Categories
гадаад мэдээ

Робин Уильямс амиа хорлосон нь тогтоогдов

Холливуудын жүжигчин Робин Уильямс өөд болсон нь дэлхий нийтийн кино сонирхогчдын сэтгэлийг эмзэглүүлсэн билээ. Тэгвэл цагдаагийн ажилтнууд түүний үхлийг амиа хорлолт байсныг нотолсон талаар “BBC” агентлаг мэдээлсэн байна.

Робин Уильямсын амьд сэрүүн байхыг хамгийн сүүлд эхнэр нь өнгөрөгч ням гарагийн орой харсан бөгөөд маргааш үдийн алдад амиа алдсан байхыг  туслах нь  олжээ.  Мягмар гарагт хийсэн үхлийн шалтгааныг тогтоох шалгалтаар боомилсноос болж амьсгал хураасан гэсэн дүгнэлтийг шинжээчид гаргажээ.

Жүжигчний үхэлд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас эхлүүлээд дэлхий нийтээрээ эмгэнэл илэрхийлж байгаа билээ.

Робин Уильямс Оскарын шагналд долоо удаа, Алтан бөмбөрцөгт 11 удаа нэр дэвшиж, “Weapons of Self Destruction” киногоороо Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний шагнал авч байжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн 3 компанийг нэгтгэнэ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний чанар соёл,  сахилга хариуцлагыг дээшлүүлж, үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах зорилгоор нийслэлийн өмчит  Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр компаниудыг нэгтгэж “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” байгуулахаар санал боловсруулжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 900 гаруй автобус явж байгаагаас нийт зорчигчдын 25 орчим хувийг  төрийн өмчит “Автобуснэг”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компаниуд тээвэрлэдэг байна.

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн танилцуулснаар, “Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулснаар үйл ажиллагаа, үйлчилгээний хувьд хэд хэдэн давуу тал бий болох юм байна. Тухайлбал, салбаруудын тээвэрлэлт, үйлчилгээний хэсгийн бүтэц, орон тоог өөрчлөн зохион байгуулснаар зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний чанар сайжран, ажиллагсдын тоо өөрчлөгдөхгүй, нэгтгэлийн хөдөлмөр зохион байгуулалт оновчтой болж, байгууллагын чадавхийг нэгдсэн бодлого удирдлагаар хангаж, жигд хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ. Мөн үйлчлэх чиглэлүүдийг дахин төлөвлөснөөр тээврийн хэрэгслийн сул гүйлт  жилдээ  дунджаар 127 000  км-ээр багасч, эдийн засгийн үр ашиг дээшилэхээс гадна автобусны хүлээгдлийн хугацаа  2-4  минутаар багасана гэж тооцсон байна.  Цаашлаад нийтийн зорчигч тээвэрт орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх ажлыг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлж,  хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх,  чиглэлүүдийг өөрчлөх, нэгтгэн зохион байгуулах, тээврийн хэрэгслийн сул гүйлтийг багасгахад хялбар болно гэж албаныхан онцолж байв.

НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд, 2014 оны 10 дугаар сарын 1-ний дотор “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

10 хоногийн турш автомашиныг тэгш, сондгой дугаараар хязгаарлана

Хичээлийн шинэ жил удахгүй эхлэхтэй холбогдуулан автозамын ачаалал эрс ихэсдэг. Өнгөрсөн жилээс Нийслэлийн Удирдлагын зөвлөл хурлаас гаргасан шийдвэрийн дагуу 10 хоног автомашиныг тэгш, сондгой дугаараар хязгаарлахаар байсан.Тэгвэл энэ жил ч мөн адил энэ сарын 22-ноос эхлэн 10 хоногийн хугацаатай автомашиныг тэгш, сондгой дугаараар хязгаарлахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хогны машин туршилтаар ажиллаж байна

Хогны машин цагийн хуваариар ажиллавал хур хог үүсэх нь багасна гэж албаныхан тооцож байна. 

Нийслэлийн зургаан дүүргийн зургаан хороонд хогны машин цагийн хуваарийн дагуу энэ сарын нэгнээс эхлэн туршилтаар ажиллаж байгаа юм. 

Өмнө нь хогны машины хүрэлцээ муугаас хорооны айлуудын гадна цагтаа очиж амждаггүй байсан. Тиймээс тодорхой зургаан хороог сонгон авч цагийн хуваариар  ажиллаж байгаа юм. 

Энэ ажил үр дүн сайтай байвал бүх дүүргийн хороодод хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн захирагчийн ажлын албаны тохижилт, хог хаягдал удирдлагын хэлтсийн мэргэжилтэн н.Аригун хэллээ. 

Categories
гадаад мэдээ

Канад эболагийн эсрэг вакциныг нийлүүлэхэд бэлэн

Канадын эрх баригчид ДЭМБ-д эбола вирусын эсрэг туршилтын вакциныг өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдлээ. Тус улсын Эрүүл мэндин яамны сайд хэлэхдээ хүн дээр хараахан туршаагү байгаа 800-1000 вакциныг нийлүүлэхэд бэлэн аж. Африкин орнуудад гараад буй уг аймшигт өвчний эсрэг вакциныг гаргаж авахад дахин зургаан сарын хугацаа шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд мэдэгдсэн. Харин  вакциныг хүн дээр хараахан туршаагүй байгаа. 

Ю.Дэлгэр 

Categories
гадаад мэдээ

Зайдаст хордсон 12 хүн амиа алджээ

Данийн зайдаст  хордсоны улмаас 12 хүн нас барсан тухай мэдээллээ. Конпенгаген хотын хиамны нэгэн үйлдвэр хортой махаар зайдас хийсэн байсныг тогтоожээ. Хохирогсдийн дийлэнх нь настай хүмүүс гэнэ. Тус үйлдвэрийг тэр дор нь хааж, бүтээгдэхүүнийг нь хурааж авсан байна. 

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Зүүн хойд Азийн хотуудын дарга нар чуулна

Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 2014 оны 8 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум”- ыг  “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвийн дор зохион байгуулах гэж байна.  Форумд БНХАУ-ын Бээжин хотын орлогч дарга, Тяньжин, Хайлаар, Шиньян, Хөх хотын төлөөлөгчид, ОХУ-аас Владивосток, Якутск, Новосибирск, Эрхүү, БНСУ-аас  Пёнчан, Япон улсаас Нигата, БНАСАУ-аас Пхеньян, Венсань, Хамхын, Расон хотууд, манай улсын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чингис, Баруун-Урт, Чойбалсан зэрэг нийт 20 хотын дарга, төлөөлөгчид, ОУ-ын байгууллагууд оролцох юм. Хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон оролцогч хотуудын дарга нар нээж үг хэлнэ.

Хуралдаан  “Хотуудын тогвортой хөгжил-Амжилтын туршлага”, “Хотуудын тогтвортой хөгжлийн талаарх 7 дахь удаагийн Хот байгуулалтын Дэлхийн форумын үр дүнгийн танилцуулга, “Хотын удирдлага болон Үйлчилгээний хангамж-технологи, Инновацийн туршилт хийх”,  Зүүн хойд Азийн хотуудын Эдийн засгийн хөгжил, Хотын Байгаль орчны удирдлага ба Ногоон хөгжил гэсэн үндсэн 5 хэсгээс бүрдэх юм. Форумын үеэр оролцогч хотуудын танилцуулга мэдээлэл, чөлөөт хэлэлцүүлэг, Улаанбаатар хоттой танилцах аялал хийнэ. Тус форумыг нийслэлийн Засаг даргын санаачлагаар Улаанбаатар хотноо анх удаа хийж байгаа бөгөөд энэ нь нийслэл төдийгүй улс орны гадаад харилцаа, улс төр, эдийн засагт чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж зохион байгуулагчид дүгнэж байна. Форумаас “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын хамтарсан албан мэдээ гаргах бөгөөд цаашид уламжлал болгон 2 жил тутамд зохион байгуулах талаар ярилцана. Энэ нь Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой  хөгжил,  эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа, бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“UB food Festival” амралтын өдрүүдэд болно

Нийслэлийн 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар”  хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл урлагийн газраас Вива сити хороололтой хамтран “UB food Festival”-2014 хоолны фестивалийг  энэ сарын 16,17-ны өдрүүдэд  хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Энэхүү фестиваль нь хоолны соёлыг олон нийтэд таниулах, гадны орнуудын хоолны соёлтой танилцах боломж олгодогоороо ихээхэн ач холбогдолтой гэж зохион байгуулагчид тайлбарлаж байна. Фестивальд Монголын 40 гаруй шилдэг ресторан, зоогийн газрын ахлах тогооч нар оролцохоо албан ёсоор мэдэгдсэн байна. Түүнчлэн Фестивалийн үеэр гэр бүл, хамт олон найз нөхдөөрөө хүрэлцэн ирсэн иргэдэд шилдэг тогооч нарын  хийсэн амтат хоолыг 1000-3000 төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна. Мөн 5×1 метр хэмжээтэй бялуу хийж өдөрлөгт ирсэн зочдод үнэгүй амтлуулахаар төлөвлөжээ.  

Categories
мэдээ нийгэм

Энхтайваны гүүрний 4 баганыг Хүннүгийн үеийн зургаар гоёлоо

Нийслэл хотын иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах ажиллах нөхцөлийг бүрдүүлж,  хотынхоо өнгө төрхийг орчин үеийн хөгжлийн өндөр түвшинд хүргэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, уран бүтээлчидтэй хамтран нийслэлийн гудамжийг 3D зургаар гоёж байсан. Харин энэ удаа Энхтайваны гүүрний дөрвөн баганад Хүннүгийн үеийн хүн, мал, амьтдын  дүрс бүхий зураг зурж, Жуковын музейн ногоон байгууламжийн чулуунуудын зохиомж бүхий зургаар гоёжээ. Мөн Амгалан өртөө, Нарантуул захад байрлах рейлбусын зогсоолыг зохиомжлон будаж орчныг нь тохижуулсан. Нийслэлийн гудамжинд өнгө нэмэх хувийн хэвшлийнхэний санаачилгыг дэмжин  Яармагийн зам дагуу туршилтын журмаар 60 нарс мод тарьж байгаа. Цаашид нийслэлийн Захирагчийн ажлын албанаас иргэдийг тохилог орчинд амьдарч ажиллахад нь зориулж олон тохижилтын ажлуудыгшат дараатай хийхээр төлөвлөж байгаа ажээ. 

Categories
мэдээ нийгэм

“Сэлэнгэ 2014”-д ОХУ-ын 500 цэрэг оролцохоор иржээ

Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ-2014” цэргийн хээрийн сургуульд оролцох Оросын зүүн тойргийн (ВВО) цэрэг, техникийг ачсан галт тэрэгний хоёр ч цуваа мягмар гаригт Монголд ирсэн байна. “Цэргүүд Дорнодын Баянтүмэнд цувааг буулгасныхаа дараа хээрийн сургууль хийх Мөнхөтийн туршилтын талбай хүртэл 15 км-ийн марш хийх бөгөөд уг хээрийн сургуульд ВВО-гийн 500 цэргийн албан хаагч болон 100 техникийн нэгжийг оролцуулж байна” гэж Гордеев хэлсэн байна.

Оросын  нисэхийн  баазын МИ-24 нисдэг тэргүүд ийнхүү анх удаа Монголд болох хээрийн сургуульд оролцох гэж байна. Түүнчлэн Монголд анх удаа 152 мм-ын өөрөө явагч их буу “Акация” болон бөөнөөр галлах “Град” систем, зенитийн “Шилка” зэрэг өөрөө явагч  төхөөрөмжүүдийг оросууд авчирсан байна. Цэргийн хамтарсан хээрийн сургууль наймдугаар сарын 12-27-нд Дорнод аймагт үргэлжлэх юм.