Эдгээр дипломат үйл ажиллагаа, хоёр талт болон олон талт арга хэмжээнүүдийг төгсгөл болгож харах нь сайхан байж болох ч дөнгөж сая миний хэлсэнчлэн гадаад бодлого, эдийн засгийн бодлогын хэлхээ холбоог мартсан хэрэг болно. Ингэх нь эдийн засгийн ухаан нь нэгэнт хийгдсэн худалдааны хэлцэл, түүнээс үүссэн хамтын хөгжил
зэрэг бодит үр дүнг хардгийг
үгүйсгэсэн хэрэг болох юм. Миний харж байгаагаар “гуравдагч хөршийн бодлого”-ын бүрэн дүүрэн хэрэгжиж амжаагүй байгаа чадавхи нь эдийн засгийн харилцааны салбарт, худалдааны хэлэлцээрт, бизнесийн бодит хэлцлүүдэд байна. Тухайлбал, бараг жилийн өмнө гарын үсэг зурсан АНУ-Монголын Ил тод байдлын гэрээг УИХ соёрхон батлах асуудал байна. Тавантолгой зэрэг голлох төслүүд дээр шийдвэр гаргах асуудал шийдэгдээгүй байгаа. Дэлхийн хэмжээний АНУ-ын компани энд оролцож болох юм гэсэн итгэлээ бид нуугаагүй. Төмөр замын тендерүүд дээр шилдэг технологи, худалдааны нөхцөлүүдийг улам бүр чухалчлах, эсвэл Оюутолгой төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэхэд Монгол Улс, Рио Тинто хоёрын хэлэлцээрийг урагш ахиулах зэрэг асуудал бий” гэсэн хэсэг содон сонсогдов.
Пайпэр Кэмбэлл элчингийн тавьсан илтгэлээс “Гуравдагч хөршийн бодлого
бол тодорхой хэмжээгээр
анхдагч хөршүүдтэйгээ буюу Хятад, Орос хоёртой харилцах бодлогын салшгүй хэсэг болж, тусгаар тогтнолоо болон олон улсын тавцан дээр үүрэг гүйцэтгэх эрхээ тунхаглан бататгах орон зайг өөртөө бий болгоход нь Монголд тусалдаг болохыг энд ирсэн хүн бүхэн хүлээн зөвшөөрөх байх”, “АНУ-ын Элчин сайдын яамнаас жил бүр бэлтгэн гаргадаг Хөрөнгө оруулалтын орчны тухай тайлан зэрэг бичиг баримтад бид Монгол
уул уурхайн нөөц баялгийнхаа учир начрыг олох явцад хөрөнгө оруулагчид, компаниуд нилээд донсолгоотой, богино хугацааны хандлагуудыг үзэх магадлалтай гэсэн таамаг дэвшүүлдэг” зэрэг
ишилмээр өгүүлбэр олон байв.
Америкийн Элчингийн гуравдагч хөршийн ярьсан энэ саналтай ижил агуулга бүхий үгийг “Инвест Монголиа”-д оролцсон хөрөнгө оруулагчид ч онцолж байсан.“Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үдээс өмнөх хуралдаанд Засгийн газрыг төлөөлж Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Монголбанкны ерөнхий эдийн засагч С.Болд, Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга Б.Нямаа, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарын хэд хэдэн эрхэм оролцсон юм.
НҮҮРСНИЙ ЭРЭЛТ ОНЫ ЭХНИЙХЭЭС 40 ХУВИАР УНАЖЭЭ
Энэ өдрийн анхаарал татсан хуралдаан
үдээс хойш өрнөлөө. Эдийн засгийн гол ачааг үүрч буй уул уурхай үдээс хойшхи хуралдааны гол сэдэв болсон юм. Оролцогчид нь ч хэрийн арга хэмжээн дээр үг унагаад байдаггүй улс байв. “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд, Оюу толгойн Ерөнхийлөгч байхаасаа монголчуудад танигдсан, одоо хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж буй Камерон МакРей, дэлхийн уул уурхайн топ таван компанийн нэг “Англо Американ”-ы Монгол дахь салбарын Ерөнхийлөгч Грэм Хэнкок, “Пийбоди энержи”-гийн Монгол, Энэтхэг улсыг хариуцсан Ерөнхийлөгч Аршад Сайед зэрэг эрхмүүд энэ хуралдааны панелистууд байлаа. Хуралдааны эхний хэсгийг Аршад Саиед удирдлаа. “Энд уул уурхайн салбарын бизнес эрхлэгчид иржээ. Голдман саксын долдугаар сарын мэдээллээс харахад ашигт малтмалын үнэ уруудаж байна. Уруудах циклийг таван жил гэх нь бий. Таван жилийн дараах таамаглалаар зэсийн үнэ 6500 ам.доллар болж магадгүй гэж байна. Олон улсын судалгааны зарим байгууллага супер цикл буюу үнэ өндөр хэвээр үргэлжилнэ гэж таамаглацгааж эхэлсэн. Монгол Улс энэ асуудалд яагаад өөдрөг байж болохгүй гэж. Үнэ яагаад өндөр байх ёстойг одоо ярилцана гэж найдаж байна. Хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэх гарцууд ч яригдаж таарна” гэсэн үгээр хуралдааныг эхлэв. Эхний илтгэгч нь “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь. Нүүрсний эрэлт оны эхтэй харьцуулахад 30-40 хувиар унасан, төмөр замгүй учраас тээврийн зардалдаа шатаад олигтой үнээр нүүрсээ зарахгүй байна, цахилгаан станцгүй болохоор угаах үйлдвэр барих ажил хойшилсоор өнөөдрийг хүрлээ гэх мэт зовлон бийг хөрөнгө оруулагчдаас нуусангүй. “Чалко”-д төлөх ёстой өрийн гуравны хоёрыг дарчихсан гэнэ. Одоо 110 орчим сая ам.доллар дутуу байгаа аж. Баруун Цанхи Зүүн Цанхийнхаа алдагдлыг нөхөөд ажиллаж байгаа гэж ярив.
Өөр нэг өөдрөг мэдээ нь үнэ буусан ч гэлээ овоо хэмжээний нүүрс экспортлочихож. Эрдэнэс Таван толгой гурван сая гаруй тонн нүүрс худалджээ. Урд хөрш өнөөгийн байдлаар 30 орчим сая тонн нүүрс гаднаас аваад байгаа гэсэн статистик гарсныг “Эрдэнэс Таван толгой”-н гүйцэтгэх захирал сонирхуулав. Түүний ярьж байгаагаар бид Хятадын гаднаас авч буй нүүрсний арван хувьтай тэнцэхээрийг нь Таван толгойгоосоо урд хил рүү зөөжээ. Он дуусахаас өмнө дахиад гурван сая тонныг өлхөн зарчихна гэж байна. Хөрөнгө оруулагчдад давуу талаа дуулгахаа
ч мартсангүй. Хятадын хилтэй ойрхоноос гадна олборлолтын зардлын хувьд Хятад, Австралиас хамаагүй бага гэнэ. Манайх нэг тонн нүүрсээ 20 ам.доллараар олборлодог бол Хятад 50 ам.доллар, Австрали бүр 80 ам.доллараар олборлодог аж.
Төмөр замаа шийдчихвэл урд хөршийнхөнд нүүрсээ ашигтай зарах боломжтой гэж Я.Батсуурь захирал онцолсон. Төмөр замын хувьд “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс”, жижиг Таван толгой, ”Шинхуа” хамтраад эхэлчихэж. Ганц мод, Гашуунсухайтын 16 км төмөр замын ТЭЗҮ дуусч барилгын ажил нь эхлэхэд бэлэн болжээ. Ирэх жилийн наймдугаар сард барилгын ажил нь дуусах гэнэ. Өнөөдрийн хувьд нүүрсээ Цагаан хаднаас Ганц мод руу гаргахад 8-10 ам.доллар зарж байгаа аж. Энэ жижиг төмөр зам бэлэн болчихвол тонн тутамд 1-2 ам.доллар зарлагадаж өчнөөн мөнгө хэмнэнэ гэсэн тооцоо гарчээ.
Да.Ганболд: ОЮУ ТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭР
УДААШРААД БАЙГАА НЬ ДЭЛХИЙН
ЗАХ ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ
Оюу толгой дээр Засаг, Рио хоёрын яаж тохиролцохыг хүлээж суугаа хөрөнгө оруулагчид “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболдын үгийг анхааран сонсов. Хурлын модератор түүнийг “Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, АН-ын лидер” гэж хөрөнгө оруулагчдад танилцуулсан.
Да.Ганболд “Энэ онд Оюу толгойн борлуулалтын орлого хоёр тэрбум ам.доллар давахаар байна. Мөнгөн урсгал эерэг тэнцэлтэй болоод ирсэн.
Энэ бол сайн зүйл. Өнгөрсөн хугацаанд ямар алдаа хийв, тэр алдаагаа яаж засах вэ гэсэн асуудлын хүрээнд яриа хөөрөө өрнүүлэх нь энэ хурлын гол зорилго гэж би бодож байна. Хүн бүр гэртээ цахилгаан хэрэгсэл худалдаж авдаг. Кофены машин худалдаж авлаа гэхэд хайрцагнаас нь өчнөөн хэл дээр дэлгэрэнгүй тайлбарласан ном гарч ирдэг. Надад бол ганц хуудас тайлбар байхад хангалттай. Гэтэл тэнд яаж ашиглах, асуудал гарахад яах талаар өчнөөн хуудас тайлбар хийчихсэн байдаг. Оюу толгойн хувьд хөрөнгө оруулагчдаас арван тэрбум ам.долларыг нь аваад хэрэгжүүлээд эхэлсэн төсөл. Кофены машины үнэ үүний хажууд өчүүхэн бага. Ийм байтал Оюу толгойн гэрээ 70-хан хуудас. Гэрээнд дэлгэрэнгүй зааварчилгаа дүрэм алга. Тийм учраас л Оюу толгой төслийн нэгдүгээр үе дуусахад асуудал нь хэвээр байгаа юм. Хэлэлцээрийн ажил урагшилж байгаа. Хоёр долоо хоногийн өмнө төслийн хувьд эрчим хүчин дээр дэвшил гарсан. Удахгүй төмөр зам болон автозамын дэд бүтцийг байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурна. Надад бол төсөл үргэлжилнэ гэсэн өөдрөг төсөөлөл байна. Оюу толгойн хэлэлцээр удаашраад байгаа нь олон улсын зах зээлийн нөхцөл байдалтай холбоотой” хэмээн ярьж байлаа.
НҮҮРС, ТӨМӨР, ЗЭС МООДНООС ГАРАХГҮЙ
Лондонд төвтэй Ашигт малтмалын судалгааны төвийн захирал Жон Жонсон ирэх жилүүдэд Хятадад эрэлттэй байх арван эрдэс, урд хөршийн эдийн засгийн өнөөдөр, маргаашийг ярив. Ирээдүйд Хятадын зах зээл дээр “моод”-ноос гарахгүй арван ашигт малтмалаас манайтай хамаатай нь нүүрс, зэс, төмрийн хүдэр, цайр, алт юм байна. Ойрын арван жилд энэ эрдсүүдийн гол худалдан авагч нь Хятад байх нь. Урд хөрш Бээжингийн ойролцоох станцууд,
жижиг уурхайнуудаа хааж нүүрснээс нүүр буруулж эхэлснээ дэлхийд зарласан.
Технологи нь хоцрогдсон металлургийн үйлдвэрүүдээ жижигсгэн эко шийдэлтэй болгож эхлэхээ ч зарлаад байгаа. Агаарын бохирдолтой тэмцэж эхэлсэн Хятадын удирдлагууд ирэх жилүүдэд аль болох эко байхаа төрийн бодлогодоо тусгасныг Жон Жонсон онцлов. Ийм сигнал байгаа ч ойрын арван жилдээ Монголоос нүүрс авсаар байх болно гэх өөдрөг таамгийг Лондонд төвтэй Ашигт малтмалын судалгааны төвийнхөн гаргажээ.
Хятадын зэсийн хэрэглээ ч жил бүр гурван хувиар өсөх тооцоо гарч. Зэсийн баяжмалыг их хэмжээгээр авсаар байх аж. Харин цэвэр зэсийн хувьд эрэлт бага байх зургийг Ашигт малтмалын судалгааны төвөөс гаргасан байна. Тэднийхээр төмрийн хүдрийн зах зээлд Монголд орон зай байхгүй гэнэ. “Хятадын төмрийн хүдрийн импорт жил ирэх бүр өсөх ч гэлээ Монголд
Австрали, Индонезтэй өрсөлдөх боломж байхгүй. Учир нь эдгээр улсад төмрийн хүдрийг тун бага зардлаар олборлодог” гэж Жонсон онцлов. Валютын тодорхой хэмжээний нөөцөө алтаар байршуулдаг учраас Хятадын алтны хэрэглээ ирээдүйд өссөөр байх нь. Алт олборлогчдод Хятадын зах зээл нээлттэй гэж Ашигт малтмалын судалгааны төвийнхөн онцолж байна. Урд хөршийн цайрын нөөц яваандаа хомсдоход Монголд боломж гарч ирнэ гэсэн таамаг ч байгаа аж.
Илтгэлүүдийн дараа “Англо Американ” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ерөнхийлөгч Грэм Хэнкок компаниа танилцуулав. Дэлхийн улсуудад 155 мянган ажиллагсадтай, өнгөрсөн жилийн цэвэр ашиг нь 6.6 тэрбум ам.долларт хүрсэн, дэлхийн цагаан алтны олборлолтын 40 хувь, алмазны олборлолтын 35 хувийг атгадаг, Өмнөд Африк, Австрали, Хойд Америкт ажиллаж байсан туршлагатай энэ компанийн хувьд Ази шинэ зах зээл гэнэ. Монголд төлөөлөгчийн газраа нээгээд жил гаруй болжээ. Нүүрс олборлолтоороо дэлхийд “BHP”-гийн дараа гуравдугаарт жагсдаг аж.
Гэхдээ нүүрснээс илүү зэсийн төслүүдийг сонирхож байгаа юм байна. Зэсийн хувьд Чилид уурхайтай, Перуд уурхайгаа барьж эхэлжээ.
КамеронМакРей: МОНГОЛ ЗЭС, АЛТНААСАА ЖИЛД 5-6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ОЛОХ БОЛОМЖТОЙ
Хуралдаанысүүлийнхэсэгасуултхариултаарүргэлжлэв. МодераторньЛондондтөвтэйАшигтмалтмалынсудалгаанытөвийнзахиралЖонЖонсон. Оролцогчидньөмнөнэрдурдсанэрхмүүд. Асуултхариултыгтовчлонхүргэе.
Жон Жонсон: Уул уурхайн яамны Эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Энхбаяраас асууя. Монголын төр ашигт малтмалын экспортод ямар бодлого барьж байгаа вэ?
Н.Энхбаяр: –Монгол эдийн засгийн өсөлтийнхөө эхэн үед явж байгаа улс. Өнгөрсөн жилүүдэд зах зээлийн нөхцөл байдал амаргүй байлаа. Экспортоо нэмэгдүүлж эдийн засгаа сайжруулахын тулд Засгийн газар хувийн хэвшилтэйгээ илүү сайн хамтран ажиллах ёстой. Тийм боломж ч бий.
Жон Жонсон: Макрей, Монголд ямар ашигт малтмал ирээдүйтэй вэ?
Камерон МакРей: –Африкийн гол баялаг нь заан бол Монголынх коксжих нүүрс. Зэс боломжтой эрдэс. Зэс, алтнаас жилдээ 5-6 тэрбум ам.доллар олох боломжтой. Эрчим хүчний нүүрс ч чухал баялаг. Төмөр зам тавьчихвал эрэлт нь урд хөршид байна. Алт, төмрийн хүдэр, ураны хувьд боломж байгаа. Гэхдээ эдгээр баялаг руу чиглэсэн том төслүүдийг нэгэн зэрэг хөдөлгөхөд асар их хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Тиймээс эхлээд гол төслүүдээ анхаарах учиртай.
Жон Жонсон: Англо Американ зэс, нүүрсээр идэвхтэй ажилладаг. Танай компанийн хувьд Монголд ямар боломж байна?
Грэм Хэнкок: -Зэсийн хувьд нөөц бололцоо бий, гэхдээ бүрэн батлагдаагүй нөөц л дөө. Манай компанийн хувьд зэсийн чигийн төслүүдээ үргэлжлүүлэх сонирхолтой байгаа. Засгийн газар эхлээд уул уурхайн бизнесийн орчинг сайжруулахад анхаарах ёстой байх. Хятадтай транзит тээврийн гэрээ хэлэлцээр үзэглэсэн нь нүүрсний хувьд чухал. Гэхдээ
дэд бүтцийн бүтээн байгуулалтанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгж байж ашигт малтмал олборлолт, тээвэрлэлтийн зардал буурна.
“Инвест
Монголиа” өнөөдөр өндөрлөнө. Хөрөнгө оруулагчид өнөөдөр уул уурхайн бус салбарын эдийн
засагт үзүүлэх нөлөө, дэд бүтцийн хөгжил, Монгол дахь хөрөнгө оруулалт гэсэн сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж хэ