Categories
гадаад мэдээ

Эболаг зогсоохыг шаардаж жагсав

Испанийн нийслэл Мадрид хотын иргэд Баруун Африкийн таван оронд дэгдсэн эбола вирустай тэмцэхэд ДЭМБ, НҮБ дорвитой ажил хийхгүй байна хэмээн буруутгаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Өчигдөр Либери улсад ажиллаж байсан Испани сувилагч залуу халдвар авсан нь тогтоогдсон юм. Энэхүү үйл явдлын дараа хотын оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлжээ. Жагсагчид “Дэлхийн олон орон эболатай тэмцэхийн тулд хангалттай хэмжээний мөнгийг хандивлаж байгаа. Харамсалтай нь энэхүү мөнгийг ДЭМБ туршилтаар эм гаргахад зарцуулж, шаардлагагүй зүйлд хэтэрхий их хэмжээний мөнгийг төсөвлөж байна” гэсэн байна.

ДЭМБ-ын захирал Маргарет Чан “20 гаруй орны Засгийн газар эболатой тэмцэхийн тулд 400 сая ам.доллар хандивласан. Энэ бүх мөнгийг ДЭМБ өөр дээрээ төвлөрүүлээгүй. Эбола бүртгэгдсэн бүс нутгуудад илгээж, шаардлагатай эм тарианд төсөвлөсөн. Туршилтаар гаргаж авсан “Замак” бэлдмэлийг гаргаж авах мөнгийг Канадын Эрүүл мэндийн яамнаас гаргасан” гэж хэлжээ.

Өнөөдрөөс эхэлж халдвар авсан хүмүүст “Nanosilver” гэх бэлдмэлийг туршихаар болсон байна. Тус бэлдмэлийг Британи, АНУ-ын эмч нар гаргаж авсан гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Эбола вирусээр 3420 хүн амиа алдаж, 7582 хүн халдвар авчээ.

1

Categories
мэдээ улс-төр

Санамж бичигт гарын үсэг зурна

ОХУ-ын Хууль зүйн яамны дэргэдэх Шүүх шинжилгээний төвийн захирал С.А.Смирнова тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийж байна. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн урилгаар айлчлал хийж буй төлөөлөгчид өнөөдөр 11.00 цагт тус хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах аж. Энэ үеэрээ хоёр байгууллага хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цасан болон шороон шуурга шуурна

Маргаашнаас эхлэн нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар хур тунадас орж хүйтрэх

тухай мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээнйи газраас мэдээллээ.

2014 оны 10 дугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтэнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

2014 оны 10 дугаар сарын 09-нөөс 2014 оны 10 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Салхи 9-нд баруун зүгийн нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр сар хиртэнэ

Байгаль сонирхолтой үзэгдлүүдийн нэг болох сар хиртэлт өнөөдөр17:14 минутаас эхлэх аж. Сар хиртэлт гэдэг нь сар дэлхийн сүүдэрт орох үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл нар, дэлхий, сар гурав дарааллаараа нэг шугаманд давхцах үед тохиодог билээ. Судлаачдын үзэж буйгаар 2014-2015 оны хооронд нийт дөрвөн удаа бүтэн сар хиртэлт тохиох бөгөөд өнөөдөр хоёр дахь удаагийн сар хиртэлт тохиох гэж байгаа нь энэ юм байна.

Номхон далайн баруун эрэг, Шинэ Зеланд, Австралийн зүүн эрэг болон Азийн орнуудад сарны дүрс хамгийн тод ажиглагдах гэнэ. Харин сар хиртэлтийн үргэлжлэх хугацаа нь сар тойрог замын огтлолцолтой харьцуулахад ямар байрлалд байгаагаас шалтгаалдаг бөгөөд энэ удаагийнх 2-9 минут үргэлжлэнэ гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр УИХ-ын Байнгын хороод хуралдана

09.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Цайдам нуур, Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулах тухай, хэлэлцэх эсэх/;

Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

“Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;

Ажлын хэсгүүд байгуулах тухай.

09.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийн тухай /зөвшилцөх/;

Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай /зөвшилцөх/;

“Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/;

Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан“Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/.

13.00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаан А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

Намрын ургац хураалтын явцын талаар мэдээлэл сонсох;

“Монгол орны ойн цэвэрлэгээний талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох;

Туул голын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох.

13.00 цагаас Өргөдлийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Гүний уурхайд ажиллагсдын нийгмийн асуудлын талаар иргэнээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх;

Улсын Их Хурлын 2014-2015 оны намрын чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөө батлах.

15.00 цагаас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар, 2014.09.04-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

Номын сангийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.

15.00 цагаас Төсвийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар байршуулсан барааг буцаан гаргах хугацааг шинэчлэн тогтоох тухай, хэлэлцэх эсэх/.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн аминд хүрсэн сурагчийг 25 жилийн хорих ялаар шийтгэжээ

Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрэн” дэлгүүрт цагдаагийн алба хаагч буудуулж амиа алдсан хэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-нд гарсан. Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ахлагч Б.Төмөрчөдөрийг Булган сумын дунд сургуульд сурдаг, 17-19 настай Х.Сайгаш, Х.Сапаргали, Х.Хапаар нар буудсан болохыг цагдаа нар тогтоосон. Тэд хэргийг мөрдөж байсан цагдаа нарт “Гар чийдэнгийн гэрэл тусаж, цагдаа хувцас харагдахаар нь айгаад буудсан” хэмээн мэдүүлж байсан гэнэ. Мөн олон удаагийн үйлдлээр хулгай хийсэн нь тогтоогджээ. Тэдний гэм бурууг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хэлэлцсэн юм. Шүүх бүрэлдэхүүн Х.Хапаарыг хулгай хийсэн, албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагчийн амийг хөнөөсөн хэмээн үзэж 25 жил хорих ял оноожээ. Харин Х.Сайгаш, Х.Сапаргали нарт хоёр жилийн хорих ял оноож, түүнийг мөн хугацаагаар тэнсэн харгалзахаар болжээ. Уг нь хэргийг өмнө нь тус шүүхээр хэлэлцэж, шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байжээ.

Э.Баатар

Categories
мэдээ нийгэм

Хилээр нууж гаргах гэж байсан 430 мянган юанийг улсын орлого болголоо

БНХАУ-ын иргэн Шин Гуан тээшиндээ их хэмжээний юань нууж хилээр гаргах гэж байсныг Чингэс хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн байцаагчид илрүүлжээ. Тэрбээр Улаанбаатар-Бээжин чиглэлийн “ОМ-223” онгоцоор зорчих гэж байхдаа тээшиндээ 430 мянган юань авч явсан аж. Энэ нь 129 сая төгрөгтэй тэнцэх бөгөөд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан эл үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авч, гадаад валютыг улсын орлого болгосон байна. Мөн буруутай этгээдэд нэмж торгуулийн хариуцлага хүлээлгэжээ. Хуульд зааснаар дотоод, гадаадын иргэд 5000 ам.доллараас дээш хэмжээний мөнгөн тэмдэгтийг хилээр гаргаж байгаа тохиолдолд уг мөнгөний эх үүсвэрийг тайлбарлах ёстой.

Гэтэл Шин Гуан дээрх мөнгийг хар өнгийн гялгар уутаар боож, нуун далдалсан учраас хууль зөрчсөн үйлдэл аж.

Ц.ӨрнӨХ

Categories
мэдээ нийгэм

Хилээр их хэмжээний улаан хас чулуу нэвтрүүлэхийг завджээ

Үнэт чулуу хууль бусаар хил нэвтрүүлэхийн тулд машинаа тоноглож, их хэмжээний чулуу ачиж явсан хүмүүсийг Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх Гаалийн газрын ажилтнууд илрүүлжээ. Шивээ хүрэн дэх Гаалийн газрын ажилтнууд зорчигч тээвэрлэж явсан 63-63 УБЗ, 20-20 ӨМА, 24-82 ӨМА, 18-92 ӨМӨ, 72-73 ӨМӨ улсын дугаартай таван машинд уржигдар шалгалт хийжээ. Шалгалтаар эрүүгийн хэргийн болон захиргааны зөрчлийн шинжтэй үйлдэл илэрсэн байна. Тодруулбал, жолооч нар үнэт чулуу нууцаар ачихын тулд машинаа нэмж тоноглосон байна. Улмаар 20-20 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т нь 40 кг байгалийн үнэт улаан чулууг түлхүүр багажны савны дотор нуусан, 24-82 ӨМА улсын дугаартай авто машины жолооч Г нь байгалийн үнэт 10 кг улаан хас чулууг тос маслын сав, оймс зэрэгт савлаж нуусан байжээ. Мөн 18-92 ӨМӨ улсын дугаартай машины жолооч П нь 10 кг байгалийн үнэт улаан чулууг тос маслын саванд,72-73 ӨМӨ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н нь 50 кг улаан чулууг суудлын доогуур нууж хил нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлсэн аж. Тэдгээр иргэдээс нийт 110 кг чулууг хураан улсын орлого болгожээ.

Үүнээс гадна М нь өөрийн эзэмшлийн 63-63 УБЗ улсын дугаартай УАЗ-Фургон автомашиндаа давхар шаллан нуувч хөндий гаргаж, суудлын түшлэгэнд эд зүйл нуух зориулалтаар зориудаар тоноглосон аж. Тэдгээр тоноглосон газраа болон машиныхаа ханын доторлогооны цаана байгалийн үнэт 420 кг улаан хас чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдаж байгаад саатуулагджээ.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

А.Лукашенко: Монголчуудад Оросын нутгийг бас өгөх хэрэгтэй болно

Саяхан “Euronews”-ийн сэтгүүлч Серджио Кантоне Минск хотноо Беларусын Ерөнхийлөгч А.Лукашенкотой уулзсан байна. Нэг цаг 30 минут орчим үргэлжилсэн уг ярилцлагын гол сэдэв Украины хямрал байлаа. Тус улс дахь зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийлэл, цус урсгасан нөхцөл байдлыг зохицуулах арга замын талаар түүнээс асуухад тэрээр “Украин дахь зэвсэгт мөргөлдөөн, дайн цаашид үргэлжлэх ёсгүй. Учир нь энд аль нэг тал ялах боломжгүй. Зэвсэгт мөргөлдөөн үргэлжилбэл аль ч талын нэр хүнд буурах болно. Тиймээс дайн хийх нь ирээдүйгүй юм” гэсэн байна. Украины хямралд гурав дахь хүчний нөлөө байгаа эсэх талаар тэрбээр “Аливаа цэргийн ажиллагаа нь улс төр, эдийн засаг, санхүүгийн салбартай нягт холбоотой байдаг. Дайн нэг хэсэгт нь гай зовлон авчирч байхад нөгөө хэсэг нь баяжиж байдаг. Гэвч европчуудын хувьд ийм нөхцөл огт тохирохгүй. Сонирхогч тал хангалттай олон байна” гэв. А.Лукашенко цааш нь “Украинд хэрэг явдал өрнөж, төрийн эргэлт болсны дараа, Крымийн үйл явдлын өмнө би Украиныг дэлхийн томоохон тоглогчдын байлдааны талбар болж байгааг хэлж байсан” хэмээн онцолсон байна. Үүний зэрэгцээ сэтгүүлчийн Луганскийн Бүгд найрамдах улс, Донецкийн Бүгд найрамдах улс хэмээн тунхагласныг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар асуухад тэрбээр “Үгүй. Бид ондоо байр суурийг баримталдаг. Бид Украин улсыг нураахыг хүсэхгүй. “Крымийг Украинд шилжүүлсэн явдал нь буруу гэж олон хүн үздэг. Зарим нь энэ нутаг анхнаасаа Оросынх байсан гэж ярьдаг. Гэтэл энэ нь буруу хандлага юм. Тэгж яривал Бат хааны үеийг дурсъя. Казахстан, Монгол, эсвэл өөр хэн нэгэнд Оросын дийлэнх нутаг, баруун Европ, зүүн Европыг өгөх хэрэгтэй болно. Монголчууд манай нутагт хүрч байсан ч ард түмэнд нь халдаагүй юм. Тиймээс бид Беларусь улсаас бусдыг нь өгнө гэсэн үг л дээ. Өнгөрсөн үедээ эргэж очих шаардлагагүй. Бид улс орнуудын хил хязгаар, тэдгээрийн дархан байдлыг баталгаажуулсан олон улсын бичиг баримт олныг баталж байсан. Тиймээс хил хязгаарыг өөрчилж болохгүй. Энэ зарчимдаа үнэнч хэвээр байх болно” гэсэн байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Залуус давжаараад байна уу даа

Нэлээд хэдэн жилийн өмнө Герман улсын нэгэн хотноо “Чингэс хаан ба түүний өв сан” гэдэг нэртэй үзэсгэлэн үзэж билээ. Овоо хэдэн улс хамтарч өөр өөрийн үзмэрүүдээ нэгтгэсэн гэх тэр үзэсгэлэн их л том байсан санагдах юм. Тэр үзмэрүүдийн нэг нь онцгой анхаарал татсан. Монгол дээл. Жирийн нэг монгол цэргийн даавуун дээл. Уг нь би тийм ч жижиг биетэй хүн биш. Гэхдээ тэр дээлийг аваад нөмөрвөөс томдоно уу гэхээс багадахааргүй хэлхийсэн тэрлэг байсан бөгөөд эзэн нь дэлхийн талыг чичрүүлж явсан өвөг дээдсийн маань нэг байсан гээд бодхул омогшиж байж билээ. Монголчуудыг том биетэй дайчид байсныг батлах эх сурвалж энэ дээлнээс гадна цөөнгүй тэмдэглээстэй байдаг шүү дээ. Арвангуравдугаар зууны үед ааруул, ээзгий, борцноос өөр хоол тэжээлгүй байсан тэр хүмүүсийн үр удам уг нь өнөө цагийн элбэг дэлгэр идэштэй үед бас дутахааргүй том байхаар. Гэтэл гудмаар хөлхөх залуус улам л давжаа болоод байна уу даа. Том, жижиг, гүзээтэй намхан эрчүүд ерөнхийдөө их олширсон байгаа биз. Бие бялдраа хөгжүүлэх тал дээр анхаарахгүй бол өмнөд Азийн иргэдтэй ижилсэхээр шахуу л болоод байна шүү.

Д.БАТЭРДЭНЭ