Categories
мэдээ нийгэм

АТГ-ын дэд даргыг Үндсэн хуулийн цэцэд өгчээ

Монголын залуу хуульчдын “Хос дэнс клуб” ТББ-аас Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Тус байгууллагын зүгээс УИХ-ын 2011 оны 11 дүгээр сарын 17-ны 52 тоот тогтоолоор Б.Хурцыг АТГ-ын дэд даргаар томилсон нь хууль бус шийдвэр байсан гэж үзэж байгаа гэнэ. Энэ тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

 “Хос дэнс” клубын тэргүүн А.Гантамир “Авлигын эсрэг хууль”-нд авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байгаагүй, сахилга, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, төрийн байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан, эрхзүйч мэргэжилтэй хүнийг АТГ-ын удирдах албан тушаалд томилно гэж заасан байдаг. Гэтэл Б.Хурцын ТЕГ-т ажиллаж байхдаа үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон гэдэг боловч 2006 оны Өршөөлийн хуульд хамрагдан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн. Мөн “Д.Энхбатыг хулгайлж ирсэн” гэх асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын шатанд гэм буруутай эсэхэд шалгалт хийж эрүүгийн болон холбогдох бусад хариуцлага ногдуулах эсэх, эрх бүхий байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад УИХ-аас түүнийг АТГ-ын удирдах албан тушаалд томилсон нь гэмт хэргийг үнэн бодит байдлаар үргэлжлүүлэн шалгах ажиллагааг зогсоосон гэх үндэслэлтэй байна” гэж ярьсан.

Дөрвөн жилийн хугацаанд 120 багц цаг судалж эзэмшдэг эрхзүйч мэргэжлийг Б.Хурц нь гадаадад 10 сарын курст сурч олж авсан баримт түүнд бий аж. Мөн АТГ-ын удирдах албан тушаалд томилогдоход төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэдэг шаардлагыг дэд даргаар ажиллаж буй Б.Хурц хангаж чадаж байгаа эсэхэд эргэлзэж байгаа учир эдгээр асуудлыг нягтлуулж, үнэнийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандаж буй юм байна.

Categories
гадаад мэдээ

Жастин Бэйбир жолоо барих эрхээ хасуулав

Дуучин Жастин Бэйбир жолоо барих эрхээ хоёр жилээр хасуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв. Жастин өнгөрсөн амралтын өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Нью Йоркийн цагдаа нарт баригдсан байна. Тэрбээр цагдаа нарын шаардлагыг биелүүлээгүйгээс гадна хэл амаар доромжилж, зугтахыг санаархсан байна. Түүнд холбогдох шүүх хурал өчигдөр болж тэрбээр 2.1 жил жолоо барих эрхээ хасуулжээ.

Нью Йоркийн шүүхээс мэдэгдсэнээр “Жастин АНУ-ын замын хөдөлгөөний дүрмийг удаа дараа зөрчсөн. Тэр үргэлж явган зорчигч нарын амь насанд заналхийлж байна. Жастин алдар нэрнийхээ тусламжтай үргэлж хэргээс зугтаахыг оролддог. Тиймээс сургамж болох үүднээс 2 жил жолоо барих эрхийг нь хаслаа. Хэрвээ энэ хугацаанд хөдөлгөөнд оролцсон тохиолдолд 4-5 жил шоронд хоригдох болно” гэв.

“Жастин амралтын өдөр Нью Йорк хотод зохион байгууллагдсан хориотой уралдаанд оролцоод гэрлүүгээ буцах замдаа цагдаа нарт баригдсан. Тэр гурван шил пиво уусан байсан” хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь хэлжээ.

Categories
гадаад мэдээ

Робин Ульямс 1951-2014

Categories
мэдээ нийгэм

Н.Золжаргалыг огцруулах бичгийг өргөн барьжээ

УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах бичгийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ. Учир нь Монгол банкны үндсэн зорилт бол үнийн тогтвортой байдлыг хангах төдийгүй төгрөгийн ханшийг барих үүргээ биелүүлээгүй хэмээн үзжээ. Ам.долларын ханш чангарахын хэрээр бараа таваар, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаан гол буруутан нь Монгол банк хэмээн тэд онцолж байна.  

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас Л.Гансүхийг өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байгаа гэв

Төв аймгийн урьдчилсан саатуулах төвд хоригдож байгаа Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр үйлчлүүлэгч буюу Л.Гансүхтэй уулзах эрхийг АТГ-аас зөрчиж байгаа хэмээн мэдэгдсэн юм. Энэ талаар Нийслэлийн проркуролын газар, ШШБЕГ болон Хүний эрхийн үндэсний комисст хандан албан бичгээр гомдол гаргасан ч ямар нэгэн тайлбар өгөөгүй байгааг дуулгасан юм. Үүнийг тэрээр АТГ-аас үйлчлүүлэгчтэй уулзах өмгөөлөгчийн эрхэд халдсан тохиолдол хэмээн үзэж байгаа аж. 

Мөн “АТГ хэргийн мөрдөн байцаалтад явагдаж байгаа үед хэргийг олон нийтэд мэдэгдэхдээ ноцтой зүйл ангиар шалгагдаж байна гэж ташаа мэдээлэл өгч байгаад гомдолтой байна” гэдгийг нэмж хэлсэн юм. 

М.Эрдэнэ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн 52 байршилд газар өмчлөх иргэдийг маргааш тодруулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах газруудад газар өмчлөх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээр хүлээн авах ажиллагаа  энэ сарын  01-нээс эхэлсэн. Маргааш буюу 15-нд 12 цагаас цахим бүртгэлийн системийг хааж бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулах гэж байна.  Уг үйл ажиллагааг “UBS” телевизээр шууд дамжуулна.

Өнөөдрийн байдлаар цахим бүртгэлд нийтдээ 265 мянга орчим иргэн бүртгүүлжээ.  Үүнээс 14 954 иргэнд газар өмчлөн авах эрх үүсэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Хороо, иргэдтэйгээ хамтран ажилласанаар үүсмэл хогийн цэггүй болжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай байгуулсан гэрээний дагуу “Хотын хөгжлийн дэмжих Шинэ тосгон холбоо” нийслэлийн БЗД, СБД,ЧД-ийн хог тээвэрлэлт,зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавьж байгаа. Энэ  хяналтын хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн орчны тохижилтыг сайжруулах 2012 оны 61, 63-р тогтоолын биелэлтэнд шалгалт хийсэн байна.

СБД-ийн 6-р хороо“Өдөр болгон дуут дохиотой машинд хогоо өгсөнд баярлалаа”, “Цэвэр орчин, эрүүл амьдрал цэмцгэр Улаанбаатар” арга хэмжээг шат дараатай зохион байгуулж иргэдийг “Бүгдээрээ хоггүй орчинд амьдарцгаая хэмээн уриалсаны үр дүнд долоон үүсмэл хогийн цэгийг устгажээ.

 Үүсмэл хогийн цэгүүдийг устгасан газруудад хяналтын камер байрлуулж, “Манай байр цэвэр орчин, Миний байр эрүүл орчин”,  “Хамтдаа хичээцгээе” хэмээх бичигтэй уриалга гарган, “Хог хаягдлын тухай” хуулийг хулдаасан самбарт бичин хадаж “Энд хог хаяхыг хориглоно”, Хогоо хаяагүй танд баярлалаа” гэж  удаа дараа сануулсаны үр дүнд тус хороонд үүсмэл хогийн цэггүй болсон байна.

Мөн  СБД-ийн 8-р хороо энэ шалгалтын үеэр хоёр үүсмэл хогийн цэгийг устгалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Galaxy Alpha ухаалаг утсыг танилцууллаа

БНСУ-ын технологийн хүчирхэг компани Samsung хамгийн анхны металл хүрээтэй ухаалаг гар утас болох Galaxy Alpha нэртэй утсаа өчигдөр танилцууллаа. Уг ухаалаг гар утас нь 4.7 инчийн 1,280×720 пиксель бүхий HD Super AMOLED дэлгэцтэй учир зураг видеог чанарын өндөр түвшинд үзэх боломжийг танд олгоно. Батерейгаа хэмнэх Ultra Power Saving Mode горимд ажиллах учир удаан цаг ажиллах нөхцлийг бүрдүүлсэн ба чухал дуудлагаа алдахгүй байх боломжтой.

Маш нимгэн ердөө 6,7 мм зузаантай хэрнээ өнгөлөг загварлаг. Хүчин чадал сайтай octa болон quad-core процессортой, 4G LTE, Android 4.4.4 KitKat үйлдлийн системтэй, 12 мегапикселийн хүчин чадал бүхий камертай.

Энэхүү утсыг худалдаанд гаргах тов болон үнийн талаар хараахан мэдээлээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн баяр энэ сарын 23-нд болно

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 61 дүгээр тогтоолоор Халх голын байлдааны ялалтын түүхт 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гарсан. Энэ хүрээнд түүхт ойг хэрхэн өнгөрүүлэх тухай мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр Батлан хамгаалах яам, нийслэлээс хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

Түүхт ойг угтсан ажил тавдугаар сараас улс, нийслэл даяар эхэлсэн байна. Тодруулал, Халх голын байдлааны ялалтын 75 жилийг ойг угтаж Монгол Улсын гарамгай баатар Л.Дандар, Ц.Олзвой, Л.Гэлэгбаатар, Б.Дорж нарын мэндэлсний 100 жилийн ойг төрсөн нутагт нь тэмдэглэн мөнхжүүлж, хөшөө дурсгалыг нь босгосон байна.  Мөн “Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт тойрон аялал, уулзалтыг ОХУ-ын Эрхүү, Бүгд найрамдах Буриад Улс, Өвөр байгалийн цэргийн тойрогтой хамтран зохион байгуулж эхэлжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд халх голын байлдааны түүхэн ялалтын тухай эссэ бичлэг, уран зургийн уралдаан зарлаж шалгаруулалтын шатандаа явж байгааг зохион байгуулах хорооныхон хэллээ.

Түүнчлэн Улаанбаатар хотод байгаа Халхын голын дайны түүхэн ялалттай холбоотой хөшөө, дурсгалуудыг сэргээн засварлаж эхэлжээ.   Мөн халх голын дайн оролцсон амьд сэрүүн байгаа  ахмад дайчдад 2 сая төгрөгийг буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн байна.  Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн нэгдсэн арга хэжээ наймдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод эхэлнэ  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Төв замаар төлбөртэй зорчих төслөө эргүүлэн татжээ

Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах зорилгоор хотын төвийн замаар төлбөртэй зорчих журмын төслийг хотын удирдлагууд санаачлаад байсан. Тодруулбал энхтайвны өргөн чөлөө баруун дөрвөн зам, бага тойруугийн хэсгээр харьяаллын бус хаягтай жолооч зорчихоор бол сард 50 000 төгрөгийн хураамж төлөхөөр журмын төсөл боловсруулсан. Энэ нь иргэдийн шүүмжлэлийг ихээр дагуулж, хотын удирдлагууд асуудлыг олон нийтийн санал асуулгаар шийднэ гэж мэдэгдээд байсан. Тэгвэл уг асуудлыг хэлэлцүүлэхээр НИТХ-д санал хүргүүлсэн боловч төлөөлөгчдийн олонхи  нь уг асуудлыг хэлэлцэхийг дэмжээгүй байна. Иймд хотын төв зам ашигласны төлбөр хураамж тогтоох тухай журмын төслийг төсөл санаачлагчдад нь буцаасан гэдгийг эх сурвалж мэдээллээ.