хүмүүс бодол, сэтгэлээрээ нийгмээсээ түрүүлээд явж байна. Шунал, хүсэл тачаалаасаа ангижирч байгаа хүмүүс. Шунал хүслээсээ ангижрангуут бусдын төлөө хийе гэсэн бодол л орж ирдэг. Шуналаасаа ангижраагүй хүн дахиж илүү ихийг олохыг, авахыг хүсээд шуналдаа баригдчихдаг. Арван байшинтай байлаа арвууланд нь зэрэг амьдрахгүй. Алт мөнгө авдраар нь дүүрэн байлаа гээд бүгдийг нь зүүгээд гадуур явахгүй биз дээ. Сайхан жаргалтай л амьдрах хэрэгтэй. Гэхдээ сайхан амьдрахыг хүн бүр өөрийн таашаалаараа бүтээдэг. Жаргаж байна гэвэл жаргана, зовж байна гэвэл зовно. Р.Чойномын “Жаргал зовлон” гэдэг шүлгийг хүмүүс уншаад үзээрэй.

Үйлийн үр гэдгийг аурагийн шинжлэх ухаан талаас нь тайлбарлавал?

-Өнөөдөр бодож байгаа бодол, хэлж байгаа үг, санаж байгаа санаа, явж байгаа үйлдэл болгон тань үйлийн үр болдог. Заавал том муу юм хийчихээд л үйлийн үр гэж ярьж болохгүй. Хүн сэтгэлээрээ ч нүгэл үйлддэг. Атаархал, шунал, өш хонзон гээд. Зүгээр л хэн нэгнийг муухайгаар бодох бодол тань л эргээд үйлийн үр болдог. Үйлийн үрийг бодол, үйлдэл, үгээрээ хийдэг. Үйлийн үрийг хүн тарьдаг. Үйлийн үр хийчихээд түүндээ ороогдоод өвдөж зовоод, ажил үйл, амьдрал нь уруудаад эхлэхээр бүх бурууг бусдаас эрдэг. Намайг хэн ингэчихэв, тэр тэгсэн юм болов уу гээд эхэлнэ. Үгүй байхгүй юу. Өөрийнх нь хийсэн үйлийн үр нь ороод ирдэг.Тиймээс сэтгэл, үйлээ ариун байлгах л ёстой. Нөгөө үр минь үлддэг хорвоо шүү дээ гэдэг үг байдаг биз дээ.

Засаг солигдож, төрийн байгууллагууд хөдөлгөөнд орж, төрийн албан хаагчдын ажлын байранд ч нэлээд өөрчлөлт орж байна. Төрд, төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэлзүй нэлээд хэцүү байгаа нь анзаарагдаж байна. Ер нь төрд ажиллах хүний сэтгэл, аура ямар байх ёстой юм бэ?

-Төрийн хүн гучин жилийн дараачийг харах ёстой, гэрийн хүн гурван жилийн дараачийг харах чадалтай гэдэг. Гэтэл гурав хоногийн дараачийг ч харж чадахгүй хүмүүс төрд ажиллаж байгаа харагдах юм. Тэр хүмүүсийг шүүмжлэхээсээ урьтаж тэд өөрсдийгөө олоосой, би үнэхээр төрийн хүн үү, эсвэл шунал хүсэлдээ баригдаад энд сууж байна уу, ард түмнийхээ төлөө би юм хийж чадах уу, эсвэл өөрөө авлига авч баяжихын төлөө энд байна уу гэдгээ бодох хэрэгтэй. Нөгөө талаас сайн хүмүүс зөндөө байна.

Аурагийн шинжлэх ухаан судалдаг, био энерги шинжээч хүний нүдээр төрд ажиллаж байгаа зарим хүнийг харахаар өөрийнхөө үзэл бодол итгэл үнэмшлээ төрийн ажилтай холиод байх шиг санагддаг. Тэр хоёр маш өөр асуудал биз дээ. Улс эх орныхоо төлөө ажиллаж буй хүмүүс бусдаас илүү ухаантай ард түмнээ гэсэн сэтгэлтэй байх ёстой гэж би боддог. Хүмүүс аура гэж ийм юм байдгийг сая л мэдлээ гэж хэлдэг юм. Хүн болгон гэрлэн бие буюу хамгаалалтын бүрхүүлтэй тэр нь гэмтвэл янз бүрийн юманд өртөмтгий сэвтэмтгий болж бодол санаа нь бохирдож, бодох сэтгэх нь буруудаж өөрөөсөө төөрчихдөг. Хүн өөрөөсөө төөрөх явдал бол өнөөдрийн нийгэмд энгийн л үзэгдэл болчихож. Хүн хувь хүн та хэн бэ гэдгээ олж авчихаад өрөөлийн төлөө ажиллах ёстой. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл хямарчихсан байна. Түүнээс биш төр хямраагүй. Монголчууд маань хамгийн мундаг ард түмэн шүү дээ. Хүн судлаачид энэ эринийг Монголын эрин болно гэж дүгнэдэг. Угаасаа ч тийм. Монгол Улс маань мандан бадрах болно.

Та бүхэн “Аура” төвийн VIP үйлчилгээг сонирхож байвал 99297729, 88184801, 99529532 гэсэн утсуудаар холбогдож болно. Хаяг: Чингэлтэй дүүрэг, “Тэнгис” кино театрын урд байрлах “Victory” төвийн 503 тоот.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотын дарга манлайлаад олон орлогчоо цөөлчих

2015 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний хүрээнд 70 дугаар тогтоол гарсан.Үүндаймаг,дүүрэг, нийслэлийнорлогч, зөвлөхүүдийг цөөлөх тухайзаасан байгаа. Ингээдхотын даргын зургаан орлогчийн дөрвийг нь цомхотгох болтол хотын дарга “Энэ хэдийгээ халахгүй ээ, эд нар цалингүй ажиллана” гэж хэлсэн. Нөгөөдүүл нь ч үүнийг хүлээн зөвшөөрч “Цалингүй ажиллана” гэцгээв. Ажлаас халах болохоор цалингүй ажиллая гэж зүтгээд байдаг.Сонин юм шүү. Ямар ид шидтэй газарболохоороо хэд хэдээрээ цалингүй ажиллах гээд байдаг юм бол.Төрийн албан хаагч хөрөнгө орлогоо байнга мэдүүлж байдаг, илүү дутуу юм олбол, эсвэл нуучихвал баригдаад сүйд болдог, тийм ч амар ажилбиш.Энэ хэдэн орлогчийн цалингүй ажиллана гэж хэлснийг сонсоод замын цагдаад ажилд ороод цалингаа авахгүй байсан залууд нягтлан нь “Цалингаа аваач” гэж хэлэхэд “Бас цалин өгдөг юм уу” гэж асуусанонигоосанаандбуух юм. Тийм бол би ч дутах юу байхав. Төрийн албанд цалингүй ажиллая. Хотын даргын орлогч болъё. Цалин авахгүй ажиллаад сайхан амьдарч болдог юм байна гэж ойлголоо.

“Цалин авахгүй ээ” гэж хэлж чадаж байгааг нь сонсоход ажил хийдэггүй бололтой. Хэлсэндээ хүрдэггүй, төрийн албанд төлөвшиж чадаагүй,амласнаабиелүүлдэггүй орох байхаа олж ядсан, хулгаж давхисан хэдэн залуус л санаанд бууж байна.Орлогч гэдэг тун амархан, хийгээд байх ажилгүй, аз нь таарвал хаа нэг тууз хайчлах боломж олддог тийм л хүмүүс байдаг юм гэж ойлголоо.Тэр бүртэдэнд тууз хайчлах боломжийг дарга нь юу гэж өгөх билээ.Тэгэхээр төрийн албаны нэр зүүгээд цалингүй яваад байхад амьдарч болдогямар нэг эх үүсвэр байнаа даа.

Төрийн ажил мэдэхгүй хүмүүс төрийн албыг ингэж л гутааж байна. Төрийн албаны утга учир төрөөс өгч буй цалиндаа байдаг юм. Цалингүй ажиллана гэж хаана байхав. Хуулинд ч төрийн албандцалинг авахгүй ажиллана гэсэн заалт огт байхгүй. Харин ч тоотой хэмжээтэй нь, хариуцлага тооцохдоо ч цалинтай нь ярихаарзаачихсан байдаг. Тэгэхээр дээрх нөхдүүд цалингүй ажиллана гэвэл хууль зөрчсөн хэрэг болноо доо.Өнөөдрийг хүртэлтэдажлаа хийсээр байгааг бодоход хотынорлогч нарт хууль дүрэм, тогтоол шийдвэр бол юу ч бишюм байна.

Хэн ч очоод төрийн албанд цалингүй ажиллаж болдог юм бол төргэж байгаад яах юм. Орлогч нь цалингүй ажиллахаар бусад нь бас тэгнэ гэсэн үг үү. Иймжудаггүй хэдэн орлогчоо халах хэрэгтэй, хотын даргаа.Тэгэхгүй бол бусад ажилтнаа ямар нүүрээрээ халах юм. Бусадтай нь хариуцлага тооцох гэхээр ажлаас халахгүй авч үлдсэн хэдэн орлогчийн тухай асууж л таарна. Хэнийг нь цалингүй ч болтугай ажиллуулаад авч үлдэнэ, хэнийг нь ажилгүй болгоно гэдэг юм” гээд л хариу асууна.

Төрд ажиллаж байгаа жирийн албан хаагчдыгбиш энэ олон дэд сайд, орлогч нараа халах хэрэгтэй. Уг нь тэд аль хэдийнээ ажлаасаа чөлөөлөгдсөн байх учиртай. Гэтэл ажлаас халбал гэнэт халагдсаны мөнгө төгрөг нэхнэ гээд бичиг цаас эмхэлжсуугаа талаар сонслоо. Ингэхээр халснаасаа эсэн их мөнгө зарлагадна гэж ирээд жишим ч үгүй ярих юм. Эндээс харахаар нэг их эх оронч сэтгэлээрнийслэл хотоо хайрлаад цалингүй ажиллах гээд байгаа биш юм байна.

Нийслэл олон орлогчоо халж чадвал төрийн бусад байгууллагууд ч хэрэггүй орон тоогоо цөөлж орлогч,дэдүүдээ халахбайлгүй. Энэ жишгийг нийслэлээсээ эхлүүлчих. Хотын дарга манлайлаад олон орлогчоо цөөлчих. Нэг л их эрх дархтай, эрх танхи хүмүүсээр хүрээлүүлээдажил явж өгөхгүй.”Олдохоороо өлдөнө” гэж үг бий.Эд нарын хангамжийн дэргэд социализмын үеийн 10 дугаар дэлгүүрийн тусгай үйлчилгээ боличмээр юм байж дээ.

Цалингүй хүн сайн ажиллана гэдэг юу л бол. Мөн цалингүй хүнтэй яаж хариуцлага тооцох билээ.Нью-Йорк хотын захирагч асан Блүүмберг сарын нэг долларын цалинтай ажиллаж байсан жишээ байдаг.Хэргийн учир нэг ам.доллартаа байгаа юм биш. Нэгдүгээрт тэр хүн үнэхээрийн их хөрөнгөтэй. Хоёрдугаарт АНУ-ын хуулиар цалингүй ажиллуулбал боолчилсон гэж үздэг. Тиймээс лбаян тэр эрхэмхууль зөрчихгүйн тулд билэгтэмдгийн төдийнэг ам.доллар авч байж.Нийслэлийн мааньорлогч дарга нар алийг нь хангаж чадаж байгаа билээ. Эсвэл бид саятан, тэрбумтанорлогч нартайгаа одоо болтол мэдээгүй ирэв үү. Манай хуулиар төрийн албан хаагч цалин хангамж авах нь хуульчлагдсан. Гэтэл хотын дарга өөр эх үүсвэрээс буюу төсөл хөтөлбөрөөс орлогч нараа цалинжуулна гэж тайлбар хийсэн. Энэ тохиолдолд орлогч нар төрийн албан хаагчийн нэр зүүх хууль эрх зүйн үндэс байхгүй. Тэд төсөл хөтөлбөрийн удирдагч гэдэг нэртэй байж болохоос нийслэл хотын орлогчдарга гэсэн төрийн албан тушаалтны нэр зүүх ёсгүй. Хэрэвхүсвэл хэн нэгэн нь Улсын дээд шүүхийн шүүгч, цагдаагийн дарга, прокурор, татварын албандцалингүй ажиллаад өөр эх үүсвэрээр амьдарч болох нь ээ дээ. Сайн дурын орлогч нар ийнхүү олширвол Монголд төр гэж байгаад хэрэг байна уу. Иргэд цалингүй ажиллана гэсэн орлогч нарыг огт дэмжихгүй байна. Зах зээлийн үед цалингүй ажиллахыг ойлгох ч үгүй, ойлгохыг хүсэх ч үгүй. Тэдний толгойд юу хамгийн түрүүнд буухав гэвэлхотын орлогч нар цалингүй ажиллахыг нь зөвшөөрвөлавлига авахыг нь албан ёсоор дэмжсэн хэрэг боллоо гэлцэж байна.

Айл амьтандзарагдаж аяга тараг,хусамхан олж идээд бор ходоодоо болгоод явдаг хүмүүстэйхөдөө явжбайхдаа таарч л байсан биз дээ.Ажил хийсэн хүн хөлс авдаг.Харин ажил хийгээгүй бол, хийхгүй бол татгалзаж болно.Үнэгүй юм гэж үгүй.

Ийм олон дэд , орлогчуудаа цомхотгохгүй байж, эх,хүүхдийнмөнгө танах тухай яриад сууж байсан. “Өөрсдөдөөцавчих мөнгөгүй болохоороо л эх хүүхдийн мөнгийг танах гээд байгаа юм” гэжнийтийн сүлжээгээр шуугиж байсан. Үнэн л дээ. Хямрал нэрээр эх хүүхдийн мөнгө таналаа чМонгол Улсын төсөвт шүлс төдий. Харин эх, хүүхдэд өгөхөөсхарамласан тэр мөнгө төсөвт биш албан тушаалтны халаасанд орох бол их мөнгө. Тэгэхээр эх, хүүхдийн мөнгийг танах биш энэ олон эрх ямба, хангамжтай дарга нараа цөөлчихвөл болчих гээд байна. Ер нь ч тэгээд нэг даргыг нэг л хүн орлоход болох биш үү. Дэд дарга, дэд сайд, орлогч нарыг “цүнх барьдаг хүн” гэж зүгээр ч нэг хэлээгүй биз.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын иргэд ан хийж яваад хил зөрчжээ

Увс аймгийн отрядын хариуцсан хэсгээр энэ сарын 17-ны өдөр ОХУ-ын талаас морин уналгатай нэг хүн улсын хил зөрчсөнийг хилчид илрүүлэн саатуулсан байна. Ан хийх зорилгоор хил зөрчсөн этгээдийг нэгдүгээр сарын 18-ны өдөр Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслахын хэмжээний уулзалтаар ОХУ-ын талд унаж явсан морьных нь хамт хүлээлгэн өгсөн байна.

Мөн энэ сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Улаанбаатар-Улаан-Үүд чиглэлийн автобусаар зорчин явсан Монгол Улсын иргэн Э нь хуудас дутуу хүчин төгөлдөр бус баримт бичгээр улсын хил хилээр нэвтэрснийг хилчид илрүүлэн шалгаж байгаа аж. Түүнчлэн Сүхбаатар аймгийн отрядын хариуцсан хэсгээр энэ сарын 16-ны өдөр улсын хилийн шугамаас 1.5 км-т автомашинтай дөрвөн хүн ан хийх зорилгоор хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрснийг хилчид илрүүлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль ноогдуулсан байна. Харин дээрх иргэдийн авч явсан СКС маркийн нэг буу, ПС маркийн 33 ширхэг сумны хамт хураан авч Онгон сумын цагдаагийн хэсэгт нотломжоор хүлээлгэн өгсөн гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

461 дүгээр хорих ангийг шалгаж байна

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг энэ сарын 15-наас ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллаж, хяналт шалгалт хийж эхэллээ. Уг шалгалтыг Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн дэд хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн саналыг үндэслэн хамтран зохион байгуулж байгаа аж.

Тус ангид цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагчдын үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, халдашгүй, чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг шалгах юм байна.

Өнгөрсөн онд Хүний эрхийн Үндэсний Комисс 710 гомдол хүлээн авснаас 330 буюу нийт гомдлын 46.5 хувийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хорих анги болон цагдан хорих байранд эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүсээс ирүүлсэн гомдол эзэлж байна. Гэтэл эдгээрийн 261 нь буюу 80 орчим хувь нь зөвхөн Цагдан хорих 461 дүгээр ангиас ирүүлсэн нь шалгалт хийх нэг үндэслэл болжээ

Categories
мэдээ нийгэм

Багануур, Налайхыг хот болгох талаар санал асуулга маргааш эхэлнэ

Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах санал асуулгын ирцийн мэдээллийг 2 цаг тутамд мэдээлнэ

Багануур, Налайх дүүргийн иргэд 2006 оноос нийслэлийн алслагдсан дүүрэгт эдийн засгийн бие даасан хот байгуулах асуудлыг хөндөж, нийслэлийн үе үеийн удирдлагуудад хандаж байжээ. Харин УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилт дэвшүүлсэн юм. Уг зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, 2014 оны 11 дүгээр сараас ажиллаж байна.

Хотын дүрмийн үндсэн хэлэлцүүлэг боловсруулах явцад Багануур, Налайх дүүргийн иргэдээс санал авч, дахин боловсруулсан бөгөөд олон удаагийн хэлэлцүүлгийн дүнд дүүргийн иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулга явуулахаар болсон. Багануур дүүрэгт 01 дүгээр сарын 22, 23, Налайх дүүрэгт 01 дүгээр сарын 22-ны өдөр 07:00-20:00 цагийн хооронд болно. Өнөөдөр тус дүүргүүдэд санал авах ажиллагаа эхлээд байна. Иргэд хороо бүрт зассан санал авах байранд иргэний цахим үнэмлэхтэйгээ хамт ирж, саналаа өгөх юм. Налайх дүүргийн саналын ирцийн мэдээллийг 2 цаг тутамд мэдээлэх бол Багануур дүүргийн ирцийн мэдээллийг 12, 18, 21 цагуудад мэдээлнэ. Санал хураалтад иргэдийн 50 хувиас дээш нь оролцсон тохиолдолд уг санал авах ажиллагааг хүчинтэйд тооцно. Харин оролцсон иргэдийн 50 хувиас нь дээш нь дэмжвэл нийслэлийн ИТХ-д өргөн барих юм. Тиймээс Налайх, Багануур дүүргийн иргэдийг санал хураалтад идэвхтэй оролцохыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна.

Багануур дүүрэгт хот байгуулсанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу нүүрсний уурхай, эрчим хүч,нүүрс боловсруулах, нано технологи, барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэр ложистикийн төв болж, 2030 он гэхэд 60000 орчим хүн амтай хот болон хөгжинө. Харин Налайхын өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болох тооцоо, төлөвлөгөөтэй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Тусгай хяналтын дэд хороо нууц асуудлаар хуралдана

Байнгын хороодын хуралдааны хуваарийг хүргэж байна.

2015 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 21-НЫ ӨДРИЙН БАЙНГЫН БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 21-ний Лхагва гарагт:

  • Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг 09.00 цагаас “Б” танхимд.

ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 21-ний Лхагва гарагт:

1.Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

  • “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Гацууртын ордын тухай, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлнэ/;
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлнэ/;
  • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.03-ны өдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

4.Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны дараа “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Нууц асуудлаар.

5.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын заалт хүчингүй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрсөлдөөний тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Яруу эгшигт одтой, улаагчин тахиа өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 21. Буд гариг. Билгийн тооллын 1. Яруу эгшигт одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 08.26 цагт мандан, 17.24 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Нарийн зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цагнь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.