Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдэд тэгш боловсрол олгох сургалт эхэллээ

Монголын Залуучуудын Холбоо залуучуудыг хөгжүүлэх, мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, бие даасан хувь хүн болгох, Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах залуусаа дэмжиж хамтарч ажиллаж байгаа бөгөөд мөн дэмжигч байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм. Монголын Залуу Үеийн Хөгжлийн төвтэй хамтран ажиллахаар болсон бөгөөд сайн дурын багш нарын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа “Бүх монгол хүүхдүүдүүдэд тэгш боловсрол олгох” сургалт МЗХ-ны 209 тоотод Англи хэл, компьютерийн хичээлээр эхэллээ. Баянзүрх дүүргийн 9,17 хороонд оршин суугч 13-19 насны хүүхдүүд тус сургалтанд хамрагдаж байгаа бөгөөд сайн дурын багш нарын хувьд Англи улсад суралцдаг сайн дурын оюутан залуучууд нь залуу үе, дүү нартаа мэдлэг олгох хүсэл эрмэлзэлтэйгээр хичээлүүдээ өөрсдөө бэлдэн зааж байгаа юм. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор сурагч хүүхдүүдэд англи хэл компьютерийн үнэ төлбөргүй сургалт 8-р сарын 28 хүртэл үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй бүх сурагч хүүхдүүдэд нээлттэй ажээ.  

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Робин Улльямс амиа хорлосон байж болзошгүй

Оскарын шагналт Америкийн алдарт жүжигчин Робин Улльямс Колифорни мужийн Тибурон дахь гэртээ саяхан амьсгал хураажээ. Орон нутгийн цагдаагийн байгууллагуудад орон нутгийн цагаар 11 цаг 55 минутанд дуудлага ирсэн бөгөөд хэргийн анхан шатны үзлэгээр түүнийг амиа хорлосон байж болзошгүй хэмээн үзэж байна. Учир нь түүний цогцсонд бэртэж гэмтсэн ул мөргүй, гэр доторх эд хогшил эмх замбараатай байснаас гадна түүний амьсгал боогдон нас баржээ. 

Сэтгүүлч мара Баксбум түүнийг хэдэн сарын турш сэтгэл санаагаар маш их унаж байсан талаар олонд мэдэгдсэн нь түүний амиа хорлосон байж болзошгүйт гэх таамгийг улам нэмэгдэүүүлж байна. Гэсэн хэдий ч хэригийн газар дахь мөрдлөгө шинжилгээ үргэлжилж байна. 

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймгийн Баян-Уулд хамгийн их хур тунадас оржээ

Ус цаг уурын хүрээлэнгийн мэдээллээр өнгөрсөн долдугаар сард хамгийн их хур тунадас Дорнод аймгийн Баян-Уул суманд оржээ. Хур тунадасны хэмжээ 161,7 мм-т хүрсэн байна.

Харин халууны хувьд Өмнөговь аймгийн Ханбогд суманд темпратур 41,4 хэм хүрсэн бол хүйтэн нь Баянхонгор аймгийн Баянбулаг суманд -4,4 хэм болжээ. 

Салхины хамгийн их хурд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 32 метр секунд хүрчээ.

Аюулт үзэгдэл, осол энэ оны эхний долоон сарын байдлаар 2787 удаа гарсны улмаас 136 хүн амь насаа алдаж, 13390 мал хорогдсоноос 3454 нь шүлхий өвчнөөр хорогдсон байна. 

Т.Гэрэл       

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Олборлох болон боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсчээ

Статистикийн үндэсний хорооноос энэ оны эхний долоон сарын нийгэм, эдийн төлөв байдлын талаар өгсөн мэдээллээр бол өмнөх оны мөн үеийг бодвол уул уурхай, олборлох болон боловсруулах аж үйлдвэрийн салбарт бүтээгдэхүүний үйлдвэрлэл харьцангуй өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, молибдений баяжмал 47 хувийн агуулгад шижлүүлсэнээр төмрийн хүдэр, зэсийн баяжмал, хайлуур жонш, газрын тос зэрэг бүтээгдэхүүний олборлолт 2,7-53,9 хувь нэмэгдсэн. Түүнчлэн боловсруулах аж үйлдвэрийн салбар буюу амтат ус, ундаа, шингэн сүү, бууз, банш, сүлжмэл эдлэл, цэвэр ус, гурил, гоймон, зайрмаг, вакуум цонх, хаалга, зүсмэл материал зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2,6 хувиас 2,5 дахин өссөн гэсэн таатай мэдээлэл байна.  

Харин төмөр замын тээврээр 11129,4 мянган тонн ачаа, давхарлдсан тоогоор 1999,8 мянган зорчигч тэээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 807,0 мянган тонн буюу 6,8 хувь, зорчигчдын тоо 252,4 мянган буюу 11,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Ингэхдээ төмөр замын тээврийн салбарын орлого 233,5 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 6,4  тэрбум буюу 2,7 хувиар буурсан байгаа аж.

Агаарын тээврийн тухайд ачаа тээвэрлэлт болон зорчигчдын тоо мөн л буурсан үзүүлэлттэй байна. Учир нь 1959,1 тонн ачаа, давхардсан тоогоор 395,2 мянган хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 374,9 тонн буюу 16,1 хувь, зорчигчдын тоо 44,3 мянган хүн буюу 10,1 хувиар буурсан байгаа юм. Агаарын тээврийн салбарын орлогын хувьд 126,5 тэрбум болж, өмнөх оныхоос 1,3 тэрбум төгрөг буюу 1,0 хувиар буурчээ.     

Т.Гэрэлмаа

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оныхоос 14,9 хувиар өсчээ

Статистикийн зндэсний хорооны мэдээлснээр энэ оны эхний долоон сарын байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас 0,4 хувь, оны эхнээс 7,2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 14,9 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Өмнөх сарынхаас 0,4 хувиар өссөн үзүүлэлтэд орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 2,5 хувь, тээврийн бүлгийн үнэ 2,0 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0,4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хувьд өнгөрөгч долдугаар сарын эцэст 859,6 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 0,5 тэрбум төгрөг буюу 0,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин өмнөх оны мөн үеийнхээс 27,4 тэрбум төгрөг 3,3 хувиар өсчээ. 

Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл ч мөн нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ингэхдээ долдугаар сарын эцсийн байдлаар 12225,4  тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 76,6 тэрбум төгрөг буюу 0,6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 3107,7 тэрбум төгрөг буюу 34,1 хувиар өсчээ.

Мөн банкны чанаргүй зээл долдугаар сарын эцэст 599,7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 32,7 тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 146,8 тэрбум буюу 32,4 хувиар өссөн байна. 

Т.Гэрэл

Categories
мэдээ нийгэм

Халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо буурчээ

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний долоон сарын нийгэм, эдийн засгийн судалгааг гаргаснаа өнөөдөр танилцуулав. 

Тэдний танилцуулсан нийгмийн үзүүлэлтийн тухайд улсын хэмжээнд эхний долоон сард 47279 ирсэн амаржсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 3,2 хувиар өсчээ. Ингэхдээ амьд төрсөн хүүхдийн тоо 47587 байсан байна. 

Харин нялхын эндэгдэлийн хувьд 728 болж, өмнөх оны мөн үеийнхээс 66 хүүхэд буюу 10 хувиар нэмэгджээ. Түүнчлэн тав хүртэлх насандаа 884 хүүхэнд эндэж, 72 хүүхдээр нэмэгдсэн аж.

Нийгмийн үзүүлэлтэд халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоог мөн гаргадаг билээ. Тухайлбал, эхний долоон сарын байдлаар 19339 иргэн өвчилсөн нь өмнөх оны мөн үеийнхээс 5191 буюу 21,2 хувийн бууралттай үзүүлэлт юм байна. Үзүүлэлт буурсан тохиолдол нь гахайн хавдараар өвчлөгчсдийн тоо 4588 буюу 92,6 хувь, вируст гипатитаар өвчлөгсөд1068 буюу 60,8 хувиар тус тус буурсантай холбоотой юм байна. Гэхдээ үүний зэрэгцээ зарим өвчлөгсдийн тоо нэмэгдсэн үзүүлэлт ч бий юм. Тодруулбал, тэмбүүгээр өвчлөгсдийн тоо 264 буюу 7,4 хувь, цусан суулгаар өвчлөгсдийн тоо 61 буюу 6,7 хувь, сүрьеэ өвчнөөр 105 буюу 4,0 хувиар тус тус өсчээ. 

Харин бүртгэлтэй ажилгүй иргэдийн тухайд 34,7 мянга болж буурчээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 4,2 мянга буюу 10,9 хувиар буурсан үзүүлэлтээс харж болох юм.

Оны эхний долоон сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 751,1 тэрбум, зарлага 734,3 тэрбум болжээ. Энэ нь орлого 30,9 тэрбум буюу 4,3 хувь, зарлага 122,3 тэрбум төгрөг буюу 20,0 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.

Харин нийгмийн халамжын сангаас 191,1 мянган хүнд 80,4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 11,4 мянган хүн буюу 6,3 хувиар, олгосон тэтгэвэрийн хэмжээ 6,1 тэрбум буюу 8,2 хувиар өсчээ. 

“Хүний хөгжил”-ийн сангаас 18 хүртэлх насны 978,9 мянган хүүхдэд 138 тэрбум төгрөг олгожээ. 

Нийгмийн байдалд нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл бол гэмт хэргийн бүртгэл байдаг билээ. Тэгвэл дээрх хугацаанд 15628 хэрэг бүртгэгдсэн өмнөх оны мөн үеийнхээс 812 буюу 5,5 хувиар өсчээ. Гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 445, бусдын бие махбодид хохирол учруулсан 474 хэрэг голчлон нөлөөлсөн гэж Статистикийн хорооноос мэдээллээ. Дээрх гэмт хэргийн улмаас 5993 хүн гэмтэж, 623 хүн нас барсан байна. Энэ нь гэмтсэн хүмүүсийн хувьд өмнөх оны энэ үеэс 795 буюу 15,3 хувь, нас барагсад ес буюу 1,5 хувиар нэмэгдсэн мэдээлэл юм.

Т.Гэрэл

Categories
мэдээ улс-төр

Автомашинаас авах татварын асуудлыг хэлэлцэхийг хойшлуулжээ

Түгжрэл ихтэй тодорхой бүсүүдэд автомашиныг төлбөртэйгээр зорчуулах талаар яригдаж эхэлсэн. Эхний ээлжинд мэргэжлийн байгууллагуудын өгсөн чиг хандлагаар бол Баруун дөрвөн зам-Бөхийн өргөө, Чингис зочид буудал-Гэсэр сүм гэсэн хэсгүүд дээр хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм. Тогтмол бус орж гардаг тээврийн хэрэгслийн сарын хураамж нь 40-50 мянган төгрөг байхаар  төлөвлөж байгаа.  Харин  өдрийн хураамжийн тухайд 1000-1500 төгрөг байхаар ярьж байгаа юм.  Үүнийг НИТХ-д танилцуулж хэлэлцүүлэхээр болсон ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч хэлэлцэх хугацааг нь хойшлуулжээ. Тодруулбал,  ирэх есөн сард энэ асуудлыг дахин шийдэхээр тогтжээ. Харин тэр болтол иргэдээс санал асуулга авч, зөвшилцөлд хүрэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зайсан толгой орчмын хөдөлгөөнийг түр хугацаанд хаана

Засгийн газрын тогтоолоор Халхын голын 1939 оны дайны ялалтын 75 жилийн ойг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ. Ойн ажлын хүрээнд ОХУ-аас хүндэт зочид төлөөлөгчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсээр байгаа. Тиймээс ойг угтаж халхын голын дайны холбогдолтой хөшөө, дурсгалт газруудыг сэргээн засварлах тохижилтийн ажил ч нийслэлд ид өрнөж байна.   Тухайлбал, тохижлтын ажилтай холбоотойгоор Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө цогцолборыг сэргээн засварлаж байгаа бөгөөд  өнөөдөр, маргааш буюу энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Зайсан толгой орчмын хөдөлгөөнийг түр хугацаанд хаахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

МУАУ Б.Баярсайханы цолны мялаалга наадам болно

Хурдан хурц морьдынхоо шандсаар гайхагдаж байгаа Дундговь аймгийн Хулд суманд томоохон уралдаан болох гэж байна. Хулд сумын хоёр дахь улсын алдарт уяач Бандиагийн Баярсайхан морин жилийн босгон дээр цолоо гардсан билээ. 

Алдарт уяач маань шинэхэн цолныхоо мялаалга наадмыг Хулд сумын төв Улаанжирэм дээр энэ сарын 17-нд хийхээр товложээ. Тус уралдаанд их нас, хязаалангийн уралдаан, суварганы нээлтэд зориулж соёолон уралдах аж. 

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахал өвчинөөс сэрэмжлүүлж байна

Монгол орны нутаг дэвсгэрийн 18 аймгийн 132 сумдын нутагт тарваган тахлын байгалийн голомттой. 2009-2013 онд Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Улиастай, Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын хүний өвчний 5 тохиолдол бүртгэгдсэн. Тарваган тахлын байгалийн голомтын идэвхи 7-9-р саруудад хамгийн өндөр байдаг. Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил нэмэгдэж байна. Үүнд: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байна.