Categories
мэдээ нийгэм

Таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр

Аргын тооллын
9сарын13, санчир гараг. Билгийн тооллын 20, Гоё хүүхэн одтой улаагчин
гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 14 минутад жаргана. Тухайн
өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай хулгана
жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл
өдөр гэмтнийг шийтгэх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх,огторгуйн
үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, гөлөг
тэжээх, балгадын суурь тавих, нохой авхад муу.Өдрийн сайн цаг нь үхэр, луу,
морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн тийш мөрөө
гаргавал зохистой.үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ спорт

“Монгол ралли-2014” холын зайн УАШТ болно

“Монгол
ралли” уралдааны түүхт 20 жилийн ойн нэрэмжит 2014 оны автомашин, мотоциклын
холын зайн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-21-ний хооронд дөрвөн
аймгийн нутагт болох гэж байна. Тодруулбал Төв-Дундговь-Өмнөговь-Өвөрхангай-Төв
аймгуудын нутагт 1500-1600 орчим км замд болно. Уралдаан автомашин УАЗ,
автомашин JEEP, суудлын автомашин, мотоцикль (эрэгтэй, эмэгтэй) ангилалуудаар
явагдана.

Уралдааны
бүртгэлийг энэ сарын 15-16-ны өдрүүдэд МҮОХ-ны 118 тоот өрөөнд 09.00-17.00
цагийн хооронд авах бөгөөд техникийн үзлэг энэ сарын 17-нд явагдах аж. Харин
тэмцээний нээлтийн ажиллагаа энэ сарын 18-ны 09.00 цагт Чингисийн талбайд
болно.

Categories
мэдээ спорт

Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарыг угтав

Узбек
улсын нийслэл Ташкент хотын “Гимнастикийн ордон”-д болж байгаа ДАШТ-нд оролцсон
эрэгтэй чөлөөт бөхийн багийг өчигдөр шөнө “Буянт-Ухаа” нисэх буудалд угтан
авлаа.Бөхчүүдийг
МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, дэд ерөнхийлөгч,
“UFC групп”-ын ерөнхий захирал О.Амартүвшин, ССАЖ-ын харьяа Спортын бэлтгэлийн
төвийн дэд дарга Ц.Одонбаяр, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр,
“Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулга болон “Алдар”, “Хилчин” спорт хорооны
удирдлага, дасгалжуулагчид, бөхчүүд, ар гэриййнхэн нь угтаж авлаа.ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин
Г.Мандахнаран, Олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир, Үндэсний эрэгтэй шигшээ
багийн дасгалжуулагч Б.Баяраа, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар нарт хандан
Д.Сумьяабазар баяр хүргэж үг хэлэхдээ “Манай эрэгтэй бөхчүүд 1985 онд ДАШТ-нээс
гурван медаль авснаас хойш дахин хошой медаль авч ур чадвар нь өндөр хэмжээнд
хүрснийг харуулсанд баяр хүргэж байна. Манай баг зургаадугаар байр эзэлж ирэх
онд Дэлхийн цомын төлөө эрэгтэй багуудын тэмцээнд оролцох эрхийг давхар авлаа.
Энэ бүх амжилт бол гар нийлэмжтэй, эвсэг хамтран ажиллаж байгаагийн дүр дүн
юм.” гэв

Categories
мэдээ эдийн-засаг

Санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

  Сүхбаатар
аймгийн Мэргэжлийн хяналтын  газраас Дарьганга сумын Засаг даргын тамгын
газар, Засаг даргын нөөц сан, Орон нутгийн хөгжлийн сан болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2013 оны санхүүгийн үйл
ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар байгууллагын данс бүртгэлд
байгаа үндсэн хөрөнгийг холбогдох дээд байгууллагын шийдвэргүйгээр
бусдад шилжүүлсэн, үрэгдүүлж, дутагдуулсан, Төсвийн байгууллагын удирдлага, нягтлан бодогч нарт олгох 
урамшуулал, ур чадварын нэмэгдлийг удирдлагын шийдвэргүй олгосон,
сургуулийн  нягтлан бодогч нь илүү цалин тооцож авсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна. 

Categories
мэдээ нийгэм

Тохижилт үйлчилгээний ажилтнууд Солонгост сургалтад хамрагдана

    Улаанбаатар
хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Шинэ тосгон хөдөлгөөнтэй
хамтран   хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр БНСУ-д
тохижилт үйлчилгээний компаниудын ажилтныг сургалтад хамруулах гэж байна.
Сургалтад Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Баянгол Шинэ өргөө ОНӨААТҮГ-ын
хог хаягдлын мэргэжилтэн, зам талбайн инженер, хог орлогын байцаагч гээд нийт
22 хүн оролцох юм. Тэд 2014 оны 09 сарын 15-нд Гүми хотыг
зорьж “Хүн төрөлхтөн зэрэгцэн оршихуйн төлөөх хамтын ажиллагаа”  сэдэвт олон улсын сургалтын хөтөлбөрт
хамрагдан Солонгосын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн туршлагатай
танилцана. Харин эх орондоо  ирээд шар хантаазтануудад танилцуулан, сурсан
зүйлээ өөрсдийн ажилдаа хэрэгжүүлэх юм. Сургалт 6 хоног үргэлжлэх бөгөөд Гүми хотын тохижилт, ногоон байгууламж, ус цэвэрлэх төв, хог
хаягдлын үйлдвэрийн ажилтай танилцан, Көмү уул, Чонду-Гүн, Кёнсанбугийн дурсгалт газар, Самсунг электроникс смарт
галерей,  үе үеийн ерөнхийлөгч нарын төрсөн газар, хөшөө, үндэсний дахин сэргэлтийн хүрээлэнг үзэхээр төлөвлөжээ. Мөн эх орны дайны дараа Солонгост Шинэ тосгон хөдөлгөөн яаж өрнөж иргэд нь өөрт байгаа
ээмэг бөгжөө цуглуулан эх орныхоо бүтээн босголтыг хэрхэн хийсэн талаарх түүхэн баримтыг үзнэ. Энэхүү түүхэн баримт,
хот тохижилт, ногоон байгууламжийн ололт амжилтад тулгуурлан өөрийн оронд
хэрэглэхэд тохиромжтой арга замыг олж нээхэд сургалтын үндсэн зорилго нь
оршиж байгаа юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн
дарга Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны есдүгээр сарын 15-20-нд ОХУ-ын
Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькины урилгаар тус улсад албан ёсны айлчлал
хийнэ.

Айлчлалын хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчид
ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькинтой албан ёсны уулзалт хийж,
хоёр орны Үндсэн хуулийн шүүх хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам
хөгжүүлэх асуудлаар ярилцах юм байна.
  Манай төлөөлөгчид  ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн гишүүдтэй ажил
хэргийн уулзалт хийх үеэр Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх талаар хоёр орны
Үндсэн хуулийн шүүхүүдийн явуулж буй үйл ажиллагаа, оруулж буй хувь нэмэр,
хуримтлуулсан арга туршлага, үндэсний болон олон улсын эрх зүйн хөгжлийн чиг
хандлага зэрэг асуудлаар харилцан санал солилцох ажээ. Айлчлалын хүрээнд Монгол
Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Дээд
шүүхийн дарга В.М.Лебедевтэй ажил хэргийн уулзалт хийхээр товлосон байна.

Categories
мэдээ спорт

С.Батцэцэг ялагдлаа

Чөлөөт бөхийн барилдааны Дэлхийн аварга шалгаруулахтэмцээн Узбекийн Ташкент
хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна 

63 кг-ын жинд барилдаж буй Гавьяат тамирчин С.Батцэцэг
хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Елена Приожковат 4:6-ын харьцаагаар ялагдлаа.

Categories
мэдээ спорт

О.Төгөлдөр 13-р байрт шалгарлаа

Буудлага
спортын Дэлхийн аварга шалгаруулэх тэмцээн Испанийн Гранада хотноо тав дахь
өдрөө үргэлжилж байна.

Тэмцээний
дөрөв дэх өдөр буюу өчигдөр манай тамирчдаас хийн гар бууны залуучуудын дасгалд
спортын мастер О.Төгөлдөр 571 оноогоор 13-р байрт, спортын мастер Г.Буянбаатар
563 оноогоор 41-р байр, спортын мастер Ш.Буянзаяа 544 оноогоор 63-р байрт
шалгарлаа. Мөн хийн гар бууны эрэгтэйчүүдийн дасгалд нийт 117 буудагч
буудсанаас  ОУХМ Э.Даваахүү 579 оноогоор 18-р байрт шалгарсан амжилтыг
үзүүллээ.

Тэмцээний
тав дахь өдөр буюу өнөөдөр(09.12) манай есөн тамирчин галын шугамд онч сорино.
Эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгал, 50 метрийн гурван байрлалаас
60 сум буудах дасгал болон эрэгтэйчүүдийн 50 метрийн гурван байрлалаас 120 сум
буудах дасгалын урьдчилсан буудлага Улаанбаатарын цагаар 15.00 цагаас
эхэлнэ. 

Categories
мэдээ нийгэм

“Дулаалгын аян”-ы нээлт боллоо

Нийслэлээс 
гэр хорооллын дулааны алдагдалтай орон сууц, дулаалга багатай гэрт амьдардаг
айл өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон сууцаа дулаалах замаар
дулаанаа хэмнэдэг зөв дадлыг хэвшүүлэхэд олон нийтийг уриалах зорилгоор
“Дулаалгын аян”-г 3 дахь жилдээ зохион байгуулж байна. 10 дугаар сарын 15-ныг
хүртэл 1 сарын хугацаанд үргэлжлэх тус аяны нээлт өнөөдөр Чингис хааны талбайд
боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун,
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч
С.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нээлтийн үеэр нийслэлийн Засаг
даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Бид агаарын
бохирдлыг бууруулах чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. Үүний
нэг  болох иргэдтэйгээ хамтарч өвлийн улиралд гэр, орон сууцаа дулаалах
ажлыг нийслэлээс 3 дахь жилдээ зохион байгуулж байна. “Дулаалгын аян”-ы хүрээнд
гэр хорооллын иргэд өвлийн хүйтнийг хэрхэн эрчим хүчний хэмнэлттэй, дулааны
алдагдал багатай давах талаар сургалт, зөвлөгөө өгч, үндэсний үйлдвэрлэгчид
өөрсдийн бүтээгдэхүүнээ санал болгож байгаа. Иргэд гэр, сууцаа дулаалж, түлш
бага түлэх нь агаарын бохирдлыг бууруулах ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулж
байна гэсэн үг. Тиймээс энэхүү аянд идэвхтэй оролцож, төсвөө хэмнэн, гэр,
сууцаа дулаалахыг уриалж байна” гэдгийг онцлон хэллээ. “Дулаалгын аян”-ы
хүрээнд гэр, орон сууцаа хэрхэн дулаалах талаар сургалт, сурталчилгааны
нээлттэй өдөрлөгийг дүүрэг бүрт зохион байгуулна. Баянгол дүүрэгт 09 сарын
15-ны өдөр Сайхан төвд, Чингэлтэй дүүрэгт 09 сарын 16-ны өдөр Тусгаар тогтнолын
талбайд, Сонгинохайрхан дүүрэгт 09 сарын 17-ны өдөр Дүүргийн талбайд, Баянзүрх
дүүрэгт 09 сарын 19-ний өдөр  Амгалан төвд, Сүхбаатар дүүрэгт 09 сарын
19-ний өдөр Дамбадаржаа 34-р гал унтаах анги, Хан-Уул дүүргийн 09 сарын 20-ны
өдөр Яармагийн 60-р дунд сургуульд болно. Мөн Чингисийн талбайд 09 дүгээр сарын
12,13-ны өдрүүдэд Дулаалгын аянд нэгдэж нийслэлийн Экологи, ногоон хөгжлийн
салбарын харъяа агентлагууд өөрсдийн үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулж байна.
Тус аянд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, импортлодог 30
гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн,
Хий, шингэрүүлсэн хийн бүтээгдэхүүн, Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн,
Цахилгаан халаагуур, Бүрэн шаталттай сайжруулсан зуух, Сайжруулсан түлш, Гэр,
байшингийн дулаалгын материал, Эрчим хүчний хэмнэлттэй байшин, Автотээврийн
хэрэгслийн био түлш, Эко тээврийн хэрэгслийг иргэдэд санал болгож байгаа юм.
Иргэд дулаалгын аянд нэгдсэнээр гэр, сууцныхаа дулааны алдагдлыг багасаж,
цаашид хэрхэн дулаалах талаар нэгдсэн мэдээлэлтэй болохоос гадна эдийн засгаа
хамнэж, түлш бага зарцуулснаар утааг бууруулах зэрэг эерэг үр дүн гарна гэж
албаныхан үзэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Categories
мэдээ спорт

С.Батцэцэг Японы бөхийг яллаа

Бөхийн
чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулахтэмцээн Узбекийн Ташкент хотноо тав
дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг,
сонгомол бөхийн 75 кг, 85 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорно.

63
кг-ын жинд Олимпийн хүрэл медальт, ДАШТ-ний алт, мөнгө, Оюутны зуны Универсиад
наадмын алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Гавьяат
тамирчин Соронзонболдын Батцэцэг барилдаж байна. Тэрээр эхний тойрогт Японы бөх
Рио Ватаритай барилдаж цэвэр яллаа. Барилдааны сүүлчийн минутад 2:4-ийн
харьцаагаар ялагдаж явсан С.Батцэцэг цаг дуусахаас 20 секундын өмнө 6 оноо
аваад зогсохгүй өрсөлдөгч бөхөө цэвэр яллаа.

С.Батцэцэг
дараагийн тойрогт АНУ-ын бөх Елена Приожковатай барилдана. ДАШТ-ий алт, мөнгө,
хүрэл медальтай Пирожкова ОХУ-ын харьяат бөх юм.