Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Шинэ үе” продакшн мэдэгдэл гаргажээ

Өнөөдөр болсон харамсалтай осолтой холбогдуулан “Шинэ үе” продакшнаас мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд “2015 оны энэ сарын 23-ны өглөө ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуунаас Хайлаар хот руу нисэхээр онгоцны буудал руу “Шинэ үе” продакшны жүжигчид суудлын гурван автомашинд хуваагдаж суужээ. Арын машинд сууж явсан жүжигчин Т.Билгүүн, Р.Алтансүх, А.Энхжин нар хамтдаа нэг машинд сууж явсан байна. Гэтэл тэдний сууж явсан машины хажуугаас хүнд даацын чингэлэг ачсан машин хүчтэй мөргөж осол гарчээ. Уг ослын улмаас манай жүжигчин Т.Билгүүн газар дээрээ нас барж, жүжигчин А.Энхжингийн хавирга гэмтсэн Р.Алтансүх гэмтэл аваагүй болно. Бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Бид маш их харамсаж байна” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хакухо М.Даваажаргал түүхэн амжилтын эзэн болж байна

Мэргэжлийн сумогийн Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Хакухо М.Даваажаргал озэки Кисеносатотой барилдаж, хоёр дахь барилдаандаа ёрикири мэхээр давлаа. Ингэснээр Хакухо их аваргын хувьд энэ башёг тэргүүлэх нь тодорхой болж буй юм. Тэр хоёрын хувьд эхэлж барилдахдаа хайнцсан тул шүүгчид дахин барилдах шийдвэр гаргасан билээ.

Ийнхүү Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбатын хүү Даваажаргал 33 дахь түрүүгээ Хацу башёд авснаар бүх Японы мэргэжлийн сумогийн нэгэн шинэ түүхийг эхлүүлж байгаа нь энэ юм. 1700 жилийн түүхтэй Японы мэргэжлийн сумогийн алдарт их аварга Тайхогийн 32 удаа түрүүлсэн амжилтыг эвдэж чадлаа. Түүний хувьд Тайхо аваргатай ойр байсан бөгөөд их аварга ч гэсэн өөрийн мэддэг бүхнээ Хакуход харамгүй хэлж байсан гэдэг. Сумо бөхийг шимтэн сонирхдог нийт үзэгчид, уншигчдынхаа өмнөөс их аваргадаа халуун баяр хүргэе.

Categories
мэдээ улс-төр

НИТХ зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 1 дүгээр сарын 26-ны өдөр буюу Даваа гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Багануур дүүргийн 3 дугаар хороонд баригдсан 640 хүүхдийн сургуулийн барилга, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө /
  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Саалийн ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Баянголын ам, Улиастайн Зүүн салааны ам, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Санзайн амуудад баригдсан Байгаль хамгаалагчийн 4 дүгээр байр /
  • Хөрөнгө худалдан авах тухай / Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Эх газар” ХХК-ийн ашиглалтад оруулсан төмөр замын доогуурх авто машины нүхэн гарц /
  • Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэм батлах тухай

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн
Гэрлэх ёслолын хүрээлэн
Асгат ОНӨААТҮГ
Багачууд хүнс ОНӨААТҮГ
Өсвөр үс хүнс ОНӨААТҮГ
Хүнс хангамж ОНӨААТҮГ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨААТҮГ

  • Журам батлах тухай / Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх /
  • Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай / Газар зүйн хүрээлэн, Биотаникийн хүрээлэнгийн ашиглаж буй судалгаа туршилтын талбай /
  • Журам батлах тухай / Нийслэлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны журам /
  • Журамд өөрчлөлт оруулах тухай / НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 54 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн ажиллах журам” /
  • Шашны байгууллагуудын хугацааг сунгах, шинээр зөвшөөрөл олгох тухай
  • НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай
  • Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай
  • Нийслэлийн ИТХ-ын хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Хошин урлагийн жүжигчид осолд орж, Т.Билгүүн амиа алдав

“Шинэ үе” продакшны жүжигчид ӨМӨЗО-д долоо хоногийн хугацаатай аялан тоглолт хийхээр явж байгаад авто машины осолд орон, жүжигчин Т.Билгүүн амиа алджээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр өглөө зам тээврийн ноцтой осол гарч, жүжигчдийн сууж явсан машин ачааны машинтай мөргөлджээ. Улмаар тус продакшны жүжигчид хүнд гэмтэл авч одоогоор Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Ц.Ганбаяр нар ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн төв эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа аж.

“Одон” телевизийн “Инээдтэй үдэш” нэвтрүүлэгт оролцохоор хошин урлагийн “Шинэ үе”, “Мөрөөдлийн театр”, “Шилдэг өнгө” хамтлагийнхан бүгд хамт явж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуу эмэгтэй машин жолоодож яваад хүний аминд хүрчээ

Энэ сарын 22-ноос 23-ны шилжих шөнийн 01:00 орчим Баянгол дүүргийн нутаг Нарны зам, Жаст ойл колонкийн урд замд приус маркийн автомашины жолооч эмэгтэй С нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хашлага давж гэрлийн төмөр шон мөргөж тухайн автомашин дотор хамт зорчиж явсан 30 настай иргэн эрэгтэй Х нь нас барсан ноцтой зам тээврийн осол гарсан байна. Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол автомашин жолоодохгүй байх, өөрийн болон зорчигчийн хамгаалах бүсийг зүүлгэж хөдөлгөөнд оролцож байхыг анхааруулж байна. Бид бүгд л замын хөдөлгөөнд оролцогч болдог тиймээс эхлээд маргааштай уулзах уу, эсвэл өөр зүйлтэй уулзах уу гэдгээ хэн ч таамаглан мэдэх боломжгүй байдаг. Тиймээс л энэ бүхнээс урьдчилан сэргийлэх ганцхан боломж бол та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн заалтаа мөрдөх явдал л юм.

Categories
мэдээ нийгэм

“Дүнжингарав” уралдаан шинийн 4-нд болно

Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулдаг “Дүнжингарав” уралдаан жилийн бүрийн шинийн найманд болдог. Харин энэ жил шинийн дөрөвний өдөр Хүй долоон худагт болох юм байна. Арван дахь жилдээ болж буй энэ уралдаанд азарга, их нас, соёолон, эрлийз морьд шандас юугаан сорих бөгөөд түрүү морь таван сая төгрөгийн бай шагналтай гэнэ. Айрагдсан морьдыг сая төгрөгөөр байлах аж.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжсэнгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр тогтов.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар нэр бүхий гишүүдээс гаргасан дэд сайдын орон тоо, холбогдох зардлыг хасах тухай санал дэмжигдсэнтэй холбогдуулан хууль хоорондын зөрчлийг арилгах үүднээс эдгээр хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслүүдийг боловсруулсан талаар Байнгын хорооны дарга А.Бакей гишүүдэд танилцуулсан юм.

Ингээд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцох” тухай гэсэн 2 дугаар зүйлийг дэмжих боломжгүй гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжив. Мөн тэрээр уг хуулийн төслийг дагалдуулж өргөн барьсан Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжиж, энэ тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Хүрмэн суманд дэд станц ашиглалтад оржээ

Өмнөговь аймгийн Хүрмэн, Баяндалай сумдад дэд станцууд баригдаж, улсын комисс хүлээн авчээ. Бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэн эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хангах замаар бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд аймгийн хэмжээгээр цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан байна.

Хүрмэн сумын төвд 35:10-ын 630 квт-ын хүчин чадал бүхий дэд станц, хуваарилах байгууламж, гурван метрийн урттай арван квт-ын цахилгаан дамжуулах шугамыг орон нутгийн “Ихэр баян” ХХК барьж байгуулсан байна. Дээрх сумдад дэд станц баригдсанаар байнгын гэрэл цахилгаантай болж, сумын иргэд, байгууллагын ЖДҮ-ийн хөгжилд ч дорвитой өөрчлөлт буй болох таатай нөхцөл бүрджээ.

Categories
мэдээ улс-төр

Барилга угсралтын ажлын жагсаалтыг баталлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай” А/60 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Удирдах хорооны 2014 оны 72 дугаар тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Орон сууцны 7 дугаар хорооллын “Ү” хэсэгчилсэн талбайн цахилгаан, дулааны инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын жагсаалтыг баталлаа.

Батлагдсан төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай 158 тэрбум 285 мянган төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2015 он дамжин хэрэгжүүлэх гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт, Хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа.

Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ
ОРОН СУУЦНЫ 7 ДУГААР ХОРООЛЛЫН “Ү” ХЭСЭГЧИЛСЭН
ТАЛБАЙН ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ
СҮЛЖЭЭНИЙ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил

2015 онд санхүүжих

1

Орон сууцны 7 дугаар хорооллын “Ү” хэсэгчилсэн талбайн 2*250 кВА цахилгаан дамжуулах дэд өртөөг 2*800 кВА хүчин чадалтай болгон өргөтгөх, тоног төхөөрөмжийн угсралтын ажил /СБД, 9-р хороо/

68 725 728,0

2

Орон сууцны 7 дугаар хорооллын “Ү” хэсэгчилсэн талбайн УДДТ хүртлэх 1 дүгээр хэлхээний дулааны Ф250 мм-ийн голчтой, цэвэр усны Ф150 мм-ийн голчтой шугамын барилга угсралтын ажил /СБД, 9-р хороо/

89 559 914,0

ДҮН

158 285 642,0

Categories
мэдээ спорт

Үндэсний супер лигт 26 легионер тоглогч хүч үзнэ

Үндэсний Супер Лигийн “Бүх оддын тоглолт” энэ сарын 30-наас хоёрдугаар сарын 01-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Энэ жилийн хувьд Бүх оддын тоглолт гурван өдөр болж байгаагаараа онцлог ажээ. Эхний өдөр Монгол улсын сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг Супер лигийн энэ улиралд тоглож буй залуу легионер тоглогчдын тулаан болно. Тэгвэл Үндэсний супер лигийг үзүүлэлтээр тэргүүлж буй шилдэг 24 тоглогч Бүх оддын тоглолтын хоёр дахь өдөр хоёр баг болон хуваагдаж хоорондоо өрсөлдөх юм. Харин Монголын үндэсний шигшээ баг легионер тоглогчдын эсрэг халз тулаан хийснээр Бүх оддын тоглолт өндөрлөх аж. Дашрамд сонирхуулахад Үндэсний супер лигт 26 легионер тоглогч хүчээ үзэж юм байна.