Categories
гадаад мэдээ

Талибын 25 дайчинг хөнөөж, өшөөгөө авчээ

Хүүгээ бусдын гарт амиа алдахыг харсан Реза Гул гэх хижээл насны эмэгтэй зэвсэг барин босч талибуудаас өшөөгөө авчээ. Түүний хүү Афганистаны Фара мужийн нэгэн тосгонд цагдаагийн алба хаадаг бөгөөд амиа алдах үедээ шалган нэвтрүүлэх цэг дээр ажиллаж байсан аж. Реа Гул нь талибуудын дайралт эхлэх үеэр нөхөр, охин, бага хүү, бэрийнхээ хамт зэвсэглэн талибуудын эсрэг гал нээн 25 босогчийг цааш харуулжээ. Тэдэнд зэвсэг барьж хариу үзүүлэхээс өөр арга байгаагүй бөгөөд гэр бүлээрээ Талибын босогчдын эсрэг дайн эхлүүлж буйгаа зарласан байна. Орон нутгийн ТОЛО ньюсийн дамжуулснаар талибуудын дайралт бүхэл бүтэн долоон цагийн турш үргэлжилж, хүнд болон хөнгөн зэвсгээр гал нээж, суман бороо орж байгаа юм шиг л байжээ. Афганистаны Фара муж нь тус улсын Засгийн газрыг эсэргүүцэгч хүчин үүрлэсэн хамгийн онц аюултай хэсэг юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд өнгөрсөн шөнө найман хүн нас баржээ

Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 26-27-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1645 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 45 үйлдлийг холбогдох салбар, нэгжүүд шалгаж, 34 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүнийг санаатай алах нэг гэмт хэрэг, золгүй байдлаар нас барсан долоон хүн, хүчиндэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 11, танхайрах гэмт хэрэг найм, залилан мэхлэх гэмт хэрэг нэг, зам тээврийн хэрэг ес, осол 14 гарч 11 хүн гэмтсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.11.27.Пүрэв гараг/ нэгдсэн хуралдаан 10 цаг 40 минутад 55.3 хувийн ирцтэй эхэлж, 8 асуудал хэлэлцэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга зарим хуулиудын төслийн эцсийн найруулгыг танилцууллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 11 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүд хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлсэн юм. Иймээс чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Гэрийн бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төслийг дагалдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилсан зарим өөрчлөлтүүдийг оруулан 11 бүлэг, 121 зүйлтэйгээр шинэчлэн найруулжээ. Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан Иргэний бүртгэлийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Иргэний хууль зэрэг хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь боловсруулсан байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн агентлаг болгож нийслэл, аймаг, орон нутагт Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан бүтэцтэй байхаар тусгасан хэдий ч улсын төсөвт ачаалал нэмэгдүүлэхгүй байх үүднээс одоо ажиллаж буй хөгжлийн нийгмийн ажилтныг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнаар шилжүүлэн ажиллуулахаар тусгасан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Солонгос дахь Монголчууд шатраар өрсөлдөв

Эзэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдийн үүсгэл санаачлагаар Солонгос дахь Монголчуудын дунд шатрын тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээнд 10-50 насны шатарчид оролцож швейцар системээр таван өрөг тоглон аваргаа шалгаруулсан байна. Тэргүүн байрыг Д.Барсаа, дэд байрыг Л.Батаа, гуравдугаар байрыг Ж.Пүрэвдорж нар эзэлж ЭСЯ-ны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Мөн тэмцээний үеэр шатрын бодлого, зохиомж бодолтын тэмцээн зохион байгуулж аваргаар 14 настай Г.Чинсүлд, хүүхдийн насанд шилдэг тоглогчоор 11 настай Б.Ханбүүвэй нар шалгарлаа. Шатрын тэмцээнд оролцсон эмэгтэй шатарчин Э.Нямдулам, 10 настай Вон бин нарт ЭСЯ-ны мөнгөн шагнал олгожээ.

Тус тэмцээний нээлтэд Элчин сайд Б.Ганболд үг хэлсэн бол Sky+ шатрын бүлгэм мэргэжилийн түвшинд зохион байгуулжээ. Энэхүү тэмцээнд 2013 оны аварга Э.Нямдулам /эмэгтэй шатарчин/, Ж.Пүрэвдорж /эрэгтэй шатарчин/, 14 хүртэлх насанд шилдэг тоглогчоор шалгарсан Г.Чинсүлд нар оролцлоо.

Categories
мэдээ спорт

С.Мөнхбат аварга түрүүлж, Б.Пүрэвсайхан харцага үзүүрлэв

Анхдугаар үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улсыг тунхагласны 90 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн уламжлалт барилдаан өчигдөр (11-26) Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдааныг МАХН, МҮБХ-той хамтран зохион байгуулсан бөгөөд МАХН-ын дэд дарга, Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва үг хэлж нээв.

Энэ удаагийн барилдаанд наадмаас хойш Монгол бөхийн өргөөнд зодоглоогүй цөөнгүй том цолтой бөхчүүд хүрэлцэн ирж зодоглосон нь бусад барилдаанаас чансаатай, онцлогтой барилдаан болох нь харагдаж байна. Барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, Б.Батмөнх, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат найм даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Аврагч спорт хороо, Ховд дэвжээ, Нью прогресс группийн бөх улсын харцага Б.Пүрэвсайхан долоо даван үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Хилчин спорт хороо, Булганхангайн хүчтэн дэвжээний бөх улсын заан Д.Баасандорж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээний бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар шалгарав.

Барилдааны нэгийн даваанд улсын начин Б.Бадамсүрэн Төв аймгийн харьяат сумын заан Т.Эрхэмжаргалд унасныг эс тооцвол улсын цолтнууд бүгд давсан юм. Зохион байгуулагчдын зүгээс “Улсын цолонд ойрхон, уран барилдаант бөх”-ийн шагналыг дунд шөвөгт аймгийн цолтнуудаас ганцаараа үлдсэн Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээний бөх аймгийн арслан Ш.Пүрэвгарьдад гардуулав. Ш.Пүрэвгарьд арслангийн хувьд нэгийн даваанд аймгийн начин Ц.Саранзолбоог, хоёрт аймгийн арслан Б.Мижидсүрэнг, гуравт аймгийн арслан Б.Эрдэнэхүүг, дөрөвт улсын гарьд Ж.Бат-Эрдэнийг, тавд улсын начин Б.Амарзаяаг давж зургаагийн даваанд буюу шөвгийн наймд улсын харцага Б.Пүрэвсайхантай тунаж барилдан тахим буулгасан юм.

Гурвын даваа

1. С.Мөнхбат у.ав– Т.Мөнх-Эрдэнэ а.н

2. Г.Эрхэмбаяр у.ав– Э.Батбаатар у.х

3. Н.Батсуурь у.а– Б.Одгэрэл а.ха.

4. Ш.Жаргалсайхан у.г– Э.Энх-Амгалан а.х

5. Ж.Бат-Эрдэнэ у.г– С.Ариунбилэг а.х.а

6. Д.Баасандорж у.з– Г.Болдгэрэл а.н

7. Б.Батмөнх у.з– Б.Жавхлансайхан а.х

8. Т.Өсөх-Ирээдүй у.х– М.Мэндсайхан а.х

9. А.Цацабшир у.х– Д.Дарханбаатар а.з

10. Ц.Содномдорж у.х– С.Бямбадорж а.н

11. Б.Пүрэвсайхан у.х– Ж.Дагва-Очир а.з

12. Ө.Даваабаатар у.х– Х.Мөнхжаргал а.з

13. Э.Оюунболд у.х – Б.Гончигтавхай а.а

14. М.Жамъянпүрэв у.н– Ц.Чимэддорж а.а

15. Ц.Лхагвасүрэн у.н – Г.Батням а.а

16. Б.Насандэлгэр у.н– Х.Мөнхжаргал а.н

17. П.Ганхүү у.н –Т.Занданбат а.а

18. Л.Гантулга у.н–Г.Түмэнжаргал а.а

19. Н.Батзаяа у.н– М.Ганзориг а.х

20. Б.Амарзаяа у.н– Б.Ганбаатар а.а

21. Ж.Чулуунбат у.н– П.Даваадорж а.н

22. Ц.Одбаяр у.н – Ч.Хөхчирэнгэр а.а

23. Л.Цэрэнтогтох у.н– Б.Дэлгэрсайхан а.а

24. Т.Баасанхүү у.н– Ө.Дүүрэнбаяр а.н

25. Л.Лха-Очир у.н– П.Мөнхбат а.а

26. Г.Баасандорж а.а– Б.Энхсайхан ц.н

27. М.Бадарч а.а – Д.Пүрэвдорж а.х

28. Ч.Ганзориг а.а –Ө.Сүхбат а.а

29. Б.Бат-Өлзий а.а– Б.Хаш-Эрдэнэ а.а

30. Б.Батдорж а.а – Э.Даш а.а

31. Д.Энхбат а.а – Д.Амарсайхан а.а

32. Б.Эрдэнэхүү а.а – Ш.Пүрэвгарьд а.а

Дөрвийн даваа

1. С.Мөнхбат у.ав– Д.Пүрэвдорж а.х

2. Г.Эрхэмбаяр у.ав– Э.Даш а.а

3. Н.Батсуурь у.а – Д.Амарсайхан а.а

4. Ш.Жаргалсайхан у.г – Ч.Хөхчирэнгэр а.а

5. Ж.Бат-Эрдэнэ у.г – Ш.Пүрэвгарьд а.а

6. Д.Баасандорж у.з– Б.Бат-Өлзий а.а

7. Б.Батмөнх у.з– Ч.Ганзориг а.а

8. Т.Өсөх-Ирээдүй у.х –Г.Батням а.а

9. А.Цацабшир у.х– Г.Баасандорж а.а

10. Ц.Содномдорж у.х – Л.Лха-Очир у.н

11. Б.Пүрэвсайхан у.х –Т.Баасанхүү у.н

12. Ө.Даваабаатар у.х – Л.Цэрэнтогтох у.н

13. Э.Оюунболд у.х– Ж.Чулуунбат у.н

14. М.Жамъянпүрэв у.н – Б.Амарзаяа у.н

15. Б.Насандэлгэр у.н – Н.Батзаяа у.н

16. П.Ганхүү у.н –Л.Гантулга у.н

Тавын даваа

1. С.Мөнхбат у.ав– П.Ганхүү у.н

2. Г.Эрхэмбаяр у.ав–Д.Амарсайхан а.а

3. Д.Баасандорж у.з– Н.Батзаяа у.н

4. Б.Батмөнх у.з –Ч.Хөхчирэнгэр а.а

5. Т.Өсөх-Ирээдүй у.х – А.Цацабшир у.х

6. Б.Пүрэвсайхан у.х–Л.Цэрэнтогтох у.н

7. Э.Оюунболд у.х– Л.Лха-Очир у.н

8. Б.Амарзаяа у.н – Ш.Пүрэвгарьд а.а

Зургаагийн даваа

1. С.Мөнхбат у.ав– Э.Оюунболд у.х

2. Г.Эрхэмбаяр у.ав –Д.Баасандорж у.з

3. Б.Батмөнх у.з – Т.Өсөх-Ирээдүй у.х

4. Б.Пүрэвсайхан у.х– Ш.Пүрэвгарьд а.а

Долоогийн даваа

1. С.Мөнхбат у.ав–Д.Баасандорж у.з

2. Т.Өсөх-Ирээдүй у.х – Б.Пүрэвсайхан у.х

Наймын даваа

1. С.Мөнхбат у.ав– Б.Пүрэвсайхан у.х

/түрүүлэв/ /үзүүрлэв/

Categories
мэдээ нийгэм

Монгол эрдэмтдийн бүтээлүүд Азид тэргүүлж эхэллээ

Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухааны технологийн сан хамтран Шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны олон талт оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Чуулга уулзалтад эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, банк санхүү, хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын 600 гаруй төлөөлөгчид оролцож байгаа юм. Энэхүү чуулга уулзалт нь манай улсад мэдлэгт суурилсан эдийн засгийн салбаруудыг өргөжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилготой аж. Уулзалтын үеэр эрдэмтэн, судлаачдын олон жилийн онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг нийтэд түгээн дэлгэрүүлж таниулах, урамшуулах арга хэмжээ зохион байгуулж байна. Мөн шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн зорилт, бодлогын хэрэгжилт, тус салбарын хөгжилд мэргэжлийн нийгэмлэгүүдийн гүйцэтгэх үүрэг, салбарын санхүүжилтын олон талт эх үүсвэрийг бий болгох зэрэг чиглэлүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Ч.Сайханбилэг: Хямралаас хувийн хэвшлээ дэмжиж, бизнесээ тэлсэн бодлогоор л гарна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын чуулган дээр хэлсэн үг бүрэн эхээрээ анх удаа “Өдрийн сонин”-д нийтлэгдсэнийг хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр өөрийн цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар үг хэлсэн билээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

“Монгол Улсын Ерөнхий сайдын хүндтэй, хариуцлагатай албанд томилох шийдвэр гарган дэмжсэн АН-ын болон ҮЗХ-ны нийт гишүүд, УИХ дахь АН-ын бүлгийн бүх гишүүд, 2012 оноос эхлэн хамтарсан Засгийн газрыг байгуулан хүчин зүтгэж байгаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, эвслийн бүлгийн нийт гишүүд, ИЗНН-ын Парламент дахь гишүүд, бие даагч гишүүддээ өнөөдөр сэтгэлийнхээ үг, захиас, саналыг харамгүй хайрласан та бүхэндээ гүн талархлаа илэрхийлье.

Мөн нэг их зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр хамтран нэг баг болж зүтгэсэн Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын нэг танхимын нийт нөхдөдөө сайн сайхныг хүсч, та бүхний бүтээлч, хөдөлмөрч, уйгагүй чанаруудыг үргэлжлүүлэн ажиллана гэдгээ илэрхийлж байна.

Өнөөдөр санал хураалтад хэдийгээр дэмжиж оролцоогүй ч УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар бүтэн зургаан цагийн турш улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлууд, шийдвэрлэх арга замын олон асуудлаар санал нэг байсан МАН-ын бүлгийн гишүүд та бүхэнтэй ч улс орны эрх ашигтай холбоотой олон чухал асуудлаар цаашид хамтран ажиллах шаардлага гарна гэдэгт итгэж байгаагаа энэ дашрамд илэрхийлье. Надад их итгэл хүлээлгэн намайг УИХ-д зөвшилцөн оруулж хэлэлцүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчид талархлаа илэрхийлэхийн ялдамд хэдхэн хоногийн өмнө АН-ын даргаар сонгогдсон УИХ-ын даргад баяр хүргэж, Монгол Улсын үндэсний эрх ашиг, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө та бүхэнтэй мөр зэрэгцэн нэг баг болж их үйлсийн төлөө хамтран зүтгэж чадна гэдгээ энэ индрээс илэрхийлж байна.

Монгол Улсын шинээр томилогдсон Ерөнхий сайдын хувьд шинэ Засгийн газраас чухам юуг хийж бүтээх талаар товч үг хэлье.

Хүн бүр янз бүрээр ярьж маргалдаад байгаа хүндрэлтэй байдал, хэцүү байдал, эдийн засгийн эсхүл төлбөрийн тэнцлийн хямрал гэдэг эцэс төгсгөлгүй маргаанаа орхиод одоо улс орон “ХЯМРАЛТАЙ БАЙНА” гэдгээ юуны өмнө шууд хүлээн зөвшөөрцгөөе. Төгрөгийн ханш суларлаа, хөрөнгө оруулалт огцом буурлаа, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байна, өрийн сүлжээ газар авлаа гэсэн эцэс төгсгөлгүй олон зүйлсийг энд дахин нуршмааргүй байна.

Одоо харин үүсээд байгаа нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ гэдэг чухал. Шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүлэх гол чиглэл юу байх вэ.

Шинэ Засгийн газар гурван чиглэлд гол ач холбогдол өгч ажиллана. Үүнд: 1.Эдийн засаг2.Эдийн засаг 3.Эдийн засаг байх болно.

Эдийн засгийн энэ асуудлын угтвар нөхцөл нь улс төрийн тогтвортой байдал, харин дагавар үр дүн нь ард иргэдийн аж амьдрал байх болно.

Шинэ Засгийн газрын гол шинж нь:

-Дэмжлэгтэй Засгийн газар

-Шийдлийн Засгийн газар

-Шуурхай Засгийн газар байх болно.

1. Энэ хямралаас бид зөвхөн олон жил хурсан хүнд асуудлуудыг шийдэж байж л гарна. Хүнд шийдвэрүүд гаргахад хүссэн хүсээгүй парламент дахь дийлэнх олонхид л бид тулгуурлах учиртай.

2. Бидний гарах шийдвэ­рийг хэзээ ч 100 хувь алга ташин хүлээж авахгүй нь ойлгомжтой. Зарим шийдвэр өнөөдөр утгагүй, алдаатай мэт санагдавч маргааш нь үр дүнгээ өгөх шийдвэрүүд ч хүлээж байна. Улс төрөөс болж олон жил хойш тавьсан, хулгасан, халгасан хэцүү шийдвэрүүдийг бид гаргаж гэмээнэ хямралаас гарах хугацааг наашлуулна. Гол нь шийдэл гаргах чадвар, зориг зүрх бүхий л шийдлийн Засгийн газар бий болох учиртай.

3. Танхим шуурхай ажил­лах ёстой. Эдийн засгийн чухал асуудлуудыг штабын маягийн зохион байгуулалт, хурдаар шийдэх учиртай. Шинэ Засгийн газарт цаг хугацааны “Аль болох хурдан” гэдэг ганцхан хэмжээс үйлчлэх болно. Ерөнхий сайдын зүгээс өдөр тутмын салбарын асуудлуудын эрх мэдлийг сайд нарт бүрэн шилжүүлж зөвхөн эдийн засгийн асуудлуудад гол анхаарлаа хандуулна. Иймд Сайд болгон салбартаа Ерөнхий сайд нь байх учиртай.

Бид үүсээд байгаа хямралаа зөв оношлох хэрэгтэй бөгөөд энэ нь мэдээж гадаад хүчин зүйлтэй холбоотой эхэлсэн. Манай гол экспортлогч Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саармагжсан, нүүрс, төмрийн хүдрийн үнэ унасан, саяхнаас алтны үнийн огцом уналт байдлыг улам дордуулж байна. Гэхдээ энэ хямралын гол буруутан нь бид өөрсдөө. Өнөөдрийн энэ хямрал нэг өдрийн дотор бий болоогүй ээ. 2007-2008 оны нүүрсний болон зэсийн үнийн огцом өсөлт биднийг тэрүүхэн хугацаанд олсныхоо хэрээр зардлаа өсгөдөг муу занд сургаж амжсан. Оюу толгойн анхны хөрөнгө оруулалт, долларын их урсгал биднийг дандаа ийм байх юм шиг, дангаараа бид хөгжиж чадах юм шиг ойлголтыг ч зарим хүнд төрүүлсэн юм. Сонгуулийн бэлэн мөнгөний том амлалтууд, түүний хэрэгжилт, улс төр тойрсонпопулизм, арилжааны зээлийг бүгдээрэнд нь бэлнээр тараадаг шинэ үзэгдэл оноогийн энэ байдлын үндсэн шалтгаан болсон юм. Нөгөөтэйгүүр эргэн харахад гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх чиглэлээр бид хамтдаа нилээн хүчин зүтгэл гаргаж иржээ. Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Стратегийн салбар дахь Хөрөнгө оруулалтын тухай хууль, Урт нэртэй хуулиудыг баталж, хөрөнгө оруулагчдаа бид цочирдуулсан. Хайгуу­лаар орж ирдэг хөрөнгө оруу­лалтын урсгалаа зогсоосон. 106 лицензийг шүүхээр цуцалж, түүнийг тойрсон олон улс дахь үр дагавар, Оюу толгойг тойрсон эрүүл бус улс төржилт, Таван толгой төслийг гацаасан үйл явдлын өрнөлт, улс төрчдийн цагаа олоогүй, популизм нэвт ханхалсан хэвлэлийн бага хурлууд, гадны дотнын хөрөнгө оруулагчдыг хорьсон, барьсан, цагдсан хууль хяналтын байгууллагуудтай холбоотой мэдээнүүд энэ бүхнийхээ төлбөрийг бид өнөөдөр өөрсдийн хармаанд байгаа монгол төгрөгөөрөө, эдийн засгийн өсөлтийнхөө аажмаар буурч байгаа үр дүнгээрээ төлсөөр сууна.

Одоо улс төрөө хойш та­вьж, ултай суурьтай асуудлаа шийдэх цаг болжээ. Энэ хямралыг Бид өөрсдөө бий болгосон, энэ хямралыг бид өөрсдөө л засах ёстой.Энэхүү хямралаас яаж гарах вэ.

Хямралаас гарах үйл ажиллагаагаа хоёр түвшинд авч үзэх ёстой.

Нэгдүгээрт, Урт болон дунд хугацаанд хийх ажил. Бид эдийн засгаа системээр нь нэг оношлох цаг болсон. Нартай өдөр найрлаж, бороотой өдрүүдэд бэмбэгнэж суудаг байдлаасаа гарцгаая. Бороотой өдрүүд эхлэхэд хөрөнгийн хангалттай нөөцтэй, менежментийн зөв тогтолцоотой, эрсдлийн шуурхай удирдлагатай эдийн засгаа одооноос бий болгоцгооё.

Эдийн засгаа солонгоруулах бодлогоо жинхэнэ ажил хэрэг болгоё. Эхний ээлжинд аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй тэр дундаа мах, ноолуурын салбараа уул уурхайтайгаа зэрэгцүүлье.

Урт болон дунд хугацааны бодлогоо зангидах Эдийн засгийн Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд эрдэмтэд, судлаачид, эдийн засагчид, бизнесийнхэн, гадна дотнын зөвлөхүүдийг оролцуулан байгуулах болно.

Хоёрдугаарт, Ойрын хуга­цаанд хийх ажлаа танилцуулъя. Энэ ажлын үндсэн суурь нь 2014 онд баталсан УИХ-ын 34 дүгээр тогтоолд заасан арга хэмжээнүүдийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх үйл ажиллагаа болох учиртай. Юуны өмнө Хөрөнгө оруулалт, Хөнгөлөлттэй зээл хоёрын зөв хослол дээр суурилсан өрийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгоно. “Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөө”-г боловсруулж, энэ хүрээнд төсвийн зохистой бодлого болон өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх, макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах арга хэмжээг тусгах болно.

Бидэнд өнөө маргаашдаа бэлэн мөнгөний шинэ урсгал яаралтай бий болгох бодит шаардлага байна. Энэ оны эхнээс эхэлсэн ажлаа дуусган Хөрөнгө оруулалтын санг байгуулна. Манай зарим арилжааны банкны гаднаас хөрөнгө босгох үйл ажиллагааг Засгийн газрын зүгээс дэмжинэ. Мөн зарим томоохон төслийг хөдөлгөснөөр урьдчилгаа төлбөрийн асуудлыг шийднэ. Ингэснээр ам.долларын ханшийн өсөлтийн эсрэг эерэг дохиог зах зээлд өгөх юм.

Нөгөө талаас, долларын ханшид сар тутам 100 сая ам.долларын дарамт учруулдаг шатахууны импортод яаралтай хоёр арга хэмжээ авна. Ирэх 12 сард багтаан ОХУ-ын Төв банктай своп хэлцэл байгуулна. Нөгөөтэйгүүр, ОХУ-тай хийх гадаад худалдаагаа рублиэр хийдэг тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр манай долларын хамгийн том зардал рубльд шилжиж, ханшид шууд эерэг нөлөөлөл бий болох юм. БНХАУ-ын дарга Си Жин Пиний Монгол Улсад айлчлахдаа амласан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авч эргэлтэд оруулах ёстой. Бид цаашдаа алдаан дээрээсээ суралцан 30, 40 жилийн дараа төлөх, бага хүүтэй, урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр зам, төмөр зам болон дэд бүтцийн удаан хугацаанд үр ашгаа нөхдөг төслүүдийг санхүүжүүлэх, харин бондын богино хугацаатай, хүү харьцангуй өндөр зээлээр үйлдвэрийн төслүүдээ санхүүжүүлж байх зарчимд шилжицгээе. Дээрх хөнгөлөлттэй зээлийг авснаар зам болон төмөр зам руу хийсэн Чингэс бондын хөрөнгөө суллаж авах бололцоотой болох юм.

Суларсан бондын мөнгөө хувийн хэвшлийнхэнд зориулсан Хөрөнгө оруулалтын баталгааны сан байгуулах, үр ашиг бүхий экспортыг дэмжсэн, импортыг орлосон үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлэх, 2017 онд хийгдэх бондын төлбөр хийх бэлтгэлээ хангахад тус тус зориулах боломжтой болно.

Хамгийн гол нь Хямралаас бид Хувийн хэвшлээ дэмжиж, бизнесээ тэлсэн бодлогоор л гарна. Бизнесийн орчинг ээлтэй болгох бодлогоо эрчимжүүлж, тусгай зөвшөөрөл лицензийн хуулиа баталж, хяналтын реформоо дуусгаж, бизнесийнхэнд үзүүлж буй хууль хяналтын байгууллагууд, татвар гаалийнхны дарамтыг хөнгөлөх ажлаа бодитой үр дүнд хүргэх ёстой. Энэ хүрээнд эдийн засгийн ил тод байдлын хуулиа бид батлан гаргах ёстой.

2008-2009 оны санхүүгийн хямралын үед бусад оронд үр дүнтэй хэрэглэсэн “bail out”-н аргыг одоо бид хэрэглэх цаг болсон. Компаниуд банкнаас нэмж зээл авах, барьцаалах хөрөнгө үндсэндээ байхгүй болж, бие биетэйгээ авлага өглөгийн асар том сүлжээ үүсгээд байна. Иймд компанийн хувьцаа, өөрийн үнэлгээг барьцаалан зээлжих шинэ бололцоог энэхүү үйл ажиллагааны хүрээнд бий болгоно.

1990-ээд оны эхээр хүн болгон ганзаганд гарч байсан шиг компани болгон гаднаас хөрөнгө босгохоор гарах цаг иржээ. Манай хувийнхан хүч хөдөлмөрөө гарган Тэвшийн говийн болон Бөөрөлжүүтийн тус бүр 600 мвт цахилгаан станцууд барих төсөлд нийт хоёр тэрбум гаруй ам.долларын хөрөнгийг өөрсдөө саяхан босгож чадлаа. Цаашид хувийнхны оруулж ирэх ийм хөрөнгө оруулалтыг дэмжиж төрөөс баталгаа гаргах тусгай санг яаралтай байгуулна. Бид тамын тогооны үлгэрээ орхиж, одоо төр засгийн бодлогоор үндэсний том компаниудаа гаргах цаг болжээ. Энэ компаниудын ард дунд хэмжээний 1000, тэдний ард 10 мянган жижиг аж ахуйн нэгж өөрөө өндийх болно. Орон сууцны моргейж бид ярьж эхлүүлж чадсан. Одоо жижиг бизнесээ дэмжих бизнесийн моргейжийг гаргаж ирэх цаг нь болжээ.

Бид Том төслүүдээ урагш түлхэнэ. Нүүрснээс хий, шингэн гаргах, хос төмөр зам, Талын зам төслүүдээ урагшлуулж, ирэх жилдээ 900-1200 мегаватт чадал бүхий цахилгаан станцуудын хоёр төслөө эхлүүлнэ. Улаанбаатар дахь хурдны зам, шинэ онгоцны буудал, нисэх буудлын хурдны зам болон Дорнод, баруун таван аймгийн замын төслөө 2016 оноос өмнө амжуулна. Монгол руу хөрөнгө оруулах сонирхол бүхий 180 компаниас авсан судалгаагаар 140 нь Оюу толгой, Таван толгойн асуудал хэрхэн шийдэгдэхээс тэдний шийдвэр шалтгаална гэж хариулсан байна. Бид урт нас, удаан жаргалтай энэ хоёр том төслөө улс төрийг нь орхиж, бизнес утгаар нь хүссэн хүсээгүй шийдэх л учиртай. Шинэ Засгийн газар энэ хоёр төслийг хөдөлгөх шийдвэрээ удахгүй УИХ-д танилцуулан нэг тийш болгоно. Оюу толгой, Таван толгойн араас Засгийн газар дэлхийн санхүүгийн төвүүд болох Хонконг, Нью-Йорк, Лондонд хөрөнгө оруулалтын чуулган, уулзалтуудыг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран зохион байгуулж, Монгол руу чиглэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх идэвхтэй үйл ажиллагаа явуулна.

Бид олон жил Оюу толгой, Таван толгой гэж ярилаа. Одоо ядаж 2-3 стратегийн орд газруудыг нэмж хөдөлгөх цаг болсон. Ингэж байж л Баялгийн сан зохих хөрөнгөтэй болно, монгол хүн бүрийн гар дээр байгаа хувьцаа үнэтэй утгатай болно. Гадны хөрөнгө шууд орж ирдэг хайгуулын ажлаа зөв зохион байгуулах учиртай. Зэрлэг капитализм шиг хэн хамаагүй, хаана хамаагүй аргаар бус үе шаттай, зөв зохион байгуулалттай зарчим дээр суурилсан бодлоготойгоор энэ ажлаа ирэх хавраас өмнө бэлтгэлийг нь хангана. Саяхан УИХ 2015 оны төсвийг, ялангуяа урсгал зардал талдаа нэлээн танаж баталсан. Зөв зүйтэй энэ алхмыг үргэлжлүүлж, хүссэн хүсээгүй Шинэ Засгийн газар ирэх оны орлого талдаа дахин нэг их наядын асуудлыг төсвийн тодотголоор бодитой болгож, бууруулж оруулж ирэхээс өөр аргагүй болно. Мэдээж шинэ орлого урсгал орж ирвэл бид зарах зүйлээ амархан олдог. Гэхдээ одооноос бид асуудлаа амьдралд ойртуулж бодитоор нь төлөвлөх ёстой.

Хөрөнгийн биржээ хөдөлгөөнд оруулж хоёр дахь зах зээлийг хувийн хэвшил, иргэддээ нээх асуудлаа барьж авах цаг болсон. Төрийн өмчийг эзэнжүүлэх ажил бидний гол анхаарах асуудал байна. Хувьчилсны дараа төр ядаж 51 хувийг эзэмшдэг одоогийн хувилбарыг шинэчилнэ. Төр үнэхээр хувь эзэмших шаардлагатай юм бол хяналтын багцын 34 хувь байхад л хангалттай. Харин тухайн төрийн өмчийн компанийн 51 ба дээших хувийг хувийнхан эзэмшиж хувийнхан менежментээ ха­риуцдаг шинэ зарчимд шил­жинэ. Хувьчлалын дараахь төрийн өмчүүдээ нэгтгэн Сингапурын Темасек маягийн тогтолцоонд шилжин хувь хувьцаа, хөрөнгө дивиденд дээр нь суурилсан шинэ Баялгийн сан байгуулж ард иргэдээ хөрөнгөжүүлэх нь манай хөгжлийн зөв зам байх болно.

Төрийн өмчийг эзэнжүүлэх ажил зөвхөн бизнесийн салбараар хязгаарлагдах учиргүй. Нийгмийн салбарт хувьчлалыг эхлүүлж үйлчилгээнд нь компанийн засаглалын шинжийг нэвтрүүлэх том реформыг бид эхлүүлнэ. Биднийг 2017 оноос зөвхөн бондын эргэн төлөлт хүлээж байгаа ч юм биш. Нийгмийн даатгалын сан дээрх өр төлбөр 2017 оноос өөрийгөө бас мэдрүүлж эхэлнэ. Иймд Нийгмийн даатгалын санг шинэ зохион байгуулалтад оруулж, Скандинав, Чилийн туршлагаар менежментийг өөрчилснөөр хөрөнгө оруулалтын сангийн шинэ төрхөнд оруулна. Ингэснээр 2017 оноос бондын өрөөс гадна нийгмийн даатгал, тэтгэвэр гэсэн дараагийн нуман тулгуураас гарах бэлтгэлээ одооноос базаах учиртай.

Эрхэм гишүүд ээ,

Уинстон Черчилль Дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн Английн ард түмэнд хандан “хөлс, цус, нулимс гурвыг л амлаж чадах нь” гэж хэлж байсан. Түүнтэй нэгэн адил Энэ хямралаас бид ойлголцол, шийдэл, зүтгэл, гурваар л гарч чадна. Засгийн газар үнэхээр зовлонтой шийдвэрүүд гаргахаас өөр аргагүй болно. УИХ ч улс орноо бодож, улс төрөө хойш тавьж, дэмжиж өгөөрэй гэж хүсье.

Зарим хүний ярьдагчлан бид лидерийн хомсдолд ороогүй ээ, харин шийдвэр гаргалтын хомсдолд л ороод байна. Засаг солигдох саяны хоёр долоо хоног хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөд жинхэнэ “амралтын улирал” өрнөлөө, нийгэм асар их талцлаа, арай дэндүү улс төржлөө. Одоо ах дүү нар аа, амралтын улирал өндөрлөлөө, хүнд хэцүү хямралаас гарах ажлын үе эхэллээ. Бөхийн ямар ч засуул атаархам бие биесээ цоллохоо орхиж ажил бизнес, ахуй амьдралаа дээш нь татах ажилдаа шамдан орцгооё.

Хүн будах биш ажил бодох цаг ирлээ. Хувь хүн, хувийн хэвшил, төр засаг дор бүрнээ шамдацгаая. Одоо цалгардаж болсон. Яам тамгынхан өнөөдрөөс эхлэн үндсэн ажилдаа ханцуй шамлан орцгоо. Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хувьд одоо танхимаа бүрдүүлэх ажилдаа шууд орно. АН-ын ҮЗХ-ноос өгсөн чиглэлийн дагуу бид парламентад суудалтай бүх улс төрийн хүчинтэй шинэ Засгийн газар байгуулах асуудлаар ирэх өдрүүдэд зөвшилцөнө. Нэг хэсэгнь эрх барьснаараа, нөгөө хэсэг нь хурц шүүмжилснээрээ рейтинг нэр хүнд нь суга өсөөд байгаа зүйл хэн хэнд нь алга, харин улс төрийн намуудын энэ их талцалд гутарсан, итгэл алдарсан олны тоо л нэмэгдэх хандлагатай байна. Энд манай танай гэдэг эрх ашгаас илүүтэй яаж ч даамжирч мэдэх хямралыг хэрхэн шийдэх үү гэдэг асуудал, нөгөөтэйгүүр улс төрийн намуудаас илүү зохион байгуулалтын болон хүний нөөцийн олонлог, хариуцлагаа бүрэн ухамсарладаг, хүлээдэг өөр хүчтэй нэгдэл байхгүй гэдгийг нийгэмд ойлгуулах журамт үүрэг л биднийг хүлээж байна. Энэ үүргээ бид олонх цөөнх болж, хагарах бутрах замаар бус хамтарч нийлж зүтгэх замаар л биелүүлж чадна. Бид 2008-2009 оны энэнээс хүнд санхүүгийн хямралаас хамтдаа ингэж нийлж л гарсан.

Монгол Улс маань гуравхан сая хүн амтай, 10-хан тэрбум долларын эдийн засагтай улс. Бодлогын зөв өөрчлөлт, гацсан ганц хоёр асуудлуудыг байрнаас нь хөдөлгөлт, дэмжсэн, урагшлуулсан 2-3-хан том төсөл бидний хямралт байдлыг эрс өөрчлөх болно. Тийм учраас үүрэг хариуцлагаа ухамсарлая, хэрэгтэй шийдвэрүүдээ зориг зүрхтэй гаргацгаая, өөдрөг байж, итгэл үнэмшлээ эргүүлж олж авцгаая, хамгийн гол нь эв нэгдлийг эрхэмлэж эх орноо бодон хамтдаа зүтгэцгээе.

Монгол орныг минь хөх тэнгэр нь мөнхөд ивээх болтугай” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн ҮХААГ-ын дарга Х.Даваахүү: Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймаг удахгүй ургацын баяраа тэмдэглэх гэж байна

Сэлэнгэ аймаг энэ­хүү баярыг жил бүр тэмдэг­лэ­дэгуламжлал­тай билээ. Харин энэ жил урьд жилүү­дээсээ илүү онцлог үйл явдал болж байна. Энэ бол аймгийн хэмжээнд сүүлийн 26 жилд аваагүй арвин ур­гацыг авч байгаа явдал билээ. Ингээд удахгүй тэмдэглэхАлтан намарургацын баярын өмнөхөн аймгийн ҮХААГын дарга Х.Даваахүүтэй уулзаж ярилцлаа.

Энэ жил Сэлэнгэ айм­гийн хэмжээнд өндөр ургац авч байгаад баяртай байна. Энэ амжилтаасаа манай ун­шигчидтай хуваалцана уу?

-Баярлалаа. Энэ жил манай аймаг сүүлийн 26 жил аваагүй өндөр ургацыг хураан авлаа.

Энэ бол Сэлэнгэчүүд бидний газар нутгаа дээдлэн, шүтэж, тариа ногоогоо тариалан ирсэн түүхэн үеийн нэгэн он тоолол юм.

Манай аймгийн тариа­ланчид энэ жил нийтдээ 174167 га талбайд тариалалт хийж 127.1 мянган га талбайд чанартай уринш бэлтгэн эргэлтийн талбайгаа 98.6 хувьтай ашиглалтанд оруулсан. Үүний үр дүнд энэ намар 142096 га талбайгаас 242929.1 тонн үр тариа буюу га-гаас 17.1 центнер, 28637 га талбайгаас20795 тонн тосны ургамал буюу га-гаас 7.3 центнер, 3246 га талбайгаас 6744 тонн тэ­жээлийн ургамал буюу га-гаас 20.8 центнер, 2147.6 га талбайгаас 31474.5 тонн хүнсний ногоо га-гаас 147 центнер, 2935.3 га тал­байгаас 46070.9 тонн төмсга-гаас 157 центнер, 1014.9 га талбайгаас 85.5 тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн хураалтаа бүрэн дуусгаад байна.

Үүнээс улаан буудайн ургацыг авч үзвэл буудай 130504 га талбайд тариалж 229769.9 тонн буюу га-гаас дунджаар 17.6 центнер ху­раан авсан нь Сэлэнгэ аймаг сүүлийн 26 жилийн түүхэнд аваагүй ургацаа хураан авч Атрын түүхэнд бас нэгэн шинэ амжилтыг тогтоолоо.

Сэлэнгэчүүд анх 1988 онд 323,4 мянган тн үр тариа хураан авч байсан нь түүхэн дэх хамгийн өн­дөр авсан ургацтай жил байсан юм. Мөн аймгийн хэмжээнд 154170 тонн хадлан бэлтгэхээс 164000 тонн хадлан бэлтгэж тө­лөвлөгөөгөө 106.4 хувиар да­вуулан биелүүлээд бай­на. Ийнхүү амжилттай ажил­ласан нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байна. Тухайлбал, бид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “газар тариалан эрхлэгчдийн техник, технологийг шинэчлэх”, “усал­­гаатай тариаланг хөг­жүүлэх”,”таримал ургамлыг малаас хамгаалах” зэрэг заалтыг хэрэгжүүлэн ажил­ласан.Энэ бүгдийн үр дүнд ургацын хувь хэмжээ нэмэгдсэн. Тухайлбал, бид “хамгаалагдсан тариа”, “хам­гаалагдсан ногоо” хөтөл­бөрийг хэрэгжүүлж, ма­лын хөлөөс тариа ногооны талбайг хамгаалсан.

Судалгааны дүнгээс харахад аймгийн нутаг дэвсгэр дэх малын тоо байвал зохих хэмжээнээсээ хэтэрснээс шалтгаалан бэл­чээрийн даац хүрэхгүй болж, мал тариан талбайд бэлчих болсон нь тариаланчдын ургацыг тодорхой хэмжээгээр бууруулж байсан. Иймээс “Хамгаалагдсан тариалан” төслийг хэрэгжүүлсэн.

Таны дээр дурдсан “Хамгаалагдсан тариалан” төслийг хэрхэн санаачилж хэрэгжүүлсэн талаар со­нин байна. Энэ талаараа жаахан тодруулаач…?

-Сэлэнгэ аймаг бол эр­чимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх зорилго тавьсан аймаг л даа. Энэ зо­рилтыг биелүүлэхтэй уял­дан “хамгаалагдсан та­риа­лан” төслийг санаачлах болсон. Мөн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “таримал ургамлыг хам­гаалах” хөтөлбөрийг хэрэг­жүүлнэ гэж байсан. Энэ нь таримал ургамлыг малаас хамгаалахын тулд хаших гэсэн санаа байсан. Энэ санааг төсөл болгоод Баян­гол суманд үйл ажил­лагаа явуулдаг “Бороо гоулд” ХХК-д хандсан.

Төслийг “Бороо гоулд” ХХК дэмжиж, хоёр үе шат­тайгаар хэрэгжүүлэх болсон.

Ингээд 2012 оны төгс­гөлөөр эхний төслийг хэрэг­жүүлэхээр тендер зарлаж, санхүүг нь “Бороо гоулд” ХХК, захиалагч нь аймгийн ХААГ, гүйцэтгэгчээр нь тендерт ялсан Дархан-Уул аймгийн “Арогон” ХХК-иуд гурвалсан гэрээ байгуулснаар энэ төслийн ажил эхэлсэн юм. Эхний ээлжинд 17 мянган метр хашаа өгсөн ньодоо миний санаж байгаагаар 260 гаруй сая төгрөг болж байсан байх. Мөн төсөлд хамрагдагсдад хашааны ашиг­лалтын заавар өгч, сургалт зохион байгуулсан.

Энэ төсөл маш их үр дүнгээ өгсөн. Төслийн дүнгээс харахад аймгийн 17 сумаас Орхонтуул бүрэн гүйцэд ашиглаагүй, Сүхбаатар сум зориулалтын бус ашигласан, Баянгол сум хожуу эхэлсэн. Энэ 3 сум л биелэлт тааруу бусад сумд нь маш сайн хэрэгжүүлсэн.

Төслийн үр дүнг сайн байсан гэж та хэллээ. Тэгэ­хээр төслийн хоёр дахь үе шат нь хэзээ эхлэх вэ?

-Энэ оны 10-р сард 2 дахь шатныхаа төслөөр 20 гаруй км газар хашаажуулахаар болсон. Тендерээ ч зар­ласан. Энд Улаанбаатар хотын компани шалгараад хашаагаа авчирч саяхан сумдад тараагаад байна.

Ер нь энэ төсөл хэрэгж­сэнээр хоёр талын ашигтай. Нэгдүгээрт, тариа ногоогоо хамгаалахын зэрэгцээ бас малаа хамгаалж байгаа. Мөн хашааг барьж, буулгахад хялбар учраас хавар нь бариад, намар нь буулгаад авчихаж байгаа. Ингэхээр үрэгдэж алга болохгүй, хул­гайд алдагдахгүй, бас эвдэрч хэмхрэхгүй.ТөслийгБаруунбүрэн, Түшиг сумд маш сайн хэрэгжүүлсэн. Ца­гааннуур, Сант, Орхон, Баруунбүрэн, Ерөө зэрэг сумд энэ төслийг дахин хэрэгжүүлэх гэсэн саналаа удаа дараа хэлж, аймгийн ИТХ дээр ч танилцуулж байсан.

Төслийн үр дүнг хураан авсан ургацын хэмжээгээр тооцож үзвэл, урд жи­лүүдээсээ арай илүүг буюу 1784 тн төмс, хүнсний ногоог хашаажуулсан газраасаа хураан авчээ гэж гарсан. Иймээс хамгаалагдсан тариа­лан руу мал орох нь багасаж, энэ хэмжээгээр ургацын хувь дээшилсэн байна гэж үзсэн.

Хашаанаас өөр аргаар тариан талбайг хамгаалж байсан санагдах юм?

-Ер нь таримал ургамлыг малаас хамгаалах талаар олон ажил хийсэн. Тухайлбал, Гацуурт зэрэгхүч, чадалтай компаниуд “нүх” ухдаг. Энэ нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж ухсан нүхээр нь асар их ууршилт бий болж ойр орчмынхоо хөрсийг хуу­райшуулж, хөрсний үржил шим муудаж байна. Мөн нүхэнд нь мал унаж эндэх явдал гардаг.Харин энэ жил “Гацуурт” компанийнхан цагаан хэрэм шиг цементэн хашаа барьсан байсан. Энд асар их зардал орж, энэ зардлаа хурааж авсан тариа, будаандаа шингээж, будааны үнэ бас өсөөд байна шүү дээ. Тэгээд ч бүх хүн Гацуурт компани шиг хашаа барих боломж нь бас байхгүй шүү дээ.

Энэчлэн тариалан эрхэл­дэг аж ахуйн нэгжүүд өөрс­дийнхөө хөрөнгө боломжид тааруулаад төрөл бүрийн хашаанууд барьж үзсэн л дээ. Гэвч, модон хашааг нь эвддэг, төмөр хашааг нь өвөл хулгайлаад аваад явчихдаг, блокон хашаа нь зардал их зэрэг бэрхшээлүүд гардаг. Харин энэ төсөл хоёр жил амжилттай хэрэгжиж, ногоо, малаа хамгаалуулсан иргэд нилээн ам сайтай байгаа.

Манай аймаг цаашид тариа, ногооны талбайг малаас байнга энэ төсөл хэл­бэрээр хамгаалаад байх уу, эсвэл…?

-Ер нь цаашдаа Сэ­лэнгэ аймгийн хэмжээнд малынхаа тоог цөөрүүлж байж таримал ургамлаа ма­лаас хамгаалах нь чухал. Тэгэхээр Сэлэнгэ аймагт” эр­чимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг” гэсэн статусыг өгөх хэрэгтэй. Ингэх юм бол манай аймгийн ИТХ өөрсдөө шийдээд эрчимжсэн малын бэлчээрийн төлбөрийг багаар, нутгийн малын бэл­чээрийн төлбөрийг нь ахиу тавихыг бодлогоор зохи­цуулах хэрэгтэй. Тэгээд “ууч­лаарай бусад 20 аймагт нь нутгийн мал нь байг. Энд нь цэвэр эрлийз, эрчимжсэн мал нь байг” гээд байхад болох юм. Тэгвэл нэг сая гурван зуун мянган малаас авдаг ашгаа 500 малаас авъя гэж байна.

1988 онд 323000 тонн үр тариа авахад Сэлэнгэ аймаг 432000 толгой малтай байсан.

Энэ жил сүүлийн 26 жилд аваагүй ургац буюу 1988 онтой дүйхүйц хэмжээний ургац авлаа. Ингэхэд 1,3 сая малтай байна. Энд малын тоо нь гурав дахин өссөн. Гэхдээ бэлчээр тэлээгүй нь ойлгомжтой. Харин энэ өндөр ургац авахад хамгаалагдсан тариа, ногооны төсөлүр дүнгээ өгсөн гэж үзэж байна.

Тариалангийн талбайг малаас хамгаалах төслийг “Бороо гоулд” компани дэмж­сэн хэмээн та ярилаа л даа. Газар тариалангийн бүс нутаг болох манай аймагт уул уурхайн ком­паниуд хэр өгөөжөө өгдөг гэж Та бодож байна. Би энэ асуултыг танд тавьдаг учир нь, Бороогийн уурхайн үйл ажиллагаа ид дундаа явж байх үед Та Баянгол сумын Засаг даргаар ажиллаж байсан хүн. Тэгэхээр энэ компаниар жишээ болгон асууж байна л даа?

-Уул уурхайн үйл ажил­лагаа явуулж байгаа ком­паниуд тухайн орон нутаг­таа өгөөжтэй байдаг. Жишээ нь миний ажиллаж байсан сумын нутаг дэвсгэрт уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Бороо гоулд” компани сум орон нутагт маших үр өгөөжтэй байсан талаар би олон удаа хэлж байгаа.Анх 2002 онд “техник эдийн засгийн үндэс”-тээ “сум,орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжихэд зохих хувь нэмэр оруулна” гээд “100 мянгаас доошгүй хэмжээний $-ийг тухайн сум орон нутагт өгнө. Дээр нь нийгмийн шаардлагатай асуудлуудыг шийднэ” гэсэн үн­дэслэлийг үзэглэсэн юм. 2003 оноос анхны 50,000$ авч, үүгээрээ сумынх Засаг даргын ТГ-ын конторыг барьсан. Хуучин нь 1964 онд барьсан маш намхан, мөөгөнцөрдсөн цагаан байр байсан. Дээр үед САА-н орон гэргүй хүмүүс байрладаг бай­сан газрыг засаж додомдоод суусан. Тэгээд яах ч аргагүй болоод сум орон нутгийн төсвөөс 50 сая, бороо гоулд 50 000 $, аймгийн хөрөнгө оруулалтаар 30 сая төгрөг авч одоогийн байгаа ТГ-ын байрыг тэр үеийн 120 гаруй сая төгрөгөөр барьж, тухайн үедээ шүүмжлүүлж л байсан.

Үүнээс хойш Бороо гоулд төлөвлөсөн хэм­жээний үйлдвэрлэл үйл ажиллагаагаа явуулж бай­сантай холбогдоод, бид маш сайн хамтарч ажиллаж байсантай уялдаад, Бороо гоулд компани сум орон нутгийн үйл ажиллагааг ойлгож байсантай холбогдоод гол гол шийдвэрлэх асууд­луудаа хамтран гаргаад түүнээс хойш жил бүр 250,000$ өгч байсан. Энэ бол асар их мөнгө. Тухайн үед 300 гаруй сая төгрөг байсан. Энэ санхүүжилтэнд төсөл бичиж, хамтран шийддэг бай­сан. Ингээд дараагийн жилд эмнэлэгт иж бүрэн засвар хийж, дээр нь шүдний иж бүрэн кабинеттай болсон. Гурав дахь жилдээ “Сумын хөгжлийн сан” гэдэг зүйлийг байгуулж, жил бүр 40,000$-г сандаа хадгалж, түүнийгээ залуу гэр бүлийг дэмжихэд зориулж, өөрөөр хэлбэл, иргэддээ хүртээх хэлбэр рүү орсон. Энэ нь нэг хувийн хүүтэй байсан.

Улсын хэмжээнд одоо л дөнгөж “Орон нутгийн хөгж­лийн сан” гэж ярьж байхад бид үүнийг аль хэдийн байгуулчихсан бай­сан. Тэр үед Зоос банкны захирал байсан Батбаяр “Бүх банкны зорьж байгаа зүйлийг Баянгол сумынхан хийчихсэн байна” гэж хэлж байсан. Үүнээс хойш их зүйл хийсэн. Бүх багууд контортой болж, “баг” хөтөлбөрийг улсын хэмжээнд ярьж эхлэхэд манайх аль хэдийн энэ хөтөлбөрийг нь хангачихсан байсан. Мөн зургаан настай хүүхдийн сургалт гэж улсад ярьж эхлэхэд бид аль хэдийн бэлтгэлийг нь хангаад, кабинетийг нь байгуулчихсан байсан.

Тэгвэл уул уурхай дагасан сум орон нутгийн хөгжил бусад сумдаас арай нэг алхамд түрүүлж явдаг юм аа даа?

-Тийм шүү. Баянгол сум улсын хөгжлөөс нэг алхам түрүүлж байсан нь уул уурхайн компанитай хамтран ажилласны үр дүн юм. Мөн АББ төвийг зассан. Энэчлэн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв гээд засахыг нь засаж, өргөтгөхийг нь өргөтгөсөн. Ингээд үндсэндээ нийгмийн гол гол асуудлуудыг шийдсэн учраас иргэд рүүгээ хандаж, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхээр 1,8 км зам тавьж, мөн хэмжээний газар замын гэрэлтүүлэг хийж байсан. Дээр нь “хүнс­ний ногоо” хөтөлбөр гаргаад тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй, өрх тол­гойлсон иргэдэд газар олгоод бүгдийг нь хоршиж ажиллах нөхцөл боломж,мөн ажиллах техникээр хангаж, үрийг нь өгч дэмжсэн төсөл хэрэгжүүлсэн.

Тухайлбал, одоогийн тө­лөв­лөлт, төвлөрсөн усан хангамж гээд яриад байгааг бид тэр үед хийсэн.Бид хойд энгэрийн бүх айлын хашаанд цэвэр ус оруулж өгсөн. Энэ нь хоёр гурван худгийг хооронд нь холбоод даралтаар гудамж бүрт, айл бүрт хүргэж байсан.

Энэ бүхний үр дүнд Сэлэнгэ аймгийн Баянгол сум төр засгийн аливаа ажлын үзүүлэлт, үнэлэлт дүгнэлтэнд байнга тэргүүн эгнээнд орж байсан. Өө­рөөр хэлбэл, “Бороо гоулд” компанитай хамтран ажил­ласны үр дүнд сум орон нутгийн маань өнгө үзэмж сайжирч, иргэдийн амьдрал ахуй дээшилж, ажилгүйдэл, ядуурлын түвшин бусад аймаг сумдын дунджаас бага байдаг байсан.

Жишээ нь намайг ажил­лаж байх үед улсын хэм­жээнд хоёрхон удаа уралдаан зарлагдаж байсан. Нэг нь соёлын төвүүдийн дунд, нөгөө нь АББТ-ийн дунд уралдаан болж улсад соёлын төвөөр 2-р байранд, нөгөөдөхөөр нь 3-р байранд орж байсан. Тэгээд бид аймгийнхаа тэргүүний сум болсон. Бүсийн тэргүүний сум болохоор үзүүлэлтээ хүргүүлсэн байсан. Энэ бүгд хангагдаад “улсын тэргүүний сум” болсон. Энэ бүхэн маань энэ компанитай хамтран ажиллаж байсны л үр дүн.

Энэ мэтчилэн сумын иргэдийнхээ амьдрал ахуй, ажил хөдөлмөрийг нь дэмж­сэн, сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийг сайж­руулсан олон ажлууд 2003-2009 онд буюу намайг Засаг даргаар ажиллаж байх үед хийгдсэн.

Энэ зургаан жилийн ху­гацаанд 1,500,000$ буюу 1,6 тэр бум төгрөг гэсэн үг.2009 онд миний бие Засаг даргын ажлаа өгөхдөө 384 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн санд нь үлдээсэн. Бусад нь ямар нэгэн байшин барилга барих, иргэдийн амьдрал ахуйг дэмжих төсөл хөтөлбөрүүдэд зориулагдсан байсан.

Тэгээд энэ компани ганц манай сумаар зогсохгүй, Мандал суманд, аймгийн төвд мөн хэмжээний хөрөнгө, санхүүг өгдөг байсанг би санаж байна. Жишээ нь аймагт Хүүхдийн ордонг бай­гуулахад, Спортын ордонг засварлахад… гээд байна. Баян­гол суманд төрөөс 100 гаруй сая төгрөг өгдөг байсан. Тэгэхэд тэр үеийн 300 сая төгрөг гэдэг бол үнэхээр сум хөгжих үндэс нь болсон их мөнгө шүү дээ. Үүний үр дүнд ч Баянгол, бас Мандал сум улсын тэргүүний сум болж чадсан байх.

Тэгвэл Мандал суман дахь Гачууртын үндсэн орд ашиглалтанд орвол тухайн орон нутаг, хүн амд шинэчлэл, өөрчлөлт ирэх болов уу…Та юу гэж бодож байна?

-Нэг талаас нутаг орныг хөгжүүлэхээс гадна олон хүнийг ажлын байраар хан­гана гэж бодож байна. На­майг сумын даргаар ажил­лаж байх үед манай сумаас 84 хүн үйлдвэрт, мөн 90 гаруй хүн компанийн туслах үйлчилгээнд гээд 170 гаруй хүн ажилладаг байсан. Ялан­гуяа үндсэн 84 ажилтанбол тэр үед сард сая гаруй төгрөгийн цалин авч байсан. Ингээд цалин өндөр болоод ирэхээр айл өрхийн амьдрал “сэв хийтэл” босоод ирдэг юм билээ. Би 2004, 2005 оны асуудлыгярьж байна шүү. Тэр үед ажиллаж байсан залуучууд одоо бүгдээрээ Дархан, Улаанбаатар хотод байртай, унаатай, үр хүүхэд нь гадаад, дотоодод сурдаг гээд хүний амьдрал улам сайжраад ирдэг юм байна лээ. Тоогоор хэлэхэд 80 гаруй хүн ч өрхөөр аваад үзвэл 70, 80 өрх, өм бүлээр бол хоёр, гурван зээн хүний амьдрал ахуй, нөхцөл боломж сайжирсан гэсэн үг.

Энэ компани сум орон нутагтай маш сайн хамтарч ажилладаг. Ажлын байр гарлаа гэхэд эхлээд Баянгол сумаас л ажилчин авдаг. Энд мэргэжил мэдлэг шалтгаална л даа. Мэдээж багш хүнээр уулын инженер хийлгэх хэцүү шүү дээ. Гэхдээ Баянголоос эхлээд сонголтоо хийдэг.

Үүний зэрэгцээ үндсэн ор­дын нэг давуу тал бол шо­роон орд шиг усыг бохирдуулаад байдаггүй. Эко­логийн асуудлаар бас их зүйл хийдэг. Тиймдээ ч тэнд нутагшсан тарвага, одоо ч байгаа. Гөрөөс нь ч, ургамал нь ч байгаа. Нөхөн сэргээлтийг ном дүрмийнх нь дагуу хийх юм бол экологийн тэнцвэрт байдал алдагдахгүй гэдгийг энэ компани харуулсан.

Гачууртын орд бол үндсэн орд. Энд тус компани маш их хөрөнгө оруулалт хийсэн. Миний харж байгаагаар Зүүнхараа замтай боллоо. Түнхэлд сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах цех байгууллаа.

Энэ компани ч бизнесийн л байгууллага. Олон жил хөрөнгө мөнгөө энэ ордод зарцууллаа шүү дээ.Тэгэхээр үйл ажиллагааг нь эхлүүлэхээр шийдвэл шийдэхээр л зүйл.

Энд Хараагийн бүсийнх­ний амьдрал ахуй дээшилнэ. Ер нь баг хөгжөөд сум, сум хөгжөөд аймаг хөгжинө шүү дээ. Иргэн баян бол улс баян гэдэг дээ. Тэгэхээр Гачууртын төсөл хэрэгжих юм бол үр дүнтэй л гэж бодож байна.

Н.ОЮУНМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн шуудан” сонинг сонгууль хүртэл “үхүүлэхээр” болжээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Өдрийн шуудан” сонинг худалдаж авсан. Энэ хэвлэл түүний гарт очоод зах зээлд удаан оршин тогтнож чадсангүй. Эрхэм гишүүн өмчилж авсан сонингоо дампууруулчихлаа. Сураг сонсох нь ээ, тэрбээр “Өдрийн шуудан” сониныг 2016 оны сонгууль хүртэл “үхүүлэхээр” шийдсэн гэнэ үү. Хэсэг хугацаанд дарж байгаад сонгууль дөхөхөөр дахин гаргаж шуугиулна гэсэн шийдвэрт хүрсэн байна. Өнөөдөр “Өдрийн шуудан” сонин уншигчдадаа очихгүй байгаа шалтгаан ердөө энэ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн нэгэн мөнгөтэй хүний эрхшээлд орохоор хэрхэн хувь заяагаа шийдүүлдгийн тод жишээ юм. Өөрөөр хэлбэл, энэ бол мөнгөтэй улсууд хэвлэлийг худалдаж аваад амыг нь барих үйл явц мөн. За яахав, хөрөнгөтэй хүмүүс хэрэгтэй үедээ хэвлэлийг ашигладаг юм байгаа биз. Хувийн өмчөө яаж, ямар байдлаар захиран зарцуулах нь тэдний эрх байх л даа. Тэгвэл тэр сонинд ажиллаж, амьдралаа залгуулж байгаа сэтгүүлчид яах юм бэ. Үнэхээр эзнийхээ хүсэлтээр сонгууль хүртэл “үхцгээх” хэрэг үү. Наанадаж сэтгүүлч, уран бүтээлчдийн ажилласан жилийн нийгмийн даатгалын төлөлт завсардаж байна шүү дээ. Тэд ажил хийгээгүй хугацааны нийгмийн даатгалыг хэн ч нөхөн төлөхгүй. Хожим тэтгэвэрт суухаар бөөн асуудал үүснэ. Тогтоолгох тэтгэврийн хэмжээг доош чангаана. Сонин түр “үхсэн” өдрүүдийнцалинг сэтгүүлчдэд хэн өгөх юм бэ. Иймд зарим ажилтнууд нь өөр ажил эрэх болно. Энэзэрэг олон асуудал хэвлэлийн байгууллагыг худалдаж авсан хүмүүст ямар ч хамаагүй юм уу. Хэрэв эрхэм гишүүн “Өдрийн шуудан” сониныг худалдаж авсан л юм бол ажилтан албан хаагчдынхаа ар талын асуудлыг хариуцах ёстой баймаар. Мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан сэтгүүлчид тэдний тоглоом болох ёстой юу. Сэтгүүл зүйн салбар ямар хэн дуртай хүний зугаа юу гэж тэднээс асуумаар байна.

Хэвлэлийн байгууллагыг хүссэн нь худалдаж аваад өөрийн дураар хөдөлгөдөг болжээ. Хэрэгтэй үедээ ашиглаж, хэрэггүй болохоор хаячихдаг энэ байдалд ер нь санаа зовж байгаа хүмүүс байна уу.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Огцом унасан алтны үнэ 2500 ам.доллар хүртэл өсөх таамаг гарчээ

Мандал женерал даатгал” компанийн санхүүгийн бүтээгдэхүүн хариуцсан ахлах мэргэжилтэн П.Золзаяатай ярилцлаа.

Алтны үнэ огцом унаж магадгүй гэсэн таамаг байна. Хэр ортой таамаг бол?

-Дэлхий даяар нийтдээ 2800 тонн алт олборлодог. Гэтэл эрэлт нь харьцангуй өндөр. 3100 тонн. Энэ бол дахин ашиглаж буй алтыг нэмж гаргасан тоо. Алтныэрэлт нийлүүлэлтээсээ өндөр байгаа энэ үед үнэ огцом унах үндэслэл байхгүй. Ганц алт ч биш үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө ер нь аливаа юмны үнэ өсч байгаа тохиолдолд буцаад унаж байж эргэж өсдөг жамтай. Наад зах нь 50 хувиар унаад үнэ эргэж засварлагддаг юм. Тодруулж хэлбэл өгсч, буурч явдаг зүй тогтолтой. Ингээд бодоход алтны үнэ980 ам.доллар хавьцаа болно гэсэн таамаглал бий. Тэгээд зүй тогтлоороо эргээд өснө. Хүнээр жишвэл амьсгаа авдаг шиг л зүйл. Амьсгаллаа, амьсгаагаа гаргалаа гэдэг шиг үнэ өслөө, буцаад буулаа гэдэг бол жам. Алтны үнэ сүүлийн үед огцом өссөн. Аливаа үнэ огцом өснө гэдэг бол огцом уруудахын сигнал. Хүн найтаахдаа амьсгалаа хүчтэй татаад хүчтэй гаргадаг даа.Тэрэнтэй л адил зүйл.

Дэлхийн шинжээчдийн хичнээн хувь нь алтыг доод тал нь 980 дээр очно гэж үзэж байгаа бол. Танай шинжээчид ямар таамагтай байна?

-Алт уналаа гэхэд 1000 дээр очно,1000-аас буулаа гэхэд 980, 960 хавьцаа очоод эргээд өгсөх болов уу гэсэн хандлага бидэнд ажиглагдаж байна. Олон улсад эдийн засгийн судалгаа хийдэг, дүн шинжилгээ гаргадаг 64 байгууллага бий.Эдний62 нь алтыг 9500-9300 руу унана гэчихсэн. Тэдний таамаг тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Үүнийг нь дагаад хөрөнгө оруулагчид алтнаас гардаг тал анзаарагддаг. Гэхдээ айхтар том нөлөө болж чадахгүй. Уоррен Баффет мэтийн томоохон хөрөнгө оруулагчид алтыг унана гэвэл тэр таамгийгньнийтээрээ дагадаг тал бий.

Гэхдээ сүүлийн нэг жилийн хугацаанд алтны үнэ огцом гэж хэлэхээр уначихлаа шүү дээ?

-Алтны хувьд хамгийн оргилдоо 1980 ам.доллар хүрсэн л дээ. Сүүлийн найман сарын дотор1800-1200 ам.доллар болтлоо 33 хувиар огцом уналт өгсөн. Уналт өгөх шалтгаан нь Америкийн алт арилжаалдаг томоохон биржүүдийн зохицуулах зөвлөл “Та нар алтыг хэт өсгөөд байна, одоо алт арилжаалъя гэвэл дэнчинг нь төд болтол өсгө” гэснээс үүдсэн. Ингээд алтны үнэд засвар хийгдэж унаж эхэлсэн.

Алтны ханш яаж ч уруудсан 680 дээр очихгүй нь гэж ойлголоо?

-680 руу унах магадлал ер нь бол байхгүй. Нэг унц алтыг олборлоход өөрийнх нь зардал 650 ам.доллар болдог. 680 руу орчихвол ямар ч алтны компани олборлолтоо зогсооно. Ашгаа алдаж дампуурахыг хэн ч хүсэхгүй.

Олон улсын эдийн засаг тогтворгүй хэвээр учраас томоохон улс орнууд эдийн засгийн хямрал болж магадгүй гэж болгоомжилж байгаа. Ийм шалтгаанаар төв банкууд нь улсынхаа эдийн засгийгдэмжих гэж асар их хэмжээний мөнгө хэвлэж Засгийн газрынхаа бонд, банкуудынхаа эрсдэлтэй зээлийг авах гээд байна л даа. Цаасан мөнгийг ингэж хүссэнээрээ хэвлэж болдог болалт огт өөр. Хүслээрээ хэвлэж үйлдвэрлэдэг эд биш. Тэгэхээр 680 хүртэл үнэ нь бууна гэсэн ойлголт байхгүй. Алт удаан хугацаандаа өснө. 2050, 2500 ч хүрч магадгүй.

Удаан хугацаанд гэдгээ тодруулаач?

-Зургаан сараас хоёр жилийн хугацааг хэлж байна л даа. Хүн төрөлхтөн 5000 жилийн түүхэндээ алтанд итгэсээр ирсэн. Алтны үнэ хэлбэлздэг. Гэхдээ худалдан авах чадвараа өнөөг хүртэл алдаагүй. Жаран жилийн өмнө таван кг алтаар тухайн үеийн тансаг зэрэглэлийн лимузин авлаа гэж бодъё. Өнөөдөр ч ялгаагүй. Таван кг алтаархүссэн машинаа авч болно. Гэтэл зуун жилийн өмнөх нэг унци алтны мөнгөөрөнөөдөр өдрийн хоол ч авч чадахгүй. Мөнгө, алтны худалдан авах чадвар хоёр ондоо ойлголт гэдгийг энэ мэт жишээгээр тайлбарлаж болно. Дахин хэлэхэд засвар хийгдэж дууссаны дараа алтны үнэөснө.

Тэгвэл алтны ханш буурах ямар шалтгаан ажиглагдаж байна?

-Олон улсын таамаг гаргадаг байгууллагууд Америкийн төв банкийгирэх жилийн зургадугаар сараасбодлогынхоо хүүг нэмнэ гэж байгаа. Алтны нөгөө тал нь доллар. Алтыг хуваах нь доллар гэдэг. Хуваагдагч нь өсөөд ирвэл нөгөө тал нь буудаг жамтай. Алтны үнэ үүнтэй холбоотойгоор унах эрсдэлтэй. Алт эрсдлээс хамгаалах бүтээгдэхүүн болохоос хөрөнгө оруулалтад ноогдол ашиг өгдөггүй онцлогтой. Харин доллар ноогдол ашиг буюу хүү өгнө. 2008 оны хямралаас хойш Америкийн төв банк Засгийн газрын худалдан авалтыг их хэмжээгээр хийж байсан. Харин энэ жилээс эдийн засаг нь сайжирч байна.Ажилгүйдэл гэхэд энэ сард 5.8 хувьтай гарсан. Америкийн эдийн засгийн гол хөдөлгөгч мотор нь өөрсдийнх нь худалдан авалт. Дотоодынх нь худалдан авалт эдийн засгийнх нь 70 хувийг авч явдаг. Ажилгүйдэл багасах хэрээр эдийн засаг нь сайжирч байна гэсэн үг. Америкийн эдийн засаг сайжирч байгаа учраас Төв банкных нь бодлогын хүү ирэх жилийн зургадугаар сараас өсөх хандлагатай болж байгаа хэрэг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд хэлбэлзэл явагдах ч гэлээ тийм огцом хэлбэлзэл үүсэхгүй.

Монгол банкны худалдаж авсан алтны хэмжээ өсч байгаа. Төв банк алтны худалдан авалтаа нэмэгдүүлэх бодлого барьж буй ньзөв шийдвэр үү?

-Монголд валютын нөөцийг бүрдүүлэх дөрвөн янзын арга бий. Нэгдүгээрт нь гадаадын хөрөнгө оруулагчдыг шууд татах.Хоёрдугаарт нь экспортоо нэмэгдүүлэх. Гуравдугаарт нь алтны нөөцөө нэмэх. Энэ гурав боломжгүй болгадаад валют дээр Засгийн газрын бонд гаргах. Ирэх жил эдийн засаг тогтворжихгүй, экспорт сайжрахгүй гэж үзвэл Монгол банк яалт ч үгүй төгрөгийн худалдан авах чадварыг барихын тулд валютын нөөц бүрдүүлэх ёстой. Валютын нөөц бүрдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах нь Монгол банкны өөрийнх нь бодлого. Ер нь бол алтны нөөцийг бүрдүүлэх нь маш зөв алхам.

Алтны ханш 980 ам.доллар руу орж уналаа гэхэд Монгол банкинд эрсдэл байх уу. Манайд нөлөөлөхөөр хэмжээний уналт мөн үү гэж асуух гээд байна л даа?

-Алтыг уналттай үед нь зарах тохиолдол гарвал хүлээгдэж байгаа ашигтодорхой хэмжээгээр багасна. Гэхдээ доллар өсчбайгаа.Алт зарсан доллар Монгол банкин дээр ирж байгаа гэдэг утгаараа сүртэй алдагдал байхгүй.Монгол банкны хувьд алт өсөөд ирэх үед зарвал мэдээж ашигтай. Монгол банк алтыг 83 хувийн сорьцтойгоор худалдаж авдаг. 37 хувь нь мөнгө, зэс зэрэг дагалдах элемент байдаг юм. Худалдаж авсан алтаа цэвэршүүлж 95 хувьд хүргэдэг. Түүгээрээ гадаад валютын нөөцөө бүрдүүлдэг юм.

Төв банк их хэмжээгээр алт худалдан авч байгаа нь долларын ханшид илт нөлөөлөх үү?

-Нөлөөлнө. Монголчуудын хувьд хүүтэйгээр Засгийн газрын өр тавихыг хүсэхгүй байна. Гадны хөрөнгө оруулалтыг шууд татах, экспорт хийх тал дээр асуудал үүссэн тохиолдолд алтаа аль болох их хэмжээгээр авч үнэ хүрсэн үед нь зарж байж долларын ханшид нөлөөлнө. Төгрөгийнхөө худалдан авах чадварыг хадгалах боломжтой гэсэн үг.

Монгол банкнаас иргэд бодитоор нь алт худалдан авах боломжгүй. Та түрүүн алтандцаасан хэлбэрээр хөрөнгө оруулах боломжтой гэж ярилаа. Тэгэхээр монголчуудад алтанд хөрөнгө оруулах боломж байгаа гэсэн үг үү?

-Монгол хүн гадаадад данс үүсгээд хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж алтанд хөрөнгө оруулалт хийх боломжтой. Алтны ханш удаан хугацаандаа өсөх таамаг гарсан учраас ашигтай хөрөнгө оруулалт болно.

Алтны ханш бууна, яагаад гэвэл гэж байгаад хэд хэдэн шалтгаан нэрлэсэн байсан. Компьютерийн процессор, ухаалаг утасны бичил дамжуулагчид алтыг өргөнөөр ашиглаж байсан бол орлуулах зүйл нь гарч ирсэн гэх тайлбар байна?

-Алт гэдэг металлүйлдвэрлэлд зэс, хөнгөн цагаан шиг их хэмжээгээр хэрэглэгддэггүй. Тодорхой хэмжээнд бол орно. Гэхдээ маш бага хэмжээтэйгээр. Хамгийн гол нь алтны үнэд нөлөөлөхөөр хэмжээний биш л дээ.

Европын төв банк ирэх долоо хоногт алтны нөөцөөсөө зарж борлуулж магадгүй, тэгвэл алтны үнэ бууна гэсэн таамаг бий…?

-Миний хувьд Европын мэдээн дээр суурилж ажилладаг. Ийм мэдээ гараагүй. Европод инфляци 0.4 хувьтай байгаа. Инфляц унаад ирвэл тухайн эдийн засагт инфляци өссөнөөс илүү хортой байдаг. Инфляци огцом биш, тодорхой хэмжээгээр өсөх нь тухайн улсын эдийн засагт сайн. Эдийн засаг нь өсөлттэй байна гэсэн үг. Инфляци удаан хугацаанд бага байх буюу унаад ирвэл дифляци руу шилждэг. Ингэвэл тухайн улсад хор нөлөөтэй. Нэг үсчин 15 мянган төгрөгөөр үс засдаг байлаа гэж бодъё. Үйлчлүүлэгчорж ирэхгүй бол үнээ буулгаж таарна. Дифляци болж байгаа хэрэг л дээ. Хэрэглэгчийн хувьд баяртай мэдээ чгэлээ эргээд эдийн засагтаа хор нөлөөтэй.Үсчний орлого буурах хэрээр улсын төсөвт орох татвар багасаад ирж байгаа юм. Европод ийм байдал үүссэн. Үүний эсрэг арга хэмжээ явагдах гээд байна л даа. Тодруулж хэлбэл өнгөрсөн долоо хоногт Европын Төв банкны тэргүүн ойрын саруудад нэг их наяд еврогийн үнэтэй худалдан авалт хийнэ гэж байгаа. Үүнийг дагаад Европын түүхий эд, хувьцааны гэх мэт зах зээлүүд асар өсөлттэй байна. Тэгэхээр таны лавласан таамаг ямар ч үндэслэлгүй гэсэн үг.

Хятад улс хямд үнээр худалдан авах зорилгоор алтны үнийг бууруулах алхам хийж эхэлнэ гэсэн мэдээлэл бий гэлцэх юм. Хэр бодитой яриа вэ?

-Хятадын Төв банк алтаа зарж байгаа гэж дуулаагүй. Харин ч нэмж худалдан авч байгаа. Мөн иргэддээ нийт хөрөнгөнийхөө 5-20 хувийг алтаар байлгаарай гэж захиж эхэлсэн. Бүр цаасан хэлбэрээр биш бодитоор нь худалдаж авахыг зөвлөсөн байгаа.

Алтны үнэ өсөхөөс аргагүй нөхцөл үүсгэхээр өөр жишээ байна уу?

-Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Швейцарийн банкинд эзэн нь тодорхойгүй, эзэн нь эргэж ирээгүй асар их хэмжээний мөнгө үлдсэн. Тэр хөрөнгөөр Швейцарь их хэмжээний алт нөөцөлж эхэлсэн л дээ. Үүнийг олон улсын хөрөнгө оруулалтын сан, Америкийн талаас Швейцарьт маш их дарамт үзүүлж байж зогсоосон. Энэ сарын 30-нд Швейцарийн банкны сонгууль болох гэж байна. Нийт актив дээр байгаа мөнгөнийхөө 20 хувийг алт болгох уу гэдэг сонгуулийг ард иргэдийнхээ дунд явуулах гэж байгаа юм.Швейцарь нэг хүнд оногдох алтны нөөцөөрөө дэлхийд хамгийн баян нь. Энэ сарын сүүлээр болох Швейцарийн банкны сонгуулиар дийлэнх хүн ам нь Төв банкныхаа активийн хорин хувийг алт болгохыг зөвшөөрвөл алтны үнэд маш том мэссэж өгнө. Ганц алтан дээр ч биш бусад улсын Төв банкуудын бодлогод нөлөөлж эхэлнэ. Дэлхийн даяар 2800 тонн алт олборлодог гэж түрүүн хэлсэн дээ. Хэрвээ Швейцарийн банкны активийн хорин хувь нь алт болбол 1800 тонн алт худалдаж авна гэсэн үг. Таван жилийн хугацаанд ийм алт худалдаж авах юм.Засгийн газраас нь худалдаж авсан алтаа зарах дээр хориг тавьсан байгаа. Алтаа зарахгүй гэсэн үг. Хэрвээ Швейцарийн банк алт худалдан авч эхэлбэл алтны үнэ өсгөх магадлалтай. Швейцарийн банкийг дагаад бусад улсын төв банкууд бодлогын хүүндээ, алтны нөөцдөө өөрчлөлт оруулах өндөр магадлалтай.

Швейцарийн банкныалт худалдан авах тал дээр иргэд нь ямар бодолтой байгаа юм бол. Урьдчилсан тандалт хийсэн юм болов уу?

-Швейцарийн банкны урьдчилсан сонгуулийн дүн гарсан. Иргэдийнх нь 43 хувь нь үгүй гэсэн санал өгсөн байгаа. 37 хувь нь алт худалдаж авъя гэсэн.Бусад нь саналаа өгөөгүй. Өнгөрсөн долоо хоногийн гурав дахь өдрийн ханшийг харвал хэдхэн цагийн дотор 20 ам.доллараар өсч, 20 ам.доллараар унасан байгаа.

Иргэд нь алт худалдан авахыг зөвшөөрөхгүй бол яах вэ?

– Алтны ханш огцом унана. Гэхдээ түрүүний хэлсэн ханшаас доош унахгүй.

Алтны үнэ огцом унаснаас болж алт олборлогч компаниудын орлого 30 гаруй хувиар буурч, орлого нь их хэмжээгээр тасалдсан гэх мэдээлэл байна. Алтны компаниудад алтны ханшийн эрсдлээс хамгаалсан даатгалын бүтээгдэхүүн байдаг уу?

-Бидний хүлээлтээр бол алтны ханш арванхоёрдугаар сар гараад огцом унана. Тэгээд 100 долларынөсөлт өгч магадгүй. Дараа нь ондоо багтаад дахин огцом уналт өгнө. Ондоо багтаж унахгүй бол он гарангуут уналт өгнө. 980 руу очих магадлал өндөр гэсэн үг. Ийм тохиолдолд хэсэг хугацааны дараа 900 болж унасан үед өнөөдрийн ханш буюу 1200 ам.доллараарзарах бололцоотой даатгалын бүтээгдэхүүн байдаг. Олон улсын стандарт гэрээнүүд байдаг юм. Тэр гэрээнүүдийг “Мандал даатгал”-аас алтны компаниуддаа санал болгох бололцоотой. Алтны үнэ газар дээрээ бүрэн буусны дараа дахиж өсөх хандлагатай үед нь хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн шиг даатгалын бүтээгдэхүүнийг ч санал болгох ч боломж бий. Өөрөөр хэлбэл алтыг унаж байгаа үед ч хамгаалж болно, өсч байгаа үед ч ашиг олох бололцоотой гэсэн үг.

Ц.БААСАНСҮРЭН