Categories
мэдээ нийгэм

Хүнсний гол нэрийн барааны үнэ буурчээ

Энэ сарын 20-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.9 хувь,  өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2014 оны 8-р сарын 20-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 5.8 хувь, үхрийн ястай махны үнэ 4.8 хувь, үхрийн цул махны үнэ 10.4 хувь, адууны махны үнэ 11.5 хувь,  ямааны махны үнэ 9.7 хувиар буурсан байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал үхрийн ястай махны үнэ 1.1 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 1.1 хувь, ямааны махны үнэ 3.6 хувь, хонины ястай махны үнэ 0.3 хувь, адууны махны үнэ 6.4 хувиар буурсан байна.

2014 оны 8-р сарын 20-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6615 төгрөг, үхрийн /ястай/ мах 7570 төгрөг, үхрийн цул мах 8785 төгрөг, адууны мах 5560 төгрөг, ямааны мах 5600 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2014 оны 8-р сарын 20-ны байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.3 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар буурч, 1-р зэргийн гурилын үнэ 2.0 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 8.7 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.6 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 1.3 хувиар өсч, бусад гурилны үнэ өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 8-р сарын 20-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ өөрчлөлтгүй, манжингийн үнэ 23.8 хувь, луувангийн үнэ 25.3 хувь, сонгины үнэ 0.8 хувь, байцааны үнэ 17.5 хувиар буурсан байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын компаниуд хамтарна

БНХАУ-ын дарга Си Зиньпины Монгол Улсад хийж буй төрийн айлчлалтай холбоотойгоор Гадаад харилцааны яаманд өнөөдөр Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хооронд баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол боллоо. Үүнд:

“Монгол алт” ХХК нь Харбины Олон улсын Эрчим хүчний компанитай Адуунчулууны 300 МВт цахилгаан станцыг барьж байгуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх, Нарийн сухайтын 195 МВт цахилгаан станцыг барьж байгуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх ерөнхий хэлэлцээрт тус тус гарын үсэг зурлаа.

Мөн Тавантолгой-Ханги чиглэлийн 435 км авто замын төслийн тухай Нако ХХК болон БНХАУ-ын Төмөр замын барилга байгууламжийн корпораци хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хөдөө аж ахуйн цогцолбор төсөл хэрэгжүүлэх “Эмээлт прогресс” ХХК, “Дун Юань” ХХК, Shandoy Ageshen Group” хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

“Голден сояа бийн” ХХК, “Хожуулын эх” ХХК болон БНХАУ-ын “Өү Най Те” сүү, сүүн бүтээгдэхүүний компани хоорондын хамтран ажиллах гэрээнд мөн гарын үсэг зурав.

Үүнээс гадна хэд хэдэн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Үүнд “Эрдэнэцогт Энержи” ХХК, Хятадын “China Power Engineering Consulting Group” хооронд “Эрдэнэцогтын цахилгаан станц барих тухай” харилцан ойлголцлын санамж бичигт,

“Монгол Арж капитал” компани, хятадын “Чайна коммуникейшн констракшн” компани хооронд байгуулах санамж бичигт,

“Хүрмэн Энержи” ХХК болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Kingho Group хоорондын нүүрс гүн боловсруулах төсөл хэрэгжүүлэх тухай санамж бичигт,

“Талын Монгол групп” ХХК, БНХАУ-ын “Хөлөнбуйр Аялал жуулчлалын групп” ХХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт,

“Уникон групп” ХХК, БНХАУ-ын “Хөлөнбуйр Нүн Кэнь групп” ХХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт тус тус гарын үсэг зурах ёслол боллоо.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн тээврийн газраас мэдээлэл хийнэ

“Нийслэлийн тээврийн сүлжээ-үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийн туршилтын ажил”-ын хүрээнд нийслэлийн Тээврийн газар, Монголын нийт зорчигч тээврийн хөгжлийн консорциум, Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгч эздийн холбоо, ААНБ-уудын удирдлагуудын дэлгэрэнгүй мэдээлийг маргааш 13.00 цагаас нийслэлийн Тээврийн газарт хийнэ.

Categories
мэдээ улс-төр

Хэлэлцээр үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын удирдагч Си Жиньпин нарын албан ёсны хэлэлцээ үргэлжилж байна. Хэлэлцээрийн дүнд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа Стратегийн түншлэлээс иж бүрэн стратегийн түншлэл болон өргөжих юм. Энэ нь бүхий л асуудал дээр хоёр улс хамтран ажиллах бололцоо нээгдэнэ гэсэн үг. Монгол Улсын төрийн тэргүүн энэ удаагийн айлчлалаар Хятадын удирдагчид авлигатай тэмцэхэд хоёр улс хамтран ажиллах, Хятад улсад ял эдэлж байгаа монгол иргэдийг цаазаар авахгүй байх хүсэлтийг тавина гэж байгаа билээ. Мөн Монголын түүхийг мушгин гуйвуулсан мэдээлэлд хатуу хориг тавих зэрэг хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцээрийн үеэр тавих юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай, Баянхонгор аймаг цахилгаангүй байна

Өчигдөр буюу наймдугаар 21-ний өдрийн 07:06 цагт Хархорин-110/35 кВ дэд станцаас Арвайхээр -110 кВ-ын агаарын шугам тасарч, үзлэг хийхэд 283 дугаар тулгуур унасан байжээ. Энэ тасралтын улмаас Өвөрхангай, Баянхонгор аймаг хүчдэлгүй байгаа юм байна. Засварын бригад гэмтлийг засварлахаар шуурхай ажиллаж байгаа гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хятад 800 гаруй сая юанийн буцалтгүй тусламж үзүүлжээ

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийх айлчлалын уулзалтууд албан ёсоор эхэлсэн. Айлчлалтай холбогдуулан Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр БНХАУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага “ЭКСИМ” банкны ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга ноён Ли Руогу болон дагалдан ирсэн бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр талууд БНХАУ-аас манай улсад өнөөг хүртэл үзүүлсэн зээл, буцалтгүй тусламжийн хэрэгжилтийн талаар санал солилцож, ирээдүйд хамтран ажиллах зорилтоо тодотгон тодорхойлсон байна. Тухайлбал, өмнөд хөрш өнөөг хүртэл манай улсад 800 гаруй сая ам.долларын зээл, 800 гаруй сая юанийн буцалтгүй тусламж үзүүлсэн байдаг ба Энхтайвны гүүр зэрэг хотын төвийн томоохон бүтээн байгуулалтуудыг дээрх дэмжлэгээр байгуулсан түүхтэй. Тэгвэл “Хөгжлийнхөө ид үед яваа Монгол Улстай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээн “ЭКСИМ” банкны ерөнхийлөгч энэ үеэр мэдэгдлээ. Хариуд нь Эдийн засгийн хөгжлийн сайд манай хоёр орны найрсаг харилцаа дээрх бүтээн байгуулалтын он жилүүд буюу 1950-1962 оны хооронд хамгийн оргил үедээ хөгжиж байсныг тодотгоод, харин одоо үед хэрэгжиж байгаа, удаашралтай зарим төсөл, зээлийн явцыг хурдасгах чиглэлээр шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх механизмыг тохиролцох нь энэ удаагийн уулзалтын гол үр дүн байх болно гэж онцолсон байна.

Уг уулзалтын протоколыг баталгаажуулж, шийдвэрт хүрсэн асуудлуудаа цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Тухайлбал, тус банкны зээлээр барих гэж буй анхны хурдны зам, гурван улс дамнасан таван шугам хоолой буюу “Талын зам” төсөл болон бусад төмөр зам, автозам, эрчим хүчний төсөлд санхүүжилт олгох боломжийн талаар энэ үеэр тодорхой тохиролцоонд хүрч чаджээ.

БНХАУ-ын тусламжийн хөрөнгөөр манай улсад Биеийн тамирын ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн гүүр, орон сууц, Толгойтын цахилгаан станц, Шувуун фабрик, Зүүнхараагийн спирт, бал бурмын комбинат, Улаанбаатарын тоосгоны үйлдвэр, Замын-Үүд-Эрээний автозам, Спортын ордон барих төслийн барилга, Улсын мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын барилгыг байгуулж байсан бол зээлийн хөрөнгөөр одоогийн байдлаар Орон сууцны хороолол, дэд бүтэц, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах, Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам, Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн хэсгийн парк шинэчлэл, Мэдээлэл, харилцаа холбооны үндсэн сүлжээний өргөтгөл зэрэг төсөл хэрэгжиж байна.

Categories
мэдээ нийгэм

Баруун Африкийн улс орнуудад зорчихгүй байхыг санууллаа

Баруун Африкийн Сьерра-Леон, Либери, Нигери, Гвиней улсад Эбола цусархаг халууралт халдварт өвчин дэгдээд байгаа. Монголоос өвчний тархалт өндөр байгаа орны нэг болох  Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс руу нийт 12 иргэн зорчиж эх орондоо эргэн ирсэн аж. Эдгээр иргэнийг улсын хилээр шалган нэвтрүүлэхэд уг өвчнөөр халдварласан эсэх талаар ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй гэнэ. Холбогдох байгууллагууд иргэдийн биеийн байдлыг үргэлжлүүлэн хянаж байгаа юм байна. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас халдварт өвчний тархац буурах хүртэл уг өвчин бүртгэгдсэн бүс нутгийн иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно

2015
онд 4800 хүүхдийн хүчин чадалтай 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор
ашиглалтад орно

Нийслэлийн
Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсролын
үйлчилгээг иргэдэд ойртуулж, сургалтын хүртээмж, чанар, үр дүнг дээшлүүлэх
зорилгоор бага сургууль, цэцэрлэгийн цогцолбох байгуулах ажил үргэлжилж байна.
2015 онд 4800 хүүхдийн хүчин чадалтай 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор
ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Эдгээр цогцолборт улсын дугаар олгож,
шинээр байгуулан, бүтцийн өөрчлөлт хийхээр нийслэлийн Засаг дарга  “Зарим
ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд бүтцийн өөрчлөлт хийх, шинээр
сургууль, цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/712 дугаар захирамж
гаргалаа.

Шинээр байгуулагдсан бага сургууль,
цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авахыг нийслэлийн Өмчийн
харилцааны газарт, сургууль, цэцэрлэгийн удирдлагын ажлын байранд сонгон
шалгаруулалт зарлах, сургууль, цэцэрлэгийн бүтэц, орон тоо, цалингийн санг
батлагдсан төсвийн хүрээнд зохицуулж, сургалт явуулах тусгай зөвшөөрөл олгохыг
нийслэлийн Боловсролын газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
Жич: 2015 онд ашиглалтад орох бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын жагсаалт,
хүчин чадал, улсын дугаар олголтыг хүснэгтээр таниллцуулая.

 

Бүтцийн
өөрчлөлт хийгдэх, улсын дугаар олгох 
цэцэрлэгүүдийн жагсаалт



Categories
мэдээ улс-төр

Хятадын даргын айлчлал стратегийн түншлэлийг бэхжүүлнэ гэв

-Тэд бидний тухай-

БНХАУ-ын дарга Си Жиньпин Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Ийнхүү Хятадын төрийн тэргүүний Монголд хийх хоёр хоногийн айлчлал эхэллээ.

Сүүлийн 11 жилд БНХАУ-ын дарга Монголд айлчилж байгаа юм. Энэ нь Си Жиньпиний БНХАУ-ын даргын хувь хийж буй  хоёр дахь тусгай айлчлал.

Тэрээр Монголын улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон тус улсын бусад хариуцлагатай ажилтнуудтай уулзаж,  УИХ буюу парламентад үг хэлэх юм. 

Энэ жил БНХАУ, Монгол улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятад Монголын найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулсны 20 жилийн ойг тэмдэглэж байгаа. Мөн 2014 он “Хятад Монголын найрамдалт солилцооны жил” юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Си Жиньпиний айлчлал нь хоёр улсын стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхэд чухал үүрэгтэй.

Синьхуа

Categories
мэдээ нийгэм

Оюутнуудын чөлөөт цагаа өнгөрөөх төв баригдаж байна

Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгын дагуу улсын төсвийн санхүүжилтээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эм зүйн сургуулийн 2800 метр.кв талбайтай дөрвөн давхар хичээлийн барилгыг барьж өнгөрөгч гуравдугаар сард ашиглалтад оруулсан. БШУ-ны сайд өөрийн багцад батлагдсан төсвөөсөө 2013-2014 оны хичээлийн жилд дээд боловсролын салбарт багагүй хөрөнгө оруулсаны нэг жишээ энэ юм. Үүнээс гадна АШУҮИС-д олон улсын жишигт нийцсэн номын сангийн долоон давхар барилга баригдаж байгаа аж. Мөн ирэх аравдугаар сард Монголд анх удаа оюутны чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие дааж сурах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор шилэн дээвэртэй “Эко” цогцолборын барилгыг ашиглалтад хүлээн авах юм байна.