Categories
мэдээ цаг-үе

Г.Сарантуяа: Бид өөрсдөө хичээвэл улаан хоолойн хавдраас сэргийлэх боломжтой

Цээж нь хорсдог, гашуун зүйлээр гулгидаг, энэ зовиураасаа болоод шөнө сэрж нойр алддаг хүмүүс олон бий. Ийм зовиур нь ходоод-улаан хоолойн сөргөө өвчний шинж аж. Энэ өвчний талаар “Интермэд” эмнэлгийн Дотрын тасгийн их эмч, анагаах ухааны магистр Г.Сарантуяатай ярилцлаа.

-Газтай ундаа, шарсан хоолгурилан боов, талх идэхээр цээжхалуун оргиж, хорслоо гэдэг хүннэлээдбий. Ийм зовиур юунаас үүдэлтэй юм бэ?

-Улаан хоолой, ходоодыг заагласан хумигч булчин гэж бий. Ходоод нь хөндийтэй, хүчил ялгаруулжидсэн хоолыг боловсруулдаг, байнга агшиж байдаг эрхтэн. Хоол ходоодонд ороход улаан хоолойн доод хэсгийн хумигч булчин агшиж, хаагдаж байдаг. Ходоодонд хоол боловсруулсаны дараа нарийн гэдэс рүү гаргахад ходоодны гарах хэсгийн хумигч булчин онгойгоод зогсохгүй ходоод агшдаг. Энэ үйл явц бол хэвийн байгаагийн шинж. Харин ходоод, улаан хоолойн дунд байдаг хумигч булчин гүйцэд хаагдаагүйгээс ходоодонд байгаа хүчиллэг агуулагдахуун улаан хоолой руугаасөргөж буцаж ороод улаан хоолойн доод хэсгийн салстыг гэмтээдэг. Энэ нь цээж хорсох, өвчүүний ард өвдөх, гашуунаар гулгих, горойх байдлаар илэрч байгаа юм. Зарим тохиолдолд хоолой сөөх, ханиалгах шинжээр илэрдэг. Үүнийг ходоод-улаан хоолойн сөргөө өвчин гэж нэрлэдэг.

-Цөс хөдөлчихлөө, гашуунаар огиод байна гэж ярьдаг. Энэ нь сөргөө өвчний шинж мөн үү?

-Цөсний сөргөө гэж бий. Зарим хүнд нарийн гэдсэнд ялгарсан цөсходоод руу орох тохиолдол байдаг ба заримдаа нэвт дээшээ улаан хоолой руугаа давхар сөргөдөг. Ийм хүмүүсцөсөөр гулигах, бөөлжих тохиолдол байдаг.

-Энэөвчний шалтгаан юу байна вэ. Юунаас болж ийм өвчтэй болдог юм бол?

-Маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Таргалалт, илүүдэл жин хамгийн их нөлөө үзүүлдэг. Архи, тамхины хэрэглээ, өрцний эвэрхий, ходоодны архаг үрэвсэл, хеликобактерийн халдвар, цөсний чулуу зэрэг нь энэ өвчнийшууд хүчин зүйл болдог. Манай оронд сүүлийн 10-20 жилийн хугацаанд таргалалттай, архи тамхины хэрэглээ ихтэй болсонтой холбоотой цээж хорсох зовиур хэлж ирдэг хүний тоо маш их болсон. Гэхдээ мэргэжлийн эмчид хандах нь бага байна. Зовиур илрээд нэлээн олон жил болсон эсвэл нэг удаа богино хугацааны эмчилгээ хийчихээд дахиад цээж нь хорсохоор эмнэлэгт хандахгүй дураараа эм авч хэрэглэсэн, хүнсний сод хэрэглэдэг хүн олон байдаг.

-Шинжилгээ өгч байж онош тодрох уу. Хор нөлөө ихтэй юү?

-Мэдээж ярилцаж, үзлэг хийж байжөвчний онош тавьдаг. Сөргөөнөөс болж улаан хоолойн доод хэсэгт байнга хүчиллэг зүйл орж цочроосноос болж улаан хоолойн доод хэсэг үрэвсэж, шархалдаг. Тиймээс улаан хоолойн доод хэсгийн үрэвсэлтэй сөргөө өвчин, үрэвсэлгүй сөргөө өвчин гэж ангилна. Үүнийг мэдэхийн тулд дурангийн шинжилгээ хийдэг. Сөргөө өвчин үүссэнээс хойш олон жил эмчилгээ хийлгүй явбал улаан хоолойн доод хэсгийн эсүүднь хувирч эхэлдэг. Эхний үед хөнгөн зэргийн хувирал, цаашлаад хүндэрсээр эцэстээ хавдар болох эрсдэл бий. Өөрөөр хэлбэл, сөргөө өвчин нь дангаараа улаан хоолойн хорт хавдрын бие даасан хүчин зүйл болдог.Цээж хорсох зовиур их, бага хэмжээгээр илэрсэн л бол эмчид заавал үзүүлэх шаардлагатай. Улаан хоолойнүрэвсэл байна уу, эсийн хувирал мэдрэгдэж байна уу гэдгээс эмчилгээ нь хамаардаг.Нэгэнт эсийн хувирал гарч ирсэн бол дурангийн шинжилгээгээртогтмол хянажбайж хавдар үүсэхээс өмнө дурангийн аргаар эмчлэх боломж бүрдэх юм. Иймээс лзовиур илрээд эмчид, эмнэлэгт хандахгүй байгаа хүмүүст хандаж “Хэрвээ таны цээж хорсдог, гашуун хүчиллэг зүйлээр гулгидаг үүнээсээ болж шөнө сэрдэг эсвэл долоо хоногийн 2-3 өдөрт нь дээрх зовиур илэрдэг бол заавал мэргэжлийн эмчид хандаж зөвөлгөө аваарай” гэж хэлмээр байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шүү дээ. Бид нар өөрсдөө өвчнөө бага дээр нь оношлуулж эмчилгээгээхийлгэж чадвал улаан хоолойн хавдраас өөрсдийгөө хамгаалж чадахаар байна.

-Хүчиллэг хоол идэхгүй, биеийн жингээбарихзэргээр дэглэм бариад байвал зүгээр болох уу?

-Хааяа л цээж нь хорсдог хүмүүс бий. Жишээ нь зөвхөн шар айраг уухаар цээж хорсдог бол түүнийгээ хорьчихвол зовиур нь багасчихдаг.Харин байнга шахам цээж нь хорсдог хүмүүс аль болох удаан хугацаанд эмийн эмчилгээ хийж,шалтгааныг тодруулах шаардлагатай.

-Нярай хүүхэд гулгиад байдаг. Энэ сөргөөний шинж мөн үү. Ямар насныхан ихэвчилэн энэ өвчнөөр өвчилж байна вэ?

-Нярай хүүхэд хэхрэх, гулгих нь сөргөөний шинж. Гэхдээ физилогийн хувьд дасан зохицоод аяндаа сөргөхөө больдог. Бидний ажигласнаар 30-аас дээш насны, илүүдэл жинтэй,эрэгтэй хүмүүст сөргөөний шинж илүү ажиглагддаг.

-Ямар эмчилгээ хийдэг вэ. Хүмүүс цээж хорслоо гээд алмагель, сод уугаад яваад байдаг. Энэ эмчилгээ мөн үү?

-Ер нь сөргөө өвчний үед уудаг эмийг хоёр хуваадаг.Ходоодны хүчлийгсаармагжуулах үйлчилгээтэй алмагель зэрэг эм нь тухайн хугацаанд л цээж хорсох зовиурыгнамдаадаг.Удаан хугацаанд цээж хорсохооссэргийлж чадахгүй.Түр хугацаагаар хүчил сааруулж зовиур намдаадаг чцаагуураа нөлөөллийг багасгадаггүй. Харин хүчил бууруулах эм гэж бий. Манайд ихэвчилэн хэрэглэдэг ранитидин, фамотидин, омепразол, пантопразол, эзомепразол зэрэг эм нь хүчиллэг сөргөөнөөс сэргийлэх үйлчилгээтэй. Алмагель ууж байгаа юм шиг тэр дор ньхурдан үйлчлэхгүй ч хүчлийг удаан хугацаагаар багасгаж цээж хорсохоос сэргийлнэ. Ингэснээрээходоод, улаан хоолойн үрэвслийг эдгээх,салстыг хамгаалснаар хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг гэж үзэж болно.

-Эдгээр эмийг хэр хугацаанд уух шаардлагатай вэ. Эмчийн заавраар ууна биз?

-Хэр хугацаанд хэрэглээд зогсоохыг өвчний байдлыг тогтоож, шаардлагатай шинжилгээг өгсөний дараа шийддэг. Олон улсын зөвлөмжөөр дээрх эмүүдийг 6-8 долоо хоног буюу 1.5-2 сар тасралтгүй уугаад зогсоож үздэг. Эм хэрэглэж байх хугацаандхүчиллэг сөргөө багасдаг. Хэрвээ 6-8 долоо хоног эмээ уучихаад байхад сөргөх нь намдахгүй байвал цаана нь өөр шалтгаан байна уу гэж хайх болно. Ихэнх хүмүүс эмчийн зааварласнаар хоёр сар эмээ уугаад зогсоочихдог. Гэтэл эм уусан хүмүүсийн 80 хувьд нь дахиад л цээж хорсох шинжилэрдэг. Эмээ зогсоосны дараа дахин сөргөх шинж илэрвэл маш удаан хугацаанд эмээ үргэлжлүүлжуух шаардалагатай. Мөн уусан эмэнд үр дүн өгөхгүй бол тухайн бүлгийн өөр эмээр сольж, тунг нь өөрчилжхэрэглэдэг. Жишээ нь бид омепразолыг маш удаан хугацаагаар олон жил эмчилгээндээ хэрэглэж ирлээ. Омепразолдоо намдахгүй бол дараагийн эгнээний эмийг сонгож хэрэглэх гэх мэт.Сүүлийн үед олон улсад хэрэглэж байгаа хүчил бууруулдаг пантопразол ланзопразол эзомепразол эмүүдийг манай оронд хэрэглэж болохоор болсон. Хамгийн сүүлийн үеийн эмүүдээсГерман улсын Панто-Денк эм байна. Хүчил бууруулах үйлдэл нь удаан үргэлжилдэг учраас өвчний явц хөнгөн байхад юмуу, урьдчилан сэргийлэх эмчилгээ, удаан хугацааны барих эмчилгээ хийхээр бол хэрэглэнэ. Мөн өвчин намдаах эм их хэрэглэдэг хүмүүст ходоодны салст эмийн шалтгаантай шархлахаас сэргийлж өдөрт нэг ширхэг уухадхангалттай байдаг. Удаан хугацаагаар хүчил бууруулах эм уух хүмүүст их тохиромжтой. Мөн ходоодны шархтай, хеликобактеритай хүмүүст энэ эмийг эмчийн заавраар хэрэглэдэг. Ходоодны хүчил бууруулдаг эмүүд нь эмчийн жоргүй болон жороор хэрэглэхээр зааварласан байдаг. Өвчний явц нь дунд, хүнд зэргийн,үрэвсэл ихтэй бол дурангийн шинжилгээ хийж, эсийн хувирал үүссэн эсэхийгзаавал шалгана.

-Хеликобактерийн халдвартай хүн олон бий. Хүчил бууруулах эм ууж байхдаа хеликобактер эмчлэх эмчилгээ хийлгэж болох уу?

-Хеликобактерийн халдвартай үед бас цээж хорсох зовиур гардаг. Энэ үед бактери устгах эмчилгээг хүчил бууруулах эмтэй хамтхавсарсан эмчилгээ хийж хеликобактерыг устгана.Энэ үед хүчил бууруулах эм хэрэглэсэнээр ходоодны шүүрлийг багасгаж, хеликобактерийн антибиотикт мэдрэг чанарыг ихэсгэдэг. Нэгэнт хеликобактеритай бол эмчлэхгүйгээр сөргөхийг эдгээнэ гэж байхгүй шүү дээ. Хеликобактерийн шалтгаантай ходоод гэдэсний шархлаа их байдаг. Хавсарсан эмчилгээнийхээ дараа тодорхой хугацаагаар бас хүчил бууруулах эмээ уудаг. Энэ халдварын үед бактери устгах эмчилгээнд хэрэглэж байгаа антибиотикийн сонголт их чухал байдаг. Учир нь хеликобактери нь антибиотикт их амархан дасал болж эмчилгээ үр дүн муутай болох нь цөөнгүй. Иймээс эмчийн зааврыг ягштал баримталж эмчилгээгээ хийхээс гадна гэр бүлийн бүх гишүүдэд эмчилгээ хийх хэрэгтэй болдог.

-Сөргөө өвчин хүндэрвэл аюултай юу?

-Эсийн хувирал үүссэн нь өөрөө хүндрэл. Улаан хоолой доод хэсгийн салстад эсийн хувирал үүсэн тохиолдолдсөргөөний эмчилгээг хийхийн зэрэгцээ тодорхой давтамжтай хянуулах дурандуулан эсийн хувирлын зэргийг үнэлж байх хэрэгтэй. Цаашлаад “сэрүүлэг шинж” гэж бий. “Сэрүүлэг шинж” нь бөөлжих, ходоод гэдэснээс цус алдах, шалтгаангүйгээр турах, цус багадах, аюулхайд бүхэл зүйл тэмтрэгдэх зэрэг шинж илэрвэл хавдар байх вий гэдэг үүднээс цаг алдалгүй дараагийн шатны шинжилгээнд хамрагдах ёстой.

-Дурангийн шинжилгээгээр үрэвсэл илрэхгүй байвал эдгэсэн гэж үзэж болох уу?

-Цээжнь хорсдогхүн дурандуулахад улаан хоолойн доод хэсэгт үрэвсэл, шархлаа илрэхгүй байх тохиолдол бий. Улаан хоолойд өөрчлөлт илрэхгүй байна гэдэг нь эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн үг биш. Хоолны дэглэм барьж, амьдралын хэв маягаа зохицуулахын зэрэгцээ ходоодны хүчил бууруулах эмээ дор хаяж 4-8 долоо хоног уух шаардлагатай. Ер нь маш удаан хугацаанд эм ууж байж зовиургүй болох, цаашлаад хавдраас сэргийлэх боломж бүрддэг гэдгийг дахин хэлье. Үүнээс гадна унтахаасаа гурван цагийн өмнө хоолоо идэх, өндөр дэртэй унтах, жингээ барих зэргээр амьдралын хэв маягаа өөрчлөхийг зөвлөдөг.Хэрэв дэглэмээ өөрчилж чадахгүй бол насан туршдаа хүчил бууруулах Панто-Денк эмээ уухшаардлагатай болно доо.

Л.САРАН

Categories
мэдээ нийгэм

Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Нарийнсухайтын ордоос БНХАУ-д нийлүүлэх нүүрсний тээвэрлэлтийн чиглэлээр тушаал гаргав

Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү байгаль орчин үзүүлэх сөрөг нөлөөг багасгах, орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, тээврийн авто осол, зөрчлийг бууруулах чиглэлээр тушаал гарган хэрэгжүүлж эхлээд байна. Авто тээврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасанд үндэслэсэн уг тушаалд “Нарийнсухайтын орд газраас БНХАУ-д нийлүүлэх нүүрсний тээвэрлэлийг концессийн гэрээгээр баригдсан Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 43.2 км хүнд даацын хатуу хучилттай замаар тээвэрлэж байхаар заажээ.

Мөн улс хоорондын нүүрс тээвэрлэлтийн чиглэлийг тогтоосонтой холбогдуулан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийнсухайтын уурхайгаас Улсын хил хүртэлнүүрс тээвэрлэлт гүйцэтгэж байсан шороон замын чиглэлийг тогтоосон Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.

Дээрх чиглэлийг хүчингүйболгосонтой холбогдуулан хуучин ашиглаж байсан шороон замынбайгаль орчныг нөхөн сэргээх ажлыг уурхай эзэмшигч, тээвэрлэгч нараар гүйцэтгүүлэх, тогтоосон чиглэлээр нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн техникийн ашиглалтад холбогдох дүрэм журам, норм нормативыг хангуулж, хяналт зохион байгуулалтаар хангаж ажиллахыг ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгажээ.

Түүнчлэн Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 43.2 км хүнд даацын хатуу хучилттай авто замын засвар арчлалтыг концессын гэрээний дагуу концесс эзэмшигч “Ар Ди Си Си” ХХК-д хариуцуулан гүйцэтгүүлж хяналт тавьж ажиллахаар болжээ.

Дашрамд дурдахад энэхүү шийдвэр гарсантай холбогдуулан авто зам ашигласны төлбөрийн хэмжээг “Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто зам Барих-Ашиглах-Шилжүүлэх концессын гэрээний 1.12-т заасны дагуу мөрдүүлэхээр болсон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс эмэгтэйчүүдийн эрхийн талаар лалын шашинтай орнуудаас харгис болжээ

Хүний эрх, эрх чөлөөг чандлан сахидаг ардчилсан Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрхийн асуудал ноцтойгоор зөрчигдөх болсон. Эхнэрээ, найз бүсгүйгээ хардалт сэрдэлтээс, гэр бүлийн ялих шалихгүй маргаанаас үүдээд хэрхэн яаж тамласан, зэрлэгээр хороосон хүний санаа сэтгэлд буумгүй харгис балмад үйлдлүүдийг бид бараг л өдөр бүр сонсч цочирдох боллоо. Монголын төр “Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлж, одоогоос арван жилийн өмнө Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг баталсан ч эдгээр хөтөлбөр, хуулиуд нь цаасан дээр тунхаг төдий байгаа нь харамсалтай.

Дээрээс нь өнөөгийн Монголын нийгмийн сэтгэл зүй охид бүсгүйчүүдээ үзэж чадахаа больжээ. Өнгөтэй өөдтэй харагдсан бүхнээ “янхан”, “гичий”-гээр нь дуудаж элдвээр гүтгэн доромжлох болсон. Сошиал ертөнцийн гэх тодотголтой нүүрээ нуусан нөхөд дандаа л хэн хүнд өширхсөн, үнэн голоосоо үзэн ядаж хорссон, атаа хорслын үүр уурхайнууд байх юм. Охид бүсгүйчүүдээ ийн үзэж чадахаа байсан нийгмийн сэтгэл зүй болоод цахим ертөнцийн нөхдийн атаа хорсол, үзэн ядалтаар бялхсан хар хорын дүр төрх саяхны нэгэн жишээн дээр маш тод харагдлаа. Юмны учир ойлгодог, аливаад дагаж далдганаад сэтгэлийн хөөрлөөр сэвээд байдаггүй, буурьтай суурьтай хүмүүст бүр ч илүү ойлгогдох шиг боллоо.

Тэр нь юу вэ гэвэл, Монголд авто засварын үйлчилгээ явуулдаг вьетнам эрчүүдтэй баяраа хуваалцаж буй монгол охидын зурагтай холбоотой шуугиан. Манайд хараар ажилладаг вьетнам нөхдийн нэгнийх нь утас хулгайлагдаж, тухайн утсан дээр байсан зургуудыг хулгайч этгээд интернэтэд цацсан байна. Эд хогшлыг нь хулгай дээрмийн аргаар аваад зогсохгүй хүний нэр төр, хоорондын харилцаа, албан ажилд эрээ цээргүй бүдүүлгээр халдаж, хувийн нууцыг нь олон нийтэд дэлгэсэн. Гэтэл сошиал ертөнцийнхөн энэхүү хууль бус үйлдлийг дэвэргэж, тэнд зураг нь тавигдсан охидыг хүн ёсны үүднээс байж боломгүйгээр доромжилж, хэдэн өдрийн турш элдэв муу муухайгаар хараан зүхэж дээрэлхэв. Элэг нэгтнүүддээ элдвээр хэлүүлж цөхөрсөн охидын зарим нь амиа хорлох гэж оролдсон гэж дуулдаж байна.

Цахим ертөнцөд зураг хөрөг нь тавигдаж, элдвээр хараан зүхүүлсэн хүн төмөр зүрхтэй л биш юм бол цаашдаа санаа амар амьдарна гэж үү. Тэгэхдээ бүр шилжилтийн эмзэг насандаа яваа охид бүсгүйчүүд шүү дээ. Хүний эрхийг, эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэсэн тамын энэ Монголоос оргон зайлахыг бодно, аргаа бараад зарим нэг нь үхэхийг бодож байгаа нь дамжиггүй. Монголчууд бид нэгнээ ийм л байдалтай болгож байна. Тэдгээр охид ингэхэд хүмүүст тэгтлээ үзэн ядуулах, жигшин зэвүүцүүлэх ямар зүйл хийсэн юм бэ. Орчин цагийнхүн төрөлхтний сэтгэхүйгээр аваад үзэхэд гадны хүмүүст сэтгэл татагдажболохгүй юу. Тэгээд хамтдаа баяраа тэмдэглэж, наргиж цэнгэж сууж болохгүй юм гэж үү. Гадныхантай нийлээд дээрэм тонуул хийж, хоёр улсын хооронд хар тамхи зөөсөн бол өөр хэрэг гэхсэн.

Манайхан “Үзээрийн янхнууд” гээд дайраад байгаа. Ер нь тэгээд мөнгө өгөлцөж авалцсаныг, үнэхээр биеэ үнэлснийг баталсан зүйл байна уу, ингэхэд. Насанд хүрээгүй охидын зургийг олон нийтэд дэлгэж элдвээр доромжилж байхад эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах холбоо нийгэмлэг яагаад хариу өгсөнгүй вэ. Зүй нь бол Монголын эмэгтэйчүүдийн холбоо болоод бусад байгууллагууд мэдэгдэл гаргаж, эрх нь ноцтойгоор зөрчигдөж буйг өмгөөлж хаацайлах байлаа. Хөөрч дэвэрсэн хүмүүсийн доромж гүтгэлгийг хууль зүйгээр зохицуулах байлаа. Гэвч харамсалтай нь тэдний өмнөөс хэн ч дуугарсангүй. Энэ байдлаас харахад бид ямар муухай эвдэрч дээр нь хэтэрхий гэмээр бүдүүлэг харанхуй болж байгаа нь харагдаж байна.

Монгол Улсад охид хүүхнүүдээ цахим ертөнцөөр ингэж доромжилж байхад хэн ч хариу өгч өмгөөлсөнгүй.Эмэгтэй хүнийг ингэж доромжилж хүн ёсноос гадуур үзэх үзэгдэл лалын ертөнцөд л гарч байгаахарагддаг. Тэнд л охид бүсгүйчүүлээ дорд үзэж нүүр лүү нь хүчил цацаж, чулуугаар цохиж алдаг гэж дуулддаг байсан. Нэгэнт үхүүлж байгаа учир үгээр цохих чулуугаар цохихын ялгаа бий юу.

Та бүхэн саяхан Нобелийн энх тайвны шагнал авсанМалала охин гэж мэднэ.

Пакистаны Сватын хөндийг талибчууд хүчээр эзлэн түрэмгийлж хяналтаа тогтооход арав гаруйхан настай охин тэднээс үл эмээж үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. Бүрэн зэвлэглэсэн талибчуудын өмнөөс сөрөн зогсож тэрээр охидод боловсрол олгохын төлөө тэмцсэн. Тэр жаалхан биед байхааргүй эр зоригоор эрслэн босож амиараа тэмцсэн. Пакистанд охид бүсгүйчүүд эрх нь ноцтойгоор зөрчигдөж байна, тэд дэлхийн хүн төрөлхтөнтэй ижил боловсрол мэдлэг эзэмшиж чадахгүй байна хэмээн уриалсныхаа төлөө Малала яг манай “сошиал”-чид шиг талибан харчуулдбуудуулсан. Арайтай л амь насаа алдалгүй гарч Англи улсад эмчлүүлэн эдгэрсэн билээ. Эм юм байж сурах гэлээ гэж дээрэлхэж байгаа нь тэр. Манай “сошиалчид” бол гадаадын юмнуудтай суух гэлээ, манийг тоосонгүй гэжвьетнам засварчны найз охидыгдээрэлхэж амиа хорлотол “RT” хийж байгаа нь тэр.

Лалын шашинтай эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдэд боловсрол олгохыг, лал ертөнцөд эрх нь зөрчигдөж байгаа эмэгтэйчүүдийг дэлхийн анхааралд оруулж өгсөнтүүнд 17-хон насанд нь Нобелийн Энх тайвны шагналыг хүртээсэн юм. Тэрээр хүн төрөлхтөнд хүний эрхийн төлөө тэмцэгчдийн нэг гэдгээрээ үеийн үед дурсагдах гавьяатай.Африкийн бүдүүлэг омгийн эр авсан эхнэр нь онгон биш байлаахэмээн эхнэрийнхээ хөхийг тас огтолсон хэрэг гарсан. Африкт охид хүүхнүүддээ тэгж ханддаг зэрлэг бүдүүлэг хүмүүс гэж ойлгогдож байгаа. Монголчууд үүнээс ч илүү бүдүүлэг болчихсон юм биш үү.

Тэгээд ч эмэгтэйчүүдийн жендерийн асуудлаар Африкийн улсууд Монголоос илүү байгаа гэдгийг мэргэжлийн судлаачид хэлж байна. Үндсэндээ Африкийн орнуудад эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд доод тал нь 30 ба түүнээс дээш хувийг эзэлдэг аж. Монголд болохоор эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд дээд талдаа 20 хувьд байгаа. Энэхүү судалгаа олон улсад манай орныг эмэгтэйчүүдийн эрхээр ямар хэмжээнд байгааг харуулах нь ойлгомжтой.

Вьетнам залуучуудтай зугаацлаа гэж сошиал ертөнцийнхөн охид руу дайрсан явдал нь нөгөө “онгон биш байлаа” гэж хөхийг нь огтлохтой бараг адил шахуу бүдүүлэг зүйл юм. Эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих тэднийг хүнээс дорд үзэх үзэл цахим ертөнцөд дэлгэрснээс хойш буюу манайд “жиргээчид” бий болсноос хойш бүүр нийгмийн гэмээр шинж чанартай болсон.

Өмнө нь тэдюу юуг шуугиулж балаг тарьж байлаа. Ганц нэг бэлээхэн жишээ дурдъя. Өнгөрөгч жил цагаан сарын тавагбуруу өрсөн гэж төрийн ёслолын албанаас хүмүүс халуулсан. Тэд сурснаараа зураг хөргийг нь цахимд тавьж бөөн дуулиан шуугиан үүсгэж боорлосон. Үүний хариуд Ерөнхийлөгчийн ахмадуудтай золгох ёслолын тавгийн идээг арван үеэр буюу тэгш тоогоор өрсөн хэргээр Төрийн ёслолын албаны дарга нь Төрийн тусгай хамгаалалтын газрын үйлчилгээний гурван ажилтан эмэгтэйгшууд халсан байдаг.

Мөн тухайн үеийн Боловсрол шинжлэх ухааны яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр гэж бүсгүйг дахиж хүний нүүр харахад бэрх болтол нь цахимаар доромжилсон. Ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын хичээлийн сургалтын хөтөлбөрийг танилцуулж, яамныхаа ажлыг хийсний төлөө тэрээр шашин шүтэх эрхээрээ хүртэл доромжлуулж, гүтгүүлж ажил албаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, сэтгэл санааны гүн “шок”-нд орсон.

Хүмүүс одоо хэр нь санаж л байгаа байх. Насанбаяр даргын эвгүй зурагтай эвлүүлэг сошиал ертөнцөөр нэг тарсан. Ингэж хамгийн эмзэг нандин байх учиртай бүсгүй хүний нэр төр, гоо сайханд нүүрээ нуусан хорсогчид зэрлэг бүдүүлгээр халдах болсон нь аймшигтай. Сарангэрэл гэх бүсгүйг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбож шуугисан. Мөн л тухайн бүсгүй цаашид санаа сэтгэл тэнэгэр эрх чөлөөт орондоо ажиллаж амьдрахын аргагүй болгож байлаа. “Ногоон уутны хэрэг”, “Бразил явсан нийслэлийн иргэдийн төлөөлөгчид” гэх мэтээр ингэж бөөнөөрөө боорлон гутаан доромжилсон хэргүүд өчнөөн бий.

Үгээ хэлэх, үзэл бодлоо өөрийн цахим хуудсанд чөлөөтэй илэрхийлэх нь тухайн хүний хувийн хэрэг гэж бодъё. Гэвч инээдтэй, бас аюултай нь сошиал ертөнцөд шуугиан болсон бүхнийг төр засгийн өндөр дээд удирдаххүрээнийхэн тусгаж аваад хууль шүүхээрээ чангалаад, цагдаж шалгаад хэрэг үүсгээд эхэлдэг нь сонин бөгөөд ноцтой. Тэгэхээр хэсэг бүлэг хүмүүс хоорондоо үгсэж тохиролцоод хөрөнгө мөнгө олох, ашиг хонжоо хайх болон улс төрийн зорилгоор хэн нэгний нэр төрийг сошиал ертөнцөд аймшиггүйгээр гүтгэн гутаах, бүр цаашлаад ажил амьдралаас нь салгах кампанит ажиллагаа явуулахад үгүй гэх баталгаа өнөөдөр алга. Бид ийм л улс оронд аж төрж байна.Сүүл үеийн цахим ертөнцийн шуугианыг анзаарах нь ээ, ийм зүйл эрхгүй бодогдох боллоо.Нэг зүйл зориуд тэмдэглэхэд “сошиал”-чид хүрч ирээд зодолдоод байж чадахгүй болохоор эмэгтэй хүнийг юу ч гэж хэлж болно гэж боддог бололтой байдаг.

Тэгвэл хүйсийн тэгш эрхийн байдлаар эмэгтэйчүүдийн нэр төрийг хуулиар хамгаалдгийг, тэр нь хамгийн эмзэг нандин зүйл байдгийг мэддэггүй.

НҮБ-ын эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн нэгдүгээр хэсгийн нэгдүгээр зүйлд “Энэхүү Конвенцийн зорилгоор “эмэгтэйчүүдийг алагчлах” гэсэн нэр томьёо нь гэрлэлтийн байдлаас үл хамаарч эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, иргэний болон аливаа бусад салбарт эмэгтэйчүүдийн хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх, эдлүүлэх, хэрэгжүүлэхэд саад хийх, эсхүл үгүйсгэх үр дагавар, эсхүл зорилго бүхий хүйсээр ялгаварлах, үгүйсгэн гадуурхах буюу хязгаарлахыг хэлнэ” гэж заагаад хоёрдугаар хэсэгтээ “эмэгтэйчүүдийг алагчлах аливаа үзлийг хориглосон зохих хууль тогтоомжийг болон бусад арга хэмжээ, шаардлагатай тохиолдолд шийтгэх арга хэмжээг батлах, аливаа хүн, байгууллага буюу аж ахуйн нэгжийн зүгээс эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгахад чиглэсэн зохистой бүх арга хэмжээг авах, эмэгтэйчүүдийг алагчилсан эрүүгийн бүх заалтыг хүчингүй болгох”-ыг зүйлчилсэн байдаг. Мөн манай Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан байдаг.

Н.ГАНТУЛГА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Уурлаагүй байхад бүтээгүй ажил уурлахад юу гэж бүтэхэв дээ

Ажил хөөцөлдөж явтал бүтэхгүй хандлагатай болоод ирэхээр уур хүрчихдэг. Бусадтай ярилцаж байхдаа ч хүсээгүй хариулт сонсоход бухимдаж, түүнийгээ илэрхийлчихдэг тал бий. Хамгийн ойрын жишээ гэвэл, баримт, бичиг цуглуулж явахад нэг мэргэжилтний үүд татаад нөгөө рүү хөөгдөнө. Гурав, дөрөв дэхийг нь хүлээж, хаалга үүдийг нь сахисаар уур хүрч, өнөөх хүмүүст уураа гаргачихдаг. Уурлаж, хэрүүл шуугиан тарьснаасаа нөгөө нөхрийн дургүйг хүргэж дахиад эхнээс нь хөөцөлдөхөөс аргагүйд хүрдэг. Уурласнаас болж байдал улам бүр дордож, эцэст нь өөрөө л зовж хоцордог. Өнөөх уураа гаргасан хүнтэйгээ дахин уулзах нүүргүй болж төгссөн нь ч бий. Энэ талаар Чой.Лувсанжав багш “Уурлаагүй байхад бүтээгүй ажил уурлахад юу гэж бүтэхэв дээ” гэж онож хэлжээ. Уур бухимдал нь хүний оюун санааны гол хэсэг болох сэтгэлийг хямраадаг. Уурласан хүн аливаа зүйлийг болохгүй, бүтэхгүй талаас нь л хардаг. Ууртай хүнд хэзээ ч гарц харагдахгүй, хайх ч үгүй. Тэгэхээр уурлаад эхлэхээр бүтэхгүй тийшээ хандаж байгаа ажлыг улам бүр бүтэхгүй болгоно гэсэн үг. Нэгэнт л бүтэхгүй, болохгүй байгаа зүйлд уурлаж өөрийгөө зовоож, бусдад таагүй сэтгэгдэл үлдээхийн оронд эерэг тал руу залж, эсвэл огт тоолгүй орхичихож болно. Учир нь сэтгэлийн амар амгалан байдал нэг удаагийн бүтээгүй ажлаас хувь илүү үнэтэй шүү дээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 21 сургууль барина

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн талаар хэлэлцэн ерөнхий боловсролын сургуулийн барилга барих ажлыг санхүүжүүлэхээр 2014 оны 10 дугаар сард шийдвэрлэсэн.

БСШУЯ тусламжийн хөрөнгөөр барих сургуулийн барилгын судалгааг хийж, Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эхний ээлжинд 2015 онд нийслэл, хөдөө орон нутагт нийт 21 сургууль барихаар санал боловсруулжээ.

Нийслэлд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн ачааллыг жигдэлж, хоёр ээлж рүү шилжүүлэх, мэргэжлийн хяналтын газраас тухайн сургуулийн барилгыг ашиглах боломжгүй, барилгыг буулгаж шинээр барих дүгнэлт гарсан, барилга барих зөвшөөрөл олгогдсон, техникийн нөхцөл хийгдсэн зэрэг зарчмаар сонголт хийжээ.

Эдгээр сургуулийн барилгын ажлыг нэг загварын зургаар ТЭЗҮ-ийг боловсруулж барих юм.

2014-2015 оны хичээлийн жилийн байдлаар улсын хэмжээнд 22 сургууль 3 ээлжээр хичээллэж байгаагаас 21 нь Улаанбаатар хотод байна.

Улаанбаатар хотын сургуулиудад жилд дунджаар 4000 орчим хүүхэд хөдөө орон нутгаас шилжиж ирдэг. Барилгын насжилт өндөрсч, ашиглалтын шаардлага хангахгүй болсноос 17640 суудал бүхий 26 сургуулийн барилгыг нураан шинээр барих шаардлагатай байна.

Элчин сайд нарыг томилуулахаар санал хүргүүлнэ

Монгол Улсаас гадаад улс, Нэгдсэн үндэстний байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг томилуулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцлээ.

Бүгд найрамдах ардчилсан Лаос улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лодойдамбын Галбадрах, Сингапур улсад Төмөрийн Лхагвадорж, Куба улсад Цэдэндамбын Батбаяр, Энэтхэг улсад Гончигийн Ганболд, Египэт улсад Чулууны Баярмөнх, Австрали улсад Батлайн Чулуунхүү, Польш улсад Нэмэхийн Батаа, Тайландын Вант улсад Төмөрхүлэгийн Төгсбилгүүн, НҮБ-ын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболд нарыг тус тус томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгойн ордод хөрөнгө оруулагч сонгох

ажлын явцын талаар танилцуулга хийлээ

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарсан.

Энэ консорциум Тавантолгойн нүүрсний уурхайд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийж, нөөцийг нэмэгдүүлэх, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн хийгдсэн ажлыг хүлээж авч төлбөр барагдуулах, 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрд шилжүүлэх, 30 сая тн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих, эргэн төлөгдөх нөхцөлтэй 150 сая ам.долларын урьдчилгаа өгөхөд бэлэн зэрэг санал тавьжээ.

Хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр үргэлжиж байна. Хэлэлцээрт талууд “Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтжээ. Дэлхийн том төслүүдэд ийм стратеги барьж ажилладаг бөгөөд үүнд хэлэлцээр итгэлцэлд суурилах, санаа зовж буй байгаа бүх асуудлаа ярилцах, эдгээр асуудалд хамтарсан шийдвэр олохын төлөө бүтээлч санаачилгатай ажиллах зэрэг зарчим багтдаг байна. Хэлэлцээрийн явцын талаар Засгийн газрын хуралдаанд тогтмол танилцуулж байхыг Монгол Улсын сайд М.Энхсайханд үүрэг болголоо.

Тэрээр косжих нүүрсний зах зээлийн өрсөлдөөний талаар танилцууллаа. Тухайлбал, Хятад улс нүүрсний төмөр зам гэж тусад нь хөгжүүлж байна. Энэ асуудлыг Шэнхуа тэргүүтэй төрийн өмчит томоохон компаниудтай хамтран хөгжүүлж байгаа.

Манай улс дэлхийд коксжсон нүүрсээрээ өрсөлдөхийн тулд

Том үйлдвэрлэл-Тавантолгойн нүүрсний орд газар, төмөр замын төслийг цогцоор нь хөгжүүлэх

Том тээвэрлэлт-Урт хугацаанд Монголын нүүрс дэлхийн зах зээлд өөрийн гэсэн орон зайг тодорхойлох боломжтой болно.

Том борлуулалт- Хятадын төмөр замын сүлжээнд бүрэн нэвтэрч гангийн үйлдвэрүүд төвлөрсөн бүс нутгуудад нүүрсээ нийлүүлэх төмөр замаар далайн боомт хүрч, гурав дахь зах зээлд гарах шаардлагатай гэлээ.

Ерөнхий сайдын зөвлөхийн орон тоог буурууллаа

Төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албан хаагч, төсвөөс цалинждаг зөвлөхийн орон тоог цөөлөх, зардал хэмнэх чиглэлийн хүрээнд Ерөнхий сайдын зөвлөхийн орон тоог 4 болголоо. Ингэснээр жилд 140 сая төгрөгийн хэмнэлт гарах тооцоо байна.

Товч мэдээ

– Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн болон Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж болон нийгмийн баталгааны тухай, төрийн албаны байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгалаа.

– Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа геологийн судалгааны ажлын үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Уул уурхайн сайд Р.Жигжид танилцууллаа. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж дууссан 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн талбайг Улсын нөөцөөс чөлөөлөх, судалгааны үр дүнд тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох, геологийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд Үндэсний геологийн албыг байгуулах тухай асуудлыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Уул уурхайн сайдад даалгалаа.

– Засгийн газраас санаачлан боловсруулж УИХ-д өнгөрсөн оны 5 дугаар сард өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эргүүлэн татахаар тогтлоо.

– Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

– Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолын хавсралт “Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалт”д “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн төв байр, радио, телевизийн эфирийн студи, Хонхор дахь дамжуулах байгууламжийн радио, телевизийн төв” гэж нэмлээ.

– Төрийн өмчийн хорооны даргаас Д.Цогтбаатарыг чөлөөлж, Ц.Нанзаддоржийг томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Увс, Баянхонгорын ҮЗХ-ны гишүүд тодров

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны нөхөн сонгууль болж байгаа тухай мэдээллийг бид өнмө хүргэсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Увс, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Сүхбаатар, Өвөрхангай, Баян-Өлгий аймгийн Ардчилсан нам нөхөн сонгуулиа хийж, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээ тодруулжээ.

Мөн Булган аймгийн Ардчилсан намын хороо Дотоод сонгуулийн хороонд хандаж ҮЗХ-ны нөхөн сонгуулиа түр хойшлуулах хүсэлт ирүүлсэн бол Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хорооныхон дотоод зөрчлөөсөө үүдэн сонгууль явуулаагүй байгаа аж.

Өвөрхангай аймагт болсон ҮЗХ-ны нөхөн сонгуультай холбоотой асуудлаар Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар гомдол гаргана гэж буй. Түүнийг нөхөн сонгуульд өрсөлдөх боломжийг Өвөрхангай аймгийн Ардчилсан намын хороо олгоогүй тул Дотоод сонгуулийн хороондоо хандах болж байгаа.

Нөхөн сонгууль болсон аймгуудын мэдээг дараах хүснэгтээс тодруулж харна уу.

Аймаг/ дүүрэг

Суудлын тоо

Нэр дэвшигчдийн тоо

Сонгогдсон гишүүд

Огноо

1

Увс

4

9

Д.Дорлигжав

О.Цогтгэрэл

Д.Цэндсүрэн

С.Пүрэвсүрэн

2015-01-25

2

Төв

4

13

Б.Баярсайхан

Д.Баярбат

Ч.Дашдэмбэрэл

Х.Өлзий-Орших

2015-01-22

3

Сэлэнгэ

3

9

У.Ганзориг

Д.Нямдаваа

М.Үүрийнтуяа

2015-01-25

4

Баянхонгор

1

2

М.Чулуунбаатар

2015-01-21

5

Сүхбаатар

1

1

Ж.Батсуурь

2015-01-19

6

Өвөрхангай

2

7

С.Дэмчиг

Д.Лхагвабуд

2015-01-23

7

Баян-Өлгий

3

15

Х.Дармен

Х.Батырбек

Н.Жавзанпагма

2015-01-23

8

Баянгол дүүрэг

2

2

Б.Лхагвасүрэн

Т.Сэр-Од

2015-01-24

Хөвсгөл, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Дундговь, Өмнөговь, Ховд, Дорнод аймагт ҮЗХ-ны нөхөн сонгуулийн талаарх мэдээллийг ЭНЭ линкээс тодруулж уншиж болно.

Categories
мэдээ нийгэм

Дунд сургуулийг зун хичээллүүлэх санаачлага гаргав

“Ардчилал, Шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос дунд сургуулиудыг зун хичээллүүлж, өвлийн улиралд урт хугацаагаар амраадаг болох санаачлага гаргаж буй талаараа мэдээлэл хийлээ. Ингэхдээ төгсөх анги буюу 11, 12 дугаар ангиудыг өвөл, бусад ангийг зун хичээллүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Эмэгтэйчүүдийн холбооныхны үзэж буйгаар хүүхдийн ханиад томууны өвчлөл багасч, эмнэлгийн ачаалал, зам тээврийн осол буурах,гэмт хэргийн хохирогч болох эрсдэл багасах, сургуулиуд олон ээлжээр хичээллэхээ болих, замын түгжрэл буурах зэрэг эерэг нөлөөтэй гэлээ. Энэхүү санаачлагыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, БСШУЯ анхааралдаа авч тооцоо судалгаа хийн, ард түмний санал асуулга явуулах замаар бодлогын шийдвэр болгон гаргах боломжтой аж. Тэдний гаргаж буй санаачлага болгон хамгийн зөв байх албагүй, бас заавал ажил хэрэг болох албагүй гэж хэвлэлийн хуралд оролцогчид хэлж байв.

Categories
мэдээ улс-төр

Байгаль хамгаалагчийн 4 байрыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж хөрөнгө бүртгэн авах тухай, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэм батлах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” төслийн хүрээнд Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Багануур дүүргийн 3 дугаар хороонд баригдсан нийт 3 тэрбум 466 сая 791 мянган төгрөгийн үнэ бүхий 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, Багануур дүүргийн 125 дугаар сургуульд эзэмшүүлэх эрх олголоо.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Саалийн ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Баянголын ам, Улиастайн зүүн салааны ам, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Санзайн амуудад баригдсан нийт 107 сая 740 мянган төгрөгийн өртөг бүхий байгаль хамгаалагчийн 4 байрыг нийслэлийн өмчид бүртгэн авч, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт эзэмшүүллээ. Шинээр баригдсан байгаль хамгаалагчийн 4 байр нь батлагдсан нэг зургаар баригдсан бөгөөд нийт 36 мкв талбайтай нэг давхар барилга юм.

Мөн хуралдаанаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Зураг төслийн хүрээлэн, Гэрлэх ёслолын ордон, “Асгат” ОНӨААТҮГ, “Багачууд хүнс” ОНӨААТҮГ, “Өсвөр үс хүнс” ОНӨААТҮГ, “Хүнс хангамж”ОНӨААТҮГ, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨААТҮГ-уудын дүрэм баталлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар прокурорын байгууллагад 3274 гомдол иржээ

Он гарсаар нийслэлийн хэмжээнд иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан гэмт хэргийн шинжтэй 3274 гомдол мэдээлэлд прокурорын байгууллагаас хяналт тавьж ажиллажээ. Үүний 821 буюу 25 хувийг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл эзэлж байгаа аж. Удахгүй уламжлалт баяр “Цагаан сар” болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвийн хөдөлгөөн ихэсдэг ба дээрх байдлыг далимдуулан хулгайн гэмт хэрэг нэмэгддэг. Тиймээс иргэд зах болон худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ сонор сэрэмжтэй байж хулгайн гэмт хэргээс сэрэмжлэхийг Нийслэлийн прокурорын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриатай үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ

Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа 2015 оны 1 дүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 4 өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна. Энэ жилийн үзэсгэлэн худалдааг үндэсний үйлдвэрээ сурталчлах, дэмжих, импортын бүтээгдэхүүний хэрэглээг багасгах зорилгоор “Үндэсний Үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриатай зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнд нийт 130 гаруй Аж ахуй нэгж, үйлдвэр эрхлэгчид оролцоно. Монголын уламжлалт цагаан сарын баяраар дотоодын үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр баярын ширээгээ засч, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хайртай дотны хүндээ гарын бэлэг барьж үндэсний хувцасаар гангарахыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.