Categories
мэдээ нийгэм

Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг сайжруулна

Манай оронд 1990-ээд оны эхэн хүртэл хууль бус мод бэлтгэл байгаль орчны
эсрэг хэргийн 10 хувийг л эзэлж байсан бол одоо хууль бусаар ашигт
малтмал олборлох, мод бэлтгэх үйлдэл экологийн гэмт хэргийн 1, 2 дугаар
байрт нэрлэгдэж байна. Улс дамнасан энэ төрлийн гэмт хэргийн улмаас
дэлхийн хэмжээнд жилд 10 тэрбум ам.долларын хохирол учирдаг тул
экосистемийг зохицуулагч түлхүүр болох ойн нөөцийг хамгаалах, нөхөн
сэргээхэд бүх улс орон онцгойлон анхаарч байна.

МонголУлс 2012 онд байгаль орчны хуулиа багцаар нь шинэчилсэн. Зах
зээлийн өнөөгийн нөхцөлтэй уялдуулсан шинэ зохицуулалтын үр дүнд орон
нутагт ойн ангийн бүтэц ажиллаж эхэлсэн ч хууль бус мод бэлтгэлтэй
холбоотой нэмэлт зохицуулалт шаардлагатай байна гэж салбар хариуцсан яам
үзжээ. Энэ асуудлыг зохицуулахаар БОНХЯ-наас боловсруулсан Ойн тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд, дэмжлээ.

Одоогийн тогтолцоогоор манайд Байгаль орчны эсрэг хэрэг зөрчилд
шинжээчийн дүгнэлт гаргах, байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг
тогтоох мэргэжлийн шинжээч, лаборатори болон тусгайлсан нэгж байхгүй.
Иймд байгаль орчны мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан тодорхой
хэмжээний төлбөр төлж хохирлын хэмжээг тогтоолгох, шинжээчийн дүгнэлт
гаргуулдаг болохоор хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн, олон нийтийг
идэвхтэй оролцуулсан хяналтын тогтолцоо бий болгох, урамшуулах,
урамшуулал олгох санхүүжилтийн эх үүсвэрийг нарийвчлан тодорхойлжээ. 

Энэ үзэл баримтлалын дагуу УИХ-аас Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулж баталбал төр, иргэн, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын
ажиллагаа эрс сайжирч, хэрэг зөрчил гаргагчдад хүлээлгэх хариуцлага
дээшилж, эцсийн дүндээ хууль бус мод бэлтгэл дорвитой буурна гэж тооцож
байна.

Categories
мэдээ нийгэм

Хүн амины хэрэг үйлдсэн хоригдлууд оргожээ

Ганц худаг буюу Хорих 461 дүгээр ангиас өчигдөр хоёр хоригдол оргожээ.

Эх сурвалжийн мэдээлснээр хоригдлуудын нэг нь хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдэн ялаа эдэлж байсан аж.

Тэд өчигдөр орой харуул хамгаалалт буух үеийг тааруулан ийнхүү оргосон байна.

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэвлэл мэдээллийн
албанаас тодруулахад, “Бидэнд энэ мэдээ ирсэн. Гэхдээ дэлгэрэнгүй
мэдээлэх боломжгүй байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Эрдэнэжамъянг маргааш шүүнэ

МАХН-ын гишүүн, Хууль зүйн яамны дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох
шүүх хурал болж, түүнд 12.8 сая төгрөгийн торгууль ноогдуулж, албан
тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргасан. Тэгвэл тэрбээр Давж заалдах
шатны шүүхэд гомдол гаргах талаараа хэлж байсан билээ. Түүний давж
заалдах шатны шүүхийн тов хараахан гараагүй байсан ч энэ сарын 5-нд буюу
маргааш болохоор болсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Махны үнийн судалгаагаар ямар үр гарав

Үндэсний статистикийн хорооноос Улаанбаатар хотын
хүнсний захуудад худалдаж буй махны үнийн мэдээллийг гаргасан байна. Наймдугаар
сарын 13-наас есдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар махны үнэ, төрлөөр гаргасан
дүнг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Залуус хоёр улсын ерөнхийлөгчтэй уулзжээ


Хоёр улсын ерөнхийлөгч нар өчигдөр
Жуковын хөшөөнд цэцэг өргөх үеэрээ
“Дайчин
нөхөрлөлийн замаар” тойрон аялалд оролцсон Монгол-Орос
залуустай  уулзсан юм. Энэ үеэр хоёр улсын
ерөнхийлөгч нар Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбатад
энэхүү аяллын зохион байгуулалтад өндөр ач холбогдол өгч оролцон, залуучуудаа
идэвхижүүлж, хоёр орны залуучуудын найрамдлын гүүр болсонд талархснаа илэрхийллээ.
Мөн ирэх онд болох чөлөөлөх дайны 70 жилийн ойгоор Монгол, Орос, Хятадын
залуучуудын тойрон аяллыг зохион байгуулахаа амлаж, “Дайчин нөхөрлөлийн замаар”
тойрон аялалд оролцсон бүх залуучуудыг урьсан байна.  

Тэртээ 1939
онд Монголын дорнод хилийн Халх голын орчимд Японы цэргийн хүчийг Монгол,
Зөвлөлт холбоот улсын хамтарсан хүчээр бут цохиж, Монгол Улсын тусгаар тогтнол,
бүрэн эрхт байдлыг хамгаалсан Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойг хот
хөдөөгүй өргөн дэлгэр тэмдэглэсэн. Халх голын
ялалтын 75 жилийн ойн хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг нь Дайчин
нөхөрлөлийн замаар хэмээх тойрон
аялал байсан
юм
. Орос-Монголын хамтарсан 150 залуу
Халх голын байлдаан болж байсан түүхэн газруудаар аялж, ахмад дайчиддаа хүндэтгэл
үзүүлжээ.
Монгол-Оросын залуучууд оролцсон “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялал энэ
сарын 19-ний өдөр Эрхүү хот – Алтанбулаг – Сэлэнгэ – Орхон – Дархан-Уул –
Улаанбаатар – Хэнтий – Дорнод – Халх гол гэсэн маршрутаар нийт 5500 км аяласан.
Тэдний аялал 20 гаруй хоног үргэлжилж энэ сарын 3-нд улаанбаатар хотноо ирсэнээр өндөрлөсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурна

Монгол, Австри улсын Засгийн газрын гэрээ хэлцлийн дагуу “Цэргийн эмнэлгийн шинэчлэл” хөтөлбөр хэрэгжиж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд цэргийн эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнд маргааш 15.00 цагт Батлан хамгаалах яамны Сайдын зөвлөлийн өрөөнд гарын үсэг зурна. Монгол, Австри улсын төлөөллийн гарын үсэг зурах гэрээний дагуу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дөрвөн тасаг иж бүрэн шинэ тоног төхөөрөмжтэй болох аж. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нь  Зүүн бүсийн төв эмнэлэг болох зорилготой юм байна.

Categories
мэдээ спорт

амьдралыг мөнгө зарахгүйгээр залууст хэвшүүлсэн Спиртлэг биш спортлог Монголын Залуучуудын Холбоонд баярлалаа

Хүй
долоон худаг удахгүй унадаг дугуйн бүх төрлийн үйлчилгээ эрхэлдэг бүс болон
хувирах нь. Наадмын дараа унадаг дугуйн бүс, өвлийн улиралд цанын бааз
хэлбэрээр ашиглахаар төлөвлөөд байгаа юм байна. МЗХ 2012 оноос “Спирт үү, спорт
уу” аян өрнүүлж энэ хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл санаачилж, залуу
хүн бүрийн амнаас баарлуу биш заалруу, архитай биш тархитай, спиртлэг бус
спортлог амьдрая, баарны залуус моодноос гарч, заалны залуус моодонд оръё гэсэн
уриа үгнүүд гарах болсон. Хүн бүр спортыг сонгож эрүүл мэндээ бодох болжээ. Бид
юмны мууг нь түрүүлж хардаг, сайныг илүү харж магтах, урам өгөх тал дээр илүү
анхаарах болсон. Тиймдээ ч өнөөдөр бид Монголын Залуучуудын Холбоонд баярлалаа
гэж хэлье. Муу сайнаар хэлэгдэж, хийсэн хийгээгүй гэж шүүмжлүүлдэг ч өнөөдөр
үнэхээр гарт баригдах их ажлыг мөнгө зарахгүйгээр хийж чаджээ. Одоо хүн бүр л
дугуй унах хүсэлтэй болж, урьд нь харагдаж үзэгдэдгүй байсан унадаг дугуйн
түрээс, засварын үйлчилгээтэй боллоо. Хотын утааг багасгаж, агаарын бохирдлыг
бага ч болов багасгах бодит ажил. Хүй долоон худгыг залуусын санаачилгаар жилийн
дөрвөн улиралд ашиглах бүс нутаг болгосон нь сайшаалтай. Бүгдээрээ спиртлэг биш
спортлог амьдарья.

 

Categories
мэдээ нийгэм

Сонсголын бэрхшээлийг эрт оношлох төсөл хэрэгжинэ

АНУ-ын
Олон улсын хөгжлийн агентлагаас Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан
буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн нийт санхүүжилт
294.114 ам.доллар аж. Уг төсөл энэ оны долоодугаар сараас  2016 оны
долоодугаар сар хүртэлх хоёр жилийн хугацаанд 29 дүгээр тусгай дунд сургууль,
189 дүгээр тусгай цэцэрлэг болон дөрвөн аймагт хэрэгжих юм байна. Энэхүү төсөл
нь Монголын сонсголгүй болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт оношилж,
эмчилгээ хийх зорилготой аж. Төслийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг,
Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо, Монгол Улсын сонсголгүй болон
сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуучуудын холбоотой хамтран хэрэгжүүлнэ.

Судалгаагаар
1 000 хүүхэд тутмын 2-3 нь сонсголгүй эсвэл сонсголын бэрхшээлтэй төрдөг байна.
Гэтэл энэ хүүхдүүдийн эцэг эхчүүдийн 90 гаруй хувь хэвийн сонсголтой байдаг аж.

Categories
мэдээ спорт

Буудлагынхан Испанийг зорилоо

Монгол  Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй буудлагын тамирчид Испанийг зорилоо. Тэд энэ сарын 6-20-нд Испанийн Гренада хотод болох буудлагын
ДАШТ-нд оролцохоор эх орноосоо мордов. Дөрвөн жил тутам болдог дэлхийн аварга
шалгаруулах тэмцээн 2016 оны Рио-де-Жанейрогийн зуны олимпийн наадмын эрхийг
олгох юм.

ө Монгол Улсын шигшээ багт гавьяат
тамирчин О.Гүндэгмаа,  ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Э.Даваахүү
ОУХМ О.Янжинлхам,  Ч. Нарантуяа, Г.Нандинзаяа, Д.Лхамсүрэн, ОУХМ Н.Баяраа,
Х.Бямбабаатар, Б.Бишрэл, Ж.Ганхуяг нар багтжээ. Харин дасгалжуулагчаар гавьяат
дасгалжуулагч Л.Ундралбат, ОУХМ С.Адилбиш нар ажиллана.

Categories
мэдээ эдийн-засаг

“School police” эргүүлүүд дахин үүргээ гүйцэтгэнэ

Ерөнхий
боловсролын сургуулиудад өнгөрөгч хичээлийн жилд хэрэгжиж байсан “School
police” хөтөлбөр энэ жил дахин хэрэгжихээр болжээ. НИТХ-аас өнгөрөгч онд
баталсан “School police” төсөл, журмын хэрэгжилтийг хангах, хичээлийн шинэ жил
эхэлж буйтай холбоотой эргүүлийн үйл ажиллагааг эхлүүлэх, идэвхижүүлэх, олон
нийтэд мэдээлэл хүргэх ажлыг нийслэлийн Цагдаагийн газрын Гэр бүлийн
хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Монголын
сурагчдын холбоо, “Тэнгэр даатгал” ХХК-тай хамтран ЕБС-иудын төлөөлөл болгож
нийслэлийн II, V сургууль болон “Монген” сургууль дээр зохион байгуулжээ.

Тэд
гэмт хэрэг, зөрчилгүй, эрсдэлгүй ерөнхий боловсролын загвар сургуулиудыг бий
болгох, эрсдэлийн дүн шинжилгээ хийж, сурагчдад ээлтэй орчинг бүрдүүлэх,
сургуулийн гадна орчинд аюулгүйн бүсийг бий болгох зорилготой “Эрсдэлгүй ээлтэй
сургууль” хөтөлбөрийг 2014-2015 онд “School police” эргүүлийн үйл ажиллагаагаар
дамжуулан хэрэгжүүлэх батламжийг уг сургуулийн захиралуудад гардуулжээ. Мөн
эцэг, эхчүүдийг уриалж “School police” эргүүл хийсэн байна.

рХууль
зүйн яам, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр “School
police” эргүүлийг гар чийдэн, шүгэл, гарын авлага зэрэг шаардлагатай
хэрэгцээний зүйлээр хангахаас гадна тэднийг идэвхижүүлэх, урамшуулах чиглэлээр
“Дэвжээ” тэмцээнийг зохион явуулах, сургалт мэдээлэл хийх зэрэг ажлыг хийхээр
төлөвлөжээ. Хүүхдүүдээ эрсдэлтэй орчноос хамгаалах үйлсэд нэгдэхийг цагдаагийн
байгууллагаас уриалж байна.

р