Categories
мэдээ улс-төр

Х байрны мөнгөөр хоёр эмнэлэгт өргөтгөл хийнэ

Ерөнхий сайдын захирамжаар хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой барилга байгууламжийг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан. Энэ нь өнгөрсөн долоо хоногт хуралдсан Засгийн газраас гаргасан шийдвүүдийн нэг юм. Ажлын хэсэг хэд хэдэн барилга байгууламжийг судлан, мэргэжлийн талаас нь дүгнэлт гаргасан. Ингэхэд ихэнх барилга хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглахад тохиромжгүй гэсэн дүгнэлтийг хийсэн юм. Харин хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам буюу Засгийн газрын Х байрыг эзэмшил газрын хамт нээлттэй дуудлага худалдаанд оруулахаар болж, орлогоор нь хүүхдийн эмнэлгийн өртгөтгөл барих ажлыг эхлүүлэхийг Сангийн сайд, Эрүүл мэнд, спортын сайдад даалгасан. Ажлын явц ямар шатандаа явж байгаа тухай Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас лавлахад одоогийн байдлаар Төрийн өмчийн хороо гаргасан журмын дагуу дуудлага худалдааг зохион байгуулж байгаа. Дуудлага худалдаанаас орсон орлогыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн орыг нэмэгдүүлэх байдлаар зохицуулахаар болсон. Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн тухайд шинээр баригдаж байгаа. Тиймээс нэмж хөрөнгө оруулалт хийх замаар 150 ортой хүүхдийн эмнэлгийн асуудлыг шийдэхээр болсон гэдгийг хэллээ. Мөн Эрүүл мэнд, спортын яам хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт орны тоог нэмэгдүүлж, өргөтгөл хийхэд хэдий хэмжээний мөнгө зарцуулах тооцоо судалгааг хийж Ерөнхий сайдад танилцуулсан гэнэ.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

О.Баяр: Эрүүл мэндийн салбарын төсөв үнэхээр хангалтгүй байна

“Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд болсон Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал хэлэлцүүлгийн үеэр ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр “Энэ салбарт болж бүтэж байгаа ажил олон байгааг онцолмоор байна. Яамны зүгээс эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хүлээн авч, саналыг нь сонсоход бэлэн. Энэ жилийн төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувьд л хүрэх байгаа. Гэтэл өндөр хөгжилтэй орнууд дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэх мөнгө төсөвлөдөг. Үүнээс харахад л төсөв санхүү үнэхээр хангалтгүй байна” гэлээ.

Элэгний эмийг бүртгэхэд асуудалгүй болсон

Элэгний в, с вирусын эм оруулж ирэх асуудал өмнөх Засгийн газрын үеэс яригдаж эхэлсэн. Сайд, дэд сайд хоёр энэ асуудлаар маргалдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй шуугиан тарьсан. Өнөөдрийг хүртэл элэгний эм орж ирээгүй байгаа. “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд болсон Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал хэлэлцүүлгийн үеэр энэ талаар хөндөгдлөө. ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр “Өмнө нь юу яригдсаныг хөндмөөргүй байна. Элэгний с вирус дэлхий нийтэд тулгамдсан асуудал хэвээр байгаа. Үнийн хувьд зөрүү байхгүй шүү дээ. Эмчилгээний хугацаагаараа л ялгараад байгаа юм. Тэр эмийг бүртгэх асуудлыг сая бүрэлдсэн яам анхааралдаа авсан. Бүртгэх асуудал бэлэн болж байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Найман хувийн хүүтэй зээл удааширсан нь үнэн

Манай эдийн засгийн 95 хувийг дангаараа бүрдүүлэг банкны салбар Улаанбаатар хотод төвлөрсөн байдаг. Одоогоор 10 орчим арилжааны банк найман хувийн орон сууцны зээлийг олгож байгаа.

2013 оны зургаадугаар сараас хойш ипотекийн зээлд хамрагчдын тоо 2.5 дахин өсжээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн тоо 30 мянгаас 65 мянгад хүрсэн байна. Тэдний 70 хувь нь 35-аас доош насныхан.

Зээлийн хэмжээг мөнгөн дүнгээр илэрхийлвэл хоёр их наяд төгрөг юм.

Арилжааны банкуудаас иргэд, ААН-үүдэд нийт 14 их наяд төгрөгийн зээл олгосон байдаг. Үүний 50 хувийг буюу 7 их наяд төгрөгийг иргэдэд олгосноос хоёр их наяд нь зөвхөн ипотекийн зээл аж.

МИК 2014 оны эцсийн байдлаар 878 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргажээ.

МИК-ийн захирал Д.Гантөгс “Монголбанк арилжааны банкуудад одоо байгаа зээл дээр нь үндэслээд, энэ зээлээ үнэт цасжуул гээд хөнгөлөлттэй, дөрвөн хувийн хүүтэй, 6 болон 9 сарын хугацаатай, эргүүлээд Монголбанкинд төлөх нөхцөлтэй зээл олгосон юм. Энэ бол Орон сууцны санхүүгийн тогтвортой тогтолцоог хөгжүүлэх дэд хөтөлбөр. Анх 9 банкинд нэг их наяд төгрөгийн зээл олгосон. Тэд орон сууцны зээлээ МИК рүү шилжүүлээд, МИК түүнийг нь үнэт цаас болгоод, эргүүлэн Монголбанкинд өгсөн. Урт хугацаатай үнэт цаасны хүү 4.5 хувь байсан юм. Тэгэхээр Монголбанк 4 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад өгөөд эргүүлэн 4.5 хувийн хүүтэй, зах зээлд чөлөөтэй эргэлдэх бололцоотой үнэт цаас авсан. Энд Сангийн яам болон татвар төлөгчийн мөнгө огт байхгүй.

Энэ жилийн хувьд найман хувийн зээл олголтын хурд саарах ч үргэлжилнэ. Цаашид энэ хөтөлбөр үргэлжлэх эсэх нь инцфляци, валютын ханш, төсвийн алдагдлаас шууд шалтгаална. Далдыг хардаг хүн шиг 10 жилээр төлөвлөх боломжгүй. Угаасаа төсвийн хуулийг нэг жилээр баталдаг” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

11:00 цагийн байдлаар Налайх дүүрэгт 1426 хүн саналаа өгчээ

Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах санал асуулга өнөөдөр 7 цагаас эхэлсэн. 11:00 цагийн байдлаар Налайх дүүргийн санал асуулгын ирц 7,3 хувьтай буюу 1426 хүн саналаа өгчээ. Санал асуулга 21 цаг хүртэл үргэлжилнэ.

Харин Багануур дүүрэгт 1826 хүн саналаа өгч, ирц 11,24 хувьтай байна. Багануур дүүргийн санал асуулга 01 сарын 21,22-ны өдөр 07:00-20:00 цаг хүртэл 2 өдөр үргэлжилнэ. Дээрх хоёр дүүргийн 18 нас хүрсэн иргэд цахим үнэмлэхтэйгээ харъяа хороон дээрээ очиж, саналаа өгөх юм,

Categories
мэдээ нийгэм

Б.Чимэд агсаны хөшөөг Хөвсгөл аймагт босгоно

Үндсэн хуулийн эхийг баригч, хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, ардын багш Б.Чимэд агсанд зориулсан хөшөө, нэрэмжит талбайг Хөвсгөл аймагт байгуулахаар болжээ. Шинэ үндсэн хуулийг боловсруулахад түүний оруулсан хувь нэмрийг залуу үеийнхэнд таниулахаар аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатар уг захирамжийг гаргасан байна. Б.Чимэд нь 1934 онд одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын зөөлөн гэдэг газар Малчин ард Бяраагийн ууган хүү болон мэндэлсэн байна

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчид Ромын Пап мэндчилгээ дэвшүүлэв

Филиппин улсаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр FAL8010 / RPLL-LIRA / дугаартай агаарын хөлгөөр нисэн Ватикан руу буцах замдаа Ромын Пап Фрэнсис Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн агаарын холбоогоор дамжуулан мэндчилгээ дэвшүүлэв.

Уг мэндчилгээнд “Филиппин улсаас танай улсын дээгүүр нисэн Ватикан руу буцах замдаа эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж танд чин зүрхний мэндчилгээ дэвшүүлж байна.

Та болон Монголын бүх ард түмний төлөө би өөрийн залбирлаа илгээж буй бөгөөд хөгжил цэцэглэлтээр арвин, амар амгалан байхыг хүсэн ерөөе.

Дээрхийн гэгээнтэн Пап Фрэнсис” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Хөдөлмөрийн сайд иргэдийн асуудлтад хариулна

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг ажлаа хүлээж аваад удаагүй байгаа хэдий ч салбараа мэддэг хүний хувьд нэлээдгүй ажлыг хийж, амжуулаад байгаа билээ.

Өнөөдөр 11:00 цагаас Хөдөлмөрийн сайд С.Чинзориг 11 11 төвд хандсан иргэдийн асуултад хариулт өгөх юм байна. Ажлын байр, цалин хөлсний асуудал гээд түүнээс асуулт асуух иргэд олон байгаа биз ээ.

Эл арга хэмжээ Засгийн газрын хуралдааны танхимд болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүн худалдаалдаг гэх бүлэг этгээдүүдийг өнөөдөр шүүнэ

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдаад буй Б.Баатарсүрэн, Д.Ганболд, Д.Эрдэнэчулуун нарыг өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 10.00 цагаас шүүхээр болжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.2.1, 113.2.2, 113.2.3, 113.3, 124.2-т зааснаар урьдчилан үгсэн тохиролцож, удаа дараагийн үйлдлээр хоёр буюу түүнээс дээш хүнийг худалдаалсан, нуун дарагдуулсан, мөн биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхэд зуучилсан хэрэгт буруутгаж байгаа юм байна. Хуралд даргалагч шүүгчээр И.Ганбат, шүүгчээр Ч.Отгонбаяр, С.Батжаргал нар оролцоно. Сэжигтэн Б.Баатарсүрэн нарыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Маргааш шүүгдэх “Саусгоби сэндс” компанийн захирал Жастин Капла НҮБ-д ханджээ

“Саусгоби сэндс” компанийн захирал Жастин Капла нарын гурван хүнийг их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр буруутган хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн талаараа УЕПГ-аас хэд хоногийн өмнө мэдээлсэн. Тодруулбал “Саусгоби сэндс”-ийн удирдлагуудыг 35 орчим тэрбум төгрөгийг татвараас зайлсхийсэн болохыг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн байна. Харин энэхүү хэргийн шүүх хурлын тов гарчээ. “Саусгоби сэндс” компанийн захирал Жастин Кабла нарын гурван хүнд холбогдох шүүх хурал маргааш буюу энэ сарын 22-нд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээр 09.00 цагаас болно.

Прокурорын газраас өгсөн мэдээллээр энэхүү хэрэг нь онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг бөгөөд хэргийн холбогдогч нарт мөрдөн байцаалтын шатанд гадагшаа явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Монгол Улсын хилээр нэвтрэн гарах эрхийг нь 2012 оны тавдугаар сарын 08-ны өдрөөс түдгэлзүүлсэн гэдгээ ч хэлсэн. Мөн энэ хэрэгт холбогдох үл хөдлөх хөрөнгө болон “Саусгоби сэндс” ХХК-ийн ХААН банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкин дахь дансуудыг битүүмжилжээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан “Саусгоби сэндс” компанийн захирал Жастин Капла НҮБ-д Монголын хуулийн байгууллагыг “ховлосон” гэнэ. Тэрбээр манай улсын хуулийн байгууллагыг хүний эрх зөрчиж, хэргийг шийдвэрлэхгүй удсан гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Тарваган шийр эмийг хилээр гаргахыг завджээ

Дорнод аймгийн Баян-Уулын Эрээнцавын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсад үйлдвэрлэдэг тарваган шийр эмийг их хэмжээгээр гаргахаар завдсан иргэнийг саатуулжээ. Энэ хэрэг өнгөрсөн баасан гарагт болсон бөгөөд ОХУ руу гарах гэж байсан Чулуунхороот сумын гуравдугаар багийн иргэн Ч-ын эзэмшлийн “Истана” маркийн автомашиныг хилчид шалгахад 500 боодол буюу 6000 ширхэг тарваган шийр эм машиндаа нуусан байжээ. Уг хэргийг шалгуулахаар холбогдох хуулийн байгууллагад нь шилжүүлсэн байна.