Categories
мэдээ нийгэм

74 настай гавьяат тамирчин Т.Гүррагчаа Эверэстийн оргилд авирна

74 настай гавьяат тамирчин Т.Гүррагчаа Эверэстийн оргилд авирах талаараа өнөөдөр MN news төвд мэдээлэл хийнэ.

Уулын спортын ОУХМ, Олон Улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа энэ 4-5 дугаар сард Эверэстийн ноён оргил Жомолунгмад авиралт хийхээр бэлгэлдээ гараад байгаа билээ.

Цаст Гималайн ноён оргилыг тойроод 8000 метрээс дээш өндөртэй 14 салбар оргил байдаг бөгөөд гавьяат тамирчин Т.Гүррагчаа Мерапека, Лобуче хоёр оргил дээр 2001 онд, Казакстан, Киргызстаны хил дээр оршдог далайн түвшнээс дээш 7010 метрийн өндөртэй Хан тэнгэр оргилд 1990 онд авирч байсан туршлагатай тамирчин юм.

Эверэстийн ноён оргил Жомолунгма далайн төвшнээс дээш 8850 метр өндөр бөгөөд 74 настай уулчин авирч гарсан түүх үгүй аж. Харин гавьяат тамирчин маань энэхүү оргилд гарна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа бөгөөд бэлтгэлээ ч чамгүй сайн базааж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван хүн амиа алджээ

2015 оны 01-р сарын 26- 27-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1064 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 42 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан 3 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 13, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, танхайрах гэмт хэрэг 6, зам тээврийн хэрэг 12, осол 18 гарч 13 хүн гэмтсэн байна.

Categories
мэдээ нийгэм

6000 тарваганы арьс хил давуулахаар завдав

Дорнод аймгийн Эрээнцавын автозамын боомтоор 500 боодол буюу 6000 ширхэг тарваганы арьс нэвтрүүлэхээр завдсан хэргийг хилчид илрүүлжээ. Тус аймгийн Чулуунхороот сумын гуравдугаар багийн иргэн Ч эдгээр арьсыг ОХУ руу авч гарахаар оролдсон аж. Түүний байгаль орчинд учруулсан хорилыг нөхөн тооцуулж, хууль бусаар ан хийсэн, ангийн арьс үс олж авч хадгалсан асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хайгуулын лицензийн өргөдлийн дугаарыг авахаар 373 аж ахуйн нэгж бүртгүүлжээ

Ашигт малтмалын газарт өчигдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгож эхэлсэн. Дугаар олгож эхлэхэд уг цахим хуудас руу олон хүн хандсан учир түр хугацаанд ажиллахгүй байсан байна. Үүнээсболжэхний 30 дугаар олгогдсон байсан гэж аж ахуйн нэгжийн төлөөллүүд шүүмжлэлтэй хандаж байв. Харин Ашигт малтмалын газраас эхний 30 дугаарыг аж ахуйн нэгжүүдэд амжилттай олгосон болохыг хэлж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд өнөөдөр цахим дугаарт заасан цагт өргөдлөө Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргах юм. Цахим системд 373 аж ахуйн нэгж нэвтрэн компанийн бүртгэлээ хийлгэн дугаар авах ажиллагаанд оролцжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ

-Хотын татварыг эсэргүүцэж байна-

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тавантолгой ордын хэлэлцээрийн явцын талаар Монгол Улсын сайд М.Энхсайханы мэдээллийг сонсож, шинээр томилогдох Элчин сайдууд, Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл, нийслэл хот албан татвартай болох эсэх асуудлыг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байна. МАН засгийн эрх барьж байхдаа Тавантолгой ордыг төрийн мэдэлд авах, эдийн засгийн эргэлтэд оруулах, ард иргэддээ 1072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Харин энэ шийдвэрийг ажил хэрэг болгон амьдруулах, ард иргэдийн хүлээлтэд хариу өгөхөд анхаарч ажиллахыг бүлгийн гишүүд М.Энхсайхан сайдад зөвлөсөн байна.

Хоёр намын хамтран засаг байгуулсан гэрээнд заасны дагуу ард иргэддээ үр өгөөжтэй, ил тод, парламентын хяналтын дор, УИХ-ын одоо үйлчилж буй хүчин төгөлдөр шийдвэрүүдийн хүрээнд Тавантолгойн хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж, УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Энэхүү хэлэлцээрийг хийхдээ эхний ээлжинд 1072 хувьцааг амилуулах, иргэд үр ашгаа хүртэх боломж бололцоог бүрдүүлэх шаардлагыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тавих ёстой гэж үзэв. Мөн энэ чиглэлээр Ерөнхий сайдад албан бичиг илгээхээр болсон байна.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-ын 39, 57 дугаар тогтоолд Тавантолгой ордыг ард иргэддээ ил тод, үр ашигтай байдлаар шийдэх зарчмыг тусгасан. Энэ дагуу хэлэлцээрүүд хийгдэж байсан ч харамсалтай нь зогссон. Хамтарсан Засгийн газрын үед Хүний хөгжил сангаас ард иргэддээ эх орны хишиг, эрдэнийн хувь буюу 1.5 сая төгрөгийг бэлнээр болон хувьцаа хэлбэрээр олгоё гэж шийдсэн. Энэ хүрээнд иргэн бүрт Тавантолгой ордын 1072 хувьцааг эзэмшүүлэхээр болсон. Хүний хөгжил сангийн дэвтэрт энэ хувьцаа бичигдсэн боловч өнөөг хүртэл үхмэл хөрөнгө байдалтай байна. Иймд МАН-ын бүлэг эхний ээлжинд ард иргэддээ үр өгөөжтэй байх талаас нь асуудлыг ярья, хоёрдугаарт, үндэсний компаниудаа дэмжье, монголын төрд ямар өгөөжтэй байх вэ гэдэг талаас анхааръя гэдэгт санал нэгдсэн” гэв.

Харин МАН-ын бүлгийн хувьд эдийн засгийн хямралтай үед хотын татварыг бий болгох ёсгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Мөн шинээр томилогдох гэж байгаа найман Элчин сайдад нэр дэвшигчдийн талаар Гадаад харилцааны сайдтай санал солилцож тодорхой мэдээлэл авахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Нарны замыг XIX хороололтой холбоно

Нийслэлийн зам засвар, шинэчлэлийн ажлын чиглэлээр энэ онд Нарны замыг XIX хороололтой холбоно. Өлзийт хороолол-Ш”увуун фабрик чиглэлийн 9,06 км авто зам, Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам “Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх, Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км шинэ зам, замын байгууламжийн 58 у/м гүүр болон төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон 22м туннелийн хамт, 120 мянгат, 19-р хорооллын доторхи талбайн борооны ус зайлуулах ажил, Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо (I хэсэг) Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо (II хэсэг) хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам, Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, МТ-ын шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтэд (Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 13, 16-р хороо) 30,737,6 сая төгрөгийн санхүүжилтийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

107 сая 740 мянган төгрөгийн өртөг бүхий өмчийг бүртгэв

Багануур дүүргийн 3 дугаар хороонд 3 тэрбум 466 сая 791 мянган төгрөгөөр барьсан 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, нийтийн эзэмшлийн хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, Багануур дүүргийн 125 дугаар сургуульд эзэмшүүлэх эрх олголоо.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Саалийн ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Баянголын ам, Улиастайн зүүн салааны ам, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Санзайн амуудад барьсан нийт 107 сая 740 мянган төгрөгийн өртөг бүхий байгаль хамгаалагчийн 4 байрыг нийслэлийн өмчид бүртгэн авч, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт эзэмшүүллээ. Шинээр барьсан байгаль хамгаалагчийн 4 байр нь баталсан нэг зургаар боссон бөгөөд нийт 36 мкв талбайтай нэг давхар барилга юм.

Categories
мэдээ нийгэм

Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл технологийн паркыг 182 тэрбумаар санхүүжүүлнэ

Өнгөрсөн онд “Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ыг байгуулсан. Төлөвлөгөөний дагуу энэ онд 182 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлнэ хэмээн албаныхан хэллээ.

Тодруулбал 1.6 тэрбум төгрөгөөр паркийн хашаа барих, түр хүчдэл, түр усан хангамж татах ажлыг нийслэлийн хөрөнгөөр гүйцэтгэх бол 103 мВт хүчин чадалтай дулааны станцыг хувийн хэвшлийн хөрөнгөөр буюу 30 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөжээ. Мөн хоногт 20000 м3 ус цэвэршүүлэх цэвэрлэх байгууламжийг Европын сэргээн босголтын банкны 30 сая еврогийн хөрөнгө оруулалтаар, инженерийн шугам сүлжээг байгуулах ажлыг 75 тэрбум төгрөгөөр буюу Чингис бондны үлдэгдлээс санхүүжүүлэхээр болсон байна. Дээрх бүтээн байгуулалтын ажлыг энэ онд хийж дуусгахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Худалдааны төв, захуудад хулгайн хэрэг ихэсчээ

Он гарсаар Нийслэлийн хэмжээнд иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан гэмт хэргийн шинжтэй 3274 гомдол мэдээлэлд прокурорын байгууллагаас хяналт тавьж ажилласан байна. Үүний 821 буюу 25 хувийг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл эзэлж байна.

Удахгүй Монголын уламжлалт баяр “Цагаан сар” болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвийн хөдөлгөөн ихэсдэг ба дээрх байдлыг далимдуулан хулгайн гэмт хэрэгнэмэгддэг.

Тиймээс иргэд зах болон худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ сонор сэрэмжтэй байж эд зүйлээ хулгайд алдахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Налайх, Багануурыг хот болгох талаар хэлэлцэнэ

Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлаар 01 дүгээр сарын 21,22-ны өдөр дүүргийн иргэдийн дунд санал асуулга явуулсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Багануур, Налайх дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн дүүргүүдэд дагуул хот байгуулах асуудлаар иргэдийн дунд явуулсан санал асуулгын үр дүн, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг 01 дүгээр сарын 28-ны өдөр 10:00-12:00 цагт Блю скай зочид буудлын Кристал танхимд болох бөгөөд хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, Багануур, Налайх дүүргийн удирдлагууд оролцоно.

ХӨТӨЛБӨР

09:30 – 10:00 Бүртгэл
10:00 – 10:10 Хэлэлцүүлгийг нээж үг хэлэх
/Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл/

10:10-10:20 Багануур дүүрэгт хот байгуулах тухай санал асуулгын үр дүн
/Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Өнөржаргал/

10:20-10:30 Асуулт, хариулт

10:30-10:40 Налайх дүүрэгт хот байгуулах тухай санал асуулгын үр дүн
/Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ганболд/

10:40-10:50 Асуулт, хариулт

10:50 – 11:10 Багануур, Налайх хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаарх танилцуулга
/Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж/

11:10-11:20 Хот байгуулах талаар цаашид авах арга хэмжээ
/Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун/
11:20 – 11:50 Асуулт, хариулт

11:50 – 12:00 Хэлэлцүүлгийг хааж үг хэлэх