Categories
мэдээ соёл-урлаг

Зул сарын баяраар хүн бүрийн үзэх дуртай кинонууд

Гринч Зул сарыг хэрхэн хулгайлав. Уг киног 1957 оны бичсэн Доктор Сьюз-ын “Гринч Зул сарыг хэрхэн хулгайлав” зохиолоос сэдэвлэн бүтээсэн юм. “Universal Pictures” болон “Imagine Entertainment”-ын хамтын бүтээл энэхүү зул сарын тухай кино нь 2000 онд дэлгэцнээ гарсан юм. Түүнчлэн уг киног Ron Howard найруулан бүтээж продюсераар нь Brian Grazer ажилласан бөгөөд гол дүрд нь жүжигчин Жим Керри тоглосон юм. Энэхүү сонирхолтой бүтээл нь АНУ-ын кино чартыг дөрвөн долоо хоног тэргүүлж байсан бөгөөд бүхий л цаг үеийн дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой баярын сэдэвтэй кино бүтээлийн жагсаалтын хоёрт жагсдаг юм.

Жинхэнэ хайр. Universal Pictures 2003 онд бүтээсэн Английн алдарт кино одуудыг нэг дор цуглуулж чадсан Найруулагч Ричард Куртисын 2003 онд найруулан бүтээсэн “Жинхэнэ хайр” кино нь маш олон алдартай жүжигчдийг нэг дор цуглуулж чадсанаараа маш гайхалтай бүтээл юм. Кинонд нийгмийн өөр өөр давхрааны хүмүүс шинэ жилийн өдрүүдээр хайр дурлалын эргүүлэгт орж буй талаар өгүүлдэг.

Гэртээ ганцаараа цувралууд. Найруулагч: Chris Columbus-ын бүтээл Дvрvvдэд: Macaulay Culkin, Joe Pesci, Daniel Stern, Catherine O”Hara, John Heard нарын тоглосон “Home Alone” буюу “Гэртээ ганцаараа” кино нь нэгэн сэргэлэн хєвгvvн гэрт нь хулгай хийхээр ирсэн хоёр бүтэлгүй хулгайчыг хэрхэн чаддаг тухай гардаг. Уг инээдмийн киног хvvхэд багачууд гэлтгvй бvх насныхан сайн мэддэг байх. Анх гарахаасаа эхлээд єдийг хvртэл бидний сэтгэл зvрхэнд хоногшиж чадсан аргагvй шилдэг кинонуудын нэг билээ.

Хувь заяаны эргүүлэг буюу ууранд суусан паян. Зөвлөлтийн үед хийгдсэн сэтгэлд хоногшсон кинонуудын нэг юм. Шинэ жилийн баярын өмнөх өдөр найзуудаараа ууранд сууснаас улбаалан хөгтэй, хөгжилтэй адал явдлууд өрнөх болно. Уг киног үзээгүй Монгол хүн гэж бараг үгүй биз ээ.

Serendipity. Найруулагч Петер Челсомын 2001 оны бүтээл “Serendipity” хэмээх энэхүү кинонд жүжэгчин Kate Beckinsal, John Cusack тогложээ. Хувь тавилан гэж байдаг уу?, түр уулзаад өнгөрсөн хүн чинь таны насан туршын хайр ч юм билүү, хүмүүс анхны харцаар дурладагт итгэдэгүү? энэ бүгдийг та энэхүү киноноос мэдрэх болно.

Амьдрах гайхамшигтай. Жил болгоны зул сараар найруулагч Frank Capra’s-ын бүтээл гол дүрд Жеймс Стюарт, Донна Рид, Лайонел Бэрримор, Уорд Бонд, Томас Митчелл, Глориа Грэхэм нар тоглосон “It’s wonderful life” хэмээх кино нь бараг зул сарын нэрийн хуудас болсон кино.Филип Ван Дорен Штерний 1943 онд хэвлэгдсэн “Хамгийн гайхамшигтай бэлэг” өгүүллэгээс сэдэвлэсэн бүтээжээ. Дэлгэцэнд гарахдаа амжилт олоогүй ч цагийн шалгуурыг даван Америкийн төдийгүй дэлхийн кино урлагийн сонгодог бүтээлийн нэг болсон энэ кино өдгөө жил бүрийн Зул сарын баяраар олон орны сая сая үзэгчдэд хүрэх болжээ.

34 дүгээр гудамжны гайхамшигт түүх. 1947 онд дэлгэцнээ гарч байсан энэхүү кино нь Санта Клаусын талаарх гайхалтай бүтээлүүдийн нэг юм. “34 дүгээр гудамжны гайхамшигт түүх” киног Жорж Сийтон найруулсан бөгөөд Валентин Дэвисын адил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн байна. Кинонд жүжигчин Морин О’Хара, Жон Пейн, Натали Вуд болон Эдмунд Гвен нар тоглосон юм. “34 дүгээр гудамжны гайхамшигт түүх” кинонд зул сарын баяр болон жинхэнэ Санта Клаус байдаг гэдэгт итгэдэггүй охины талаар өгүүлдэг.

Элф. Бадди асрамжийн газраас Сантагийн хүүдийнд орон, Хойд Туйлд ирснээр анаахай нартай өссөн хүү. Харин одоо бол нас биед хүрсэн залуу болсон тэрээр өөрийгөө Сантагийн анаахай биш гэдгээ ойлгож, төрсөн эцэг Вольтер Хоббсыг олохоор Нью Йорк руу явна. Урьд нь хүмүүсийн дунд байж үзээгүй түүнтэй ямар адал явдал тохиолдохыг та бүхэн киноноосоо хүлээн авч үзээрэй.

Зул сарын түүх. 1983 онд гарсан есөн настай хүүгийн талаар өгүүлэх энэхүү кино одоог хүртэл хүн бүрийн үзэх дуртай зул сарын кинонуудын тоонд багтаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Дугуйтай санта” парад 17.00 цаг хүртэл үргэлжилнэ

“Дугуйтай санта” парад өнөөдөр 11.00 цагаас Чингисийн талбайгаас гараагаа эхэллээ. Өнөөдрийн 17.00 цаг хүртэл үргэлжлэх парадын үеэр дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдах аж.

11:00 Чингисийн талбай – нээлтийн үйл ажиллагаа

11:15 Чингисийн талбай – Баруун 4 зам – Зүүн 4 зам – Багшийн дээд – Тусгай дунд

25-р сургууль гэсэн маршрутаар “дугуйтай санта” парад

13:00 25-р сургуулийн багачуудын бэлтгэсэн МИНИ концерт

13:40 “Дугуйтай санта” нарын мэндчилгээ

14:00 Хөгжөөнт тоглоом, бусад арга хэмжээ

16:00 Хүүхдүүдэд бэлгээ өгөх

17:00 Сайн үйлсийн аян өндөрлөх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: Гадаадын хөрөнгө оруулалтыг татна

Барилга, хот бай­гуу­лал­тын сайд Д.Цогт­баатартай ярилцлаа.

Та тамгаа гардан авахдаа “Өмнөх сайдын эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлж, илүү сайжруулан ажиллах болно” гэж хэлж байсан. Барилга, хот байгуулалтын сайд болсноор энэ салбарт ямар өөрчлөлт шинэчлэлтийг хийх вэ. Ажлаа юунаас эхлүүлэх гэж байна?

-Тэр байр сууриа би одоо ч хадгалж байгаа. Энэ яамны, энэ салбарын хамт олны хийсэн эерэг, сайн зүйлсийг бодлогоор дэмжинэ. Ер нь барилгын бизнесүүдийн үйл ажиллагааг бодитоор хөнгөвчилж, шаардлагагүй хүнд суртлыг арилгана. Тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх, тэдгээрийг олгох хугацааг богиносгох талаар эхэлсэн зүйлс байгаа юм байна. Гэхдээ хэрэгжилт нь бас гүйцэд жигдрээгүй л байгаа юм билээ. Тэгэхээр гарсан шийдвэрүүдийн чанд хэрэгжилт дээр анхаарч ажиллах болно. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед бизнесүүдийг шаардлагагүй хүнд суртлаар чирэгдүүлж ачааллыг нь нэмээд байвал үндсэн бизнестээ анхаарал тавих боломж нь хумигдана. Энэ нь эргээд бизнест сөргөөр нөлөөлнө. Үүн дээр нэмээд ил, далд “төлбөр, гувчуур” байвал бизнесүүдэд бүр л хүндрэлтэй болно. Тэгэхээр энэ салбарын бүх шатанд, ялангуяа, дунд шатанд шийдвэр гаргах үйл явцыг ил тод болгох арга хэмжээнүүдийг авна. Дээрх арга хэмжээний зэрэгцээ ажлаа аваад хэд хэдэн шинэ зүйлсийг салбарын бодлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Засгийн газрын хуралдаанаар яам агентлагийн орон тоог 15 хувиар бууруулах шийдвэр гарсан байна лээ. Энэ тал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Хамгийн түрүүнд яамныхаа бүтцийг шинэчиллээ. Үүнд өөрийн явуулах шинэ бодлогын үндэс суурийг шингээсэн. Яаманд зайлшгүй байх газар хэлтсийг хадгалахын зэрэгцээ дөрвөн шинэ чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулах нэгжүүдийг байгуулахаар болсон байгаа. Тодруулбал, Барилгын чанар, аюулгүй ажиллагааны, Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын хэлтэс, Норм, нормативын хэлтэс, Ногоон бодлогын асуудлыг бүтэцдээ оруулсан.

Салбарынхнаасаа ха­риуцлага нэхэж ажиллана гэж та хэлж байсан. Барилгын осол их гарч байна. Аливаа осол гэмтэл гарахад Мэргэжлийн хяналт хариуцна гэж өмнөх сайд нар өөрөөсөө бултуулдаг байсан. Ер нь танай яам мэргэжлийн хяналттай уялдаа холбоогоо сайжруулж ажиллах ёстой юм биш үү. Энэ салбарт хүний амь эрсдэхгүй, осол гарахгүй ажиллах боломж нөхцөлийг хэрхэн хангах вэ?

-Юуны өмнө Барилгын чанар, аюулгүй ажиллагааны бодлогын газрыг бий бол­госон нь үүнтэй холбоотой. Ингэснээрээ энэ яамны бодлого үйл ажиллагаанд хэрэглэгчийн дуу хоолойг шууд утгаар нь анх оруулж ирж байна. Урьд нь энэ яам барилгын салбарынхны асуудлыг л түлхүү хариуцдаг байж. Ёстой л барилгынхны л яам гэсэн үг. Гэтэл барилгын салбарыг өргөн утгаар нь зах зээлийн өнцгөөс харвал нийлүүлэгч бөгөөд барилгачид, эрэлтийг бүрдүүлэгч худалдан авагч буюу хэрэглэгчид гэсэн хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгээс тогтоно. Энэ хоёр талыг зөвхөн тоон утгаар нь харьцуулахад хэрэглэгчид нь барилгачдаа хэдэн мянга дахин давна биз. Гэтэл өргөн ухагдахууны ийм чухал хэсэг орхигдсон эсвэл шууд биш, дутуу төлөөлөлтэй байж. Үүнийг өөрчилж, асуудалд шинэ өнцгөөс хандахыг зорьж байна. Тэгэхээр барилгын чанарын асуудал эн тэргүүнд гарч ирж байгаа юм. Иргэд өөрийн насны хуримтлалаа байранд хийдэг. Гэтэл эхлээд харахад гял цал байсан байр сууц жилийн дараа л сантехник, будаг, шохой, СӨХ талаасаа доройтсон байх тохиолдол цөөнгүй.

Тэгэхээр иргэдийн урт хугацааны хөрөнгө оруулалт үнээ алдаж, хэрэглэгчийн сэтгэл ханамж буурдаг. Уг нь үл хөдлөх хөрөнгө бол эдийн засаг доройтоогүй л бол үнээ алдахгүй байх ёстой. Тэгэхээр иргэдийн нэгдүгээр зэргийн асуудал бол үнэ, чанарын зохицол. Байрны чанар сайн байвал иргэдийн хөрөнгө оруулалт найдвартай байх болно.

Энэ газар чинь аюулгүй ажиллагааны бодлогыг хариуцна гэсэн үү?

-Тийм. Барилга дээр ажиллаж амьдралаа залгуулах гэж яваад амиа алдах тохиолдол гараад буй нь утгагүй. Эцсийн үр дүн нь зорилгоо үгүйсгээд байгаа биз. Энэ байдалд яам анхаарч ажиллана. Уг нь хөдөлмөрийн аюулгүй байдал Хөдөлмөрийн яаманд л байдаг юм билээ. Гэхдээ иргэдийн амь настай холбоотой асуудлыг өөрөөсөө холдуулах гэмээргүй байна. Хөдөлмөрийн яамны хажуугаар давхардаад ч болтугай эл асуудлыг хариуцсан салбарын яамны хувьд шийдвэрлэх гэж ажиллана. Хайхрамжгүй, мөнгө хэмнэж, хэдэн төгрөгийн ашгаа бодон хүний амь нас, эрүүл мэндийг эрсдүүлдэг хандлагыг халмаар байна. Ингэхийн тулд хариуцлагын тогтолцоог тун ойлгомжтой, чанд болгоно. Мөнгө авах болохоор булаацалдаж авчихаад, хариуцах болохоор доод ажилтнууд руугаа бухаад бултдаг боломжийг хаана. Хөдөлмөрийн аюулгүй байдлын хариуцлагыг холбогдох бүх л шатандаа хүлээдэг байх ёстой. Би амаргүй зорилгыг урдаа тавьж буйг мэдэж байгаа. Гэхдээ зүтгээд л үзнэ. Бас барьж буй барилгын хажуугаар явж байгаад амь насаа алдах, эд хөрөнгөө сүйтгүүлээд байх нь тун зохисгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журам зохицуулалтын биелэлтийг чанд шаардаж ажиллах болно. Мөн чангатгах шаардлагатай тохиолдолд чангатгана. Ер нь миний барьж ажиллах зарчим бол нэгдүгээрт аюулгүй ажиллагаа, дараа нь барилга гэдэгт оршино. Хүний амь нас, эрүүл мэндэд аюулгүй ажиллах орчинг бүрдүүлж чадаагүй бол барилга битгий барь гэдэг л шаардлагыг тавьж ажиллана. Ямар ч өндөр барилга хүний амьтай харьцуулшгүй хямдхан. Тиймээс хүний амь насны үнээр байшин барьж, ашиг эрэлхийлэхийг зөвшөөрөхгүй.

Оны эцэст Улаанбаатарт 30 мянга, орон нутагт 2000 айлын орон сууц ашиглалтанд орно. Эдийн засаг хүнд байгаа үед бэлэн мөнгөтэй хүн ховордсон. Тэгэхээр орон сууцны илүүдэл их байна. Салбарын сайдын хувьд ямар бодлого баримтлах ёстой гэж үзэж байна вэ. Шинээр байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын хэлтсийн үйл ажиллагаа чинь юунд чиглэгдэх юм бэ?

-Дээр дурдагдсан барилга талаа түлхүү барьсан хандлага нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг яамны бодлого, үйл ажиллагаанд дутуу тусгахад хүргэсэн байж. Зах зээлгүй бол барилгын салбар зүгээр хөрөнгийн түгжээс шүү дээ. Манайд бол барилгын компаниуд байна. Тэдгээр нь өөрийн тус тусын барилгыг зарах үүднээс “пропертийс” буюу үл хөдлөх хөрөнгийн гэсэн тодотголтой “хэлтэстэй” ихэнхдээ байдаг. Гэтэл барилга, үл хөдлөх хөрөнгийн бизнес хоёр тус тусдаа маш их хөрөнгө шаардсан бизнес. Ийм их хөрөнгө зардлыг барилгын компаниуд даахгүй. Тэгэхээр нэг л салбартаа буюу барилгадаа түлхүү анхаараад үл хөдлөх хөрөнгийн салбартаа дутуу анхаардаг юм байна. Аливаа нэг үл хөдлөх хөрөнгийн эдлэгдэх хугацааг 100 жил гэж үзвэл барилга барих буюу барилгын бизнесийн хугацаа нь хоёрхон жил. Тэгэхээр барилга гэдэг бизнес чинь үл хөдлөх хөрөнгийн нийт орших хугацааны хоёрхон хувийг л эзлэж байгаа юм. Аливаа барилгаас олох нийт орлогын бас багахаан хувьтай л түүнийг барих зардал тэнцдэг юм билээ. Гэтэл манай тогтолцооны бүхий л жин барилга талдаа төвлөрсөн байдаг. Харин ихэнх барилгын “амьдралын” дийлэнх хугацааг эзэмдэх үл хөдлөх хөрөнгийн бизнесүүд нь гүйцэд торниж амжаагүй байна. Энэ гажуудал нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг эрсдэлтэй болгож байгаа юм. Иймд энэ салбарын хөгжилд илүү анхаарал тавина. Энэ салбар хөгжвөл барилгын бизнесийнхний эрэлттэй холбогдсон эрсдэл буурна.

Энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татахад яаж ажиллах юм бол?

-Салбартайгаа танилцаж байгаад нэг гайхширсан юм бол үл хөдлөх хөрөнгийн салбарт орсон гадаадын хөрөнгө оруулалт харьцангүй бага юм билээ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь чухал. Иймд гадаадын хөрөнгийг татах бодлогыг баримтална. Энэ асуудал дээр би уг нь шинэ хүн биш. Үүнд саад болох эрсдэл бол эдийн засаг хямралтай байдал. Энэ салбарынхныг эх оронч хүмүүс гэж би боддог. Учир нь бидний оролцоогүйгээр бурхнаас заяасан газар доорх ордыг өөрсдийн гараар монгол хүний ухаанаар газар дээрх үл хөдлөх орд болгон хувиргасан байдаг. Тэгэхээр энэ баялаг бол бүдүүн нарийн царигаар Монголоос гарч явахгүй, найдвартай Монголдоо л байна. Тиймээс энэ салбарт гадны хөрөнгө оруулалтыг татахад манай иргэд эмзэглэхгүй, дэмжинэ гэж итгэж байгаа. Дубай, Лондон, Хонгконг зэрэг хотуудын хөгжилд гадны хөрөнгө оруулалт маш их тустай байдаг бөгөөд тэд бүгд л ийм хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж байдаг. Манайхан ч тийм байдлаарсалбартаа хандана гэж найдаж байгаа.

Барилга хоорондын зай мөрдөгдөхгүй байна. Хот төлөвлөлтийн асуудал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Монголын барилгын салбарт удаан яригдаж буй стандарт, нормын асуудлыг евростандартын дагуу хөгжүүлэхсэн гэж хүсч байна. Энэ бол их урт хугацааны ажил. Гэхдээ үүнийг одоо эхлэхгүй бол манай төрөөс баримталж буй стандартууд бизнесийнхний хурдыг гүйцэхгүй хоцроод байна. Тэгээд тэдэндээ саад болоод байгаа. Тиймээс энэ гацааг гаргах эхлэлийг тавина гэж зорьж байна. Тиймээс Норм, нормативын хэлтэс байгуулсан.

Та урьд нь Байгаль орчны сайд хийж байсан хүн. Одоо барилгын салбарыг удирдаж байна. Дээр дурдсан ногоон бодлогын асуудлыг яамныхаа бүтцэд оруулсан нь үүнтэй холбоотой гэж харагдаж байна?

-Тийм ээ. Ногоон бодлогын асуудлыг бүтэцдээ оруулснаар эко технологи, шинэ матеиралыг нэвтрүүлэх үүд хаалгыг улам өргөн нээнэ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Дэд сайд нарыг томиллоо. Салбарын сайд өөрчлөгдөхөд Дэд сайдаас өгсүүлээд, газар, хэлтсийн дарга нар бүгд өөрчлөгддөг. Таны хувьд хариуцсан яамныхаа томилгоог яаж хийх вэ?

-Манай яамны хувьд дэд сайд солигдоогүй. Хоёр намын зөвшилцлийн хүрээнд угаасаа АН талаасаа тавигдах байсан. Харин Төрийн нарийн бичгийн даргыг хүч түрэн томилсонтой эвлэрэхгүй байгаа. Ерөнхий сайд нь салбарын сайдтайгаа зөвшилцөхгүй, асуухгүй шууд томилж буйг сайн ойлгохгүй байна. Засгийн газрын хуралдаан дээр Шадар сайд бид хоёр зөвшилцөл дуусаагүй байхад яагаад ингэж буйг асуухад хэрэгсэлгүй шууд л алх цохиход бүгд гайхсан байх. Би яам нь солигдоогүй хуулийн дагуу ажил дээрээ байгаа Төрийн нарийн бичгийн даргын тухай яриагүй байна шүү дээ. Манай яам бол шинээр байгуулагдаад эрх зүйн хувьд Төрийн нарийн бичгийн даргагүй байсан яам. Үүн дээр зөвшилцөл явагдана л гэж ойлгож байгаа.

Тэгэхээр шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн даргадаа сэтгэл дундуур байгаа хэрэг үү?

-Ер нь хүч түрэх ямар шаардлага байсныг нь ойлгохгүй юм. Уг нь Ерөнхий сайдын хамгийн чухал нөөц хөрөнгө бол хоёр талын харилцан итгэлцэл юм. Гэтэл энэ баялгаа гээчихвэл засаг тогтох суурь нь л алдагдчих эрсдэл дагуулж байгаа юм даа. Тиймээс ийм үнэт хөрөнгийг юунд тийнхүү гамгүй үрж буйг ухаарахгүй л байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Импортын эмийг орлох үйлдвэр нээгдлээ

“Нахиа” үйлд­вэр олон улсын GMP стан­дартад нийцсэн эмийн үйлд­вэрийнхээ нээлтийг өчигдөр хийлээ. 1994 оноосхойш тасралтгүй ажиллажбайгаа эм хангамжийн компани гэдгээр нь “Нахиа”-гхэрэглэгчид андахгүй. Шинэ “Нахиа” үйлдвэр Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг юм байна. Тодруулж хэлбэл Нисэхийн эцэст. Тэнд гурван давхар цоо шинэ барилга сүндэрлүүлжээ.

GMP гэдэг нь Good manufacturing practice гэсэн англи үгийн товчлол аж. Утгачилж орчуулбал эм үйлдвэрлэх шаардлага гэсэн агуулгатай.GMP стандартыг энгийнээр тодорхойлбол дөрвөн төрлийн шаардлага хангасан байх учиртай гэнэ. Мэргэшсэн боловсон хүчинтэй, стандарт хангасан зориулалтын байртай,тусгай тоног төхөөрөмжтэй, тухайн улсынхаа эмийн бүртгэлд бүртгэгдсэн түүхий эд, мате­риалаар үйлдвэрлэл явуулдаг байх ёстой гэсэн ерөнхий шаардлагуудыг “Нахиа” үйлдвэрийнхэн биелүүлж чаджээ. GMP стандартыг хангахын тулд сүүлийн дөрвөн жил уйгагүй ажилласан аж. “Нахиа” эмийн үйлдвэрийн шинэ барилга гэхэд л 2000 гаруй м/кв талбайтай юм байна. Энэ үйлдвэрт далаад нэр төрлийн эм үйлдвэрлэнэ гэж үйлдвэрийн гүйцэтгэх захирал ярилаа. Тарилгын нунтаг антибиотик, тун, шилтэй бэлдмэл, шахмал, үрэл, тосон түрхэц зэрэг хэлбэрийн эмүүдийг үйлдвэрлэх аж. Бүх төрлийн шахмал болон үрлэн эм үйлдвэрлэх боломжтой гэнэ. “Нахиа” эмийнүйлдвэрт мэргэжлээрээ 3-30 жил ажилласан зуу гаруй мэргэшсэн хүмүүс ажиллана.

“Нахиа” эмийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Тайванбат “Манай үйлдвэр импортыг орлох эм үйлдвэрлэх зорилготой ажиллана. Жишээ нь импортоор орж ирдэг ношпаг бид үйлдвэрлэдэг. Хүмүүсийн өндөр үнээр авдаг эмийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломж нээгдэж байна” гэж ярилаа. Даралтны эм гэхэддибазол, энап, токтакрил гээд төрөл төрлөөр нь үйлдвэрлэх юм билээ. Өвчин намдаах эм гэхэд өчнөөн төрөл юм.Цитармон, парацетамол, аналгин, аспириныг ч энд үйлдвэрлэнэ.Үйлдвэрийн нээлтийн үеэр “Нахиа” компанийнхан гадны эм чанартай гэсэн ойлголтыг халахын төлөө ажиллана гэцгээж байлаа.

Монгол Улс эмийн хэрэглээнийхээ 80 хувийг гаднаас хангадаг байна. Тодруулж хэлбэл дэлхийн 30 гаруй эмийн үйлдвэр, худалдааны компаниас 800 гаруй нэр төрлийн эм импортолжбайгаа юм байна.”Нахиа” үйлдвэр ажиллаж эхэлснээр гаднаас авдаг эмийнхээ арван хувийг хасч эндээсээ хангах боломжтой болох нь. Өөрөөр хэлбэл импортын эм эмийн зах зээлийн 70 хувийг эзэлнэ.

Сүүлийн үед импортын эмийн үнэ хязгаараа алдлаа, хүмүүс өндөр үнээр эм худалдан авч байна гэсэн шүүмжлэл өрнөж байгаа. “Нахиа” үйлдвэр ажиллаж эхэлсэн учраас үнэтэй эм гэсэн ойлголт байхгүй болох нь. Импортоор орж ирж байгааэм долларын ханш өсөхөөрнэмэгддэг бол эднийд тийм асуудал байхгүй. Дотооддоо үйлдвэрлэх учраас хямд, боломжийн үнэтэй эмээр зах зээлээ хангаад байх боломжтой юм байна.

Эмийнх нь үнийг сонирхлоо. Гадны улсаас орж ирсэн ношпаг эмийн сангууд 8000 төгрөгөөр зардаг. Харин “Нахиа” эмийн үйлдвэрээс гарч буй ношпа эмийн үнэ 1500 орчим төгрөг аж. Гаднаас импортолж буй үнээс хэд дахин хямд үнэтэй эмнүүд “Монголд үйлдвэрлэв” гэсэн тайлбартайгаар худалдаанд гарч эхлэх нь. Монголчууд жилд тэрбум төгрөгийг Энап гэдэг даралтны эмэнд зардаг гэсэн статистик байдаг юм байна. “Нахиа” эмийн үйлдвэр ашиглалтад орсноор гадагшаа гардаг байсан тэрбум төгрөгийн 500 сая нь Монголд үлдэх боломжтой болжээ. Гадаадаас импортолж оруулж ирдэг энапаас үнэ нь ч хямд юм. Импортын энап эмийн сангуудад 4500 төгрөгийн үнэтэй байдаг бол “Нахиа” үйлдвэрийн энап 1300 төгрөгийн үнэтэй. Каптоприл гэх даралтны эм гэхэд л импортынхоосоо 40 хувиар хямд зах зээлд нийлүүлэгдэх нь. Импортын эмнээс дор хаяж 20-30 хувийн хямд үнээр зарагдана гэж үйлдвэрийнхэн ярьж байна.

“Нахиа” үйлдвэр 19 нэр төрлийн шахмал эм, зургаан нэр төрлийн үрлэн эм үйлдвэрлэх ажээ. Шинэ стандартын дагуу эм үйлдвэрлэж эхлэхээс өмнөжилдээ 1.5-2 сая шахмал эм, нэг сая үрлэн эм үйлдвэрлэж байсан бол одоо 6-8 сая шахмал эм, гурван сая орчим үрлэн эм үйлдвэрлэх хүчин чадалтай болж байгаа гэнэ. Витаминуудаас шинээр үйлдвэрлэж эхлэх нь витамин К юм байна. Монголд хөлдөөж хатаасан технологийн эмнүүдийг үйлдвэрлэх боломжгүй гэнэ. Гэхдээ өндөр технологийг үнэ мөнгө хайрлахгүй оруулж ирвэл ямар ч эмийг үйлдвэрлэх боломжтой гэцгээж байв.

“Нахиа”үйлдвэр есөн эмийн сан, гурван эм ханган нийлүүлэх газартай. Өөрсдийн харьяаллын эмийн сан, эм ханган нийлүүлэх газраас гадна бусад эмийн сангуудад ч бүтээгдэхүүнээ нийлүүлдэг юм байна. Эм ханган нийлүүлэх газар, эмнэлгүүд ч байнгын үйлчлүүлэгч нь аж.

“Нахиа” үйлдвэрийг босгоход гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. ЖАЙКА-гийн шугамаар хөнгөлөлттэй зээлд хамрагдсан юм байна. Мөн Капитрон банкнаас зээл авчээ. Үйлдвэрлэлийг дэмжих 888 төслийн хүрээнд бондоос санхүүжилт авах хүсэлтээ тавьчихаад байгаа гэнэ. Санхүүжилт ньшийдэгдвэл үйлдвэрээ өргөтгөх санаа байгаа гэж тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал ярьсан юм.

С.АРИУНЖАРГАЛ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

Төрийнхний авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээний гарчээ

Авлигатай тэмцэх газар олон нийтийн оролцоонд тулгуурласан, хөндлөнгийн хараат бус “Шинжээчдийн баг”-ийг ажиллуулж, төрийн байгууллагын авлигын эсрэг 2014 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийлгэсэн билээ. Уг үнэлгээний дүнг олон нийтэд танилцууллаа.

Нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “Баянзүрх консалтинг” ХХН, “Онч шийдэл” ТББ, “Нийгмийн бодлогын хөгжлийн судалгааны хүрээлэн” ТББ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн 4 баг Авлигатай тэмцэх газраас баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн байгууллагуудын 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийж, дүнг олон нийтэд зарлаад байна. Энэ үнэлгээ нь 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөндлөнгийн шинжээчид үнэлдгээрээ онцлог билээ.

Үнэлгээнд Улсын Их Хурлаас байгуулагддаг 7 байгууллага /Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс/, 16 яам /2014 онд ажилласан хуучин бүтцээр/, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч 26 агентлаг /Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар үнэлгээнд хамрагдаагүй/, аймаг, нийслэл 22, нийслэлийн 9 дүүрэг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 44 хуулийн этгээд, нийт 124 байгууллага хамрагдлаа. Үнэлгээ нь авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг 0-70 оноо, авлигатай тэмцэх санал, санаачилгыг 0-30 оноо, нийт 100 оноогоор үнэлдэг бөгөөд энэ жилийн улсын дундаж үнэлгээ 60%-тай байгаа нь өнгөрсөн онтой харьцуулбал 11.8%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Графикаар харуулбал:

Шинжээчид тайландаа үнэлгээнд хамрагдсан бүх төрийн байгууллагууд авлигын эсрэг төлөвлөгөөтэй болсныг тэмдэглээд авлигын эсрэг үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүртгэл, хадгалалт хариуцсан эрх бүхий албан тушаалтантай болсон, тэдний хариуцах үүргийг ажлын байрны тодорхойлолтод нь тусгасан, зохих нэмэгдлийг олгодог, цахим хуудсаар дамжуулан иргэдээс өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлсэн, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон төсөв санхүүд холбогдох мэдээлэл, удирдлагын шийдвэрийн нээлттэй байдлыг хангах, мэдээлэх асуудалд тодорхой ахиц гарчээ гэж дүгнэсэн байна. Харин төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлэх зардлыг тусгайлан төлөвлөх, хяналт шалгалтын ажлыг хяналт шинжилгээ, үнэлгээтэй андуурч тайлагнах, тендерт шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан, нөхцөл, хуулийн үндэслэлийг мэдээлдэггүй, тодорхой төрлийн үйл ажиллагааны хэрэгжилт, явц байдалд хяналт тавих, судалгаа, дүн шинжилгээ хийх ажлыг иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлэх, тэдний санал, санаачилгыг дэмжих, сул орон тооны зарыг тогтмол шинэчилдэггүй, цахим хуудас нь хайлтын системгүй, ашиглахад дөхөм, хялбар биш зэргээр шүүмжлэлтэй хандсан байлаа.

Төрийн байгууллага тус бүрийн 2014 оны үнэлгээг 2013 оны үнэлгээтэй харьцуулан үзүүлбэл:

График 1

График 2

График 3

График 4

График 5

Энэ онд нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын авлигын эсрэг үйл ажиллагааг анх удаа үнэлсэн ба Сүхбаатар дүүрэг 74.8, Сонгинохайрхан дүүрэг 73.9, Чингэлтэй дүүрэг 67.6, Баянзүрх дүүрэг 58.5, Хан-Уул дүүрэг 56.1, Баянгол дүүрэг 55.7, Багануур дүүрэг 53, Налайх дүүрэг 42.9, Багахангай дүүрэг 22.8 оноогоор тус тус үнэлэгджээ. Дүүргийн дундаж үзүүлэлт 56.1%-тай байжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Монгол-Японы парламентын бүлгийг удирдана

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг 2004-2008, 2008-2011 онуудад Монгол-Японы парламентын бүлгийн даргаар зургаан жил гаруй хугацаанд ажилласан. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа тус бүлгийн даргаар УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ажиллаж байгаад, саяхан Аж үйлдвэрийн сайдын албанд томилогдсон юм. Үүнтэй холбогдуулж УИХ- ын дэд дарга, Монгол Улсын Парламентын бүлгэмийн дарга Р. Гончигдорж УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д. Ганхуягийг томиллоо. УИХ дахь бүлгүүд дотроо Монгол-Японы бүлэг хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг уламжлалтай. Монгол-Японы харилцаа иж бүрэн түншлэлээс Стратегийн түншлэлд шилжсэн. Д.Ганхуяг парламентын бүлгийн даргаар ажиллаж байхдаа 2006 онд Японы талд Монгол-Японы хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр (Японы нэр томьеогоор ЕРА economic partnership agreement, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр,ЭЗТХ гэх) байгуулах саналыг тавьж, хоёр тал урт хугацаанд ярилцаж, Ажлын хэсэг байгуулсан юм.

Япон улс олон оронтой ЭЗТХ байгуулсан байдаг. Хэдхэн жилийн емне Солонгос улс АНУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсанаар олон улс даяар эерэг мэдээлэл цацагдаж, Солонгос улсын бизнесийн орчин сайжран хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Мөн Монгол-Японы парламентын бүлгийн зүгээс Япон улсын хенгелелттэй зээлээр Монгол Улсад Олон улсын онгоцны буудал барих санаачлагыг гаргаж, Японы тал дэмжсэнээр одоо Хөшгийн хөндийд бүтээн байгуулалт нь явагдаж байна. Энэ бол стратегийн ач холбогдолтой, хоёр орны харилцааны туухэнд нэгэн том хуудас нээх тесел юм. Мен энэ бүлгийн зугээс идэвх санаачлага гаргаснаар Японы Засгийн газраас хегжиж буй орнуудад олгодог хоёр шаттай хенгелелттэй зээлийн асуудал шийдэгдэж, 2004-2011 оны хооронд хоёр удаагийн шийдвэрээр ЖДҮ эрхлэгчдэд 100 орчим сая ам.долларын маш сайн нөхцөлтэй зээл олгогдсон юм. Мөн жил бүр Монгол-Японы парламентын бүлгийн гишүүд харилцан туршлага солилцдог төсөл үргэлжлэн хэрэгжиж байна. Ийм байдлаар хоёр орны хооронд 2015 онд ЭЗТХ байгуулагдах болж байна.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн тодотголыг баталлаа

ЗАСГИЙН ГАЗАР 320 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНД ГАРГАНА

УИХ-ын чуулган өчигдөр өглөө 09.00 цагт хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцэх байсан ч хойшилсон юм.Үдээс хойш 14.00 цагтмөн цугласангүй. Чуулганы ирц хүрэлцэхгүй байсны шалтгаан нь АН, МАН-ынхны дунд үл ойлголцол үүссэнтэй холбоотой гэнэ.Намууд хамтарч Засгийн газар байгуулахдаа 15 дэд сайд томилохоор квотоо хуваасан. Гэтэл Ардчилсан нам бусад нам, эвсэлтэй зөвшилцөлгүйгээр зарим яамыг хоёр дэд сайдтай байлгахаар оруулж ирснээс маргаан дэгдсэн гэх сураг байна.

Түүнчлэн уржигдар болсонЗасгийн газрын хуралдаанаар зарим яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилсон. Энэ нь ч намуудын хооронд маргаан дэгдээсэн бололтой.Учир нь Ардын намынхан төрийн нарийн бичгийн даргын квотоо нэмж, олон хүний нэр санал болгосон нь бусдынхаа дургүйцлийг төрүүлсэн гэх.Тухайлбал, АН-ынхан “Бүхэл бүтэн долоон дэд сайдын суудал авчихаад одоо төрийн нарийн бичгийн даргын албыг ийм олноор нь авах гэлээ” хэмээн эсэргүүцсэн сураг бий.Үүнээс болж Засгийн газрын хуралдаан дээр ширүүн маргаан өрнөж, зарим нь барьцалдаж авахдаа тулсан гэх жиг жуг ч байна.

Ямар ч байсан Төсвийн тодотгол хэлэлцэх байсан УИХ-ын чуулган өчигдөр 16 цагийн үед эхэлсэн юм. Энэ үед Ардын намынхан хуралд орж ирсэнгүй. Учир нь намын бүлэг нь ээлжит бус хуралдаан зарласан байлаа.Ингээд чуулганаар Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр О.Баасанхүү гишүүн”Орлого бүрдүүлэлтээ яаж үзэж байгаа юм. Хоёрдугаарт шүүгчдийн цалинг асуумаар байна. Тэд хууль ёсны цалин авч байгаа юу.Тэгээд энэ Ерөнхий сайд хаачсан юм бэ. Ардын намтай хамтраад бойкот зарлачихсан юм уу” гэхэд УИХ-ын дарга “Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой зүйл асуу. Ерөнхий сайд МАН-ын бүлгийн хурал руу орсон” гээд микрофоныг нь хаав. О.Баасанхүү гишүүн ч чуулганы танхимаас гарсан тул түүний асуултад хариулах шаардлагагүй гэж үзэв.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Чингэс бондын мөнгийг бид урт богино хугацаанаасаа хамаарч 4.1-5.1 хувийн хүүтэй зээлж авсан. Гэтэл дотоодын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд энэ мөнгөө таван хувийн хүүтэй зээлдүүлсэн байх юм. Тэгэхээр чинь алдагдал хүлээнэ шүү дээ. Хоёрдугаарт Анод, Зоос, Хадгаламж гээд гурван банк дампуурсан.Эхний хоёр банкны иргэдийн хадгаламжид төр баталгаа гаргаж, улсын төсвөөс иргэдийг хохиролгүй болгосон. Арилжааны банкуудын найдвартай зээлүүдийг улсын төсөвт оруулна гэж тухайн үед ярьсан. Гэтэл энэ талаар сүүлийн гурван жил ярьсангүй. Энэ мөнгийг төсөвт оруулж ирэх хэрэгтэй. Үүнийг анхаарч байгаа юу” гэж асуув. Тэгэхэд нь Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Чингэс бондын хувьд бүгд ижил мэдээлэлтэй байгаа. Хүүгийн хувьд таны ярьж байгаа үнэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл бондын асуудлууд Сангийн яаманд ирээгүй” гэлээ. Хариуд нь Д.Ганхуяг гишүүн “Дампуурсан арилжааны банкнуудын зээлийн асуудлыг анхаараач” хэмээн сануулаад өнгөрөв. Өөр асуулттай гишүүн байгаагүй учраас зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж бүгд дэмжсэнээр дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Харин дараа нь Засгийн газраас үнэт цаас гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Стратегийн ордуудыг ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа төлбөрийг бэлэн мөнгөөр төлөх шаардлага гарсан юм байна. Улсын төсвөөс авсан зээлийг эргүүлэн төлөх, Засгийн газраас гаргасан бондын мөнгийг 2014 онд төлөх эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 320 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар болжээ. Хэлэлцүүлгийн үеэр Х.Болорчулуун гишүүн “Үнэхээр гайхаж байна. Ардын намынхан засагт орохоосоо өмнө өрийн таазыг нэмж болохгүй гэдэг байлаа.Гэтэл МАНАН-гийн Засгийн газар байгуулчихаар өрийн таазыг нэмж болдог юм уу. Хэрэв үүнийг дэмжвэл Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа зөрчинө шүү дээ. Энэ бондыг чинь хэн худалдаж авах юм бэ. Найдваргүй зээл хоёр, гурван дахин нэмэгдчихсэн байхад арилжааны банкууд авахгүй. Явж явж Монголбанк авна.Мөнгө хэвлэх замаар асуудлыг шийдэж, инфляци өсгөнө” хэмээн шүүмжлэв. Хариуд нь Сангийн сайд Ж.Эрдэнэбат “МАНАН-гийн Засгийн газар биш. Бүх нам хамтарч Засгийн газар байгуулсан.Өрийн таазыг нэмэхэд энэ бонд нөлөөлөхгүй” гэв. Х.Болорчулуун нэмж тодруулах цаг авч “Бонд гаргаж байгаа нь таазыг нэмж байгаа хэрэг шүү дээ. Сөрөг хүчин байхгүй, бүгдээрээ нийлсэн учраас хууль зөрчиж болдог гэж ярьж болохгүй” гэлээ.

Мөн С.Ганбаатар гишүүн “МАНАН-гийн Засгийн газар байгуулагдаад улс орон сайхан болно гэж найдаж байна. Одоо л нэг хэдэн сайдын суудал авлаа өөрөөр ажиллах биз дээ. ГэхдээМАНАНболчихоод хууль зөрчиж болно гэж ярьдгаа одоо зогсоо. Наад бонд чинь Монгол Улсын өр. Гэтэл хээвнэг оруулаад ирэх юм. Бондын мөнгийг юунд зарцуулах гэж байгаа юм гэдгээ ерөөсөө ярихгүй байна. Та нар дандаа худлаа ярьдаг. Засагт орохгүй л гэсэн худлаа.Давхар дээлийг хална,төрийг цомхон байлгана ч гэсэн замаа алдлаа” гэв. Тэгэхэд нь Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Худлаа хэлээгүй. Орлогын тасалдлаасаа үүдээд өрөө төлж чадахгүй байгаа юм чинь бонд гаргаад төлчихье гээд байна. Орлогын тасалдлаас үүдээд өрөө төлж чадахгүйд хүрсэн учраас бонд гаргаж байгаа юм. Оюутолгойгоо авсан урьдчилгаа төлбөрийг төлөх хугацаа болсон учраас сая төлсөн. Хоёрдугаарт 2012 онд Хүний хөгжил сан дээр гаргасан бондын төлбөрийг мөн сая төлсөн. Үүнд зориулж 320 тэрбум төгрөгийн бонд гаргахаас аргагүй. Гэхдээ энэ нь өрөн дээр нэмэгдэж байгаа зүйл биш” гэсэн юм.

Тэднээс өөр асуулт асуух гишүүн гараагүй учраас дэмжсэн гурав, дэмжээгүй гурван гишүүний үгийг сонсохоор болов. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Дэмжиж байна. Гэхдээ Сангийн сайд Оюу толгойн урьдчилгаа төлбөр гэж яриад байх юм. Оюу толгойгоос авсан зээлийг буцааж төлнө гэж ярих хэрэгтэй. Үнэн юмыг үнэнээр нь ярих хэрэгтэй” гэв. Тэгтэл О.Баасанхүү гишүүн “Энэ бондыг хэн авах нь тодорхойгүй байна. Энэ их мөнгөний асуудлыг тодорхой ярих хэрэгтэй. Дээрээс нь баялгийн эзэд байж өөрсдөө өрөнд орчихсон гээд байгаа нь үнэхээр өрөвдөлтэй байна. Ер нь МАНАН байгаа тохиолдолд Оюу толгой явахгүй гэж үнэн юм байна” хэмээн хэлэв.Гишүүдийг үг хэлж дууссаны дараа санал хураахад Үнэт цаас гаргах тухай тогтоолыг төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүд үзлээ.

Хэлэлцэх асуудал дууссан учраас чуулганыг түр завсарлуулж, тэр хоо­ронд Төсвийн байнгын хо­роо хуралдаж, Төсвийн то­дотголын гурав дахь хэлэл­цүүлгийг хийгээд орж ирэв. Тиймээс чуулганы хуралдаан үргэлжилж, Төсвийн тодот­голоо үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Энэ үеэр асуулттай гишүүд байсангүй. Тиймээс төсөлд тусгагдсан зүйл бүрээр санал хураалт явуулж бүгдийг нь дэмжсэн юм. Эцэст нь Засгийн газраас өргөн барьсан 2014 оны Төсвийн тодотголыг УИХ-ын гишүүд баталлаа. УИХ-ын дарга “Төслийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлнэ гэдэг заалтыг нэмснийг эс тооцволөөр өөрчлөлт орсонгүй. Засгийн газраас өргөн барьсан хувилбараар нь тодотголыгбаталлаа” гэсэн юм. Төсвийн тодотголыг баталснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэнорлого зургаан их наяд 945.8 тэрбум, нийт зардал ньдолоон их наяд 352.6 тэрбум төгрөг болов. Харин нэгдсэн төсвийн нийт алдагдал нь 407.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцлээ.

Ийнхүү тодотгол хийснээр төсвийн ерөнхийлөн захирагчид дор дурдсан төсвийг зарцуулах нь ээ.(сая төгрөгөөр)

1.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга-Найман тэрбум 874.8сая

2.УИХ-ын дарга-23 тэрбум 418.8 сая

3.Ерөнхий сайд- 139 тэрбум 594.2 сая

4.Шадар сайд -119 тэрбум 572 сая

5.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга- 23 тэрбум 490.1 сая

6.БОНХАЖ-ийн сайд- 70 тэрбум 664.2 сая

7.Гадаад хэргийн сайд- 54 тэрбум 125.9 сая

8.Сангийн сайд- Нэг их наяд 888 тэрбум 493.8 сая

9.Хууль зүйн сайд- 373 тэрбум 842.4 сая

10.Аж үйлдвэрийн сайд -40 тэрбум 189.4 сая

11.Барилга хот байгуу­лалтын сайд- 240 тэрбум 732.9 сая Батлан хамгаалахын сайд- 208 тэрбум 509.9 сая

12.БСШУ-ны сайд –Нэг их наяд 307 тэрбум 416.2 сая

13.Зам тээврийн сайд- 314 тэрбум 429.7 сая

14.Уул уурхайн сайд- 20 тэрбум 659.9сая

15.Хөдөлмөрийн сайд- 222 тэрбум 382.3 сая

16.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд-445тэрбум 960.4сая төгрөг

17.Хүнс хөдөө аж ахуйн сайд- 170 тэрбум 644.4 сая

18.Эрүүл мэнд, спортын сайд- 612 тэрбум 281.6 сая төгрөг

19.Эрчим хүчний сайд – 190 тэрбум 75.6 сая

Төсвийн тодотголыг баталсны дараа Засгийн газраас Үнэт цаас гаргах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы дундуур Төсвийн байнгын хороо хуралдахдаа энэхүү төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргаснаа танилцуулсан. Үүнийг нь чуулганаар дэмжив. Төслийн талаар асуух, үг хэлэх гишүүн байсангүй, Засгийн газраас үнэт цаас гаргах тогтоолын төслийг гишүүд дэмжиж баталлаа. Өчигдөржин хойшилсон УИХ-ын чуулган үдээс хойш хуралдаж, хоёр цагийн дотор хоёр чухал төслийг баталлаа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Балжиннямын АМАРСАЙХАН: Гадны жүжигчид хэрхэн алдартай болох тухай биш эхлээд яаж хүн байх тухай ярьдаг

Манай жүжигчдийн хувьд хэлний бэрхшээл асуудал болж байдаг. Өөрөө энэ кинонд сөөнгөдүү гэмээр өвөрмөц, яг л өөрийн хоолойгоороо ярьж байна лээ. Хэлний бэрхшээл байсан уу?

-Би 2002-2005 онд Ирлан­дад сурч, амьдарсан. Монголчууд хүний нутагт яаж ажилладаг тэр л зарчмаар аяга сав угааж, хажуугаар нь хэл үзэж байсан маань өнөөдөр надад гадны кинонд тоглоод явах суурь болж байгаад баяртай л байна. Гадаад хэл дээр тоглоно гэдэг амаргүй. Үгийн өргөлт, өгөлт авалт, ярианы өнгө гээд олон зүйл үг, хэлээр илэрхийлэгддэг. Тоглолтын 60 хувь нь үгээр гарна гээд бод доо. Гэтэл үүнийг харь хэл дээр үзүүлнэ гэдэг амаргүй юм байна. Надад ч бас хэцүү шалгуур байлаа. Гэхдээ киног үзсэн хүмүүс, мэргэжлийн хүмүүс ч ямар ч асуудал алга байлаа гэхэд нь баярлаж л байв. Бас өөрөө ч болчихож гэж санаад. Илүү хол явъя гэвэл хэлээ сайн сурах л хэрэгтэй. Киноны үеэр гадаадын жүжигчдэд зориулсан хэлний аялга засах тусгай мэргэжилтэн байдаг. Гэхдээ Байка ах маань миний хэллэг дээр хамт ажиллаж тусалсан болохоор асуудал гараагүй.

Аригбөхийн, Хубилайн хэлж байгаа үгс аль, аль нь тэдний үзэл санааны зөвтгөлийг гаргах гэж оролдсон шиг санагдсан…

-Аригбөх ирээд “Хархоринд бүх зүйл урьдынхаараа. Бидний өвөг Чингэс хааны үед ямар байсан тэр хэвээрээ байгаа. Харин энд жаахан хятад маягтай. Зарим хүмүүс таныг Монголын хаан юм уу, Хятадын хаан юм уу гэж гайхаж байна” гэхэд нь Хубилай “Би Монголын ч, Хятадын ч хаан байхыг хүсэхгүй байна. Харин дэлхийн хаан болохыг хүсч байна” гэж хэлдэг л дээ.

Олны хэсэгт монголчууд дуу оруулсан байсан. Бас тэнд ажиллаж, амьдардаг монголчууд, Сү.Батболд гишүүний хүү кинонд тоглос­ноо сошиалаар мэдээлсэн байгаа харагдана лээ?

-Олны хэсэгт аль болох монгол хүмүүс, монгол төрхтэй хүмүүсийг оролцуулахыг хичээж байгаа. Аригбөх бол энэ киноны гол дүр учраас мэргэжлийн хүмүүсээс шал­га­руулж авсан. Олны хэсэгт бол зураг авч буй орнуудад ажиллаж сурч байгаа хүмүүс оролцож байгаа. Гэхдээ энэ кино цааш олон анги үргэлжлэх учраас аль болох олон монгол хүн оролцуулах байх аа. Сү.Батболд гишүүний хүүтэй би таарч байгаагүй. Харин “Хөсөгтөн”, “Алтан ураг” хамтлагийнхан хөөмийчдийн дүрийг бүтээсэн.

Энэ киноны зураач, ди­зайнераар ямар хүн ажиллаж байгаа юм бол. Тэр хувцас хэрэглэл, жижиг эдлэлийг манайхаас нийлүүлсэн бол гэж бодож л байлаа?

-Энэ киноны дизайнер нь Оскарын шагналт эмэгтэй, бас Английн дизайнер бүсгүй гээд чадалтай уран бүтээлчид ажиллаж байсан. Тэд судалгаа сайтай мундаг ажилладаг юм билээ. Тэр эд хэрэгслийг бид нийлүүлэх ёстой гэдэг үнэн шүү. Энэ бүгдийг бид бодох л ёстой. Гутлуудыг гэхэд л Өвөр Монголоос нийлүүлж байх жишээтэй. Тэр бүгдийг хараад дараа дараагийн боломжийг монголчууд бид алдаж болохгүй гэж санагдаж байлаа.

Америк дахь монголчуудын телевизид өгсөн Жон Фускогийн яриаг үзсэн. Тэрбээр өөрийг чинь дүрдээ маш гайхалтай орж байхыг чинь пробын үеэр хараад нулимс унагасан гэж ярьж байна лээ. Үнэхээр сэтгэлийг нь хөдөлгөөд амжжээ?

-Дүрийн шалгаруулалтын үед монгол гэрт Хубилай Аригбөх хоёр ээж Сорхогтунийн хамт суугаад ярилцаж байгаа хэсгээс уншсан юм. Тэр үед намайг дүрдээ орж байгааг хараад зохиолч, бусад маань ч нулимс унагаж байсан. Тэрийгээ өөрөө хэлсэн байна лээ. “Би энэ киноны зохиолыг бичсэн хүн атлаа тэсэлгүй нулимс асгаруулж байсан” гэж ярьсан байсан. Гэхдээ зохиолч маань дүрүүдээ их л бодож сонгосон шиг санагдсан. “Надад Марко Полод тоглох итали цус хэрэгтэй байсан” гэж тэр хэлсэн. Тэрбээр Марко Поло итали хүн байсан учраас Монголд очсон гэж онцолдог. Түүн шиг Аригбөхийн дүрд монгол цус хэрэгтэй байсан ч байж магад.

Сүүлийн үед хэн мөнгөтэй, хэн бодлогоор мөнгө цацаж байгаа улсууд түүхийг ч худалдаж авч чадах болжээ. Казахууд, солонгосчуудын олон кино үүнийг баталж буй. Эмзэглэл хэр төрдөг вэ?

-Эмзэглэлгүй яахав. Тэд өнөөдөр мөнгөтэй учраас чадаад байна. Гэхдээ бид үүний хажууд зүгээр суугаад байж болохгүй гэж боддог. Кино бол хүмүүжлийн маш хүчтэй зэвсэг. Бид багадаа үзсэн киногоороо түүхээ ойлгодог байсан. Сүхбаатарыг маань Богд хүн явуулаад хор өгөөд алчихсан гэж боддог байлаа шүү дээ. Шилжилт хөдөлгөөнийг зогсоож, хүмүүсийг хөдөөд илгээлтээр, явуулах бодлогоор хэчнээн олон кино хийгдэж байв даа. Кино бол үнэндээ тархи угаадаг. Хүмүүст нөлөөлж чаддаг. Манай залуучууд ч гэсэн гадны кинонуудад угаагдаж байна. Их хаадынхаа түүхийг, нэрийг ч мэдэхгүй байж, АНУ-ын тэд дэх Ерөнхийлөгч нь тэр гээд мэдэж байх жишээтэй. Тэдний түүх 300 жил хүрэхгүй байхад бид утаатай ч гэсэн 370 жилийн түүхтэй хотод амьдарч байна шүү дээ. Соёл урлагаараа дамжуулж бахархлыг нь төрүүлж, хүүхэд залуучуудаа хүмүүжүүлэх боломжтой. Яахав, өнөөдөр бид хөрөнгө мөнгө татуухан байгаа ч хичээх юм бол бүгдийг хийж чадна гэдэгт би итгэдэг. Хичээвэл монгол жүжигчин мөнчгөрөөрөө явж байгаад Холливудын кинонд тоглож болж л байна шүү дээ.

Холливудын кинонд тоглосон цалин хэр байсан бол. Нууц биш бол хэлэхгүй юу?

-Агентлагтай байгуулсан хэлцэл ёсоор үүнийг хэлэх боломжгүй. Уучлаарай.

Тэнд гэр бүлийнхээ хүнтэй очсоныг хүмүүс гэрэл зургуудаас харсан. Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу. Энд төдийлөн олны өмнө ил гардаггүй байх аа?

-Миний гэргийг С.Уран гэдэг. Эдийн засагч мэргэжилтэй. Бага охиноо төрүүлээд асарч байгаад одоо мэргэжлээрээ хувийн бизнесээ эхлүүлэх гэж байгаа. Бид хоёр охинтой.

Охид чинь аавыгаа жүжигчин гэж мэдэж байна уу. Бахархдаг байх даа?

-Охид маань дуулж, бүжиглэх дуртай бас над шиг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй юм шиг санагддаг юм. Бага маань дөнгөж найман сартай болохоор аавыгаа аав л гэж мэднэ. Харин том охинд маань ангийнхан нь танай аав жүжигчин гэж хэлдэг юм уу, мэдээд байдаг юм. Одоо бүр их ойлгож, бас ааваараа бахархдаг болоод байгаа. Ер нь охидын хувьд аав нь хамгийн анхны баатар байдаг шүү дээ.

Кинондоо тоглоод ирснийхээ дараа энд болсон Улаанбаатар кино наадмаас “Үргээлэг” киногоороо шилдэг дүр авсан шүү дээ. Өнөө жил уран бүтээлийн олз омог их байна аа?

-Тийм ээ, сайхан жил боллоо гэж бодож байна. Энэ эрчээ алдахгүй, сайхан бүтээл хийж, чанарыг нь сайжруулах тухай бодож байна. “Үргээлэг” киноны зургаа нэгдүгээр сард аваад, нээлтийг нь дөрөвдүгээр сард хийсэн. Үүнийхээ дундуур энэ киноныхоо зураг авалтад яваад ирсэн юм. Тэгээд шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн. Ер нь миний сүүлд тоглосон “Үргээлэг”, “Аравт”, “Бодлын хулгайч” кино гурвуулаа шилдэг болж, хоёроос нь шилдэг дүрийн шагнал авлаа.

Одоо ажиллаж байгаа дүр, төлөвлөсөн ажлууд байна уу?

-Байгаа. Зохиолын түвшинд ажиллаж байгаа хоёр ч бүтээл бий. Аль болох өмнөхөө давсан сайн бүтээл хийхийг зорьж байна. Гэхдээ кино бүтээл олон хүний хөдөлмөрөөр бүтдэг, нийлмэл урлаг. Найруулагч, дизайн, техникийнхэн гээд 200-гаад хүний хөдөлмөрөөр бүтдэг юм.

Ер нь Амараагийн хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Ээж, ааваасаа хэдүүлээ вэ?

-Би дээрээ таван эгч, хоёр ахтай айлын найм дахь хүүхэд. Аав маань Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Ц.Балжинням гэж хүн байлаа. Насаараа тээврийн жолооч хийсэн хүн байсан. Ээж маань Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Я.Гармаа гэж хүн бий. Одоо ижий минь нас дээр гарсаан. Гэхдээ аав, ээж хоёрын маань үндэс угсааг хөөвөл аль аль нь Дундговь аймгийн хүмүүс юм билээ. Хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны хүмүүс.

Айлын бага байх нь ээ. Бас жаахан эрх биз?

-Эрх л гэдэг юм. Гэхдээ айлын бага хүүхдүүд тэвчээртэй, гал голомтоо сахиж үлдэх учраас илүү хариуцлага үүрч өсдөг юм шиг санагддаг.

Жүжигчин болох тухай хэдийнээс бодож эхэлсэн бэ, оюутан цагийнхаа тухай ярихгүй юу?

-Би бол хотод төрж өссөн хүүхэд. Хүн бүр л хүүхэд байхдаа жүжигчин болох тухай бодож үзсэн байдаг шүү дээ. Биднийг бага байхад видео кинонууд дөнгөж орж ирж, киноноос харсан бүх зүйлээ дагаж хийхийг хүсдэг байсан. Аз болоход миний мөрөөдөл биелж, сургуулиа төгсөөд жүжигчний ангид орж чадсан. СУИС-д багш нар маань ярьдаг байсан юм. Нэг ангиас үсрээд гурван жүжигчин гардаг гэж. Харин манай ангиас жүжигчин С.Болд-Эрдэнэ, Н.Ялалт, Г.Эрдэнэбилэг, Д.Навчаа, А.Мөнхзул гээд олон жүжигчин төрж, телевизид ажиллаж байгаа хүмүүсээ оруулбал бараг 70 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна даа.

Өөрийн тань тоглодог намайг Амараа гэдэг реклам хэдэн ч удаагийн сонгуулийг тахалж байна даа. Дахиад ирэх сонгуулийн үеэр хэрэглэгдэх болбол та оролцох уу?

-Энэ бол АПУ-гийн Соёмбо архины сурталчилгаанд зориулж “Херо”-гийн Б.Баатарын хийсэн реклам л даа. Одоо эднийх телевизийн хамгийн сайн контент, рекламыг үйлдвэрлэж байгаа газар. Энэ рекламыг 2007 онд хийсэн санагдаж байна. Харин сүүлдээ сонгуулийн үеэр ашиглагдах болсон. Хэдийгээр Амараа гэдэг хүн хэлж байгаа ч бүхий л монгол залуусын сэтгэлдээ тээдэг бодол санаатай нийлдэг учраас хүмүүсийн сэтгэлд хүрсэн хэвээр, үргэлжилсээр байдаг болов уу. Миний хувьд хүмүүсийн төлөө хаана хэрэгтэй гэнэ, би тэнд уушгиныхаа судсыг тасартал дуугарна. Би ер нь элдэв шоу цэнгээнт нэвтрүүлэгт оролцоод байдаггүй, сонин сэтгүүлд ч тэр болгон яриа өгөөд байдаггүй. Харин хүмүүсийн сайн сайхны төлөө бол хэзээд туслахад бэлэн байдаг. Хэн нэгэн хүн өөрөө байгаагаараа хүмүүсийг гийгүүлэх гээд байгаа ч юм шиг авирлахад би дургүй.

Одоогоос олон жилийн өмнө өөрөө эгчийнхээ хамт манай сонины нийтлэлийн мөрөөр зүрхнийх нь багажийн хугацаа дууссан ч солиулах мөнгө байхгүй байгаа эмээд тусалж, амь насыг нь аварч байсан. Сүүлийн үед олон хүнийг эгнээндээ татаж оруулаад байгаа “Өгөх өдөр”-ийг өөрийн чинь эгч Б.Баярсайхан санаачилсан байх аа?

-Тэр үед би өөрийг чинь таньдаггүй байлаа шүү дээ. Дөнгөж Ирландаас ирээд удаагүй байхад “Нот бичдэг эмээд зүрх хайрлая” гэж “Өдрийн сонин” дээр гарсан таны нийтлэлийг олж уншсан. Тэгээд эгч бид хоёр принтер машин гараагүй байх үеэс л Дуурийн ягаан байшинд ажиллаж дөч, тавин жилээр симфони найрал хөгжмийнхний нотыг гараар бичиж ирсэн тэр эмээд туслахаар шийдсэн. Тантай холбогдож, утсыг нь олж аваад энд тэндхийн хүмүүсээс гуйж олсон мөнгөө атгаад, “Хурд” хамтлагийнхан, Драмын театрын жүжигчдийг оролцуулаад нэвтрүүлэг хийж байлаа. Амьхандаа мөнгө өгсөн газруудаа сурталчлах үүднээс олны танил хүмүүсийг оролцуулж нэвтрүүлэг хийсэн хэрэг шүү дээ. Тэгээд эгчийн зүрхэнд суулгах төмөр багажийн төлбөр болох 1000 ам.долларыг өгч байсан.Гэхдээ энэ бүхнийг дөвийлгөөд байхыг хүсдэггүй. Миний эгч Б.Баярсайхан “Өгөх өдөр”-ийг санаачилсан нь хүрээгээ улам бүр нэмж байна. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нд болдог энэ өдөр үндэсний хэмжээний өдөр болж хэвшиж байгаад баяртай байдаг.

Норжмаа эмээд тусал­сан мөнгөө та нар ялсан багийнхан өгч байгаагаар нэвтрүүлгээ хийж байсныг санаж байна. Ер нь бусдад өгч буйгаа, тусалж байгаагаа далдхан байлгах дуртай юм уу?

-Хүнд тусалж байгаагаа дөвийлгөх тийм ч таатай бус. Эгчийнхээ санаачилсан “Өгөх өдөр”-ийн хүрээнд ямар нэг байдлаар заавал хүмүүст хэрэгтэй зүйл хийхийг хичээдэг. Бусдад хэлэхдээ бус сэтгэлдээ дүүрэн байх ямар сайхан байдаг гээч. 2012 оны өгөх өдрөөр байх аа, “Бодлын хулгайч” киноныхоо эхний долоо хоногийн орлогоор 25 дугаар тусгай сургуулийн хүүхдүүдэд автобус авч өгсөн юм. Одоог хүртэл хүүхдүүд тэр автобусандаа суугаад явж байгааг харахад сайхан байдаг юм. Охины мааньсургууль 25 дугаар сургуулийн хажууханд л даа. Нэг удаа охиноо хүргэж өгөөд явж байтал өнөө автобус маань зогсч байна. Сэтгэлд нэг тийм бүлээхэн, сайхан санагдаад тэсэлгүй охиндоо онгирчихлоо. Үнэндээ энэ автобусанд миний охин шиг олон бяцхан амьтас даарахгүй явж, над шиг аав ээж нь болсон хүмүүс сэтгэл амар байгаа гэж бодохоор уран бүтээлч болж төрсөндөө баярламаар, бахархмаар санагдсан. Тэгсэн охин маань “Яагаад” гэж асууж байна. “Энэ хүүхдүүд холоос явдаг учраас ийм автобус хэрэгтэй байдаг юм” гэж тайлбарласан. Гэтэл дараа нь өөр нэг сургуулийн дэргэдүүр явж байсан чинь охин маань “Одоо энэ сургуулийн хүүхдүүдэд автобус авч өгөөрэй” гэж хэлсэн. Би дотроо “Тийм ээ. Авч өгөх юм шүү” гэж бодсон. Чадал байвал аваад өгнө л гэж бодож байгаа.

Сая “Марко Поло” киноны үеэр олон сайхан найзуудтай боллоо. Тэдэнтэйгээ яриад сууж байхад бид яаж алдартай болох вэ, яаж мундаг жүжигчин болох вэ гэж огт яриагүй. Харин эхлээд яаж хүн болох тухай ярьж суулаа. Эрэгтэй жүжигчид хэрхэн эр хүн байх тухай, жинхэнэ найз нөхөр байх тухай ярьж байна. Бид эхлээд хүн байж дараа нь жүжигчин болох тухай санал сольцгоож байлаа. Ер нь жүжигчид өөрийнхөө бүтээлээс амьдрал дээр хэн бэ гэдэг нь ч шууд харагдаж л байдаг. Тухайн хүний мөн чанар уран бүтээлд нь тусгагддаг.

Уран бүтээлч хүн бүтээлээс бүтээлд өсч байдаг. Туршлага бага байх үедээ бүтээсэн дүрүүдээсээ эргээд харахад ичих зүйл байдаг уу?

-Жүжигчний ажлыг туршлагаар хийдэггүй гэдэг. Жүжигчин тухайн цаг хугацаанд сэтгэл хөдлөлөөрөө амьдарч чадах тухай ярихаас туршлагаар дүр бүтээх тухай ярьдаггүй. Туршлагын хувьд энэ гэрэл дээр ингэх, энэ найруулагчтай тэгж ажиллавал, үгээ ингэж хэлбэл гэдэг дээр хэрэг болохоос туршлагаар тоглоно гэж байхгүй. Харин үнэн тоглох л чухал. Миний багш Сугар надад “Сайн тоглоё гэж бүү бод. Үнэн амьдаръя л гэж бодоорой” гэж хэлж байсныг үргэлж санаж явдаг.

Жүжигчин хүний хувьд тайзны уран бүтээлд тоглох, театрт харьяалагдах амбиц явж байдаг. Өөрөө бол дэлгэцийн уран бүтээлд хүч үзсээр ирсэн. Тайзнаа бүтээх сэн гэж хүсдэг дүр бий юу?

-Дэлгэц, тайзны бүтээлийн хооронд ялгаа их бий. Киног ойрын зайн, жүжгийг холын зайн гүйлт ч гэдэг. Кинонд мотор гэх дуунаар амьдарч, стоп гэнгүүт зогсч, дараагийн хэсэгтээ шилжиж байдаг. Харин драмын жүжиг бол бүтэн хоёр цаг яг тэр дүрээрээ үзэгчдийн өмнө амьдардаг. Тэс өөр ажиллагаа, техник. Би үнэндээ дипломын жүжгээсээ өөр жүжигт тоглож үзээгүй. Тайзны бүтээл заавал хийнэ гэж боддог. Надад санал ирдэг ч өдийг болтол барьж аваагүй явсаар ирлээ. Өнөөдөр тайзны урлагт ангийн маань андууд болох С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг хоёрыг гүйцэх уран бүтээлчид гарч ирээгүй л байна.

Таныг шударгуу, хэлэх үгээ хэнээс ч эмээхгүй хэлчихдэг гэдэг. Олны танил хүн үүнээсээ болж буруутах үе бий юу?

-Бий. Би энэ зангаа мэдээд байдаг ч өөрөөсөө өөрөөр байж чадахгүй юм. Найз нөхөд, гэр бүлийнхэн, хамтрагчид маань миний энэ занг шүүмжилдэг. Энэ магадгүй миний хамгийн эмзэг сэдэв ч байх. Үнэндээ ч би олон дүр бүтээдэг хүн. Ядаж өөрөөрөө байх цаг хугацаандаа өөртөө үнэнч байх нь зөв ч юм уу. Эцэг, эхийн минь суулгасан хүмүүжил бол хэн нэгнийг харж өөрчлөгдөхгүй байх зан. Уг нь тэвчиж өнгөрүүлэх зүйл дээрээ тэвчиж өнгөрүүлэх ёстой л байх. Гэхдээ би өөрөөр байж чадахгүй байгаа юм. Би хэлье гэснээ шууд хэлчихдэгээс биш хар буруу санаад байдаггүй. Хийх ёстой ажлаа тултал нь хийчихдэг шигээ бусдаас шаардаад байдаг гэм бий. Ер нь ийм хуурамч нийгэмд тэнэг ч гэсэн нэг хүн өөрөөрөө байгаад, үнэнийг хэлээд явж байх нь дээр биш гэж үү. Хэн хэндээ амар биш юм уу.

Гадны зах зээлд хөл тавьсан хүний хувьд дараа дараагийн санал яригдаж байна уу?

-Яригдсаан. Би энэ кинонд явснаар олон сайн нөхөд, хамтрагч, түнштэй боллоо. Миний зорилго тодорхой. Монголын киногоо дэлхийн түвшинд хүргэхийг хүснэ. Тэгэхээр тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд бага багаар ч болов урагшлах болно. Сүүлийн үед аль нэг улсын кино урлагийг дангаар нь зүтгүүлээд босгож ирэхэд амаргүй болохоор өөр улсуудтай хамтруулж, техник технологийг нь нэгтгэж, ко-продакшн хэлбэрээр босгодог мэргэшсэн багууд ажиллах болсон. Тэд надаас Монголын байдлыг ихэд сонирхож, хамтрах боломжуудыг асууж байсан. Удахгүй олон зүйл тодорхой болох байх аа.

Ярилцсан

Э.ЭНЭРЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дээрхийн гэгээнтэн: Магадгүй би сүүлчийн Далай лам болов уу. Надад харамсалтай л байна

Нобелийн энх тайвны шагналтнуудын 14 дүгээр дээд хэмжээний уулзалт арванхоёрдугаар сарын 12-14-нд Италийн нийслэл Ром хотод болж өндөрлөсөн. Энэхүү уулзалтыг өнгөрсөн аравдугаар сарын дундуур ӨАБНУ-ын Кейптаун хотод зохион байгуулахаар тө­лөвлөж байсан юм. Гэвч 79 настайXIV Далай ламд Өмнөд Африкийн эрх баригчид виз өгөхөөс татгалзсан билээ. Үүний улмаас Нобелийн энх тайвны 14 шагналтан дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзсан тул чуулганыг хойшлуулахад хүрсэн. Харин Дээрхийн Гэгээнтэн Ромд болсон энэхүү чуулганд оролцох үеэрээ Ромын папФранцистай уулзах хүсэлт тавьсан ч татгалзсан хариу авсан байна. Ямартаа ч Буддын шашны тэргүүн шагналтнуудын дээд хэмжээний уулзалтад амжилттай оролцоод нутаг буцсан юм. Түүнийг Италид айлчлах үеэр зарим орны сэтгүүлчидярилцлага авчээ.Тэдний нэг нь “ВВС”-гийн сурвалжлагчЯдха Хаким.

Тэрээр Дээрхийн гэгээнтнээс Ромын пап түүнтэйяагаадуулзаагүй болон Далай ламынхойд дүр тодрох эсэх талаар асуужээ. Түүний энэхүү ярилцлагыг уншигчдадаа хөрвүүлэн хүргэж байна.

Өнгөрсөн үетэй харьцуулахад XXI зууны ялгаатай тал юу вэ?

-XX зууны эхэн үеэс хойш бүх юм өөрчлөгдсөн. 1996 онд би Их Британийн хатан хаан Элизабет II-той уулзсан. Бага наснаасаа түүний талаар нэлээд сонссон. Тэр бол ХХ зууны түүхэн хүн. Би түүнээс юмс үзэгдэл сайн тал руугааөөрчлөгдсөнэсэх талаар асуусан юм. Тэрээр ямар ч эргэлзээгүйгээр “Тийм” гэж хариулсан. Ингэхдээ хатан хаан Элизабет жишээ татсан юм. Түүнийг залуу байхад хүний эрх, хүмүүс өөрөө өөрийгөө тодорхойлох эрхтэй эсэх талаар хэн ч юу ч ярьдаггүй байжээ. Харин одоо хүн бүхэн энэ сэдвийг хөндөх болсон. XX зууны эхээр хүмүүс ямар ч бодолгүйгээр дайнд оролцож байв. Учир нь ингэх нь үүрэг, эрх нь гэж үздэг байсантай холбоотой. Гэтэл хүмүүс одоо дайнаас үнэхээр залхчихсан. Үүнээс гадна XX зуунд шинжлэх ухаан ба оюун ухааныг ялгаж үздэг болсон. Одоо бол эрдэмтэд оюун ухаан ба сэтгэл хөдлөлийн үйлийг илүүтэй сонирхонсудлах болсон.

Ромын пап Францисктантай уулзаагүйн шалтгаан нь юу вэ?

-Би түүнийг ойлгож байна. Хятадад Христийн шашинтан олон байдаг. Магадгүйкатолик шашны тэргүүн нэгэн цагт тус улсыг зорьж болох юм. Энэ талаасаа авч үзвэл энэ нь түүний айлчлалд саад болж болно.

Таны бодлоор Хонконг дахь ардчиллын жагсаалын талаар Хятадын эрх баригчдын явуулж буй бодлогын тухайд Их Британи ямар байр суурьтай байна?

-Эдийн засгийн шалтгааны улмаас Хонконгт болсон оюутнуудын жагсаалын талаарх Хятадын бодлого дээр британичууд зөөлөн бодлого барьж байгаа. Олон улсын байгууллагууд нь Хятадад ардчиллыг хөгжүүлэхийн тулд улам сайн урам зориг өгөх хэрэгтэй.БНХАУ нь дэлхийн эдийн засагт байр сууриа улам нөлөөтэй болгохыг хүсч байгаа. Үүнийгойлгож болно. Гэхдээ чөлөөт нийгэмд ёс суртахууны хариуцлага байдаг гэдгийг ухамсарлуулах нь чухал.Хятадыг өөрсдийнх ньэрх ашигт нийцсэн мөртлөө ардчиллын замаар замнасан тийм л хөгжлийн замдхүрэхэд туслах хэрэгтэй.

Мьянмарт лалын шашинтан руу буддын шашинтнууд халдсан хэрэг гарсан. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Энэ асуудлаар би урьд нь Нобелийн энх тайвны шагналтан Аун Сан Су Читай ярилцаж байсан. Мьянмарын буддистууд уурлаж бухимдах үедээ Будда бурханы төрхийг санаж байх хэрэгтэй. Миний бодлоор, Будда энэ үед байсан бол лалын шашинтнуудыг хамгаалан зогсох байсан болов уу.

Та сүүлчийн Далай лам уу?

-Далай ламын институци нэг лөдөр байхаа болино. Хүний бүтээсэн институцийн үйл ажиллагаа хэзээ нэгэн цагт зогсдог шүү дээ. Магадгүй би сүүлчийн Далай лам болов уу. Надад харамсалтай байна л даа. Би амьдралынхаа турш зугтлаа. Ганцаараа зугтаж байсан бол яахав гэсэн. Далай ламын хойд дүрийг тодруулах эсэхийг түвдүүд өөрсдөө л шийдэх ёстой. XV Далай лам тодорвол, тэр ч гэсэн бүх насаараа зугтах л хувь тавилантай. Буддын шашны тэргүүнийнэр хүндийг унагасан хэн нэгэн тэнэг Далай ламаар тодрохыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс хэдэн зуун дамжсан хуучны энэ уламжлалыг одоо Далай ламын нэр хүнд өндөр байгаа энэ үед зогсоовол зохистой ч байж мэдэх юм.

Орчуулсан Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төр засгийг ийм л хүмүүс гутааж байгаа бус уу

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Шилэн дансны хууль хэрэгжинэ. Хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоортанилцуулга, зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүнд сурталтнуудад хандаж үг хэллээ. Тэрээр “Энэ хууль хариуцлагыг улам чангатгаж дээшлүүлэх хууль. Энэ хууль төрийн ажлыг улам хариуцлагажуулна. Өнөөдөр төрийн албанд хүнд сурталтан олон байна. Тэд ард түмний татвараар цалинждаг, хүнд суртал гаргах эрхгүй хэрнээ хамгийн их хүнд суртал гаргадаг. Нөхдүүд минь ээ, нэгдүгээр сарын 1-нээс энэ хууль хэрэгжиж эхэлнэ гэдгийг санаж хүнд суртлаа орхин ажилла. Ирэх оны өдийд ийм зохисгүй байдал гаргаснаасаа болоод тэдэн хүн ажлаасаа халагдсан гэсэн тоо, мэдээтэй сууж байвал хууль хэрэгжсэний илэрхийлэл болно. Хуулийг зөрчин хүнд суртал гаргасан бол төрд дахин ажиллах эрхийг бүрмөсөн хасна” хэмээлээ.

Ерөнхийлөгчийн хэлсэн үг цаг үеэ олох шиг боллоо. Төрийн хүнд суртал энгийн иргэдийг хөлдөө чирч, нийгмийг туйлдуулах хэмжээнд хүрчээ. Манай сонин ч хүнд суртал ямар байдгийг ёстой л яс махаараа мэдэрч байна. Төрийн байгууллагуудын ажлыг нь хийлгэж нийгэмд тулгараад байгаа асуудлыг шийдэхийн тулд асар их хөөцөлдлөг, тэсвэр тэвчээр шаарддаг юм байна. Өнгөрсөн зунаас хойш “Өдрийн сонин”-ны байрны цонхыг таглаж, барилгын салбарт мөрддөг хууль дүрмийг зөрчин “Астра буйлдинг” офиссын барилга баригдаж эхэлсэн. Бид эрүүл, аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө “Цонхоо нээе” хөдөлгөөнийг өрнүүлж есдүгээр сараас хойш тэмцлээ. Тэмцлийн үр дүнд ямар ч асуудал шийдэгдсэнгүй. Ердөө хоёрхон тамгатай цаас бидний гарт үлджээ.

Уг нь есдүгээр сарын 26-нд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт анх хандаж, гомдол гаргасан юм. Бидний өргөдөл шийдлээ хүлээн Ганбат байцаагчийн ширээн дээр сар гаруй хэвтсэн байна билээ. Ийн хүлээлгэж ядсаны эцэст хэмжилт, шалгалт хийж бидний тавиад байгаа асуудлыг үнэн эсэхийг төрийн албаныхан ирж шалгав. Ингэснээр “Өдрийн сонин”-ыхны эрх ноцтой зөрчигдсөн, “Астра буйлдинг”-ийг зөвшөөрлийн дагуу бус, хууль зөрчин барьж байгаагил болгов. Харамсалтай нь бүх зүйл тогтоогдчихоод байхад Мэргэжлийн хяналтынхан асуудлыг шийдэхийг хүсээгүй. Тогтоол шийдвэрээ гаргахын оронд хамааралгүй шахам байгууллагыг асуудалд татан оруулж хугацаа алдаж байгаа юм. Товчхондоо арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын дэд дарга П.Бат-Эрдэнэ албан тоотоор Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандсан. Тэрээр “Өдрийн сонин”-оос ирүүлсэн мэдээллийг үндэслэн шалгахад Астра буйлдинг офисс, 64 айлын орон сууцны барилга нь “Өдрийн сонин”-ы байрнаас 8.4 метрийн зайтай байгаа нь …Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийг зөрчсөн байна. Иймд танай байгууллага зураг төслийг дахин хянаж дээрх зөрчлийг арилган 2014 оны арваннэгдүгээр сарын 31-ний өдөр хариуг ирүүлнэ үү” гэжээ. Үүнийг ойлгох гэвэл “14 хоногийн дотор “Астра буйлдинг” гэх 13 давхар барилгыг нураагаад дахин хуульд заасан норм дүрмийг мөрдүүлэн бариул” гэсэн утгатай юм шиг байна.

Гаргасан алдаа дутагд­лыг арилгуулах албан тоот Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт очсоноос хойш хууль бус барилгын ажил улам эрчтэй хийгдээд байдаг. Харин хууль дүрмийг биелүүлэх үүрэгтэй төрийн албаны ажил албан тоотын ард таг гацсан хэвээрээ. Нэг асуухад “хариуцсан мэргэжилтэн нь солигдсон” л гэнэ. Дараа нь “Дарга асуудалтай чинь танилцаж байгаа” л гэнэ. Ингэсээр дөрвөн сар өнгөрөхөд Нийслэлийн Мэргэжлийн хяналт ямар ч шийдвэр гаргасангүй. Хууль бус барилгын ажил одоо ч үргэлжлэн хийгдсээр байгаа.

Тэд саяхан дахиад нэг тамгатай цаас үйлдэв. Нийс­лэлийн ерөнхий төлөв­лөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан энэ сарын 12-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт албан тоотод хариу илгээв. Тэрээр “Астра буйлдинг” барилгын захиалагч Л.Зундуй гүйцэтгэгч “Тэлмэн констракшн” бидний өгсөн зөвшөөрлийг дур мэдэн өөрчилж хууль бусаар барилгын ажлыг явуулж байгааг тогтоолоо” хэмээгээд асуудлыг засахыг Мэргэжлийн хяналтаас хүсчээ. Тэдний үйлдсэн албан бичгийг уншвал бүгдээрээ хууль бус зүйлийг илрүүлээд, нэгэндээ арга хэмжээ авах үүргийг өгөөд байгаа мэт.

Бүх зүйл тодорхой, Астра буйлдинг компани хууль зөрчиж барилга барьсан нь, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, хамт олны эрүүл аюулгүй орчинд ажиллах эрх ноцтойгоор зөрчигдсөн нь ил тодорхой байхад асуудал улам л удааширсаар байна. Дөрвөн сарын хугацаанд хүчинтэй эсэх нь эргэлзээтэй албан бичиг нэгэндээ илгээсээр ямар ч асуудал шийдэгдсэнгүй. Одоо аль газарт албан би­чиг илгээж хэдэн сарыг авах нь тодорхойгүй бай­на. Бид төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийн хойноос хөөцөлдөөд асар их хүнд суртал, өөр юу ч олж долоосонгүй. Тэдний нэгэндээ өгч байгаа бичгийн найруулга зүйгээс эхлээд ойлгож авах зүйл огт алга. Нэмж хэлэхэд инээд хүрэм нэг зүйл байсан нь энэ дэлхийн цаг тоололд арваннэгдүгээр сарын 31 гэдэг өдөр хэзээ ч байдаггүй. Тэгэхэд “арваннэгдүгээр сарын 31-ний өдөр хариуг ирүүлнэ үү” гээд бичиж байгааг юу гэж ойлгох вэ. Төрийн албан хаагчдын дүр төрх ийм байна. Тэд ажилдаа ингэж хүйтэн хөндий цэвдэг сэтгэлээр хандаж байна. Иргэдийг ингэж даапаалж, шоглож болохгүй.

Энэ бүхний талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр ярилаа. Ерөнхий­лөгчийн хэлснээр одоо л “Бөхийсөн ард түмэн гэдийж, гэдийсэн авлигачид бөхийх” бололтой. Хууль хэрэгжиж эхэлснээр буюу нэгдүгээр сарын 1-нээс манай энэ асуудал ч шийдэгдэх дүр зураг харагдаж байна. Ер нь төрийн албан хаагчдын дунд иргэдээс ирсэн гомдол, санал, асуудлыг ингэж удааж унтраах арга байдгийг сонслоо. Төрийн албан хаагчид асуудал хөөцөлдөгч иргэнийг хий дэмий албан байгууллагууд руу илгээж, албан тушаалтны хаалгыг нь сахиулж залхаадаг ажээ. Эцэстээ иргэн туйлдаж хөөцөлдөж байгаа асуудлаа орхидог гэнэ. Гэхдээ манай сонин хэзээ ч залхахгүй, орхихгүй. Бид нийгмийн шударга ёсны төлөө, хүнд суртлын эсрэг цаг ямагт тэмцэж байдаг. Энэ асуудлыг төрийн байгууллагуудын суганд халууны шил мэт хавчуулах болно. Тэгээд төрийн байгууллагуудын хүнд суртал, түшмэдийн ялзрал ямар байгааг өдөр бүр эл асуудлаар шалгаж мэдэж байх болно.

Цаашид манай сонин төрийн хүнд суртлын тухай Шилэн дансны хуулийн бу­лан нээн ажиллуулах зорил­готой байгаа. Хүнд суртлыг арилгахад хэвлэл мэдээллийн хэрэгсэл амин чухал үүргийг гүйцэтгэдэг. Түүн дотроо сонин нэн чухал нь юм. Яагаад гэвэл сонины хуудаснаа тэр бүхэн баримт болон үлддэг.

Л.МӨНХТӨР