Categories
мэдээ цаг-үе

Адагт үлдсэн тэрбум

Энэ нь ямар нэгэн тэрбумаар илэрхийлэгдэх хөрөнгийн тухай бус харин хүн төрөлхтний хөгжлөөс гээгдэж хоцорсон тэрбум хүнийг хэрхэн сэхээх арга замыг эрэлхийлсэн ном юм. Мөн байнга л ядуу буурай гэгдэн бусдаас зээл тусламжхүртэж ирсэн бидний хувьд мөнгө тусламжаа өгч байгаа хүмүүсийн нүдээр харах боломжийг олгосон зохиолгэж хэлж болно.Зохиогч нь Пол Коллиер.Дэлхийн банкны судалгааны хэлтсийн захирал асан, Оксфордын их сургуулийн Африкийн Эдийн засгийн судалгааны төвийн захирал Пол Коллиер нь дэлхийн ядууралтай тэмцэж ирсэн нэгэн. Африкийн орнуудын эдийн засгаар мэргэшсэн, дэлхийд тэргүүлэх судлаачдын нэг тэрбээр “Мөргөлдөөний занганаас гарах нь” зэрэг олон номын зохиогч билээ. Тэрбээр “Адагт үлдсэн тэрбум” номондоо өнөөг хүртэл олон улсын байгууллагуудын үзүүлж ирсэн тусламжийн бодлогод шүүмжлэлтэй хандаж, улс орон бүр өөрийн онцлогт тохирсонхөгжлийн стратегитай байх ёстойг хүлээн зөвшөөрч, ядууралд нэрвэгдсэн улс орнуудадзориулан “Их найм” хөгжлийн шинэ, өвөрмөц гарц санал болгохыг уриалсан байна.

Уншигчдын хувьд дэлхийн хөгжлөөс гээгдэж хоцорсон адаг ёроолд үлдсэн гэгдэх тэрбумд Монгол багтах эсэх нь сонин буй за. Харамсалтай нь зохиогчийнхамгийн ядуу буурайг тодорхойлох таван шалгуурыг харвал ганц нэгээс бусад нь бидэнд ихээхэн танил санагдах вий. Дэлхий дээр туйлын ядуу буурай оронд амьдардаг тэрбум хүмүүсдөрвөн төрлийн занганд орсон байдаг гэж зохиогч тодорхойлсон. Тухайлбал адагт үлдсэн хүмүүсийн 73 хувь нь иргэний дайнд нэрвэгдсэн байдаг. Бурханы авралаар манайд тийм юм байхгүй. 29 хувь нь байгалийн баялгийн орлогыг тойрсонулс төр ноёрхсоноронд амьдардаг гэсэн нь манайхандхамааралтай тодорхойлолт. Байгалийн баялагтай орон ядуу амьдрах ёсгүйгэж олонхи монголчууд боддог. Харин зохиогч байгалийн баялгийгхөгжлийг чөдөрлөсөн занга гэдэгтээ оруулсан нь учиртай. “Ашигт малтмалаас олох орлого туйлын тогтворгүй учраас хямралд хүргэдэг. Өсөлт өндөр байх үед төсвийн зарлага маш эрчимтэй өсч болох ч хожим уналтын үедбуцааж бууруулах нь маш хэцүү байдаг. Өсөлт өндөр үед дипломат алба өргөжсөн байж болно. Гэтэл хүнд цаг ирэх үедхүмүүст хүрэх ёстой наад захын үйлчилгээний хөрөнгө оруулалтаас хасч танадаг” гэсэн нь өнөөгийн манай дүр зураг гэлтэй.”Нөөц баялаг ихтэй ардчилсан улс орнууд хөрөнгө оруулалтыг дутуу хийхээс гадна дэндүү олон тооны зардал ихтэй, үр ашиг муутай төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг” гэж тэр бас дүгнэсэн байна лээ.Байгалийн баялаг ихтэй орнуудад хүрдэг хараал, голланд өвчний тухай бол бид хангалттай ярьцгааж байгаа. “Байгалийн баялаг ихтэй байх тусмаа сонгуулийн өрсөлдөөний шинж чанарыг гуйвуулдаг. Энэ нь уг чанартаа ивээл өмгөөлөл үзүүлэх улс төрийн томилгооны бодлого (патронаж) үйлчлэх бололцоог олгодог”.”Төрийн үйлчилгээний бодлогын туйлширсан хувилбар нь ивээл хамгаалал, томилгооны улс төр бөгөөд сонгогчдыг төрийн мөнгөөр хахуульддаг явдал юм”. “Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдмал байх тусам ашигт малтмалаар баянардчилсан орны амжилт буурч байлаа” гэх мэтээр зохиогч судалгаагаа түшиглэн дүгнэжээ. Төр засгийнэрх мэдлийг хянах, тэнцвэржүүлэх үр өгөөжтэй хяналтын тогтолцоо байсан цагт улс нийгэм ивээл, патронажийн бодлогоос салж чадна гэжПол Коллиер дүгнэсэн байна лээ. Дээр дурдсан ёроол дахь тэрбумыг тодорхойлох шалгуур үзүүлэлтээ үргэлжлүүлье. Зохиолч бол үүнийгээ занга гэж нэрлэсэн. Мөнөөх адаг дахь улсуудын 30 хувь ньдалайд гарцгүйн дээр муу хөршүүдийн дунд амьдарч байна гэжээ. Монгол далайд гарцгүй нь үнэн ч хөршүүд харин муу хэмээх ангилалд багтахгүй. Муу хөрш гэдэгтээ зохиолч иргэний дайнд идэгдсэн, өвчин зовлон хилээр хальж орж ирдэг улсуудыг хэлсэн. Үүний эсрэгээр аливаа улсын сайн өсөлт ч бас хил даван хальдаг гэнэ. Дэлхийн дунджаар авч үзвэл хөрш орнууд нэг хувь орчмоор нэмжөсөхөд хөршүүдэд нь 0.4 хувийн нэмэлт өсөлт орж ирдэг гэж тэр тооцоолжээ. “Хэрэв танай улс далайн эрэг дагууоршдог болтанайх дэлхий нийтийн хэрэгцээнд үйлчилнэ. Харин далайд гарцгүй улс болөөрийн хөршүүддээ үйлчилдэг”гэнэ дээ.Адагт үлдсэн орнуудад нийтлэг ажиглагддаг нэг занга нь тэдний 76 хувь нь урт удаан хугацаандмуу засаглал, эдийн засгийн алдаатай бодлого явуулж ирсэн улс орны иргэд гэв.

Б.ЯНЖМАА

Categories
гадаад мэдээ

Саудын Арабын шинэ хаан тодорлоо

Саудын Арабын хаан Абдулла бин Абдул Азиз аль Суад баасан гаригт 91 насандаа хорвоогийн мөнх бусыгүзүүллээ. 2005 онд зургаа дахь хаанаар өргөмжлөгдсөн тэрбээр сүүлийн дөрвөн жил эрүүл мэндийн асуудалтай байсан юм. Тэрээр АНУ, Франц зэрэг оронд нэг бус удаа эмчлүүлж байв. Харин өнгөрсөн оны сүүлчээр уушгины өвчний улмаас нийслэлЭр-Риядийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байв. Түүнийг нас барсны дараа Саудын Арабын Дээд зөвлөл хуралдан дараагийн хаанаа тодрууллаа. Тус зөв­лөлийн 120 гишүүн санал нэгтэйгээр бурхан болоо­чийн дүү 79 настай Салман ибн-Абдул Азиз аль Суадад саналаа өгсөн байна. Сал­маны хувьд 2011 онд Батлан хамгаалахын сайд, 2012 оноос хойш өдгөөг хүртэл Ерөнхий сайдын орлогч сайдаар ажил­лаж байв. Ирэх долоо хоногийн сүүлчээр тэрээр хаан сэнтийд залрах юм. Ажиглагчид Саудын Араб шинэ хаантай болсон ч газрын тосны асуудалдонцын нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна.

Газрын тосны экспорт­лолтоороо дэлхийд тэргүүлэгч тус улсын зургаа дахь хаан Абдулла 1924 онд мэндэлжээ. Түүний аав Абдул-Азиз аль-Сауд 16 эхнэртэй байсан гэдэг. Найм дахь эхнэр Фахдагаас нь төрсөн Абдулла нь хаан эцгийн 37 хөвгүүнийх нь нэг. Үндэсний гвардийн ахлагч командлагч байсан тэрээр 1982 онд угсаа залгамжлагч болж байв.

Categories
мэдээ нийгэм

Ажил, хичээл эхлэх цаг өөрчлөгдөхгүй

Төрийн байгууллага, их, дээд сургуулийн ажил, хичээл эхлэх цагийг өөрчлөхөөр нийслэлийн удирдлагууд ярилцаж төсөл гаргаад байсан билээ. Үйл ажиллагаа эхлэх цагийн хуваарийг давхцуулахгүйгээр цагийн шилжилтийг хийхэд замын түгжрэл багасна гэж үзэж тодорхой саналыг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргасан юм. “Сургууль, цэцэрлэг, төрийн албаны ажлын эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулах албан ёсны захирамж гараагүй тул ирэх даваа гаригаас одоо мөрдөгдөж байгаа цагийн хуваарь хэвээр үргэлжлэхээр болжээ.

Categories
гадаад мэдээ

Йинглак Чинаватын хэргийг Дээд шүүхэд шилжүүлэв

Тайландын Үндэсний ассамблей баасан гаригт хуралдаж, Ерөнхий сайд асан Йинглак Чинаватад итгэл үзүүлэх эсэх талаар хэлэлцсэн байна. ТэдЙ.Чинаватыг таван жилийн хугацаанд улс төрд орохыг хориглосон шийдвэр гаргажээ. Парламентын 220 гишүүний 190нь түүнд итгэл үзүүлэхийг нь дэмжжээ. МөнТайландын Прокурорын газраас мэдэгдсэнээр тус улсын Авлигын эсрэг Үндэсний хороо Й.Чинаватын хэргийг Дээд шүүхэд шийдвэрлүүлэхээр хүлээлгэн өгсөн гэв. Хэрэв экс Ерөнхий сайдын буруутай нь тогтоогдвол 10 жил хорих ял авах юм байна.Тайландын прокурорын газраас Й.Чинаватыг2011-2014 оны хооронд будааны тариалангийн салбарт төрөөс хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд улсад 16.9 тэрбум ам.долларын хохирол учруулсан” хэмээн мэдээлэв. Мөн хатагтайг төрийн эргэлт хийхийг санаархсан гэж буруутгаж байна.

Өнгөрсөн оны эхээр Тайландын нийслэл Бангкокт Ерөнхий сайдаа огцрохыг шаардан сөрөг хүчин жагсаал зохион байгуулах болсон. Зургаан сар үргэлжилсэн жагсаалын үеэр долоон хүн амиа алдсан юм. Тус улсын шүүхээс эдгээр хүмүүсийнамиа алдсан хариуцлагыг Й.Чинават үүрэх ёстой гэж үзэж байгаа аж. Сануулахад,өнгөрсөн онытавдугаар сард төрийн эргэлт болж, Й.Чинават тэргүүтэй Тайландын Засгийн газрыг огцруулсан юм. Үүний адил Йинглакийн ууган ах Тайландын экс Ерөнхий сайд Таксин Чинаватыг мөн 2006онд төрийн эргэлтээр огцруулж байсан удаатай. Тэрээр өдгөө хилийн чанадад дүрвэн амьдарч буй. Тайландын шүүх түүнд эчнээгээр хоёр жил хорих ял оноогоод байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Аж үйлдвэрийн яам батлан хамгаалах салбартай хамтран ажиллана

Батлан хамгаалах салбарын бараа, бүтээгдэхүүний худалдан авалтыг дотоо­дын үйлдвэрүүдийн бүтээгдэ­хүүнээр хангах чиглэлээрхамтран ажиллах зорилго бүхий санамж бичигт өчиг­дөр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Батлан хамгаа­лахын сайд Ц.Цолмон нар гарын үсэг зурлаа. Энэ хү­­рээнд Монгол Улсын Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалт, худалдан авалтыг нэмэгдүү­лэхэд талууд бүх талаар хамтран ажиллах, худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээний нийлүүлэлтийг тэргүүн ээлжинд дотоо­дын үйлдвэрүүдийн бүтээг­дэхүүнээр хангахад хамтран ажиллах юм байна.

Мөн батлан хамгаалахын зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх төрийн өмчит үйлдвэрийн газруудын техник, технологийн шинэчлэл, үйл ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлуудыг хамтарч гүйцэтгэхээр тохиролцлоо.

Энэ үеэр салбарын сайдууд болон дотоодын үйлдвэрлэгчдийн төлөөлөл үг хэлж, санал бодлоо хуваалцжээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нд өвлийн наадамтай

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Улаанбаатарын өвлийн наадам 2015 оны 02 дугаар сарын 01–ний өдөр Туул гол дээр болно. Наадмын үеэр уран гулгалтын болон тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны мэргэжлийн тамирчид, жуулчдын тэмцээн, нохойтой чарга, өвлийн дугуйн аялал, тэмцээн болно. Мөн нийслэлийн иргэд, жуулчдад зориулж урлагийн тоглолт, өвлийн хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом наадгай, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, халуун хоол ундааны үйлчилгээ явагдана.
Улаанбаатарын өвлийн наадамд оролцох гадаадын жуулчдад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 4, 5 одтой зочид буудлуудад 50 хүртэл хувийн хямдралтай үнээр үйлчлүүлэх боломжийг нийслэлийн Аялал жуулчлалын газраас олгож байна.

Categories
мэдээ спорт

Маргааш харцага цолтнуудыг хүндэтгэнэ

Монгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан маргааш 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Улс, аймгийн өндөр цолтой бөхчүүд хүчээ үздэг уг барилдаан ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж байгаа юм. Монгол Улсад нийт 38 харцага цолтон байдаг аж. Өнгөрсөн жилийн хүндэтгэлийн барилдаанд Улсын гарьд Д.Рагчаа түрүүлж, улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Гайхалтай үзэгдэл: Монголд гурван нар мандав

Энэ оны нэгдүгээр сарын 22-нд манай улсад маш ховор, ер бусын үзэгдэл болжээ. Манай улсын Дархан-Уул аймагт “Нарны титэм” хамгийн тод харагдсан байна. Энэхүү сонирхолтой байгалийн үзэгдэл нь цаг уурын хэт хүйтрэлээс шалтгаадаг ажээ. Ателон буюу “Нарны титэм” хэмээх эл үзэгдэл нь хүйтэн агаарт байгаа усны молекулууд хөлдөж талсжаад, түүнд нарны гэрэл ойхдоо солонгорон ийнхүү гайхамшигтай харагдуулдаг байна.

Улаанбаатар хот Толгойт хавьд энэ үзэгдэл тод харагдсан бололтой. Манай монголчууд нар чихлэх/чихтэй мэт болох/, нарны титэм гэх зэргээр нэрлэдэг байна.

Эл үзэгдэл 1996 оны намар Нийслэлд тохиожээ. Тэнгэрт долоон нар мандсан талаар тухайн үеийн “Ардын эрх” сонины “Хоёр нарны хооронд” буланд гарч байсан гэдэг. Одон орон судлаач “Байгалийн өвөрмөц үзэгдэл биш. Жирийн зүйл, зуны солонготой ойролцоо юм” хэмээн тайлбарласан байдаг аж.

Энэхүү үзэгдэлийг Өвөрмонголын өөртөө засах орны Чифэн хотын оршин суугчид хоёр цагийн туршид илүү тод харжээ. Мөн Хятадын хэд хэдэн хотын оршин суугчид энэхүү байгалийн ер бус үзэгдэлийн гэрч болсон байна. Гэрчүүдийн ярьснаар, гурван нарнаас хурц нарны туяа цацарч байжээ.

Д.ЭРДЭНЭТУЯА

Эх сурвалж: medee.mn

Categories
гадаад мэдээ

Америкт шувууны томуу илэрчээ

АНУ-ын Вашингтон хотын хойд хэсэгт шувууны томуугийн “H5N1” вирус илэрсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр “H5N1” вирус үхсэн нугаснаас илэрсэн байна. 10 гаруй шувууны фермийн үйл ажиллагааг зогсоож, шинжилгээ хийж байгаа аж. Вашингтоны удирдлагууд ирэх сарыг хүртэл шувууны мах борлуулахыг хориглож, иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цахим газар өмчлөл энэ сарын 26-ны өдөр эхэлнэ

Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан дараагийн ээлжийн байршлуудад цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагааг эхлүүлэхээр боллоо. Энэ удаад шинээр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булагийн 2-р хэсэг, Баганхангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэг зэрэг 5 байршилд нийт 12 388 иргэнд, мөн өмнөх 5 байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багануур дүүргийн Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн Бор үзүүр гэсэн 3 байршилд нийт 1431 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр үйл ажиллагааг зохион байгуулна. Цахим системээр иргэдээс газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа 2015 оны 01-р сарын 26-ны өдрөөс эхлэн хуанлын 15 хоногийн турш үргэлжилнэ гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ