Categories
мэдээ спорт

Буудлагын дэлхийн аварга эхэллээ

Дөрвөн
жилд нэг удаа зохиогддог буудлага спортын Дэлхийн аварга шалгаруулэх тэмцээн
өнөөдөр Испани улсын Гранада хотод эхэллээ. 51 дэх удаагийн тус тэмцээнд 100
гаруй орны 2027 буудагч 55 дасгалд цэц мэргээ сорих бөгөөд 2016 оны Зуны
олимпийн наадмын 64 эрх олгоно.

Монгол
улсын шигшээ багийн ахлагчаар Монголын буудлага спортын холбооны хүндэт
ерөнхийлөгч В.Отгондэмбэрэл, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэтуяа
нар, дасгалжуулагчаар гавьяат
дасгалжуулагч Л.Ундралбат, ОУХМ С.Адилбиш нар ажиллаж байна.

Хөдөлмөрийн
баатар, гавьяат
тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй 12 буудагч насанд хүрэгчдийн 10-н дасгалд,
спортын мастер Б.Буянбаатар ахлагчтай гурван тамирчин гар буучин залуучуудын
дөрвөн дасгалд өрсөлдөнө. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон улсын
буудлагын холбооны тамирчдын зөвлөлийн гишүүдийн сонгууль болох бөгөөд Монгол
Улсаас Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин О.Гүндэгмааг нэр дэвшүүлжээ. Энэхүү
сонгуулийн дүн энэ сарын 19-нд гарах юм.

Өнөөдөр
хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Н.Баяраа, Б.Бишрэл, Х.Бямбабаатар
нар буудна. Үндсэн буудлага 09.00 цагт Финалын буудлага 13.30 цагт болно.
Гранада хот 6 цагийн зөрүүтэй тул Улаанбаатарын цагаар 15 цагт тэмцээн эхэлнэ.

Categories
мэдээ спорт

Ж.Чулуунбат өрсөлдөгчөө илүүрхэн яллаа

ДАШТ-ий
86 кг жинд өрсөлдөж буй Ази тивийн аварга шалгаруулах тэм­цээний хүрэл медальт,
ОУХМ О.Үйтүмэн эхний барилдаанд гоц мөргөсөн бол хоёрдугаар тойргийн
барилдаандаа Грекийн бөх Тимофей Зенидест 4:11 харьцаагаар ялагдан, тэмцээнийг
цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо.

Харин
ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд өрсөлдөж буй Азийн наадмын мөнгө, Ази
тивийн аварга шал­­гаруу­лах тэмцээний мөнгө, хүрэл медальт, ОУХМ Ж.Чулуунбат
эхний барилдаанаа Венесуэлийн бөх Льюс Вивенестэй хийж, 10:0 харьцаагаар
өрсөлдөгчөө илүүрхэн ялаад байна.

Categories
мэдээ нийгэм

Хэлмэгдэгсдийг хүндэтгэх өдрийг 19 дэх жилдээ тэмдэглэнэ

Улс
төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр энэ сарын 10-ны өдөр
тохионо. 19 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх тус өдөр уламжлал ёсоор
хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүлэх аж. Энэ талаар
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос мэдээлэл хийлээ.

Улс
төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг цагаатгах ажил анх 1939 оны дөрөвдүгээр
сарын сүүлчээс өнөөдрийг хүртэл 31 мянга гаруй хүнийг цагаатгаж, нэр төрийг нь
сэргээсэн байна. УИХ-аас 1998 онд баталсан “Улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгсэдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хууль хэрэгжиж
эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 18036 хүнд 16 тэрбум 247.4 сая төгрөгийн нэг
удаагийн нөхөн олговрыг төрөөс олгоод байгаа аж. Энэ оны эхний найман сарын
байдлаар 34 иргэнд 33 сая төгрөг олгосон байна.

Одоогоор
цаатгах асуудлыг нь судалж байгаа 6000 гаран хүний баримт материалтай танилцаж
байгаа ба амь насаа алдсан иргэдийн нөхөн олговор бага байгаа гэж үзэн
нэмэгдүүлэхээр хуулийн төсөл боловсруулсан. Гэвч мөнгөн дүн өндөр байгаа тул
эдийн засгийн хямрал арилж, эдийн засаг сайжиртал  хичнээн төгрөгийн нөхөн
олговрын тоог мэдээлэхгүй хэмээн тус комиссын дарга Л.Цог мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр тэргүүлдэг

Элэгний
хорт хавдрын өвчлөлөөр манай улс дэлхийд тэргүүлдэг ажээ.
Тиймээс уг өвчнийг бууруулах зорилгоор “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрийг
хэрэгжүүлэх болсон талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Уг
хөтөлбөрийг Хөгжлийн төлөө “Оном”
сан гардан хэрэгжүүлэх аж. Ингэхдээ мэргэжлийн бусад байгууллагуудтайгаа
хамтран хэрэгжүүлж, 2030 он гэхэд 45825 иргэнийг элэгний хавдар, нас баралтаас
урьдчилан сэргийлээд зогсохгүй, элэгний хавдрыг үүсгэдэг вирусгүй орон болно
гэсэн зорилт тавьжээ.

Хөтөлбөрийг
гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Нэгдүгээрт, Урьдчилсан сэргийлэлтийн
дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд иргэд элэгний өвчлөл түүнтэй холбогдох үр
дагавар, нийгэмд учруулж буй хор уршиг, уг өвчинтэй яаж тэмцэх, өөрсдийгөө
болон гэр бүлээ хэрхэн хамгаалах талаарх ойлголтыг дээшлүүлэхэд чиглэнэ. Мөн
хепатит В вируын эсрэг вакцинжуулалтыг хийнэ.

Хоёрдугаарт,
эрт илрүүлэлтийн дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ. Иргэн бүрийг
вируст гепатитын шинжилгээнд хамруулж, вируст гепатитын
халдвартай хүмүүсийг үндэсний хэмжээнд бүртгэж эмчийн хяналтанд оруулахаар
төлөвлөжээ.  Ийм арга хэмжээ авснаар эмчилгээг цаг алдалгүй хийж,
 элэгний хавдар хатуурлаас урьдчилан сэргийлэх боломжтой юм байна.

Гуравдугаарт,
эмчилгээний дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ. Вируст гепатитын
эсрэг олон улсын стандарт нийцсэн эмчилгээ үйлчилгээг нэвтрүүлнэ. 2020 он гэхэд
хепатит С вирусын архаг халдвартай 147.700 иргэнийг бүрэн эмчилж эдгээн улсын
хэмжээнд С вирусыг устгана. Мөн хепатит В вирусын архаг халдвартай 128.000
иргэнийг эмчилгээнд хамруулж элэгний өвчлөлийн нас баралтыг 50 хувиар бууруулна
гэж үзэж байна.

 

Categories
мэдээ эдийн-засаг

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Англи
Улсын Англо Американ группын бизнес хөгжлийг хариуцсан тэргүүн дэд захирал
Жеймс Харман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол
Улсын уул уурхайн салбарын хөгжлийн цаашдын төлөв байдал, хамтран ажиллах
чиглэл, боломжийн талаар санал солилцлоо.

Сайд Д.Ганхуяг Монгол Улсын Ашигт
малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар болон гадаад хөрөнгө
оруулагчдад нарт хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн тухай дэлгэрэнгүй
танилцуулав.

Ноён Ж.Харман Англо Американ компани
Монгол Улсын нүүрс, зэсний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа
илэрхийлэв. 

Англо Американ групп нь Австрали,
Ази-Номхон далай, Африк, Хойд болон Өмнөд Америк, Европ бүсүүдийн олон оронд
үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 150 мянга гаруй үндсэн болон гэрээт
ажиллагсадтай, нүүрс, зэс, төмрийн хүдэр, манган, никель, цагаан алт, очир
алмааз зэрэг ашигт малтмалын орборлолтоор дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг ажээ. 

 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чөлөөтийнхэн эхний ялалтаа авлаа

Узбек улсын нийслэл Ташкент
хотод  болж байгаа Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай бөх дөнгөж
сая анхны барилдааны хийж мөн анхны ялалтаа авлаа. 57 кг-ийн жинд барилдсан
ОУХМ Э.Бэхбаяр 1-р тойрогтоо АНУ-ын бөх Энтони Рамосыг 7:4 харьцаагаар яллаа. Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57, 70, 86, 125 кг-ын жингүүдийн
барилдаан болж дүнгээ гаргах юм. Монголын тамирчдаас 57 кг-д
Э.Бэхбаяр, 70 кгд Б.Анхбаяр,86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Ж.Чулуунбат нар барилдана. Манай бөхчүүдийн өнөөдөр эхний
тойрогтоо дараах барилдаануудыг
хийх юм.

– 125кг-ын жинд 26 бөх хүч үзэхээс ОУХМ Ж.Чулуунбат 1-р тойрогт Вэнэсуэлийн бөх
Луис Вивьенастай барилдана.
– 86 кг-ын жинд 38бөх барилдаж байгаагаас бөх ОУХМ О.Үйтүмэн1-р тойрогт хийлж
2-р тойрогт Грекийн бөх Тимофей Ксенидистэй таарчээ.
– 70 кг-ын жинд 29 бөх барилдаж байгаагаас ОУХМ Б.Анхбаяр 1-р тойрогт хийлж,2-р
тойрогт Тажикийн бөх Зелимхан Юсуповтай барилдана.
                  
Чөлөөт бөхийн эрэгтэй 44 дэх, эмэгтэй 25 дахь ДАШТ-нд 100 орчим орны 800 гаруй
бөх зодоглоно. 

Categories
мэдээ улс-төр

“Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталлаа

Засгийн газрын энэ оны наймдугаар сарын 28-ны 279
дүгээр тогтоолоор
“Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталлаа. Уг хөтөлбөрийн
үр дүнд хөдөө орон нутгийн иргэдийн таатай амьдрах боломжийг бүрдүүлэхэд
шаардлагатай үйлчилгээг үзүүлэх, ажлын байр нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн саарч,
иргэд бүртгэлтэй, баталгаатай, хариуцлагатай албан хөдөлмөр эрхлэх зэрэг олон
давуу тал бий болгох юм байна.

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны
хөтөлбөрт тусгагдсан “Сумдад дэд бүтэц барьж, ахуйн үйлчилгээний цогцолбор
төвүүд байгуулах, иргэдэд таатай амьдрах боломж бүрдүүлэхэд шаардлагатай ахуйн
үйлчилгээг ойртуулах” зорилтын хүрээнд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд
орон нутгийн санал санаачилга дээр үндэслэн хэрэгжих юм.

2013 онд ахуйн үйлчилгээний салбарт албан байдлаар 219 аж
ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж, 1200 гаруй хүнийг ажлын байраар хангасан
статистик мэдээ байдаг. Гэтэл ахуйн үйлчилгээний мэргэжлийн холбоодын зүгээс
тус салбарт 7700 гаруй аж ахуйн нэгжид 60 гаруй мянган хүн ажиллаж, жилд 60
гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийж байгааг судлан тогтоожээ. Бүртгэлийн
статистик дүн, албан бус мэдээ хэт зөрүүтэй байгаа нь энэ салбарын үйл
ажиллагааны ихэнх хувийг албан бус хөдөлмөр эрхлэлт эзэлсэнтэй холбоотой юм.

 

                                                     

Categories
мэдээ спорт

“ЕСӨН САРЫН НЭГЭН-2014” өсвөрийн шатарчдын тэмцээний дүн гарлаа

Үндэсний уламжлалт шатрыг спорт, урлаг, шинжлэх ухааны цогц гэдэ утгаар нь олон нийтэд сурталчилж, үр өгөөжийг ойлгуулах, өсвөрийн  шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг                                       хүүхдүүдийг шинээр нээн гаргах зорилгоор Монгол туургатны
“Урамтай шатар”
холбооноос Спортын төв ордны “А” танхимд ”Монгол  үндэстний уламжлалт тоглоом   шатрыг дээдлэн, дэмжин хөгжүүлцгээе” гэсэн уриан дор амжилттай зохион явуулжээ. Тэмцээнд Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас нийт 140 гаруй

өсвөрийн
шатарчид оролцсоноос:

6 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд:

1-р
байрт: Э.Амгалантэнгис /Урамтай шатар/
2-рбайрт: О.Алтангэрэл /Хос морь/
3-р байрт: Б.Алдар /Багануур/

Охидоос:
1-р байрт:- А.Аззаяа /Уран нүүдэл/
2-р байрт:- Б.Энхлэн /Багануур/
3-р байрт- М.Алтжин  /Хос морь/

7-8 насны хөвгүүдээс:
1-р байрт:- Ч.Эрхэмбаяр  /Багануур/
2-р байрт:- Д.Доржпалам /Ноён/
3-р байрт:- Ш.Диваа  /Хосмастер/

Охидоос:

1-р
байр- А.Халиунаа /Дорноговь/
2-р байр- Э.Цолмон /МХО,
13-р сургууль/
3-р байр- М.Гэрэлтуяа /Дорноговь/

9-10 насны хөвгүүдээс:
1-р байр- Ц.Хасбилэг /Багануур/
2-р байр- Э.Мөнхбаяр /Дорноговь/
3-р байр- Г.Эрдэнэсүх /Урамтайшатар/

Охидоос:

1-р
байр- О.Цэлмэг /Багануур/
2-р байр- Б.Удвал  /Багануур/
3-р байр- Г.Маралгуа /Багануур/

11-12 насныхөвгүүдээс

1-р
байр- Э.Нямбилэг /Хэнтий/
2-р байр- С.Чингүүн /Оюунлагшатар/
3-р байр- М.Мөнхлхагва /Дагшаахүү/

Охидоос:

1-р байр- А.Буянзаяа /Хэнтий/
2-р байр- Д.Хонгорзул /Шатар-64/
3-р байр- М.Цэцэнбилэг /Оюунлаг шатар/

13-15 насны хөвгүүдээс :
1-р байр- Е.Төгстөмөр /8 настай, Урамтай шатар/
2-р байр- Ц.Тэнгис  /Цэцэн нүүдэл/
3-р байр- С.Ган-Эрдэнэ /Оюунлаг шатар/

Охидоос:

1-р
байр- О.Өлзийхишигжаргал /Зууны шатар/
2-р байр- Б.Аминаа /Дорнод/
3-р байр- Б.Оюударь /Зууны шатар/ нар шалгарлаа.

 

Categories
мэдээ нийгэм

Агентлагууд нээлттэй ажиллаж байна

Өнөөдөр
Чингисийн талбайд Засгийн газрын агентлагуудын нээлттэй өдөрлөг болж байна.
Энэхүү өдөрлөг 18:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий
газар, Онцгой байдлын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Худалдан авах
ажиллагааны газар, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв зэрэг Засгийн газрын
10 гаруй агентлаг иргэддээ нээлттэй үйлчилж буй юм. Стандартчилал, хэмжилзүйн
үндэсний төв Монгол Улсын стандартуудыг үнэгүй мэдээлдэг вэб сайтын талаар
танилцуулж, стандартуудын тухай мэдээлэл өгч байна Мөн жин хэмжүүр болон цусны
даралт хэмжигч механик аппаратуудыг зөв ажиллаж байгаа эсэхийг шалгаж өгч
байна. Иргэдэд үнэт чулуу, түүгээр хийсэн эдлэлүүдийг таньж, шинжлэн өгөх
үйлчилгээ үзүүлэх аж.

Мөн
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Засаг даргын
дэргэдэх-Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Дүүргийн худалдан авах
ажиллагааны албадтай хамтран Засгийн газрын худалдан авах ажиллагааг иргэд,
олон нийтэд ил тод сурталчлан таниулж буй юм. Өдөрлөгийн үеэр худалдан авах
ажиллагаанд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, мэргэжлийн байгууллагуудын зүгээс
нэвтрүүлж буй дэвшилтэт алхмуудыг иргэд, олон нийтэд тайлагнаж байгаа аж. Мөн
энэ үеэр тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдэд зориулсан Засгийн газрын худалдан
авах ажиллагааны хоёр өдрийн үнэ төлбөргүй сургалтад бүртгэнэ. Үүнээс гадна,
иргэд байгууллага хууль зүйн зөвлөгөө, мэдээ мэдээлэл авах зэрэг олон боломжийг
нээжээ.

Categories
гадаад мэдээ

Алдагдал хаягдлыг алт мөнгө болгоё” уулзалт болно

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Технож бизнес инкубатор
төвтэй хамтран дахин хэрэглэх боломжтой хог
хаягдлыг анхдагч эх үүсвэрээс нь авч эргүүлэн ашиглаж бүтээгдэхүүн хийж
борлуулах замаар ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих “Хоггүй орчин, Хөдөлмөр эрхлэлт, Хоёрдогч бүтээгдэхүүн” төслийг
хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл уг
төслийн хүрээнд “Алдагдал хаягдлийг алт мөнгө болгое” уриан
дор төсөлд хамрагдаж буй иргэдийн танилцуулах уулзалт маргааш НҮБ-ын байранд болох аж.