Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгө маргаашнаас бууна

Нийгмийн халамжийн сангаас 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 20 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгодог. Энэ оны хувьд хүүхдийн нэгдүгээр сарын мөнгө буугаагүй байгаа билээ.

Тиймээс зарим эцэг эхчүүд хүүхдийн мөнгө хасна гэж яриад байсан. Хасчихсан юм болов уу гэсэн эргэлзээнд ороод байгаа юм. Үнэндээ энэ мөнгө цаашид хэвээр олгогдохоор болсон. Харин 2015 оны төсвийн тодотгол эцэслэн батлагдахгүй сунжирсан явдал ийм асуудал үүсэхэд хүрсэн юм.

Албаны зарим эх сурвалжийн мэдээллээр маргаашнаас хүүхдийн мөнгө данс руу шилжигдэх мэдээлэл байна.

Categories
гадаад мэдээ

Аделийн нэрээр жиргэгчийг баривчилжээ

Дуучин Аделийн нэрийг ашиглан твиттерт жиргэдэг байсан “X” гэгчийг өнгөрсөн долоо хоногт Лондонгийн цагдаа нар саатуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “X” дуучны нэрийг ашиглан твиттер нээж “”Charlie Hebdo” сонин тэнэгээсээ болж хамаг сэтгүүлчээ алдсан. Тэд исламын шашинтнуудыг хэтэрхий дорд үзлээ”, “Их Британийн хэвлэлүүд хааны гэр бүлээс өөр зүйл бичдэггүй юм уу”, “Би бол шилдэг нь”, “Миний хоолой давтагдашгүй”, “Миний нөхөр авто ослоор амиа алдчихлаа” гэх мэт жиргээг нийтэлж, дуучны нэр хүндэд санаатайгаар халджээ.

Дээрх жиргээнүүдээс болж твиттер хэрэглэгчид цагдаад хандаж Аделийн хаягийг хаахыг шаардсан удаатай. Тэгвэл дуучин бүсгүй хэзээ ч твиттер ашиглаж үзээгүй гэж фэнүүддээ мэдэгдэж, өөрийнх нь нэрийг ашигласан гэмт этгээдийг барихыг хүссэн байна. Тэрбээр “Sun” сонинд “Би олон нийтийн сүлжээг хэтэрхий завтай хүмүүс ашигладаг гэж боддог. Би зав муутай учир твиттер ашигладаггүй. Дахин миний нэрийг ашиглахгүй байхыг хүсье” гэж ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

“Part-time” яармагаар 441 залууг ажлын байранд зуучилжээ

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хөдөлмөр зуучлалын ухаалаг систем www.myjob.mn сайтыг одоогоос жилийн өмнө ажиллуулж эхэлсэн юм. Тэгвэл уг сайтын 1 жилийн ой, оюутан, залуучуудын өвлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан цагийн болон түр ажлын байранд зуучлах, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, ажил олгогч байгууллагуудад түргэн шуурхай үйлчлэх, чадварлаг ажиллах хүч нийлүүлэх зорилгоор Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж “PART-TIME” хөдөлмөрийн яармагийг өнгөрсөн баасан гарагт амжилттай зохион байгууллаа.

Уг хөдөлмөрийн яармагт “Вэст Вистэрн Премир Туушин” зочид буудал, Тэсо корпораци, Номин холдинг, Скай медиа, Хоме плаза, Нанс кашмер, Сод Монгол групп, Глобал бридж зэрэг үндэсний томоохон ажил олгогч 16 байгууллагууд оролцсон юм. Энэ оны хамгийн анхны “Part Time” хөдөлмөрийн яармагт нийт 1000 гаруй оюутан, залуус хүрэлцэн ирж 589 ажил хайгч бүртгүүлснээс байнгын ажилд 153, цагийн ажилд 288 ажил хайгчийг шууд зуучилсан байна. Ажил олгогчдийн зүгээс жолооч, зөөгч, хамгаалагч, сурталчилгааны ажилтан, тогооч гэх мэт ажлын байрыг санал болгож байсан бол оюутан залуусын хувьд ажил хичээлийн хажуугаар хийж болох бүхий л ажлын байранд бүртгүүлсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Оргилуун дарс” балет тайзнаа амилна

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон энэ смардатын өдрүүдэд вальс хөгжмийн хаан гэгддэг Австрийн алдарт хөгжмийн зохиолч И.Штраусын 15 хөгжмийн бүтээлүүдийг нэгтгэсэн “Оргилуун дарс” нэртэй шинэ балетыг дэглэн тоглуулж байгаа билээ. “Оргилуун дарс” балет нь нэгэн үзэсгэлэнт бүсгүйн сэтгэлд ургасан төсөөлөл, түүний баяр баяслаар дамжуулан залуу хүний дотоод ертөнц, амьдралын сайхан талыг орчин үеийн сонгодог бүжиг болон вальс бүжгийн гайхамшигт хослолоор харуулахыг зорьж буйгаараа онцлог юм.

И.Штраус нь 6 настайдаа анхны вальсын хөгжмөө бичсэн бөгөөд 74 насныхаа 55 жилийг уран бүтээлд зориулсан хөдөлмөрч, хөгжөөнтэй нэгэн байжээ. И.Штраус бүжгийн нийт 500 орчим хөгжим бичсэний тэн хагас нь вальсын аялгуу байдаг. Түүний “Цэнхэр дунай”, Венийн шугуйн үлгэр”, “Жүжигчний амьдрал”, “Хаврын дуун” зэрэг олон бүтээл нь дэлхий дахинаа алдаршиж, бүх улс үндэстний сонгодог хөгжмийн урын санд орсон байдаг.

“Оргилуун дарс” балетын цомнол, найруулга, дэглэлтийг ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва хийсэн бөгөөд симфони найрал хөгжмийг ерөнхий удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдан тоглуулж байгаа юм. Гол дүрүүдэд балетын гоцлооч Соёлын тэргүүний ажилтан Б.Саруул, А.Эрдэнэболд А.Билгүдэ, О.Анужин зэрэг залуу бүжигчид тогложээ. Тус тоглолтонд бүжигчид тайзан дээр хормын дотор хувцсаа солихын зэрэгцээ өвөрмөц үзүүлбэр, илбэ зэрэг сонирхолтой зүйлүүдийг бэлтгэсэн гэсэн шүү.

ДБЭТ-ын хамт олон уг тоглолтын үеэр сонгодог урлагийн үзэгчиддээ зориулан шинэлэг сонирхолтой хөтөлбөрүүдийг бэлтгэж байгаагаа дуулгахад таатай байна. Үзэгч та энэ үдэш манай театрт ирж ажлынхаа алжаалыг тайлах боломжийг бид олгож байна. Та бүхэн тоглолт эхлэхээс 1 цагийн өмнө УДБЭТ-т ирж, сонгодог орчинг мэдэрч, тэдний бэлтгэсэн шинэ, содон хөтөлбөрүүдийг сонирхоорой. Хэрэв та УДБЭТ-ын “Оргилуун дарс” балетыг үзэхээр шийдсэн бол хар, цагаан өнгийн хувцсаар гоёхыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Цахим газар өмчлөлийн хоёрдугаар ээлж даваа гарагт эхэлнэ

Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан дараагийн ээлжийн байршлуудад цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагааг эхлүүлэхээр болсон байна. Энэ удаад шинээр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булагийн 2-р хэсэг, Баганхангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэг зэрэг 5 байршилд нийт 12 388 иргэнд, мөн өмнөх 5 байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багануур дүүргийн Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн Бор үзүүр гэсэн 3 байршилд нийт 1431 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр үйл ажиллагааг зохион байгуулах аж. Цахим системээр иргэдээс газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 15 хоногийн турш үргэлжлэх юм байна.

61413
61414

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт цас орно

Өнөөдөр Улаанбаатарт бага зэргийн цас орох юм байна. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метрт хүрнэ. 13-15 градус хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар хүйтэрч 12-17 градус хүйтэн байна. Говийн аймгуудын нутгаар өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Арцбогдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байх юм байна.

Энэ сарын 28, 29-ний өдрөөс хойш ихэнх нутгаар цас орох төлөвтэй байгаа. Ирэх сарын 3,4,5-ны үеэр салхи ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Categories
гадаад мэдээ

Оросыг дэмжигчид Мариуполь руу довтолжээ

Украины зүүн хязгаарын Оросыг дэмжигч зэвсэгт босогчид Донецк мужийн зүүн өмнөд хэсгийн Мариуполь хотод довтолжээ. Энэ үеэр Мариуполь хотноо 30 хүн амь үрэгдэж, 83 хүн гэмтэж шархатсан байна. Зэвсэгт босогчид алсын тусгалын пуужин зэргийг ашиглан довтолжээ. Оросыг дэмжигчдийн довтолгооны улмаас Украины ерөнхийлөгч Пётр Порошенко өнөөдөр /I.25/ Киевт үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг зарлан хуралдуулав.

Азов тэнгисийн эрэгт орших 500 мянган хүн амтай Мариуполь нь аж үйлдвэржсэн хот юм. Мариуполь хотоор дамжин ОХУ-ын хилээс Крымын хойгт хүрэх боломжтой байдаг байна. Оросыг дэмжигчид өнгөрсөн есдүгээр сард Киевийн Засгийн газартай энхийн хэлэлцээр хийхээс өмнө тус хотыг эзлэхээр дайралт хийж байсан аж. Крымын хойг өнгөрсөн гуравдугаар сард Украинаас салж, ОХУ-д нэгдсэн юм.

Үүний зэрэгцээ Оросыг дэмжигч салан тусгаарлагчид цаашид Донецк мужийн зүүн хойд хэсэгт орших Дебальцево жижиг хотыг бүслэлтэнд авахаар төлөвлөж буйг босогчдын тэргүүн Александр Захарченко мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн жагсана

“Ноён уулаа аваръя” уриатай тайван жагсаал маргааш 12.00 цагаас Чингэс хааны талбайд болох ажээ. Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уул нь Хүннүгийн үеийн хаадын шарил ба үнэт өв хөрөнгө ихээр хадгалагддаг түүхэн газар боловч уулын хөндийд алт олборлох лиценз олгогдоод байгаа гэж нутгийн иргэд болон “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн үзэж байгаа юм. Тэд өөрсдийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлэхээр ийнхүү төв талбайд цуглахаар шийдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул”-д сэрэмжлүүлэх самбар байрлуулжээ

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Нарантуул худалдааны төвтэй хамтран хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаа хот хөдөөгийн иргэдийн төвлөрөл ихтэй, худалдааны төвийн иргэд орж гардаг хаалган дээр халаасны хулгайгаас урьдчилан сэргийлэх самбаруудыг байрлуулсан байна.

Гадаадын улс орнуудын жишгээр томоохон худалдаа үйлчилгээний газруудад сэрэмжлүүлэг байрлуулснаар тодорхой түвшинд буурсан судалгаа байдаг юм байна. Энэ жишигт нийцүүлэх зорилгоор эдгээр самбаруудыг байрлуулжээ.

Улирал бүхэн хүний хөл тасардагүй Нарантуул худалдааны төвөөр сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд та бүхэн хулгайн гэмт хэрэгт эд зүйлсээ алдахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж, ийнхүү худалдааны төвийн удирдлагууд, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран энэ арга хэмжээг зохион байгуулжээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох спорт туслах-ангилал

Их аварга Хакүхо 33 дахь түрүүгээ хүртлээ

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдрийн барилдаанд ёкозүна Какурюу М.Анандыг давснаар Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 33 дахь удаагаа түрүүллээ. Ийнхүү тэрээр сүмо бөхийн түүхэнд дэх бүх цаг үеийн хамгийн олон түрүү хүртсэн бөхөөр тодорч, өнөөдрөөс эхлэн хэний ч очиж үзээгүй шинэ замаар алхаж байна. Хакүхо аварга сүмо бөхийн хамгийн олон түрүүлсэн бөхөөр тодорч буй энэ башёд мөн нэг ч уналгүй, бүх өрсөлдөгчдөө ялж түрүүлсэн юм..

Хакухо М.Даваажаргал Эзэн хааны цомыг 33 дахиа хүртсэний дараа ордонд шууд ярилцлага өгөхдөө,“Тайхо аваргын 32 түрүүг давж ачийг нь хариулж чадсандаа баяртай байна. 13 дахь өдөр түрүүлчихсэн учраас үзэгчдээсээ уучлалт гуйя. 15 өдөр нэг ч өдөр амралгүй зүтгэсэн. Бурхан намайг хүлээн зөвшөөрсөн учраас ийм амжилтад хүрлээ гэж бодож байна. Одоо өөр зорилго байхгүй, зодог тайлдаг ч юмуу гэж бодсон. Одоо сайхан амраад дараагийн зорилгоо олно оо. Хүчирхэг эрийн ард ухаантай эмэгтэй байдаг юм шүү гэж хэлмээр байна. Намайг дэмжиж байсан ухаантай эхнэртээ баярлалаа. Тайхогийн амжилтыг тооны хувьд давсан ч сэтгэлзүйн хувьд болоогүй байж магадгүй гэж бодож байна” гэлээ.