НИТХ-ын
тогтоолын дагуу нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний
зориулалтаар газар өмчлүүлэхээр болсон. Энэ дагуу газар өмчлөх хүсэлтэй
иргэдийг цахимаар бүртгэж 15 мянга орчим иргэн газар өмчлөх эрхтэй болсон
юм. Иргэдийн өмчлөлийг баталгаажуулах
өргөдлийг хүлээн авах хугацааг 10 хоног хэмээн зарласан ч иргэдийн хүсэлтээр
дахин сунгасан билээ. Иргэдийн өргөдлийг хүлээн авах хугацаа өчигдрөөр дуусгавар
болжээ. Сунгасан хугацаанд амжиж өргөдлөө өгөөгүй иргэдийн газар өмчлөл эрх
хүчингүй болох юм байна. Баянзүрх
дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам – 91927 иргэн бүртгүүлж, 909 иргэн, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам –
96028 иргэн бүртгүүлж, 4169 иргэн, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар
хороонд байрлах Эрдэнэтолгой – 67920 иргэн бүртгүүлж, 869 иргэн, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1 дүгээр
хэсэг –17075 иргэн бүртгүүлж, 7504 иргэн, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо
Бор-Үзүүр – 8490 иргэн бүртгүүлж, 1484 иргэн газар өмчлөх эрхтэй болсон билээ.
Month: September 2014
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид энэ
сарын 15-20-нд ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькины урилгаар тус
улсад албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчид
ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькинтой албан ёсны уулзалт хийж,
хоёр орны Үндсэн хуулийн шүүх хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам
хөгжүүлэх асуудлаар ярилцана. Манай төлөөлөгчид ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн
гишүүдтэй ажил хэргийн уулзалт хийх үеэр Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх талаар
хоёр орны Үндсэн хуулийн шүүхүүдийн явуулж буй үйл ажиллагаа, оруулж буй хувь
нэмэр, хуримтлуулсан арга туршлага, үндэсний болон олон улсын эрх зүйн хөгжлийн
чиг хандлага зэрэг асуудлаар харилцан санал солилцох аж. Мөн айлчлалын хүрээнд
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид
ОХУ-ын Дээд шүүхийн дарга В.М.Лебедевтэй ажил хэргийн уулзалт хийхээр товлосон
байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга
Н.Жанцан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Үндсэн хуулийн цэцийн
Судалгааны төвийн захирал Ц.Сарантуяа нар багтсан аж
Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг
хүрэхэд 224 км зайтай. Дархан
хүрэх замын эвдрэлээс болж Баруунхараа буюу Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас Дархан-Уул
аймгийн Хонгор сум орох 18.6 км замыг туулахад суудлын тэрэг дунджаар хоёр цаг зарцуулж байгаа аж. Замын
эвдрэлээс үүдэн Улаанбаатараас гарсан суудлын тэрэг дунджаар дөрвөн цаг
гаруй явж байж зорьсон газраа очдог болжээ. Өмнө нь хоёр цаг хагас яваад очдог
байсан гэнэ. \ Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг
“Дархан АЗЗА” компани Засгийн газраас шийдсэн мөнгөөр долдугаар сараас эхлэн засварлаж эхэлжээ.
Уг замыг хэсэгчилэн засч, зорчих хөдөлгөөнийг эхнээс нь
нээгээд эхэлжээ.
Нийслэлийн иргэдийн
спортын гуравдугаар наадмын дугуйн аяллын тавдугаар шатны буюу нийслэлийн
шигшээ тэмцээн өнөөдөр Хүй
долоон худагт болж байна.
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийг хэрэгжүүлэх,
”Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” уриатайгаар Нийслэлийн хүн амыг
биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвх
сонирхлыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах, спортын
амжилтыг ахиулахад тэмцээний гол зорилго гэж зохион байгуулагчид нь онцолж байна. Тэмцээнд багаараа оролцох
бөгөөд нэг баг зургаан гишүүн, нэг дасгалжуулагчтай байх нь. Дугуйн
аялалд техникийн шаардлага хангасан уулын дугуйгаар оролцох шаардлагыг зохион
байгуулагчид нь тавьж байгаа аж. Дугуйчид нийт зургаан км зам туулна. Туг шүлжих, дартс, дугуй угсрах
тэмцээн зэргээр өрсөлдөх юм байна. Тэмцээнийг Нийслэлийн биеийн тамир, спортын
газраас зохион байгуулж байна.
“Улаанбаатар
цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж буй шалтгаанаар
нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Тус ажлын
хүрээнд маргааш буюу 2014 оны есдүгээр сарын 14-ний өдөр дараах газруудад
цахилгааны түр хязгаарлалт үргэлжилнэ.
Төв
аймаг
09.00-17.00 цагт: Эрдэнэ, Баяндэлгэр, Архуст
сум, Өвөржанчивлан, Шохой, Цонжинболдог чиглэлийн бүх хэрэглэгчид 09.00-18.00
цагт: Баянцогт сумын Дунд Уртын эх, Шимт Уринш ХХК-иуд, гэр хороолол
Тарвага, мэрэгчтэй харьцснаас хойш зургаан хоногийн дотор өндөр халуурах, булчирхай цочиж томрон
эмзэглэх, цээжээр өвдөх, цустай цэр гарах шинж илэрвэл эмчид яаралтай хандахыг мэргэжлийн
байгууллагаас зөвлөж байна.
Энэ сард Өвөрхангай
аймгийн Сант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн билээ.
Өвчтөн М, 15 настай, эрэгтэй хүүхэд. Есдүгээр сарын 3-нд тарваганы мах идэж, тарваганы түүхий давсаг залгиснаас
хойш эмнэл зүйн шинж илэрч, сумын эмнэлэгт хандсанаар оношилгоо, эмчилгээнд
хамрагдаж, сумын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажиллагаа үргэлжилж байна. Эмнэлзүй шинж тэмдэг, лабораторийн шинжилгээг үндэслэн
урьдчилсан байдлаар тарваган тахлын залгиурын хэлбэр гэж үзсэн юм. Сумын
Засаг даргын захирамжаар сумын төвд хөл хорио тогтоож, найман
цэгт 24 цагаар эргүүл гаргажээ. Одоогийн
байдлаар нэгдүгээр хавьтлын 54 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх
эмчилгээнд хамруулах, сумын хэмжээнд хоёрдугаар
хавьтлыг илрүүлэх, хяналтад авах ажиллагаанд ХӨСҮТ-ийн
баг бүрэлдэхүүн хамтран ажиллаж эхэлжээ. Өвчтэй
тарвага агнах, тарваганы арьс өвчих, мах эвдэх үед арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед, бөөс, бүүргэнд
хазуулах, тарваганы түүхий эд (хүн мах, элэг, цөс, давсаг ..г.м )-ийг залгих,
махыг түүхий, шүүрхий идэх тохиолдолд, мөн тарваган тахлын уушгины хэлбэрээр
өвчилсөн хүнээс амьсгалын замаар тарваган
тахлын халдвар дамждаг байна.
Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын
зонхилох хэсэг манай орны нутаг дэвсгэрт оршдог аж. Одоогоор 17 аймгийн 137 суманд тарваган тахлын
байгалийн голомттой юм
байна. 2009-2013 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга
сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгийн аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн
сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, 2014 оны есдүгээр сарын байдлаар Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон
Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын байгалийн голомт
идэвхтэй байгааг тогтоожээ. Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Завхан аймгийн
Эрдэнэхайрхан,Улиастай, Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын хүний өвчний таван тохиолдол бүртгэгдсэн байна.
Цаг уурын байгууллагаас
ирүүлсэн мэдээллээр өнөөдөр баруун болон төвийн нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст,
14-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи
12-нд ихэнх нутгаар 18-20 м/с, 13-нд говь талын нутгаар, 14-нд зүүн зүгийн нутгаар
12-14 м/с хүрч ширүүсэх юм байна.
Иймд хүчтэй салхи шуурганы үеэр бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх,
авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд
үүсдэг тул мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээллийг үндэслэн ажил
төрлөө зөв зохицуулахыг сануулж байна.
Мөн хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг сайтар хангаж,
бензин шатахууны нөөцтэй замд гарах, үр тариа төмс, хүнсний ногоо хураах, өвс, тэжээл
бэлтгэх зэрэг өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулж байгаа энэ үед иргэд, аж
ахуйн нэгж, байгууллагууд цаг агаарын болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг
Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Өнгөрсөн
шөнө Орхон аймгийн төв Эрдэнэт хотод анхны цас орсон байна.
Том том ширхэгтэй нойтон цас өнөөдөр ч үргэлжлэн оржээ.
Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар хүйтрэх төлөвтэй байна гэж тус хүрээлэнгийнхэн онцлон
мэдээлж байна.
UBS
телевизээс санаачлан зохион байгуулж буй “Улс төрд шинэ манлайлагч”
төсөлд салбар салбарын идэвхтэй санаачлагатай залуус хамрагдаж
байна. Төслийн эхний шатанд магистрийн зэрэгтэй 100 гаруй, докторын
зэрэгтэй найман эрдэмтэн бүртгүүлж эсээгээ илгээсэн байна.
Гадаадын дөрвөн оронд амьдарч ажиллаж буй монгол залуус бас бүртгүүлжээ. Тухайлбал, Нотр Дамын их сургууль
төгссөн, энхтайван судлалын магистр, Висконсиний Их сургуулийн Улс төрийн
тэнхмийн докторант, “НАСА”-гийн туслах судлаач бүсгүй АНУ-ын Мадисон хотоос
“Монгол Монголдоо” нэртэй эсээгээ явуулжээ. Улс төрд шинэ цус
сэлбэх, шинэ соёл, хандлага бий болгох зорилготой төсөлд манлайлагч
залуус ийн идэвхтэй хандаж байгаа нь цагаа олсон ажил гэдгийг харуулж
байна.
Тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэхэд хувийн
хэвшил, ажил олгогч эздийн төлөөллийн байгууллага,
мэргэжлийн холбоод байр сууриа нэгтгэхээр хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зохион байгуулсан энэ хэлэлцүүлэгт 35 мэргэжлийн холбооны төлөөлөл оролцсон юм.
Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч энэ үеэр тэтгэвэрт
гарах насыг 2020 он хүртэл аажмаар нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв. Энэ нь ажиллах
хүчний хомсдолд орохоос сэргийлж, ахимаг насны хүмүүсийн хөдөлмөрийг ашиглах,
нөгөөтэйгүүр, албан татвар, өндөр настны даатгалын шимтгэлийн хувь хэмжээг
нэмэгдүүлэхгүй байх боломж бүрдүүлнэ
гэж тус холбооноос үзэж байгаа юм байна. Энэ мэт эргэж харахаар асуудал цөөнгүй
байдаг учир нийгмийн хамгааллын хуулиуд, тэдгээртэй холбогдох харилцааг
зохицуулсан хуулиудыг багцлан шинэчлэх, зарим хуулийг шинээр гаргах хэрэгтэй гэж тус хэлэлцүүлэгт оролцогчид
онцолж байсан юм.