Categories
мэдээ нийгэм

Арилжааны банкууд ШӨХТГ-ыг шүүхэд өгчээ

Иргэдээс ШӨХТГ-т арилжааны банкууд зээл олгохдоо шимтгэл, хураамж нэрээр мөнгө суутган авдаг тухай удаа дараа гомдол ирүүлсний дагуу шалгалт явуулжээ.Тодруулбал тус газраас зургаан сарын хугацаанд арилжааны 13 банкинд шалгалт хийхэд зээл олгоход үүсч буй зардал нэрээр нийт зээлийн нэг хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл авч буйг хууль бус болохыг тогтоосон байна. Улмаар  дээрх шимтгэлийг авахгүй байхыг хүссэн албан бичгийг банкуудад хүргүүлсэн бөгөөд уг шаардлагыг банкууд үндэслэлгүй хэмээн үзэж ШӨХТГ-ыг захиргааны хэргийн шүүхэд өгчээ. 

Categories
мэдээ нийгэм

Есөнбулаг суманд 1000 айлын орон сууц барина

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 11-р гудамжны ар
талд шинээр баригдах “Солонго” 1000 айлын орон сууцны хорооллын дэд
бүтцийн ажлын нээлтийн ёслол боллоо. Уг нээлтийн үеэр тус аймгийн Засаг
дарга О.Амгаланбаатар ажил гүйцэтгэх тендерт шалгарсан компаниудад
батламж гардууллаа. Мөн энэ үеэр тус орон сууцны 1 өрөө байрнаас 5, 10,
20 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах хонжворт сугалааг явуулж
төрийн албан хаагчид азтанаар тодорсон байна.

Тус хорооллын дэд бүтцийн ажлыг “ АУЭХ Систем“ ТӨХК , “ Мандал-Голомт “
ХХК, “Ундарга-Алтай“ ОНӨААТҮГ гүйцэтгэхээр болсон бөгөөд энэ оны
сүүлээр дэд бүтцийн ажил дуусч барилгын ажлыг гүйцэтгэх тендер
шалгаруулалтыг зохион байгуулж гүйцэтгүүлэх ажээ.

2015 онд эхний 300 айлын орон сууц ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм

“МАК” дулааны цахилгаан станц барих зөвшөөрөл авчээ

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Энэ үеэр “Монгол алт” (МАК) ХХК, Харбины Олон улсын Эрчим хүчний компаниуд Адуунчулууны 300 МВт цахилгаан станцыг барьж байгуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх тухай хоорондын ерөнхий хэлэлцээр хийсэн юм.

БНХАУ-ын даргын айлчлалын дараахан “МАК” ХХК ДЦС-ынхаа тусгай зөвшөөрлийг авчээ. Уг станц нь 300 МВт-ын хүчин чадалтай бөгөөд 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл авсан байна. Адуунчулууны ДЦС-ын төсөл хэрэгжснээр Монгол улсын нефт бүтээгдэхүүн импортын хамаарлыг бууруулж эдийн засгийн тогвортой хөгжилд дэм болох ба өөрийн хэрэгцээг хангах зорилгоор баригдах ДЦС нь нүүрс, химийн үйлдвэртэйгээ цогц байдлаар шийдвэрлэгдэж байгаа нь хөрөнгө оруулалтыг дэмжсэн эдийн засгийн үр ашигтай хувилбар гэж Эрчим хүчний зохицуулах хороо үзэж зөвшөөрөл олгосон байна.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсон Ж.Ганбаатар комиссар цолоо авлаа

ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлж, түүний оронд С.Баатаржавыг
ЦЕГ-ын даргаар томилсон. Улмаар түүнд тэргүүн комиссар цол олгоод
удаагүй байна. Тэгвэл түүний албан тушаалд хэн томилогдох нь тодорхойгүй
байсан ч  Ж.Ганбаатар томилогджээ.  Ж.Ганбаатарын хувьд өнөөдөр Тэргүүн
дэд комиссар цолоо авлаа.

BxFJo-5CEAEZSPW
BxFJo-5CEAEZSPW
Categories
мэдээ спорт

Хоёрдугаар тойргийн тоглолтууд маргааш эхэлнэ

Дөрвөн жилд нэг удаа болдог волейболын эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээн Польшийн долоон хотод болж байна. Наймдугаар сарын
30-нд эхэлсэн тус тэмцээнд дэлхийн шилдэг 24 улсын баг өрсөлдөж
байгаагаас шилдэг 16 баг тодроод байна. Хэсэг бүрийн эхний дөрвөн
байраар шалгарсан багууд хоёрдугаар тойрогт өрсөлдөх эрхийг авсан бөгөөд
багууд дахин хоёр хэсэгт хуваагджээ.

Хоёрдугаар тойрогт шалгарсан 16 баг “Е”, “F” хэсгүүдэд хуваагдсан
бөгөөд энэ сарын 10-14-ний хооронд хэсгийн тоглолтууд үргэлжилнэ. Хэсэг
бүрээс шилдэг гурван баг шалгарч, медалийн төлөө өрсөлдөх юм.

Польш, Бразил, ОХУ-ын шигшээ багууд хэсэгтээ 100 хувийн амжилтыг үзүүлж тэргүүлсэн байна.

Хэсгийн тоглолтын дүнг хүснэгтээр хүргэж байна. (08.30-09.7-ны хооронд явагдлаа.)

Хоёрдугаар тойрогт шалгарсан шилдэг 16 баг “Е”, “F” хэсгүүдэд
хуваагдлаа. Тэднээс Польш, Бразилийн багууд “Е”, “F” хэсгүүдийг
тэргүүлжээ. Хоёрдугаар тойргийн хэсгийн тоглолтууд маргааш эхлэх бөгөөд
дөрвөн өдөр үргэлжилж, шилдэг зургаан баг тодрох юм.

Е хэсэг:

Польш, Франц, Серб, Иран, АНУ, Аргентин, Итали, Австрали

F хэсэг:

Бразил, ОХУ, Герман, Канад, Болгар, Финланд, Куб, БНХАУ-ын багууд багтжээ.

Маргааш буюу есдүгээр сарын 10-нд болох тоглолтын хуваарийг танилцуулья.

Е хэсэгт:

Аргентин-Франц, Серб-Итали, Польш-АНУ, Австрали-Иран

F хэсэгт:

Бразил-Болгар, Финланд-ОХУ, Герман-БНХАУ, Куба-Канад тус тус тоглоно.
Багууд хоёрдугаар тойрогт дөрвөн тоглолт хийх бөгөөд хамгийн өндөр
амжилт үзүүлсэн шилдэг зургаан баг медалийн төлөө өрсөлдөнө.

Categories
мэдээ спорт

Э.Ням-Очир дагах барилдаанд яллаа

Чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна.

61 кг-ын жинд барилдаж буй манай бөх Э.Ням-Очир хоёрдугаар тойргийн барилдаанд Ираны Саид Мохаммадид ялагдсан ч Ираны бөх финалд барилдахаар шалгарсан тул дагах барилдаан хийж байна. 

Э.Ням-Очир дагах барилдаанд Словакийн бөхийг 7:1 харьцаагаар яллаа. Одоо манай бөх дараагийн барилдаанд Болгарын Дубовтой хүч үзнэ.

Categories
мэдээ спорт

Г.Мандахнаран, Д.Хүдэрбулга нар ялагдлаа

Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ Узбект үргэлжилж байна. Чөлөөт бөхийн
ДАШТ-ий хоёр дахь өдөр  буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 65, 74, 97 кг-ын
жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

65 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Мандахнаран гурав дахь барилдаанд ОХУ-ын бөх Рамановтой барилдаж, 0:11 харьцаагаар буюу онооны давуу байдлаар ялагдлаа. Одоо ОХУ-ын бөх финалд шалгарвал манай бөх дагаж барилдах боломжтой.

97 кг-ын жинд өрсөлдөж буй Ази тивийн аварга, ОХУМ Д.Хүдэрбулга шилдэг
дөрөвт үлдэхийн төлөө Азарбейжаны бөх Хетаг Газимовтай барилдсан боловч 0:6 харьцаагаар ялагдлаа. Азербайжаны бөх финалдвал манай бөхөд дагаж барилдах боломж гарч ирнэ.

 

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн багш сурагч хүүхдийнхээ хөлийг скочджээ

Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэгийн багш ангийнхаа хүүхдийн ам, хөлийг скочдсон гэх мэдээллийг эцэг, эх нь хэвлэлийнхэнд мэдээлсэн.

Хүүхдийн эцэг, эх нь цэцэрлэгийн цонхны завсраар харахад багш хүүхдийнх нь ам, хөлийг нь скочдсон байсныг хараад цагдаад гомдол  гаргасан байна.

Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг “Нийгэмд үнэн бодитой мэдээлэл тараагаагүй. Багш амыг нь биш хөлийг нь скочдсон гэсэн. Гэхдээ эцэг, эх нь цонхоор харсан хэрнээ тэр дороо орж ирээгүй, үдээс хойш ийм мэдээлэл тараасан. Бид багшаа өмөөрч байгаа юм биш. Үнэндээ өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүдийн ачаалал их байна. Энэ явдал ч хүүхдэд сөргөөр нөлөөлж, хэт их ачаалал багш, ажилчдын гомдлыг төрүүлж байна. Ачаалал ихтэй ажиллаж байгаа багш нарт хэцүү байгаа ч хамгийн гол нь үнэн зөв мэдээлэл тараагаагүйд гомдол гаргасан” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Эрдэнэжамъян өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгнө

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох шүүх хурал энэ оны гуравдугаар сард болж, анхан шатны шүхээс түүнд улс төрийн алба хоёр жил хашихгүй байх, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 63 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан. 

Улмаар дэд сайд Э.Эрдэнэжамъяны зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдана гэдгээ мэдэгдээд байсан юм. Гэсэн хэдий ч энэ сарын 5-ны өдөр болсон давж заалдах шатны шүүх хурлаар Дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулж Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгөхөөр болсон тухай эх сурвалж мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Багш нар халдварт өвчинтэй байсан нь илэрчээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын 50 гаруй хүүхэд хоолны хордлого авч, зарим хүүхдийн биеийн байдал муу байгаа талаар мэдээлж байсан. Хүүхдүүдийг ямар шалтгаанаар ийнхүү өвчилснийг тогтоохоор Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар Ханбогд сумын цэцэрлэгийн хүнсний 20 төрлийн түүхий эд, хоолны зургаа, цэцэрлэгийн ундны усны таван дээж, орчны 40 ширхэг арчдас, ариутгал хийсэн бодисонд шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр цэцэрлэгийн хүүхдүүд багш нараасаа халдварт өвчин авсан байх магадлал өндөр байгаа аж. 

Усны таван дээжинд шинжилгээ хийхэд нянгийн бохирдол ихтэй, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн 40 арчдасны 26-гаас нь, хоолны зургаан дээжний тавд нь гэдэсний бүлгийн савханцар илэрч, цэцэрлэгт халдваргүйтгэл хийсэн гэх хлорамины уусмал нь байх ёстой хэмжээндээ хүрээгүй буюу 67 хувиар бага байсан нь тогтоогджээ. Цэцэрлэгийн 49 ажилчныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 14-өөс нь халдварт өвчний вирус илэрсэн байна.  Иймээс эхний ээлжид ажилчдаас халдвар тархаж хүүхдүүд өвчилсөн байх магадлал өндөр байгааг МХЕГ-аас мэдээлж байна