Categories
мэдээ улс-төр

Хоёр орны Хөгжлийн банкууд хамтран ажиллана

ОХУ-ын
ерөнхийлөгч В.Путины айлчлалын бүрэлдэхүүнд багтсан тус улсын Хөгжлийн банк
/Внешэкономбанк/-ны  гүйцэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн
Сергей Лыков өчигдөр
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай уулзаж, хоёр орны эдийн засгийн
асуудлаар санал солилцсон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх арга
хэмжээний дараагаар ОХУ-ын Хөгжлийн банк, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд
“Үүргийн бичиг” байгууллаа. Үүргийн бичигт Оросын талыг төлөөлж ноён Сергей
Лыков, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат нар гарын үсэг
зурлаа.

Хоёр
тал “Үүргийн бичиг”-ийг байгуулснаар банкууд хоорондоо ахисан түвшинд хамтран
ажиллах, хоёр орны худалдааны төслүүдийг санхүүжүүлэх, тодорхой бараа
бүтээгдэхүүний чиглэлээр худалдаа хийхдээ хоёр талын үндэсний мөнгөн тэмдэгтээр
гүйлгээ хийхийг эхний байдлаар тохиролцож буй аж.

Энэ
тухай Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат “Харилцан худалдаа эрхлэхдээ
хоёр улсын үндэсний мөнгөн тэмдэгтийг ашигласнаар гарах олон эерэг үр дүнгийн
нэг нь Монгол Улсаас ОХУ руу экспортлох бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ
нэмэгдэх давуу талтай” хэмээн тодорхойллоо.

“Үүргийн
бичиг”-т тусгаснаар “ТЭЦ 4”-ийн өргөтгөлд зориулан 74 орчим сая ам.долларыг
ОХУ-ын Хөгжлийн банкнаас зах зээлийн боломжийн хүүтэйгээр санхүүжүүлнэ. Улсын
төсвийн дэмжлэггүйгээр, Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжих “ТЭЦ
4”-ийн өргөтгөлийн төсөл нь нийт өртгөө өөрөө нөхөх  онцлогтой юм байна.

Э.ЭНХ

 

 

 

 

Categories
мэдээ улс-төр

Төрийн думын гишүүн М.В.Слипенчукыг хүлээн авч уулзав

УИХ-ын
гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
ОХУ-ын Төрийн думын гишүүн, Төрийн думын Байгалийн нөөц, байгаль орчин ба
экологийн асуудлаарх байнгын хорооны орлогч дарга М.В.Слипенчукыг өчигдөр хүлээн авч уулзлаа. М.В.Слипенчук
нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалд багтсан юм.

Уулзалтад
Байнгын хорооны дарга Г.Баярсайханы хамт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон
хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн  Д.Ганбат, С.Одонтуяа нар байлцлаа.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Төрийн думын гишүүн
М.В.Слипенчукыг Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлээд, хоёр орны
байнгын хороодын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн Монгол, ОХУ
хамтран Мод боловсруулах үйлдвэр байгуулах, хамтран ажиллах талаар хэлэлцсэн
юм. Монгол Улс ОХУ-аас мод, гуалин их хэмжээгээр импортолдог. Ойн модны нөөц
ихтэй хойд хөршөөс мод импортолж авах нь манай орны хувьд ойн санг нэмэгдүүлэх,
байгаль хамгаалах ач холбогдолтой гэж үзэж буй юм. Түүнчлэн уулзалтын үеэр хоёр
орны хил дамнасан гол мөрний эхийг хамгаалах асуудлаар санал солилцлоо.

Categories
мэдээ улс-төр

Монгол Орос улсууд барилгын салбарт хамтарна

Барилга,
хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын
бүрэлдэхүүнд багтсан ОХУ-ын  Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн сайд
Михайл Александрович Мень, Бүс нутгийн хөгжлийн сайд Игорь Николаевич Слюняев
нартай өчигдөр уулзаж,
барилга, хот байгуулалтын салбарын асуудлаар ярилцлаа.

ОХУ-ын
 Барилга, орон сууц- нийтийн аж ахуйн сайд Михайл Александрович Меньтэй
уулзах үеэрээ барилга, орон сууцны салбар дахь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг
хөндөв.

Тухайлбал,
Барилгын салбарын норматив баримт бичгийг евро стандартын жишигт нийцүүлэн
боловсронгуй болгож буй ОХУ-ын туршлагаас суралцах, Монгол Улсад нутагшуулах,
 барилгын зураг төсөл боловсруулах, эрдэм шинжилгээ, оюутан мэргэжилтэн
солилцох, орон сууцны барилгын хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр
хамтран ажиллахаар
тохиролцов.                                                                                               
Улаанбаатар хотын 1, 3, 4 дүгээр хороолол, Сансар орон сууцны
хорооллууд болон бусад олон үйлдвэр, үйлчилгээ, соёл, боловсролын барилгуудыг
СОТ-1, СОТ-2, СОТ-3 зэрэг  хуучин ЗХУ-ын барилга, барилгын хийцийн
үйлдвэрлэл, машин механизм, техникийн баазуудын хүчээр бүтээн байгуулсныг сайд
Ц.Баярсайхан онцлон тэмдэглэж,  хоёр яамны хооронд байгуулах Харилцан
ойлголцолын Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлж ажиллах нь
зүйтэй гэв.

Талууд
Санамж бичгийн хэрэгжилтийг зохицуулах хоёр яамны төлөөллөөс бүрдсэн Ажлын
хэсэг байгуулж, ажлаа хамтран төлөвлөж, хэрэгжүүлж ажиллахаар санал нэгдэв.
                                                                                                                                      

Түүнчлэн
ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн сайд  Игорь Николаевич Слюняевыг хүлээн авч
уулзлаа. Уулзалтын үеэр бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа, хил орчмын
боомтуудын төлөвлөлт,   хил орчмын боомтоор дамжуулан  хоёр
талын худалдаа эдийн засгийг эрчимжүүлэх,  ялангуяа барилгын модон
материал үйлдвэрлэл, нийлүүлэлтийн чиглэлээр хамтын ажиллагааны боломжуудын
талаар ярилцлаа.

Уулзалтын
үеэр Талууд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд
чиглэсэн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд модон материал, цемент, арматур
болон бусад барилгын материалын импортыг нэмэгдүүлэх боломжуудын талаар
ярилцлаа. Ялангуяа ОХУ-аас модон материалын импортыг нэмэгдүүлэх нь Монгол
Улсын барилгын салбарын хөгжилд тодорхой түлхэц үзүүлэхийг тэмдэглэв. 

Сайд
Ц.Баярсайхан Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэр “Талын
зам” төслийн хүрээнд хийгдэхээр төлөвлөсөн төмөр зам, хурдны зам, нефтийн хийн
хоолой,  эрчим хүчний системийн барилга, байгууламжийн талаар ярилцсан
байгаа. Энэхүү стратегийн томоохон төслийг дэмжих талаар анхаарч үзэхийг ОХУ-ын
Бүс нутгийн хөгжлийн сайдаас хүслээ.

Э.ЭНХ

 

 

 

Categories
гадаад мэдээ

Японы засгийн газар огцров

Ерөнхий сайд Шинзо Абэгийн шаардлагаар Японы Засгийн газрын танхим
бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Ерөнхий сайд танхимын яаралтай
хуралдаанаар өөрөө сайд нараас огцрох өргөдлийг нь хүлээн авсан байна.

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох нь ердийн хэрэг бөгөөд үүгээр
сайд нараа сольдог. Огцорсон Засгийн газар үд хүртэл үүргээ гүйцэтгэх
ба ерөнхий сайд үдээс хойш шинэ Засгийн газраа зарлан 11 сайдаа өөрчлөх
гэнэ. Шинэчлэгдсэн Засгийн газарт  таван эмэгтэй сайд нар гарч ирэх
бөгөөд тэр нь эмэгтэйчүүдийн үүргийг  улс төрд идэвхжүүлэх гэсэн Абэгийн
өөрийнх нь санаачлага юм.

Батлан хамгаалахын сайдаар өмнөх сайдын шууд удирдлага дор ажиллаж
байсан яамны гол хүмүүсийн нэг Акинори Это  томилогдож магадгүй. Хуучин
ерөнхий сайд байсан Кейзо Обутийн охин Юко Обути сайд  болно. Харин ямар
тушаалд гэдэг нь тодорхойгүй.

Сангийн сайд Таро Асо, Гадаад хэргийн сайд Фумио Кишида, Боловсрол,
спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Симомура Хакүбүн, сайд нарын
танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Шүга, Эдийн засгийг
сэргээх сайд Акира Амари нар албан тушаалдаа үлдэх бололтой.

Өнөөдөр огцорч байгаа энэ танхим нь тус улсын дайнаас хойших түүхэнд
“хамгийн урт насласан  Засгийн газар” болж байна. 2012 оны
арванхоёрдугаар сард байгуулагдсанаасаа хойш танхим огт өөрчлөлтгүй
ажиллажээ.

   

Categories
мэдээ нийгэм

54 хүнд холбогдох авлигын хэргийг шүүж байна

Авлига авсан, өгсөн хэрэгт буруутгагдаад буй Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутан, багш нар болох н.Жавхлантөгс нарын 54 хүнийг шүүх хурал өнөөдөр Ганц худаг буюу ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид боллоо. а Уг хэрэг нь одоогоос хоёр жилийн өмнө буюу 2012 онд гарсан байна. Тус сургуулийн 60 орчим оюутан, 3-4 багш уг хэрэгт холбогдсон ба тэднийг Эрүүгийн хуулийн 268.2, 269.1, 269.2, 270.2 зүйлд зааснаар авлига өгсөн, авсан, зуучилсан байж болзошгүй хэрэгт буруутгаж буй аж. Өөрөөр хэлбэл хэрэгт холбогдсон зарим оюутнууд дүнгээ засуулах зорилгоор багш нарт авлига өгсөн, зарим нь үүнийг зуучилсан зэргээр буруутгагдаад байгаа юм гэж өмгөөлөгч нь хэлж байсан. х Олон шүүгдэгчтэй уг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох ёстой. Гэвч шүүх хуралд  шүүгдэгч, тэдний өмгөөлөгчид, хэргийн гэрч зэрэг 100 гаруй хүн оролцох учир хурлыг 461 дүгээр ангид явуулж буй юм байна. Уг хэргийг хэлэлцэх шүүх хурал нь шүүгдэгчийн ирц бүрдээгүй шалтгаанаар өмнө нь гурван удаа хойшилж байсан.

Categories
мэдээ нийгэм

Хоёр хүний цогцос олджээ

Баянзүрх дүүргийн 12-р хороо Жанжин клубын урд байрлах хүлэмжинд өчигдөр хоёр хүн нас барсан байхыг олжээ. Хэргийн газарт ШШГЕГ-ын хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гарын мөрний тасгийн дарга Д.Гантогтохоор ахлуулсан шинжээчийн баг ажиллаж байгаа юм байна. 

Categories
мэдээ улс-төр

Монголыг онцгой анхаарав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний Монголд хийж буй ажлын айлчлалын талаар “Associated Press” агентлаг дараахь байдлаар дамжуулжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар тус улсад таван цагийн хугацаатай ажлын айлчлал хийж байна. Путин нийслэл Улаанбаатар хотод байрлах Чингис хаан олон улсын нисэх буудалд албаны хүмүүсийн хамт хүрэлцэн ирэх үед тус улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Гадаад хэргийн сайд Л.Болд хүлээн авчээ.

В.Путинийг Монгол Улсад ирэхтэй зэрэгцэж АНУ-ын Вашингтон хотноо “НАТО”-ын удирдлагууд Украины хямралын асуудлаар шуурхай хуралдав. Тус хуралдаанд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг оролцохыг урьсан ч тэрбээр татгалзсан хариу өгсөн юм.

Тус улсад Путинээс өмнө БНХАУ-ын дарга Си Зиньпин хоёр хоногийн хугацаатай төрийн айлчлал хийж, томоохон гэрээнүүдэд гарын үсэг зурсан билээ. Монгол байгалийн баялаг арвин боловч хүн хүч, техник технологийн хувьд Орос, Хятад хоёр хөршөөсөө бүрэн хамааралтай гэхэд буруутахгүй. Тус улс гурван сая хүн амтай. Путин тус улсын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзсаны дараа Засгийн газрын хүндэтгэлийн танхимд уригдаж, хоёр орны ирээдүйн асуудлаар өөрсдийн байр сууриа солилцжээ.

Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар “Путин Украины хямралын асуудлаар ярилцахаас татгалзаж, Монгол Улсад айлчлал хийж буй. Путинийг дагалдаж Гадаад хэргийн сайд Сергей Лавров ирсэн нь энэхүү айлчлалд Орос ямар их анхаарал хандуулж байгаа нэг хэлбэр” гэжээ. “Орос болон Монголын удирдлагууд 16 гэрээ үзэглэх болно” гэж Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.

Энэхүү айлчлалын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Орост шинээр тавих хоригийнхоо асуудлаар Германы канцлер Ангела Маркельтэй утсаар ярьсан тухай  “Yahoo.com” мэдээллээ. Путин тус улсад гурав дахь удаагаа айлчлал хийж буй юм.

Categories
мэдээ улс-төр

“ТЭЦ 4”-ийн өргөтгөлийг ОХУ-ын Хөгжлийн банк санхүүжүүлнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улс дахь албан айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Хөгжлийн банкны төлөөлөл багтаж буй. Тус банкны гүйцэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Сергей Лыков дагалдан яваа хүмүүсийн хамт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай уулзаж, Монгол орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал хийгээд хамтран ажиллах төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл сонслоо.

Уулзалтын дараагаар ОХУ-ын Хөгжлийн банк болоод Монгол Улсын Хөгжлийн банк хооронд “Үүргийн бичиг” байгуулжээ. Оросын талыг төлөөлж Сергей Лыков, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат нарын баталгаажуулсан “Үүргийн бичиг”-ийн гол агуулга нь банкууд хоорондоо ахисан түвшинд хамтран ажиллах, хоёр орны худалдааны төслүүдийг санхүүжүүлэх, тодорхой бараа бүтээгдэхүүний чиглэлээр худалдаа явуулахдаа хоёр талын үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийхийг анхны байдлаар тохиролцож буй аж.

“Үүргийн бичиг”-т заасан өөр нэг хамтын ажиллагаа нь “ТЭЦ 4”-ийн өргөтгөлд зориулан 74 орчим сая ам.долларыг ОХУ-ын Хөгжлийн банкнаас зах зээлийн боломжийн хүүтэйгээр санхүүжүүлэхээр боллоо. Улсын төсвийн дэмжлэггүйгээр, Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжих “ТЭЦ 4”-ийн өргөтгөлийн төсөл нь нийт өртгөө өөрөө нөхөх  онцлогтой юм.

   

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч В.Путин Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж байна

Манай улсад айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин яг одоо Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж байна. Тэрээр Халх голын байдлааны ялалтын түүхэн ойд хүрэлцэн ирсэн учир ийнхүү Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж байгаа юм. 

ОХУ-ын Төрийн тэргүүн эндээсээ шууд Чингэс хаан олон улсын нисэх буудлыг зорьсноор түүний айлчлал өндөрлөх юм.  

Дашрамд хэлэхэд, түүний айлчлалын хөтөлбөртэй холбоотойгоор Г.К.Жуковын музейн орчим болон нисэх хүртэлх замуудыг бүрэн хаагаад байна. 

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Цаг шахуу ч өндөр агуулгатай айлчлал боллоо

Ц.ЭЛБЭГДОРЖ: Монголын төмөр
замыг цахилгаанжуулах, хос болгох ажлыг цаг алдалгүй эхлүүлж энэ ажлыг 2020 он
гэхэд дуусгахаар тохиролцлоо

 Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын албан ёсны хэлэлцээ дуусч, 
нийт 15 баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийсэн тухай мэдээлэл
хийсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Эрхэм хүндэт Владимир Владимирович,

Хүндэт зочид, хэвлэл мэдээллийн
төлөөлөгчид өө,

Өнөөдөр манай оронд айлчлан ирж байгаа ОХУ-ын
Ерөнхийлөгч В.В.Путинтэй ганцаарчилсан болон өргөтгөсөн хэлэлцээр хийж хоёр
талын сонирхсон асуудлаар нөхөрсөг, нээлттэй санал солилцож чухал шийдвэрүүдэд
хүрч чадлаа.

Монгол Улс, ОХУ-ын харилцаа бол уламжлалт,
нөхөрсөг, найрамдалт харилцаа юм. Энэ харилцаа бол цаг хугацаа, түүхэн
сорилтоор шалгагдсан харилцаа юм. Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг
тэмдэглэж байгаа энэ цаг мөчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад
айлчлан ирсэн явдалд бид туйлын талархалтай байна. Манай орны халдашгүй дархан
байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө залуу халуун насаа үл хайрлан тэмцсэн Орос,
Монголын дайчдын түүхэн гавъяаг бид үүрд дуурсаж байх болно.

Дайчин нөхөрлөлийн хүчийг бид дэлхийд харуулж
чадсан. Монгол Улс, ОХУ-ын дайчин нөхөрлөлөөр гагнагдсан найрамдал хамтын
ажиллагаа энх цагт ч их бүтээн байгуулалтад өрнөн үргэлжилсэн юм. Бид Оросын
анд нөхөдтэйгээ тогтоосон бүтээлч нөхөрсөг харилцаагаа манай хоёр орны ард
түмний нандин ололт, чухал өв гэж үздэг. Өнөөдрийн Таны айлчлал ч хоёр орны
харилцаанд шинэ хуудас нээж байгааг бид харж байна.

Би Владимир Владимировичтай хоёр орны харилцааны
суурь, мөн тулгамдаж байгаа  асуудлууд болох дэд бүтэц, дамжин өнгөрөх
тээврийн, худалдаа эдийн засгийн, санхүү хөрөнгө оруулалтын, хүмүүнлэгийн
салбарт болон, олон улс, бүс нутаг, гурван талт харилцааны зэрэг өргөн хүрээний
асуудлаар санал солилцож тодорхой үр дүнд хүрч чадлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн манай оронд хийж байгаа
айлчлал нь цаг шахуу ч маш өндөр агуулгатай, ажил хэрэгч болж байна. Энэ
айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар, яам, албаны байгууллага, хамтарсан аж
ахуйн нэгжүүдийн хооронд 15 хэлэлцээр, протокол, санамж бичиг, хамтарсан баримт
бичигт гарын үсэг зурлаа. Энэ бол энэ айлчлалын өндөр ач холбогдол, агуулгыг
илтгэн харуулж байгаа юм.

Эдгээрээс манай хоёр орны иргэд харилцан визгүй
зорчих асуудал бүрэн шийдэгдсэнийг онцгойлон тэмдэглэхийг хүсч байна. Одоо
иргэддээ хил гаалийн үйлчилгээг түргэн  шуурхай, чирэгдэлгүй үзүүлж, хоёр
талын боомт гарцыг шинэчилж, заримынх статусыг олон улсын зэрэглэлд хүргэх
талаар ажиллах хэрэгтэй байна. Мөн УБТЗ-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн
түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж төмөр замын салбарын шинэчлэл, бүтээн
байгуулалт, тээвэрлэлтийг нэмэгдлүүлэх зэрэг хамтын ажиллагааны гол зарчмуудаа
тохирч чадлаа. Монголын төмөр замыг цахилгаанжуулах, хос болгох ажлыг цаг
алдалгүй эхлүүлж энэ ажлыг 2020 он гэхэд дуусгахаар тохиролцлоо. Мөн төмөр
замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар
хоорондын болон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд төмөр замын
дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг ойрын үед байгуулах талаар ярилцлаа.

Хоёр орны худалдааны тэнцвэрт харьцаа хэт
зөрүүтэй байгаад бид анхаарал хандууллаа. Хоёр улсын худалдааны нөхцлийг нэн
тааламжтай болгож 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт
хүргэхээр ярилцлаа. Мөн Монголд үйлдвэрлэсэн барааг ОХУ-ын зах зээлд 20 жилийн
хугацаатай татвар, гаалийн хураамжгүйгээр, хэмжээ харгалзахгүй нийлүүлж байх
гэрээ хэлэлцээрийг ойрын үед эхлүүлэх саналтай байгаагаа би илэрхийллээ. Мөн
хоёр талын худалдаанд өөрийн мөнгөн тэмдэгтийг өргөнөөр ашиглах, харилцан
солилцоо хийх, худалдааны хэмжээтэй дүйх рублийн зээл авах талаар ярилцлаа. Мөн
хоёр тал хамтарч тодорхой чиглэлээр сургууль, сургалтын төв байгуулах, урлаг
соёл, спорт, хэвлэл мэдээллийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг
өргөжүүлэхээр тохиролцлоо.

Цаашид цаг алдалгүй байгуулах гэрээ хэлэлцээр,
баримт бичгийн болон харилцааны асуудлаар тодорхой санал хоёр талдаа гаргаж,
ойрын үед болох айлчлал, арга хэмжээний үеэр шийдвэрлэхээр тохиролцлоо. Мөн
манай хоёр орны цэрэг, цэрэг техникийн уламжлалт харилцаа хамтын ажиллагаа
өргөжин бэхжиж байгаад бид сэтгэл хангалуун байна. Ирэх жил болох Аугаа эх орны
дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн баярын парадад Монголын зэвсэгт хүчний
төлөөллийг оруулах талаар ярилцлаа.

Мөн яриа хэлэлцээний үеэр олон улс, бүс нутгийн
байгууллагын хүрээнд хамтарч ажиллах, бүс нутгийн аюулгүй байдлын болон гурван
талын дээд хэмжээний Улаанбаатарын уулзалтын талаархи манай санаачлагыг ОХУ-ын
тал ойлгон хүлээн авч байгаад баяртай байна.

Би ОХУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён В.В.Путиныг
манай оронд бүрэн хэмжээний төрийн айлчлалаар дахин саатан морилохыг урилаа.
Эрхэмсэг Ерөнхийлөгч Владимир Владимировичийн энэ удаагийн айлчлал хоёр орны
уламжлалт найрсаг харилцааг улам хөгжүүлэн бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулж,
хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байгааг би онцлон тэмдэглэхийг хүсэж
байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.