Categories
мэдээ нийгэм

Тавантолгойн хэлэлцээр даваа гаригт эхэлнэ

Өмнөговь аймгийн нутагт орших Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс Монгол Улсын Засгийн газар төсөл хэрэгжүүлж, стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтыг явуулсан. Өнгөрсөн оны сүүлээр явуулсан сонгон шалгаруулалтад дөрвөн компани хүсэлтээ ирүүлснээр Тавантолгойд олборлолт, тээвэрлэлт, боруулалтын үйл ажиллагааг нь хариуцсан стратегийн хөрөнгө оруулагчаар Хятадын төрийн өмчит “Чайна Шэнхуа Энержи”, Японы “Сумитомо” корпораци болон Монголын “Энержи Ресурс” нар тодорсон юм.

Газрын хэвлийн дороо асар их нөөцтэй, сайн чанарын коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх ажил нэгдүгээр сарын 5-наас буюу ирэх даваа гаригаас эхэлнэ.

Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах, хөгжүүлэх хэлэлцээрийг амжилтад хүргэхийн тулд бүх талын хүчин чармайлт гаргах тал дээр хөрөнгө оруулагчид болон Монголын Засгийн газар санал нэгдсэн байна. Ажлын хэсгийн гишүүд “Орд газар Монгол төрийн өмчлөлд байх, Төслийн бүхий л хугацаанд үндэсний компани олонхи байх, бүтээгдэхүүнийг Япон болон бусад зах зээлд борлуулах бололцоотой байх, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах болон Монголын уламжлалт соёл иргэншлийг хүндэтгэн хөгжүүлэхэд туслах, байгаль орчинд халгүй байх” зэрэг хэлэлцээрт баримтлах шалгуур баримтлалаа тохирсон аж.

Харин ирэх даваа гаригаас эхлэх хэлэлцээр хөрөнгө мөнгө болон бусад асуудлаа ярилцах аж. Тавантолгойн ордод эхний ээлжинд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ стратегийн хөрөнгө оруулагчид амалсан байгаа.

Энэхүү төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч буюу Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлэлцээр ил тод явагдана гэдгээ амалсан. Талууд хэлэлцээрт “Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтсон бөгөөд энэ нь хэлэлцээр итгэлцэл дээр суурилах, санаа зовж байгаа бүх асуудлаа ярилцах, аливаа асуудалд хамтарсан бүтээлч шийдэл олохын төлөө ажиллах зэрэг зарчмууд багтаж байгаа юм байна.

Дашрамд сонирхуулахад, х өрөнгө оруулагчдын зах зээлийн үнэ цэнийг нь сонирхуулахад, Чайна Шэнхуа Энержи групп нь 60 тэрбум ам.долларын үнэтэй бол Сумитомо корпорацийн зах зээлийн үнэлгээ нь 13 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Харин “Энержи ресурс” компани 500 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. Бүгд Хөрөнгийн биржид бүртгэлтэй. a

Мөн Чайна Шэнхуа Энержи компани өөрийн төмөр замтай, өөрийн борлуулалт хийх зах зээлтэй. Сумитомо корпораци Ази, номхон далайн бүс нутагт нүүрс болон бусад ашигт малтмал борлуулагч бол Энержи ресурс нь 15 сая тонн нүүр боловсруулах үйлдвэртэй, өөрийн гэсэн цахилгаан станцыг барьсан байна.

Categories
мэдээ нийгэм

МҮОНРТ-ийн захирлыг даваа гаригт томилно

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг ярилцсан гэх мэдээлэл байна. Эх сурвалжаас авсан мэдээгээр түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан бөгөөд МҮОНРТ-ийн 100 ажилтанг цомхотгохоор болжээ. Тус телевизэд 700 гаруй хүн ажилладаг ч уран бүтээл, нэвтрүүлгийн чанар чансаа сул байгааг Үндэсний зөвлөлийнхөн онцолсон байна. Мөн 100 гаруй хүнийг цомхотгох шийдвэр гаргасан нь Үндэсний телевизийн төсөв 50 хувиар буурсантай холбоотой аж. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл ирэх даваа гаригт дахин хуралдаж, шинэ Ерөнхий захирлыг томилохоор болжээ. МҮОНРТ-инй даргад хэд хэдэн хүний нэр дуулдаж байна.

Дашрамд сонирхуулахад, МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар УИХ-ын дарга З.Энхболдтой “дайн” зарлаад байгаа билээ. УИХ-ын дарга чуулганы хуралдаанд МҮОНРТ-ийг аймшгийн архидалтын газар хэмээн хэлж, үүнийгээ залруулахдаа “Би М.Наранбаатар болон түүний тойрон хүрээлэгчдийг хэлсэн” гэсэн нь М.Наранбаатар тэргүүтэй МҮОНРТ-ийнхний дургүйцлийг хүргэж, нэг тэрбум төгрөгийг спикерээс нэхэмжлэхээр болж байгаагаа зарласан юм. Ийнхүү олон жилийн турш МҮОНРТ ноёрхлоо тогтоосон гэх шүүмжлэлд өртөөд байгаа М.Наранбаатар захирал ирэх даваа гаригт суудлаа албан ёсоор хүлээлгэн өгч магадгүй байна.

Categories
мэдээ спорт

​Жеррард “Ливерпүүл”-ээс явах нь

Он гараад “Ливерпүүл”-ийн балиашигуудын сонсож буй хамгийн хар мэдээ нь энэ байх. “Ливерпүүл”-ийн унаган хүү, олон жил манлайлж явсан ахлагч нь “Одоо боллоо. Гэрээгээ сунгахгүй. Гэхдээ төрөлх багийнхаа гол өрсөлдөгчидтэй хэзээ ч гэрээ хийхгүй. Ливерпүүл мөнхөд миний зүрхэнд орших болно” гээд хайртай багаасаа явах болсноо зарлалаа. Өдгөө 36 настай “Мистер Ливерпүүл” энэ багтаагаа Аваргуудын лиг, Английн цом, Лигийн цом, УЕФА-гийн цом гээд бүгдэнд нь түрүүлж үзсэн ч ганц ч удаа Английн аварга болж чадсангүй явж байна. Энэ улирал дуусаад гэрээ нь дуусч чөлөөт агент болох Жеррардын дараачийн баг нь Итали юмуу Америкын баг байх магадлалтай гэжээ.

Б.Хулан

Categories
гадаад мэдээ

“AirAsia”-гийн хохирогчдын цогцос олдсоор байна

Өнөөдрийн байдлаар “AirAsia”-гийн нисэх онгоц унасан далайн бүсийн цаг агаарын байдал тааруу, 3-4 метрийн давалгаатай байгаа аж. Гэвч Индонезийн авран туслах баг “AirAsia”-гийн сүйрсэн нисэх онгоцны эрлийн ажиллагааг үргэлжлүүлж буй юм байна. Энэ сарын 2-ны өдөр буюу өнөөдөр Индонезийн тал “AirAsia”-гийн QZ8501 сүйрсэн нисэх онгоцны 16 хохирогчийн цогцсыг нэмж олоод байгаа аж. Тэдгээрийн наймыг Сурабая-д хүргэж, задлан шинжилгээ хийж эхэлжээ. Энэ талаар Индонезийн Үндэсний цагдаагийн газрын ажилтан Хэ Чянжи Пангкалан Бун хотын нисэх онгоцны буудал дахь аврах бааз дээр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ мэдэгдсэн байна.

malaysiamalaysia

Categories
мэдээ нийгэм

24.7 мянган айлын орон сууц ашиглалтад оржээ

2014 онд 24.7 мянган айлын 1.8 сая ам.метр орон сууц ашиглалтад орсон байна.Улаанбаатар хотод 20 мянга 820 айлын орон сууц ашиглалтад орсон бол хөдөө орон нутагт 3924 айлын орон сууц ашиглалтад оржээ.

Баригдаж байгаа барилгуудын 38 хувь нь буюу 10.1 мянган айлын орон сууц энэ оны IV улиралд ашиглалтад орох төлөвтэй байгаа аж. 12 дугаар сарын 25-ны байдлаар 27.7 мянган иргэн шинээр орон сууцны найман хувийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан байна. Эдгээр иргэдэд нэг их наяд 563.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ.

Categories
мэдээ спорт

УАШ жудогийн тэмцээн нэгдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд болох нь

Улсын аварга шалгаруулах Жудо бөхийн насанд хүрэгчдийн тэмцээний тов тодорсон байна. Нэгдүгээр сарын 9-11-нд “Буянт-Ухаа” спортын ордонд жудогийн тамирчид Монгол Улсын аварга цолны төлөө өрсөлдөх нь.

Жудо бөхийн эрэгтэйчүүдийн улсын аварга 1978 оноос хойш 38 дахь нь болох гэж байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд 1993 оноос хойш 23 дахь улсын аварга юм.

Тухайн жиндээ түрүүлсэн тамирчин энэ онд эх орноо төлөөлөн тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдэд өрсөлдөх эрхийг авах юм.

Categories
мэдээ нийгэм

Ажилласан жилээсээ хамаарч тэтгэмжийг нь дүйцүүлж олгоно

Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ.

Уг журмаар төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан жилийн тоог нь хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын гурван жилийн үндсэн цалингийн дунджаар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын гурван жилийн үндсэн цалингийн дунджийг 36 дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тогтсон байна. Мөн тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн жинхэнэ албанд сүүлийн таваас доошгүй жил ажилласан бол нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүсэх юм. Түүнчлэн тэтгэмж бодох сарын үндсэн цалинг 1.4 дахин өсгөн тооцож байсныг өөрчилж сарын цалингаар тооцож байх, мөн төрийн захиргааны жинхэнэ албанд ажилласан жилд төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байсан хугацааг оруулан тооцож байсныг хасч тооцохоор тогтжээ. Тиймээс төрийн албанд ажиллагсад ажилласан жилтэйгээ дүйцсэн сарын тэтгэмж авах нөхцөл бүрдсэн нь төрийн албан хаагчдад шударга хандах боломж бүрдсэн гэж үзэж байна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж баталсан уг өөрчлөлт төрийн тусгай албан хаагчдад хамаарахгүй юм байна. Харин эмч, багш зэрэг төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарч буй хүмүүст олгодог тэтгэмжийг холбогдох хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулан шинэчлэх бөгөөд ингэхдээ төрийн жинхэнэ алба хаагчдад олгохоор болсонтой адил зарчмаар шийдэх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Цас шуурч, хүйтрэх төлөвтэй байна

Өнөө оройноос нэгдүгээр сарын 3-ны оройн 20 цаг хүртэлх хугацаанд нийт нутгаар цаг агаар ямар байх мэдээг хүргэж байна. Урьдчилсан төлөвөөр баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 бусад нутгаар 17-22 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 16-18 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Харин нэгдүгээр сарын 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна.

Categories
мэдээ спорт

Нийслэлийн аварга шалгаруулах “Цодгор хүү-2015” тэмцээн болно

Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Цодгор хүү-2015” өсвөр үеийнхний аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Тэмцээнийг нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монгол туургатны “Урамтай шатар” холбоо хамтран зохион байгуулах бөгөөд тэмцээнийг хөвгүүд, охидын тав, долоо, ес, 11 хүртэлх насны ангиллаар явуулах аж.

Тэмцээнд оролцогчид швейцарь системээр 7-9 өрөг тоглох бөгөөд тэмцээний ангилал тус бүрийн эхний найман тамирчин “Цодгор хүү-2015” улсын аварга шалгаруулах тэмцээний финалд оролцох эрхтэй болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймаг мал сүргийн тоогоороо тэргүүлжээ

Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулсан. Урьдчилсан дүнгээр 2014 оны жилийн эцсийн байдлаар манай улсын мал сүрэг 51.9 сая толгойд хүрч, 2013 оныхоос 15.1 хувь буюу 6.8 саяар өссөн байна.
Тодруулбал, адуун сүргийн тоо толгой 2.9 сая, үхэр 3.4 сая, тэмээ 349.3 мянга, хонь 23.2 сая, ямаа 22.0 саяд хүрсэн мэдээ байгаа. Тэгвэл энэ онд хамгийн олон малтай аймгаар Архангай аймаг шалгарчээ. Архангайнхан 4 сая 292 мянга 768 мал тоолуулж бусад аймгаа тэргүүлсэн бол 420 мянга 445 толгой мал тоолуулж Архангайн Эрдэнэмандал сум хамгийн олон малтай сумаар тодорсон байна.