Categories
мэдээ нийгэм

Бээжингийн гудамжны замын ажил арваннэгдүгээр сард дуусна

ШУТИС-ийн хойд уулзвараас 11 дүгээр хорооллын уулзвар хүртэл баригдаж байгаа Бээжингийн гудамжны замын ажил fнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Тус авто замын ажлын гүйцэтгэл одоогоор 65 хувьтай байгаа гэнэ. Бүрэн ашиглалтад орох хугацаа нь ирэх арваннэгдүгээр сарын 30-н юм байна. Нийт 0.9 км авто замд өргөтгөл хийж байгаагийн зэрэгцээ авто зам доогуурх инженерийн шугам сүлжээ, ус зайлуулах шугам хоолой зэрэг ажлыг давхар гүйцэтгэж байгаа аж.  Авто зам барихад шаардагдах хөрөнгө БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаас гарчээ. Нийт 59.8 сая юанийн хөрөнгө гарсан байна.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Д.Тэрбишдагва С.Е.Донской сайдтай уулзав

Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва өнөөдөр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Орос-Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донскойг Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Шадар сайд “Халх голын байлдааны ялалтын 75 жилийн  ойг манай улс өргөн хүрээнд тэмдэглэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Бид бүгдийн энэхүү түүхэн хамтын ялалтын ойн баярт ОХУ-аас ихээхэн ач холбогдол өгч, өндөр дээд түвшинд оролцох гэж буйд талархаж байгаагаа илэхрийлье” гэсэн юм.  Мөн түүнчлэн ирэх 9 дүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх айлчлалд Монголын тал өндөр ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Айлчлалын үеэр хоёр улсын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг байгуулахаар ажиллаж байгаагаа хэллээ.

Энэ үеэр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской хэлэхдээ “Халх голын 75 жилийн ойг  манай улс өндрөөр үнэлж байгаа. Үүний илрэл нь  манай Ерөнхийлөгч В.В.Путин Монгол улсад өндөр дээд хэмжээний айлчлалыг ирэх сарын 3-нд хийхээр боллоо. Энэ айлчлалын үеэр хоёр улсын хооронд  хамтран ажиллах талаарх олон баримт бичигт  гарын үсэг зурахаар албажуулна” гэдгээ дурьдаад, цаашид ЗГХК-ын өмнөх хуралдаанаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана. Мөн хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд өсөхгүй буурч байгааг онцлоод, уламжлалт харилцаан дээр тулгуурласан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах саналыг гаргасан юм.

Шадар сайд Д.Тэрбишдагва “ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцааг тууштай хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм. Хоёр улсын хооронд өндөр дээд түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах нь бидний харилцаа хамтын ажиллагааны цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Паркийн тоглоомуудыг шалгаж эхэлжээ

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн бүх тоглоомонд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр нэгдсэн шалгалт хийж байна. Өнөөдрийн байдлаар нийт 50 гаруй тоглоом ажилладаг ч аюулгүй ажиллагааны баталгаа ямар хэмжээнд байгаа нь тодорхойгүй байгаа гэж албаныхан хэлж байгаа юм. Сүүлд угсарсан “галзуу хулгана” тоглоом хоёр сар гаруйн хугацаанд тоглоомын тоноглол, аюулгүй ажиллагааны хэрэгсэл дутуу байдалтай хүүхэд багачуудад үйлчилсэн гэнэ. Өнгөрсөн додугаар сарын 24-ний өдөр уг тоглоом ажиллах явцдаа алдаа гаргасан юм.  Шалгалт хийх хугацаанд Үндэсний соёл амралтын хүрээлэн хэсэгчлэн ажиллах юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга замын ажилтай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр нийслэлд явагдаж байгаа авто замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Тэрбээр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа хоёр ч замын ажилтай танилцаж, ажлын явцыг шалгав. Тодруулбал, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талаас Улиастайн замын уулзвар хүртэлх 6,0 км зам, Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17,6 км авто замын ажилтай танилцсан юм. Дээрх замуудын ажлын гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Жагсахыг завдсан хятадуудыг албадан гаргажээ

“Бэрэн” ХХК-ийн барилга дээр ажиллаж байсан хятадууд жагсаал хийхийг завдсан билээ. Тэднийг цагдаагийнхан Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газарт шилжүүлээд байсан юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Чингисийн талбай дээр жагсаал хийхийг завдсантай нийлээд 130 хятад иргэнийг өчигдөр орой албадан гаргажээ. Дээрх хятад иргэнийг шалгах явцад 42 нь визний зөрчилтэй болох нь тогтоогдсон байна. Дашрамд дурдахад, манай улсад ажиллаж амьдарч буй 24 мянга гаруй гадаадын иргэний 18 мянга нь хятад иргэд аж. 

Categories
мэдээ нийгэм

Эрсдэлтэй импортын барааны жагсаалтыг батлав

Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Монгол Улсын Шадар сайдын “Жагсаалт батлах тухай” 2014 оны 60 дугаар тушаалаар “Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах их, дунд, бага эрсдэлтэй импортын барааны жагсаалт”-ыг баталсан байна.

“Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах импортын барааны жагсаалт”-ыг тодорхой болгосноор нийт 5744 бараанд хяналт хийж буй одоогийн тогтолцоог шинэчлэн, эрсдэлтэй бараанд хяналтыг чиглүүлэх, эрсдэл багатай 3550 барааг хяналтаас чөлөөлж гадаад худалдааг хөнгөвчлөх эрх зүйн орчин бүрджээ.

Бага эрсдэлтэй 193 импортын бараанд “Баримт бичгийн хяналт”, дунд эрсдэлтэй 643 импортын бараанд “Баримт бичгийн хяналт” болон “Биет үзлэг шалгалт”, их эрсдэлтэй 715 бараанд “Баримт бичгийн хяналт”, “Биет үзлэг шалгалт” болон “Лабораторийн шинжилгээт хяналт шалгалт” тус тус хийх аж.

Мөн их эрсдэлтэй ангилалд хамаарах химийн хорт болон аюултай бодис, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болох 643 барааг лабораторийн шинжилгээнд хамруулахгүй болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Nomadic fashion show” хойшлов

“Женко тур бюро” ХК нь ССАЖЯ-ны дэмжлэгээр “Torgo fashion’’-тай хамтран энэ зуны үндэсний хувцас загварын шоу “Nomadic fashion show”-г өнөөдөр зохион байгуулахаар товлосон. Гэвч цаг агаарын байдлаас болоод “Nomadic fashion show”-г хойшлуулж ирэх долоо хоногийн бямба гарагт буюу наймдугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Дашрамд дурьдахад энэ жил тус шоу Чингис хааны Морьт хөшөөт цогцолборын гадна талбайд Монголын бахархал, Үндэсний урлаг, Үндэсний хувцас соёлоор нүүдэлчин язгуур соёлыг түгээе гэсэн уриатай болох юм.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны хязгаарлалтыг ийм газруудад хийж байна

Эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах зорилгоор жил бүрийн зургадугаар сараас аравдугаар сарыг дуустал тодорхой хуваарийн дагуу цахилгааныг хязгаарлаж, урсгал засвар хийдэг. Урсгал засвар үргэлжилж байгаа тул өнөөдөр дараах газруудад цахилгааны хязгаарлалтад багтжээ.

Баянзүрх дүүрэг

10:00-18:00 цагт: 22-р хороо Зүтгэл найдвар ЗБН, МЦХК, ВТС-83, Алаг адуут СӨХ, Нью жуулчин турс, Батхангай өргөө, Немон ХХК-иуд, ШУТИС-ХМТС оюутны байр, Үндэсний архивын газар, Кино урлагийн ДС, Кино үйлдвэрийн замын гэрэлтүүлэг, БХЯ-ны Барилга ОСА, Содмонгол ШТС-29, БХХСАХ нэгдсэн эмнэлэг, 3-р амаржих газар, Дүүргийн НХ байр, Иргэн Жамьян шүдний эмнэлэг, Нийгмийн халамжүйлчилгээ, Эрүүл мэндийн нэгдэл, Автомастер Монголия, Хөхийн нуруу ХХК, Монголиан Азиа Рийч ТББ, Монголросцветмет ХХК, БХЯ, Монгол кино нэгтгэл, Ар Ий Си ХХК, Боловсрол ТВ

14:00-16:00 цагт: 9, 17-р хороо Эрдэнэхайрханы 1-4, Эмнэлгийн 14-18-р гудамж орчмоор, 10, 23, 28-р хороо Сур-4, Витсамо гудамж, Хужирбулангийн хэрэглэгчид, 8-р хороо Эрдэнэтолгой,

Сүхбаатар дүүрэг

10:30-17:00 цагт: 14-р хороо Нийслэлийн өмчийн харилцааны газар, АНУ сервис ХХК, Хандгайтын 1, 2, 330, 33, 36, 42, Хайлаастын 8, 13, 14, 20, 25, Рашаантын 5-15, Сургуулийн 44, 45-р гудамж орчмоор,

Хан-Уул дүүрэг

09.30-16.00 цагт: Өлзийт хороолол 

11:00-18:00 цагт: 10-р хороо Буянт-Ухаа 24-26-р гудамж,

Сонгинохайрхан дүүрэг

10:30-11:00 цагт: 18-р хороо Станцын 2-р байр

11:30-12:00 цагт: 18-р хороо Таван шарын 11-13-р байр, 41-р ясли 

12:30-13:00 цагт: 18-р хороо иргэн Отгонбаяр /хайлш/,

Налайх дүүрэг

10.00-18.00 цагт: 6-р хороо Тэрэлж жуулчин ХХК, Шугуйн айл өрх, МТ ШТС,

Төв аймаг

10:00-18:00 цагт: Зуунмод сум Их шавийн ДС, Манзушир, Овооны энгэр ХХК-иуд, Мод үржүүлэг 

11:30-16:00 цагт: Баян сумын хэрэглэгчид /хэрэглэгч тус бүр 1 цаг 30 минут тасрана/.

Categories
гадаад мэдээ

Европын холбоо Оросын хоригийг улс төрийн шалтагтай гэж мэдэгдэв

Оросын зүгээс авсан худалдааны  хязгаарлалтыг улс төрийн шалтагтай гэж Европын холбооноос үзэж байгаагаа мэдэгдэв. Энэ мэдэгдлийг хийсэн Еврокомиссийн төлөөлөгч Фредерик Венсан “Оросын авсан хориг арга хэмжээг бүрэн үнэлэн үзсэнийхээ дараа  бид зохих хариуг авах эрхээ өөртөө үлдээж байна” хэмээн онцолжээ. 

Categories
гадаад мэдээ

Эдвард Сноуден Орост үргэлжлүүлэн амьдарна

Тагнуулын мэдээллүүдийг олонд ил болгосны төлөө эх орноосоо урвагч нэр зүүсэн АНУ-ын Аюулгүй байдлын агентлагийн системийн администратор Эдвард Сноуденд ОХУ гурван жил тус улсад оршин суух зөвшөөрөл өгсөн гэнэ. Энэ талаар Сноудений өмгөөлөгч нь мэдэгджээ. ОХУ өнгөрсөн жил Эдвард Сноуденд нэг жилийн хугацаатай орогнол өгсөн нь энэ наймдугаар сарын 1-нд дуусгавар болсон байна. Гэхдээ энэ нь түр оршин суух эрх болохоос улстөрийн орогнол биш болохыг өмгөөлөгч онцолжээ. Эдвард Сноуден мэдээлэллийн технологийн салбарт ажиллаж байгаа юм байна.