Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятадын даргад зориулсан хүндэтгэлийн чуулганыг ганцхан Х.Баттулга гишүүн тасалжээ

Хятадын дарга Си Жиньпин саяхан
манайд айлчилсан юм. Хятадын даргыг монголчууд юу болов гэмээр сүр дуулиантай угтсан.
Энэ ертөнцийн эзэн ирсэн мэтээр сэтгэл хөдлөлтэйгээр үйлчилж, дарга, цэрэггүй магтан
шагшиж байлаа. Монголд буугаад мордох хугацаанд нь ая тухтай байлгах хэрэгтэйн ач
тусыг зарим нам эвсэн урьдаас сануулан шогширч байлаа.  Хэдийгээр 
УИХ-ын хаврын чуулган завсарласан ч Хятадын даргыг айлчлах үеэр хүндэтгэлийн
чуулган хуралдуулсан юм. Хөдөө, гадаагүй зугаалж яваа УИХ-ын гишүүд цөм цуглаж,  төрийн дууллаа эгшиглүүлэн өмнөд хөршийнхөө даргад
хүндэтгэл үзүүлж байв. Харин тэр өдөр    ганцхан
Х.Баттулга гишүүн хүндэтгэлийн чуулганыг тасалсан юм. Хэн бүхэн сандарч мэгдэн гоё
хувцсаа өмсөн хүндэтгэж байхад Х.Баттулга гишүүн хаана байв.

Монголын
нэр нөлөөтэй хүмүүсийн твиттерт жиргэж, зургийг нь тавьснаас  харвал эрхэм гишүүн Х.Баттулга яг тэр өдөр буюу
Хятадын дарга Си Жиньпинийг айлчлан ирэх үед Энхтайваны гүүрээр ээлжит өглөөний
гүйлтээ хийж явжээ. Эр бяраа гайхуулсан хоёр залуугаар хамгаалуулан хээвнэг гүйж
яваа түүний зургийг Монголын нэр нөлөөтнүүд твиттерт тавьж жиргэсэн байх юм. Эрхэм
гишүүн Х.Баттулгад Си дарга огтхон ч сонин биш юм уу. Эсвэл тэр дарга харж долдойдоггүй,
хэнэггүй эр юм уу. Ямартай ч Хятадын даргын айлчлалын цуваатай хэнэг ч үгүй зөрөөд
гүйж яваа зураг нь хэдийнэ твиттерчдийн жиргээний сэдэв болж, олны хүртээл болжээ.
Ялаа ч нисгэхгүй, нам гүм хамгаалалтын дундуур халдашгүй дархан эрхтэй Х.Баттулга
гишүүн л гүйж байжээ. Аргагүй архаг твиттерч Асашёорюү Д.Дагвадорж шүүрс
алдсанаар аргагүй л эрх чөлөө гэж энэ юм байх даа.

 

Я.МӨНГӨН

 

 

Categories
мэдээ нийгэм

Цагдаа нар хүн дайрчээ

Өнөөдөр 10.00 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр
Офицерүүдийн ордноос Цайз зах руу өгсөх замын ойролцоо зам хөндлөн гарч явсан
настай хүнийг цагдаа нар дайрсан хэрэг гарлаа.

Хэргийн газарт байгаа иргэдийн
мэдэгдэж буйгаар осолд орсон хүн хөдлөхгүй байгаа бөгөөд одоо болтол түргэн
тусламж ирээгүй байгаа аж. Мөн жолоо барьж явсан цагдаа хэт хурдтай явсан
учраас зогсож амжилгүй ийм байдалд хүрчээ. 

Categories
мэдээ нийгэм

”Оюу толгой”-н шинэ гүйцэтгэх захирал томилогдлоо

“Оюу Толгой” ХХК-ийн шинэ
гүйцэтгэх захирлаар Эндрью Вүдлейг томилохоор болжээ. Тус компанийн Ерөнхийлөгч
бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Крэйг Киннел өөрийн хүсэлтээр албан үүргээ
хүлээлгэн өгөхөөр болсон тул ТУЗ-өөс ийм шийдвэр гаргасан байна. Эндрью Вүдлей
11-р сарын 15-нд шинэ ажилдаа орох аж.


    Рио Тинто компанид 18 жил ажиллаж байгаа Эндрью нь Мозамбик
улс дахь тус компанийн нүүрсний уурхайн захирал бөгөөд Рио Тинто компанийн
Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын болон Гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга,
мөн тус компанийн нүүрс болон хөнгөн цагааны групп, салбаруудад удирдах алба
хашиж байсан арвин туршлагатай нэгэн юм. Уул уурхайн мэргэжилтэй тэрбээр
бизнесийн удирдлагын магистр бөгөөд өмнө ньзэрэгтэй хувийн бизнес эрхэлж,
менежментийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан юм. Тэрбээр шинэ ажлаа
хүлээн авч гэр бүлийн хамтаар Улаанбаатарт ирж сууршин, төвхнөх юм.

    Харин ажлаа өгч буй Крэйг Киннел Англи руу буцаж байгаа аж.
Тэрбээр цаашид Рио Тинто компанид үргэлжлүүлэн ажиллах бөгөөд түүний шинэ ажил
хараахан тодроогүй байгаа юм. Түүний Оюу Толгойд ажиллах хугацаа 2014 оны 11-р
сарын 15-нд дуусгавар болж, 2014 оны 10-р сард шинэ албанд томилогдож буй
Эндрью Вүдлейд ажлаа бүрэн шилжүүлэн өгөх юм.

 

Categories
мэдээ цаг-үе

Онцгой байдлын дөрвөн албан хаагч автомашины ослоор амиа алджээ

Төв аймгийн Эрдэнэ сумын
нутаг Баяндавааны ар гэдэг газарт
автомашины ноцтой осол гарч
Багануур дүүргийн онцгой байдлын дөрвөн
алба хаагч амь насаа
алдсан харамсалтай хэрэг энэ сарын
1-нд гарчээ. Албаны эх
сурвалжаас авсан мэдээллээр Нийслэлийн
цагдаагийн шуурхай удирдлагын төвд
19:30 цагийн орчимд осол гарсан
талаарх мэдээлэл ирсэн гэнэ. Ирсэн
дуудлагын дагуу Төв аймгийн
Эрдэнэ сумын замын цагдаа
нар “Цонжин болдог” цогцолбор
газрын цагдаагийн постноос  очсон
байна. Цагдаа нарыг осол
болсон газарт очиход “Соната
6” маркийн автомашин “Форд” маркийн автомашинтай
мөргөлдөж дөрвөн хүн ослын
газарт амь насаа алдаж
гурван хүн хүнд бэртэл
авсан байжээ. Ослын улмаас
“Соната 6” машинд сууж явсан
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн
дарга, онцгой байдлын хурандаа
С.Цэндсүрэн, гамшгаас
хамгаалах улсын хяналтын байцаагч,
онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, онцгой байдлын
ахмад Ж.Эрдэнэбаяр, нягтлан
бодогч, онцгой байдлын ахмад
Б.Намжилмаа нар
харамсалтайгаар амиа алдсан байна.
Амь насаа алдсан албан
хаагчид сар бүрийн 1-ний
өдөр болдог  Нийслэлийн
онцгой байдлын газрын зөвлөлийн
хуралд оролцоод буцаж явахдаа ийнхүү
осолдсон байна. Энэ талаар
сурвалжлахаар осол болсон Төв
аймгийн Эрдэнэ сумын Баяндаваа,
Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс
рүү явсан юм. Энэ
үед Улсын онцгой комисс
хуралдаж осол болсонтой холбогдуулан
ажлын хэсэг байгуулан ажиллаж
эхэлсэн байв. Ажлын хэсгийг
ОБЕГ-ын дэд дарга
Т.Бадрал ахалж
байлаа. Улсын онцгой комиссын
шийдвэрээр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн
бие бүрэлдэхүүнийг Багануур дүүрэгт ээлж ээлжээр
72 цаг ажиллуулах шийдвэр гарч замд
явж байсантай тааралдав. Бид Төв аймгийн
Эрдэнэ сумын нутаг Баяндавааны
ар гэх газарт бага
үдийн алдад очсон юм.
Осол болсон газарт очих
үед Төв аймгийн Замын  цагдаагийн
хэлтсийн албан хаагчид,  замын шинжээчийн багийнхан
хэргийн газарт  хэмжилт
хийгээд дууссан байв.  Албаны эх сурвалжаас
авсан мэдээллээр Онцгой байдлын хэлтсийн
алба хаагч нар нийслэл
хотоос Багануур дүүрэг рүү буюу
Баяндавааг уруудаж явсан байна.

 Давааг уруудаж
явахдаа хурд хэтрүүлсэн байна
гэж хэргийг мөрдөж байгаа
цагдаа нар таамаглаж буй
гэнэ. Харин Төв аймгийн
Баяндэлгэр сумаас хөдөлсөн “Форд”
маркийн автомашин Баяндавааг өгсөж явахдаа   хурд хэтрүүлэн явсан
байжээ. Гэхдээ Онцгой байдлын
албан хаагч нарын зорчиж
явсан автомашин эсрэг талынхаа замаар
буюу урсгал сөрсөн  бололтой. Осолдохдоо замын хойд хэсэг
рүү шидэгдсэн байжээ. Цагдаа нар
“Соната 6” маркийн автомашины жолооч  гүйцэж
түрүүлэх үйлдэл хийж урсгал
сөрсөн байж магадгүй гэж
үзэж буй гэнэ. Мөн
тормос­ны мөр нь
эсрэг талын замд тод
гарсан байна. Гэхдээ осолдсон
машины жолооч нар хоёр
талаас тулж ирээд тоормос
гишгэсэн ул мөр үлд­сэн байжээ. Ослын
газарт энд тэндгүй автомашины
эд ангийн хэлтэрхий байх
аж. Мөн хагарсан тоглоом,
цус тунарч газарт шингэсэн
бай­дал, цустай алчуур,
бээ­лий, гарын саван
зэрэг үлджээ.

Харин урсгал сөрж явсан
машины байсан тэр хавьд
цусан дээр цагаан идээ
асгарсан бололтой харагдав. Баяндэлгэр сумаас гарсан жолооч
болон түүний найз нар
авч явсан бололтой ундааны
савтай  айраг,
сүү, цагаан идээ тэр
хавиар цацагджээ.   Ундааны
савтай сүү ослын улмаас
бөөрөөрөө задарсан байв. 

ФОРДМАРКИЙН АВТОМАШИНЫ
ЖОЛООЧ СОГТУУ БАЙСАН ГЭВ

 

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн
дарга, онцгой байдлын хурандаа
С.Цэндсүрэнгийн 
жолооч амьд үлджээ.  Тэрбээр ослын улмаас
хүнд гэмтэл авч ухаан
алдсан байсан гэнэ. Түүнийг
Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.
Эмч нар “Биеийн байдал
маш хүнд байгаа. Тархи,
нуруу, нугасны яаралтай хагалгаа
хийнэ. Гэхдээ өвчтөн ухаан
орсны дараа мэс заслын
ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа” гэжээ. Харин
осолдсон улаан хүрэн өнгийн
“Форд” маркийн автомашины жолооч
болон түүнтэй хамт хүний
бие хүнд байдалтай ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж
байгаа гэнэ. Тэд ослын
улмаас ухаан алдсан, өчигдөр
орой ухаан оржээ. Төв
аймгийн Замын цагдаагийн хэлтсээс
“Форд” маркийн автомашины жолооч
Б-д Эрүүгийн
хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн
аж. Тэднээс ослын талаарх
эхний тайлбарыг авсан байна. Б
нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ согтууруулах
ундаа хэрэглэсэн өндөр хувийн согтолттой
байсан гэнэ. Согтуугаар тээврийн
хэрэгсэл жолоодож явснаас болж осол
гарсан бололтой.  Цагдаа
болон шинжээч энэ долоо
хоногтоо багтаан  ослын
талаарх урьдчилсан  дүгнэлтийг
гаргах гэнэ. Баяндавааны ар
гэх газарт байрлах цайны
газарт очиж  ослын
талаар тодруулсан юм. Автобусны буудал
бүхий цайны газрын ажилчид
энэ сарын 1-нд гарсан
энэ ноцтой ослыг харсан
гэнэ. Тэд “Автомашины ослоор
Онцгой байдлын газрын дүрэмт
хувцастай дөрвөн хүн амиа
алдсан. Тэд хүн харахын
аргагүй болсон байсан. Гар,
хөл нь хугарч, тархины
яс нь цөмөрсөн. Тэр
хавиар дүүрэн цус болчихсон
байсан. Япончуудын барьж өгсөн замаар
машины жолооч нар нисэж
байгаа юм шиг л
хурдан давхидаг. Засмал замд хагархай,
нүх гээд бартаа саад
болох зүйл байхгүй. Толь
шиг тэгшхэн зам болохоор
замаар явж байгаа машин
120 километр цагийн хурдтай давхидаг.
Үүнээс болоод олон автомашины
осол гарч байсан” гэв.
Бид ослын газраас Багануур
дүүрэг рүү хөдөллөө. ОБЕГ-ын дэд дарга
Т.Бадрал тэргүүтэй
ажлын хэсгийнхэн явж байсан юм.
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст
очих үед Баянзүрх дүүргийн
Онгой байдлын 63 дугаар ангийн  албан хаагчид ээлж
хүлээн авч байлаа. Дарга
болон мөр зэрэгцэж явсан
алба хаагч нараа харамсалтайгаар
алдсан Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн
72 цаг амрахаар болжээ. Гэхдээ онцгой
байдлын аврагч нар талийгаач
нарын ар гэрийнхэнтэй уулзахаар
явсан юм. Мөн  Нийслэлээс ирэх лам нарыг
тосч авахаар болжээ. Харамсалтайгаар
амиа алдсан төрийн алба
хаагч нарын ар гэрийнхнийг
Багануур дүүрэгт авчрах аж­лыг Улсын онцгой
комиссын хуралдаанаар шийдвэрлэжээ. Талийгаач Ж.Эрдэнэбаярын ар
гэрийнхнийг Өмнөговь аймгийн Гурван тэс
сумаас авчирч байв. Автома-ахмад Б.Намжилмаа
нар гурав, дөрвөн хүүхэдтэй
юм байна. Талийгаач нарын  ар  гэрийнхэн
сэтгэл санааны хувьд хүнд
байдалтай байна лээ. Талийгаач
нарын эхнэр, нөхөр, хүүхдүүдийн
биеийн байдал муудаж Багануур
дүүргийн эмнэлэгт очиж тайвшруулах тариа,
эмчилгээ хийлгэсэн аж.

 

ИРЭХ ЖИЛИЙН ЕСДҮГЭЭР
САРЫН 1-НД  ААВ НЬ ХҮҮХДҮҮДДЭЭ СУРГУУЛЬ,
ЦЭЦЭРЛЭГТ НЬ ЗААВАЛ ХҮРГЭЖ ӨГНӨ

Талийгаач  Багануур
дүүр­гийн Онцгой байдлын
хэлтсийн дарга, онцгой байдлын
хурандаа С.Цэндсүрэнгийн хувьд
Онцгой байдлын газар, хэлтэст
гал сөнөөгчөөс эхлэн ажилласан нэгэн
гэнэ. Олон хүний амь
насыг аварч байсан аж.
Мөн хэлтсийн даргаар олон жил
ажилласан чадварлаг удирдагч байсан гэдгийг  түүнтэй мөр зэргэцэн
ажиллаж байсан Онцгой байдлын
албан хаагчид хэлж байв.
Харин онцгой байдлын ахмад
Ж.Эрдэнэбаяр, нягтлан
бодогч, онцгой байдлын ахмад
Б.Намжилмаа нар
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст
олон жил ажиллажээ. Гамшгаас
хамгаалах улсын хяналтын байцаагч,
онцгой байдлын ахмад Ч.Ганхүүгийн хувьд чадварлаг боловсон
хүчин байсан гэнэ. Тэрбээр
гурван хүүхэдтэй гэнэ. Энэ талаар
түүний найз “Найз минь
харамсалтайгаар амиа алдлаа. Талийгаач
маань онцгой байдлын шилдэг
алба хаагч нарын нэг
байсан. Ажлаа хийж яваад
осолдож цэл залуугаараа бурхан
болчихлоо. Ар гэрийнхэн нь
сэтгэл санааны цочролд ороод
хэцүү байна. Талийгаач есдүгээр
сарын 1-ний өглөө 06:00 цагт
гэрээсээ гарсан байна лээ.
Хамгийн сүүлд  эхнэртэйгээ
“Орой ирэх байх. Хүүхдүүдээ
сургууль цэцэрлэгт нь хүргэж  өгөөрэй. Орой хотоос ирээд  хичээлийн
шинэ жил тэмдэглэж гэр
бүлээрээ хоолонд орно шүү.
Ирэх жилийн есдүгээр сарын
1-нд аав нь хүүхдүүдээ
сургууль, цэцэрлэгт нь заавал хүргэж
өгнө гэж хэлээрэй гэж
хэлээд  гэрээсээ
гарсан байна лээ” гэв.

Э.ХҮРЭЛБААТАР

 

Гэрэл
зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мэргэжлийн Засгийн газар байгуулъя

Сүйрлийн ирмэгт ч ирсэн
юм байхгүй л дээ.
Малын тоо 50 сая гараад
явчихлаа, турж үхтэл хаа
байсан юм! Ер нь
бүх түүхийнхээ туршид монголчууд нийтийг
хамарсан өлсгөлөн, байгалийн гамшигтай учирч яваагүй. Тиймдээ
ч хөгжих шаардлага
гарч байгаагүй бололтой. Гэтэл жишээ нь
XIII зуунд тахал гарч хүн
амыг нь сүйтгэсний дараа
л Англи улс
хөгжлийн өөр замд орж
дэвшилд хүрсэн гэх. Алив
үндэстэн зовлон бэрхшээл тулж
арга тасарсан үедээ амьдралын өөр
арга чарга хайн явсаар
шинэ зөв зам олдог
гэдэг.

Бидний өнөөгийн зовлон бол нэгэнт
хүрсэн өндөрлөгөөсөө маш хурдтай эргэж
унах гээд байгаад оршино.
Социализмын үед нийт орлогынхоо
70 хувийг хүнээс зээлээд тарчиг
ч гэсэн амьдарсаар
ирсэн. Систем задран унасны
дараа өөрийн жинхэнэ хөрсөн
дээр унаж “дэлгүүрт давснаас
өөр юмгүй”-д очсон.
“Зах зээлийн өнөөгийн хүнд
нөхцөл” гэгчид үнэндээ гуйлгаар
л амьдарсан. Нийт
орлогын 50 шахам хувийг Олон
улсын санхүүгийн байгууллагууд, хандивлагч орнууд, хүмүүнлэгийн тусламжаар
бүрдүүлж байв. 2000 он хүрч байж
бид арай гэж нэг
тэрбум долларын эдийн засагтай болов.
Арван жилд хоёр дахин
өсчихөөд байгаа нь энэ,
гэхдээ хүнд ноогдох ДНБ
дөнгөж 450 доллар буюу дэлхийн
хамгийн доод үзүүлэлтэнд багтана.
Гэхдээ энэ 10 жилд байгалийн
баялаг илрүүлэх, ашиглах бэлтгэл сайн
хийгдсэний дүнд хайгуулиар олон
баялаг илэрсэн ба хуулийн
тогтолцоо буй болгосны хүчинд
түрүүчээсээ гадаадын хөрөнгө оруулагчид хаалгаар
шагайж эхэлсэн юм.

2005 оноос
ДНБ огцом өсч эхэллээ.
Түүхий эдийн үнэ дэлхий
даяар гэнэт өсч эхэлсний
дүн болохоос бид гэнэт ажилсаг
болчихсон хэрэг биш л
дээ. Чухам ийм учраас
түүхий эдийн үнээс хамаарсан
гэнэтийн өсөлт бол төдийлөн
сайн үзүүлэлт биш. Үнэ гэнэт
унахад урдахаасаа хүнд байдалд орж
хямардаг. 1973 оны газрын тосны
гэнэтийн өсөлт ба хэдэн
жилийн дараахь үнийн уналт
нефть олборлодог олон оронд тун
ч муугаар төгссөн.
Монголын эдийн засгийн чадавхи
түүхий эдийн гэнэтийн өсөлтөөс
шалтгаалан 5-7 жилийн дотор 10 дахин
нэмэгдлээ. Нийт эдийн засаг
нь 10 тэрбум долларын үзүүлэлттэй
болсон нь хүнд ноогдох
ДНБ-ийг дөрвөн мянгад
хүргэн дэлхийн дундаж орлоготой
айл болгосон.

Гэнэтийн их мөнгө хараад
нийгэм маань тэр чигтээ
галзуурчихсан. Архинд голдуу үрэгдсэн
дөрвөн тэрбум долларыг нам
засаг ард түмнээ бодон
хайрлаад бэлнээр нь тараачихсан
нь үрэлгэн эдийн засгийн
зөвхөн нэг тал нь.
Төрийн зардал хүн аймаар
нэмэгдэж, хэнд ч хэрэггүй,
эсвэл огт ашиглаж чадахгүй
асар их бараа үйлчилгээний
гүйлгээ хийлээ. Дээр нь
хэдэн мянгаараа байгуулагдсан Төрийн бус байгууллагын
“эгэл баатруудаас” эхлээд төрийн удирдлага
сайд дарга нараа хүртэл
шинэ баяны цээж гарган
ханхалзаж үзээгүйгээ үзэж үхэр цамаа
харайж гарлаа. Эдийн засгийн
өсөлтөөсөө давсан авлигын сүлжээ
замаа алдсан.

Өнөөдөртөө
Монголын эдийн засаг байгалийн
баялаг дээр л тогтож
байгаа. Нийт экспорт бараг
л тэр чигээрээ
байгалийн баялаг. Өөр гадагш
нь гаргаж худалдах юм
бидэнд өнөөдөртөө үгүй. Нэгэнт 10 тэрбум
хүртлээ тэлсэн эдийн засагт
урьд нь болгоод байсан
ноолуур, жуулчлал, малын түүхий эд,
үр тариа бараг л
хувь эзлэхээ больжээ. Солонгорсон
эдийн засагтай болохын тулд юун
түрүүн асар их мөнгө
хэрэгтэй. Бид эднээ хөгжүүлэх
суурь тавьж болох байсан
гэнэтийн их олзоо ам
руугаа хийгээд жорлон руу
асгачихсан шүү дээ. Цаана
нь боловсрол, эрүүл мэнд гээд
мөн л их мөнгө
шаардсан салбар байна. Энэ
мөнгийг өнөөдөртөө бид уул уурхайгаас
өөр ямар ч салбараас
босгож чадахгүй.

ДНБ-ий хэмжээ хурдтай
буух нь аюултай үзэгдэл.
Тогтмол 3-5 хувийг өсөлттэй эдийн
засгийг эрүүл гэж үздэг.
Гэтэл бид 17-оос 12 болсон
ба энэ жилд 6-7, хойтон
жил 3-4, тэгээд хасах руугаа
орох прогнозтой байна. Төгрөгийн ханшийг
барьж байх учиртай валютын
нөөц үнэн чанартаа тэглэж
байгаа. Дутуу байшин бариад
дуусгачихсан. Энэ зун баригдаж
байгаа байшин сав бараг
харагдаагүйг хүмүүс ажигласан л
байх. Улсын төсөв их
наядаар хотойтол дутах боллоо. Хувийн
ба төрийн гадаад өр
20 тэрбум доллар руу дөхөж
явна. Жижиг дунд гэхээсээ
энэ улсыг чирч, төсвийг
нь бүрдүүлдэг том компаниуд хаалгаа
барих дээрээ тулж байна.
Экспортод гарч буй түүхий
эдүүд түрүүлж зээлээд хуваагаад
идчихсэн өрөнд гарч байгаа.
Импорт эрс багаслаа.

Алдаа бол алдаа, өнгөрсөн
борооны хойноос цув нөмрөөд
ашиггүй. Алдахад биш алдаагаа
засаж чадахад л хамаг
ухаан оршино. Сүүлийн арван
жил төр хувааж барьсан
хоёр нам одоо балраад
ирэхээр биенээ буруутгах аянд
мордлоо. Энэ хямрал бол
хамтын бүтээл. Энэ хэрэгт
манай жирийн иргэд ч
оролцоотой. Нэхэж шаардан хомхойрч
байснаас гадна төрийн эрх
барих дээд байгууллагыг өвчтэй
галзуу хүмүүсээр дүүргэсэн. Иймээс бурууг хэнээс
ч эрэх шаардлагагүй,
эзэд нь бид бүгдээрээ.
Саяхан Японы шинжээчид манайд
судалгаа хийж үзээд өнөөгийн
хямралд юутай ч гаднаас
нөлөөлсөн ямар ч хүчин
зүйл алга, зөвхөн өөрсдөөсөө
болсон байна гэсэн хариу
гаргажээ.

Нэгэнт хямралын буруутан нь цөмөөрөө учир
ялтныг хайн дэмий л
хэрэлдэж байхаар гарах шинэ
гарц бэдэрсэн нь дээр санагдана.
Саяхан Хятадын дарга айлчлаад
буцлаа. Мөнгө өгч аврах
байх гэсэн горьдлогыг жолоочоос
жолоодогч хүртэл цээжиндээ агуулав.
Мөнгөний бараа хараад энэ
дэлхийг хүртэл өшигчиж байсан
гарууд маань номхорч юун
хужаа хувхай, ах минь,
найз минь, чи хөөрхөн
шүү, авгай чинь бүр
хөөрхөн болоод явсан даа.
Си Зиньпин дарга олон
гэрээ үзэглэснээс хамгийн чухал нь
Монголд үйлдвэрлэсэн юуг ч худалдан
авахад бэлнээ илэрхийлсэн явдал
юм. Бэлэн мөнгө яахав
дээ, ямаа идэхээс хойш
ямар ялгаа байна! Гол
нь Монголын өмнө зах зээлээ
нээж өгөхөөр амлалаа. Монгол
руу хандах гадаадын хөрөнгө
оруулалтын хамаг гол сонирхол
бол Хятадын хэмжээгүй аварга
зах зээл. Хятадын зах
зээлд Монголоор дамжин гарч чадна
гэдэг ашигтай наймаа. Энэ
нь Монгол Улс эдийн
засгаа сэргээх хамгийн том
бололцоо.

Бид аманд гэнэт ороод
ирсэн шар тосыг юм
болгож чадах уу? Их
л эргэлзээтэй. Улс
төрийн өнөөгийн харьцаа хамгийн түрүүн
гай болно. МАХН агсан
хөөрхий дундуураа хоёр хуваагдаад тусдаа
нам болох мөртөө аль
алин нь хууль тогтоох
байгууллагад хүчирхэг бүлэгтэй болоод авсан. МАН
нэртэй болсон хэсэг нь
ч даргын ба
даргын бус гээд хоёр
хуваагдчихсан байгаа. Төрийн эрх
барилцаж байгаа МАХН нэрийг
авагчид ч дотроо бөөн
явдал. АН-ын хувьд
чухам хэд хуваагдсаныг нарийн
байтугай бүдүүнээр ч хэлэх бололцоогүй.
Хамгийн хүчирхэг хэсэг нь намын
даргын толгойлох бүлэг. Тэднийг унагах
гэсэн бусад бүлгүүд түр
нэгдэл байгуулаад бяраа үзэж байгаа.
Хоёр оролдоод бүтээгүй, бурхан гурав гэсэн
тоонд дуртай болохоор Намрын
чуулганд хайнаа салгаж магадгүй
л юм. Тэд
МАН-ын даргын бүлгийг
хүчин хавсруулахаар дуудаж байгаа. Харин
АН-ын даргын бүлэг
МАХН-аасаа салахгүй гэж
гүрийж байгаа. Нүдний булай
болсон эдийн засгийн алуурчин
гэгдэх ганц хоёр сайдаасаа
салж байгаад цааш үлдэх
сонирхолтой. Түр зуурын л
амьсгал даа. Нүглийн нүдийг
гурилаар хуурав гэгчээр. Аль
ч хувилбараар нь
яваад унасан нь унагаасныгаа
ажил хийлгэхгүй. Тийм хангалттай хүч
аль алинд нь байгаа.
1919 онд яг ийм нөхцөл
засагт үүсч, ноёдын ба
шар лам нарын хагарал
нь тэнцээд хэн нь
ч дийлэхгүй болохоор
нөгөө нэгэндээ төр бариулж байхаар
автоном төрөө унагачихъя гэдэгтээ
тулан Хятадаас цэрэг уралдан урьж
тусгаар тогтнолоосоо татгалзаж байсан тохиолдол бий
шүү дээ. Энэ талын
хоёргүй нэг утгатай баримт
хэдийнээ олдсон.

Ардчилсан төрд сөргөлдөх хүчнүүд
хэт тэнцсэнээс болоод шийдвэр гаргаж
чадахгүй мухардалд орж байсан тохиолдол
олон бий. Бельгид хоёр
хүчин яг тэнцчихээд Засгийн
газаргүй жил гаруй болсон
тохиолдол саяхных. Энэ ч яахав
улс төрийн хямрал. Гэтэл
дагалдаад эдийн засгийн хямрал
болохоор сүйрлийн дохио болно. Ийм
явдал саяхан Италид тохиов.
Герег, Кипр, Испаний араас
Итали сөхөрч эхэлсэн. Берлескунийг
хүүхэнтэй орооцолдсон хэргээр шүүхэд аваачиж
өгсөн ч нам нь
дарагддаггүй ээ. Шударга сонгуулиар
гарч ирсэн улс төрийн
намыг яалтай нь билээ
дээ. Ингээд улс төрийн
бүх намууд хэлэлцэж байгаад
улс төрөөс ангид мэргэжлийнхнээс
бүрдсэн дундын Засгийн газрыг
буй болголоо. Энэ нь цаашид
үргэлж мөрдөх бололцоогүй зарчим
ч хямралаас гарах
түр зуурын сайн арга
болохоо харуулсан. Ерөнхий сайдыг нь
Сюпэр Марио гэж дуудах
болов. Жилийн дотор мэргэжлийнхэн
улс орныг эдийн засгийн
хямралаас гаргаад эргүүлээд улс
төрийнхэнд засгийн эрхийг нь
буцааж өгсөн. Ийм аргыг
урьд нь Финланд болон
Израилд хэрэглэж байжээ.

Хямралаас гарах үндэсний эвлэрэл
зөвшлийг буй болгоод Засгийн
газрыг хөндлөнгийн мэргэжлийнхний гарт түр хүлээлгэн
өгөх энэ арга л
өнөөгийн манай нийгэм улс
төр эдийн засгийн хямралтай
үед хамгийн сайн эм
болох болов уу гэж
санагдана. Нэг үеэ бодвол
манай орон зах зээлийн
эдийн засгийг ойлгодог мэдлэг
мэргэжилтэй боловсон хүчний нөөцтэй болжээ.
Мэдээж тэдэнд туршлага дутна,
ялангуяа улс төрийн туршлага.
Үүнийг улс төрөөс нэгэнт
холдсон туршлага бүхий зангарагтай хуучин
кадраар зангидуулан удирдуулж болно. Энхсайхан, Бат-Үүл, Дорлигжав, Ганболд
гэсэн нэрс санаанд орж
байна. Олонхийг АН бүрдүүлж байгаа
учир нөгөө намуудаас хүн
нэрлэсэнгүй. УИХ-аас ганц
хүн л мэргэжлийн түр
Засгийн газарт орох юм
бол бусад нь барьцаад
заваарч өгнө гэдгийг тооцож
л санаанд юун
түрүүнд буусан нэрсийг жишээ
болгов. Сайд нарыг мэдээж
фракцууд дэвшүүлэх боловч хүний өөрийн
гэхээсээ мэргэжил туршлагад нь тулгуурлана гэсэн
зарчимд хүрэх ёстой. Голлох
агентлаг болон төрийн өмчит
компанийн удирдлагыг Засгийн газар өөрөө
шийдэж нэрлэнэ. Фракцууд Засгийн газрын шийдвэрт
аль болох оролцохгүй ба
бие биедээ хяналт тогтоон
Засгийн газарт нөлөөлөх нөлөөллийг
багасгана. Хоёр жилийн дотор
эдийн засгийг сэргээн 2012 оны
түвшинд нь аваачих ба
Засгийн газарт орсон хэн
нь ч цаашид улс
төрийн карьер хөөцөлдөхгүй, сонгуульд
нэрээ дэвшүүлэхгүй гэсэн болзол тавих
хэрэгтэй. Тэгэхгүй бол сонгуулиар ард
түмэндээ таалагдах гээд баахан популизм
хийгээд хаячихна. Нохойн толгой ширээн
дээр тогтохгүй гэгчээр бидний хамаг
зовлон бол популизм болчихоод
байна. Намуудын фракцууд ч нэгэнт Үндэсний
зөвшилцөлд хүрэх юм бол
мэргэжлийн Засгийн газрыг хууль
эрхийн хүрээнд сайн дэмжинэ
гэдгээ амлах ёстой. Эс
чингэвээс бантан болж Засгийн
газар юу ч хийж
чадахгүй.

 

Жич:
Хэдэн нэр хэлчихсэн биш, одоо энийг дагаад бөөн маргаан болж эцэст нь портуун дээр унах вий дээ.

2014.8.28

 

Categories
мэдээ нийгэм

Богд уулын арын замыг нээлээ

Баянзүрхийн
товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх авто замыг нээлээ

“Шинэ
бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын
Хөгжлийн банкны санхүүжилтээр  2012 оны 6 дугаар сарын 25-наас 2014 оны 9
дүгээр сарын 01-ний хооронд гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа Баянзүрхийн
товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замын барилгын
ажлыг “ЭСТО” ХХК 95 хувьтай гүйцэтгэж  байна. 

Барилгын ажлын явцад өдөр тутмын ажлын зөвлөхийн хяналтыг “Монконсалт” ХХК хийж
байгаа юм. Тус авто зам нь Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэл 
17.6 км үргэлжлэх бөгөөд  8 м өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр
1.5 м өргөн хөвөөтэй, 70 цэгт хиймэл байгууламж, төмөр зам дээгүүр гарсан 24.7
у/м хүчитгэсэн төмөрбетон гүүр, 19 у/м ган дам нуруут гүүр, суурьшлын бүс буюу
Зайсан орчимд 1.2 км хэсэгт гэрэлтүүлэгтэй, огцом эргэлтүүд ихтэй учир 6 760 м
замд  аюулгүйн туузан хашилттай байхаар төлөвлөгдсөн зам юм.

Одоогийн байдлаар газар шороо, хиймэл байгууламж, суурь болон өнгө асфальтбетон
хучилтын ажил бүрэн дууссан.  Туузан хашилт 2500 у/м хэсэгт хийгдэж, босоо
болон хэвтээ тэмдэглэгээ дуусах шатандаа байгаа бөгөөд авто замын хөдөлгөөнийг
бүрэн нээгээд байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ спорт

ДАШТ-ий хуваарийг танилцуулъя

Бөхийн
чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 44 дэх, эмэгтэйчүүдийн 25
дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 8-14-ний
өдрүүдэд Узбекийн нийслэл Ташкент хотноо болох юм. Тэмцээнд оролцох Монголын
шигшээ багийн эрэгтэй тамирчид даваа гаригт (09.01) эх орноосоо мордсон. Тэд
Ташкент хотод долоо хоног хамтарсан бэлтгэлд оролцоод тэмцээнд оролцох юм.
Харин эмэгтэйчүүд маргааш буюу энэ сарын 5-нд эх орноосоо мордох ажээ.

ДАШТ-ИЙ
ХУВААРИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ:

Ням,
9-р сарын 7

18:30-19:00 Жин үзэх Чөлөөт бөх 57, 70, 86, 125 кг

Даваа,
9-р сарын 8

09:00-14:00 Урьдчилсан болон дагах барилдаан, Чөлөөт бөх 57, 70, 86, 125 кг
17:30-18:00 Жин үзэх Чөлөөт бөх 61, 65, 74, 97 кг
18:00-18:30 Нээлтийн ёслол
19:00-21:00 Финалын барилдаан, Шагнал, Чөлөөт бөх 57, 70, 86, 125 кг

Мягмар,
9-р сарын 9

09:00-14:00 Урьдчилсан болон дагах барилдаан, Чөлөөт бөх 61, 65, 74, 97 кг
17:15-17:45 Жин үзэх Эмэгтэй чөлөөт бөх 48, 55, 60, 69 кг
18:00-20:00 Финалын барилдаан, Шагнал, Чөлөөт бөх 61, 65, 74, 97 кг

Лхагва,
9-р сарын 10

09:00-14:00 Урьдчилсан болон дагах барилдаан, Эмэгтэй чөлөөт бөх 48, 55, 60, 69
кг
17:15-17:45 Жин үзэх Эмэгтэй чөлөөт бөх 53, 58, 75 кг
18:00-20:00 Финалын барилдаан, Шагнал, Эмэгтэй чөлөөт бөх 48, 55, 60, 69 кг

Пүрэв,
9-р сарын 11

10:00-14:00
Урьдчилсан болон дагах барилдаан, Эмэгтэй чөлөөт бөх 53, 58, 75 кг
17:15-17:45 Жин үзэх Эмэгтэй чөлөөт бөх 63 кг, Сонгомол бөх 75, 85 кг
18:00-20:00 Финалын барилдаан, Шагнал, Эмэгтэй чөлөөт бөх 53, 58, 75 кг

Баасан,
9-р сарын 12

10:00-14:00
Урьдчилсан болон дагах барилдаан, Эмэгтэй чөлөөт бөх 63 кг, Сонгомол бөх 75, 85
кг
17:15-17:45 Жин үзэх Сонгомол бөх 66, 80, 130 кг
18:00-20:00 Финалын барилдаан, Шагнал, Эмэгтэй чөлөөт бөх 63 кг, Сонгомол бөх
75, 85 кг

Бямба,
9-р сарын 13

10:00-14:00 Урьдчилсан болон дагах барилдаан, Сонгомол бөх 66, 80, 130 кг
17:15-17:45 Жин үзэх Сонгомол бөх 59, 71, 98 кг
18:00-20:00 Финалын барилдаан, Шагнал, Сонгомол бөх 66, 80, 130 кг

Ням,
9-р сарын 14

10:00-14:00
Урьдчилсан болон дагах барилдаан, Сонгомол бөх 59, 71, 98 кг
18:00-20:00 Финалын барилдаан, Шагнал, Сонгомол бөх 59, 71, 98 кг

ЧӨЛӨӨТ
БӨХИЙН ДАШТ-НД ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:


ЭРЭГТЭЙ БАГ:

 

  • 57 кг: Э.Бэхбаяр /Олон улсын хэмжээний мастер, Залуучуудын дэлхийн
    аварга/
  • 61 кг: Энхсайханы Ням-Очир /Олон улсын хэмжээний мастер, ”Хилчин” спорт хороо,
    үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний
    хүрэл медальт, ДАШТ-д 3 дахь удаа оролцож байна/.
  • 65 кг: Ганзоригийн Мандахнаран /Гавьяат тамирчин, “Алдар” спорт хороо, үндэсний
    шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл, Оюутны универсиад наадмын хүрэл,
    Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, Азийн
    наадмын аварга,ДАШТ-д 4 дэх удаа оролцож байна/.
  • 70 кг: Батчулууны Анхбаяр /Олон улсын хэмжээний мастер, ”Харгант-Цамхаг” клуб,
    үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний
    хүрэл медальт, ДАШТ-нд 2 дахь удаа оролцож байна/.
  • 74 кг: Пүрэвжавын Өнөрбат /Олон улсын хэмжээний мастер, Дархан-Уул аймаг,
    ”Хасу-Мегастарс” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга
    шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ний хүрэл
    медальт, ДАШТ-нд 3 дахь удаа оролцож байна/.
  • 86 кг: Оргодолын Үйтүмэн /Олон улсын хэмжээний мастер, “Аврагч” спорт хороо,
    үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний
    хүрэл медальт, ДАШТ-д 2 дахь удаа оролцож байна/.
  • 96 кг: Доржхандын Хүдэрбулга /Олон улсын хэмжээний мастер,“Ганьт” клуб, үндэсний
    шигшээ багийн тамирчин, Оюутны зуны “Универсиад” наадмын хүрэл, Ази тивийн
    аварга шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медальт, ДАШТ-нд 2 дахь удаа
    оролцож байна/.
  • 125 кг: Жаргалсайханы Чулуунбат
    /Олон улсын хэмжээний
    мастер,“Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн наадмын
    мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 4 хүрэл медальт,
    ДАШТ-нд 5 дахь удаа оролцож байна/.

 

 

Эрэгтэй
багийн дасгалжуулагчид:

  • Цэрэнбаатарын Цогтбаяр /Эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч.
    Гавьяат тамирчин, ДАШТ-д 2 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
  • Бямбаринчингийн Баяраа /Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-д
    8 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
  • Оюунбилэгийн Пүрэвбаатар /Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат
    тамирчин, ДАШТ-д 2 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
  • Лувсандамбын Энхбаяр /Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-д
    2 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна/.

ЭМЭГТЭЙ БАГ:

 

  • 48 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл /“Хангарьд” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин,
    Азитивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ДАШТ-д 2 дахь удаа
    оролцож байна/.
  • 51 кг: Эрдэнэчимэгийн Сумьяа /Олон улсын хэмжээний мастер, “Замчин”спорт клуб,
    үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ болон Оюутны зуны универсиад наадмын
    мөнгөн медальт, ДАШТ-д 2 дахь оролцож байна/.
  • 55 кг: Алтанцэцэгийн Батцэцэг /Олон улсын хэмжээний мастер, Дархан-Уул аймаг,
    ”Хасу-Мегастарс” клуб, залуучуудын дэлхийн аварга, ДАШТ-нд анх удаа
    оролцож байна/.
  • 58 кг: Тунгалагийн Мөнхтуяа /Гавьяат тамирчин, “Хангарьд” клуб, үндэсний шигшээ
    багийн тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах
    тэмцээний мөнгөн медальт, ДАШТ-д 3 дахь удаа оролцож байна/.
  • 60 кг: Сүхээгийн Цэрэнчимэд /Олон улсын хэмжээний мастер,”Алдар” спорт хороо,
    залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл
    медальт, ДАШТ-д анх удаа удаа оролцож байна/.
  • 63 кг: Соронзонболдын Батцэцэг /Гавьяат тамирчин, “Хилчин” спорт хороо, үндэсний
    шигшээ багийн тамирчин, олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний алт, мөнгө,
    Оюутны зуны Универсиад наадмын алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний
    мөнгөн медальт, ДАШТ-нд 4 дэх удаа оролцож байна.
  • 69 кг: Бадрахын Одончимэг /Олон улсын хэмжээний мастер, ”Алдар” спорт хороо,
    үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл, Ази тивийн аварга
    шалгаруулах тэмцээний 3 мөнгө, 4 хүрэл медальт, ДАШТ-д 7 дахь удаа оролцож
    байна/.
  • 75 кг:  Очирбатын Бурмаа /Гавьяат тамирчин, Баянзүрх дүүргийн цагдаагийн II
    хэлтсийн офицер, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгө, хүрэл,
    Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 мөнгө, 3
    хүрэл медальт, ДАШТ-д 7 дахь удаа оролцож байна.

 

Эмэгтэй багийн дасгалжуулагчид:

 

  • Буяндэлгэрийн Батбаяр /Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч,
    Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 4 дэх удаа дасгалжуулагчаар оролцож байна/.
  • Зэвэгийн Дүвчин /Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат
    тамирчин, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 5 дахь удаа дасгалжуулагчаар
    оролцож байна/
  • Түмэндэмбэрэлийн Сүхбаатар /Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат
    дасгалжуулагч, ДАШТ-нд 9 дэх удаа дасгалжуулагчаар оролцож байна/.

 

Эрэгтэй
багийн ахлагч:
МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч,
УИХ-ын гишүүн Долгорсүрэнгийн Сумьяабазар.

Эмэгтэй багийн ахлагч: МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн”
компанийн ерөнхий захирал Хадбаасангийн Бат-Эрдэнэ

ДАШТ шүүх шүүгчдийн бүрэлдэхүүн:

 

  • Баатарын Төмөрбаатар /Олимпийн зэрэглэлийн шүүгч, ДАШТ-нд гурав дахь
    удаашүүгчээр оролцож байна/
  • Лувсан-Ишийн Болормаа /Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч, ДАШТ-нд анх
    удаашүүгчээр оролцож байна/
  • Хадхүүгийн Ганболд /Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч, ДАШТ-нд анх
    удаа шүүгчээр оролцож байна/

ДАШТ-д ажиллах эмч нарын бүрэлдэхүүн:

 

  • Чулууны Насанбат /Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны
    албаныдарга, Гавьяат эмч, ДАШТ-нд 4 дэх удаа эмчээр оролцож байна.

 

  • Мягмарсүрэнгийн Саранцацрал /Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны
    албаны илээч эмч, ДАШТ-нд 2 дахь удаа оролцож байна/.

 

Categories
мэдээ нийгэм

Хогны уутыг талоноор олгоно

Хог
хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн 152 хорооны айл
өрхүүдэд 2014 оны 09 дүгээр сарын 01-нээс  хогны уутыг талоноор олгохоор
болсон. Энэ ажлын хүрээнд талоныг хэвлүүлэн, дүүрэг, хороодод хүн амын
батлагдсан тоогоор хүргүүлсэн байна.  Одоогоор дүүргээс хороодод хогны
уутны талоныг хүргэж, хэсгийн ахлагч нар айл өрхүүдэд тарааж эхэлжээ.

Баянгол
дүүрэг 52 406 айл өрхөд 209.624 хогны уутны талон олгохоос одоогоор 60-70
хувийг тарааж дууссан байна. Бусад дүүргүүдэд хогны уутны талоны тараалт хэвийн
үргэлжилж байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ. Хогны уутны талоноо авсан
иргэд, хорооноос гадна  дэлгүүр, худаг, Гэр хорооллын Захирагчийн ажлын
алба, дүүргийн нэг цэгийн үйлчилгээ, Сууц өмчлөгчдийн холбоодоос авах боломжтой
болох юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

 

Categories
мэдээ улс-төр

Минскт хоёр талын бизнес уулзалт болно

Монгол,
Беларусийн Засгийн газар хоорондын комисс байгуулагдаад нэг жил гаруй болжээ.
Тус комиссын Монголын хэсгийн даргаар Барилга, хот байгуулалтын дэд сайд
Г.Байгалмаа ажиллаж байгаа аж. Манай уул уурхайн салбарт Беларусь улсад
үйлдвэрлэсэн хүнд даацын “БелАз” автомашин, сэлбэг хэрэгслийн албан ёсны гэрээт
борлуулагч ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд “Монголын Алт Мак”, “Адуунчулуун”,
“Багануур” болон “Талын гал” компаниуд уг автомашиныг ашигладаг байна. Түүнчлэн
Монголын Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч экспортлогчдын холбоо нь Беларусийн
төрийн өмчит “Беллегропром” концернтэй хамтран ажилласнаар материал,
бүтээгдэхүүн нийлүүлдэг байна. Өнгөрсөн онд манай улс Беларусаас 698,3 мянган
ам.долларын нефтийн бүтээгдэхүүн, ачааны тэрэг, автомашины дугуй зэргийг
импортлосон бол энэ оны эхний хоёр сарын байдлаар хоёр улсын бараа эргэлт 3,2
сая ам.долларт хүрсэн байна.

Цаашид
тус комисс цахилгаан шатны үйлдвэр болон уул уурхайн салбарт хамтарсан жишиг аж
ахуйн нэгж байгуулах, хүнд даацын механизмын үйлдвэр барихад шаардагдах
төлбөрийг нүүрс болон бусад бололцоот ашигт малтмалаар төлөх асуудлыг
шийдвэрлэх, мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах, байгалийн диоксид цахиур
дээр суурилсан гадаргуугийн биоцид шинж чанартай микро шүүлтүүрийн мембран
гарган авах, Беларусийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа монгол иргэдийн
ачаа тээвэртэй холбоотой гарч буй бэрхшээлийг арилгах зэрэг ажлууд хийхээр
төлөвлөсөн байна.

Манай
улсад Беларусь улсын Элчин сайдын яам үүдээ нээгээд нэг сар гаруй болоод байна.
Өнгөрсөн долоо хоногт элчин сайд ноён Станислав Чепурнай Монгол, Беларусийн
Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн зөвлөлийн гишүүн, МҮХАҮТ-ын
Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгштэй уулзжээ. Талууд энэ сарын 22-ноос
24-ний хугацаанд Минск хотноо зохион байгуулагдах хоёр улсын бизнес эрхлэгчдийн
уулзалтын бэлтгэл ажил, транзит ачааны тээвэр саадгүй зохих газартаа хүрэх,
худалдааг хөнгөвчлөх, хоёр талын бизнес эрхлэгчдийг мэдээллээр хангах, түнш
олоход нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

ӨНӨӨДӨР: “Discover Mongolia 2014” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт эхэлнэ

09:00
цагт
“Discover Mongolia 2014” Уул
уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын чуулга уулзалт  Монголын
хүүхдийн ордонд  эхлэнэ.

10:00
цагт
Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нарын санаачлагаар байгуулсан
Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн хичээлийн
шинэ жилийн нээлт Налайх дүүрэгт  болно. Утас 9911570

10:00
цагт
Халхын голын ялалтын 75 жилийн ойн
хүрээнд ОХУ-ын Архивын Агентлаг, Монгол Улсын Архивын газрын хамтарсан “Халхын
голын орчим дахь зэвсэгт мөргөлдөөн” хэмээх орос-монгол баримт бичгийн
эмхтгэлийн нээлт Оросын шинжлэх ухаан соёлын төвд болно.

11:00
цагт ОХУ-ын Холбооны архивын агентлагийн удирдагч А.Н.Артизовтой хийх уулзалт
Оросын шинжлэх ухаан соёлын төвд болно.

11:30
цагт
Нээлттэй Нийгэм Форумын Эдийн
засгийн асуудал хариуцсан менежер Д.Оюунбадам Монгол Улсын өрсөлдөх чадварын
зэрэглэлийг танилцуулах хэвлэлийн бага хурал хийнэ. Бага хурал
“Монголньюс” мэдээллийн төвд болно. Утас: 313207

12:00
цагт
Хуульчдын холбооноос Хууль зүйн
үндэсний хүрээлэнгийн 3 давхарт хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 70116007,
98066116

12:00
цагт
Халхын голын ялалтын 75 жилийн
ойтой холбогдуулаад 9 дахь удаагийн Орос, Хятад, Монгол гурван орны олон улсын
хайгуулын экспецицийн тайлангийн талаарх хэвлэлийн бага хурал
“Монголньюс” мэдээллийн төвд болно.

12:00
цагт Монгол цэргийн музейд “Монголчууд дэлхийн II дайнд” номын
нэгдүгээр дэвтэр “Халхын гол” түүхийн зурагт тайлбар толийн нээлттэй.
Энэхүү ном нь Халхын голын дайны урьдач нөхцөл, түүхэн үйл явц, агаарын тулалдаан,
монгол-зөвлөлтийн баатрууд, Халхын голын дайнтай холбоотой хөшөө дурсгал зэрэг
мэдээллийг багтаасан олон нийтэд зориулсан танин мэдэхүйн бүтээл юм. Утас:
99299634

13:00
цагт
газар хөдлөлтөд тэсвэртэй, өндөр
барилгын талаар Япон улсын туршлагаас судлах семинар Чингис зочид буудлын
Тэмүүжин танхимд болно. Утас: 99199511

13:40
цагт
Монгол улсад ажиллаж буй Төрийн
Департаментын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудал хариуцсан Тусгай
Зөвлөх Жудит Хьюман сонсголгүй болон сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуучуудын
боловсролыг хөгжүүлэх, амьдралыг сайжруулахад чиглэгдсэн АНУ-ын Олон Улсын
Хөгжлийн Агентлагаас олгох буцалтгүй тусламжийн талаар мэдэгдэл
хийнэ.   Арга хэмжээ 29-р тусгай дунд сургуульд болно. 

14:00
цагт
Онходын Жамъяаны мэндэлсний 150 жилийн
ойд зориулан бүтээсэн шинэ номын нээлт ШУА дээр /СТӨ-Бкорпус 6 давхар 604-т/
болно. Утас: 99045949

14:30
цагт
Монголын нийт орос хэлний багш нарт
зориулсан ОХУ-ын “Орос хэл” хөтөлбөрийн хүрээндэх семинар Оросын шинжлэх
ухаан соёлын төвд болно. Утас: 99196328