Categories
мэдээ нийгэм

Бага зэргийн хур тунадас орно

18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 16-нд Алтайн салбар уулсаар, 17-19-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтэнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. 19-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Хамгийн тачаангуй бүсгүй

Эрчүүдэд зориулсан “Esquire” сэтгүүл хамгийн тачаангуй бүсгүйчүүдийг тодруулсан байна. Тус сэтгүүл уг жагсаалтыг ирэх арваннэгдүгээр сарынхаа дугаарт нийтлэхээр төлөвлөжээ. Энэ удаад Холливудын нэрт жүжигчин Пенелоп Крус тэргүүлсэн бөгөөд түүний зураг эхний нүүрэнд нь тавигдах юм байна. 40 настай Испанийн нэрт жүжигчин маань Хавьер Брадемтай гэр бүл бөгөөд хоёр хүүхдийн ээж. Тэрээр “Esquire”сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хувийнхаа амьдралын талаар бараг яриагүй бөгөөд “Би өөрийгөө хамгийн тачаангуй эмэгтэй гэж бодохгүй байна. Жирийн л нэгэн эх хүн” гэжээ. Энэ жилийн хамгийн тачаангуй бүсгүйчүүдийн жагсаалтад Скарлетт Йоханнес, Милу Кунис нас орсон байна. Өмнө нь нэрт жүжигчин А.Жоли, дуучин Рианна, жүжигчин Холли Берри нар бичигдсэн байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Ахмад тамирчдыг сайд хүлээн авч уулзлаа

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл өчигдөр хүндийн өргөлт, чөлөөт бөх, хөнгөн атлетик, паурлифтинг зэрэг спортоор хичээллэж, 2007 оноос эхлэн дэлхийн томоохон тэмцээнүүд алт, мөнгө, хүрэл медаль авсан 22 ахмадыг хүлээн авч уулзлаа. Ахмад тамирчид өнөөдрийг хүртэл тив, дэлхийн тэмцээнээс 96 медаль авснаас 62 нь алт, 14 нь мөнгө, үлдсэн нь хүрэл ажээ. ССАЖЯ-наас Спортын тухай хуулийг удахгүй өргөн барих гэж байгаатай холбогдуулан ахмад тамирчдаас саналыг нь сонсож, ярилцлага өрнүүлсэн юм. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Спортын тухай хуулийн үзэл баримтлалыг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар оруулж батлуулсан. Удахгүй хуулийг нь өргөн барихаар манайхаас бэлтгэж байна. Энэ хүрээнд нэгдүгээрт нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэвшил, сонирхогдчын спорт, мэргэжлийн спортыг дэмжихэд анхаарах юм. Сонирхогчдын гэдэг бүлэг дотор ахмадын сонирхогчдын биен тамирын спортыг дэмжих тал дээр хуульд заалт оруулах болно” хэмээсэн. Ахмад тамирчдын зүгээс тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад замын зардлыг буцаан олгодог болох зэргээр хуулиндаа тодорхой заалт оруулахыг сайдаас биечлэн хүслээ. Учир нь, тив, дэлхийн тэмцээнээс ахмад тамирчид өөрийн зардлаар яваад өндөр амжилт гаргаад ирэхэд, төр засгийн зүгээс санхүүгийн болон сэтгэл санааны ямар нэг дэмжлэг үзүүлдэггүй байдлыг өөрчлөх хэрэгтэйг ахмад тамирчид сануулав. Ахмадуудын энэхүү саналыг авч, хуулиндаа тусгахаар ажиллахаа ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл онцолсон юм. Дашрамд дурдахад, улсын төсвөөс жилд таван тэрбум төгрөгийг 24 төрлийн спортыг төрлийг дэмжихэд зориулан мөнгө зарцуулдаг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зам барилгын ажилд үнэлгээ хийнэ

“Зам барилгын хүртээмжид хийх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэлгээ-2014” аяныг зохион байгуулж байна. Энэ аянаар төрийн байгууллагууд, нийгмийн үйлчилгээний салбарт баригдсан барилга байгууламжид явган хүний зам, гүүрэн гарцаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчих боломж бүрдсэн эсэх талаарх үнэлэлт дүгнэлтийг энэ сарын 14-20 ны өдрийн хооронд хийх аж.ХБИ –д зориулсан “Иргэний барилгын төлөвлөлтөд хөдөлгөөний хязгаарлалттай иргэдийн шаардлагыг тооцсон орон зайн орчин, үндсэн шаардлага 6055-2009”, “Авто замын байгууламж, явган хүний зам хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст зориулсан зам Техникийн шаардлага MNS 5826-2006 болон зааврын талаар MNS 6056-2009” гэсэн гурван стандарт манай улсад хэрэгждэг аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тус аяныг зохион байгуулахдаа дээрх стандарт үзүүлэлтүүдийн дагуу үнэлгээний хуудас ашиглан, сонгон авсан зам барилгууд дээр нэг бүрчлэн хэмжилт хийж, стандартын хэрэгжилт ямар байгааг дүгнэн гаргаж, зөрчилтэй барилга байгууламжуудыг тодруулан гаргаж дээрх стандартыг баримтлан ажилладаг байх талаар зөвшилцөх аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд бодитоор явж үзэн, бэрхшээл байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх юм байна. Энэхүү үнэлгээний аяныг Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүд явуулж байгаа юм.

З.Батхуяг

Categories
мэдээ нийгэм

Монгол далайчид Ражин боомтоор туршилтын тээвэрлэлт хийнэ

ЗТЯ-наас БНСУ-ын Далайн болон загас агнуурын технологийн институтэд 2012-2014 онд 10 далайчин сургаж төгсгөөд байгаа бөгөөд оюутнууд далайн дадлагаа дуусгаад эх орондоо ирж байгаа юм байна. Монгол далайчдыг сургах, дадлагажуулах зардлыг БНСУ-ын Далайн хэргийн яам болон Бусан хотын Далайн болон загас агнуурын технологийн институт хариуцжээ.

Эдгээр далайчид Монгол-Солонгосын хамтарсан далайн тээврийн компанид ажиллах бөгөөд тус компани нь энэ оны 11 дүгээр сараас эхлэн Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг ОХУ-ын Транссибирийн төмөр замаар дамжуулан БНАСАУ-ын Ражин боомтоор далайд гаргаж тээвэрлэх туршилтын тээврийг эхлүүлэх юм байна. БНСУ-ын дулааны цахилгаан станц, эрчим хүчний компаниуд манай улсаас нүүрс худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэнэ.

Монгол Улс 1996 онд Далайн Олон Улсын байгууллагын гишүүн орон болж, тус байгууллагаас батлан гаргасан 23 конвенци, тэдгээрийн нэмэлтүүдэд нэгдэн орсон байна. Тэгвэл Зам, тээврийн сайд А.Гансүх “Далайн хөдөлмөрийн тухай” Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенци, “Аврах ажиллагааны тухай” 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслүүдийг УИХ-д өчигдөр өргөн барьсан юм.

Эдгээр конвенци нь манай улсын далайн салбарын хувьд шинэ эрх зүйн орчинг бий болгож байгаа төдийгүй, “Далайн хөдөлмөрийн конвенци” нь ирээдүйд далайн тээвэр эрхлэхэд зайлшгүй шаардагдах боловсон хүчин болох далайчдын хөдөлмөрлөх нөхцлийг тогтоосон шинэ стандартуудыг олон улсын нэг гэрээнд нэгтгэж зохицуулахад чиглүүлэн, далайчдын боловсрол, мэдлэг чадвар, туршлагад нь тохирсон ажил хөдөлмөр эрхлүүлэх, тэдний ажиллах, амьдрах орчны ая тухтай нөхцлийг бий болгоход дэмжлэг үзүүлсэн олон улсын конвенци юм.

Мөн Аврах ажиллагааны тухай 1989 оны олон улсын конвенци нь хөлөг онгоц, түүний ачаа, бусад эд хөрөнгийг аврах зорилгоор далайчид далай дээр бие биедээ харилцан гэрээ байгуулан туслалцах асуудлыг зохицуулсан чухал конвенци аж.

Categories
гадаад мэдээ

Хитроуд зорчигчдыг шалгаж эхэллээ

Лондон хотын Хитроу олон улсын нисэх онгоцны буудалд баруун Африкаас ирсэнн зорчигчдыг эбола вирусын халдвар авсан эсэхийг шалгаж эхэллээ. Шалгалтыг Хитроу-гаас эхлүүлж дараа нь бусад нисэх онцгоы буудал, Сент-Панкрас төмөр замын буудалд хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн есдүгээр сард гэхэд эболагийн халдвар гарсан баруун Африкийн орнуудаас мянга гаруй хүн Их Британид ирсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа, иргэн тантай харьцахдаа “Амрыг эрье” гэж ёсолж, өөрийгөө танилцуулах үүрэгтэй

Цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол мэдээлэл хүлээн авах утасны дугаар 70121515, 126 шүү.

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн цагдаагийн ажилтныг бэлтгэжээ

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар олон нийтийн цагдаагийн ажилтныг сонгон шалгаруулах, сургаж дадлагажуулах ажиллагааг удирдах, зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан аж. Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах хүсэлт гаргасан нийслэлийн 190, 21 аймгийн 442 иргэнийг олон нийтийн цагдаагийн ажилтанаар бэлтгэх 21 хоногийн сургалтанд хамруулан, шалгалт авч “Сертификат” олгосон байна.

Сургалтыг нийт 120 цагийн үүнээс 40 цагийн танхимын, 80 цагийн үйлдвэрлэлийн дадлагад хамруулсан байна. НИТХ-аас нийслэлийн хэмжээнд ажиллах олон нийтийн цагдаагийн ажилтны урамшил, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас, сургалтын зардлыг шийдвэрлэж өгчээ. Сургалтанд хамрагдан төгссөн 171 олон нийтийн цагдаагийн ажилтныг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргийг нь гүйцэтгүүлэн ажиллаж байна.

Энэ онд Баян-Өлгий /3/, Баянхонгор /28/, Говь-Алтай /21/, Дорноговь /22/, Сэлэнгэ /16/, Ховд /11/, Хөвсгөл /2/ аймгууд нийт 103 олон нийтийн цагдаагийн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаа ба бусад аймгийн Засаг дарга, ИТХ-аас урамшил, хөдөлмөр аюулгүй байдлын хувцасны зардлыг шийдвэрлэж өгөөгүй, төсөв хөрөнгө байхгүй байна гэдэг шалтгаанаар түр хүлээгдэж байгаа хэмээн

НИЙТИЙН ХЭВ ЖУРМЫГ ХАМГААЛАХ ГАЗАР-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрээнийг зорих жуулчдыг Монгол руу татах бодлого баримтална

Замын-Үүдийн боомтоор өдөртөө 5000 хүн орж, гардаг. Гэхдээ эдгээрийн олонх нь Замын-Үүдээс Эрээнийг чиглэсэн урсгал байдаг бөгөөд багахан хэсэг нь Замын-Үүдийг чиглэсэн байдаг аж. Манай улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, жуулчдын тоог өсгөхөд Замын-Үүд, Эрээний хамтын ажиллагаа голлох үүргийг гүйцэтгэнэ хэмээн үзэж байгаа.

Энэ талаар Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг “Гол нь Эрээнийг зорих жуулчдыг 2-3 хоногийн аяллын маршрутаа ашиглан Сайншанд, Хамарын хийд, Энергийн төв рүү аялуулах бодлогыг баримтлах нь чухал гэж үзэж байна. Энэ ч үүднээс Дорноговиор аялах гурван хоногийн виз гаргах, аяллын маршрутыг нэмж зохиох зэрэг ажлыг түлхүү хийж байгаа” гэлээ. Харин тус аймгийн Засаг даргын Тамгын газрын ОНХХ-ийн дарга С.Сайнзаяа “Ер нь манай улсад ирэх жуулчдын эхний тавд БНХАУ-ын иргэд эзэлдэг гэх судалгаа гарсан. БНХАУ-ын хувьд ч энэ жил 57 сая жуулчин хүлээж авна гэж тооцоолоод байгаа. Мөн Эрээн хотод л гэхэд жилдээ нэг сая дотоодын жуулчин ирдэг байна. Тэрхүү жуулчны урсгалыг Монгол руу татсанаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна орон нутгаа сурталчлах, хөгжүүлэх боломж нээгдэх юм. Тиймээс БНХАУ-ыг зорих жуулчдын урсгал их байдагтай зэрэгцэн тус улсаар дамжин манайхыг зорих жуулчдын урсгалыг нэмэх бодлогыг ч АЖГ-аас барьж байгаа” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга С.Энх-Амгаланг ажлаас нь халжээ

Монгол Улсын Авиогын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.3, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг үндэслэн ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга С.Энх-Амгаланг ажлаас нь халсан тушаалыг Зам, тээврийн сайд А.Гансүх өнөөдөр гаргасан байна гэж Зам тээврийн яамны сайтад мэдээлжээ.

С.Энх-Амгалан нь өөрийн хүү Э.Ганхүүд сургалтын төлбөр 59000 ам.доллар гаргуулан авсан, мөн хүүгийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн Иргэний нисэхийн багц дүрэмд өөрчлөлт оруулахаар шинэчилсэн дүрмийн найруулгын төсөл боловсруулж, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэж, ийнхүү ажлаас халах шийдвэр гаргасан гэнэ.