Скай их дэлгүүрийн өмнөх талбайд “Сэлэнгийн намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн нээгдлээ. Ирэх арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд Сэлэнгэ аймгийн ногоочид өөрсдийн гараар тарьсан төмс, хүнсний ногоогоо дэлгэн тавиад байгаа юм. Үзэсгэлэн худалдаанд оролцогч ногоочдын хэлж буйгаар төмс, хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой буюу өмнөх жилийнхээс огт нэмэгдээгүй гэнэ. Тухайлбал, төмс, лууван 800 төгрөг, байцаа 500 төгрөг, шар манжин 800 төгрөг, хүрэн манжин 1000 төгрөг, хүрэн байцаа 1300 төгрөг гэсэн ханштай худалдаалж байгаа юм байна.
Month: August 2014
Хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа Улсын Драмын Эрдмийн театрын өмнөх талбайд өнөөдөр нээгдлээ.
Үзэсгэлэнд Монголын оюутны холбоо, Скай их дэлгүүрийн бичиг хэргийн тасаг, Интерном, Сурагчийн дүрэмт хувцасны албан ёсны үйлдвэрүүд, Оффис Малл бичиг хэргийн төрөлжсөн дэлгүүр, Хөөндий сурагчийн цүнхний үйлдвэр зэрэг үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, компаниуд оролцож байгаа юм.
Үзэсгэлэн энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх ажээ.
Бүгд Найрамдах Франц Улсын Монтуар хотноо 2014 оны энэ сарын 12-17-ны өдрүүдэд “Дэлхийн соёл” уриан доор зохиогдож буй Монтуарын ардын урлагийн олон улсын 42 дахь удаагийн фестиваль боллоо. Уг фестивальд манай улсаас анх удаа Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид амжилттай оролцлоо.
Энэхүү фестиваль нь Монтуар хотноо жил бүр зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн тив бүрээс үндэсний дуу, бүжгийн хамтлаг, уран бүтээлчид оролцдогоороо онцлогтой бөгөөд 20 мянга орчим үзэгчид үздэг гэдгээрээ нэр хүндтэй том фестиваль ажээ.
Энэ удаагийн фестивальд Францын Британи муж, Бутан, Вьетнам, Канарын арлууд, Куба, Уругвай, Ирланд, Хорват, Кени Улсын уран бүтээлчид үндэсний дуу, хөгжим бүжгийн үзүүлбэрүүдээ танилцуулсан байна.
Дашрамд хэлэхэд, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр, “Үүрдийн Монгол” Төрийн бус байгууллагын хамтарсан гэрээний дагуу эдгээр уран бүтээлчид өнгөрөгч тавдугаар сарын 28-наас эхлэн энэ сарын 19-ныг хүртэлх хугацаанд Франц Улсад зохиогдсон нийт 14 фестивальд оролцон тоглолт хийж байгаа аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Египет улсад хөнгөлөлттэй үнээр зэвсэг нийлүүлэх тушаалд гарын үсэг зурсан тухай “ВВС” агентлаг мэдээлжээ. Тус тушаал дагуу Египетэд нийт 2 тэрбум ам.долларын өртөгтэй гар буу, пуужингаас хамгаалах төхөөрөмж, цэргийн болон тусгай техникийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр болсон байна.
В.Путин тушаалд гарын үсэг зурсныхаа дараа “Египет улсад эмх журам тогтоох үүднээс Орос зэвсэг нийлүүлэхээр боллоо” гэж хэлжээ. Энэ үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ирэх аравдугаар сард хоёр тал 21 хоногийн хугацаатай цэргийн сургуулилт хийх болсныг мэдэгдэв. ОХУ-ын Төрийн Думын хэвлэлийн албанаас мэдээлснээр, ирэх арваннэгдүгээр сарын эхээр В.Путин Египет улсад төрийн айлчлал хийх юм байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар Зүүн хойд Азийн Хотын дарга нарын “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил” форум болж байна. Форум хоёр өдөр үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Шэньян, Хөх хот, Хайлаар, БНАСАУ-ын Пёньян, Венсан, Хамхын, Расөн, Япон Улсын Нийгата, БНСУ-ын Пёнчан хотын дарга, орлогч дарга тэргүүтэй албаныхан, Нийслэл, дүүргийн удирдлагууд, олон улсын байгууллагын нийт 120 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
Мөн форумын хүндэт зочноор ОХУ-ын Москва, Якутск, Владивосток, Иркутск хотын төлөөлөгчид оролцож байгаа аж. Форумыг нээж Хотын дарга Э.Бат-Үүл үг хэлсэн бөгөөд Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд Л.Болд нарын албаны хүмүүс оролцож байгаа юм.
Энэхүү форум нь Хотжилт: Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил – Туршлага солилцох, Хотжилт: Хотын удирдлага ба Үйлчилгээний хангамж-Технологи, Инновацийн туршилт, Зүүн Хойд Азийн Хотуудын Эдийн засгийн хөгжил Хөрөнгө оруулалт болон хөгжлийг дэмжих, Ногоон хотууд: Хотын Байгаль орчны удирдлага ба Ногоон хөгжил гэсэн сэдвийн хүрээнд хуралдах аж. Форумын нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн хэлсэн үгэндээ “Азийн зүрхнээ орших Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотод маань тавтай саатан морилно уу. Улаанбаатар хотын даргын санаачлагаар анх удаа зохион байгуулж буй Зүүн Хойд Азийн Мээрүүдийн форумд оролцохоор ирсэн хүндэт зочид, төлөөлөгчиддөө чин сэтгэлийн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Энэхүү форумд Зүүн Хойд Азийн 6 улсын 20 хотын дарга болон орлогч дарга нар, зочид,төлөөлөгчид хүрэлцэн ирсэн явдалд талархаж байна. Түүнчлэн нийтлэг асуудлуудаа бүтээлчээр шийдвэрлэх тухай олон сайхан туршлага, яриа хэлэлцүүлгийг форумын үеэр сонсоно гэдэгт итгэж байна. Дэлхийн эдийн засагт Зүүн Хойд Азийн улсуудын үзүүлж буй хувь нэмэр их байгаа бөгөөд цаашид ч гэсэн энэ хандлага урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.
Зүүн Хойд Азийн бүс нутгийн хувьд байгалийн нөөц баялаг ихтэй, эдийн засаг, худалдаа арилжааны төв болж буй газарзүйн байршилтай, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн олон салбарт хамтын ажиллагааны эерэг нааштай өөрчлөлтүүд бий болсон зэрэг давуу талууд харагдаж байна. Үүнийг ашиглан бүс нутгийн хотууд иргэддээ хүртээмж сайтай, экологид ээлтэй, байгалийн гамшиг эрсдэлд тэсвэртэй, тогтвортой хөгжих бүрэн бололцоотой бөгөөд хүчээ нэгтгэж хамтдаа хөгжих нь бүс нутагтаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох ач холбогдолтой.
Зөв удирдвал хотжилт нь олон боломжуудыг бий болгодогч хотын хүн амын төвлөрөл саарахгүй, төлөвлөлтгүй суурьшилт бий болсоор байгаа нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх, экологийн тэнцвэрт байдал алдагдах, агаар, хөрсний бохирдол, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууцны хомсдол, тэгш бус байдал үүсэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчин эрсдэх зэрэг нийтлэг асуудлууд тулгарч байна.
Иймд Зүүн хойд бүс нутагт зэрэгцэн оршиж буй хотууд бид эдийн засгийн хувьд бие даасан орон нутгийн захиргаа болох давуу талаа ашиглан бүс нутгаараа хамтдаа хөгжихөд бидэнд тулгарч буй нийтлэг асуудлуудад анхаарлаа хандуулж ярилцах саналтай байна. Энэ нь сайн засаглал, дэд бүтцийн оновчтой – орчин үеийн шийдлүүд, хүрээлэн буй орчин, хот төлөвлөлтөнд иргэдийг түлхүү оролцуулах зэрэг юм.
Зүүн Хойд Азийн хотуудын хувьд мэдлэг, туршлагаа харилцан солилцох замаар асуудлуудаа хамтдаа шийдвэрлэснээр хотуудын хоорондох харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжиж, бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах таатай боломж бүрдэх юм. Эрхэм хотын дарга нар та бүхнийг ч үүнтэй санал нэгдэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Зүүн Хойд Азийн бүс нутгийн хотууд бид энэхүү хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, яриа хэлэлцүүлэгээс урган гарсан санал, шийдлүүдийг нэгтгэн хөгжлийн хамтарсан стратегийг боловсруулж хэрэгжүүлсэнээр дор бүрнээ цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх боломжтой юм. Цаашид ийм хэлбэрийн уулзалтыг тогтмол зохион байгуулж асуудлаа ярилцан, шийдвэрлэх арга замаа хамтдаа эрэлхийлж болох юм. Ингээд Улаанбаатар хотын нийт иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа та бүхнийг манай хотод тавтай морилно уу гэж дахин урихын ялдамд форумын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.
АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотод өнгөрсөн нямаас даваа гаригт шилжих шөнө байдал улам хурцадлаа. 400-аад хүн оролцсон эсэргүүцлийн цуглааныг цагдаа нар хүчээр тараахаар утаа, нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлсэнээр жагсагчид цагдаа нар руу шилтэй тэсрэх бодис, чулуу зэргийг шидэж байсан гэнэ. Ийнхүү тус хотод онц байдал тогтоож, хөл хорио тогтоосон боловч нэмэр болохгүй байна.
Ю.Дэлгэр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Гадаад харилцааны яамны хурлын танхимд нээлтээ хийсэн Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд оролцон үг хэлэв.
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ-ын төлөөлөгчид оролцож байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулган манай нийслэл Улаанбаатар хотод болж байгаа нь туйлын чухал үйл явдал юм гэж үзэж байна. Энэ форумд хүрэлцэн ирсэн Зүүн хойд Азийн хотуудын дарга нарт чин сэтгэлээсээ баяр хүргэж, форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Дэлхийн хөгжлийг хотуудын дарга нар тодорхойлох байдал бий болж байна гэсэн дүгнэлт байдаг. Дээрээс нь мөн хотуудын дарга нар иргэдийнхээ хамгийн их дэмжлэг хүлээсэн удирдагчид байдаг гэдгийг энд бас хэлэхэд таатай байна. Мэдээж, манай хотуудад сайн хийгдэж байгаа зүйлүүд их байгаа. Бас олон хүндрэлтэй асуудал тулгамдаж байгаа. Эдгээрийг Зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулганы үеэр дэлгэрэнгүй ярилцана гэж бодож байна.
Монгол Улсын хувьд ч гэсэн хотуудын өмнө, хот, суурин газруудын өмнө хүндрэлтэй асуудлууд нэлээд тулгарч байгаа. Хамгийн гол асуудал бол хүнээ тойруулж хотоо хөгжүүлэх асуудал юм. Хот гэдэг бол өөрөө хүнд үйлчилдэг, хүний хэрэгцээнд үйлчилдэг, оршин суугчдынхаа төлөө байдаг, ийм чухал бүтэц юм. Ингэж харж хотынхоо төлөвлөлт, бодлогыг хийх юм бол хандлага нь зөв болдог байдал ажиглагдаж байгаа юм.
Хотуудын асуудлыг шийдвэрлэх таван боломж байна уу гэж би харж байгаа. Ингээд энэ талаар санаа бодлоо товчхон хэлье гэж бодож байна. Нэгд, орчин үеийн технологи нэвтэрч байгаа энэ үед хотуудын удирдлага нь ойролцоогоор, миний бодлоор, онгоцны, нислэгийн удирдлагатай адилхан үр дүнтэй хэлбэр рүү орох бүрэн боломжтой. Орчин үеийн технологийн ололт, дээр нь хотын хүнд үйлчлэх зөв зохион байгуулалтыг хийж чадах юм бол хотын удирдлага гэдэг тийм ч дааж давшгүй хүнд зүйл биш гэдэг нь харагдаж байна.
Хоёр дахь нь, хотын удирдлага бол оршин суугчдын удирдлага гэж хэлж болно. Манайд орон сууцанд СӨХ гэж байдаг. Гэр хороололд айлууд гудамж гудамжаараа нэгдэж зохион байгуулалтад орсон байдаг. Хотын удирдлага бол тэр оршин суугчдын дарга. СӨХ-ны дарга. Тэр гудамжаараа зохион байгуулалтад орсон иргэдийн дарга гэх байдлаар шатлаж зохион байгуулагдаж үйлчлэх юм бол илүү зөв хэлбэрт орох магадлал байгаа. Хотод үүсч байгаа асуудлыг бид нэг талаас сорилт гэж харах, нөгөө талаас боломж гэж харах ёстой юм шиг байгаа юм. Төв Засгийн газар ч адилхан, улс орон ч адилхан, хотын ард иргэд ч адилхан, хотод дахин төлөвлөлт, нийтийн тээвэр, аюулгүй байдал, үйлчилгээ гээд хүндрэлтэй асуудлууд байгаа бол үүнийг хөгжлийн боломж гэж харах юм бол зөв болох байх. Хотын асуудлыг шийднэ гэдэг бол хөрөнгө оруулалт татах, хөгжил дэвшлийг түлхэх гол эх үүсвэр болох магадлалтай. Ийм учраас хотод тулгамдаж байгаа асуудлыг боломж гэж харж, оршин суугчидтайгаа, Засгийн газартайгаа зөв зохицуулж ажиллах юм бол сайхан боломж гарч ирэх нөхцөл, боломж байна. Монгол Улсын хувьд энэ чиглэлд тодорхой санаачилга гаргаж байгаа.
Гуравт, хотдоо, ард иргэдийнхээ мэдэлд тодорхой төсөв хуваарилдаг. Хотын ард иргэд, тухайн гудамж, тухайн дүүрэг, хороонд амьдарч байгаа иргэд цуглараад, тэр төсвөөр юу хийх вэ гэж ярилцаад, иргэдийн хяналт дор хэрэгжүүлдэг болсон. Иргэдийн оролцоо, тэдний хяналт хамгийн чухал болж байгаа.
Хүмүүс мөнгө, санхүүгийн боломж гарахаар ойр орчноо сайхан болгохыг хичээдэг юм байна. Айл өрх ч гэсэн жаахан мөнгөтэй бол гэрээ өөд нь татдаг. Илүү жаахан мөнгө гараад ирвэл гудамж талбай, амьдарч байгаа орчноо сайхан болгодог. Иймэрхүү боломж олгож, хүмүүстээ санаачилга өгөх юм бол энэ ажил зөв явах боломжтой нь эндээс харагдаж байгаа.
Дөрөвт, хотуудын хөгжил, дэвшилд хамгийн чухал нэг зүйл бол хотын удирдлагын өөрийнх нь бие даасан байдал юм. Ард иргэдээсээ илүү хамааралтай байдаг тэр боломжийг хотын удирдлагад олгож өгвөл зөв болж байгаа. Дээр нь санхүүгийн бие даасан байдал хамгийн чухал. Санхүүгийн бие даасан байдал гэдэг дотор хотын оршин суугчдын тодорхой төрлийн татваруудыг төв Засгийн газраас зөвхөн хотын мэдэлд үлдээх юм бол их зөв хэлбэр болох юм. Манайд бол хүн амын орлогын албан татвар, үндсэн хөрөнгийн татвар гэх юм уу, иймэрхүү боломжуудыг үүсгэх талаар ярьж, иймэрхүү алхмууд хийж эхэлж байгаа. Үүн дээр нэмээд боломжууд гаргаж өгөх юм бол хотын Хурал, хотын өөрөө удирдах байгууллагууд асуудлыг их зөв шийдээд явах боломжтой. Төв Засгийн газар юм уу, улс нийтийн хэмжээнд харин ч дарамт биш, илүү хөгжлийн боломж нээгээд цаашаа явах сайхан боломж байгаа гэдэг нь харагдаж байгаа юм.
Тавдугаарт, миний нэг хардаг юм бол аливаа том хот бол хотуудын хот байх ёстой. Хүмүүсийнхээ амьдарч байгаа газар руу жижгэрч зохион байгуулалтаа хийх нь их зөв юм шиг байгаа юм. Манай Улаанбаатар хотын хувьд ч ийм санаачилга гараад явж байгааг би хувьдаа их дэмждэг. Оршин суугаа газар бүхэнд тэр боломжийг олгодог, жижиг жижиг хотуудаас бүрдсэн хотуудын удирдлага гэдэг чиглэл рүү зохион байгуулалтаа хийж чадвал их боломжтой. Монгол Улсын хувьд газар нутгийн боломжоосоо шалтгаалаад шинээр хөгжин тэлэх, шинээр газар зохион байгуулалт, газар хувьчлалтай холбоотойгоор шинэ суурьшлуудаа их зөв хийх нь чухал юм.
Хуучин хотын асуудлыг шийдэхийн тулд шинээр хот барих нь илүү давуу тал болж харагдаж байгаа. Хуучин хотын төлөвлөлтийг дахин зохион байгуулна гэдэг бол шинээр хот барихаас хүндрэлтэй байгаа юм. Гэхдээ, мэдээж хуучин суурин хотынхоо асуудлыг бид шийдэхээс өөр аргагүй гэдгийг энд хэлье.
Хотуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг яг та бүхэн шиг сайн мэддэг хүмүүс байхгүй учраас энэ чуулганаар сайхан ярилцаж, зөв, ирээдүйтэй шийдвэрүүд гарч, бие биедээ тус болох байх. Хамгийн гол нь та бүхэн бие биеэсээ сайн суралцаж чадах байх. Бидний хувьд ч гэсэн Монгол Улсын хотууд, нийслэл хотын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх ямар боломж байгаа болон өөр өөрийн хотуудад тулгамдаж байгаа асуудлыг яаж шийдсэн талаар та бүхэн маш их үнэтэй санаанууд гаргаж чадна гэж би бодож байна. Сайн санаа, сайн шийдэл байх юм бол санхүү үргэлж байх боломжтой. Үргэлж байдаг гэж би боддог. Хамгийн гол асуудал бол сайн санаа, зөв шийдэл байгаа юм. Түүнийгээ гаргаад зөв зохион байгуулж чадах юм бол олон асуудал шийдэгдэх боломжтой.
Манай Зүүн хойд Азийн хотуудын чуулган их чухал үйл явдлын өмнө болж байгаа. Зүүн хойд Азийн чухал орон БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийхээр бид бэлтгэж байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлах төлөвлөгөө гаргаад хоёр талаасаа ажиллаж байгаа.
Энэ уулзалтын үеэр ч хотуудын дарга нарын чуулган дээр яригдсан зүйлүүд, гаргасан санаачлагыг төрийн удирдлагын зүгээс дэмжиж ажиллах талаар яригдах байх. Санал солилцох боломж гарах байх гэж найдаж байна. Аливаа ажил бие биеийн дэмжлэгтэйгээр, харилцан оролцоотойгоор явдаг. Цаашдаа ч энэ хотуудын удирдлагуудын үйл ажиллагаа, энэ уулзалт тогтмолжиж үр дүнтэй болох байх гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.
Манай улсын нийслэл Улаанбаатарт болж байгаа энэ чухал уулзалтад цаг зав гаргаж хүрэлцэн ирсэн Зүүн хойд Азийн олон хотын удирдлагууд, төлөөлөлд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа цохон тэмдэглэж хэлье. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа” гэв.
Хэнтий аймгийн Хэрлэн, Онон, Балж, Хурх зэрэг томоохон голууд үерийн аюултай түвшинд хүрчээ. Үүний улмаас Хэрлэн голд дөрвөн хүн осолдсон байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраас аврах баг осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагааг явуулсан ч, аврах 49-р ангийн салааны дарга, 29 настай Д усанд живж амиа алджээ.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд азийн Хотын дарга нарын форум “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвийн дор Улаанбаатар хотноо эхэллээ. Тус форум 08 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд нийслэлийн Засаг даргын урилгаар БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Шэньян, Хөх хот, Хайлаар, БНАСАУ-ын Пёньян, Венсан, Хамхын, Расөн, Япон Улсын Нийгата, БНСУ-ын Пёнчан хотын дарга, орлогч дарга тэргүүтэй албаныхан, Нийслэл, дүүргийн удирдлагууд, олон улсын байгууллагын нийт 120 гаруй төлөөлөгч оролцож байна. Мөн форумын хүндэт зочноор ОХУ-ын Москва, Якутск, Владивосток, Иркутск хотын төлөөлөгчид оролцож байгаа юм. Форумын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Цахиагийн Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд оролцлоо.
Форумын нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн хэлсэн үг:
Хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Хүндэт Гадаад харилцааны сайд аа,
Хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая.
Азийн зүрхнээ орших Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотод маань тавтай саатан морилно уу.
Улаанбаатар хотын даргын санаачлагаар анх удаа зохион байгуулж буй Зүүн Хойд Азийн Мээрүүдийн форумд оролцохоор ирсэн хүндэт зочид, төлөөлөгчиддөө чин сэтгэлийн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Энэхүү форумд Зүүн Хойд Азийн 6 улсын 20 хотын дарга болон орлогч дарга нар, зочид,төлөөлөгчид хүрэлцэн ирсэн явдалд талархаж байна. Түүнчлэннийтлэг асуудлуудаа бүтээлчээр шийдвэрлэх тухай олон сайхан туршлага, яриа хэлэлцүүлгийг форумын үеэр сонсоно гэдэгт итгэж байна.
Дэлхийн эдийн засагт Зүүн Хойд Азийн улсуудын үзүүлж буй хувь нэмэр их байгаа бөгөөд цаашид ч гэсэн энэ хандлага урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.
Зүүн Хойд Азийн бүс нутгийн хувьд байгалийн нөөц баялаг ихтэй, эдийн засаг, худалдаа арилжааны төв болж буй газарзүйн байршилтай, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн олон салбарт хамтын ажиллагааны эерэг нааштай өөрчлөлтүүд бий болсон зэрэг давуу талуудхарагдаж байна.
Үүнийг ашиглан бүс нутгийн хотууд иргэддээ хүртээмж сайтай, экологид ээлтэй, байгалийн гамшиг эрсдэлд тэсвэртэй, тогтвортой хөгжих бүрэн бололцоотой бөгөөд хүчээ нэгтгэж хамтдаа хөгжих нь бүс нутагтаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох ач холбогдолтой.
Зөв удирдвал хотжилт нь олон боломжуудыг бий болгодогч хотын хүн амын төвлөрөл саарахгүй, төлөвлөлтгүй суурьшилт бий болсоор байгаа ньхүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх, экологийн тэнцвэрт байдал алдагдах, агаар, хөрсний бохирдол, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууцны хомсдол, тэгш бус байдал үүсэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчин эрсдэх зэрэг нийтлэг асуудлууд тулгарч байна.
Иймд Зүүн хойд бүс нутагт зэрэгцэн оршиж буй хотууд бид эдийн засгийн хувьд бие даасан орон нутгийн захиргаа болох давуу талаа ашиглан бүс нутгаараа хамтдаа хөгжихөд бидэнд тулгарч буй нийтлэг асуудлуудад анхаарлаа хандуулж ярилцах саналтай байна. Энэ нь:
- сайн засаглал,
- дэд бүтцийн оновчтой – орчин үеийн шийдлүүд,
- хүрээлэн буй орчин,
- хот төлөвлөлтөнд иргэдийг түлхүү оролцуулах зэрэг юм.
Зүүн Хойд Азийн хотуудын хувьд мэдлэг, туршлагаа харилцан солилцох замаар асуудлуудаа хамтдаа шийдвэрлэснээр хотуудын хоорондох харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжиж, бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах таатай боломж бүрдэх юм.
Эрхэм хотын дарга нар та бүхнийг ч үүнтэй санал нэгдэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Зүүн Хойд Азийн бүс нутгийн хотууд бид энэхүү хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, яриа хэлэлцүүлэгээс урган гарсан санал, шийдлүүдийг нэгтгэн хөгжлийн хамтарсан стратегийг боловсруулж хэрэгжүүлсэнээр дор бүрнээ цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх боломжтой юм.
Цаашид ийм хэлбэрийн уулзалтыг тогтмол зохион байгуулж асуудлаа ярилцан, шийдвэрлэх арга замаа хамтдаа эрэлхийлж болох юм.
Ингээд Улаанбаатар хотын нийт иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа та бүхнийг манай хотод тавтай морилно уу гэж дахин урихын ялдамд форумын үйл ажиллагаанд амжилт хүсье гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Япон улсын “Зүрхээ хамгаалъя” сангийнхан 11 дэх жилдээ П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, зүрхний төрөлхийн гажиг эмгэгтэй 300 орчим хүнд үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлжээ. Тэд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нартай хамтран зүрхний төрөлхийг гажиг оноштой 3 сартай хүүхдээс 25 хүртэлх насны нийт 29 хүнд хагалгаа хийсэн байна. Эмч нарын баг тус бүр нь 5000-6000 ам.доллларын өртөгтэй судсан дотуурх хагалгааг үнэ төлбөргүй хийсэн байна.
Үүнээс гадна П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий, эмч Ц.Саруул нараар ахлуулсан зүрхний эмч нарын баг Солонгос улсын Korea University Hospital-ийн Профессор Kim ахлагчтай багтай хамтран зүрхний хэмийг удирдах төхөөрөмжийг гурван өвчтөнд үнэ төлбөргүй тавьж өгчээ. Уг төхөөрөмжийг Солонгос улсын Korea University Hospital-ийн баг хамт олон хандивласан бөгөөд нэг нь 15 сая төрөгийн үнэтэй аж.