Categories
гадаад мэдээ

“KOICA” –гийн үйлдвэр хог хаягдлыг ангилан ялгаж эхэллээ

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд хог боловсруулах хоёр үйлдвэр барихаар төлөвлөж байгаа. Энэ үйлдвэрийн нэг болох БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “KOICA” –гийн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт барьсан Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн ажилтай Захирагчийн ажлын албаны ТХХУХ-ийн дарга, ажил хариуцсан мэргэжилтнүүд танилцлаа. Солонгосчууд тус үйлдвэрийг барихдаа технологийн системийг гадна болон дотно холболтын хамт хийсэн юм. Тус үйлдвэр нь одоогоор өдөрт 8-10 машин, 80 тонн хогийг хүлээн авч нэг ээлжиндээ 17 ажилтан гялгар уут, цаас, хуванцар саваар нь ангилан ялгаж байна. Өдөрт ирсэн хогийн 40 тн буюу 50 хувийг хуванцар сав, шил, лааз эзэлж байна.
Хог тээврийн машин ирмэгц ажилчид экскаватороор хогийг хутган дамжуулах конверээр /ремэн/ дамжуулан бутлагч машин руу оруулна. Бутлагч машин шороо болон хогоор хаягдлаар нь ялган ангилан ялгах цех рүү хүргэдэг. Үүний дараа дамжлагаар ирсэн хогийг ажилчид ангилан ялгаж, цаасны хогийг преслэн шахаж үйлдвэрлэлд бэлтгэн, хуванцар сав, гялгар уутыг тусгай кантейнерт байрлуулан савладаг. Хог хаягдлаас гарсан шороог конверээр дамжуулан үйлдвэрээс буцаан гаргаж ландфил технологийн дагуу дарж устгаж байгаа. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлмэгц хатуу түлш үйлдвэрлэж эхлэх юм.
Цаашид нийслэлийн иргэд хогны уутыг хэрэглэж хэвшмэгц ангилан ялгах тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь хог боловсруулах үйлдвэрүүд ангилан ялгалт хийх бус эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх давуу талтай гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

ОХУ-д эбола вирусын халдвар илрээгүй гэв

Энэ сарын 15-нд Гвинеи-Бисау улсаас Орёл хотод ирсэн хоёр оюутнаас эболагийн халдвар илэрсэн гэсэн мэдээлэл тархаад байгаа. Энэ мэдээллийг тус хотын захиргаа үгүйсгэжээ. Африкийн хоёр оюутнаас эбола вирус илрээгүй аж. Халуурсан оюутнуудын цусанд хийсэн шинжилгээгээр эболагаар өвдөөгүй болох нь батлагджээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Алдармаагийн өмгөөлөгч тайлбар хийх гэнэ

“Шинэ үе” продакшний жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийг өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд хэлэлцээд Ц.Алдармаад долоон жил 10 хоног, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах шийдвэр гаргасан. Ц.Алдармаагийн өмгөөлөгч Н.Мандах, Б.Дашдорж нар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа аж. Түүний өмгөөлөгч Б.Дашдорж “Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ асуудлаар ирэх долоо хоногт албан ёсны тайлбар хийнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Борлуулагчийг хөнөөсөн этгээдийн эхнэрийг шалгаж байна

АПУ ХК-ийн гэрээт борлуулагчийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Г.Пүрэвсүрэн хөнөөснөө хүлээж өдгөө ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж шалгагдаж байна. Тэрээр талийгаачаас “Мөнгө байвал зээлээч. Дүүгийн хурим болох гээд мөнгөний хэрэг болоод байна” гэжээ. Талийгаач бараагаа зээлээр өгөөд мөнгө зээлэх боломжгүй гэсэн аж. Маргалдсанаас болж борлуулагч залууг боож, амь насанд нь хүрсэн гэж сэжиглэн шалгаж байгаа юм байна. Түүний унаж явсан автомашинаас эхнэрийнх нь үс гарсан учраас түүнээс байцаалт авснаар хэрэг явдал илэрчээ. Г.Пүрэвсүрэнгийн эхнэр н.Отгонхандыг гадуур байцааж байгаа гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн хуулийг энэ сарын 21-нд хэлэлцэхээр болжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийх байсан ч хугацааг нь хойшлуулж, энэ сарын 21-нд хэлэлцэхээр боллоо. Засгийн газар 2015 оны төсвийн хуулийн төслийг аравдугаар сарын 1-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг төдийгүй хотын удирдлагуудын зүгээс хуулийн төслийг татах шаардлагатай гэж үзжээ. Энэ дагуу Засгийн газар хуралдаж, төсвийн хуулийн төслөө татан авч, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтэй уялдуулан хуулийн төслөө дахин өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг анхны хэлэлцүүлгийг хойшлуулах шаардлагатай байна гэсэн санал гаргалаа. УИХ-ын дарга УИХ дахь гурван намын бүлгийн дарга нарт хоёр, гуравдугаар хэлэлцүүлгийг хийх хугацааг товлох үүрэг өгч хугацааг хойшлуулахаар болов. Одоо Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёр настай хүүхдийг аварчээ

Энэ сарын 16-ны өдөр буюу өчигдөр оройн 23 цаг 29 минутад Баянзүрх дүүргийн долдугаар хороо, нэгдүгээр байрны хоёрдугаар орцны жижүүрийн өрөө шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Аврах гал унтраах аравдугаар ангийн гал унтраах тасгийг очиход 2х3 метрийн хэмжээтэй жижүүрийн өрөө, 1-4 давхарын шатны модон бариул шатаж байсныг аюулгүй болгожээ. Гал гарсаны улмаас хоёр нас гурван сартай хүүхэд угаартсан, нуруу, гэдэсний хэсэг түлэгдсэн байдалтай шатны завсар унасан байсныг олж гарган, анхны тусламж үзүүлэн аврагчид ГССҮТ-д хүргэж өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Хятадын Ерөнхий сайд нар харилцан баярын цахилгаан илгээжээ

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян болон Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяаг Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн баяраар харилцан баярын цахилгаан илгээв.
Ли Кэчян баярын цахилгаандаа, Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн баяр тохиосон энэ сайхан боломжоор миний бие Хятадын засгийн газар ард түмэн, мөн өөрийн нэрийн өмнөөс эрхэм танд болон танаар дамжуулан Монгол улсын засгийн газар, ард түмэнд цогтой халуун баяр хүргэж байна. Хятад, Монгол харилцан чухал хөрш юм. Дипломат харилцаа тогтоосон 65 жилд хоёр орны харилцаа олон улсын байдлын өөрчлөлт хувиралтын шалгалтыг туулан, тогтвортой хөгжиж ирлээ. Өнөө хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хоёр талын харилцаа маань хөгжлийн шинэ үе шатандаа орсон юм. Хятадын засгийн газар Монгол улсын засгийн газартай хүч хамтран чармайж, хоёр орны харилцааны шинэ гараанаас хоёр талын дээд зиндааны харилцаа холбоогоо эрчимжүүлэн, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, эдийн засаг худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, нийгэм соёлын харилцаа холбоогоо өргөтгөж, хоёр орон болон хоёр ард түмэнд улам их ашиг тус хүртээхийг хүсэж байна гэжээ.
Н.Алтанхуяаг баярын цахилгаандаа, Хятад орон бол Монгол улсын өнө мөнхийн хөрш, Хятад оронтой сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэх, эрх тэгшээр хамтран ажиллах бол Монгол улсын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл хандлага мөн. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятад хоёр орны удирдагчид, парламент, улс төрийн нам хоорондын харилцан айлчлал олширч, улс төр, эдийн засаг, худалдаа, батлан хамгаалалт, нийгэм соёлын зэрэг салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Хоёр орон мөн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоолоо. Үүнд Монголын тал маш баяртай байна. Хятадын тал хөрш орнуудын харилцаандаа дотно найрсаг, чин үнэнч, харилцан хөнгөлөлттэй, уужуу багтаамжтай бодлого баримталж буй нь Монгол, Хятадын харилцаанд төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагаанд сайхан боломж бүрдүүлсэн юм. Миний бие эрхэм ноён таны хамт Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх агуу үйлст хүчин зүтгэхэд таатай байна гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт Хөвсгөл аймаг Улаанбаатартай автозамаар холбогдоно

Сүүлийн хоёр жилийн хугацаанд 2500 км авто замыг барьжээ. Өнгөрсөн онд Дорноговь, Дундговь, Баянхонгор аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон бол энэ жил Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбожээ. Замаа хугацаанд нь барьж дуусгасан зам, барилгын гүйцэтгэгч, зөвлөх компаниудад Зам, тээврийн экс сайд А.Гансүх өчигдөр батламж гардуулан өгчээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймаг 4 км, Сүхбаатар аймаг 10 гаруй км замын хучилтын ажил үлдээд байна. Сүхбаатар, Хөвсгөл аймгуудын замын ажил ирэх долоо хоногт дуусах гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуягийг огцруулах төслийг МАН-ын бүлгээс өргөн барина

Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлгээс өргөн барих гэж байна. МАН-ын 26 гишүүн дээр МоАХ фракцийн Х.Баттулга, Ж.Батзандан, Р.Бурмаа, М.Зоригт, Д.Ганбат,Л.Эрдэнэчимэг, МАХН-ын Л.Цог нарын гишүүд гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулах МАН-ын бүлгийн саналыг дэмжиж байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Тусгагдаагүй худалдан авалт хийсэн болохыг тогтоожээ

Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар нийт 21 асуудал хэлэлцсэн байна. Тухайлбал, Төрийн өмчийн хорооноос төрийн өмчит зарим компаниудын 2012-2013, 2014 оны эхний хагас жилийн санхүү, эдийн засаг, үйлдвэрлэл, удирдлагын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланг хэлэлцжээ. Шалгалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж төлөвлөгөөнд тусгагдаагүй худалдан авалт хийсэн, батлагдсан төлөвлөгөөг хэтрүүлсэн зөрчил гаргасан “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Талын зам” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Харгуй” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлуудад Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахыг тухайн компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгосон байна. Мөн түүнчлэн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах хугацаатай үүрэг даалгаврыг Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад өгчээ. Төрийн өмчит компаниудад хийх шалгалтын ажлууд цааш үргэлжлэх бөгөөд ажлын хариуцлага алдсан, зөрчилтэй удирдлагуудыг ажлаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцно гэдгээ мэдэгджээ.