Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 14.00 цагаас болно. Хуралдаанаар хоёр ч нууц асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Month: August 2014
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүрэгт зохион байгуулж байна. Наймдугаар сарын 16-наас Сүхбаатар дүүрэг “Аса” циркийн хойд талд, Чингэлтэй дүүрэг Ялалтын талбайд, Хан-Уул дүүрэг Яармаг хуралдааны төв, Home Plaza, БЗД Бөхийн өргөө, Зүүн 4 замд өргөтгөсөн худалдаа гарган иргэдэд үйлчилж байгаа юм. Харин Баянгол дүүрэг “Байгаль эх цогцолбор”, Сонгинохайрхан дүүрэг Сонгинохангай, Номин 2, Макс 2 салбарт өнөөдрөөс эхлэн зохион байгуулна. Дашрамд дурдахад, дээрх өргөтгөсөн худалдааны талбайд есдүгээр сарын 21-нээс эхлэн дүүргүүд “Сайн өдрийн зах” ажиллуулах юм.
Нэрт жүжигчин Жеки Чаны хүү Жейси Чаныг Хятадын цагдаа нар баривчилсан гэнэ. Түүнийг Тайванийн жүжигчин Кай Котой цуг Бээжин хотноо байхад нь мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэрэгт буруутган саатуулжээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадын эрх баригчид урлагийнхны дунд мансууруулах бодис хууль бусаар наймаалах явдалтай нэлээд эрчимтэй тэмцэл өрнүүлэх болсон. Сүүлийн зургаан сарын хугацаанд нэлээд хэдэн жүжигчин, дуучдыг баривчилжээ. Мөн өнгөрсөн лхагва гаригт кино урлагийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 42 компани Бээжин хотын цагдаагийн газартай хууль бусаар мансууруулах бодис наймаалсан хэрэгт холбогдсон жүжигчидтэй хамтран ажиллахгүй байх тухай гэрээнд гарын үсэг зуржээ.
Холливудын нэрт жүжигчин Жеки Чаны хүү 32 настай Жейси 2008 онд аавтайгаа цуг “Coca-Cola” ундааны сурталчилгаанд тоглосон билээ.
Улсын нийслэл Улаан¬баатар хот оршин буй Туул голын сав газрыг эртнээсээ Алтан тэвшийн хонхор хэмээн нэрлэдэг байсан юм. Одоо ч хүмүүс мартаж дээ.
УИХ-ын гишүүн асан Д.Дондогт 10 жил 1 сар эдлэх ял оноолоо. Түүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж сонгуулийн сурталчилгаандаа ашигласан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шууд ачсан байна. Д.Дондогийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меритон” хэмээх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг залилж сонгуулийн сурталчилгаандаа ашигласан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэж ялын тогтоолд бичжээ. Авч өгөхөөр ярьсан гэх газар нь томоохон хашаатай айлын газартай тэнцэх юм гэсэн. Эндээс юу харагдаж байна гэхээр айлын хашааны газар залилсан гэх Д.Дондогт 10 жилийн ял өгдөг юм байж, Алтан тэвшийн хонхор болох Улаанбаатар хотын газрыг тэр чигээр нь зарсан, баяжсан, авлигачид Монголоор дүүрэн байна, тэднийг яах гэж байна хэмээн асуумаар байгаа юм. Өчнөөн жил газрын наймаачид хэмээн нийгэмд цоллуулсан М.Энхболд, Т.Бадамжунай нарын хотын удирдлагад байсан хүмүүсийн газрын луйвартай холбоотой хэрэг явдал сөхөгдөөд л нам дарагд¬даг. Шүүх хуулийн байгуул-лагынхан дүлий дүмбэ болцгоодог. Газрын наймаа-М.Энхболд, Газрын наймаа-Т.Бадамжунай гэсэн үгс нийтийн цахим сүлжээнд шүлэг хүртэл болсныг олон даяараа харж байна шүү дээ.
Улаан туг, залуучууд хоёр ихэр юм
Уралдаан, ялалт хоёрын нөхөр юм
Манай өнөөдрийн жавхаа юм
Маргааш өдрийн гялбаа юм… гэсэн Ц.Гайтавын соц нийгэмд бичсэн үзэл суртлын шүлгийг өнөөдрийн залуус,
Газрын наймаа Бадамжунай хоёр ихэр юм
Гар хүндрүүлэх, баяжих хоёрын эхлэл юм
Манай өнөөдрийн өнгө юм
Маргаашийн бидэндээ сэрэмж юм… хэмээн орчин үеийн нийгмийн өнгө болгон өөрчилж интернэтэд залуус бичиж байна.
Эдгээр нэр дурдсан хүмүүсийг газрын наймаачид хэмээн үе үеийнхэн ийнхүү тунхаглаж байна. Цаашид ч ярьсаар байх бололтой. Үеийг 12 жилээр тооцдог бол аль тэртээх 2000 онд тэднийг газрын наймаачид гэж ярьсан. Өнөөдөр 2014 он. Хоёр дахь үеийнхэн тэднийг газрын наймаачид хэмээн цоллосоор. Гэтэл шударга ёс ярьсаар байх Шүүх засаглалын царайг хар. Айлын газар аваад төлбө¬рийг нь барагдуулсан хүнд 10 жилийн ял өгсөн хэрнээ 10, 20 жил газрын наймаагаар баяжсан хүмүүсийг яаж ч чадахгүй суугаа нь энэ салбарт ямар ч салхи ороогүйн жишээ юм. Олны үг ортой гэдэг. Олон түмэн гэдэг голоор нь л ярьдаг. Газрын наймаачидтай Шүүх засаглал тэмцэж байгаа юм бол арван жил цоллуулж буй эдгээр хүмүүст ямар хариуцлага тооцохоос харагдана. Ял шийтгэл бүү хэл улам дээшээ авирсаар байна шүү дээ, наад хүмүүс чинь. Хэл ам хийж чадахгүй, өөрийгөө хамгаалж энэ тэр газраар явдаггүй, математикийн багш байсан Д.Дондогт л ийм хатуу ялыг оноож чадна. Бусдад нь чадахгүй л дээ хэмээн ард түмэн ярьж байна. Д.Дондогийн айлын газар залилж аваад үнийг нь буцааж өгсөн гэх төлбөр нь 400 сая төгрөг юм билээ. Тэгвэл найман тэрбумаас дээш луйврын хэрэгтэй МИАТ-ийнхэнд Монголын Шүүх саяхан гурван жилийн ял өгч, заримынх нь хэргийг хэрэгсэхгүй болгосныг ард түмэн сайн санаж байгаа. 400 сая – 8 тэрбум хоёрт өгч байгаа ялын хэмжээг энгийн иргэн хэн ч ялгаж салгаж харахаар байгаа биз.
УИХ-ын гишүүн асан Д.Дондог нь хэрэгт яллагдсан тэрхүү 242 мянган ам.долларыг сонгуулийн сурталчилгаандаа ашигласан юм байна лээ. Үүнийхээ хүчинд тэрбээр МАН-д нэг суудал авч өгсөн. Д.Дондогийн ингэтлээ зүтгэж авчирсан суудлын хүчээр МАН олонх болж Засгийн эрхэнд суусан. Тэгэхээр Д.Дондог биш МАН энэ хэрэгт хариуцлага хүлээх ёстой. Намынх нь зүгээс ямар ч аргаар хамаагүй Д.Дондогийг нэг суудал авчир гэсэн үүрэг өгсөн. Нам чинь ялсны дараа газар байтугайг өгнө гэсэн нь хэнд ч тодорхой. Нэг аймагт нэр хамтдаа дэвшиж байгаа М.Энхболд, Н.Энхболд, Су.Батболд нарыгаа харахаар газар мэтэд үнэхээр санаа зовох зүйлгүй байсан нь үнэн. Д.Дондог нарынхаа гишүүдийн энэ мэт зүтгэлээр МАН сонгуульд яллаа. Ялаад өчнөөн ашиг хийцгээсэн. Харин Д.Дондогт л тэр муу жаахан газрыг нь өгөөгүй л байхгүй юу.
Намынхаа өмнө гишүүний хүлээсэн үүрэг хариуцлага эндээс харагдана. Тэгвэл гишүүдийнхээ өмнө хариуц¬лага хүлээдэг нам байдаг жишиг олон улсад бий. Бүр төлөвшчихсөн. Намынхаа төлөө гишүүн нь эрсдэл үүрэ¬хэд нам нь хариуцлага хүлээдэг тийм тогтолцоо манайхаас бусад оронд байна. Энэ дэлхийн хамгийн харгис байгууллага, улс төрийн бүлэглэл болох Хамас хүртэл гишүүдийнхээ өмнө хариуцлага хүлээж мэдэгдэл хийдэг. Тэрхүү дэлбэрэлтийг манай байгууллагын гишүүн Мухемад үйлдээгүй харин Хамас бүлэглэл хариуцлагыг нь хүлээнэ гэх мэдэгдлийг бид олон сонссон. Д.Дондог бол тэр үед МАН-д суудал авахын төлөө явсан хүн. Хамт нэр дэвшсэн М.Энхболдын гар хөл болсон хүн. Ингэж явсан Д.Дондогт үнэхээр газрын луйврын, авлигын хэргээр ял оноож байгаа бол газрын наймаатай холбоотой бусад гэмт хэргийг буцааж сэргээн хариуцлага тооц. Ингэж гэмээнэ эрүүл харагдана. Д.Дондогийг өмөөрөх шалт¬гаан байна. Тэр нь Д.Дондогийг өмөөрөх шударга ёс юм. Шудар¬га ёс үнэхээр байгаа бол газрын наймаагаар баяжсан гишүүдтэй МАН, энэ намын дарга М.Энхболд нартай хариуцлага тооцох ёстой. Газрын луйврын тухайд ганц Д.Дондогт үйлчилдэг шударга ёс, шударга шүүх гэж байх ёсгүй.
Б.НЯМАА
Дотоод, гадаадын үүргэвчтэй аялал гэгч тусдаа төрөл байдаг уу. Урин цаг эхэлмэгц явган нүцгэн, унадаг дугуйтай, тэрэг түрсэн, лам хувцас өмссөн хүмүүс эзгүй хээр анхаарал татахуйц олширсоор байна. Тэднээс цөөнгүй нь хөдөө тэнэж яваад юмаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон хэрэг ч гардаг бололтой. Ер нь их төвөг учруулах юм. Орон нутгийн засаг захиргаан дээр давхиж орох, элдвийн юм шалгаах, гуйх, айл гэрт уриагүй байхад ороод ирэх зэрэг ичгүүр сонжуургүй аашилцгаадаг.
Дээхнэ гадаадынхан нь Монголыг, хотынхон нь хөдөөг шоолж баахан зугаацацгаасан. Урьд шарын шашны дампуурлын үед бадарчин гээд ийм балай юмнууд авгай хүүхэн эзгүйчлэн эргүүлж, хүмүүсийг элдвээр чадаж луйварддаг байсан тухай өчнөөн домог үлгэр байдаг.
Аялал жуулчлалын салбараас улсын болон хувийн байгууллагууд багагүй орлого олох боломж орон бүрт бий. Энэ орлогын үүдийг дотоод гадаадын үүргэвч үүрсэн золбингууд хааж үнэгүйдүүлж орхидог. Манай хөдөөнийхөн ч гэсэн орой үдшийн цагаар нохой шуугиулан, таяг тулсан хэдэн настай, эр эм нь үл мэдэгдэх шар толгойтой чөтгөр шиг юмнууд худлаа инээгээд ирвэл хэмх балбаад хөөгөөд явуулчихаж бай. Ер нь тэдний ард тоймтой улс орон албан ёсны байгууллага гэж байдаг ч үгүй байх. Янз бүрийн этгээд хачин санаачилга уриалга гарган хандив тусламж нэхэж ч байх шиг. Эднээр рекламдуулдаг байсан цаг одоо өнгөрсөн. Мөн эд биднийг хичнээн доромжиллоо гээд хэн үгийг нь тоож сонсох юм.
Ж.ГАНГАА
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Мохамед Малик Фоллыг “Хүний эрх” хүндэт тэмдгээр шагнасныг ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж өнөөдөр гардууллаа.
Суурин төлөөлөгч, ноён Мохамед Малик Фолл нь 2012 оноос манай улсад ажиллаж байгаа бөгөөд тэрбээр Хүүхдийн эрхийн конвенцийн III нэмэлт проколд Монгол Улс нэгдэн орох, хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах зэрэг чиглэлээр Хүний эрхийн Үндэсний Комисстой үр бүтээлтэй хамтран ажиллаж, Монгол Улсад хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хангах, хамгаалахын төлөө үйлсэд хүчин зүтгэж, тодорхой хувь нэмэр оруулж буйг нь ийн үнэлсэн юм.
Тэрбээр өмнө нь Сенегал, Индонези улсад НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийн газарт ажиллаж байжээ.
Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж буйтай холбогдуулан НЗЦГ-аас хөдөлгөөний ачаалал бууруулах шат дараатай арга хэмжээ авч, зүүн гар тийш эргэдэгг үй зарим уулзварыг эргэдэг зохицуулалттай болгож, гэрэл дохио тавин, замын тэмдэг тэмдэглэгээг тодруулж байна. Мөн энэ сарын 22-31- нийг дуусталх 10 хоногт автомашиныг дугаар нь тэгш, сондгой тоогоор төгссөнөөр нь ангилан хөдөлгөөнд оролцуулах саналаа шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад хүргүүлээд байна. Санал батлагдвал энэ сарын 22, 24, 26, 28, 30-нд тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. 23, 25, 27, 29, 31-нд сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцох тухай Замын цагдаагийн газраас мэдээлж байна.
-Дээрх хязгаарлалтын санал батлагдвал одоо мөрдөж буй дугаарын хязгаарлалтыг түр зогсооно. Хязгааралалтын бүс Офицеруудын ордноос Таван шар, Төвийн салааны уулзвараас Долоон буудал хүртэлх замд үйлчилнэ.
Түүнчлэн Нийслэлийн ИТХ-ын 98 дугаар тогтоолоор Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам баталсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хориглосон газарт тээврийн хэрэгслээ байрлуулсан автомашины дугуйг энэ сарын 18-наас түгжиж эхэлнэ. Тээврийн хэрэгсэл түр зогсохыг хориглосон буюу зогсох ёсгүй газар зогссон, автомашинаа бусдын хөдөлгөөнд саад учруулахаар тавьсан жолоочийн автомашиныг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс ачиж байсан. Харин энэ хугацаанд иргэдээс төлбөр өндөр, журмын хашаа хол байна гэх зэрэг гомдол ирсэн. Тиймээс дугуй түгжихээр болсон. Гэхдээ машин ачихаа болихгүй. Их, Бага тойруу, Сөүлийн гудамж, хотын төвийн ачаалал ихтэй замын нэгд үгээр эгнээнд байршуулсан машиныг ойрхон зайд чирэгч автомашинаар зөөж шилжүүлээд дугуйг нь түгжих гэнэ.
Дугуйгаа түгжүүлсэн жолооч 20 мянган төгрөгийн хураамж төлнө. Хэрэв ажлын цагт багтаж машинаа авахгүй бол түр саатуулах тусгай хашаа руу зөөнө. Жолооч дугуйг түгжихээс өмнө ирвэл зөрчлийг гэрэл зургаар баримтжуулан, гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлнэ. Харин зогсохыг хориглосон газарт автомашинаа тавьсан бол дугуйг нь түгжиж, салхины шилэн дээр нь холбогдох утасны дугаарууд тавьж байхаар болсон байна.
Нийслэлийн Засаг дарггын санаачилгаар Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форум “ХОТЫН ТОГТВОРТОЙ БА ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨГЖИЛ” сэдвээр 2 өдрийн турш үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. Тус форумд нийслэлийн Засаг даргын урилгаар Зүүн Хойд Азийн зургаан улсын 20 хотын 120 гаруй төлөөлөгч оролцсон юм. Форумаар Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил, Хотын удирдлага ба Үйлчилгээний хангамж-Технологи, Инновацийн туршилт, Зүүн Хойд Азийн Хотуудын Эдийн засгийн хөгжил, Хөрөнгө оруулалт болон хөгжлийг дэмжих асуудал, Хотын Байгаль орчны удирдлага ба Ногоон хөгжил гэсэн сэдвээр хотууд туршлага солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн Азийн Хөгжлийн Банк, Азийн сан Олон Улсын байгууллага, НҮБ-ын төлөөлөгчид Азийн хотуудын хотжилтын чиг хандлага ба Азийн хотууд,Азийн эдийн засгийн хөгжил дэх эмзэг бүлгийн иргэдийн оролцоо; Монголын нийгмийн эрх тэгш бус байдал болон ядуурлын асуудал, Зүүн Хойд Азийн хотуудын Эдийн засгийн хөгжил, Улаанбаатар хотын захиргааны үйлчилгээ ба Гэр хорооллын хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр гэсэн асуудлаар илтгэл тавьж, төлөөлөгчидтэй харилцан санал солилцлоо. Мөн дээрх сэдвийн хүрээнд оролцогч хотуудын удирдлага өөрсдийн туршлага, нутагшуулсан хэлбэр, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн.
Форумын үеэр энэхүү Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумыг цаашид уламжлал болгон зохион байгуулж, байнгын ажиллагаатай болгох саналыг оролцогчдоос гаргасан юм. Уг саналын дагуу форумын нийт оролцогч, хотуудын удирдлагуудаас нэгдсэн байдлаар санал авахад цаашид 2 жил тутамд зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс дараагийн Хотын мээрүүдийн форумыг 2016 онд Зүүн Хойд Азийн бүс нутагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тус форумын үйл ажиллагааг хааж хэлсэн үгэндээ “Хоёр өдрийн турш үргэлжилсэн Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форум бидний төлөвлөж байснаас илүү үр дүнтэй форум боллоо. Зорилго нэгтэй оролцсон улс, хотын төлөөлөгч нарт, олон улсын байгууллагын төлөөллүүдэд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Нүүдэлчин соёлтой манай ард түмэн ийнхүү хотжиж хөгжихөд манай хоёр хөрш улс болон бүс нутгийн улсуудын тусламж дэмжлэг ихээхэн үүрэгтэй байсан. Тиймээс цаашид хамтран ажиллаж, бидний урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд та бүхний тусламж, дэмжлэг, оролцоо байна гэдэгт найдаж байна. Энэхүү форумын хүрээнд харилцан туршлага солилцож, юун дээр хэрхэн хамтрах вэ гэдэг илүү тодорхой болсонд талархалтай байна. Та бидний хамтын ажиллагаа, үр дүн Найрсаг Улаанбаатар хотын цаашдын хөгжлөөс харагдана гэдэгт итгэж байна” гэдгийг онцоллоо.
Зүүн Хойд Азийн форумыг 2016 онд зохион байгуулах эрхийг дараагийн хотод шилжүүлэх хүртэл Улаанбаатар хот тус форумын нарийн бичгийн даргаар ажиллахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Түрүү жил нийт сурагчдын 38 хувь нь шинэ дүрэмт хувцсаар хангагдсан аж. 2014-2015 оны хичээлийн жилд 186104 сурагч шинээр захиалга өгсөн байна. Энэ хичээлийн жилд нийт сурагчдын 73,5 хувь болох 375104 сурагчийг шинээр хувцаслана.
8 дугаар сарын эхний хагасын байдлаар энэ хичээлийн жилд шаардагдах тоо хэмжээгээр дүрэмт хувцсыг үйлдвэрлэж бэлэн болгосон гэж БШУЯ-наас сэдээлж байна.
Дүрэм хувцасны худалдаа, борлуулалт Улаанбаатар хотод хэдийнэ эхэлжээ. Харин аймаг, нийслэлд 8 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 31-ны хооронд нийлүүлэгдэнэ.
Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн оныхоос нэмэгдэхгүй гэв.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дүрэмт хувцас үйлдвэрлэгч үндэсний компаниуд Улаанбаатар хотод нэмэлт боруулалтын цэгүүдийг гаргах юм. Тухайлбал, 8 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 31-ны хооронд:
o Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай,
o “Аса” циркийн гаднах талбай,
o Ялалтын талбай,
o Дүнжингарав худалдааны төвд,
o Улсын их дэлгүүр “Аса” циркийн хоорондох усан оргилууртай талбайд өдөр бүр 9-20 цагт сурагчийн дүрэмт хувцас худалдаална.
Аймаг бүрт сурагчийн дүрэмт хувцас худалдаалах 2-3 борлуулалтын цэгийг нээж 8 дугаар сарын 18-аас эхлэн борлуулалт хийгдэнэ.
ШӨХТГ-аас “Монос”
компанийн салбар эмийн сангуудад хийсэн
шалгалтынхаа дүнг танилцуулав. Хяналт
шалгалтаар дараах зөрчлүүд илрээд байна. Үүнд:
- Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Монос
Улаанбаатар ХХК-ийн харьяа 23 салбар эмийн сангуудыг уг хяналт шалгалтад хамруулан
шалгалаа. Дээрх эмийн сангуудад стандартын шаардлага хангаагүй
эмийн жороор үйлчлэх, эмийн сангуудад худалдаалагддаг ахуй хэрэглээний
бүтээгдэхүүнүүд болон, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд хаяг шошгожилтын нийтлэг зөрчил илэрсэн гэв. - Монос-Баян Монгол эмийн сан, Монос-Саруул тэнгэр 2
эмийн сан, Монос-Төмөр зам эмийн сан, Монос-Макс эмийн сан, Монос-Хархорин
эмийн сан, Монос-Метромалл эмийн сан, Гэмтэл согог судлалын үндэсний төв
дэх Монос эмийн сангууд нь “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл
ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-д заагдсан эрхлэгч үйл ажиллагаа
явуулдаггүй зөрчил илэрсэн. - Монос Улаанбаатар ХХК-ийн Баянзүрх дүүргийн 7 дугаар
хороонд байрлах Монос-Сансар эмийн сан жороор олгогдох эмийг шаардлага
хангагдахгүйгээр бичигдсэн эмийн жорыг хүлээн авч үйлчилгээ үзүүлсэн. - Монос Улаанбаатар ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар
хороонд байрлах Монос-Ботаник эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай
зөвшөөрөл нь өөр аж ахуйн нэгжийн нэр дээр байсан бөгөөд тусгай
зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан. - Монос Улаанбаатар ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар
хороонд байрлах Монос-Баянмонгол эмийн сангийн эрхлэгч Б.Батцэцэг нь “Эмийн
санд тавигдах нийтлэг шаардлага” Монгол улсын стандарт MNS 5260: 2011–т
заасан мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан мэргэшсэн эм зүйч эмийн
сангийн эрхлэгч байна гэсэн шаардлагыг хангаагүй, Нийтийн үйлчилгээний 1
дүгээр зэрэглэлийн тусгай зөвшөөрөл авсан боловч дээрх стандартад заасан
шаардлагыг хангасан үйл ажиллагаа явуулахгүй байна. - Монос Улаанбаатар ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар
хорооны нутагт байрлах-Монос Натурвит эмийн сан нь тусгай зөвшөөрөлд
заагдсан зэрэглэлийн дагуу шаардлага хангаагүй, хаяг шошгожилтын зөрчилтэй
хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд худалдан борлуулж байсан. - Монос Улаанбаатар ХХК-ийн Чингэлтэй дүүргийн нутагт
байрлах Монос-Төв эмийн сан нь тусгай зөвшөөрөлд заагдсан зэрэглэлийн
дагуу шаардлага хангаагүй, байвал зохих боловсон хүчний тоо хангалтгүй. - Монос 5 шар салбар эмийн санд /I-р зэрэглэл/ хийсэн
шалгалтаар Герман улсад үйлдвэрлэсэн Sheeni брэндийн жимсний чанамал, сок
зэрэг бүтээгдэхүүнд хаяг шошгожилтын зөрчил илэрлээ. Энэ нь Хүнсний
бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.6 дахь заалт,
хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.2 дахь заалтыг тус тус
зөрчсөн тул дээрх зөрчилөө арилгах хүртэл тус эмийн санд байгаа дээрх
бүтээгдэхүүнийг битүүмжлэн хураав. - Монос Сонсголон эмийн санд /1-р зэрэглэл/ мөн дээрхтэй
ижил зөрчил илэрсэн тул ….брэндийн сок ширхэгийг зөрчилөө арилгах
хүртэл түр хугацаагаар битүүмжлэн хураав. Эмчийн эмийн жор бичилт нь
MNS 5376:2008 Эмийн жорын маягт, жор бичилт Монгол улсын стандартыг
мөрддөггүй үүнд эмийн жорын маягтад эмийн нэр, хэлбэр, тун, тоо
хэмжээнээс өөр бусад үйлчлүүлэгчийн болон эмчийн мэдээллийг огт бичдэггүй
зэрэг зөрчил илэрсэн. - Монос Хар Хорин эмийн санд /1-р зэрэглэл/
Эм Ди Эс компаний импортоор оруулж ирсэн .. улсад үйлдвэрлэсэн Оff! нэр
төрлийн хүүхдийн шумуулаас хамгаалагч тосны шошгон дээрх орчуулганд уг
бүтээгдэхүүний хадгалах хугацааг алдаатай бичигдсэн зөрчил илэрсэн. - Монос-25 эмийн сангийн салбар нь эм найруулж байсан
бөгөөд найруулсан эмийн шошго нь дээр хадгалах хугацааг орхигдуулсан нь
хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв бодит мэдээллээр
хангагдах эрх зөрчигдөж байна.
Иймд
ШӨХТГ-аас тус байгууллагад стандартын шаардлага хангасан бүрэн бичилттэй эмийн жороор
үйлчилдэг болгох, үйлчлүүлэгч нарт шаардлагатай эмийн талаарх мэдлэг мэдээлэл
хүргэх, эмийн үнэ тавих
зэргийг мөрдөн ажилуулах шаардлага тавьжээ.
Дээрх эмийн сангуудаас ноцтой зөрчил
гаргасан зарим эмийн сангуудын үйл ажиллагааг зөрчлөө арилгах хүртэл үйл
ажиллагааг түр зогсоож, Монос-Улаанбаатар ХХК-д
Өрсөлдөөний хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуулсан байна.
Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага
зөрчсөн эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Эрүүл
мэндийн газарт хүргүүлжээ.