Categories
мэдээ нийгэм

“Эрүүл иргэн-Эко хөгжил” сэдэвт төсөл энэ сарын 30-наас хэрэгжиж эхэлнэ

Нийслэлийн 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар аюулгүй бөгөөд зориулалтын унадаг дугуйн замтай, эрүүл агаарт их хотын иргэд, хүүхэд, залуусыг унадаг дугуйтай хамт амралтын өдрүүдийг өнгөрүүлэх зорилгоор  “Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ-аас  “Эрүүл иргэн-Эко хөгжил” сэдэвт төслийг хэрэгжүүлэх гэж байна. Тус хөтөлбөр нь хоёр үе шаттай. Үүнд:

1 – р үе шат. 2014 оны 8 сарын 30-наас есдүгээр сарын 28-ны өдрүүдэд дугуйн аялал, амралт, зугаалгын үйлчилгээ.

2 – р үе шат. 12 дугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 13-ны өдрүүдэд цас, мөсний баяр, өвлийн амралт, зугаалга, цанын баазын үйлчилгээ явуулах аж.

Уг хөтөлбөрийг “Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар,Монголын Залуучуудын холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын экстрес спортын холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн эхний шат наймдугаар сарын 30-наас ирэх есдүгээр сарын 28-ны өдрүүдийн долоо хоног бүрийн бямба, ням гарагт Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т болох юм байна.

Эдгээр өдрүүдэд дугуйн зориулалтын зам, аяллын маршрут, төрөл бүрийн унадаг дугуйн худалдаа, түрээсийн үйлчилгээ, дугуйн дагалдах хэрэгслийн  худалдаа, дугуй засварын үйлчилгээ, X-tream спортын талбай, гудамжны сагсан бөмбөгийн талбай, элсний волейболийн талбай, хүүхдийн хөгжөөнт тоглоомын мини парк зэрэг цэвэр агаарт амралтын өдрүүдээ өнгөрүүлэх таатай боломжийг нийслэлчүүддээ санал болгож байгаа юм.

Амралтын өдрийн дээрх үйл ажиллагаатай холбогдуулан наймдугаар сарын 30-ны бямба гарагаас есдүгээр сарын 28-ны ням гарагийг дуустал бямба, ням гарагуудад өглөө 10 цагаас 20 цаг хүртэл Улсын драмын эрдмийн театрын урдаас хоёр цаг тутамд иргэдэд автобус үнэ төлбөргүй үйлчлэх аж.

“Эрүүл иргэн-Эко хөгжил” төслийн нээлтийн ажиллагаа энэ сарын 30-ны өдөр 11 цагаас Хүй долоо худагт болох бөгөөд нээлтэнд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, МНЦ-ын дарга П.Цогтбаатар , МДХ-ны Ерөнхийлөгч Ж.Батзандан болон нийслэлийн удирдлага, хамтран зохион байгуулагч  холбоо, клубын удирдлага, гишүүд, урлаг спортын одууд  оролцох юм байна.

Та бүхэн цэвэр агаарт, зориулалтын зам талбай бүхий хүй 7 худагт хүрэлцэн ирж унадаг дугуйтай хамт амралтын өдрүүдээ өнгөрүүлж “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслөө дэмжээрэй.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхэд” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоох, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн хэлтсээс дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 19 тоосгоны үйлдвэрт шалгалт хийсэн байна. Ингэхдээ тоосгоны үйлдвэрт ажиллаж, амьдарч буй 236 иргэнд яриа таниулга хийж, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр албан мэдэгдэл өгч, санамж сэрэмжлүүлэг тараажээ.хион байгууллаа

Categories
гадаад мэдээ

“Prius”-ийн 2015 оны загварыг үйлдвэрлэнэ

Дэлхийд борлуулалтаараа дээгүүрт бичигдэх болсон “Prius” автомашины шинэ загварыг ирэх сард АНУ-д танилцуулахаар болжээ. 

АНУ-д зориулсан “Toyota” компанийн шинээр танилцуулах “Persona” хувилбар нь анх 2012 онд тус зах зээлд гарч байсан ч төдийлөн амжилт олоогүй юм. Хоёр дахь үеийн 2015 оны загвар нь амжилт авчирна гэдэгт найдаж байна.

Шинэ загвар нь гүн улаан, сувдан цагаан өнгөтэй байх бөгөөд 17 инчийн хар саарал өнгийн обудтай байх аж. Салонд нь хар, саарал өнгө зонхилжээ. “Toyota” компани шинэ загвараа 26985 ам.доллараас эхлэн худалдаалахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

МАН-ын гишүүд дайчдын дурсгалд хүндэтгэл үзүүлэв

Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан МАН-ын удирдлагууд эх орныхоо төлөө амиа үл хайрлан зүтгэсэн эрэлхэг дайчдын дурсгалд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле, МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа тэргүүтэй удирдах зөвлөлийнхөн, НАМОХ, Ахмадын холбоо, Стратеги академийн удирдлагын төлөөлөл оролцов. Тэд Чойбалсан хотод орших Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж яваад амиа алдсан Зөвлөлтийн нисэгчдийн дурсгалын хөшөө болон Монгол дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Одоогоос 75 жилийн өмнө тусгаар тогтнолынхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайхран зүтгэж байсан ардын армийг МАН удирдаж, ард түмэнтэйгээ хамт түүхэн ялалтыг байгуулж байсан түүхтэй. Тиймээс энэ нь Монголын ард түмэн, ардын арми төдийгүй Монгол Ардын Намын ч баяр” гэж онцлов.

Categories
мэдээ спорт

Ц.Цэрэннадмид шөвгийн 16-д шалгарлаа

-63 кг-ын жинд барилдаж буй Ц.Цэрэннадмид Киргизстаны бөхийг ялж, шөвгийн 16-д шалгарлаа.-

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -81 кг, эмэгтэйчүүдийн -63 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд барилдаж буй Ц.Цэрэннадмид Киргизстаны бөх Абдилманапыг цэвэр ялж, шөвгийн 16-д шалгарлаа. Тэрээр Италийн Гвенд Эдвитэй шөвгийн наймд өрсөлдөх эрхийн төлөө барилдана. Түүнийг ялсан тохиолдолд хэсгийн аваргын төлөө барилдах юм.

Categories
мэдээ нийгэм

“Гал үндэстэн”-ий Ж.Ганболд суллагджээ

Давж заалдах шатны шүүхээс нэг жилийн хорих ял авч, Ганц худаг буюу ШШГЕГ-ын харьяа  хорих 441 дүгээр ангид ял эдэлж байсан “Гал үндэстэн” холбооны гишүүн Ж.Ганболдын ялын хугацаа дуусч энэ сарын 27-нд суллагдсан байна.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны гишүүдийн давж заалдах шатны шүүх хурал Эрүүгийн хэргийн давж даалдах шатны 10 дугаар шүүхэд болж, хэргийг хянан хэлэлцсэн.

Давж заалдах шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт  зургаан жил 11 сар, Д.Төмөрбаатарт 10 жил, Ж.Ганболдод нэг  жилийн хорих ял, н.Дашцэрэнд хоёр жилийн хорих ялыг тус тус оноож байсан. Мөн О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн байсан билээ. Харин анхан шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 21.6 жилийн хорих ял оноох шийдвэрийг гаргаж байсан юм.

Categories
мэдээ спорт

Б.Мөнгөнчимэг тэмцээнээ дуусгалаа

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн ангилалд хүч үзэж буй манай тамирчин Б.Мөнгөнчимэг хоёр дахь барилдаанаа Шведийн бөх Херманссон Миатай хийж, ялагдлаа.

Тэрбээр эхний өрсөлдөгч ОХУ-ын тамирчин Марта Лабазиныг торгуулиар ялсан билээ. Ийнхүү ДАШТ-ий дөрөв дэх өдрийн барилдаанд өрсөлдсөн манай гурван бөхөөс хоёр нь тэмцээнээ дуусгалаа.

Одоо эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч үзэх ОУХМ Ц.Цэрэннадмидад итгэл хүлээлгэж байна. Тэмцээний гурван өдрийн дараах байдлаар 15 орон медаль хүртэж, манай улс нэг алт медаль, нэг шагналт тавдугаар байрын шагналтайгаар хоёрдугаарт байрт жагсаж байгаа юм.

Categories
мэдээ спорт

М.Батбаяр пауэрлифтингийн дэлхийн аварга болжээ

Хүчний гурван төрөлт буюу Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-24-ний хооронд ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон байна. Энэхүү тэмцээнд нийт 18 орны 1800 гаруй тамирчид өрсөлдөж, манай улсын 27 тамирчин Монгол улсаа төлөөлөни амжилттай оролцоод өчигдөр эх орондоо иржээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 кг-ийн жинд  өрсөлдсөн ШШГЕГ-ын тусгай бүлгийн ажилтан, ахмад  М.Батбаяр Пауэрлифтингийн дэлхийн аварга болжээ. Мөн газраас таталтын төрлийн хүрэл медалийг хүртсэн байна.  Тэрбээр өнгөрөгч долоодугаар сард Дэлхийн аваргын цомын тэмцээний аваргаар шалгарч, ДАШТ-нд оролцох эрхтэй болсон билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Аглуу “Эх орны дуудлага”-ыг эхлүүллээ

 

“Х Түц” продакшны захирал, гавъяат жүжигчин Л.Баттулга буюу жүжигчин Аглуу, цахим ертөнцөд сенсааци тариад буй мөстэй усны дуэлийг өөрийнхөөрөө өөрчилж нэгэн шинэ дуэлийг эхлүүллээ. Түүний шинэ дуэлийн зорилго нь хандив тусламж гэхээсээ илүүтэй эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүүхэд залуучуудыг олон болгохүүднээс нээлтээ хийгээд удаагүй байгаа “Эх орон дуудаж байна” уран сайхны киног үзэхийг уриалжээ.

“Эх орны дуудлага” шинэ дуэлийг үргэлжлүүлэх дараачийн хүнээр “Хувьсал” продакшны жүжигчин, У.Уранчимэгийг сонгосон. Тэгвэл жүжигчин У.Уранчимэг дуудлагыг хүлээн авсан тухайгаа мэдэгдээд дараагийн хүнээр найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарыг дуудсан юм. Ингээд найруулагч Н.Наранбаатарын дуудлагыг хэрхэн хүлээн авсныг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч 9-р сарын 1-нд шинэчилсэн хөтөлбөрөөр хичээл заана

Жил бүрийн есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголын Үндэсний олон нийтийн телевиз, радиогоор теле хичээл заадаг уламжлалтай.  Энэ  жил ерөнхийлөгч “Иргэний боловсрол-ёс суртахуун” сэдвээр хичээл  заах юм байна.  Өнгөрсөн жилүүдэд ерөнхийлөгч  “Дэлхийн дулаарал ба Монгол”,  “Монголын бахархал”, “Монголын сайхан орноор”, “Хүн болох багаасаа” зэрэг сэдвээр  хичээл зааж,  хүүхэд багачууд, сурагчдад эх орныхоо өв их уламжлал, түүх соёлоо дээдэлсэн, байгаль дэлхийгээ хайрласан зөв сайн хүн болон хүмүүжих тухай өөрийн бодлоо хуваалцаж байжээ.

Өнөө жилийн хувьд  үндэсний хэмжээнд бага боловсрол шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх болсон. Үүнтэй холбоотойгоор 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг нээж Монгол улсын ерөнхийлөгчийн заах   хичээлийн сэдэв нь бага боловсролын шинэчилсэн хөтөлбөртэй уялдах юм. Өөрөөр хэлбэл, бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн гол цөм  болсон хүүхэд бүрийг дэмжсэн,  хүүхэд  бүрийн оролцоог хангасан, тэдэнд  мэддэг зүйлээр  нь дамжуулан  хэрхэн чадвар суулгаж   болгодгийг  нотолсон хичээл болох юм байна.