Хужирт рашаан сувилал нь 1939 ондбайгуулагдсан75 жилийн түүхтэй манай улсын ууган сувиллын нэг бөгөөд жилдээ 14мянган хүн хүлээн авч эмчлэн сувилж захиргаа санхүү, эмчилгээ, үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, сантехник гэсэн 5 тасагтай, 120 шахам ажилтан албан хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Хужирт рашаан сувилал нь Монгол улсын хүн амд рашаан сувиллын тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн үйл ажиллагаа эрхэлж нэг ээлжиндээ500-800 хүн хүлээн авах хүчин чадалтайгаар жилийн дөрвөн улиралд тогтмол ажиллаж манай орны 21 аймаг хотуудаас зорин ирсэн хүмүүсийг эмчлэн сувилж байна.
Тусрашаан сувилалд рашаан, шавар, физик, биеийн тамир, зүү төөнүүр, бариа засал, эмэгтэйчүүд, хордлого тайлах зэрэг эмчилгээний кабинетүүд ажиллаждоорх өвчнүүдийг эмчилдэг.
- vСүрьеэгийн гаралтайгаас бусад бүх төрлийн үе мөчний өвчин
- vТүнхний мултрал, түнхний дутуу хөгжил
- vНуруу нугасны гэмтэл
- vХагалгааны дараах үлдэц
- vЯсны бороололт, удаашралт зэрэг тулгуур хөдөлгөөний эрхтний өвчнүүд
- vНуруу нугасны саа саажилт
- vНойргүйдэл, ядаргаа
- vЗахын болон төв мэдрэлийн системийн өвчнүүд
- vХэвлийн хөндийн хагалгааны дараах наалдац
- vЭмэгтэйчүүдийн анхдагч ба хоёрдогч үргүйдэл үр дамжуулах хоолойнүрэвсэл зэрэг эмэгтэйчүүдийн өвчнүүд
- vНамарс хайрст үлд зэрэг харшлын болон мэдрэлийн гаралтай арьсныөвчнүүд
Хужирт рашаан сувиллын эмчилгээнд харшлах заалтандсүрьеэтүүний бүх хэлбэрүүд хурц үедээ байгаа бүх өвчнүүд, архаг өвчний хурцдал болон хүнд хэлбэрүүд, халдварт өвчнүүд, хорт хавдар, цусны өвчинжирэмслэлт, бэлгийн замаар дамжих халдварт өвчин, сэтгэл мэдрэлийн өвчин, архаг архидалт, уналт таталт,хэвтрийн болон мэс заслын эмчилгээ шаардах өвчнүүд, болон бие даах чадваргүй үйлчлүүлэгч орно.
Манай сувиллын эмчилгээнд хэрэглэдэг дэлхийд ганцхан “Хужиртын хар сувд” эмчилгээнийшавар, “Хужиртын хөх сувд” халуун рашаан хоёр нь бие биеэнөхцөлдүүлэн бий болгосон байгалийн хосолмол, өвөрмөц бүтээгдэхүүн юм. Энэ чанараараа хүний биед гойд зохимжтой, эмчилгээний үр дүн сайтай байдаг.
Рашаан, шаврын найрлаганд хүний биеийн эрхтэн системийн бүтэц, үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай эрдэс, давснууд, хүхэр, кальци, магни, фосфор, цинк, цайр, кали гэх мэт химийн элемент бодисуудаар баялаг учраас яс, мах,булчин, шөрмөс, мэдрэлийн эд, эс, цус, цусны сийвэн дахь микро элементүүдийг нөхөн төлжүүлж сэргээж өгсөнөөр эрхтэн системийн үйл ажиллагаа идэвхжин цусан хангамж сайжирч өвчин эмгэг түргэн эдгэрч архагшсанөвчин илааршдаг.
Рашаан, шавар эмчилгээг хийлгэж эхэлсэн мөчөөс эхлэн хүний биеийн бүх шар үсний нүхнүүд, мэдрэлийн эсийн ширхэг бүрийн сүвүүд нээгдэж артер венийн том ба жижиг судас өргөсөн цусан хангамж сайжирч эд, эрхтэн системийн үйл ажиллагаа сэргэн эмгэг хууч өвчний эдгэрэлтийг түргэсгэдэг.
Хужирт рашаан сувиллын эмчилгээнд хэрэглэдэг рашаан шавар нь Өвөрхангай аймгийн “Брэнд бүтээгдэхүүн”,Хангайн бүсийн үзэсгэлэн худалдаанаас “Шилдгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн”, Монгол улсын Засгийн газраас зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанаас “Үндэсний шилдэг үйлчилгээ ба бүтээгдэхүүн” -ээр тус тус шалгарсан. Манай сувилал 2007 оноос улсын эмнэлэг үйлчилгээний байгууллагуудаас анх удаа рашаан шавар эмчилгээ үйлчилгээндээ Монгол улсын “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрх аван ажиллаж байна.
Манай хамт олон үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх, эмчилгээ үйлчилгээг стандартын дагуу чанартай, сэтгэл ханамжтай хүргэх зорилт тавин ажилласны үрдүнд эмчилгээний нэр төрөл нэмэгдэж, чанар хүртээмж сайжрансувилуулагчдын тоо жилээс жилд өссөөр байна.
Сувиллын үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөж үйлчлүүлэгчдэд хүртээмжтэй болгох үүднээс Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж, сувиллын илгээх картыг эрүүл мэндийн төв, аймгуудын эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан үйлчлүүлэгчдэд хүргэж байна. Сувилуулагчдыг хүлээн авах анхан шатны бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэн”Нэг цэг үйлчилгээ”-гнэвтрүүлж эмчилгээний цаг бичдэг болсноор эмчилгээ үйлчилгээний дараалал багасаж сувилуулагчдын сэтгэл ханамж дээшилсэн.
Өдгөө тус сувилалд сувилуулагчдад зориулсан өвөл зуны таван байр ажиллаж энгийн, люкс, хагас люкс өрөөнүүдийг санал болгож хоол үйлдвэрлэлийн тасгийн хамт олон өдөрт таван удаа амт чанар сайтайхалуун хоол цай, сүү цагаан идээ, төрөл бүрийн шүүсээр хөнгөн шуурхайүйлчилж байна.
Хужирт рашаан сувиллын онцлог давуу талууд:
– Харилцаа холбоо өндөр хөгжсөн.Үүрэн телефоны \гар утасны\ бүх сүлжээтэй.
-Дэд бүтэц хөгжсөн Улаанбаатар хоттой засмал замаар холбогдсон.
-Цэвэр агаар, эрүүл орчинд чанартай эмчилгээ, амттай хоол, соёлтой үйлчилгээг үзүүлнэ.
-Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газраас долоо хоног бүрийн Даваа,Лхагва, Баасан гарагуудад 45 хүний суудал бүхий тохилог автобусаар сувилуулагчдад үйлчилдэг.
-Энгийн, хагас люкс, люкс өрөөнүүдээс сонгон үйлчлүүлэх боломжтой.
-ам
Хамт олноороо ирэх бол амралт чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, урлаг спортын уралдаан тэмцээн, нэрэмжит үдэшлэг,зугаатай аялал зэргийг тусгайлан зохион байгуулж үйлчилнэ.
- -Чөлөөт цагаараа Монголын эртний хот Хархорум, Эрдэнэзуу хийд, Төвхөн хийд, Орхоны хүрхрээ Улаан цутгалан зэрэг түүх соёлын дурсгалт газруудаараялах боломжтой.
- -Бүх өрөө халуун хүйтэн ус, боловсон ОО-той
- -Чийрэгжүүлэлтийн болон хүүхдийн иж бүрэн тоглоомын талбайтай
- -Сувилуулагчдын байрууд эмчилгээний хэсэгтэй тунелээр холбогдсон учир жилийн аль ч улиралд сувилуулахад тохиромжтой
- -Сувилуулж амрахын хажуугааркино үзэх, үдэшлэгэнд орох зэрэг урлаг соёлын үйлчилгээ үзүүлдэг.
- -Спортоор хичээллэх бүрэн боломжтой гар бөмбөг, сагсан бөмбөгийн стандартын талбайтай
- -Өндөр хурдны интернетийн Wireless орчин бүрдсэн.
- -Бүх эмчилгээ үйлчилгээг цагийн хуваарийн дагуу хийж үйлчилдэг
Хужирт рашаан сувиллын хамт олон 75 жилийн түүхэнд авсан гавьяа шагналууд.
– Д.Сүхбаатарын нэрэмжит/1948 он/
-Алтангадас одонт/1980 он/
– “Рашаан шавар эмчилгээ үйлчилгээ” нь 2006 оны Өвөрхангайн брэнд бүтээгдэхүүн
– “Шавар эмчилгээ” бүтээгдэхүүн нь 2006 оныХангайн бүсийн “Шилдгийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч Гран-при шагнал хүртсэн.
-2007 оны Өвөрхангай аймгийн “Найдвартай түнш” байгууллага
-2007, 2008, 2010 оны Өвөрхангай аймгийн “Чанар стандартын шаардлага хангасан шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарсан.
-Монгол улсын эмчилгээ үйлчилгээний байгууллагууд дундаас анх удааРашаан, шавар эмчилгээ үйлчилгээндээ “Үндэсний тохирлын тэмдэг” эрхийг авсан.
-2007 ондМонгол улсын Засгийн газраас “Үндэсний шилдэг үйлчилгээ ба бүтээгдэхүүн”ээр шалгарч өргөмжлөл цом хүртсэн.
-2008 онд Өвөрхангай аймгийн “Тэргүүний байгууллага” болсон.
2008 онд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч, шилдэг ажил олгогч байгууллага”-аар шалгарсан.
-2009, 2010 онд аймгийн “Найдвартай татвар төлөгч байгууллага, 2011 онд Монгол улсын “Найдвартай татвар төлөгч аж ахуйн нэгж-ээр тус тус шалгарсан.
-2011 онд Өвөрхангай аймгийн “Хүүхдэд ээлтэй байгууллага” болсон.
-2012 онд Үндэсний татварын газрын дээд шагнал “Хөх дэвтэр”-ээр шагнуулсан.
-2012 онд УНДЕГ-ын “Шилдэг шимтгэл төлөгч байгууллага-аар шалгарсан.
-2012 онд”Гранд экспо” Үндэсний фестивалиас “Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн салбарын ТОП-5 сувилал” номинацийн 1 байр
2013 онд “Монгол чанар” үндэсний брэнд анхдугаар цомын эзэн болж өргөмжлөл хүртсэн.
2014 онд Гранд экспо үндэсний фестивалийн тэргүүн байр