Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу, НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр 21 байршлыг тогтоогоод байна. Эдгээр байршилд 13 488 нэгж талбарын 1325,8 га талбай хамрагдаж байгаа бөгөөд төлөвлөлтийн бүсэд нийт 690 72 хүн ам амьдарч байгаа юм. Одоогийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нийт 17 байршилд 686,1 га талбайд 29 компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх бүхий батламжаа гардаж авсан бол 11 төсөл хэрэгжүүлэгч компаниуд 577 нэгж талбарын 26,6 га талбайг иргэдтэй зөвшилцөн чөлөөлжээ. Чөлөөлсөн талбайд эхний ээлжийн 3200 айлын орон сууцны барилгын ажил эхэлсэн байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны хүрээнд 2014 онд нийт 4000 орчим айлын орон сууцны барилга ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцын талаар товч мэдээллэхэд, Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны орчим, 51 га талбай бүхий газарт “Баганат өргөө” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран ажиллаж байна.
Нийт талбар дээр 59 айлын газрыг чөлөөлсөн бөгөөд 2014 оны 4 дүгээр улиралд 566 айлын орон сууцыг ашиглалтанд оруулах юм. Мөн 2015 онд 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Мөн тус хорооны 42.8 га талбайд “Гангар Инвест” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран ажиллаж байна. Төсөл хэрэгжих талбар дээр 50 айлын газрыг чөлөөлсөн бөгөөд энэ онд 1000 айлын орон сууцны ажил эхлүүлсэн байна. 544 айлын орон сууцыг энэ ондоо багтааж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.
Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороонд байршилтай Орон сууцын 14 дүгээр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төслийн талбайг А, Б, В, Г, Д, Ё, З гэсэн блокд хуваасан. Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны орчим, 7 га “А” хэсэгчилсэн талбайд “Бүрд констракшн” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд 89 айл өрхийг түрээсийн байранд оруулж, ажлын талбайд 110 айлын газрыг чөлөөлжээ.
Эхний ээлжнд ашиглалтанд оруулах 3 блок барилгын ажлыг энэ сард эхлүүслэн байна. 2015 онд 3760 айлын орон сууц болон 960 хүүхдийн сургуулийг ашиглалтад оруулах юм.
Баянзүрх дүүргийн 13, 14 хорооны орчим, 11.3 га “Б” хэсэгчилсэн талбайд “Моннис урбан девелопент” ХХК төсөл хэрэгжүүлэчээр шалгарсан. Төслийн хүрээнд 106 айлын газрыг чөлөөлж, түрээсийн байранд оруулжээ. 2014 онд 360 айлын орон сууцыг мөн 2015 онд 1260 айлын орон сууц болон 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Эхний ээлжийн 15 давхар барилгын суурийн бетон цутгалтын ажил эхэлжээ.
Харин Чингэлтэй дүүргийн хувьд 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 72 дугаар сургууль орчмын 15 га хэсэгчилсэн талбайд “Асар өргөө” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Эхний ээлжийн барилга барих 6 айлын газрыг худалдах, худалдан авах гэрээгээр чөлөөлсөн бөгөөд 2 блок тус бур 5давхар 48 айлын орон сууцын барилгын ажил эхлэж, 1 дүгээр блок суурийн цутгалт, 2 дугаар блок газар шорооны ажлыг хийжээ. 2014 оны 4-р улиралд 40 айлын орон сууцыг ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн тус байршилд “Буурал сутай” ХХК мөн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Нийт 6 айлын газрыг чөлөөлөн 12 давхар карказан орон сууцын 1 блок барилгын ажил 2 давхар хүрсэн. 2014 онд 96 айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцын 7 дугаар хорооллын байршилд төсөл хэрэгжүүлэх талбайг И, З, Е, Ё1, К1, Л, Ш, Ё, Ү гэсэн хэсэгчилсэн хуваасан. Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны 7 дугаар хороолол, “И” хэсэгчилсэн талбайд “Асар өргөө” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран 4 айлын газар чөлөөлж, эхний ээлжийн 16 давхар карказан барилгыг ашиглалтад оруулахаар ажлаа эхэлсэн. 2014 оны 04 дүгээр улиралд 165 айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Сүхбаатар дүүргийн орон сууцны 7-р хороолол 7,8,9,10,11,12 дугаар хороодын нутаг дэвсгэр дэх 210 га “Ё” хэсэгчилсэн талбайд “Бэрэн грүпп” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Нэгж талбар дахь 60 айлын газрыг чөлөөлж 4 блок барилга тус бүр 2-оос 3 давхар хүртэл угсралтын ажил эхэлсэн. 2014 онд 2000 айлын 3 орон сууцны барилга ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Мөн 2015 онд цэцэрлэг сургуулийн цогцолбор барьж ашиглалтад оруулахаар шав тавьж барилгын газар шорооны ажил эхэлжээ. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаа орчмын 13 га талбайд “Цэлмэг Ази” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Төслийн талбайн 2 хэсэг газар дээр нийт 14 айлын газар чөлөөлжээ. Чөлөөлсөн талбайг хашаалан эхний ээлжинд 300 айлын орон сууц барихаар төлөвлөн сууриа ухаснаар барилгын ажил эхлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Ханын материал орчмын талбайг Б1, Б2, В1, В2, Г, Г1 гэсэн хэсэгчилсэн талбайд хуваасан. Сонгино хайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Г, Б1, В1 хэсэгчилсэн талбайд “Хера пропертийз” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан.
Нийт 28 айлын газрыг чөлөөллж, ажлын талбайд 189 айлын 3 блок орон сууцны барилга барьж байгаа бөгөөд блок тус бүр 2 давхар хүртэл угсралтын ажил хийж байна.
Мөн цахилгаан болон дулаан дамжуулалтын 3 пүнкт барьж шугам сүлжээнд холбосон. 2014 онд 300 айлын орон сууц мөн 2015 онд 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтан оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.