Categories
гадаад мэдээ

Украинд гал зогсоох хэлэлцээрээс хойш 330 хүн амиа алджээ

Зүүн Украинд гал зогсоох хэлэлцээрийг өнгөрөгч есдүгээр сард хийсэн боловч одоог хүртэл мөргөлдөөн гарсаар байгаа бөгөөд Киев тус бүс нутгийн хараахан бүрэн хяналтандаа аваагүй байгаа билээ. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд зүүн Украинд олон улсын хүмүүнлэгийн хууль, дүрэм зөрчигдсөөр байгааг анхааруулж байгаа билээ. Хамгийн сүүлд НҮБ Украин дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх тайланг гаргасан байна.НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын алба өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхэлсэн зүүн Украин дахь мөргөлдөөнөөс хойш нийт 3660 хүн амиа алдаж, 8756 хүн шархдсан гэж мэдээлжээ. Түүнчлэн есдүгээр сарын 5-нд хийгдсэн гал зогсоох хэлэлцээрээс хойш нийт 330 хүний амь эрсэдсэн аж. Ялангуяа гал зогсоох хэлэлцээрт хамаарагдсан Донецкын нисэх онгоцны буудал, Дебальцевегийн бүс нутаг, Луганск мужийн Счастье мужуудад мөргөлдөөн өдөр алгасахгүй үргэлжилсээр байгаа цохон тэмдэглэжээ. НҮБ-аас Украины эрх баригчдад хандаж өөрийн арми, сайн дурын зэвсэгт дайчдад илүү анхаарал хандуулж, хяналт тавихыг уриалжээ.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн тасаг нүүжээ

Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн тасаг нь Дүүргийн цагдаагийн хэлтсийн зүүн хойд талд байрлаж байсан бол энэ оны аравдугаар сарын 06-ны өдрөөс Сүхбаатар дүүргийн нутаг Сөүлийн гудамж хуучин Хүнсний 50 дугаар дэлгүүрийн зүүн хойд талд буюу Нийслэлийн цагдаагийн газар түр байрлаж байсан байранд шилжин нүүж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа талаар Нийслэлийн Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлж байна.

Categories
гадаад мэдээ

“People” сэтгүүл 40 нас хүрлээ

Дэлхийн хамгийн олон уншигчтай “People” сэтгүүл өнөөдөр 40 нас хүрч байна. Тус сэтгүүл түүхэн ойдоо зориулан гаргасан дугаартаа Кантри дуучин Тэйлор Свифтийг онцолж, зургаар нь нүүр хуудсаа чимжээ. Дуучин бүсгүй тус сэтгүүлийн анхны дугаарт нийтлэгдэж байсан жүжигчин Миа Фарров шиг зургаа даруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэйлор твиттертээ “People сэтгүүлд төрсөн өдрийн баярын мэнд хүргье. 50 насныхаа төрсөн өдрөөр миний зургаар сэтгүүлээ чимээрэй. Тэр үед би илүү туршлагатай, үзэсгэлэнтэй гарах болно” гэж жиргэжээ. “Цаг хугацаагаар аялсан “People” сэтгүүл” гэх үзэсгэлэн Нью Йорк хотод маргааш нээлтээ хийх аж. Энэ тухай тус сэтгүүлийн эрхлэгч Софи Лэнжир ярьсан байна. Сэтгүүлийн 14-21 хуудсуудад Диана гүнж, Мишель Обама, Хилари Клинтон, Мария Шарапова, Лейди Гага, Бейонсигийн ярилцлага нийтлэгджээ.

Categories
гадаад мэдээ

Опра сэтгүүлтэй болжээ

Нэрт хөтлөгч Опра Унфри “The Oprah love” гэх сэтгүүлтэй боллоо. Энэхүү сэтгүүлийн эхний дугаар ирэх сарын 5-нд худалдаанд гарахаар болжээ. Сэтгүүлийн эхний дугаарын нүүр хуудсыг тус сэтгүүлийн санаачлагч Опра өөрөө чимж байгаа гэнэ. Хөтлөгч бүсгүй дээрх сэтгүүлээс гадна “The Oprah Magazine” хэмээх сэтгүүлтэй юм. Тус сэтгүүлд зөвхөн Опрагийн амьдрал болон Опрагийн шоуны сонин сайхны тухай нийтлэгддэг байжээ. Шинээр гаргаж буй “The Oprah love” сэтгүүл бусад сэтгүүлүүд шиг олон талын мэдээллийг багтааж, олны танил эрхмүүдийн зургаар нүүр хуудсаа чимэхээр болсон байна. Опра “Би энэ сэтгүүлийг “Vogue” сэтгүүлтэй эн тэнцүү байгаасай гэж хүсч байна. Эмэгтэйчүүд энэ сэтгүүлээс олон төрлийн мэдээллийг үнэгүй аваарай” гэж жиргэжээ.

Categories
мэдээ спорт

Сумогийн ДАШТ Монголд болно

Тайванийн Каошиун хотноо болсон Олон улсын Сүмо бөхийн холбооны ээлжит их хурал өнгөрөгч наймдугаар сарын 29-нд болсон ба энэ хурлын үеэр 2016 оны Сумо бөхийн ДАШТ-нийг манай улсад зохион байгуулахаар болсныг зарласан билээ. Тэгвэл өнөөдөр Монголын Сумо бөхийн холбооноос хэвлэлийн хурал зарлаж, энэ тухай мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Манай улсын Сумо бөхийн холбоо ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө Египет улсын холбоотой өрсөлдөж ялалт байгуулсан. Олон улсын Сүмо бөхийн холбооны ээлжит их хуралд оролцогчид манай улсын дэвшүүлсэн ДАШТ-ийг зохион байгуулах хугацаа, спортын ордны танилцуулга, тэмцээнийг ивээн тэтгэгч, зочдыг хүлээн авах олон улсын буудал зэргийг үндэслэн эрх олгосон аж. МСБХ энэхүү эрхийн төлөө анх удаагаа өрсөлдсөн бөгөөд дэвшүүлсэн санал 100 хувь дэмжигдэж эрхийг авсан байна. МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Төгөлдөр “ДАШТ-ыг долдугаар сарын 30, 31-ны өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт хийхээр төлөвлөөд буй. Учир нь энэ үеэр дэлхийн хэмжээний тэмцээнийг зохиоход цаг агаарын нөхцөл байдал таатай байдаг. Хоёрдугаарт, мэргэжлийн сумод барилдаж буй аваргууд маань энэ үеэр эх орондоо ирэх боломжтой. Одоогоор 30 орчим орны 400 гаруй зочид төлөөлөгч ирэх тооцоо байна. Бид ДАШТ-ийг зохиох ажлын судалгаа явуулж байгаа. Олон ажил хийхээр төлөвлөөд байна.” гэж ярилаа. Энэ ажлын хүрээнд Сумо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх арваннэгдүгээр сарын 8,9-нд Улаанбаатар хотноо зохиохоор болсныг мөн дуулгав. Тэмцээнийг Олон улсын Сүмо бөхийн дүрмийн дагуу насны ангилал бүрт эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жингийн болон багийн барилдааныг явуулах юм байна. Медальт байрт орсон тамирчдыг тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцуулахаар төлөвлөжээ. Мөн ДАШТ-ийг зохион байгуулахтай холбогдуулан манай Сумо бөхийн холбооноос дэлхийн шилдэг найман баг оролцсон “Дэлхийн цом-Улаанбаатар” тэмцээнийг санаачилжээ.

Categories
мэдээ спорт

Унадаг дугуйн парад болно

Залуучуудын байгууллагаас санаачилсан “Спирт үү, спорт уу” аяны хүрээнд энэ долоо хоногийн бямба гараг буюу аравдугаар сарын 11-нд “Ногоон гудамж-Унадаг дугуйн зам” дугуйн парад зохион байгуулах гэж байна. Дугуйн парад зохион байгуулахад МЗХ-ноос гадна Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж төсөл”, “Залуу дугуйчин клуб”, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Замын цагдаагийн газар, Нью имежи клуб, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, МЗХ-ны дэргэдэх Найс байк клуб, Аттила дугуйн дэлгүүр, Cannondale дугуйн дэлгүүр, Никель Ганбаа ХХК, МЗХ-ны дэргэдэх Монголын Авто замчин залуучуудын холбоо зэрэг байгууллагууд хамтран ажиллаж буй ажээ. Дугуйн парад аравдугаар сарын 11-ний 10 цагт Чингисийн талбайд нээлтээ хийх бөгөөд баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл үргэлжлэх юм байна. Парадад оролцох хүмүүс хамгаалалтын малгай өмссөн байх, унадаг дугуйн урд хойд тормос бүрэн ажиллаж байх, 13–аас доош насны хүүхдүүдийг харгалзах насанд хүрсэн хүнгүйгээр параданд оролцуулахгүй байх зэрэг шаардлагыг тавих гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Е, С зөвшөөрөл аваагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийслэлийн авто тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтран өнөөдрөөс Е, С зөвшөөрөлгүй ачаа, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна. Тус зөвшөөрлийг өнгөрсөн сарын 22-ноос ТҮЦ машинаар олгож эхэлсэн юм. Ингэхдээ В ангиллын 3500 кг-аас бага бүх жинд 10, С ангиллын 3500 кг-аас дээш бүх жинд 15, Е ангиллын 5000 кг-аас дээш чиргүүлтэй бүх жинд 20 мянган төгрөгийг төлж зөвшөөрөл олгожээ. Замын цагдаагийн газраас өгч байгаа мэдээллээр одоогоор 500 гаруй ачаа тээвэр эрхлэгчид зөвшөөрлөө авсан байна.

Categories
гадаад мэдээ

Сахалтай “эмэгтэй” дуучин Европын парламентад дууллаа

Евровидение тэмцээнд түрүүлж тэргүүн байрны шагнал хүртсэн Австрийн сахалтай “эмэгтэй” дуучин буюу Кончита Вурст Европын парламентад дуулсан байна. Брюссельд болсон ижил хүйтснүүдэд гэр бүл болохыг дэмжсэн арга хэмжээнд ийнхүү оролцжээ. Европын парламентын гишүүн Ногоон намын гишүүн, бэлгийн гаж буруу зуршилтай Ульрик Луначек түүнийг урьсан бөгөөд бүх зардлыг нь даасан байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ спорт

Forbes спортын топ брэндийг нэрлэжээ

Америкийн Forbes сэтгүүл энэ жилийн спортын хамгийн үнэтэй брэндүүдийг нэрлэв. Чансаа нь тамирчид, компани, үйл явдал, багууд гэсэн дөрвөн ангилалаар хийдсэн байна.

Тамирчдаас эхэнд нь сагсан бөмбөгчин ЛеБронЖеймс нэрлэгдсэн бөгөөд $37 сая доллар гэж сэтгүүл үнэлэв. Дараа нь гольфчин ТайгерВудс ($36 сая), теннисчин РожерФедерер ($32) нар нэрлэгдлээ. Ингэснээр Вудс 2007 оноос хойш чансааг тэргүүлэхээ болсон аж.

Дөрөвдүгээрт, гольф тоглогч ФилМикельсон ($29сая), тавд крикетчин Махендра Сингх Дхони ($20 сая) нар орлоо. Топ-10-т мөн хөнгөн атлетикч УсейнБолт, хөлбөмбөгчин Криштиану Роналду, сагсан бөмбөгчинт Коби Брайнт, хөл бөмбөгчин Лионель Месси,теннисчин Рафаэль Надаль нар багтацгаав.

Харин хамгийн үнэтэй спортын компаниудад 19 тэрбумын Nike мөн ESPN ($16,5 тэрбум), Adidas ($5,8 трбум) зэрэг нэрлэгдэв.

Хамгийн үнэ цэнэтэй спортын арга хэмжээнд Супербоул ($500 сая), Зуны олимпийн тоглолт ($348 сая), Өвлийн олимпийн тоглолт ($285 сая), хөл бөмбөгийн ДАШТ ($170 сая) зэрэг тооцогдлоо.

Эцэст нь, хамгийн үнэтэй багуудын жагсаалтад «Нью-Йорк Янкиз» ($521 сая), «Реал Мадрид» ($484 сая), «Барселона» ($438 сая), «ДалласКовбойз» ($404 сая), «МанчестерЮнайтед» ($399 сая) тус тус оржээ.

Categories
гадаад мэдээ

“Тэнгэрлэг нэгэн гэр бүл” киноны од нас баржээ

“7th heaven” буюу Тэнгэрлэг нэгэн гэр бүл” цуврал киноны гол дүрүүдийн нэг Сара Гласс Камдений дүрээр алдаршсан жүжигчин Сара Голдберг гэртээ нас баржээ.
Задлан шинжээчдийн мэдээлснээр жүжигчин бүсгүйн зүрх гэнэт хаагдаж амьсгал хураасан гэнэ. Сара Голдбергтэй хамт амьдардаг ээжийнх нь мэдээлснээр нас барахынхаа урьд орой унтахаар хэвтээд өглөө нь сэрээгүй гэнэ. С.Голдберг нь 40 нас хүрээд байсан бөгөөд Тэнгэрлэг нэгэн гэр бүлээс гадна Юрийн галавын цэцэрлэг, Трэйнин Дэй зэрэг киногоороо дэлхийн олон сая үзэгчтэй танил болжээ.