Categories
гадаад мэдээ

Обамаг буруутгасан цагдаа шуугиан тарив

АНУ-ын Нью-Жерси мужийн Хелметт хотын 58 настай цагдаагийн албан хаагч Ричард Ресин Ерөнхийлөгч Барак Обама Үндсэн хууль зөрчдөг учир би ч Үндсэн хуулийг мөрдөхгүй гэжээ. Түүний үг тус улсад ихээхэн шуугиан тариад байна.

Яагаад ингэж хэлсэн гэхээр тус хотын оршин суугч Стив Вронко амьтад асрах газрын шинэчлэлийг шүүмжилж, дүрс бичлэг авч байсан гэнэ. Тухайн үед цагдаагийнхан түүн рүү ирж, бичлэг авахаа зогсоохыг хүсчээ.

Харин Стив Вронко АНУ-ын Үндсэн хуулийн дагуу олон нийтийн газар дүрс бичлэг авах эрхтэй гэсэн ч цагдаагийн албан хаагч Ричард Ресин “Обама Үндсэн хуулийг устгасан учраас тэр Үндсэн хуулийг би дагахгүй” гэжээ.

Түүнийг энэ яриа Стивийн дүрс бичлэгийн камерт бичигдэж, улмаар Reddit хэмээх мэдээллийн цахим хуудаст тавигдсан даруйдаа маш олон хүн үзжээ. Харин “интернэт од” болсон Ричард Ресин ажлаасаа халагдсан гэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Японы бизнес форум боллоо

Өнгөрч буй энэ долоо хоногт Монгол Хятадын болон Монгол Японы бизнес форумууд боллоо.

Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Японы Шизүока муж хооронд үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг өнгөрсөн тавдугаар сард байгуулжээ.  Энэ хүрээнд бизнес  форум зохион байгуулсан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж долдугаар сарын 21-24-нд Япон улсад айлчилсан.  Энэ үеэр Монгол улсын Засгийн газар Японы KEIDANREN-тай хамтарн Монгол-Японы бизнес  форум зохион байгуулсан юм. Үүний үргэлжлэлийг Улаанбаатарт баасан гарагт зохион байгуулсан нь энэ юм.

Манай улс болон Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тохиролцоонд хэдийнэ хүрсэн.  Мөн Монгол-Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зураад байгаа. Ийм чухал цаг үед дээрх форум болж өнгөрлөө.

Японы Шизүока мужийн албаны хүмүүс болон  бизнесмэнүүд Монголын бизнэс эрхлэгчидтэй ойртон танилцах, хамтран ажиллах боломж эрэлхийлэн, Монголд ирцгээжээ. Харин манай үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ Японд экспортлох сонирхлоо илэрхийлсэн юм.

Жишээ нь Халхын ногоон цайг Японд борлуулах сонирхол байгаа юм. Мөн тус улсаас шинэ болон хуучин тоног төхөөрөмжийг зээлд хамрагдан импортлох хүсэлт манай бизнес эрхлэгчдэд байна. Япон тоног төхөөрөмжүүд нь өндөр үнэтэй байдаг нь манай үйлдвэрлэгчдэд тодорхой саад үүсгэдэг байна. Санхүүгийн механизмаа бүрдүүлсэн цагт тоног төхөөрмж импортлох бүрэн боломжтой аж.

Форумын үеэр Шизүока мужийн дунд бүсийн цахилгаан станцуудад манай инженерүүд урт хугацааны сургалтад хамрагдах болжээ.

Дашрамд хэлэхэд Монгол Солонгосын эдийн засгийн форум маргааш Их тэнгэрт эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийг өмгөөлөгчтэйгээ уулзахыг хоригложээ

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Төв аймгийн Урьдчилсан хорих байранд хоригдсноос хойш багагүй хугацаа өнгөрөөд байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар тус газарт очиж ахлах зөвлөхтэй уулзсан талаар АТГ-аас мэдэгдэл гаргасан.

Гэтэл энэ бүхнээс үүнээс улбаалсан уу Л.Гансүхийг өмгөөлөгчтэйгээ уулзахыг АТГ-аас хориглоод байгаа бололтой.  Учир нь түүний өмгөөлөгч Ц.Баасандорж өмгөөллийнх нь үйл ажиллагаанд саад учруулж байгаа талаар Нийслэлийн прокурорын газар олон газарт гомдол гаргажээ.

Нийслэлийн Прокурорын газарт гаргасан гомдолд дурдснаас харахад “2014 оны 8 сарын 5-нд 09.30 цагт ШШГЕГ-ын Төв аймгийн цагдан хорих төвд өөрийн үйлчлүүлэгч Л.Гансүхтэй уулзахаар очиход тус газрын мөрдөн шалгах газрын хэлтсийн дарга Ө.Энхтөр гэгч дахин бичиг явуулж үйлчүүлэгтэйгээ уулзахыг эрхийг минь хязгаарлалаа. Өмгөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өөрийнхөө үйлчлүүлэгчтэй уулзахыг хоёр ч удаа зөрчсөн тул тус газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр, Золжаргал нарт хариуцлага тооцож ШШГЕГ-ын Төв аймгийн цагдан хорих төвд хүргүүлсэн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” хэмээн бичжээ.

Үүнээс гадна ШШГЕГ-ын дарга С.Буяндалайд хандаж гомдол гаргасан байна. Уг албан бичигт “Өөрийн үйлчлүүлэгч Л.Гансүхтэй уулзаад түүний бичсэн өргөдлөөс тэмдэглэл бичиж авах гэтэл ээлжийн ахлагч Баярмагнай өмгөөлөгч та тэмдэглэл хөтлөж болохгүй. Бид нар хөтлүүлэхгүй хэмээн өмгөөллийн үйл ажиллагааг хязгаарлалаа” хэмээн дурджээ. 

Мөн Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газарт тус тус Л.Гансүхийн өмгөөлөгч нь гомдол гаргасан байх юм.

Categories
гадаад мэдээ

АНУ Ирак руу гал нээв

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл хяналтаас гарч буйг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама буруутгаж, агаараас довтлохоо өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн юм. Тэгвэл АНУ-ын нисэх хүчин тус бүлэглэлд эзлэгдээд буй Курд үндэстний Ирбил хот руу нисэгчгүй онгоцоор гал нээсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Иракийн Засгийн газраас мэдэгдсэнээр тус дайралтын улмаас хамгийн багадаа 10 мянган иргэн дүрвэсэн гэв. АНУ 2011 оны сүүлээр цэргээ татсанаас хойш анх удаа Ирак руу довтолж байгаа юм.

Пентагоны тэргүүн Чак Хейгл хэлэхдээ “АНУ-ын нисгэгчгүй онгоц өчигдөр Иракийн хойд хэсэгт орших Синжар хот руу хоёр удаа агаараар довтолсон. Энэхүү довтолгооны үеэр “Халифын вант улс” бүлэглэл 100 гаруй эмэгтэйчүүдийг хулгайлсан. Бид тэдний ул мөрийг хайж байна” гэжээ. Иракийн хүний эрхийн яамны хэвлэлийн төлөөлөгч Камил Амин “100 гаруй эмэгтэй олзлогдсоны дийлэнх нь 35-аас доош насныхан байгаа бөгөөд одоогоор босогчдын хяналтад орсон Мосул хотын нэгэн сургуульд хорьж байж болзошгүй” гэж мэдэгджээ.

Categories
гадаад мэдээ

Африкийн орнуудад зорчихгүй байхыг сануулжээ

Эбола вирусын улмаас Африкийн орнуудад аялал, жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байхыг ДЭМБ-аас сануулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Гвиней улсын Эрүүл мэндийн яам Эбола вирусээр 151 иргэн халдварлаж нэг долоо хоногийн дотор 99 хүн амиа алдсан гэв. Нас барсан иргэдийн найм нь тус яамны ажилтан байжээ.

НҮБ тус вирустэй холбоотой шуурхай хуралдааныг өчигдөр зохион байгуулж, АНУ, ОХУ тэргүүтэй 12 орноос Баруун Африкт тусламж үзүүлэхийг хүсчээ. ОХУ-ын Эрүүл мэндийн яам шаардлагатай тохиолдолд эмч, зөвлөхүүдээ илгээхээ мэдэгдэж, Ерөнхийлөгч В.Путинтэй энэ асуудлаар ярилцахаа мэдэгджээ. Харин АНУ-ын талаас тус вирусээр хоёр мэргэжилтэн нь өвдөж, халдварласан учир хэсэг хугацаанд эмчээ илгээхгүй, шаардлагатай эм бэлдмэлийг илгээх болно гэсэн байна.

Их Британи, Франц, Германы Засгийн газар Эбола вирустэй тэнцэхийн тулд 50 сая ам.долларын хандивласан аж. Тус вирусын улмаас 1019 иргэн амиа алдаж 547 хүн халдварласан гэж ДЭМБ-ын захирал Маргарет Чан мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

80 мянган оюутан смарт карт захиалжээ

Хичээлийн шинэ жил ойртож байгаатай холбогдуулан 113 мянган оюутанд нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг БШУЯ, МОХ, Нийслэлийн нийтийн тээврийн газрууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр олгохоор шийдвэрлэсэн байна. Өнөөдрийн байдлаар 80 мянга орчим оюутан смарт карт захиалжээ.

Өнгөрсөн хавар захиалгаа өгсөн оюутнуудын карт хэвлэлтэд орсон учир ирэх сарын 1 гэхэд тараагдах юм байна. Харин нэгдүгээр курсынхны хувьд есдүгээр сарын 1-нд өөрийн сургуулийн оюутны зөвлөл болон Монголын оюутны холбоонд захиалгаа өгснөөр 14 хоногийн дараа картаа авч, үнэгүй зорчих эрх нь үүсэх аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төсөв 160.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн долоодугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 88 хувь, нийт зарлага 72.8 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Улмаар төсвийн нийт тэнцэл 160.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Тэнцвэржүүлсэн нийт орлого долоодугаар сард 3305.2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 12 хувь буюу 450 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 265.2 тэрбум төгрөгөөр илүү байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Дисковер Монголиа”-г “Эргэж ирээрэй” уриатайгаар зохион байгуулахаар болжээ

Арав гаруй жилийн тэртээгээс Монголд гадны хөрөнгө оруулагчдыг урин “Дисковер Монголиа” арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Харамсалтай нь энэ удаагийн арга хэмжээнд гадны хөрөнгө оруулагчид бараг бүртгүүлэхгүй байгаа мэдээлэл байна. Монголыг гадаадад сурталчлах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор анх 2003 онд зохион байгуулахад 250 хүн оролцож, түүнээс хойш тус чуулганд оролцогчдын тоо эрс өсчээ. “Дисковер Монголиа” чуулганд 600-800, давхардсан тоогоор 1000 оролцогч ирсэн жил ч бий. Өнгөрсөн жилийн чуулган маш тааруу болсныг салбарынхан мэдээлж байв. Энэ жил бүр ч муудах хандлагатай байгаа бөгөөд нийт 200 гаруй хүн ирэх таамаг байгаа аж. Дашрамд дурдахад, энэ жилийн хөрөнгө оруулагчдын чуулганыг “Welcome back” буюу эргэж ирээрэй уриан дор зохион байгуулахаар болжээ. 

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

190 мянга гаруй иргэн газар өмчлөх хүсэлт илгээжээ

Цахимаар газар өмчлүүлэх ажил эхэлснээс хойш нэг долоо хоног өнгөрөхөд одоогийн байдлаар 190 мянга гаруй иргэн газар өмчлөх хүсэлтээ илгээсэн байна. Нийслэлийн Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт газар өмчлөх хүсэлт илгээсэн хүний тоо хамгийн их буюу 64000-аас давсан байна. Мөн Хан-Уул дүүрэгт 45000 орчим иргэн газар өмчлөхөөр хүсэлтээ илгээсэн бол Багануур дүүрэгт 11000 гаруй иргэн хүсэлт илгээжээ. Газар өмчлөх хүсэлт хамгийн багаар илгээсэн дүүрэг нь нийслэлийн Багахангуй дүүрэг болж байна. Тус дүүрэгт 5329 иргэн газар өмчлөх хүсэлтээ илгээжээ. Гэхдээ олгогдох газрын тоо нь ердөө 1483 юм.

Categories
мэдээ нийгэм

Хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эргүүл шалгалт явагдаж байна

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн “Хүн малын гоц, халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх” тухай А/239 дүгээр захирамж гарчээ. Энэхүү захирамж дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Яармаг, Нисэхийн шалган нэвтрүүлэх постод “Хяналт шалгалт явуулах” ажлын хэсгийг байрлуулан хяналт шалгалтыг тогтмол зохион явуулж буй юм байна. Энэ сарын 6-ны өдрийн байдлаар 326 автомашинд үзлэг шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй аж. Энэхүү ажлын хүрээнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх гарын авлагыг 473 хүнд тараах ажлыг зохион байгуулж ажилласан байна.