Categories
мэдээ улс-төр

Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсоныг өнөөдөр /2014.10.22/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Жеймс Андерсон, Төсвийн байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлэв. Мөн тэрээр, хоёр сарын өмнө томилогдож ирсэн бөгөөд Монгол Улсад 1993-1997 онд ажиллаж байсан. Өөрийгөө танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг, төсвийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох хүсэлтэй байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Монгол орны онцлогыг мэдэх туршлагатай хүн дахин томилогдож ирсэнд талархаж байна гээд 1993-1997 оны үед буюу таны ажиллаж байх үеийн эдийн засагтай харьцуулахад өөр болсон. Зөвхөн 2000 онтой харьцуулахад төсөв 16-18 дахин, улсын төсвийн хөрөнгө оруулалт 40 орчим хувиар өссөн. Гэхдээ бидэнд бодож төлөвлөх зүйл их бий хэмээн онцлон тэмдэглэв. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулж экспортод гаргах болон хөдөө, аж ахуй, боловсролын салбарын асуудлаар хөндөн ярилцав. Тэрээр хэлэхдээ, Бидний ач холбогдол өгч буй салбар бол мал аж ахуй. Бид махны болон сүүний чиглэлээр дэлхийд хамгийн органик хүнсийг үйлдвэрлэх боломжтой. Монгол Улсын мал шиг бэлчээрээ сонгож өвсөө иддэг газар дэлхийд байхгүй. Хашаан дотроо тодорхой 3-4 нэр төрлийн өвс идэж байгаа. Харин манай улсад аймаг, сумаараа махны амт чанар, өөр байдаг. Бид эдгээрийг дэлхийн зах зээлд гаргах асуудал чухал. Хэзээ нэгэн цагт манай улсын хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн /мах, сүү/ уул уурхайн бүтээгдэхүүн шиг ашиг өгч эхэлнэ гэдэгт эргэлздэггүй хэмээн онцлов.

Уулзалтад Дэлхийн банкны ахлах эдийн засагч Таехюн Ли, эдийн засагч Ш.Алтанцэцэг, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны референт Г.Нарантуяа, болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Орос Хойд Солонгост 25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

ОХУ нь БНАСАУ-ын төмөр замд 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Хойд Солонгосын төмөр замыг шинэчлэх төслийн хүрээнд энэ хөрөнгө оруулалтыг хийхээр болсон юм. Уг төслийг “Ялалт” хэмээн нэрлэсэн байна. ОХУын Алс Дорнодын Хөгжлийн яамны сайд уг төслийн нээлтэнд оролцож үг хэлэхдээ энэ нь хоёр улсын найрамдалт харилцааны үргэлжлэл бөгөөд тулгамдсан олон асуудлыг шийдэхэд тус болно гэдгийг онцлов.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна

АН-ын дарга Н.Алтанхуяг:

Сүүлийн хоёр гурван хоног АН, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээний талаар нэлээн их яригдаж байна. Ялангуяа манай АН-ын гишүүдийн дунд энэ гэрээтэй холбоотой, гэрээний зүйл заалттай холбоотой ойлголтууд зөрөөтэй байна. Зарим нь гэрээний зарим заалтыг өөрөөр ойлгож тайлбарлаж байна. Тиймээс АН-ын дотоод эв нэгдлийг хангах, дотоод ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр бид энэ гэрээгээ нэг мөр ойлгодог болъё гэж шийдсэн. ингээд МАХН-ын даргатай яриад гурван зүйлийг та бүхэнд мэдэгдэх гэж байна.

Нэгдүгээрт, энэ гэрээ намуудын эрх бүхий байгууллагуудаар орж хэлэлцэгдэж байж хүчин төгөлдөр болох учиртай.

Хоёрдугаарт, бид гэрээний зүйл заалтуудаар нэгдмэл ойлголттой байхгүй байгаа учраас гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, засч сайжруулах асуудлаар хоёр намаас ажлын хэсэг гарган хамтарч ажиллахаар тохирлоо.

Гуравдугаарт, энэ ажлын хэсэг хамтарч ажиллаад гэрээний талаар, зүйл заалтын талаар нэг мөр ойлголттой болсны дараа намуудын холбогдох удирдах байгууллагуудаар оруулж батлуулъя гэж тохирлоо.

Төгсгөлд нь хэлэхэд, сүүлдээ энэ гэрээ хоёр намын хооронд байгуулсан гэрээ биш хоёр хүний хоорондох асуудал юм шиг гүтгэлэг, цуурхал их тараах шинжтэй боллоо.

Өчигдөр гэхэд Н.Энхбаяр дарга бид хоёрын гарын үсгийг хуулбарлаж хуурамчаар эвлүүлээд, энэ хоёр нөхөр ийм нууц гэрээ байгуулсан байна, гэрээний хавсралт нь ийм нууц зүйл байна гэсэн мэдээлэл цацлаа. Иймэрхүү гүтгэлэг хэрээс хэтрэх хандлагатай байгаа учраас үүнийг хэн хуурамчаар эвлүүлж тарааж байгааг тогтоохын төлөө хууль хяналтын байгууллагад хандана.

Баярлалаа.

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

МАХН-ын даргын хувьд Ерөнхий сайдын хэлсэн санааг дэмжиж байгаагаа илэрхийлье.

Дээр нь нэмээд ганц хоёр зүйлийг та бүхэнд хэлье.

Нэгдүгээрт, энэ гэрээ яагаад байгуулагдсан бэ гэхээр та бүхэн ойлгож байгаа байх. 2012 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид маань аль нэгэн нам дангаараа Засгийн эрх авах боломжгүй, Засгийн газар байгуулах боломжгүй, өөрөөр хэлбэл, намууд хамтран ажиллахыг шаардсан санал өгсөн. Энэ утгаараа Ардчилсан нам манай намд хандаж, хамтран ажиллах саналыг өөрт олгогдсон эрхийнхээ дагуу тавьсан. Бид саналыг хүлээж авсан, хамтран ажиллаж байна.Энэ хамтын ажиллагаагаа улам боловсронгуй ойлгомжтой, тодорхой бичиг баримтаар хамтын ажиллагааны үйл ажиллагаа зохицуулагдсан байх нь зөв гэж үзэж энэ гэрээг байгуулсан гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Түүнээс биш Засгийн газарт хамтраагүй хоёр нам гэнэт гарч ирээд байгуулсан гэрээ огт биш.

Гэрээний тухай асуудал нэлээд хэрэн сар яригдсан. Гэхдээ Ардчилсан намын зарим нөхдүүдийн шүүмжлэлийг би эергээр хүлээж авч байгаа. Зарчмын хувьд буруу биш гэж хэлэхгүй ч зарим зүйл заалтыг өөрчилье, засъя, баяжуулъя, улам тодорхой болгоё гэж ажил хэрэгчээр хандаж байгаа гэж ойлгож байгаа. Ерөнхий сайд, намын даргын хувьд ийм санал гаргасныг манай нам дэмжиж байгаа. Гэрээ гэдэг бол аль болохоор олон хүний санал зөв зүйтэй туссан, тэр утгаараа хэрэгжих магадлал өндөр байж байж сайн гэрээ болох учиртай. Тийм учраас ажлын хэсэг байгуулъя. Ажлын хэсэг дээрээ энэ гэрээг баяжуулах, нэмэх, өөрчлөх саналуудыг судлаад энэ гэрээгээ тэрний дараагаар хүчин төгөлдөр болгож хэрэгжүүлэх ажилдаа оръё гэж гэсэн зарчмыг манай нам дэмжиж байгаа юм.

Бид ямар нэгэн байдлаар Засгийн газрыг, Ардчилсан намыг эвгүй байдалд оруулъя гэсэн буруу зөрүү санаа байхгүй. Угаасаа хамтарч ажиллаж эхэлсэн, цаашдаа ч хамтарч ажиллая гэсэн саналыг илэрхийлж байгаа. Энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байна. Монгол Улсад маань намуудын хамтын ажиллагаа ийм соёлтой, гэрээнд дээр тулгуурласан, хоёр гурван хүнээс шалтгаалдаггүй байх нь зөв. Гэрээ бол өөрөө улстөрийн соёлыг баталгаажуулж байгаа бичиг баримт юм.

Намуудын санхүүжилтыг төсвөөс олгоё, намууд бизнесмэнүүд, олигархуудаас их шалтгаалдаг болсон, бизнесийнхэн маань намуудад санхүүжилт өгч байгаа нэрээр эргээд төр, засгийг шахаж янз бүрийн шийдвэр гаргуулах гэж нөлөөлдөг, энэ нөлөөллөөс ангид болж хээл хахуультай дорвитой тэмцье гэсэн заалт энэ гэрээнд орсон байгаа. Эдгээр заалт болон бусад шинээр орж ирэх, баяжих заалтууд Монгол Улсын улстөрийг, намуудын харилцааг илүү соёлтой, хариуцлагатай, эзэнтэй болоход том алхам болно гэж найдаж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Массачусетсийн эрдэмтэд Монголд долоо хоног ажиллана

БШУЯ-ны сайд Л.Гантөмөрийн урилгаар Массачусетсийн технологийн институтийн профессорууд Монголд иржээ. Манай улс дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд дэлхийн түвшний мэргэжилтэн бэлтгэх зорилт тавьсан. Энэ хүрээнд салбарын сайд Харвард болон Стэнфорд технологийн сургуультай хамтарч ажиллах хүсэлт тавьсан. Уг бүрэлдэхүүнд Массачусетсийн технологийн институтийн хот төлөвлөлтөөр мэргэшсэн судлаач, механик инженер болон менежментийн шинжлэх ухааны профессор, судлаач, гадаад харилцаа хариуцсан захирал Бернд Виддиг тэргүүтэй хүмүүс багтжээ. Тэд Монголд долоо хоног ажиллах бөгөөд энэ хугацаанд Монголын их, дээд сургуулийн профессоруудтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцана.

Categories
мэдээ нийгэм

Автомашины гаалийн бүрдүүлэлтийг шинэчилжээ

Гаалийн хяналт, бүрдүүлэлтийг цахимжуулах ажлын хүрээнд импортын автомашины гаалийн бүрдүүлэлтэд шинэчлэл хийжээ. Тодруулбал, суудлын автомашины “Лавлах сан” үүсгэн, барааны бичиглэлийг ижил болгосон байна. Ингэснээр урьд нь импортоор оруулж ирсэн автомашины гаднах үзэмж, маркаар ангилан бүрдүүлэлт хийдэг байсан бол одоо JX, VX, бензин ба дизель хөдөлгүүртэй, автомат ба механик хроптой, дугуйны хэмжээ ямар байх зэргээр нарийвчлан ялгадаг болжээ.

Мөн импортын автомашины интернэт сүлжээн дэх үнийн судалгааг хийж, 14 мянга 500 орчим автомашины дундаж үнийг тодорхойлон программд оруулсан байна. Ингэснээр импортын автомашины гаалийн бүрдүүлэлт дан ганц цахим системээр буюу импортлогч этгээд автомашиныхаа бүхий л үзүүлэлтийг электрон дэлгэцэн дээр сонгон бүрдүүлэлтээ тайлагнах юм байна.

Categories
мэдээ нийгэм

2.3 кг мансууруулах өвс хураажээ

Залуус мансууруулах төрлийн өвс ургамлыг хууль бусаар худалдах, хадгалах тохиолдол тасрахгүй байна. Цагдаагийнхан уржигдар биедээ болон гэртээ энэ төрлийн ургамал хадгалсан залууг саатуулжээ.

Сүхбаатар дүүргийн харьяат 24 настай Б гэх залуу хурц үнэртэй, ногоон өнгийн мансууруулах төрлийн ургамал биедээ авч явсан байна. Түүний гэрээс 2.3 кг мансууруулах төрлийн ургамал хураан авсан гэнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Бямбацогт: Нууц гэрээ нь задарсан болохоор хуурамч гэж хэлсэн байх

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Ж.Энхбаяр нар мэдээлэл хийлээ. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэн асуудлыг хэлэлцэх байсан ч тогтоолын төслийг танилцуулаагүй байхад “Шударга ёс” эвслийн бүлэгт ажлын тав хоногийн завсарлага өгсөнд ундууцаж байгаагаа хэлэв. Анх МАН-ын бүлгийн 26 гишүүн дээр Ардчилсан намаас Ж.Батзандан, “Шударга ёс” эвслээс Л.Цог нар Ерөнхий сайдыг огцруулах хэрэгтэй хэмээн гарын үсэг зурсан бол өнөөдөр АН, “Шударга ёс” эвслийн 10 гаруй гишүүн тэдэнтэй нэгдэж байгаа тухай хэлсэн юм. Сандал ширээтэй зууралдсан энэ байдлыг цаашид тэвчихгүй гэдгээ бүлгийн дарга С.Бямбацог хэлсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр манай оронд арай гэж төлөвшиж буй ардчиллыг тэд уландаа гишгэж байгааг онцлоод 17.5 хувьтай байсан эдийн засгийн өсөлт өнөө жил долоон хувь ирэх онд бүр зургаан хувьд хүрнэ гэдгийг дуулгалаа. Долоон их наядын төсвийг зарцуулж байгаа ч өнөө хэр нь эдийн засаг уруудаж байна гэв. Тэгвэл О.Содбилэг гишүүн гадны орнууд манай улсыг хөрөнгө оруулах боломж тааруу, худалч улс гэж байна. Гадны хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулъя гэхээр шат шатны албан тушаалтнууд авлига нэхдэг байдал, хүнд суртлаа зогсоох хэрэгтэй гэдгийг сануулсан тухай хэллээ. Тэрбээр цааш нь Economy сэтгүүлд Монгол Улсыг “нүх” хэмээн тодорхойлсон тухай хэлсэн юм. Хаашаа унах нь мэдэгдэхгүй хар ангал мэт олон улсад бичээд эхэлсэн. Энэ Засгийн газрыг байгаа үед гадны хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахгүй гэдгээ мэдэгдсэн хэмээн ярилаа.

С.Бямбацогт даргаас АН, МАХН-ын дарга нарын байгуулсан гэрээний “Нууц” хэмээх хавсралтыг та жиргэсэн үү гэж асуухад “Би өглөө оройдоо твиттерт орж жиргэдэг. Одоо тэгж явах зав алга. “Нууц” гэсэн хавсралтыг харсан. Хаанаас гарсаныг мэдсэнгүй. Бидэнд олны өмнө гарын үсэг зурсан гэрээ нь л байна. Гэхдээ нууц гэрээ нь задарсан болохоор хуурамч гэж хэлсэн байж мэднэ” гэлээ.

Э.ЭНХ

Categories
мэдээ спорт

Ч. Мөнгөндалай 5200 км аялаад байна

Монгол орныхоо баруун аймгуудыг унадаг дугуйгаар тойрох мөрөөдлөө биелүүлж яваа, “Залуу дугуйчин” клубийн гишүүн Ч.Мөнгөндалай Архангай аймгийн Тариат суманд хүрчээ. 5500 км аялахаар төлөвлөсөн тэрбээр өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 5200 км зам туулаад байна. Одоо Булган, Орхон, Дархан-Уул аймгаар дайран 14 хоногийн дараа Улаанбаатарт ирэх нь. Ингэснээр нийт 6000 км зам туулах юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ ийм урт замыг унадаг дугуйгаар туулсан монгол хүн одоогоор түүнээс өөр байхгүй. Уулсын орой бууралтаж, шөнөдөө 12 градус хүйтэн хонож буй энэ үед Ч. Мөнгөндалай багагүй зүдэрч яваа аж. Түүнд олны тус дэм хэрэгтэй байгаа тул туслахыг хүсвэл 89179891 дугаарын утсаар холбогдоорой.

Categories
мэдээ нийгэм

Нэн хөөрхийлөлттэй дэрэвгэр жиргэрүү

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон баг, Сант, Орхонтуул гэх сумдуудаар эрэвгэр жирэвгэр гэдэг ургамал ургадаг аж. Түүнийг эм хийхэд ашиглах зориулалтаар БОНХЯ-ны зөвшөөрөлтэйгээр иргэд, аж ахуй нэгж ирж түүдэг болсон талаар нутгийн иргэд бидэнд мэдээлсэн. Хэдийгээр зөвшөөрөлтэй ч гэсэн ингэж их түүх нь тухайн ургамлын нөөц хомсдох, цаашилбал газрын хөрс сийрэгжин доройтолд өртөж, цөлжиж болзошгүй сөрөг үр дагавар үүсгэж, байгаль экологид харшилж байна гэсэн үүднээс малчид, нутгийн ард иргэд эсэргүүцэж, цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт тавьдаг байна.

Цагдаагийн байгууллагынхан газар дээр нь очиж шалгаж үзэхэд урдаас нь БОНХЯ-ны зөвшөөрлийн бичиг харуулдаг тул яаж ч чадахгүйд хүрдэг аж. БОНХЯ-наас энэ жил эмийн үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ, тарималжуулах зориулалтаар 75 тн дэрэвгэр жиргэрүүг Дорнод, Сэлэнгэ аймгийн нутгаас түүх зөвшөөрөл олгосон юм байна. Уг ургамал нь газар тариалангийн бүсэд түлхүү ургадаг аж. 2012-2013 онд нэг ч аж ахуйн нэгжид уг ургамлын үндсийг түүх зөвшөөрөл олгоогүй юм билээ. Гэвч хууль бусаар түүж байсан 10 гаруй тохиолдлыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан илрүүлсэн ч прокурорын шатанд хэрэг нь хэрэгсэхгүй болж байжээ.

-ЗӨВШӨӨРСӨН ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭН ТҮҮСЭН БАЙЖЭЭ-

Өнгөрсөн долоо хоногт энэ ургамлын 5.8 тонн үндсийг нийслэл рүү хууль бусаар тээвэрлэж явсан иргэдийг цагдаагийн байгууллагынхан саатуулжээ. Энэ онд БОНХЯ-наас Дорнод аймгийн Халхгол сумын нутгаас дэрэвгэр, жиргэрүү бэлтгэн тээвэрлэх зөвшөөрлийг таван байгууллагад өгчээ. Тэд нийт 20 тонн үндэс түүх зөвшөөрөлтэй аж. Харин дээрх таван компанийн нэг нь зөвшөөрсөн хэмжээнээс илүүг хувиараа ачиж яваад ийнхүү баригджээ. Тэд зөвшөөрлийн бичгээрээ халхлан хууль бусаар 5.8 тонн үндэс түүсэн байсан аж.

Энэ талаар МХЕГ-ын эх сурвалжаас тодруулахад “Эрэвгэр жирэвгэр гээд эмийн зарим ургамлыг ихээр түүж байгаа асуудал байна. Үүнд төрийн бодлогоор анхаарах нь зүйн хэрэг. Монголд эрэвгэр жирэвгэрийг эм үйлдвэрлэхэд төдийлөн ашигладаггүй. Гэтэл Байгаль орчны яамнаас энэ ургамлыг түүх зөвшөөрөл өгч байна. Улмаар аж ахуй нэгж, иргэд хэдэн зуун тонноор нь энэ ургамлыг түүж, газрын хөрсийг хуулж байна. Зөвшөөрөлтэй учраас бид түүж байгаа иргэд, аж ахуй нэгжүүдийг яаж ч чадахгүй” хэмээсэн юм.

СОЛОНГОС, ЯПОНД ХЭМЖЭЭЛШГҮЙ ҮНЭТЭЙ УРГАМАЛ-

Манайд дэлхийн зах зээлд өндөр үнэ хүрдэг, нэн ховордоод буй 130 гаруй овгийн, 300 орчим төрлийн эмийн ургамал ургадгийг эрдэмтэн, судлаачид тогтоосон. Дэлхийн зах зээлд байгалийн ургамлаар бэлтгэсэн эмийн түүхий эд өндөр үнэтэй учраас ил, далд хэлбэрээр хил давуулж байна. Зах зээлд өртөж, арилжаа наймааны золиос болж, хомсдож болзошгүй 102 зүйлийн ургамлын жагсаалтыг судлаачид гаргаснаас чихэр өвс, зээргэнэ, цөлийн аргамжин, эгэл бавран, газрын ус, дэрэвгэр жиргэрүү, жодоо, монгол хунчир, чацаргана, онго, цагаан мөөг зэрэг 10 гаруй зүйл ургамлыг Монгол орны ховор ургамлын жагсаалтад оруулсан байна.

Тэдний нэг дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata (Turcz) Schischk) гэх ургамал юм. Монголчууд эрэвгэр жирэвгэр гэж нэрлэж заншсан билээ. Олон наст гоньдын төрлийн үндсэрхэг энэ ургамлыг дээр үед манайхан халуун ногооны оронд хэрэглэж байжээ. Гол нь тамир тэнхээ суларсан, ядарч доройтсон хүмүүс хэрэглэдэг байсан гэдэг. Хэрэглэж байсан нутгийн иргэдийн яриагаар түүн шиг “сэргээш” байдаггүй гэсэн. Энэ л чанараараа өнөөдөр Хятад улсад энэ талын эмчилгээний гол түүхий эд болдог байна. Солонгос, Японд бол хэмжээлшгүй үнэтэйг Швейцарийн эрдэмтэн Елена Менк тогтоожээ.

-АШИГ ХОНЖОО ХАЙСАН ХЯТАДУУД ХУУЛЬ БУСААР ТҮҮЛГЭЖ БАЙНА ГЭВ-

Уг ургамлыг БОНХЯ-наас зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүд хувь иргэдийг хөлслөн ажиллуулж, түүлгэдэг аж. Тэд ярихдаа “Энэ ургамлыг түүх зөвшөөрлийг БОНХЯ-нд тодорхой хэмжээний мөнгө төлж авдаг юм билээ. Гэтэл бидэнтэй зэрэгцээд ямар ч зөвшөөрөлгүй хүмүүс шөнө дөлөөр түүж Хятадуудад кг-ыг нь 5000 төгрөгөөр зарж байна. Бид зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүддээ кг-ыг нь 3000-аар тооцож түүж өгч байна. Хятадууд ямар нэг зөвшөөрөл байхгүй, нууцаар хил давуулдаг учраас л өндөр үнээр авч, монголчуудаар түүлгэж байгаа байх” хэмээх тайлбарыг цагдаагийн алба хаагчдад өгчээ.

Ямартаа ч БОНХЯ энэхүү ургамлыг түүж байгаа зөвшөөрөл олгосон аж ахуй нэгжүүддээ хяналт тавихаас гадна ар хударгаар ашиг хонжоо хайж, хил, гаалийнхантай хуйвалдсан өмнөд хөршийн наймаачид эх орны минь баялагт “хүйтэн гараа” дүрж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах цаг болжээ.

Б.БУРМАА

Эх сурвалж www.medee.mn

Categories
мэдээ нийгэм

Туулын эргээс түүсэн хогийг дахин боловсруулна

“Жайка”-гийн сургалт төгсөгчдийн холбооноос санаачлан Туул голын сав газрын захиргаа, Туул голын сав газрын зөвлөл, Хатуу хог хаягдлын менежментийн холбооны нийт 40 гаруй хүн Маршалын гүүрнээс зүүн тийш Туул голын эрэг дагуу 3 – 4 км газрыг цэвэрлэжээ. Цэвэрлэгээний явцад гарсан 80 гаруй шуудай хог хаягдлаас 10 гаруй шуудай нь дахин боловсруулах боломжтой тул Хатуу хог хаягдлын менежментийн холбоо дахин боловсруулахаар болжээ.